Thursday, August 28, 2008

party нэг иймэрхүү

өнгөрсөн weekend ээр танидаг хүний home party д очив..хэдэн зураг..
...хүүхдийн ор биш шө..сахал самбайндаа баригдсан, жиймд явдаг , 185 цм орчим өндөр, бакь, 44 тэй залуугийн ор..кк

энэ удаагийн party ны сэдэв「нэг хүн, нэг авяас」..дуулдаг нь дуулаад , бүжиглэдэг бь бүжиглээд, ямар ч авяасгүй нь дор хаяж стриптиз хийж хүмүүсийг цэнгээх ёстой..хаха..японууд ер нь хөгжимийн боловсрол гайгүй байх нь олонтаа..миний эргэн тойрон маш олон хүн багадаа төгөлдөр хуур сурч бсан байдаг..за, төгөлдөр хуур биш юмаа гэхэд ямар нэгэн байдлаар хөгжимийн дугуйлан, найрал дуунд хамрагддаг бсан байх жишээтэй..энэ нь магадгүй япон хүн гэхээсээ илүү гэй хүн гдг онцлогтой илүү холбоотой байж магадгүй...тэр өдөр л гэхэд, төгөлдөр хуур, саакс бүрээ, баян хуур(аккордион), лимбэ г.м есөн жорын хөгжимийн тоглолт нэг дор үзчив...энэ удаагийн host 2 залуугийн (хамт амидраад 5 жил гсн)нэг өрөө нь тэр чигээрээ хөгжимийн зэмсэг, ноот, моотоор дүүрэн байв...ажилынхаа хажуугаар өөрсдийн сонирхолоор гэй хүмүүсийн найрал дуунд явдийм байлээ...гснээс, монгол хөөмий(дуулах?хөөмийлөх арга барил нь) одоо энд тэндхийн найрал дууны баг?? уудад маш эрэлт хэрэгцээтэй байгаа гэнэ..эндхийн дуурийн продюсэр нэг өвөө(өвөө ч ю байхав, 40 хэдтэй л байх) ирсэн..тэр хүн хэлж байгааг бодоход үнэн байх..



лимбэтэй залуу бүр хэрэг болгоод ноотны тавиур мабиур хүртэл авчирсан байлээ..кк..нээрээ энэ бариж байгаа лимбэ нь 30,000$ ны үнэтэй юм гсн..зориуд энэ лимбийг авах гэж Бостон орсон (гээ л онгироод байлээ)юм гсн..хүний хүүхдүүд ингээд дуулж хуурдахаас өгсүүлээд дор хаяж л тачигнатал хоол унд хийх авяастай байх юм..гэтэл надад??...кк..бас л гомдмоор байгаам шө..

Tuesday, August 26, 2008

..намар болбоо хөөрхий..өчигдөрхөн шатаах гэж байсан халуун байхгүй,хүйтэн бороо сэрүүн салхи,,, сандаал шоортоо угаагаад далд хийв...олимпийн маргааш намар гэж манай монголчууд үнэн онож хэлжээ...:)

..сургуулийн кафэтэри д , хажуу гийн тэнхимийн Тунис залуу тээр тэндээс хэрэг болгож ирж уулзсанаа монголын жүдөчин алт авсанд баяр хүргий гэнээ..би лаг,баярлалаа ч гэх шиг..кк..гснээс эхэндээ нэг их сэтгэгдэл төрүүлээгүй,дахин дахин хараад байсан чинь Түвшинбаяр чинь их цэвэрхэн аятайхан залуу харагдаж байдаг шө..угаасаа тийм аятайхан залуу юу, алтан мэдалитай болохоороо аятайхан харагдаад байна уу мэдкү..:)ямар ч байсан шагнал авах үедээ ягаан зангиагаар гоёсон нь давгүй зохиж байлээ.(гого.мн дээр зураг нь байсан).

..үндэсний бөхийг аргалж байгаад олимпийн төрөлд оруулчивал тэ:).олимпийн төрөлд оруулчаад жингийн ялгааны систэм шинээр нэмээд(48,52,57 гдг шиг) өгвөл мэдалийн тоо бүр ч нэмэгдэнэ гсн..кк...японууд жүдогоо, солонгосууд тэквандо гоо оруулчаад мэдали түүгээд байж болж байгаа юм чинь яагаа д болохгүй гэж....Энхбаярт хэдэн төг бариулаад ОУОХ д томилбол манай хүн юм өгч авалцахдаа сайн юм чинь бүтээгээд ирж магадгүй шө..кк..нэг ч удаа гсн авяасаа улсынхаа төлөө хэрэглэхэд яахав..

