Tuesday, September 18, 2007

photo medee


1..миний ор.их л юм үзэж бгаа ор доо ..амидрал чи ямар хуурамчийм бэ? гсн..

худлаа худлаа.. тоглосий..дэр аймаар тод өнгөтэй байгаз дээ?зориуд ийм өнгөтэйг авсан,,.яг адилхан цэнхэр,хар хөх,..өнгийнх бас бгаа..(хэнд ч хэрэггүй мэдээлэл..:))

2.эртүүдийн ИХ ХЯМДРАЛААР(big sale ийг сүржигэнэж орчуулав..)авсан номнууд...Ингээд миний хувид бараг Мүракамийн номны япон болоод англи хэвлэлтийг бараг бүгдий ни аваад дуусчих шиг боллоо..Улаан Мүракамичин гэж намайг л хэлэх бх(японд Харүкистө гдг)..

аль дээр гараад моодонд ороод,одоо бараг гараад дуусч бгаа Нора Жоонзийн эхний 2 албомийг нь сая л авлаа..Эхний цомогных нь I`ve got to see you again гсн дуунд нь нээрээ асар автажийнаа..

Cesaria Evora ийн хувьд их учиртай..
японд анх ирчээдбнга очдог бсан сургуулийн ойролцоох кафэ/баар анд байнга явдаг бж билээ.. тэр үед японд түүний СД г зардаггүй бсан болохоор би мастаа гаас нь гуйж бж CD дээр бичүүлж авч бж билээ..эртүүд Tower records t нилээн олон цомог нь байлээ..японд бас нэрд гараад бгаам блгүй..

хамгийн дээр нь smooth jazz гээд compilation album харагдаж бна..жаазыг 「хэт жааз」маягаар биш нийтэд хүртээлтэй ,ойлгомжтой маягаар тоглосон(поп маягийн ч гэж хэлж болохоор) дуунууд..

3.өнгөрсөн хагас бүтэн сайнаар хүүхэд манайд ирсэн..миний умгар өрөөнд сүкияки даж бгаа бдал..нэгэн найзийн нутаг буцахдаа өгсөн хийн плитка ний ид шидийг анх удаа үзэж бна..бүхэл бүтэн 2 жил болоход анх удаа хэрэглэж бна гээд бод доо..хаячилгүй тэсээд ,чирээд нүүгээд бсаны минь хэрэг гарлаа..

хүүхэд жохон жоохоноор миний өрөөг эзлээ л бна..эхлээд ганц сойз бсанаа,алчуур,цүнх,г.м ээр нэг хоёроо юм нь нэмэгдээд бгаа..хэрвээ салахийим бол хөрөнгө хуваана гэж бөөн юм болох нь байшд..кэкэ..энэ чиний сойз ..нтр гээлүү??

Sunday, September 16, 2007

bolzoond shogshood


Өчигдөр 24 размэрийн жижкээн хөлтэй хөөрхөн залутай болзоонд явав..(монгол стандартаар бол) залуу ч юу байхав..43 тай..Гэхдээ мэдээж япон хүн дээр нь гэй хүн учраас жинхэнэ наснаасаа 10 аар залуу харагдана..43 тай гэдгий ни ч би өчигдөр л мэдэж бгаам чинь..:)жижигхэн хөлнөөсөө үхтэлээ ичих юм..юунаас нь ичдэг байнаа..тийм хөөрхөн хөлний...:)

түүнтэй хамт Sukiyaki Western Django г үзсийн байна..Тарантиногийн оролцоотой бүтсэн кино гээд рэкламдаад бсан,дээр нь миний дуртай Ито Хидэаки,Момой Каори тоглосон гэхээр нь үзмээр санагдаад бсан юм..ер нь ч тэгээд киноны үйл явдал энэ тэр нь давгүй санагдаад бсан болохоор нь ..гэвч миний хүсэн хүлээж бсанаас нилээн ондоо кино байв..Момой Каори үнэн күүл бсанийг хэлэх хэрэгтэй..Бас Ито Хидэаки гийн англи хэлний дуудлага давгүй байв..бусад ни мэдкүээ..( япон кино боловч англи хэл дээр,)

италичуудын хийдэг макарони вэстэрнд ,эсвэл Б зэрэглэлийн гэгддэг ковббой,якуза кинонд дуртай хүмүүс байвал заавал үзээрэй...Килл Билл ийн шүтэн бишрэгч хүн Quentin Tarantinoд омаажю( hommage)болгож хийсийм уу даа гэмээр санагдаж байв..

дараа нь Роппонги доори д бх нэг хоолны газар хоол идэж пан пан гсн...итали хоол ны газар бсан ..

тэгсэн чинь тэр хоолны газрийн хүмүүс өөр хоорондын юмаа японоор биш италиар хэлэх юм..захиалга дамжуулахдаа мэдээж.биэра бла бла ..гээ л ...бодуул ..пийв 2.гэж бсан бх..:)..

бас би 00 орох гээд явж бсан чинь миний өмнө нэг тогооч нь яаг 00 орох гээд хаалгыг нь татаж таарсийм..тэгсэн чинь нэг зөөгч залуу ...аттэнтэ...блабла гсн чинь нөгөө тогооч хөөрхий амитан сандраа л бөхөлзөж бариад намайг түрүүнээ оруулаад бсан..бодвол зочиныг түрүүлж оруул гсн бх..уул нь би тэр итали үгийг нь өөрийнхөө сонсголоор цээжилсиймаа.даан ч өнөөдөр санахгүй бна..аттэнтэ ..гэж хэлсэнийг л санаад бгаам..attention!!! гэжаагаан бол у гэж ойсон..

франц хоолны газар ,зочин орж ирээд ширээнд суухаар,зөөгч нь гал тогоо руугаа ...2зочин а ра тээбүрү ...гээл бдаг даа тээ(yaponoor)?..би хэрэгт дуртайм болохоорoo зөөгчөөс нь асууж үзэж бсий..ю гэж бгаам бэ гэж..

тэгсэн a la table гсн үг юм гсн... бодвол францаар ..ширээндээ суулаа...гсн үг бх..тэхээр гал тогоон дотор бгаа хүмүүс нь оодобүрү (сая толидсон чинь францаараа бол аn hors d'uvre ингэж бичдэг гэнээ..гүй мөн хэцүү хэл шүү..) энэ тэрээ тачигнатал бэлддэг бх гэж бодсон...таарч буй эсэхийг мэдкү юм..

