Sunday, April 27, 2008

Dance Dance Dance



"... ТАНЦУЙ и не останавливайся. Какой в этом смысл - не задумывайся. Смысла всё равно нет, и не было никогда. Задумаешься - остановятся ноги... все твои контакты с миром вокруг оборвутся... поэтому никак нельзя, чтобы ноги остановились. Даже если всё вокруг кажется дурацким и бессмысленным - не обращай внимания. За ритмом следи - и продолжай танцевать... выжми себя как лимон. И помни: бояться тут нечего. Твой главный соперник - усталость. Усталость и паника от усталости. Это с каждым бывает. Станет казаться, что весь мир устроен неправильно. И ноги начнут останавливаться сами собой... а другого способа нет, обязательно нужно танцевать. Мало того: танцевать очень здорово и никак иначе. Так чтобы все на тебя смотрели... так что - танцуй. Пока играет музыка - ТАНЦУЙ..."
                  村上春樹「ダンス・ダンス・ダンス」

олимпийн бамбар

өчигдөр нагано хотод олимпийн бамбарын буухиа болов..ТВ ээр нэг юм болоол сүржигнээд бсаныг бодвол амар тайван дууссан ч интэрнэт дээр япон хятадуудын хооронд үгэн дайн болж байна..эндээс yahoo news ийн доод талын бичлэгүүдийг уншина уу..

тэхдээ Хятадууд нээрээ үнэн омогтой овилгогүй улс юмаа..хүний нутаг дээр байж баахан улаан туг/дотор муухай оргимоор/ ,орилоон чарлаан,хятад дуу ч хоолой нийлүүлж дуулаад байх шиг..??эх орондоо хайргүй хүн гэж хаана байхав..тэхдээ л арай дэндүү харагдаж байлээ.

өчигдөрийн цуглааныг хараад нэг л юм бодогдож байв..Хятад оюутнууд Японд өөрсдийнхөө үзэл бодлыг /буруу зөвийг нь шүүхээ азная/ хамгаалаад эрх чөлөөтэй жагсаал цуглаан хийгээд , японууд тэр эрхээр нь хангаад, цагдаа бүр хамгаалж байна..харин тэд нар үхэн хатан хамгаалаад бгаа улаан хятаддаа ийм цуглаан хийж амныхаа зоргоор орилбол ямар ч тайлбаргүйгээр буудуулж танкаар дайруулна гэдгээ ойлгож байгаа болов уу??

Saturday, April 26, 2008

найрны сонин

өчигдөр Өвөрлөгчид голдуу 「найранд」 оччоод ирсэн..найрны сониноос:

--хоол унд
хонины хагас гулууз чаначихаж..язартал нь чанаад, өөх махыг нь алаглуулаад ширээн дээр тавиж.хаа газрын монголчууд тэгээд адилхан юм даа..хүүхнүүд нь хүртэл өөхөө ялгахгүй сайхан цохиж байнаа...хамгийн инээдтэй нь ой хагастай нэг 「муухай」 хүүхэд хүртэл аймаар махсуу(махсаг?)..амандаа нэг жоохон бүхэл махтай.тэрнээсээ салахгүй тас зуураастай..:)..наана нь байгаа ногоо жимс рүү харж байгаа хүн алгаа..бүгдээрээ махан дээр..:)

--дуу хуур
яммммарррр дуулах дуртаймбэ? бараг л би дуулий би дуулий гээд гараа өргөх нь холгүй..нэг дуулахаараа бүх бадгийг нь дуулаад таг болчих юм..ямарч сайн шүлэгийг нь цээжилдэг юм..ядаж байхад нэг дуу хөгжимийн багш залуу байсан..хөгжилтэй гар . дуу болгоныхоо өмнө оршил болгож хөөмийлөөд элэг хатаагаад хаясан..хөөмийний араас ..Зөвхөн монголдоо....гээд цангинуулж гарчээлээ...би гэж нээх үнэтэй хүн гуйлгуулж гуйлгуулж хамгийн сүүлд нэг дуу дуулмар болсон..дуулах ч гэж дуулах шүлэг уншихын завсар нэг юм дугараагаа аргацаасан..

--хүүхдүүд
хүмүүс хүүхдүүдээ дагуулаад ирж..баахан айлын хүүхдүүдийг шоолж инээх шив..дээр бичсэн ой хагастай бацаан..тэр нээрээ хүнд гар гарнаа..хүнээс бишүүрхэнэ гэж байхгүй...хүн болгонд очиж үнсүүлээд харсан хүнээ дагаад гүйчих юм..ээж аавыгаа тоож байгаа шинж алга..хамгийн инээдтэй нь аав , ээж ч гэж цэх хэлж чадкү мөртөө канпай!!(тогтооё!!) гэж хэлж чаддаг наасан..:) өөрийнхөө бариж байсан ундаагаа хүмүүстэй тойрч тулгаад бгаа байхгүй юу..үнэн эгдүүтэй бацаан..аа,тийм,хүүхдүүддээ ямар ч гоё нэр өгдөг юм..Ангир/даанч эрэгтэй хүүхдэд/, Хайр гэх мэт..гснээс, Соёлын хувисгалын үед төрсөн хүмүүс нээрээ андашгүй нэртэй байдаг тээ?Тэмцэлт,Хүвисгалт,Соёлт,Давшилт,Дайчин г.м...:)

--хөдөлмөрийн хуваарь
манайхтай эсрэгээрээ..эрчүүд нь өглөөнөөс авахуулаад шоппинг хийгээд,хоол ундаа бэлдээд,дууссан хойно нь аяга тавгаа хүртэл угаах юм..:) ..хүүхнүүд нь тэнд лаг ч юм шиг аалигүйтээ л ..