..нэг японтой яриж байгаад, монголоос бууч эмэгтэй( буучин? буудагч?) мөнгөн мэдали авсан гсн чинь, тийм хүүхэнтэй найзалсан залуу өнгөрөө гэнээ..яаж байгаан гсн чинь , уурыг нь хүргэвэл дууслаа ш д гэж авсан..кк..буудуулахийм байна л даа..:)

..манай хий ихтэй ерөнхийлөгч Гүндэгмаад цолыг нь өгч хүмүүсийн санааг нэг амраах шиг боллоо..уул нь аажуу уужуу тэмцээнээ үзээд тамирчидынхаа амжилтыг дуустал нь харж байгаад тэр шагнал , одон мэдалиа систэмтэй өгсөн бол асуудалд орохгүй байхгүй юу..яагаа ч гүй уулгамч юм шиг хамаг юмаа бариж давхиад ..нэг бол тэр балай хөдөлмөрийн баатар энэ тэр гээд цолоо дэталичилаад дэс дараа тогтоочмоор юм..МУ ын хөдөлмөрийн дэд баатар, бараг хөдөлмөрийн баатар,хөдөлмөрийн баатарт 2 хуруу дутуу , нэг бол ранк доошлуулаад УБ хотын хөдөлмөрийн баатар ч гэдийм уу..:)зозо энхбаяр ч яахав..

яг цагийн дараа баябага, 4 багшийн шүүлтүүрээр орж шүүсээ шахуулах гээд ээлжээ хүлээгээд сууж байна..сандраагаа гаргах гэж блог оо оролдов.. энхбаярыг шүүмжилсэн чинь хөлс гараад бие тайвширчлаа гсн..lol

Friday, August 22, 2008

4 zurag

..2 аяга кофе, 1хиам(бид нар багадаа галавсаа гдг байвшү..),бяслагтай, 1 зөгийн балтай toast, 1 аяга сүү...өглөөд нгэ иймэрхүү..бараг өдөр болгон ижил дээ.. өглөөд будаа мудаа,ногоо могоо,жимс мимс ёстой идэж чаддаггүй..:(
хүүхэд байхад манай ээж өглөө цай уухын өмнө буцалсан ус уулгах гээд бид нар уухгүй гээд бөөн юм болдог байж билээ..одоо бодоод байхад их зөв заншил байсан юм шиг..шууд хоолоор бөмбөгдөж ходоодоо цочроохгүй.

би учиргүй европ явж үзэх гэжийн гээд янзан бүрийн ном цуглуулаа л төлөвлөгөө зохиогоод унасан чини манай хүүхэд сая баахан газрын зураг бариад хүрээд ирж..намайг газрын зураг уншиж(ойлгож?) чаддаггүйг мэдсээр байж..:(..даапаалж байгаам байлгүй...кк..нээрээ яавал бага зэрэг зүг чигийн баримжаатай,халит газрын зураг уншиж чаддаг болох бэ??байнга 6 дахь,7 дахь мэдрэхүйдээ найдах чинь бас жаахан тиймхэн...кк..

би муурнаас сүнсээ зайлталаа айдаг боловч нохойнд учиргүй хайртай..муур бид 2 ын хооронд урид насанд нэг юм болсон байх...энэ учиргүй алаг эрээн нохой хөөрхөн байгааз??кк...бэнэттоны AD энэ тэр дээр л байж баймаар өнгө

энэ манай байрны гаднах зүлэг тэгшилж байсан хүний өмд......зүгээр л ингээд өлгөчихсөн нь хөөрхөн санагдаад.......эзэн нь (өмдөө тайлж тавичаад) хаачсийн бэ гэж үү....надтай хамт наана нь бгаам гсн..кк

Tuesday, August 19, 2008

түвшинбаяр болоод бас бус

түвшээ (танимхайрав),, чи шө гсн..кк..олимп болтол ийм тамирчин байдгийг мэдээ ч гүй байлаа...тэр өглөө зурагтныхаа дууг хаачаад ном уншингаа байн байн зурагтаа хараад сууж байтал Японы Сүзүки Кэйжи гийн эхний барилдааныг шууд дамжуулж байна..Найдан гээд японоор бичсэн нэрийг ни би монгол нэр гэж анхандаа анзаарсангүй..яасан монгол царайтай золиг вэ ухааны юм бодоод сайн хартал MGL гэж байна..хийж бсан юмаа хойш тавиад,, манай энэ нээрээ ямар азгүй нөхөр бэ??эхний тойрогтоо энэ (лаг) японтой таарч байдаг гсн юм толгойд орж байх юм..яагаад гэвэл японы зурагтаар Сүзүки г ерөөсөө л хорвоод хосгүй, түмнээс онцгой, сүргийн манлай гээд олимп эхлэхээс бүр хэдэн сарын өмнөөс рэкламдаад бсан болохоор жүдо мүдо мэдэхгүй над шиг хүмүүс нээрээ л тийм юм байх гэж бодно биз дээ...дээр нь энэ удаа японы тамирчидын(зөвхөн жүдо биш, олимпод оролцож буй бүх тамирчидыг нэгтгэсэн олимпийн баг) ахлагч гэхээр хамгийн найдлагаа тавиж байсан тамирчин гдг нь илэрхий....тэгсэн чинь манай хүн анхнаасаа нөгөө Сүзүки г чинь дарамтлаад байнга дээр нь гараастай,авч шидээстэй, араас нь хөөгөөстэй,(sooorii, ,,мэргэжлийн үгийг нь мэдкүм:)...овоо залуу юу гсн чинь юу юуны туханд хүрэлгүй цэвэр ялчидий...би наана нь бөөн баяр..ганцаараа баярлаад ,,хангалтгүй санагдахаар нь Потэто руу хүртэл мэйл бичлээ шдa..урдаас юу гсн гээч??хөөрхөн юм уу? гэнээ...xvxv....

