Friday, January 30, 2009

Цагаан сар vs Цагаан сар

манайхан чинь хэзээнээсээ авахуулаад бүгдээрээ зурхай зурж, од гараг тоолдог болоо бэ??нэг л олон зурхайчид..сонингоор дүүрэн хэрүүл байх шив..

миний хувид Хятадаас ондоо өдөр л тэмдэглэж байвал 3 сарын 33 нд байна уу, гурвалжин нартай өдөр байна уу хамаа алга(night train ээс зээлэб)...Иран, Казах Киргиз үүд 3 сард, Бангладэш бас 3 сард, еврэйчүүд намар , японууд жил бүрийн 1сарын 1 нд (1873 оноос, урид нь хятад тооллоор хийж бсаныг Мэйжигийн ЗГ хориж) хуучин тооллынхоо шинэ жилийг хийж болоо л байн . заавал Хятад (ба хятад соёлын хүрээтэй ) тай хамт хийе гэж зүтгэлдэх нь юув да..

Үндэсний ганц том баяраа муусайн зурхайч нарын хэрүүлийн бай болгож байдаг арчаагүй төр манайхаас ондоо газар байхгүй байх..Тэгээд ч Цагаан сар ямар шашны баяр биш. Балин хамартай хүүхэд хэрэггүй юманд хошуу дүрэхээр энэ асуудлыг нэг тийш болгомоор юм.. уул нь монголчуудын нэгдмэл байдлыг хангах нь л түүний гол үүрэг баймаар..

энэ янзаараа бол Наадмыг Хятадын хувисгалын өдөртэй хамтатгаж тэмдэглэе гэх нь ..ер нь ч тэр Дашцэрэн гуай бол хэлж магадгүй л хүн ..манайхан их мартамхай улс юм..10 хэдхэн жилийн өмнөх зүйлийг ийм амархан мартаж болно гэж үү??..(алтан цөгц,ромбү гариг)...гэхээсээ илүү ийм хүний үг нийгэмд тодорхой хүрээллийг олж чадаад бид нар тэрэн дээр нь үнэнгээсээ маргалдаад бгаа нь гунигтай ч юм шиг...

Sunday, January 25, 2009

ням гарагийн үдэш гэртээ ингээд

өнөөдөр гадаа дулаахан чухам аятайхан өдөр байв..үзээд өгий гсн ч үүлгүй цэлмэг, салхигүй, намуун..уул нь ням гарагийн үдэш ерөнхийдөө нэг тээм бүүдгэр байдаг даа..өнөөдөр огт өөр байб.. нэг л тийм хавар ын шинж тэмдгүүд ...удахгүй шө, энүүхэн энд ирчээд байна шүү гэх шиг юм юмнаас үнэртээд..өдөр уртсаа л ..ирж яваа цагаа гэж..цаг агаар сайхан байсаныг далимдуулж ердийнхөөс 1 км илүү гүйв(11км)...
1.удахгүй энэ байрнаасаа нүүх гэж байгаа юм...тэгсэн мөртөө хаашаа нүүх, ямар байранд орохоо шийдээгүй гэж байгаа..кк..тэгж байгаад болох буйза гээд нэг л их тайван хүн яваа л байна..зүгээр байхаар гээд өнөөдөр бага сага бэлтгэл хийв..гэрт бсан гэй киноны кассэт, хэрэггүй гэж бодсон ДВД, сэтгүүлүүдийг хаяв(цаас мангар хүнд бдаг даа)....ихэнхи нь манай хүүхдийн европ явахдаа авчирч өгсөн сэтгүүлнүүд..хайран юм..гээд яахав..