--ангийн хүүхэд
улайм цайм 10 а гийн 「охин」 нэг байв..хөдөлж,аяглаж байгаа,ярианы өнгө тон, харц, ер нь л маш ойлгомжтой..даанч огтхон ч тайп биш бсан учираас нэг их яриа өдөх сонирхол байсангүй..

бас нэг зүйл...энэ лав гэй байхаа гэж сүүлийн 2,3 жил хардаж байгаа найз маань өчигдөр нилээн халамцуу 3,4 ч удаа сайхан залуу гэж үг алдаж байх юм..одоо 37 той,бид 2 танилцаад 4,5 жил болоход ганц ч эмэгтэй хүн түүний амидралд гарч ирээгүй, миний мэдэхийн тэр өмнө нь нэг ч удаа найз охинтой байгаагүй,бид 2ын ярианд нэг ч удаа эмэгтэй хүний тухай сэдэв бгаагүй, би түүнд эмэгтэй найз нараасаа 2,3 ыг танилцуулсан ч тэр болгонд шалтгаангүйгээр зугтаагаад тэр бүсгүйчүүдтэй холбоо барихыг хүсээгүй г.м...архи гэж хүчтэй эд шүү..тийм хашир хүнийг хүртэл үг алдуулж байдаг..

--маш хөөрхөн залуугийн тухай
миний хувид найрны гол үйл явдал нь надтай чацуу/надаас 10 сарын ах..корэ ва жүүё..:) нэг даруухаан залуу байв..16.7 той хүүхэд шиг догдолж,чичирч,бадайралгүй уджээ..шилийн гол аймгаас ирсэн, аав ээж нь мал малладаг, айлын том хүү, инээдтэй нь монгол сургуулид сураад ,төгсөнгүүтээ японд хүрээд ирсэн тул хятадаар сайн яриж чаддаггүй, ойлг0доггүй гсн,надаас нэг хуруу өндөр болов уу,надаас арай махлаг /барилддаг бсан/, цэвэрхэн цагаан царайтай , давхраагүй жижигхээн номхон бор нүдтэй юм, ихэнхи монгол залууст дутагддаг интэллижэнт төрхтэй/өөртөө баахан дайсантай боллоо доо,би/, ядаж байхад мэргэжил нь утга зохиол юм байна, яриа таарч бгаа ч гэж жигтэйхэн,баахан монголын уран зохиол ярив,чалчаа биш,хүний яриаг их сонсох юм , цээжнийхээ гүнээс хүд хүд гэж инээнэ, таахар таахар /гээд их эгдүүтэй /алхдаг..г.м ээр таалагдсангүй юм байсангүй..даанч эхнэртэй юм байна..8 сард төрөх юм гсн..эхнэрээс нь халит харамлав...хэхэ..нэг ийм залуутай өчигдөрийн найран дээр тасралтгүй 4,5 цаг яриж өнгөрүүлэв..өөр хүнтэй ярих завгүй/хүсэлгүй??/..:)..тэр ч бас дургүй биш бололтой..миний хажууд найрыг дуусгаваа..найр болсон газраас буцахдаа хамт алхсан..зэрэгцээд алхаж явахад , үргэлж явдаг зам маань арай л ондоо.илүү дотно,илүү богино..:)хааяа гар шүргэлцээд хамаг биеe бадайруулсан шиг, дээр нь ядаж байхад тэр залуу хүний мөрөөр тэвэрч алхах их дуртай юм..согтсон байсаных уу?эсвэл ямар нэгэн сэдэл бсан уу??хүний бодол руу өнгийж болдогсон бол өнгийхөөр л байлаа..нэг иймэрхүү

ямар ч байсан маш аятайхан үдэш байлаа..энэ залуутай холбоотой ямар нэг юм дараа болбол дахиж мэдээлнээ

Thursday, April 24, 2008

бороотой тэмдэглэл

...энэ 4 сар ямар их бороо орж байнаа..тэнгэр байс хийгээ л байдгаараа барайж байгаад хамаг бороогоо асгачих юм ...энэ бороог хөөж буудаад?? буудаж хөөгөөд??монголд говид аваачиж оруулахиймсан..гснээс хятадууд олимпийн нээлтийн өмнөх өдрүүдэд үүл буудаж хамаг бороог нь оруулчаад яг нээлтийн өдөр нь цэлмэг байлгахаар арга хэмжээ авах гэж бгаа юм байх..өчигдөр эндхийн зурагтаар тэгж яриж бээнэ ...

...өнөөдөр өглөө эрт боссоных бичих юмаа овоо амжилттай урагшлуулав..заримдаа бүхэл өдөржин гүрийж суугаад ч нэг хуудас юм бичиж чаддаггүй гээд бод доо..тэрнийг бодвол өнөөдөр маш амжилттай..

...сүүлийн үед хоолны дуршил нэмэгдээд хэрэг алгаа..「журамсан」 болцсийм болов уу гэж өөрийгөө хардаж үзэв..идэж дуусангуут залгаж гэдэс өлсөөд, ам байнга хөдлөөстэй мөртөө гэдэс цадахгүй юм..энэ лав нэг төрлийн өвчин байх.нөгөө сайхан фигур ч будаа болсон л доо../лаг фигуртай бсан юм шиг л авав/

...маргааш манай сургуулийн ар, өвөр, баруун монголчуудын 「нийллэг」 болох юм гэнэ..үгүй, очкү гсн чинь за,үгүй г асуугаагүй..заавал,хүчээр орно гэнээ...:) ихэнхи нь мастэр доктор хүмүүс тул гэр бүлтэй..гэр бүлийнх нь хүн, хүүхдүүдийг нь оруулахаар 30 аад хүн болж бгаа юм байх..эндхийн пакистан дэлгүүрээс хонины хагас гулууз авсан гэнэ..маргааш чанасан мах идэж башийсаан...:)..хүн болгон урлагийн ноомэр үзүүлнэ ч гэх шиг..Бөмбөг битгий хаяарай♪♪гаа л орой хариж давтахаас...Үелзүүр хийж бусад хүмүүсийг бут цохидийм уу ч гэж бодогдох шиг..маргааш очиж ирчээд тайлан тавинаа..