за тэгээд, хийх юм байсан болохоор 2 дахь ,3 дахь барилдааныг нь үзэж чадсангүй... миний хувид , тэр мундаг японыг ялсан нь л маш чухал бсан болохоор сэтгэл ханасан хэрэг л дээ...тэгсэн орой 5 цагийн үед цай уух гээд өрөөндөө буцаж ирээд гого.мн харсан чинь манай хүн мэдалийн төлөө барилдах боллоо. гэж авдий...gym явах байсан болохоор жийм дээрээ оччоод хүрэл мэдалийн барилдааныг нь үзэв..сайхан урамтай барилдаж байна....миний бодлоор манайхны хамгийн гол дутагдал болох сэтгэл санааны тал дээр манай хүн асуудалгүй болтой..дайраа л давшаа л үнээрийн урамтай ...алтын төлөө барилдааныг нь догдлоод үзэж чадаагүй..тэр чигээрээ гэртээ ирчээд өнгөрсөн хойно нь дүнг нь харж мэдсэн...мэдээж маш сайхан байсан..монгол залуу алтан мэдаль авах, гардуулсан хүн нь Баттулга гишүүн(царайлаг харагдаж байв..кк), тэгээд төрийн дууллаа сонсохоор сайхан л байдийм байлээ...урид нь өчнөөн л сонсож байсан...энэ удаа анх анзаарсан зүйл гэвэл, хөгжимийн бүтээл талаасаа ч, төрийн дууллын сүр жавхаа гдг талаасаа ч манай төрийн дуулал аймаар 「царайлаг」 юм байна гэж бодсон.. Оросыг арай гүйцэхгүй байх..Хятадын төрийн дууллаас ямар ч бсан дээр шүү..хүмүүс youtube рүү ороод харицуулаад хараарай..ялангуяа эхлэл.. дррраамммммммммммммммммм... гдг хэсэг нь..:)

алтан мэдаль авсанаас дутуугүй гайхсан бас нэг зүйл нь манайхны рэакц байлаа.. аймаар байлээшд..:)сайн муу али ч утгаараа ..байнга шахуу,нутаг усаараа,хот хөдөөгөөрөө,АН,ХУ намаараа талцаж маргах дуртай монголчууд маань яг тэр өдөр хөдөө хотгүй,тэр байтугай дэлхийгээр нэг тарсан монголчууд хүртэл нэг шалтгаанаар баярлаж чадаж байна гдг нь гайхалтай байв...соц үед хүмүүжил олсон хоёрын хооронд саармаг бидний үеийнхтэй адилгүй, одооны залуучууд(өвөө болжээ би..кк) айхтар (90 ээд онооос хойш нэгдүгээр ангид орсон ) болжээ..үндэсний ухамсар өндөртэй, түүхээрээ бахархдаг, нүүрэмгий, дор хаяж л гудамжинд туг бариад гараад ирнэ гэхээр, кк, бидний үеийнхэнээс хэдэн хүн ингэж чадах бол??би бол ичээд туг бари гэвэк хаяад зугтаах байх..:)), өөртөө итгэлтэй амбиц ихтэй болсон шиг..шал өөр жишээ авахад өнгөрсөн хавар Токиод болсон Хаврын баярыг дандаа жоохон жоохон оюутнууд зохион байгуулдаг гэхэд аймаар зохион байгуулалттай, сайн хийж байгаа байхгүй юу..хог могоо ялгаж байгаа энэ тэр гээд ер нь нүүр улайхааргүй болж байна лээ..