хүүхдээс гадуур болзоо нэг иймэрхүү...юу?хоол идсэнийхээ дараа тэгээд яасан бэ гэж үү?(ганцаараа жүжиглэв..кэкэ)

тэрийг ярьж өгөхгүй ээ.....тануусын төсөөлөн (ургуулан??)бодох чадварт үлдсэнийг нь даатгая...:)

Friday, September 14, 2007

Ochigdoriin temdeglel

Өчигдөр Шибүя орж жаал шоппингдсон чинь надад дийлддэг унэтэй хувцас алгаа..:)санаагаар унаад буцахдаа Apple store орж шинэ I Pod үзэж баахан хорхойгоо хөдөлгөж харж зогсож бгаад гарч ирэв..шинэ I pod nano чинь дэлгэцтэй болцсон бшд..тэгсэн мөртөө даруй 6000 иенээр хямдарсан бна..би нээрээ аваад сар болоогүй Ай подоо өнгөрсөн сард хулгайд алдан пад,..одоо гүрийгээ л бгаа..төрсөн өдрөөрөө далимдуулж өөртөө бэлэг гээ л авий гэж бодоод бгаа.. одоо 1 сарийн зай байна..Бас 24 инчийн Мак баахан гайхаж,бараг л илж үзэх нь холгүй юм болов..ер нь мак дэндүү гоё юмаа..keybourd нь хүртэл шал ондоо..дараачийн удаа РС гээ солихдоо л заавал Мак болгий...

бас Аояма боок сэнтр ээр дайрч хэдэн ном авсийн байна.. нээрээ Токио д бдаг хүмүүс хэрвээ сонирхвол Шибүя HMV гийн 6 давхарт бдаг Aoyama book center ээр ороорой..энэ сарийн 17 хүртэл англи хэл дээрхи номнууд нь 80 хүртэл хувиар хямдарч бсан..бүх paperbook нь 500 иен ..би далимдуулаад баахан М.Харүки авсан...англи дээр нь уншиж үзий гэж бодоод..Бас Мишима Юкио,Чехов,Жэймс Жойс,Raymond Carver авсий бна..

орой нь гэртээ харьж ирээд унтахын өмнө Дэлхийн 2 дайны баримтууд(第二次世界大戦の記録) гэсэн баримтат кино үзсийм бна..Дайны дундуур Амэрикт хийгдсэн бөгөөд дотоодын масс,олон нийтэд хандсан ухуулгын(propaganda) баримтат кино..дээр үед МГЛд кино театрууд киноны өмнө кино журнал гээд нэг суртал ухуулгын богино кино мэдээнүүд гаргадаг бсан даа?(энэ өгүүлбэрт кино гдг үг хэд орчивоо??keke)

「Дайснаа мэдье」гсн гарчигтай бөгөөд ,бидний дайсан болох япончууд гдг ер нь юу юм, ямар соёлтой,шинто,бүшидө,өча,икэбана,самүрай,шөгүн гэж юу болох,япон хүн юу идэж уудагаас авахуулаад өдөр тутмы амидрал,түүх , гарал үүсэл гээд маш нарийн судалгаа хийсэн бх юм..жирийн масст зориулсан гэхэд бараг л харьцуулсан соёл судлалын нилээн өндөр хэмжээний лекц уншиж болохоор матэриал байв,.,сонирхолтой санагдсан хэсгүүдийг дурдахад:

1.тэр үейин дундаж япон цэрэг нь 160 см өндөртэй,53 кг жинтэй маш давжаа(гэж танилцуулав).гэвч басаж болохгүй..тэд дунджаар 27 кг буюу өөрийн жингийн хагасаас илүү ачаа үүрч байлдаанд оролцох чадвартай(буу,сум ,усны сав, хоол гээд байнга авч явдаг ачааг хэлэв болтой)..гардан байлдаанд маш сайн(каратэ жүдө гийн бэлтгэл хийж буй цэргүүдийг харуулав)...тэхдээ марш хийхдээ тааруу.хөлөө нийлүүлж алхаж чаддагүй гээд шал хөндлөн алхаж бгаа цэрэг харуулав..кэкэ..дээр үед манай байлдаантай кинон дээр японуудыг харуулдагтай их төстэй санагдсан..

2.японуудын гарал үүслийн тухай хэсэг дээр бидний нэр цохиж явна...Японууд нь нутгийн угуул иргэд болох Айну болоод Монгол,Манж,тэгээд Малайз зүгээс ирсэн үндэстэнүүдийн хольц бөгөөд цэвэр цус биш гэж авав..Монголыг дурдахдаа догшин ,бүдүүлэг(凶暴)гэж авдий,,муусайн янкууд..:(

3.1920,30 онд Японууд өнөөгийн хятадууд шиг Өрнөдийн бранд уудыг хуурамчаар үйлдэж,тэдний толгойг өвтгөж бсийн бна,,Амэрикийн пүүсийн шүдний сойз 50 цэнт бхад дууриамал япон сойз нь 10 цэнтээр зарагдаж (амэрикийн дотоодод нь) тэдний тэвчээрийг барж бж..патэнтийн хулгай энэ тэр дээрээ ч гарамгай бсан болтой..одоо л хятадууудыг элдэвээр хэлээд бгаа болохоос..уул нь аль аль нь нэгнээ хэлэлтгүй л юм билээ..2 хар хэрээний үлгэр...кэкэ..Амэрикийн 5 одтой тугийг хүртэл үйлдвэрлээд өөрсдөд нь шачихдаг бсан бх юм..ккк..мэдээж олсон валют бүгд зэвсэглэлд явсан нь ойлгомжтой..

4. 1930 аад оны Токиог анх удаа хөдөлгөөнтэй дүрсээр харав,.,Вау!!! ассаррр гоё хот байжээ...7сая600 мян хүнтэй..Тэр мэтрө,дэнша энэ тэр,бүүдал,хөтөөр явж бгаа хүмүүсийн хувцаслалт, баар цэнгээний газрууд ер нь л давгүй хот байжээ..япон бизнэсмэнүүд(сараариман) ууд аль 30 аад он гэхэд л өнөөгийн төрхөө олчихсон бж..ер нь л баруунаас дутах юмгүй бж..тэр үед бид хаа явлаа гээд бодохоор л .....тэхдээ аргагүй ч юмуу доо..1940 өөд он гэхээр чинь японууд 「капитализм」д шилжээд 70 аад жил болчихсон бсийм бшд..бодоод бсан чинь..

г.м.ээр бичих юм их бгаа ч нуршуу боплж буй тул өнөөдртөө ингээд...