Tuesday, April 22, 2008

шартахуй

өнгөрсөн бүтэн сайныг гүн шарталттай өнгөрөөв...өндийгөөд цэх явахаар толгой эргэж дотор муухайраад ,өрөөн дотроо бөгтийж аргалж яваастай..ёоо,шартана гдг чинь нээрээ ийм муухай юм байдаг билүү??
уул нь ууж шалиагүймаа...урид өдөр нь 19 гэж По той уулзаад,дараа нь По гийн экс нэмэгдээд гурвуулаа хэдэн пийв уугаад , энэ 2 өөр паатий явсан тул би ч 11 гээ л гэртээ харисан байхгүй юу..тэгсэн маргааш нь ингэж балардий.,.бас болоогүй ээ..энэ 2 той юу ярисанаа санахгүй бгаа гээд бод...:)...сүүлд орсон баарны эзэн лүү маргааш нь мэйл бичиж ...би янз бүрийн юм хүм яриж хэрэг тариагүй биз?? гсн чинь ашгүй 「яагаа ч гүй」 юм шиг байна...их л хөгжилтэй байх шиг бсан.тас тас хөхрөөд бсан гэсийшд..lol...за, тэр инээх ч яахав..согтохоороо тэгдий.,..хүн үнсэж давхиж нүдний булай болоогүй нь яамай...

Тhe L word эхлүүлэв...ямар ч гоё тасархай хүүхнүүд в, би хүртэл үзээд бсан чинь бараг л дурлах шахаж байна..:)..ер нь хойд насандаа тасархай лэзбиан бүсгүй болий гэж шийдэв..story, хөгжим, fashion гээд ер нь асар гүйцэтгэл сайтай юм бээлээ..нөгөө гэй драм юу билээ..Queer as folk билүү??..тэр мэрнээс бол хамаагүй илүү санагдсан..

Wednesday, April 16, 2008

Yokohama






1.Ёкохамагийн билэг тэмдэг..энэ барилга одоогоор Японд хамгийн өндөр байшинд тооцогдож байна..Yokohama Land Mark Tower.

2.Японд хамгийн анх баригдаж байсан Европ маягийн зочид буудлуудын нэг .маш түүхтэй..нилээн олон орны эзэн хаан ,төрийн тэргүүнүүд бууж байсан юм бээлээ..дотор нь ороод харахаар манайхаар бол нэг Нүхт хавийн буудлууд шиг санагдсан..:)

3.Ихэр 3 байшин..хөөрхөн хийцтэй/дизайн?/ байгаа биз??хооронд нь гүүрээд холбосон байна..

4.ийм байшин маш олонтой..хотоор явж байхад халит япон биш юм шиг сэтгэгдэл төрөхөөр

5.Японд анх шокүпан /манайд зардаг дөрвөлжин талхнууд шиг/ хийж зарсан Үчикипан гдг газар..120 жил энэ жижигхээн дэлгүүртээ талхаа зараад ,дамппурчилгүй яваад бгаа гэхээр мундаг байгаа биз??/мотомачи д /
....хаврын тэнгэрээ гэж..өчигдөрхөн 20 хэм хүрч халаад аальгүйтэж пудвоолктой гүйсэн юмсан.өнөөдөр буцаад хүрмэндээ орсон..цаг агаарын мэдээлж бгаа үнэн бол маргаашаас эхлээд 3 хоног Тоокио д бороо орохнээ...:)эндхийн бороонд миний дургүй гэж..нэг орохоороо дор хаяж 1 өдөр орно..хүйтэн...монгол шиг 1 цаг ороод буцаад цэлмэдэг бол..гээ л ...аймаар дураараа тээ,бүр сүүлдээ байгал хангайд заах нь..

..манай доод давхарт нээрээ Шинжаанаас ирсэн монгол залуу орсон..эднийхний ааруул борц нь яг манайх шиг юмаа...надад жаахан борц өгсөнийг нь би дорхноо будаатай шөл хийгээд идэцсэн...:) аймаар махассан байсан юм...борцоо шөлөнд чанаад дэвтсэн борцыг дахин дахин зажилж тамшаалж идэх ямар таашаалтай байв... шөлөнд нь мэдээж будаа хаяж идсэн...:) гснээс хонь гаргаад, дотор чаначаад шөлөнд нь будаа хийж идэх бас л таашаалтай шүү тээ..японы зоосүй шиг амттай болдог юм...