харин гутарсан зүйл нь манай дарга нар бөөнөөрөө шал согтуу байсан явдал.. Хамгаалагчаараа байнга тэврүүлээстэй Баяр, үг хэл нь ээдэрсэн Энхбаяр,Элбэг авах юм байхгүй..интэрнэт дээрхи олонхийн саналыг харж байхад「хүн л юм чинь яадгий..」
гсн сэтгэгдэл давамгай байх шиг бсан.. уул нь тэр 3 「хүн биш төр」 юмсан...мэдээж туйлын утгаараа тэр 3 ч гэсэн мах цусанд төрсөн хүн л дээ..Иргэн Баяр бол (төлөөлүүлэв) баярлаж гомдож, хөл дээрээ тогтохгүй болтолоо согтож , цугларсан олон луу гараа зангах эрхтэй...тэхдээ хувь хүнийг биш монгол төрийг төлөөлж буй цагт
арай л ондоо юм шаардагдах юм..төр төмбөгөр ёс ёмбогор гээд монголоор сайхан тодорхойлсон байдаг даа..уул нь эрүүл саруул гарч ирээд хүмүүст дулаан сайхан үг хэлсэн бол илүү байх байлаа...дор хаяж л аюулгүй байдал талаасаа ямар ч хамгаалалтгүй олны өмнө 3 ын 3уулаа гарч уул нь болдоггүй биз дээ..төрийн тэргүүнүүд нэг онгоцонд сууж болохгүй(ямар нэгэн осол аваарын үед төр удирдлагагүй болох рискийг саармагжуулахын тулд) гэх мэт дүрмүүд бдаг санагдана..

яахав алтан мэдалийг шуудай шуудайгаар нь авдаг Хятад ,Амэрикүүд биднийг харвал муусайн юм үзээгүй юмнуууд гэх байх л даа..:)..тэхдээ яадий тэ,алтан медали авч үзээгүй л юм чинь..кк..дараа дараагийн олимпоос нэгийг биш багц багцаар нь авдаг, хүмүүс ч аа, ийм л байдаг юм гсн аястай тоодоггүй болох цаг ирэх байх...

....нэг сонирхолтой зүйл, хүн амын тоо, эдийн засгийн чадавхи спортын амжилтанд шийдвэрлэх хүчин зүйл байж чаддаггүй болтой, мэдээж тодорхой хэмжээгээр бол нөлөөлдөг байх л даа..тэхдээ Хятадтай адилхан тэрбүм хүн амтай байж Энэтхэг бол манайхтай бараг л адилхан,,дэлхийн тэргүүн эдийн засагтай Швэд энэ тэр алтан мэдалигүй байхад Куба ,Хoйд солонгос хэдэн мэдали авч байна гээд хараад үзэхээр..

...Хятадууд дангаараа хэт их мэдали авч байнаа.болиёо гсн..ер нь хятадаас мэдальгүй хоцорсон хүн байна уу??

..тэр усанд сэлж баридаг хүмсүүд ямар ч хурдан сэлдий...муухан шиг загаснаас ч хурдан байх шиг байнаа...:) гүйлтийнхэн ч гсн..бор хүмүүс үнэхээр хурдан юм.. биширмээр...шигшээ гүйлтэнд эр эмгүй дандаа бор тамирчид наасан..манай ази хүмүүс бол яаж ч сунаад тэднийг гүйцэхгүй байх...

..эрэгтэй гимнастикийн тамирчидад ямар ч хэрэггүй майк өмсүүлэх юмаа..:) ..уул нь цээж нүцгэн байвал хамагүй илүү үзэсгэлэнтэй харагданашдаа...Олимпийн хороонд claim явуулнаа..кк

...ширээний тэннис дээр хятадууд нээрээ үнэн ноёлж байнаа..нилээн олон орны шигшээг хятадууд бүрдүүлж байсан..гадагшаа дүрвэж гараад тухай орноо төлөөлөөд олимпод ороод ирдэг юм шиг бгаам..уран сайхны гимнастик ч гсн Орос нэртэй охидууд Амэрикийн өмнөөс ороо л байлээ..яавч орос юм уу украйн байх..манайхан баахан хэрэггүй барилгачин хятад авчирч байхаар олимпоос мэдаль авчихаар ганц гайгүй хятад олоод ирмээр юм...Яахав, Ван,Ли гсн хятад нэрийг нь Чулуун,Дорж энэ тэр гээд монгол нэрээр солиод өгчинө бэз..кк..гснээс манайхан Мөнхбаярыг муулахаа болимоор юм,..урвагч ч гэх шиг..цагтаа МУ ыг мэдалгүй хоцрохоос хамгаалж үлдсэн хүн..үүргээ аль хэдийн давуулан биелүүлсэн..тэрнээс илүү яах юм??гадаадын иргэн боллоо гээд аяга таваг угаагаад явсангүй,, тэр улсаа төлөөлөөд Олимпод ороод мэдали аваад явж буй нь надаа лав сайхан л санагдсан..

..Мобиком Түвшинбаярт өгч буй дугаараа нийтэд зарлачихсан болохоор одоо хүмүүс залгаад амар заяа үзүүлэхгүй дээ..кк..айхтар хүүхнүүд бол бүр ч...УБ т манай ангийнхаан(10 А гийнхаан)..юмыг яаж мэдэхэв залгаад үзээрэй гсн...