2.нэг ийм хоол хийж идэв..таваглалт энэ тэр хуучинаасаа арай дээрдсэн байгааз??..:)блог дээрээ зургийг нь табина гээд бас хичээж таваглаад байнаа..кк..доод талын хуушуурыг хэд хоногийн өмнө нэг найзтайгаа хамтарч хийсэн юм..нэг хүнд бараг л 20 оногдсон байхаа,.,.хоюулаа ухаан жолоогүй, юм ч ярихгүй урд урдаасаа харж сууж байгаад цөлж өгсөн..кк


3.эртүүд 2 найзаа хооронд нь танилцуулсан юм..эм нь япон, эр нь Солоногос..ер нь би хүн амитан хооронд нь танилцуулах чиглэлээр бизнэс хийвэл чадах юм шиг санагдсан шө..тэр өдөр нэг со хоолны газар ороод энэ Макколи гээч архийг анх удаа ууж үзэв..хмм..шингэн тарганд шимийн архи холисон юм шиг???амттай санагдсан..Макколи нэгийг авий гсн чини ингээд бараг л 2 литр шахуу юм гараад ирсэн..кк...харин архиа хийсэн сав нь бас утгадаг халбага нь их хөөрхөн байгаа биз??

пийв гээч умдааныг ямар гээч буянтай хүн бодож олоо бол??...энүүнгүйгээр амид явна гэж төсөөлөлтгүй ээ..

Friday, January 23, 2009

eldev

сүүлийн 2 3 хоног аймаар муухай хүйтэн бороотой өдрүүд байлаа.өнөө орой л нэг юм татрах(бороо татрах гэж яридаг билүү?) шив дээ.у природы нэт плохой погоди гэж битгий хэлээрэй дээ.байдийм шө гсн..өвөл「андуурч」 ороод байдаг бороог 「ертөнцийн 3 шог」 т оруулбаас зохилтой..
....Өвөл орогч бороо нэг шог
.....................хоёр шог..кк..үргэлжлүүлэх гсн чинь авяас хүрдгүй ээ..хүүхдүүд үргэлжлүүлнэ биз..

...манай хүүхэд ханиад хүрээд хоолой нь өвдөцсөн..сая утсаар ярисан чинь хоолой нь танигдахгүй ..жаахан сөөгөөд сээгси болцсон ч юм шиг..ёоноо, юун сөөнгө сэээгси хоолойтой залуутай хэзээ хаана юуг яалаа энэ тэр гээд тэрүүхэн хооронд наян юм бодлоошда:). баасан гараг байна даа гарч ганц аяга пийв ууя, сайхан залуу харж нүдээ баясгая гэж бодож бсан юм..хүүхэд ханиад хүрээд гэртээ миа байна гэхээр нь өрөвдөөд гадагшаа гарахаа боличлоо..нэг нь ханиадтай байхад нөгөөх нь наргиад явж байвал муухайм болуу гэж бодлоо..хэрвээ тэр биш би ханиадтай байгаад, би гэртээ байхад тэр цэнгэлмаа(цагаанаагаас зээлдэб) болоод явж байвал би лав боож үхнээ....би очиж юм хүм дөхүүлж өгий гэхээр ,,яахий яахий..надаас ханиад авчина...өнөө орой эрчимт эмчилгээ хийгээд маргааш болий гээд байх юм..зозо тэр яахаб..

..ойрын үед сонин сайхан юм болохгүй л байна..сонин сайхангүй ч гэж , би өдөржингөө тэнхимдээ суухаар хаанаасаа ч сонин сайхан ургах билээ..энэ жилдээ багтааж ажилаа өгөх тул хийх юм ихтэй..тийм учираас gym д явах цаггүй болсон .. ......
..gym ээсээ түр гарсан...болохоор буцаад гүйж эхэлсэн..хамгийн уртдаа өдөрт 12,5км, богинодоо 5 км гүйж байгаа..жилдээ багтаад хагас марафонд(21км) гүйж үзэх санаа байна.. дахиад гүйж эхлэх болсон маань Мүраками харүки гийн What I Talk About When We Talk About Running(走ることについて語るときに僕の語ること)...ийг дахин уншиж эхэлсэнтэй минь холбоотой..гүйлтийн тухай, марафоны тухай өгүүлж буй мэт боловч ерөнхийдөө амидралын тухай..гутаж гунихарсан үед, ямар нэгэн асуултны хариулт олдохгүй үед, ганцаардсан үед би түүний номыг сөхөж харах дуртай.. аль ч номны аль ч хуудсыг сөхсөн байг би заавал нэг юм тэндээс олдог..дахин дахин..