тэгсэн энэ залуу ааруулыг хурсан гээд байх юм..хурууд?? гэж бгаам байх даа гэж таалаа...тарагийг айраг гэнэ..айрагийг чигээ гдг гэнэ..бяслагийг башлаг гэдийм бээлээ...цагаан идээ яаж хийдэг талаар ямар ч байсан намайгаа дагуулахгүй юм байна..сүүгээ ээдүүлээд ингэхээр нь ааруул,тэгэхээр нь бяслаг ,шар тосыг нь ....хээр... г.м..ээзгийг яаж хийдэг гэчвээ..тогтоосонгүй...би тараг бүрэхийг л мэдэж байв..:)манайх гэртээ хийдэг ганц цагаан идээ нь тараг..зунд манай ээж тараг бүрээд саахар хийлгүүлэхгүй харж байгаад дангаар нь уулгадаг байсийшдэ,нээрээ..саахар хийхээр хамаг амин дэм нь алга болчдог гээд...тэгээд дуусахгүй,тараг ууж дуусчаад аягаа долоох ёстой...хоолойнд сайн гээд бдаг байлуу даа..үнэн байсан байх гээд үү..миний хоолой ганц ч өвдөж байгаагүй...:)(ширээ тогшив)

Өөрийн сэдэвтэй огт холбоогүй боловч/хичээлтэй холбоотой paper бариад авхаар л шуууд нойр хүрэх юм/ Ёкохама болоод Тоокио хотын түүх уншиж байна..японд яаж орчин үейин хот байгуулалт эхэлсэн тухай..түүхийг нь уншаад бсан чинь ер нь Ёкохамад нилээн автах шинжтэй..дахиад явнаа...1853 онд Амэрикаас Пээригийн төлөөлөгчид Ёкохама д ирээд Эдо гийн засгийн газраас улсаа 「нээж」 Амэриктай худалдааны хэлэлцээр байгуулахыг шаардаж л дээ..Мэдээж тэр үейин Япон хүмүүс гэж загас будаанаас ондоо юм идэхгүй юм чинь жижигхэн биетэй л байж таарна..Амэрикийн төлөөлөгчид нь гэж баахан том том биетэи гарууд байж../бодвол зориуд сүртэй гэж том биетэй хүмүүсийг амэрик сонгож авсан болтой/...японууд юу бодож олсон бэ гсн чинь тэднийг хүлээж авах угталтын үеэр хэдэн том биетэй сүмө бөхчүүдээ гартаа,мөрөн дээрээ, толгойн дээрээ шуудайтай будаа 2 , 2 оор нь эгнүүлж тавиад зөөж бгаа байдлаар Амэрикүүдад харуулсан гэнэ..:) хөөрхөн байгаа биз? манайхан Өндөр Гонгорыг бас ийм маягаар ашигладаг бсан гээ биз дээ?..

тэрнээс гадна одооны Ёкохама шугам(Ёкохама-Хачиоожи) болоод Тоокиогийн төвөөр явдаг Яманотэ шугам гээд бүгдээрээ торго зөөх зориулалтаар ашиглалтанд орж бсан юм байна..дэлхийн 2 дайн хүртэлх японы экспортын ихэнхийг торго эзэлдэг байж..сонин байгаа биз??бас анхны пийв,кафэ, өдөр тутмын сонин,утсан холбоо гээд ер нь тэр үейин олон шинэ нээлтүүд бүгд Ёкохама гаар дамжиж Японд нэвтэрч байжээ...

дипломын ажилаа өгөхөд яг нэг жил үлдлээ....гэтэл хамаг юм зуун задгай би ямар ч хамаагүй юм уншиж далийгаа л сууж байдаг..:) болно биз дээ......

хөгжимийн мэдээ

Coldplay гийн 4 дэх цомог болох VIVA LA VIDA OR DEATH AND ALL HIS FRIENDS 6.11нд Японд худалдаанд гарах нээ..Бусад улсуудаас түрүүлж худалдаалагдах юм байна..энэ жилийн Summer sonic 08/8сарын 9,10/ т бас ирэх юм байна..

Travis бас энэ жилийн Fuji rock festival /7.25-7.27 Нийгата/д ирэх нээ..Coldplay ч яахав..байн байн ирээд байдаг юм...Өндгөн толгойтой хүүхдээ /тravis/ ганц ойрхоноос үзэх юмсан..болж өгвөл энэ зун заавал үзнээ..нэг өдрийн билэт нь 16,800 3 өдрийнх нь 39800 гэнээ..арай л үнэтэй юмаа.. Travis аас гадна , миний мэддэгээс лав Underworld, Primal scream,Gossip, Casabian,The music,Jason mraz/энд юу хийж яваам??/, Ben folds байна..

Даян дэлхийн gay хүмүүсийн ганц 「айдорү」 Мадонна эмээгийн шинэ цомог Hard candy удахгүй гарах нээ...галзуу авгай шүү..:) Мадоннагийн цомог ёстой худалдаж авч үзээгүй..энэ удаад авнаа..

Monday, April 14, 2008

switch on!!


өнөөдөр цай уунгаа зурагт харж суусан чинь ийм нэг хөөрхөн мэдээ??явж байх юм..саяхан японд хийсэн нэг судалгаагаар 40 өөд насны эрчүүдийн 70%, 60 аас дээш насны эрчүүдийн 60 гаруй % нь тогтмол гар хангалга хийдэг гсн байна..teenager үүд болоод 20 иод насныхан 100 % ойлгомжтой:)..гар хангалга хийж байгаа өвөө нар нүдэнд үзэгдээд болдогүй..хөөрхөн ч юм шиг...:)өдгөө насандаа тогтмол гар хангалга хийх нь дараах үндсэн 2 давуу талтай..

1.бэлгийн хүсэл, дур чадвар? буурахаас сэргийлнэ.
2. зөнөхөөс сэргийлнэ..гэнээ...
Би их мартамхай юм байгаам...ийм учиртай бсийм бээнэ л даа..:)гснээс ханз үсгээр гар хангалгыг хөөрхөн хэлдийшдэ..өөрийгөө тайвшруулах ..гэж..