..одоо бокс үлдэж байгаа билүү..хэрвээ Бадар ууган алтан мэдаль авбал бас хөдөлмөрийн баатар болох юм болов уу..Олимпийн аварга цолыг хөдөлмөрийн баатар цол дагалдана гсн нэг жишиг тогтож байх шиг..яг шударгаар хэлэхэд надад тэр цол өгдөг нь арай л эртэдэх шиг болсон..дөнгөж 24 тэй хүүхдийг янзан бүрийн цол гуншингаар дарж яахнав дээ...30 хүртэлээ барилдлаа гэхэд дахиад 6 жилийн зай байна(дахиад нэг олимп,олон олон ОУ тэмцээн байна)....хэт их хүндлэл түүний цаашидын амжилтанд яаж нөлөөлөх бол??манайхан ч хүнийг хэт хөөргөхдөө сайн болохоор одоо баахан дуу шүлэг(чих улаймаар), зугуйдал , найр наадам, хүлээн авалт,арга хэмжээ,архи дарс, түүниг хүлээж байгаа...ярилцлагыг нь харахад овоо даруухан, ухаалаг залуу шиг санагдаж байсан..

Friday, August 08, 2008

Олимп бас бус

Бээжингийн олимп өнөөдөр болох гэж байгаа,тэр ч байтугай орой 8 цагаас нээлт нь болно гдгийг өчигдөр л мэдлээшдаа...Бээжинд олимп болох гээд байгаа, тэр нь 8 сард гэдгийг ч нэг муу юм мэдээ л байсан л даа..тэхдээ яг нээлтийн өдөр цагийг нь мэдэхгүй байсан юм..миний хувид энэ сэдэв нэг их сониролтой биш болохоор...

Олимпийн өмнө Хятадыг Японы зурагтаар сайн нүдэж байнаа..олимпийн наадмын бэлтгэл үйл ажиллагаанаас өөлж болохоор бүгдийг ухаж дуусаад сүүлдээ бүүр хамаа намаагүй юм руу ороод алга болж өглөө...мэдээж Хятадууд олимп дуустал ядуучуудаа бээжингээс хөөж байгаа, бээжингийн агаарын бохирдол гэж манай УБ шиг л юм харагдаж бгаа, манай гэр хороолол шиг хорооллуудынхаа өмнүүр самбар босгоод хүний нүднээс хаачихаж(хойд солонгос байгаа биш дэ),бамбар аялах явцад Төвдүүдийг яаж дарсан гээд л шүүмжилбэл зохих юм зөндөө байгаа....гэхдээ японуудынх арай дэндүү санагдаад,,

усанд сэлэлтийн уралдаан болох цэнгэлдэх хүрээлэн нь долгиолж байгаа ус шиг цэнхэр өнгөтэй , шөнө болохоор гэрэлтүүлдэг дизайнтай юм биана л даа..надад бол аюулын л давгүй дизайнтай барилга харагдав..тэгсэн өнөөдөр нэг TV ээр, шөнө гэрэлтүүлж эрчим хүч дэмий үрдэг, байгаль орчинд ээлтэй бус гэж шүүмжилж байх юм..эхлээд чихэндээ?итгэсэнгүй...монголчууд бол ийм үг хэлэх эрхтэй байх.,..яагаад гэвэл бид байгал орчин хамгаалах өндөр ухамсартайдаа ч биш, зүгээр л сул хөгжилтэй болохоор манайд гэрэл цахилгаангүй газар зөндөө бий,,гэтэл японууд юу билээ??,,,сансараас шөнө авсан зургаар бол Японы арал дэлхий дээр хамгийн гэрэлтэй нь байж харагддаг..хамгийн их үргүй цахилгаан хэрэглэдэг,японд амидардаг хүмүүс мэдэх байх,,,Токио гэх мэт том хотуудаар зогсохгүй ихэнхи газар өдөр шөнө нь ялгагдахгүй гэрэлтэй байдгийг...гэтэл ийм юм яриад сууж байх юм..2 хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гээч л болж байна..шинэ онгоцны буудал нь асар том,манай Нарита г хаанаа ч дагуулахгүй орчин үеийнх юм байна гээд л олимп болоод хятадыг тойрсон гайгүй өнгөтэй өөдтэй болгоныг нилээн хорссон маягаар нэвтрүүлж байх юм..кк..би хэдийгээр хятадад дургүй боловч,,тийм дургүй хүн хүртэл пологтохоор мэдээллүүд байв..:)

хятадууд амжилттай олимп зохион байгуулах нь, Бээжин орчин үежиж Токио гоос илүү гарах нь, ер нь л юм юмаараа хятадууд ази дахи японы байр суурийг ганхуулах нь эдний хувид мэдээж хүсээд байх зүйл биш болохоор тэр байх л даа..зозо, нөгөө Мятав нь авна уу Готов нь авна уу(ирж яваа цагаас зээлэв) надад ямар хамаа байхав гдг шиг олимп надад ямар хамаа байхав..өнөө орой нээлтийн үеэр гарч сайхан пийв уунаа..ойрд уугаагүй , хөнгөн зэрэглэлийн спиртний дутагдалд ороод байх шиг байна...шөнө унтахаар толгой дээр шувуу дуулаад гээд худлаа яриал уу..кк