Thursday, September 13, 2007

Түр ажил маань өчигдөр дууслаа..өнөөдөр сайхан унтая гсн чинь өглөө номын сангаас утасдаад хүн сэрээчих юм..захиалсан ном чинь ирсэн тул ирж ав гэнээ..нүүрээ халит шудраад гарсан..номын сангийн толинд өөрийгөө хараад цочих сиг болов...сахал ургацсан..үс найман зүгтээ босоод зогсоцсон..номын сангийн эгч рүү ичээд эгц харж чадкү ..гялс номоо авчаад , хүнд харагдахгүйг хичээж бушуухан гэртээ ирж нэг юм санаа амрав...орж ирэнгүүтээ гэрээ тачигнатал цэвэрлэсэн..жорлон,банн, плитка гээ л ..хөгжимөө чанга тавьж, Киви г дагаж дуулсан шиг..:) хоот лайн бэйбэ,камөн дайал нау..дам дара дара....хөнжил гудсаа ч гаргаж наранд тависан...ингээд гадаа хатаачихаар орой унтахаар нэг гоё хуурай нар үнэртээд таашаалтай байдий...

Өчигдөр ажил тарааал харих гсн чинь дарга бид хэдийг хүлээж бай гснээ тойруулж зогсоож бгаа л ...「бидний ажилд туслалцсан та нарт их баярлалаа..bla bla bla...тэгээд нэг ийм жоохоон зүйл бэлдсий」..гснээ нэг нэг брауни бэлэглэж байна..кэкэ...уул нь 2хон доло хоногийн л ажил шд..бас л ёсорхог хүмүүс шүү..

ер нь энэ дарга их хөөрхөн залуу байсоон..дөнгөж ?40тэй мөртөө үсэнд нь буурал орцссон..тэр нь их гоё зохисон..тэгээд лаг хүүхдээрээ..хөөрхөн хөөрхөн юм яриа л бдаг..би л болсон юм хойно харахаараа хайр хүрээл...:)

дараагаар нь ,нэг өвөр монгол залуу бид 2ыг яриа байна гэж үлдээчээд хамт явж уусийн бна..бусад хүмүүсийг жийж бгаа нь тэр..:)..энэ дарга согтохоороо бүүр хөөрхөн,хүүхэд шиг болчидийм байлээ...лаг сонин ..нэг юм хэлээ л тагнайгаа тогшидог..тэр нь өөрт нь асар зохисоноор барахгүй аймаар күүл харагдуулна...тэр болгонд би баясаж инээгээстэй..

аа,тийм үргэлж ажил зааж өгдөг нэг даруухаан залуу бсий..би өөрөөсөө дүү юм бх гээд бодоо л бдаг бсан..тэгсэн чинь 34 тэй гэж авсан..би энэ японуудын насыг хэзээ ч тааж суркүүнээ....энэ залууг би анх танилцсан цагаасаа яагаад ч юм ангийн хүүхэд гэж хараад бсан..юм болохоор л ойлгож бна уу,асуух юм байна уу гээ л ширээн дээр хүрээд ирдэг бсийм ..бодвол миний үнэрийг бас аваа биз...:)..өчигдөр, эхнэргүйн дээр, хагас бүтэн сайнаар Шинжүкү д уудаг гэхээр нь ямар их баярлаваа..lol...монголжуу царайтай их давгүй залуу ...

өчигдөр нэг иймэрхүү 2 шулуун (гранола саний орчуулга-straight)залуутай нэг үдшийг асар зугаатайгаар,таашаалтайгаар өнгөрүүлэв ээ...сүүлдэээ караокэ д хоолой мэдэн орилж бгаагаар өөрийгөө олж авав шүү...тэгээд сүүлчийн галт тэргээр гэртээ ирээд патаан кюү болсон(нам явсан)..

орой 6 д эхэлсэн хүмүүс чинь нэг мэдэхэд 12 болгоцсон.тэр хооронд хичнээн ч газар оров..сүүлдээ бүр өглөө болтол уух уу болцсон явж бсан..кэкэ..тэгж ч балрахгүй шүү..

P.S
сая М.Харүки гийн эссэ уншиж бсан чинь нэг элэг хөшөөсөн юм байна..нэг уншигчийн илгээсэн захидалаар бол:

тэдний Англи хэлний хичээл дээр Бийтлз ийн Об ла ди ,Об ла да гийн үгийг орчуулах болж л дээ. тэгсэн дахилтны ...life goes on bra!!!!!!!!!! гэснийг багш нь

....амидрал лээвчигэн дээүүр өрнөж байна ....(人生はブラの上を流れる) гэж орчуулж өгсөн гэнэ..хаха....тэрийгээ тэгээд асар тайлбарласийн бхаа..амидрал эрээнтэй бараантай,өгсөж урууддаг жамтай энэ тэр гээд..lol.(人生は山あり谷あり)..алахиймаа хүмүүс нэээрээ

ХОНГОР ЯВДАЛ

Цэнддөө сайн..элэг хөшихөө дөхлөө...

Б.Цэнддөө Хонгор явдал(сонин.мн)

Хонгор суманд алдагдсан цианит натри гэдэг чинь хоргүй юм гэнэ. Тэр ч бүү хэл хүнсний цианит натри байх гээд явчихлаа.

Химичид “Хүнсний цианит натрийг идэж болдог. Гэхдээ амьдралдаа нэг л удаа идэж амждаг” гэж байна. Онц байдлын дарга нар хэлж байна. Тэр бодис хүнийг үхүүлэхээс өөр гаж нөлөөтэй нь нотлогдоогүй аж. Тэр ч бүү хэл цианит натриар зарим өвчнийг эмчилдэг. Гагцхүү “зарим өвчин” нь хараахан нээгдээгүй л байгаа болохоос. Ер нь бол цианит натри хүний зүрхийг зогсоох боловч найтаах рефлексийг маш сайн байлгадаг. Бөөрийг баллаж хаях боловч суганы үсийг сайхан гялалзуулсаар амь тавиулдаг. Цианитад хордсон бүрлээчид задлан хийсэн эмч нар их төлөв “талийгаач нас бараагүй л бол амьд байх байжээ” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрдэг зэргийг ард түмэн мэдүүштэй болчихоод байна.