Sunday, April 13, 2008

Weekend тэмдэглэл

өнгөрсөн баасанд анх удаа 「30-40」настануудын цугларалт паарийийнд очив..20 цагаас эхэлсэн юманд 21:30 гээд ../ туршлагагүйтээд veteran Потэтө лүү мэйл чулуудаж хэдэн цагт очивол хамгийн их хүнтэй үейиг нь тааруулж болох тухай лавлагаа хийсэн болно /..ганцаараа гэжаагаа..

үүдэн дээр хайлсан тугалга шиг 2 залуу суух..надад 188 гсн дугаар өгөөд таксаа//3500/ аваад дотогш нэвтрүүлж байна..цүнхээ lockert нь хийгээд нормныхоо пийвийг авч нэг балгачаад эргэн тойрны хүмүүсийг ажилаа...пиг хүн..али хэдийн хөл тавих зайгүй болжээ...ихэнхи нь 28,29 тэй жоохон хүүхдүүд..аймаар хулхины наасан..20иод настнуудыг оруулахгүй гээд бсан хаа байна???гэж бага зэрэг бухимдал төрж байх юм..уул нь миний санаа бол 20 той жоохон хүүхдүүд ирдэггүй гэхээр нь очиж бгаа санаатай юм байхгүй юу..
бүжигийн талбай байвч бүжиглэж буй хүн цөөхөн юм..магадгүй эрт бсан биз..бусдуул нь бүгд ханаа дагаад томоотой зогсчиж..

орсон хүн болгонд хувийн дугаар/энгэртээ хадах ёстой/,бас довтолгооны хуудас/attack card..lol/ өгдөг юм байна..хэрвээ өөрт чини таалагдсан залуу байвал өөрийн тухай мэдээллээ/үтас ,нас,биейн жин ,өндөр top or bottom г.м/ бичээд баарны хүнд өгчихдөг...тэхээр тэр дугаар нь хананд байх том дэлгэцэн дээр гардаг юм байна..

надад 188 гсн дугаар таарсаныг бодоход миний өмнө 187 хүн оржээ гсн үг..намайг клубаас гарах үед/өглөөний 2/ лав 400 хавицаа дугаартай хүмүүс байсан гэхээр энэ паатин дээр иймэрхүү тооны хүн цугласан гсн үг..тэрнээс хойш хэд ч ирснэ юм билээ...баахан адилхан адилхан залуучууд/богино үс, тармаг сахал, / ..ерөнхийдөө сонирхдог хүмүүстээ бол их л аятайхан хөөрхөн залуучууд цугладаг юм бээлээ.,.бүгдээрээ ямар ц царайлаг юм..ямар ч ганган юм....

ганц 2 сонирхол татах хүмүүс байна шүү..133 тай залуу их хөөрхөн..ажилаа тараад ирсэн болтой гонжоомтой.,.асар идэвхтэй бүжиглэж байнаа..би ойрхоноос жоол харж зогссон..давсаг султай нөхөр болтой..байн байн жорлон явах юм...монгол хөдөө байж баймаар даруухаан залуу харагдсан..:)нэг довтолгооны кард явуулдийм уу гснээ жаал согтож авч бгаад шууд очоод тэврээд авий гэж бодоод болисон нь буруудсна байна лээ..нэг мэдэхэд л алга болчихсон бсан:(

би өөрийгөө хүн танидаггүй гэж бодоод байсан..бас худлаа юм байлээ..болсон болоогүй байс хийгээ л нэг юм ирээд бариад авах юм..нэг нь бүр намайг ..чи одоо бойфрэндтэйм байж энд юу хийж яваа юм? гэсийшд..кк....Потэтө гин танил нэг хүн ганц хан удаа уулзсийм бээж нээх танимхайраад шууд тэврээд авах юм..байнга ордог нэг баарны бармэн/трактөрчин/ бондойчоод хөөрхөн голд нь ёстой авч өгч байнаа..согтуугаа мэдэхгүй бас ажилаа хийгээд байна...маргааш би ажиллана..манай баарааар ороорой..гээд..:)

за,тэгээд довтолгооны кардны дугаар дэлгэцэн дээр гарч эхэлсэн...намайг таалсан хүн байна уу гээд бас хараад байнаа...хамгийн эхний дугаар 189 гэж гардий,.,тэгсэн чини 8,9 хоёр нь ерөөсөө ялгагдаж харагдахгүй..яг л 188 гэж харагдаад болдгүй.аймаар хэрэгт дуртай ..баарных нь хүнээс , энэ чинь 188 юм уу 189 юм уу гээд лавласан чинь ах бас ялгааг нь харж чаддаггүй....цаш гүйж очоод оригинал эх хувийг нь харж байж 189 гэдгийг хэлж өгч намайг гонсойлгов...:(
198 гэж дугаар гарахад бас хичнээн сандарваа...:)..жоохон зүрхэнд муу юм бээлээ...


би тэгээд орой 11 гээд түр гараад ондоо бааранд оччоод По дарга луу ,ирэх болжийна уу гсн чинь дандаа стрэйт хүмүүстэй явж байна гэхээр нь за за гээд буцаад паарий лууугаа....буцаад орсон чинь яасан гээч...миний дугаар дэлгэцэн дээр...аймаар баяртай гар очоод өөрийнхөөгөө авлаа..237 гоос ирсэн..утасний дугаараа биччихсэн байсан..даанч тэр хар мянган хүн дундаас тэрнийгээ олно гэж худлаа юм билээ..байн байн гаргаж харчаа л тэнд нэг танидаг залуу байсан..тэрэнтэй нийлж баахан хүн сонжиж бгаад гарсан даа....хөгжим нь жоохон домбоо болохоос их давгүй юм байлээ..дээр нь хүмүүс нь идэвхтэй кард энэ тэрээ солилцоод тэгвэл их л сонирхолтой санагдсан....тэр оройны туршид миний санахын 20 иод л кард гарч байх шиг байсан..тийм олон хүн цугласан гэхэд хангалтгүй байгаа биз??би ч гсн хүн хэлэлтгүй..ганцыг ч бичилгүй гараад ирсэн байж..