олимп гснээс Японы хөл бөмбөгийн дасгалжуулагч нь ийм давгүй залуу байдаг юм байна..өнөө өглөө л зурагт үзэж суугаад мэдэв....айхтар нүдэнд торохоор гоо үзэсгэлэн , сайхан царай байхгүй боловч ямар ч байсан намайг татах нэг юм түүнд байна...юу юм бол гээд хараад бсан чинь уруул дээрээ Цэрмаа мэнгэтэй хог бээшдаа..би нээрээ насан туршдаа ийм хүмүүст дур наасаар бгаад дуусах болтой...44 тэйм гэнээ..Соримачи Ясүхарү гдг гэнэ..ид үеэ өнгөрөөд оргилоос уруудаж яваа,хал үзэж халуун чулуу долоосон эр болтой,миний хувид хамгийн амттай үе дээрээ гсн үг..кк..




Thursday, August 07, 2008

....энэ хавар төгсөөд ажилд орсон сэнпай , хэдэн сувилагч хүүхнүүд байна, гоокон,{гоокон гдг ни эндхийн хэлээр адил тооны эсрэг хүйсний хүмүүс тодорхой зорилготойгоор (ямар зорилготой гдг нь ойлгомжтой) архи ууж хоол идэхийг хэлнэ.kk}хийе..чи заавал ирнэ шүү ..гэж дарамтлаад болдоггүй...юу гэж хэлж бултах шалтгаанаа олохгүй сэстрээсдээд сууж байна..нэгд иймэрхүү гоокон ассар сонирхолгүй байдгийн дээр өөрийнхөөрөө байж чадахгүй худлаа яриж, дүр эсгэх хэрэг гарна(ийм хүүхнүүдэд дуртай, өнөөг хүртэл ийм ийм найз охинтой бсан гэх мэтээр ..,)муу санаатай,миний цаг завыг асуугаад , завтай гэж сонссоны дараа гол хэргээ хэлж байгаа байхгүй yu.. уридчилаад мэдсэн бол бас учиртай..:)бүр болохгүй бол , дүү нь ээмэгтэй хүн сонирхдоггүймаа, та ганц гайгүй залуу олоод ир л гэхээс...кк....бага залуу байхад ч тоохгүй худлаа яридаг байлаа..одоо ядраад байдаг болсон байлээ..аль болох өөрийнхөөрөө, али болох өөртөө үнэнч(хүмүүс намайг дураараа гээд байдаг юм..кк), тэгээд ойлгомжтой simple байвал..

эргэн тойрон яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн их байнаа...яах гээд , юу хүсээд байгаа нь ойлгомжгүй мэйл ирүүлнэ..анхны бойфрэнд тийм хүн байж билээ...хөдөө томилолтоор яваад ирэхдээ,,, би яг одоо Токио өртөөн дээр буулаа....гсн мэйл ирүүлнэ..би ч яахав дээ..оцүкарэсама!!...гээ л ... тэгсэн дараа гомдол мэдүүлж байна..чи их хүйтэн хөндий хүн юм..гээд..яасан гэсэн чинь,,,Би томилолтоо дуусгаад Токио д буцаад ирлээ гдг чинь ,,хоюулаа уулзах уу? чи завтай ю ? гсн үг байхгүй юу гэнэ..би яаж мэдэхэв дэ.,,,зозо,юу ярих гээд юу яриад унабаа...
сүүлд үзсэн кинонуудаас хамгийн их таалагдсан нь дандаа япон кино болж таарав.. дандаа ч юу байхав..ихэнхи нь Озү гийн кинонууд байна..

1.仲原俊ー桜の園(1991)-Nakahara shun-Cherry orchard
2.小津 安二郎-晩春(1949)-Ozu yasujiro-Late spring
3.小津 安二郎ー麦秋(1951-Early summer)
4.小津 安二郎ーお茶漬けの味(1952-tea over rice)
5.小津 安二郎ー早春(1956-Early spring)
6.小津 安二郎ー彼岸花(1958-Equinox flower)
7.小津 安二郎ーお早う(1959-Good morning)
8.吉田大八-腑抜けども、悲しみの愛を見せろ(2007)-Yoshida Daihachi-

сүүлийн үеийн япон кинонуудаас хамгийн сонирхолтой нь энэ байв..японы subculture д дуртай хүмүүст энэ кино лав таалагдана..