Хонгор сумын иргэдийн арьсан дээгүүр юм гарч байгаа болохоос юман дээгүүр нь арьс гараагүй тул сандраад байх явдалгүйг дарга нар бас хэлж байна. Хариуцлагатай хүмүүсийн хэлж байгаагаар тус сумынхан хордоогүй, зүгээр л арьс өнгөний өвчинтэй байгаа гэх. Арьс өнгөний өвчин нь ардын хувьсгал ялахаас өмнө Монголд байсан феодалын үзэгдэл билээ. Тэд бэлгийн замаар цианит натри тарааж байснаас Монгол оронд ийм өвчин дэлгэрчээ.

Хонгорт болсон явдлууд шинжлэх ухаанд шинэ хуудас нээгээд зогсохгүй түүх судлалын цагаан толбыг ч харлуулан арилгаж байна. Хүн төрөлхтөн Адольф Гитлерийг 1945 онд цианит кали ууж амиа хорлосон мэтээр бузар муухай төөрөлдөж иржээ. Vнэн хэрэгтээ яасан гэхээр, үдийн хоолондоо хэрэглэж байсан цианитийн борцонд хахаж үхсэн юм байна. Хариулт нь энгийн. Оросуудад бүслэгдсэн Берлинд тог, ус тасарч, Гитлерийн тогооч борцоо олигтой дэвтээгээгүй л байхгүй юу.

Хонгор газар таван хөл, хоёр толгойтой тугал төрсөн явдлыг малын тоо толгойг өсгөх сайхан боломж хэмээн энэ талын мэргэжилтнүүд үзэж байна. “Сэтгүүлчид сайхан жишээг хэрхэн харлуулдаг болох нь хос тэргүүн, таван мутарт тугал дээр харагдав” гэж манай орны хүн амын голлох мэргэжилтнээр ажилладаг малын эмч өгүүлэв. Иймэрхүү төл бойжуулаад явбал манай улс 30 биш 60 сая толгой малтай болох нь энүүхэнд аж. “Хэрвээ хүүхдүүд ингэж төрвөл яах вэ” гэсэн асуултад эрүүлийг хамгаалахынхан “нэг толгой сайн, хоёр толгойгоор бодвол түүнээс ч сайн” гэсэн орос ардын зүйр үгийг ишилж байна. Алсын хараатай төрийн түшээд “хоёр толгойтой парламентын гишүүн хоёр санал өгөх эрхтэй” байхаар зохицуулсан хуулийн төсөл барьсан гүйж явна гэнэ. Түүний эхнэр энэ намар шинэ ургацын ногоо идэх цагаар бие шалтагтай болсон гэх шар мэдээ ч байна. Хонгор суманд тариалсан төмс ногоо цианит натритайг нь эс тооцвол хаанаас нь ч харсан төмс байгааг дашрамд дурьдууштай.

Хонгорхон явдлууд өрнөсөөр. Манай МИАТ-ийн онгоц замдаа хадаастай үүлэн дээгүүр гарахдаа дугуйгаа хагалаад, Москвад нөхүүлж, хийлүүлчихээд цааш явжээ.

Зарим нэг үл бүтэх хүмүүс хамаг хэрэг алдарт, манлай уяач сайдаас үүсэлтэйг хэлж байна. Уяач сайдын нүдэнд бүх юм морь болж харагддагаас болсон гэх. Сайд анх гадаадаас онгоц авахдаа “салтаа уужим, ташаа өндөр, хурдлах шинжийн онгоц байна” хэмээн зориуд дугуй нь мурийсан онгоц сонгуулсан гэх. Тэгээд “наадахынхаа бензин тосыг нь сайн сойж хагсаа, үе үе эсгийд боон нисгэж муу хөлсийг нь шавхар аа. Тэгж байгаад уралдуулна” гэж зөвлөсөн гэж ойлгохоор юм ч ярих.

Манай Засгийн газрын зарим гишүүд албан тушаалаасаа болих юм ярьсан. Тэгснээ болихоо болилоо гээд нэрээ татав. Одоо сонсохноо болихоо больсноо болино гэх юм. Учир үл тайлагдах намрын хонгор явдлууд өрнөсөөр.

Monday, September 10, 2007

Weekend

нээрээ өнгөрсөн хагас сайнд Потэтө,түүний БФ(бойфрэнд),манай Токио гийн мисс,дээр нь би гээд 4 үүлээ усан үзмийн тариалан орсон юм байна..өглөө эрт 6 өнгөрүүлж сэрээд гараад чулуудчихсан..чулуудчихсан ч юу байхав...Потэтө гийн БФ хамаг хүндий нь үүрч бгаам л даа..бид 3 ийг унтаж байхад босч машинаа авчирсан..дараа нь өдөржингөө жолоо барисан..харин наана нь бид 3 амаа цууртал монголооор далчиганаж намирсан..сайхан залуу,сээгэс, ..яриагүй юм бхгүй..дундуур нь халит Аса энэ тэр ярисан шиг....хихи ,хаха, гээл.өдөржингээ инээгээстэй..сүүлдээ инээхээс залхуу хүрч байлээ..

эхлээд халуун рашаанд орсон..баахан өвөө нар л байх шив..тэр баахан өвөө нар дундаас хамгийн гайгүйг нь шалгаруулсан..ганц мисс өвөө бсан дээр бүгд санал нийлсэн..lol.......

дараа нь тэндхийн(Насү коогэн) өндөр уулан дээр нь лифтээр гарсан боловч эргэн тойрон битүү будантай бсан тул олигтой юм харагдсангүй..

тэгээд буцахдаа энэ өдрийн гол програм болох усан үзмийн тариалан орж жаал усан үзэм зулгааж идээд,түүсэн үзмээ бариад буцаад Токио руу...цааш нь уул нь программ бсан боловч би ихэд ядарсан бсан тул эртхэн салаад гэртээ харьж нам унтсан..манай мисс хүүхэд үг хаяа л бсан..эднүүс хааяа миний насыг бодож бмаар юмаа..кэк..өөрсөд шигээ бодох юм..:)..тэр оройны party дээр гоё гоё юм болоо л бсан сурагтай.....

өчигдөр gym орсон..gym ээ дуусчаад шүршүүрт орж бсан хажуугийн шүршүүрт орж бсан нэг хүн аа,аааааааааааххххххх!!!гээд дур тавиж бгаа юм шиг авиа маш удаан гаргад бсан..тэр одоо ямар учиртайг ёстой ойлгоогүй..