шөнө 2 гэж гараад анх дэбю хийж байх үед ордог бсан бааранд оровоо...али 2,3 жилийн өмнөхөөс ирдэг хүмүүс огтхон ч өөрчлөгдөхгүй наасан..тэр хүмүүсийнхээ хүчинд л оршин тогтнодог байх даа.,..

11цагийн үед партиний дундуур гараад нэг газар орсон юм..ихэвчлэн гадаад хүмүүс цугалдаг газар л даа.. дээр Потэтө энэ тэртэй явж бгаад нэг аятайхан залуутай танилцсан..тэрнийг ирсэн бол уу гээд хааяа шагайж хардаг ухаантай/мартагдахгүй бгаа юм/..орсон, хүн сэлүүхэн байна аа..дээк сул байхаар нь суулаа..хажууд нэг стакантай коктэйл дээр салфэтка тавиад орхичиж..тэгсэн дараа мэдэхнээ байнга ирдэг зочин нь утсаар суудал захиад пиг болохоос нь өмнө гээд тэгээд тавичихсан байсан юмсанж...энэ байнгын зочин гдг нь тэнд байнга ирдэг нэг гайгүй ах бдаг юм..тэр болж таарлаа..кк..би бас зүгээргүй хааяа буландаад харчдаг бээхгүй юу.

тэгсэн ёстой ядаргааны баагий байж таардий...нилээн халамцуу ..үглээ гэж бэрх..

залуу байхдаа өөрийгөө хайрлаж байх хэрэгтэй,, гоо сайхан гдг чинь үнэхээр түр зуурынх/美貌は一瞬のものよ/..нэг л мэдэхэд нүүр чинь дүүрэн үрчлээ болно л гэнэ..

би ...надад нээг их алдаад,муудаад байх гоо үзэсгэлэн байхгүй тул санаа зоволтгүй ээ ...л гэлээ..:)

тэгсэнээ тэнд бгаа хүмүүсийг зааснаа,,,бүгдээрээ гэмгүй царалчаад аймаар муу санаатай шүү..чи болгоомжтой бай л гэнэ..бүгдээрээ ганц аяга пийв уух гэж ирсэн гэж хэлдэг ч үнэндээ бол сээгэс хийх хүн хайж ирж байгаа байхгүй юу..тэрнийгээ ил гарагж чадахгүй,мүүсайн сул дорой юмнууд ч гэх шиг..сүүлдээ цаана нь зогссон нэг цагаан хүнд намайг танилцуулж өгий гэнээ...кэкэ...үгүй үгүй/би цагаан хүн ёстой сонирхдоггүй/ л гэлээ..тэгсэн чинь гар шууд цаашаа очсоноо нөгөө нөхрийг дагуулаад ирдий,нүдний булай...шал танихгүй хүнтэй бас хэсэг яриж зогслоо шд..тэгс хийгээд бултсан л даа..

янзын янзын юм их их болох юм dаа..

хүүхэд дахиад томилолтоор яваад өгсөн...4 дэхэд ирнэ..хагас бүтэн сайнд 2 өдөр нэг жүжиг үзэх гэж тоожицүкэн д нь оочэрлөөд барсангүй...уул нь хүүхэд байхдаа арын хаалгадаад дор нь олоод ирдэг юм...ийм л үед хүүхдээ санадаг .тийм муухай тээ?lol

/нөгөө цаасныхаа зургийг авсан ,чинь олигтой тод гарахгүй юм..:(/

Saturday, April 12, 2008

дэмий бодол

...Carla bruni гийн нүцгэн зураг 91мянган доллар хүрсэн гэнэ...би ч гсэн юугаараа дутахав , хөгшрөхөөсөө өмнө хэдэн зураг авахуулаад цааш нь хийх 「асар бизнэс 」санаа төрж байх юм..)
20 жилийин дараа би бас хэн нэгний эхнэр?нөхөр? болоод нүцгэн зураг маань үнэд орж байх ч юм билүү хэн мэдлээ..lol..

Thursday, April 10, 2008

Сэргэй Бодровын 「МОНГОЛ」


кино нээлтээ хийсэн эхний өдөр очиж үзсэнийг нь яана..жийм ээ яаран сандран дуусгаад, цаг бага бсан тул замаараа асган цутган хоол идчээд хүүхэдтэй уулзахаа хойшлууулж байгаад асар хичээл зүтгэл гаргаж үзсэн боловч....????.....????....гсн сэтгэгдэлтэй гарч ирэв..

монгол хүний нүдээр үзэхгүйм шүү...цэвэр урлаг талаас нь,бүр болохгүй бол ердийн маss entertainment кино гдг утгаар нь үзэхийм шүү гэж байдгаараа хичээсэн ч.....али ч талаасаа ??????? кино санагдав..юундаа ч Оскарт нэр дэвшсийн бгаан??Оросын НИКА гаас хамаг шагналыг нь авсан гээ биз дээ..

Зохиол--Киноны зохиол бол ерөнхийдөө уран зөгнөл , SF тал руугаа..зураг авалт ни ч гсн...кино үзэж суухад чинь The Lord of The Ring үзэж буй мэт сэтгэгдэл төрөөд байвал тэр чиний буруу биш..би уул нь Чингис хааны намтарын хамгийн тодорхойгүй , бүрхэг байдаг идэр насны тухай Бодров асар creative байдлаар хандаж шинэлэг санаа оноо гаргасан юм байх гсн чинь юу ч байхгүй..үйл явдлууд нь хоорондоо авцалдаа муутай,хүчээр холбож өрнүүлээд байгаа байхгүй юу..