ер нь хүн өөрийнхөө тухай, өөрийнхөө таниж мэдсэн үнэн, өөрийнхөөрөө туулсан амидралын тухай л бичих хэрэгтэй мэт..хаа нэг хэн нэгний тухай биш..нэг зохиолчийн номноос нэг л үнэр ханхалж байвал тэр мундаг зохиолч(миний хувид)..Мүраками гийн зохиолууд үйл явдал гэх юмгүй, бүх л баатрууд нь нэг л төстэй хүмүүс, энэ хүн зохиол бичиж эхлээд 30 аад жил өнгөрөхөд бичлэгийн стиль нь ч, зохиолын баатрууд нь ч ерөөс өөрчлөгдөхгүй нэг л хэвийн байгаа нь надад таалагддаг..нэг шугам яваад байна гсн үг..

Tuesday, January 20, 2009

SHINE A LIGHT

..кино үзээд ингэж сэтгэл хөдлөлд автаж ер нь үзээгүй байхаа..өнөөдөр гэрийн ойролцоох кино тэатр т Роллинг Стоунз ын кино концэрт болох SHINE A LIGHT ыг үзэв............юу бэээээээээээээ!!!!!!! юун сээгэс, юун наадам юун цагаан сар.. Paint it black аар эхлээд (I can t get no)Satisfaction аар дууссан live ны эхнээс нь аваад дуусан дуустал нь суудал дээрээ (өөрийн эрхгүй)бүжиглээстэй, ритм тааруулаастай, мэддэг дуун дээрээ амандаа аялаастай, болдогсон бол алга ташиж, ганцаар уйлмаар дуулмаар орилмоор үсээ үгтээмээр .....байлаа..кк:)...үнэхээр их сэтгэл хөдлөб.....кино дууссаны дараа энэ их сэтгэл хөдлөлийг яалтай билээ.,хааш нь гаргалтай билээ...сэтгэл гээч юм маань бодитой хэлбэр дүрстэй ,үзүүлж харуулж болдог эд бсан сан бол , ийм бсан гээд та бүхэнд харамгүй үзүүлэхсэн санж.. гэвч яая гэхэв , хүмүүн бидэнд өөрийгөө илэрхийл гэж олгогдсон боломж , ядруухан хэдэн үг хэлхэхээс ондоо юу чадах билээ..кино тэатрын ойролцоох дэлгүүрээс 2 пийв авчаад гэртээ ирээд блог оо бичиж сууна..

2006 онд Нюү Ёорк ийн 2800 хан хүний суудалтай Бийкон тэатр т хийсэн тэдний live concert ыг Martin Scorsese найруулагч кино болгосон байна..кино болгосон ч гэж, 2цагийн кино тэр аяараа тэдний концэрт..илүү дутуу юмгүй хааяа нэг тэдний дээр үеийн ярилцлага дундуур нь орно..тэгээ л болоо..2 ын хооронд элдэв юм оруулсанаас зүгээр л шуудхан 「дуулуулсан 」 нь зөв сонголт болсон санагдав.. ондоо юу хэрэгтэйсэн билээ..

Яг одоо японд гарч байна..Амэрик Европт али хэдийн гараад дууссан байхаа даа..болж өгвөл том дэлгэцэн дээр (кино тэатр т ) үзвэл дээр..гэртээ , жижиг дэлгэцэн дээр үзвэл энэ киноны сэтгэл татам чанар нь 50 % буурна..хэрвээ боломж гарвал заавал үзээрэй,..роллинг стоунз ын дууг сонсож үзээгүй хүнд ч шууд л таалагдана гдг т мөрийцсөн ч алзахгүй..бидний сонсож өссөн дуураймал,өөрийн стилгүй, үзэл бодолгүй,богино настай,хэт арилжааны, өргөн хэрэглээний барааны нэг төрөл шахуу болсон орчин үеийн хөгжимийн хажууд Роллинг стоунз бол жинхэнэ алт мөнгө алмас эрдэнэ ажээ.