Tuesday, August 05, 2008

ayanga

...өчигдөр энд гэв гэнэтхэн бүрхсэнээ аянга цахилгаан болоод аймаар юм болов..би ч аянганаас сүнсээ зайлтал айдаг тул хамаг цонх,хаалга бүх л юмаа тас хааж аваад гэртээ суув..галт тэрэг зогссон, тог тасарсан, айлын байшин шатсан гэх мэт юм юм л болсон болтой...нэг танилын тэмдэглэл (япон) уншсан чинь аянганы дуу болоод гэрэл?? энд аймаар дуртай гэнэ...маш үзэсгэлэнтэй байв гэнээ,,,кк....тайфун(далайн хар салхи) д дуртай гэх хүнтэй бас таарч байсан юм..

тийм болохоор өчигдөр ойрд үзээгүйгээр зурагт үзэв..японд найман сар болохоор аймшигийн нэвтрүүлэг болоод дайны холбогдолтой нэвтрүүлэг эрс ихэсдэг...аймшигийн нэрвтрүүлгийн тухайд(ихэнхи нь сүнс , хий үзэгдэлтэй холбоотой)тухайд яагаад гэхлээр,халуунд аймаар юм үзэхээр нуруугаар хүйт оргиод сэрүүцэх шиг болдог болохоор тэр юм гсн,,:)дайны тухайд ойлгомжтой..8 сард Нагасаки,Хирошима гийн явдал, дээр нь япон дайнд ялагдсан сар тул..манайхаар бол баахан хувисгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гдг шиг өвөө нар гарч ирээ л баахан дайны тухай яридаг юм..өчигдөр , Филиппиний арлууд дээр бүслэлтэнд ороод төвөөсөө холбоо тасарсан тул дайн дууссаныг мэдэлгүй дайн дууссанаас хойш бүхэл бүтэн 2 жил 6 сар агуйд бүгээд бууж өгөөгүй цэргүүдийн түхай гаргаж байх юм..тэр агуй дотор хоол хүнс хомс байсан тул(сүүл үедээ бага багаар шөнө гараад хооол олдог байсан болтой..яг ид бүслэлтэнд , агуйнаасаа толгой цухуйлгах боломжгүй байсна тэр үед , амь үрэгдсэн нэгнийгээ дэрлээд унтчидаг байсан, махыг нь иддэг бсан, шээсээ уудаг бсан/энэ ч яахав/, ), зарим нь галзуураад амиа хорлосон, бууж өгөх гэсэн нэгнийгээ буудаж хороодог байсан гээд аймаар аймаар юм ярив....анх тэр арал дээр 10,000 цэрэг байгаад, дайн дуусахад 34 хөн цэрэг үлдсэн гэхээр бас л аймаар шө..

NORWEGIAN WOOD

...Миний хувид баярлаад баярлаад ханашгүй нэг шинэ мэдээ....「Норвэгийн ой 」Trần Anh Hùng гдг Ветнам гаралтай Франц найруулагчийн гараар кино болох нээ...Эхэндээ жаахан дурамжхан байсан ч энэ найруулагч The Scent of Green Papaya(1993) болоод Cyclo (1995.энэ кинонд залуухан ТОни Леон яруу найрагч бүтэлгүй эрийн дүрд тоглодог) гийн найруулагч гэж сонсоод жаал тайвширав,,..2009 оны 2 сард зураг авалт эхлээд , 2010 онд дэлгэцэнд гарах юм байна,.,хамгийн гол нь тус кинонд Тони Леон тоглож тун магадгүй байгаа аж...
Мүракамигийн зохиолууд ерөнхийдөө үйл явдал гэх юмгүй, хүний сэтгэл болоод оюуны дотоод дахи гүн харанхуй руу чиглэсэн (үүнийгээ худаг гэж нэрлэх бөгөөд, өөрийнх нь хэлсэнээр бол Достоевскийгийн нөлөө гэх)..байдаг тул кино болгоход маш хэцүү байдаг..түүнээс гадна өөрөө ч кино болгох зөвшөөрөл өгдөггүй бсан юм билээ..миний бодлоор түүний зохиолоор оросууд сайн кино хийж магадгүй юм..

Tony г танихгүй хүмүүс ийшээ..кк..
Chungking express намайг WKW ийн улаан ягаан фэн болгосон кино..цагдаа хувцастай, бас цагаан brieftei Tony..
нэг хүн Radiohead ийн дуун дээр эвлүүлэг хийсэн нь хөөрхөн болж..

Monday, August 04, 2008

Бөөн дурын уран сайханч баябага

Өнгөрсөн 7 хоногт мэдрэл муудталаа урлаг уран сайхнаар занимаалдав..би гэж нэг бөөн дурын уран сайханч..завтай цаг байвал хөгжим сонсож өнгөрөөнө..гэрт гадаа, унаа тэргэнд, ваннанд , хаа сайгүй чихэндээ хөгжим углаатай..нэг юм хангинуулаастай..ардын дуунаас авахуулаад рок,тэгснээ дан хөгжим хүртэл ер нь болж өгвөл гээлгүй бүгдийг ни сонсох хүсэлтэй бололтой..
юмыг яаж мэдэхэв.хэзээ нэг цагт мэдрэл муудаад debut хийх ч юм билүү...би debut хийвэл Киви гийн 3 ч ажилгүй л дэ гсн..:)хэдэн жилийн дараа нээх солгой хоолойтой мөртөө шал далий шүлэг тэй дуу дуулдаг дунд эргэм насны атигар хар залуу зурагтаар гараад унавал тэр чини би шөө.xvxv.үзсэн сонссон юмнууд нэг иймэрхөө..