Монгол хэл---кино монгол хэл дээр..гэхдээ хайран монгол хэлийг махыг нь идээд , сэглээд хаясан байна лээ..аргагүй найруулагч нь гадаад хүн болохоор жүжигчид нь яаж яриад бгааг мэдэхгүй байх нь аргагүй..ганц гайгүй рэдактор авчиж болноо доо..халх,өвөр монгол , дээр нь монгол хэлээ бараг мэдэхгүй өвөр монгол жүжигчиний асар но той монгол хэлний холимог...инээдтэй нь халх аялга нь асар орчин үейинх гээд бод..явжийнэ,тэгжийнэ,,хүүш, хөөе,,гэх мэт..дээр нь маш модон..бараг л 「би чамайг хүсч байна」 гэсэнгүй..(бараг тэгж яриад бсан ч билүү??)..нээрээ тоглоомгүй бараг л ,,чи муу пи... гэх нь холгүй яриж байна лээ..

бас нэг юм..Тангудууд нь тачигнатал Хятадаар яриа л,,,дундад азийнх л болтой хэдэн жинчин худалдаачин хүмүүс монголоор уариа л...:)..

харин нэг авууштай нь гол дүрийн жүжигчин Асано таданобү маш боломжийн,зарим (ихэнхи??) өвөр монгол жүжигчидээсээ хамаагүй ойлгомжтой ярж бсаныг хэлэх хэрэгтэй..манай монголчууд гээ л хөөрхөн яриад бгаа бхгүй юу..:)

Жамуха,Чингис 2 андын тангараг тавингуутаа маргааш нь муудалцаа л, Бөртэ хооронд нь яс хаяа л..Чингис ерөөсөө өөрөө шийдвэр гаргаж бгаа юм алга..Бөртэ ю гэнэ үү дагаад байх болтоймаа..Бөртэ аймаар дундад аази хүүхнүүд шиг нүд нүүрээ баглаж аваа л хаа бсан тангудад шоронд бгаа Тэмүжинг ганцаараа очоо л суллачих юм..аа, тий тэмүжинг тэнд шоронд байна гээд нэг Тангуд лам говийг явган туулж Бөртэ д хэлж бгаа бхгүй юу.инээдтэй инээдтэй хэсгүүд их бий..

аа,тий ..тэмүжин жамуха 2 одоо хаашаа гэй юм уу хаашаа юм..хамт өвөртөө унтаа л цаана нь Бөртэ хөөрхий амитан ганцаараа гадаа унтаад бгаам даа..кэкэ..

гэх мэтээр асар будлиантай,зөрчил ихтэй, нэрлэж дуусмааргүй олон алдаатай кино болсон байна лээ..та бүхэн өөрсдийн мэлмийгээр болгоогтий..

киноноос авах юм нь Алтан ураг хамтлагийнханы хийсэн хөгжим, гол дүрийн жүжигчин Асано таданобү гийн жүжиглэлт байлаа...Гадны хүн гэхэд асар боломжийн тоглосон..монгол ахуйд шингэж чадсан гэх юм уу даа...ядаж л дээлэндээ багтаад урамтай..

бас Шинжааны Баянгол гдг газар авсан байгалын зураглал хэсэг үнэхээр тасархай гоё болсон байна лээ..япон үзэгчид тэр байгалыг монголынх л гэж бодоод байх шиг байсан..

манайхан энэ киног сая Оскарт нэр дэвшсэнийх нь дараа амаа олохгүй магтацгаагаад байсан..юуг нь тэгж үнэлээд байсныг үнэндээ би олж харсангүй

Monday, April 07, 2008

..MY BLUEBERRY NIGHTS

Вон Кар Вай найруулагчийн My blueberry nights ийг үзэв..нэг ийм л кино байх болов уу гэж хүсэн хүлээж бсан кино болсон байв..зарим талаараа бүр илүү ч болсон шиг..ази жүжигчид,ази орчин,ази сэнтимэнтализм ...ийг баруунд аваачаад тавичихаар юу болдог бол гэж бодож бсан.гэвч би илүү зүйлд санаа зовжээ....кино дөнгөж эхлэнгүүтээ л ВКВ үнэр нэвт шувт үнэртэж байв..Нора жоонз ийн дуу яваад ..цаана нь галт тэрэг давхиад зарим талаараа 2046 ийн эхлэл шиг санагдаж байв..

ер нь кинон дунд түүний уридны кинонуудыг бодогдуулах хэсгүүд маш их байв..дээр нь жүжигчидийн нэр нь хүртэл цаанаа далд утга агуулсан мэт...Элизавэт(лэсли-талийгаач Лэсли Чан ??), Сү лин (In the mood for love болоод 2046 дээр ийм нэртэй баатар гардаг)..Жүүд лоо гийн ажиллуулдаг баарны нэр нь КЛЮЧ гээд орос нэртэй,,,Жүүд Лоо гийн экс найз охин Катя д нь Cat power/түүнтэй хэсэг/ тоглож байх жишээтэй..г.м ээр маш олон трик,нууц хинт үүдтэй,тэрнийгээ зугаатай байдлаар байрлуулчиж....үзэж суухдаа шинэ шинэ нээлт хийсэн шиг зугаатай байв..мөн түүний кинонд олноор хэрэглэгддэг удаашруулсан болоод хурдлуулсан?? зураг авалтын хэсэгүүд маш чамин байв...