Sunday, January 18, 2009

шөнийн тэмдэглэл

нилээд үглэсний хүчинд ,өнөөдөр , 「хүүхэд」 компютэр авч гэртээ интэрнэт тавиулав. түүний хувид том хувисгал гсн үг...мань хүн , хүн хүнээс нилээн онцлогтой л доо..цахилгаан хэрэгсэл, тэхникийн шинэ ололт энэ тэрээс болж өгвөл хойшоо суучих санаатай....зиа би эхнээс нь тоочиё..нэгд зурагт байкү, хамаг цаг иддэг хэрэггүй мэдээллээр бөмбөгддөг гэнэ, за энэ яахав ойлгож болж байгаа юм..та нар итгэхгүй байх, энэ жилийг хүртэл хөргөгчгүй амидраад бсан гээд бод..бараг 10 аад жил тэр шүү..пийв мийваа тэгээд яаж хөргөөдөг байсий гсн чинь, зөвхөн тэр өдөр уух хэмжээний пийваа л авдаг..илүүг авдгүй гэнээ,кк..гэртээ хоол хийдгүй болохоор бусад тал дээр нээх их асуудал гардгүй бсан бололтой..хмм..за тэгээд кофэ буцалгагч энэ тэр бол хэрэглэхгүй шү да,,данханд усаа чанаа л гар аргаар шүүгээд кофэ гоо бэлдчинэ.. тэхдээ ингэж бэлдсэн кофэ машинаар чанаснаас хамаагүй амттай нь үнэн юм билээ..би бас нөлөөнд автаад ,ингэж гар аргаар бэлддэг болсон..0.5 ийн запастай харандаа биш заавал дээр үед бидний хэрэглдэг байсан үзүүрлэдэг харандаа хэрэглэнэ..хөгжим их сонсдог боловч I pod онд дүргүй, хөгжим компютэр 2 тусдаа бсан нь дээр гэнэ..кк.. хуучины СД, МД тоглуулагч, тэр ч байтугай кассэтний хөгжим хүртэл сонсоно гээч.. хөгжим дижитал биш аналог дугарах нь илүү 「амттай」 бдаг гэдэг юм..гэх мэтээр олон юм бий..зозо, энэ ч яахав..эднийд ирээд ганц хонохоор ертөнцөөс тасарчих гээд бдаг байсий..шаналгасны хүч гарлаа..кк..одоо цаадхыг чинь унтуулчаад ганцаараа сайхан нэт үзэж сууна..би чинь 21 р зууны төлөөлөгч шү да...:)

..одоо шөнийн 2:09 мин..миний нойр хүрдэггүй..өчигдөр бараг л өглөө болж байхад унтаад өнөөдөр үдээс хойш сэрсэнтэй маань шууд холбоотой..гснээс өчигдөр По той уулзсан..2 уулаа уух гэж явж байгаад замд нэг шаварка(их дуутай, галзуу.кк) тааралдаад..заавал дагуулж ?? таарсан.. анх удаа орсон нэг бааранд дэлдээн чихтэй, хөөрхөөн даруухаан номхоон бор нүдтэй хүүхэдтэй таарсийм байна..тэр сэрэмгэр ??саримгар??гэрэлтдэг дэлдээк ягаан чихнээсээ жоохон санаа зовдог болтой бсан..чи хөөрхөн нүдтэй бас чихтэй юм байна гээд нүүрэн дээр нь магтав.. лол..хааяа хүн баярлуулж байхад яахав дэ тиймаа??..намайг хүмүс ерөөсөө хөөрхөн гэж хэлж байгаагүй гээд ичээд бсан..

..манай хүүхэд хурхираал байна..зүүдлээд байгаам уу хаашаам хааяа өнгийж наашаа харчаа л..кк..хүн гэж сонин шү..одооныхоос хэдэн насаар бага болоод залуу байхдаа хажууд хүн хурхирахыг тэвчдэггүй байлаа..одоо гэтэл юман чинээнд бодохоо болисоноор барахгүй харин ч түүнийг хажууд хурхирч байхад нэгэн төрлийн тайвшрал маягийн мэдрэмж төрдөг болж..