Лхагва: Парисийн дуурийн тэатрын Le chateau de Barbe Bleue/Хөх сахалт вангийн цайз/, Journal de un Disparu/Алдагдсан эрийн тэмдэглэл/..@Bunkamura,Tokyo
дуурь гэж ассар хуучинсаг урлаг гэдгийг бүгд мэдэх байх...тэр заншилыг франз хүмүүс зоригтой эвдэж байна..орчин үеийн тайзны урлаг яаж өөрчлөгдөөд , хаана ирчээд байгааг эндээс харж болохоор байвай..тайзны гэрэлтүүлэг,компютэр график ашиглаад дэлгэц болоод тайзыг гайхамшигтай хослуулсан байв..Францууд болсон хойно яаж зүгээр байхав.,.тайзан дээр бараг нүцгэн шахуу хүмүүс, японд жишээ нь кино тэатр болоод олон нийтийн өмнө ямар нэгэн байдлаар бэлэг эрхтэн үзүүлэхийг хориглодог..тийм болохоор япон по кинонууд дандаа эмзэг газраа бүдэгрүүлсэн байдаг...гэтэл тэр хууль энэ удаа эднүүст огт хамагүй болтой..тайзан дээр (дэлгэцээр )
цочтол харуулж байх юм.. цагдаа магдаадаа тулж хоригдож бариагүйг бодоход японууд нүдээ аниад дуугүй өнгөрөхөөр шийдсэн болтой..бас л 2 нүүртэй улсууд шө..
тоглолт дууссаны дараа Бүнкамүра гийн хажуудах Стаpбакст суутал , асар танидаг агаа сүр сархийтэл алхаад өнгөрөв.. ахиулаад сайн аживал манай Rhia агаа ажгуу.. кк.. Зөвхөн Лхагва д л ажилладаг биан бар луу явж бсан нь тэр байж..жаал сонин сайхан хүүрнээд салав..

Баасан. Chung Myung-Whun ий удирдсан Asia Philharmonic orchestra гийн тоглолт@Suntory hall.
дэлхийн бүхий л нэртэй тэатрүүдад урилгаар 「удирддаг」 маш цөөхөн ази удирдаачдын нэг . Со залуу (залуу ч гэж 50 хэдтэй)..хэдэн жилийн өмнөөс зүүн азийн шилдэг хөгжимчидөөс бүрдсэн Азийн Филормони Оркэстр байгуулсан..харамсалтай нь манайхаас хүн багтдаггүй юм байна..ихэнхи ни Япон, Солонгос, Хятадууд байв..

Бямба.
2006 онд дэлгэцэнд гараад японы кино наадмуудын оны шилдэг гсн хамаг л шагналуудыг түүсэн Hulagirl(フラガール) ийн жүжгэн хувилбар @ Akasaka АCT theater
пиг хүн..нэг их гайх ширч шагшрах шинэ юм байсангүй..

Ням
японы хамгийн залуу бөгөөд ирээдүйтэй гэгдэж буй жааз дуучин Кобаяши Кэй гийн концэрт @ SТБ 139 Roppongi..хэгжүүн хөөрхөн бацаан байв..тэрний фэн нь ихэнхи нь ахимаг насны эмэгтэйчүүд (эмээ гэх гэснээ болив..:)) болтой...сайн дуучин бла бла гэхээсэ илүү ач гуч нарыг нь санагдуулам хөөрхөн жаал болохоор тэр байх..кк

Friday, August 01, 2008

honobono/zuragtai temdeglel/

Баябагыг сүүдэрлэгчийн дурангаар дээрээс нь доош байдлаар өнгийж? харвал..миний хайртай тэлээ цухуйж байна..миний хөл нээрээ аймаар царай муутай наасан......lol

манай хүүхдийн гэрт байх toaster чөтгөрттэй болтой..талх шарсан чини ийм болоод гараад ирсэн...xvxv

орос хувилбарыг нь бас олоод авсан..харицуулж үзээ л , энд тэндээс нь орчуулж үзээ л...юмыг яаж мэдэхэв..хэзээ нэг цагт би хийчих ч юм билүү??...:)

нээрээ эртүүд a sound ын дууг оруулахдаа imeem ийг auto play дээр нь тавицсан чини орох болгонд урдаас дуулаад жаахан даяргаатай санагдахаар нь аваад хаячлаа..;)