2 уулаа орчоод янзан бүр болоод бгаамуу гэхээр шүршүүр доогуураа задгай тул хэдэн хөл бгаа нь гаднаас харагдна..тийм болохоор арай биш бх..нэг бол солиотой нөхөр эсвэл нэг хүнд гар нь шинэ тэхникийнхээ ид шидийг үзээд бгаам болуу гэж таамагласан...:)

дараа нь хүүхэдтэй уулзсан,,түүнийг шоппинг хийхэд нь хамт явалцаж энэ нь зүгээр,тэр нь онцгүй гэж баахан зааварласан чинь лааг зөрүүд гар намайг сонсож сонсчоод , авахдаа өөрийнхөөрөө шийдээд бгаам да..лаг утгагүй наасан..:)тэр дэлгүүрийн худалдагч залуу бол харваас манай анги..намираа л байлээ...санал болгож бгаа өнгө нь ч гэж дандаа тийм тод өнгө..:)

тэр дэлгүүрт нэг гутлын шётка шиг юмыг 120`000иен гээд тавицсан бсан..пиджакнуудийн дэргэд тавицсан бсанийг бодоход пиджакны тоос мос арчдаг болтой..тэхдээ л арай дэндүү..нэг муу шётка 1000 дойлуур бхдаа яхав дээ..гомдмоор...
хонины цэвэр ноосоор хийв(бодвол хялгас гэх гсн бх)гээд бичицсэн бноо,,бас...

өнөө өглөө хүүхдээр шүүмжлүүлсэн..яасан гсн чини шөнө унтахдаа хамаг хөнжил өөртөө хумиж авчаад ерөөсөө өгөөгүй гэнээ..их л даарсийн бх..тэгээд хэлкү яасийн бэ? би унтаж бгаам чини мэдкүшд гсн чини бөх унтаад бх шиг бхаар нь сэрээж чадсангүй гэнээ..японууд тэгжаагаад сонин хүмүүс шүү..булаагаал авна биз..:)

би тэхдээ ер нь багаасаа л ийм хэрэгт ордог бсийм доо..10 төгстөлөө дүүтэйгээ хамт унтдаг байсан болохоор байнга 「хөнжил өгсөн өгөөгүй,чи өөрөө татсан」 гээд байнга хэрүүлтэй босч ирдэг байв шүү..:)

Sunday, September 09, 2007

ajil

Нартай сайхан өглөө байноо...хангалттай унтаж,нойр авсан тул их л сэргэлэн сайхан босч ирж байна,.сүүлийн үед дандаа өглөө 6 цагаас босч бсан тул хэдэн өдөр жаахан ядраад байсан юм..орой хүүхэдтэй хоол идэхийг эс тооцвол хийх юмгүй сайхан өдөр байна..ийм байлгүй бас хөөрхөн удчиж..

энэ хийж бгаа ажил маани энэ долоо хоногт дуусна..дахиж ажил хийхдээ газар байршилыг нь сайн харах юм шүү..энэ ажилыг болохоор цалин нь гайгүй бсан болохоор уулгамч юм шиг байршилыг нь асуулгүй за гэцсэн чинь талдаа 1цаг 40 мин явдаг газар бж таардий..нэг өдрийн 3 цаг 20 мин ыг галт тэргэнд өнгөрөөнө гэж юу гэсэн үг вэ??тэгээд яг ид rush hour тул бөөн хүмүүстэй шахцалдана гсн үг..богино хугацааны ажил тулдаа тэсч байна..

ажил гснээс энэ сард нээлтээ хийх гэй баранд нээлтийн 2 өдөр нь очиж туслалцахаар болсон..манай найзын баар л даа..одоо бэлтгэл гээ л бөөн юм болж бгаа..би сүрхи хүн болох гээд 「чадах ядахаараа туслий шүү..хэрвээ миний хийж чадах зүйл байвал нэрэлхэлгүй хэлээрэй」 гсн чинь нээлтийн 2 өдөр хамт ороод өг гэж авдий....баларсoooн..хүнд туслана гэж амалчаад ...өөнаадахий чини хийж чадкүм бна гэлтэй нь биш..шаварт унасан шарын эзэн хүчтэй гдг билүү..арай нюанс нь ондоо ч юмуу??

миний ойлголтоор гэй баранд ажиллах хүний хамгийн сайн хийж чадах зүйл нь хүмүүстэй сайн харилцаж ,ярилцаж чаддаг чадвар бх ёстой гэж боддог. гэтэл би гэж сайхан дүмбэгэр хүн байдаг..:(
сайхан худлаа инээгээ л зогсож бхаас....lol.

эртүүд Tower records руу шагайсан чинь The Cardigans тай маш адилхан стилний дуу яваад бхаар нь шинэ цомог нь гарсийн байх гээд баярлаад асуусан чинь
Lucky soul гдг хамтлагийн Add your ligths to mine гдг дуу юм байна..лаг давгүй дуу бсан..гэхдээ СД г аваагүй л дээ..тэр өдөр авсан СД ний үнэ нь төсвөөс нэгэнт хэтэрсэн бсан тул....тэхдээ дараа орохдоо заавал авнаа... энэ Lips are Unhappy гсн дуу нь илүү күүл юм байна..

ер нь сүүлийн үед дуу хөгжим хувцас хунар гээд юм юм л 60,70 аад оны стил буцаж моодонд ороод бх шиг бнаа..манайд хүртэl хамгийн моодны Лэмөнз гэхэд л тэр СД ний дизайн,өнгө аясаас авахуулаад пүдвөлк,үс засалт
тэгээд ямар ч балай үйл явдал энэ тэр бхгүй энгийн хийцтэй клип энэ тэр нь 70 аад оны санагдуулаад бгаа биз?

Thursday, September 06, 2007

НЭГ ИЙМЭРХҮҮ

өнгөрсөн 8 сар миний хувьд бүтэл муутайхан сар байлаа..1 сарын хугацаанд нэг хүнд тохиолдож (ноогдох)болох азгүйтэл,бүтэлгүйтэлийн хэмжээ ердийн дунджаас лав,4,5 дахин их байсан бх..:((...энэ бүхэн мэдээж санхүүгийн болоод бие сэтгэлийн(гсн,,кэкэ) их хохирол дагуулж бгаам...за, за муу бүхнэ ард хоцорсон тул энэ бүхнийг нуршихаа орхин орхиод(сатэ ойтэ?)хавьд шагайгаагүй блогныхоо тоосыг нь гөвий...