Tuesday, January 13, 2009

янзан бүрийн


1..шинэ жилээр хүүхэдтэй хамт Гүнма мужид байх Күсацү хэмээх халуун рашаанд очиж оров..лаг цастай, бүр шуурсан гээч, цасан шуурган дунд ротэнбүро(задгай рашаан-байшин дотор бус ил гсн үг) д орж дэмийрэв..эднүүс залитай.тэндээ хөөрхөн шоу үзүүлээд жуулчидаас?? хэдэн төг салгачина..энэ Юмоми буюу халуун усыг уламжлалт аргаар яаж хөргөдгийг харуулж байна..Байгалын рашаан нь хүн орохын аргагүй халуун тул ингэж хутгаж хөргөдөг юм гэнэ..хүйтэн ус нэмэх гэх мэт арга байж болох ч рашааны найрлагыг өөрчлөх магадлалтай тул заавал ингэж гараар үзэж тардаг болтой юм..

2.энэ шинэ жилээр Потэтогийн ээжийн хийсэн хоол..тасархай байлаа..цуйван бууз лууван болоод байцааны салад..манай По гийн ээж залуухан, маш нээлттэй, цоглог,
би ч үеийнх юм шиг л элдэв бусын юм ярив..кк..энэ үеэр нээрээ бас нэг монгол хүүхэд Оосака гаас шинээр нэмэгдсэн юм байна..баахан хүний нүдний хужир гаргаж байгаад буцах шиг болсон..кк..ийм монгол хүн бас байдийм уу?? гээл японууд гайхаал.....манай хүн бол японуудыг цочитол нь 「гэнэт ганган」 байсан л да...:)..По бид 2 шиг гутлаа чирдэг хүүхэд байгаагүй..

энд нэг япон хүүхэд По гийн зодог шуудгийг өмсөж үзээд байх шиг байна..манай По г монголд барилддаг байсан, зүгээр ч гүй цолтой бөх гдгийг хүмсүүд мэддэг бол уу??кк

битгий шоолоорой ..энэ миний хийсэн шпагэтти..кк..шинэ он гараад өөрөө хийж идсэн анхны хоол..хоолны ном гаргаж тавиж байгаад лаг хийсий..анх удаа хийсэн болохоор , дээр нь таваглахдаа жаахан үзэл суртал муутайхан тавагласан болохоор ингэж харагдаад бгаа юм.... түүнээс биш амт бол янзтай бсан..cream souse aaр амталсан тахианы махтай шпагэтти..лол..

энэ жил чинь үхэр жил юм байна..он гарсан хойно нь л мэдэв..энэ үхэр паанк байгааз?? Бэнэттон ий л үхэр баймаар..эндхийн нэг мэтрөны ханан дээр байгаад таалагдахаар нь...гснээс ноднингийн цагаан сараад би агаарт суугаад (хий гдг билүү?) жилжингээ ниссэн..энэ жил болдог бол дахиад агаарт суух хүсэлтэй...ямар нэг арга чарга байна уу??..яаж ийгээд шороон дээр суучихгүй байхиймсан гсн...:)

Р.S..энд тависан зурагнууд бүгд гар утасны камэраар авсан тул чанарын хувид жаахан тиймхэн болно..өршөөгтий..

new year party

өнгөрсөн ч гсн жил болгон очидог оны эцсийн гэй паати ний зураг..08.12.27.Коото дүүрэгт байх 54 давхар асрын 54 дүгээр давхарын банкэт рүүм..нэг үдшийн паатийнд 100 аад хүн цугласан байхаа..энэ паатий ний зохион байгуулагч манай нэг танил агаа?? ажаа??






гайгүй залуу харагдана уу?? бас бб(баябагыг товчлов..кк) нь харагдана уу??2 жилийн өмнөх нь энэ.