ер нь түүний кинонууд ямар нэг үйл явдал,түүх өгүүлэхээсээ илүү зүгээр л дүрслэл, мөн 「фүники」г чухалчилдаг.яг л Мүракамигийн зохиолууд шиг..тийм болохоор та түүний киног үзэхдээ үйл явдлыг нь хөөгөөд мөн үйл явдалгүйнх нь төлөө түүнийг буруутгаад хэрэггүй..дэлгэцэн дээр 「юу ч болохгүй」:)..кино нь нэг сэдэвтэй..тэр сэдвээ тойрсон дүрслэлүүд л яваад байна..


ВКВ гийн бас нэг чадвар нь жүжигчиний сайн,давуу талуудыг шинээр гаргаж чаддагт бх шиг бгаам...миний л мэдэхийн ВКВ ынхаас бусад кинонд тоглож буй Тони Леон,Маги чан,Фэй вон аль нь ч 2 дугаар зэргийн байдаг л жүжигчин шиг харагддаг..зөвхөн түүний кинонд тоглохдоо л тэр хүн байдгаараа гялалзаж,хамаг нуугдмал авяас нь ил харагдаж чадаж буй мэт..энэ кинон дээр түүний нээсэн нэг шинэ/хөлливүүдийн хувид тэр шинэ хүн биш л дэ.тэр ч байтугай Оскар авч бсан..гэхдээ энэ удаагийн дүр бол яавч түүний хамгийн сайн таарах дүр мөн/ жүжигчин нь Рэйчэл вайз..бариу даашинз, нүүрнийхээ урдуур унжуулсан үс, согтуу юм шиг харц..

2046 аас хойш 3 жил хүлээгдэж байж My blueberry nights гарлаа..дараа жилийн наадам хол байна даа хол байна гдг шиг The lady from Shanghai хүртэл хол байна даа хол..................

Friday, April 04, 2008

...мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар...


..гадаа хаа сайгүй хавар болж байна..өглөө цонхоор шувууд жиргэлдэх нь сонсогдох болсоор хэд хонолоо.өвөлд ямар ч чимээ аниргүй дүнсгэр байдаг юм..зун эсрэгээрээ сэми дүнгэнээд чихэнд чийртэй..хавар л хамгийн аятайхан чимээтэй нь юм байна..

..өнөөдөр гэрээс буудал хүртэлээ алхаж яваад дөнгөж нахиалж,гөлөглөж байгаа мод олж илрүүлээд өөрийн эрхгүй жаал харж зогсов..ирж яваа цаг юм гэсэндээ асар хүчтэй гарч ирж байнаа...ямар ч өнгөлөг юм..гялтганасан маш тод, гүн ногоон өнгөтэй жижигхээн жижигхэн навчнууд олноороо багсайгаад сайн анзаараад харвал их хөөрхөн юм бээлээ..анх удаа л тогтож маш удаан харж үзлээ..

хаврын салхи бас л арай ондоо үнэртэй..нэг тийм гэгэлзүүлээд...тэхдээ намар шиг уйтгар төрүүлэхгүй ..харин ч нэг тийм гэхийн аргагүй итгэл төрүүлээд...нэг л өөдрөг бодол төрөөл , хэн нэгэн шинэ хүн амидралд минь гарч ирэх ч юм шиг найдвар..

хүүхэд байхад нэг л мэдэхэд хавар нэг л мэдэхэд өвөл болчихсон байдагсан..сүүлийн үед байгаль , цаг улиралын өөрчлөлтөнд илүү мэдрэг ханддаг,анзаардаг,өөрчлөлтүүд нүдэнд минь өртдөг болсон байх юм..бага багаар нас явж байгаагийн шинж юм байх даа...аль эсвэл байгаа орчны маань нөлөө юу?эргэн тойронд минь баахан цэцэгчин,ногоочин хүмүүс, бас дээр нь хэвлэл мэдээллээр байнга мэдээлчихээр тэгээд анзаарч харахаас өөр аргагүй ч юм шиг..

өнөөдөр нэг тийм аятайхан өдөр байлаа..4 цагийн үед бичиж байсан юмаа хаяад , кофэгоо бариад тагтан дээрээ гараад сууцсан..манай доод талын модон дунд хэдэн оюутан л болтой гарууд шуугилдаа л, яавч зүгээргүй архидаж бээсэн байхоо..арай цаагуур нь галт тэрэг нааш цааш сүлжилдээ л..сүлжилдэх ч гэж манай энд галт тэрэгний ганц хан шугамтай л даа...хааяа ирж бгаа явж байгаа 2 галт тэрэг давхцаж зөрөлдөхийг ни л хэлж байгаа хэрэг..би ер нь японд төрөөд өсчихсөн бсан бол нилээн айхтар дэнша отакү болох бсан бхаа гэж боддог юм..өөр хотод очихоор галт тэрэгнийх нь зургийг авмаар санагдаад бдаг гээч..газрын зураг ойлгодоггүй?уншиж чаддаггүй мөртөө train map харах үнэн хоббитой гэжаагаа..

нэг иймэрхүү л хавар манай энүүгээр болж байна даа..

нээрээ өвөө болохоороо хаварт орцны үүдэнд гараад суучдаг өвөө нарын тооог нэгээр нэмнэ гэж бодож бгаа..сайхан нарлаа л ,,хааяа гайгүй өвөө нар луу харц чулуудчаа л,,эмээ нартай нийлж хов яриа л ..хүүхдүүдэд болохоор ..өвөө нь залуудаа..гээ л худлаа яриа л тээ..ккэк..сайхаан сайхан гсн...lol

зураг:2 жилийн өмнө авсан Сакүра(интоор) ны зураг..мод нь цэцэг(нүүд)ээ даахгүй...