энэ хугацаанд ганц гялтайх зүйл нь хайр дурлалын салбар байлаа гэж...:)

「хүүхэдтэйгээ」 харьцах харицаанд дэвшил гарсан..уридныхаасаа гайгүй илэн далангүй ойлголцож бгаа.. бас арай илүү гүнзгий сэдвүүдээр ярилцдаг болсон....нөгөө 「ажил」даа шинэ арга туршиж үзсэн....давгүй амжилттай...lol....надад таалагдсан...ер нь нэг хэвийн байдалд удаан байлгүйгээр хааяа шинэ ,ондоо юм туршиж бх нь зүгээр юм бна гэж ярилцсан....үргэлж шинэ ,шинэлэг байна гэж юу байхав.. хааяа шүү..

уржигдар 2 зөнтгөр баагий ичих ч гүй жоохон залуустай холилдоод Одайба(Токиогийин хамгийн нэртэй date spot..Tokyo bay д бх..)..д болзов...:)
цаадахийн чинь ажил нь тэнд бдий..би түр хугацаагаар Одайба гийн ойролцо нэг ажил хийж бгаа юм ..тэгсэн ажил тарахын алдад 「уулзий」мэйл ирж бна.
.
би gym явах бсанаа болиод хэлсэн цагт нь хэлсэн зочид буудлынх нь лобби д очоод хүлээлээ..уул нь 18:20 д гсн чин баагий чинь 19 болтол бдгүй...би ч бухимддагаара бухимдаа л..гэр хол юм чинь(талдаа 1цаг40мин) харьтал орой болчино гээд..маргааш өглө нь эрт ажилтай бсан тул.. харидийм уу гээд боссон чинь харин хамаг хөлсөө цувуулцсан амитан гүйгээд ороод ирсэн..

манай хүн япон юм байж цаг барина гэж юм мэдкү..би монгол юм байж тогтсон цагнаас 1 мин хоцорхоор л бухимдаад босч суугаад бдаг зантай...хүнтэй уулзахдаа заавал 5-10 мин өмнө очихгүй бол санаа амрахгүй ..бүүр багаасаа л тийм бсан..ерөөсөө өөрчлөгдөхгүй шинжтэй..

би хамаг байдаг муухай царайгаа гаргаа л ,нөгөөх чинь хамаг бдагаараа сайхан аашлаа л...кэкэ...тэхдээ тэгээ л би амархан панаалдуулдийм чинь шаал худлаа..5 мин дараа мартацсан малийгаад явжаагаам чинь...




уул нь хөөрхий минь их л олон юм бодож тэнд болзий гсн юм билээ.. tokyo bay болоод rainbow bridge тэр чигээрээ харагддаг балконтой газар суудал захицсан бсан...ухаандаа намайг тийм романтик юманд дуртай гэж бодсон бх..ах хүү тэгсэн лаг зөнгөр ,хөлдүү нөхөр тийм юманд огт догдолдгүй күүл гар наасан..кэкэ..тэхдээ мэдээж хөгжилтэй бсан л даа..далай харж хоол идчээд,эргээр жаал зугаалав..
нээрээ тэр рэстөранд ангин хүүхдүүд нилээн олон харагдаж байв...андашгүй..:)).

би: тэр 2 бол яаг манай талын хос байна гээ л тэхээр
манай хүн : чи яаж мэдэж бгаам?худлаа яриа л ..
би:хувцасы нь хар л даа...тэр үсийг бас..тээр,,, сая бас бид 2 луу хараад check хийсэн
гээ л шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж өгч бгаам чинь...lol..

хүүхэд нэг иймэрхүү..

аа,тийм энэ сарын дунд хүртэл эндхийн нэг төрийн албаны газар ,бичиг хэрэг шалгаад,тоо баримтыг нь компютэрт хийдэг халтуурны ажил хийж бгаа..иргэдийн татвар,тэтгэвэр энэ тэртэй холбоотой юм..тэтгэвэр болоод даатгалын систэмийн талаар давгүй мэдлэгтэй болох шинжтэй...ийм чухал ажлыг гадаад хүнээр хийлгэж болдог л юм бх даа гэсэн шүү юм бодсон шиг...одоохондоо манай өвөр монгол найз би гсн 2 л гадаад бгаа л даа...

мгл гэхээр мэдээж Аса гийн тухай яриа өрнөөстэй..сүүлийн үед нээрээ мгл ын тухай эндхин зурагтуудаар асар их гарч бнаа...саар мэдээ л их явж бх шив дээ..

нэг санаанд хүрэхгүй бгаа зүйл нь монгол хүмүүсийн яриаг японууд мэдээж ойлгохгүй тул доод талд нь тайлбар бичиг гарна(киноний subtitle шиг)..энэ нь маш учир дутагдалтай..цаад хүний ярьсан юмыг дутуу орчуулах, нюанс нь таарахгүй бх,али эсвэл тэс хөндлөн ондоо бичиг гарах ч тохиолдол бх.. Өчигдөр Нихон ТВ ин өглөөний мэдээллийн СҮККИРИ гдг нэвтрүүлгээр монголын УБ ТВ ийн нэг эмэгтэй яриад ..тэрний яриаг бол нилээн дутуу бөгөөд буруу орчуулад бхаар нь би тэсэлгүй Нихон ТВ ийн үзэгчидийн санал гомдол хүлээж авдаг утас руу нь залгаад ..яг тэр нэвтрүүлгийн дундуур залгасан болхоор опэратөр нь шууд нэвтрүүлгийн продюсэртэй нь холбоод өгдөг юм байна лээ. тэр гарыг нээрээ жижгэртэл нь загнасийшд..:) сүүлдээ өөрөөсөө айсан..

танай ТВ ийн хөлсөлсөн орчуулагч чинь ингэж ядуухан орчуулж өгсийм уу, эсвэл танайхан зориудаар өөрсдөө гуйвуулж ингэж хасаж танасийм уу? гэж томrood..

тэхдээ тийм том ТВ бж ямар ч хяналтгүй,асар хариуцлагагүй...МГЛ д хөлсөлсөн орчуулагчинхаа хэлсэн орчуулгыг эндээ хяналгүйгээр шууд тэр чигээр нь нэвтрүүлдэг гэж авсан!!!!!цаад хүн н мэргэжлийн орчуулагч биш халтууранд явж бгаа оюутан ч юм билүү..хэн ч юу ч гэж санаатай бөгөөд санаандгүйгээр худлаа орчуулж болно шүү дээ..тэгтэл тийм юмыг ямар ч хяналтгүйгээр нэвтрүүлж бгаа гээд бодохооор бас л ........

нэг иймэрхүү л сонинтой өдрүүд үргэлжилж байна даа.. будсыг нь дараа бичий..