Saturday, January 10, 2009

2 кино


1.Чэхийн Jirí Menzel найруулагчийн I Served the King of England (чэх?словак? гарчиг нь-
Obsluhoval som anglického krála-обслужовал английский король гсн 3 үгнээс нь монголчууд бараг л шууд ойлгож чадхаар гарчиг бгааз??) г үзэв..Маш хөөрхөн кино байв..Вүүди Алэн дээр Чаплин ийг нэмээд дээр нь Форэст Гамп аас жаахан оруулцсан юм шиг нэг тийм кино...кинонд час хийсэн санаа, час хийсэн диалог ууд нилээд бий..Шашины үүсэл дэлхийн хагарлын үүдийг тависан гсн киноны баатрын үг
нэгийг бодогдуулав..дэлхийн түүхэн дэх ихэнхи дайны шалтгаан нь шашны зөрөлдөөн байсныг бодож үзвэл бас ч хоосон үг биш болой..өнөөдрийн Израйл Палэстиныг харахад л хангалттай..гснээс Израйл ямар зэвүүн байнаа???..
2006 онд хийгдсэн кино боловч японд энэ жил л гарч байна...японууд ер нь энэ тал дээр өөрийн гсн үзэл бодол муутай..ихэвчлэн Баруунд хит болсон киног л авчирч гаргана..өөрсдөө яваад шинэ авяас, нуугдмал авяасыг нээж илрүүлэх тал дээрээ маш тааруу..

2.Yokohama Mary
2006 dонд хийгдсэн Японы баримтат кино..Дайны дараахан Ёкохама хотод биеэ үнэлж эхлээд насны эцэс хүртлээ энэ мэргэжилдээ үнэнчээр зүтгэсэн Мэри(жинхэнэ нэр нь биш) хэмээх нэгэн homeless эмээгийн тухай баримтат кино..60,70 хүрсэн хойноо ч үйлчлүүлэгч хүлээгээд зогсоол? дээрээ зогсож л байдаг байж..нүүрээ Кабүки тэатрын жүжигчин мэт цав цагаанаар будаад,европын язгууртан эмэгтэй нар шиг цагаан торон палааж өмсөж, цагаан торон шүхэр, цагаан бээлий жийсэн энэ эмээ Ёкохама хотын нэг өвөрмөц дүр зураг ..хүмүүс ч сайн мэддэг, ойр хавийнх нь хоолны газрууд хоол өгдөг, зарим нь хуучин хувцасаа илүүчилдэг ч, гэвч pride өндөртэй тэр бүр хүнээр өрөвдүүлэхийг хүсээд байдгүй эмээ байж..нэгэн эмэгтэйн амидрал л яваад буй мэт боловч үнэндээ бол дайны дараах Ёкохама хот болоод Япон улсын түүхийг өгүүлэхийг хичээсэн кино..боломж олдвол заавал үзүүштэй ....

Friday, January 09, 2009

shunu dund

24 цагийн бараг л 25 д нь компютэр шагайж өнгөрөөж байна.. компютэрийн ногоон солио гдг нь болох бий даа гсн..энэ ажилыг хурдхан шиг хураалгаж, хамгаалж 2 яс салахиймсан(жирэмсэн эхчүүдийн хэллэгээс зээлдэв)...намайг ойр ойрхон блогоо шинэчлээд байвал энэ хүүхэд дипломоо бичээд байгаан байна, компютэрийнхаа ойролцоо бгаад бгаан бна, хөөрхий,, юмаа бичсээр байгаад уур нь хүрчиж, тэгээд блогоо шинэчилмээр санагдаж гэж ойлгоорой..кк..

...эргэн тойрноо ажиглаад байхад цөвүүн цаг нь болоод байгаа даг шү..зурагт асаангуут 2 үгний 3 нь ЭЗ ын хямрал, цомхотгол, доллар 1500 хүрэв, Израйл Палэстиныг харвав.. г.м..сонин уншихаар бас л адил..уул нь аль аль нь шууд утгаараа манидаа хамаагүй мэт боловч яаж ийгээ л санаа зовоогоод байх шинжтэй..эдийн засаг хямрахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй, би хямралаас өмнө цөөн хэдэн дүгрэгээ амжаад бүгдийг нь хэрэглэцсэн, цомхотгоё гсн ч нада ажил байкү..Палэстинд танил нохой ч байхгүй гэх мэт..

зозо,шөнийн 12:32 болж байна..гэртээ хариж унтая..(одоо тэнхим дээрээ)

Thursday, January 08, 2009

хүнд гар


Энэ хүнийг Асо таро гэнэ..Их наран улсын хамгийн бөдүүн дарга...боловч..сүүлийн үед доод хүмүүсийнхээ бэлдэж өгсөн цаасыг байнга худлаа уншиж хэвлэлийн баатар болоостой...ханзаа уншиж 「дийлэхгүй」 байна гсн үг.
http://jp.youtube.com/watch?v=Rc7LsWwYVFI

.ийм ерөнхий сайдтай бидний хөөрхий япончууд яана даа...
..манга уншиж байхаар ном уншаач ээ т****г ээ..(Асо Т. нь манга,анимэ болоод японы subculture d элэгтэй, дуртайгаараа алдартай...)..
..ёоноо,,,энийг одоо гадныхан үзэж байгаа байх даа..еэ, нүдний булай..
..японы шившиг....

гэх мэтээр интэрнэтээр ч бас нүдүүлээстэй..харин надаа бол комэдиан ч юм шиг..эсрэгээрээ таалагдаад байгаа ш даа...кэкэ..нээх сүрхий юм хийж гийгүүлдэггүй юм гэхэд ингээд хүмүүсийг хөгжөөгөөд элгиг нь хатаагаад явж байвал..:)
түүний паянгууд:
踏襲..тоошүү гэхийг фүшүү
頻繁..хинпан гэхийг ханзацү
破綻..хатан гэхийг хажо
低迷..тэймэй гэхийг тэймай
有無..үмү гэхийг юүмү гэх мэт..кэкэ..
үргэлжлэлийг вики гээс

P.S.Япон хэлний түвэгтэй тал нь; ханзанд тогтсон нэг дуудлага байхаас гадна дүрмин бус маш олон янзын дуудлага бий..худлаа хэлсэн хүнд 20,30 янзаар дуудагддаг ханз ч байх..тэр бүрт тогтсон дүрэм гэж юм байхгүй тул хэвлэмэл ном их уншиж нүдлэж цээжлэхээс өөр аргагүй байдаг..өдөр тутмын хэрэглээний 2000 аад ханзыг боловсролтой хүмүүс эзэмшсэн байвал зохино гэж үздэг..уул нь энэ алдаад байгаа ханзнууд нь япон байтугай бидний гадгаад хүмүс ч алдаж уншихааргүй харагдаад байгаа юм.... нэг бол зориуд хүн хөгжөөх гэж худал уншдаг байх...манай дүү нэгдүгээр ангид орохдоо эхний үсгээ уншаа л бусдыг таагаад уншчдаг байж билээ..одоо санаж байгаа нь ..Горхи шовгор шовгор урсана..(шор шор гэж бсан байх).. :)

P.S2:Япон улсын ихэнхи алдартай улс төрчид үе залгамжилсан улс төрч байдаг.Aso Taro ч бас адил..Өвөө Ёшида Шигэрү нь дайны дараах японы ерөнхий сайд нараас хамгийн хүндтэй PM байсан хүн..Түүний өмнөх 3 ерөнхий сайд болох Фүкүда,Абэ, Койзүмигийн удмынхан ч бас дандаа ерөнхий сайд, Гадаад яамны сайд нар..тогтоол ус өмхий үнэртэй гэж энэ..

Tuesday, January 06, 2009

no title

энэ жил миний амидран буй энэ хавиар өвөл болохгүй алгасахаар шийдсэн болтой...нэг тийм хоёрын хооронд дулаан бүлээн...өвөл хүйтрэхгүй болохоор нэг юм дутуу санагдаад , хоосон оргиод, нэг юм хүлээгдээд...хүйтний сайханыг сая монголд очиж ханатлаа эдлэвш..хацар хайрсан хүйтэн ийм таашаалтай байдгийг бараг л мартах шахсан байдаг шүү..монголд өвөл байлгүй хичнээн ч удсийм...Уб асар утаатай(бараг л дайны байдалд) байгааг эс тооцвол сайхан өвөл болж байна лээ..монголд очоод юу юу хийлээ??..гээд бодсон чин юу ч санадаггүй гэнээ..ийм л болчоод байшда...:)энэ удаагийн аяллын?? бүтэлгүйтлүүд..