Thursday, August 23, 2007

gertee

1.миний хичээлийн ширээ ..судалгааны ажил дээрээ баахан гэй сэдэвтэй кино овоолчиж..потэтө гоос авсан кинонууд.тэгээд хажууд нь love oil, өдөр тутам уудаг амин хүчил+Втөрлийн витамины нийлмэл?, цаана нь тавиур дээр хүүхдийн надад үлдээсэн зурвас, баруун талд бгаа 2 дэвтэр нь мгл д оюутан бх үедээ бичиж бсан тэмдэглэлийн дэвтэр бх юм.хооронд нь ямар ч авцалдаа алгаа.....



2.дэрээ хатааж бгаа бдал..7 хоногт 1 удаа. нартай өдөр хатаадаг юм...


3.МГЛ оос авч ирсэн ааруулны үлдэгдэл...би гялгар уутанд хийгээд хөргөгчнөөс гаргаад тавицсан чинь ингээд лаг тос нь ялгарцсан бх юм...доор нь тусгай шингээгч салфетка тавиаад тосыг нь шүүж авч бгаа бдал...

4.өнгөрсөн зуны дурсамж...усны хувцасаа угаагаад далд хийчлээ..нэг нарны тос илүү гарсан..дараа зун болтол муудчидаг болуу яадаг бол??уул нь campus дотроо биеэ шарья гэж бодож авсан ухаантай..биелүүлж амжаагүй бтал зун дуусч бх шиг бна доо...

Ter

Өчигдөр 「хүүхэдтэй」2 цаг орчим утсаар дэмий бла бла....шөнө 12 гээд унтах гэж бсан чинь залгаад , жоохон юм яримаар санагдаад гэхээр нь найз нь унтах гэж байна гэж хэлж чадсангүй..яриа л бсан нэг мэдсэн чинь 2 цаг 15мин болж бж уу??

өөрөөс нь зугтаагаад дөлөөд бгааг анзаарсан уу яасан манай хүн сүүүлийн үед асар идэвхи гаргаж энэ тэр..уул нь ч нэг үеээ бодвол харьцаа гайгүй сэргээд бгаа юм л даа..өнгөрсөн сар мар чинь уулзахаас залхуу хүрээд бдаг болцсон бсан чинь өнгөрсөн Бямбад уулзахад харин эсрэгээрээ хөгжилтэй бж эн тэр..цаг нь арай болоогүй болтой..тэгээд цаг хугацаанд нь даатгахаас..болдгоороо болно биз..одоохондоо уулзаа л явж байя гэж шийдсэн..

нойрмог бсан болохоор балай балай юм их ярьсоон..түүний талаар сэтгэл дундуур бдаг зүйлүүдээ хэлээд тавьцсан..уул нь хэлэхгүй чигээрээ дуусья гэж бодож бсан юм..өглөө сэрсэн чинь аймаар урт ,ухаарсан гэгээрсэн өнгө аястай мэйл ирүүлсэн бна..өөрөөсөө санаа зовоо л сууж байна..албатай юм шиг...



нээрээ эртүүд 2 зөнтгөр юм дугуйн дээр сундалдаж явж бгаад цагдаад баригдсан...:)
1т :2 хүн 1 дугуйн дээр сундалдаж явахыг хориглодог.
2т:согтуугаар дугуй унахыг хориглоно гэсийшд.тэр цагдаа...бид 2 манайд пиив уучаад би түүнийг буудал хүртэл гаргаж өгөх гээд явж бсан царайтай..... цагдаа ахаас уучлал гуйгаад салсан..дараа нь үхтэлээ инээсэн..

Monday, August 20, 2007

GAY BEACH

Өнгөрсөн Бямбад нээрээ эндхийн gay beach явсийн бна..Нэг найзтай эртнээс явья
явья гэж ярисан ..өдөр судар нь таарч өхгүй бсаар өнгөрсөн хагас сайнд л нэг юм явав..

бид 2 дээр нэмэгдээд бас нэг танихгүй хүн явсан нь нилээн сонирхолтой хүн байв..Танилцаа л нээх удаагүй байтал нөгөө хүн чини 1989 онд Монголд очиж бсан.Баянгол ЗБ д хоносон..Хужирт 3 хоног явсан гээл..Хуушуур бууз,гэр энэ тэр гээл монгол үгийг аймаар цэвэрхэн дуудаад бхий..ердийн хүн бол али 20 иод жилийн өмнөх юмыг аль хэдийн мартана биз дээ?тэгсэн сайн яриулаад бсан чинь манай хүн эндхийн их сургуулийн монгол хэлний ангийг төгссөн хүн болж таардий..Крилл ,худам монгол аль алинаар нь уншиж бичиж чадна гэж байна лээ..Даанч сургуулиа төгссөнөөс хойш 16,7 жил ондоо ажил хийсэн тул; ярианы монгол хэлээ нилээн мартсан гэж яриж бсан ч боломжийн хэмжээнд ,тийм ч муугүй ярьж байв..

Япон аав, франц ээжтэй эрлийз, жоохон европжуу төрхтэй залуу байв. одоо хөгжимийн зохиолч хийдэг..аав нь нээрээ Токио их сургуулийн захирал(総長!!!!)бсан гсн...аймаар лаг айлын хүүхэд гэхэд элдэв янзийн зангүй,харицахад амар хүн байв...сүүлийн 10 аад жил бойфрэнд бгаагүй гэнэ..замын турш жоохон хүүхэд шиг 「出会い!出会い!!」гээд гараа ташаад хамаг элэг аваад хаясан..кэкэ..

нэг иймэрхүү залуу..за,тэгээд 3 уулаа өглөө эрт гараад явсан..яг 2цаг хагас явж зорьсон гзараа ирэхэд тэнгэр бүрхэг бороо дусч бсан гээд бод доо!!лаг гацаатай...кэкэ..тэгсэн инээдтэй нь тэнгэр тийм ч сайхан биш бхад тэндхийн parking нь дүүрэн гэй залуус байв,...хаа бсан 100 мэтрийн цаанаас л танигдаад бгаа юм чинь...:Р
богино үс, сахал(夢精ヒゲ)、ихэвчлэн тод өнгийн поло цамц,тэгээд богино шоорт...бүр хаанаас нь яаж ч харсан сонгодог гэй хувцаслалт...Ибараги мужид ирчээд бхад машиний дугаарууд бүгд Токио наасан..кэк...тэгтэл ч удалгүй ганц 2 танидаг хүнтэй тааралдаж энэ тэр..Шинжүкү д бгаа аятай л юм болов...