Бүтэлгүйтэл 1..Их дэлгүүрт аппаратаа хулгайд алдав..эдний хулгайч нар нээрээ намайг дээрэлхэх юмаа..очих болгонд заавал нэг юмаа алдана.ёстой хэцүүтэй..уул нь дээд зэргээр сонор сэрэмжээ ажиллуулаад байгаам.тэгэхэд л хэдий завандаа ч авдаг юм байгаам.ёстой нөгө нэг мэдэхэд ..гдг чинь л болox..ур чадвар бол үнэн сайн.аппарат нь яая гэхэд дотор нь бсан миний сүүлийн хэдэн сар авсан(мгл д маш их зураг авсан) зурагнууд бүгд байхгүй.8 гэга ны багтаамжтайгаас бараг 6,7 нь дүүрэн юмтай бсан байx..тэрэндээ харамсаж жаал санаагаар унав.уул нь блог дээрээ тавия гээд их олон зураг авсан байcan..

Бүтэлгүйтэл2..Нарита дээр буугаад ачаагаа хүлээгээд зогсож бсан чинь гаалийн т***г нохой нь намайг үнэрлээд салдгүй..кк..УБ ын утааны үнэр л шингэсэн байсан байх.. ачаагаа аваа ч гүй хүлээж зогсоо надаас ондоо юу үнэртэх билээ??нохойнд сэжиглэгдсэн хүнийг тоочиглож авчаад гарахад нь тусгай өрөөнд аваачиж бүх ачааг нь нээж үздэг юм байна..надад ямар юмных нь хар тамхи байхав да...барааг нь ч хараагүй хүн чинь...гэмгүй хүний ачааг онгойлгосондоо бантсан болтой..шинэ жилээр ид гэж эгчийн маань өгсөн хэдэн хиамыг хураагаад авцсан..:(...уур хүрээд гаалийн 2 залууг наад нохойгоо олигтойхон сургахад яадаг юм!! гээд зад загначаад гараад ирсэн.. японууд сонин хүмүс шө..ёс алдсанд уучлаарай..гээ л..чаддагаар нь японуудыг л дээрэлхэх юмда..монголд тэгвэл цагдаагаар алуулах байлгү..

..Монголд очоод Хоролмаа гээд цол авсан..:)..болоогүй ээ..「гадаадад мэргэжил дээшлүүлсэн,олон улсын」 гдг чимэгтэй гэж байгаа..яагаад гэхээр ийм учиртай.. намайг үглээд байхаар манай найз шинэ хүн танилцуулсий..тэр хүний хажууд би найзынхаа жинхэнэ нэр болоод хувийн мэдээллийг хэлэхгүй байх үүрэгтэй...би болохоор жинхэнэ нэрээ хэлээд тэр хүнтэй танилцчиж байгаа болохоор асуудалгүй.. тэгээд яахав.. найзыгаа али хэдэн жилийн өмнөөс авахуулаад жинхэнэ нэрээр нь дуудаад сурцсан хүн яахав даа, гэнэ алдаад байн байн нэрээр нь дуудаж азаартуулаастай.. кэкэ...бас огт санаандгүй хэлсэн нэг үгнээс болоод хаа холын Солонгост байгаа нэг шал танихгүй хүнийг уйлуулцсан..:(..тэрэндээ одоо болтол асар гэмшээстэй...амихандаа бол найзыгаа бодож хэлж байгаа ухаантай...тэр хүн энэ блог ийг уншиж байвал миний түмэн буруу шө.. таныг уйлуулий гэж огт бодоогүй..би уул нь их сайн хүүхэд ш да..:)со соорий...

гснээс Хоролмаа гэхийг англиш аар homebreaker гдг гэнэ..Уб т байдаг нэг сахалтай хүүхэд(амэрик) тэгж орчуулж бсан....англи хэлтэний уран зохиолд яг манай?? Хоролмаа шиг хүн болгон мэддэг түгээмэл character байдгүй болтой...

мартсанаас мал мэндүү гэж, шинэ жилийн мэнд шүү хүүхдүүд ээ..