бороо дусч байна гээд буцалтай нь биш эрэг дээр очиж газраа товлоод ,гудсаа дэвсэж бтал харин ашгүй бороо дорхноо зогсоод нар нэг гараа л нэг үүлний цаагуур ороол гэх маягаар өдөр өнгөрсөн дөө..учир начиргүй шарж бсанаас тэр нь хамаагүй дээр юм билээ..тэгээ л өчигдөрхөн шинээр авсан бикини гээ өмсөө л..ах хүү гарж өгсөн..:Р ..энд нэг зургаа тавидийм уу гснээ ичээд болилоо...

нэг мэдсэн би гдг хүн халуураад ,олигтой сэлж чаддаггүйн дээр,ямар ч хамгаалалтгүй юм бж нилээн гүн хамгийн том давалгаа ирдэг цэг дээр нь очицсон л тууж явна..хамт явсан хүн дуудаж ухаан оруулаагүй бол улайраа л цааш нь яваад бх юм билээ..гоё хөгжилтэй явсан,,дараа явахдаа харин үлээдэг хөвөгч авч явсан дээр юм билээ...

тэгэ л тосоо түрхэж аваад эрэг дээр хэвтэнгээ нүдээрээ ан хийгээ л..аая,хүмүүс нээрээ ихэнхи нь лаг ганган цагаан транкс маягийн бикини өмсөж барицсан..хөөрхөн бүдка ах нар хүртэл энд тэндүүр бөмбөг хөөж гүйхийг харж баахан баясах шив дээ.кяааааа....гсн дуу л хадаад байв...хэхэ..

хамгийн инээдтэй юм нь бид 3 буцахдаа халуун рашаанд орий гээд замд бсан нэг газар орсон чинь далайн эрэг дээр бсан залуучууд бүгд яг тэр чигээрээ тэнд нүүгээд ирцсэн бж уу???бөөн инээдэм..тэндхийн усанд ордог задгай талбай??(露天風呂)нь харин taсархай гоё бсан даа. нар яааг шингэх мөчид далай ширтээ л гадна нүцгэн дохилзоод сууж байв шүү..

GRAPEFRUIT


Эртээд нэгэн хүний бэлэглсэн Yoko Ono гийн Grapefruit ийг уншив..Зураг биш бичгэн хэлбэрээр бичигдсэн..ихэнхи нь захиран тушаах хэлбэр дээр баахан зааварчилгаа маягтай..уг санаа нь бол түүний үгээр бичсэн зүйлийг толгойдоо(тархиндаа?) ургуулан бодох замаар түүний санаа бодлыг ойлгох гэхимүү даа..ихэнхи нь асар ойлгомжгүй..нууц mystery маягийн..зарим нь ч хөгжилтэй л дээ..

...Танайд зочид ирлээ гэж бод..Зочидын өмнө угаалгын машинаасаа хиртэй хувцаснуудаа гаргаж ирээд,яагаад,ямар замаар эдгээр хувцаснууд чинь хиртсэн түүхийг нэг бүрчлэн тайлбарлаж өг...!! гэх мэт...lol

ер нь л миний үзэж бсан номнуудаас хамгийн далий нь байв..ихэнхи нь утгагүй,шал солиотой мэт санагдах авч тэр дунд....ямар нэгэн юм...буйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бхаа..

тэрээр өөрийнхөө номын өмнөтгөл болгож бичсэн нь:

Burn this book after you've read it
."

гэсэн чинь түүний нөхөр Жон Лэнөн нь харин
`This is the greatest book I've ever burned`


гэсэн бх юм..хоюулаа хүнд гар...:)

Haiku


за за,Аса ярьж улс төржихөө болиод Хайкү руу орий..

Өнгөрсөн Баасанд ангийн хүүхдүүдээс бүрдсэн Хайкү цугларалтанд очсон юм байна..Төсөөлж бсанаас хамаагүй serious юм байна лээ..Нийт 10 хүн цугласаны 7 нь үндсэн гишүүн,3 ажиглагч байв..тэр дунд 1 герман залуу байв..сонирхолтой нь тэр японд хятад хэл заадаг гсн..царайг нь харахгүй бол хятад хүн л яриад бна даа гэмээр сайн яридийм байна лээ..байна лээ ч гэж би хятад хэл мэдкү тул ..гэж санагдсан ..гсн нь зөв ч юм уу?

Нэг сэдвээр бүгд 5,5н 「кү(мөрт?)」бэлдэж ирдэг юм байна..тэгээд, нэрээ бичээгүй цаасан дээр хуулаад цааснуудаа холино..шүүлтийг шударга болгох,хүмүүсин санаа бодлыг илүү нээлттэй болгохын тулд ингэж нэрийг нь нуудаг юм байна.бодууштай л санаа...
эцэст нь хүн бүр тэр цааснуудаа тойруулж уншаад өөрт таалагдсан 5 ийг сонгоно доо..хамгийн олон санал авсан нь сайн хайкү болжээ гсн үг..би бас сонголцсон..:)дараа нь тэднийгээ нэг нэгээр нь авч хэлэлцэнэ,шүүмж магтаалыг холиод..оноо өгнө

эртүүдийн цугларалтан дээр 4 оноо авсан (тэр өдрийн хамгийн өндөр оноо)хайкү нь энэ ..намайг цугларалтанд дагуулж очсон манай танилын кү.
① 夜の蝉人生変えないラジオ

Шөнийн сэми
Амьдрал үл өөрчлөх
Радио

Энэ хайкүнаас ямар дүр зураг бууж байна вэ?ганцаардал.зуны бүгчим халуун шөнө..

сэми гдг нь зөвхөн зун,ид халуунаар л гарч ирдэг хорхой бөгөөд мгл оор юу гдг юм мэдкү.тольдсон чинь англиар a cicada гэдэг гэнээ..бгаа төрх нь тарган царцаа ч юм шиг нэг тимэрхүү,,модон дээр суучаа л аймаар ядаргаатай чихэнд чийртэи орилдог хорхой бдий.. би бүүр хоолойг нь барихийимсан гэж боддог гээч...

сэми нь хайкү гийн киго(季語)буюу улирал заах үгээр зуныг төлөөлнө.Сэми ний дуу ганцаараа бхад илүү тод сонсогдох ба анзаарагдана..Хэрвээ дэргэд хүн бгаад ярьж хөөрөөд хөгжилтэй бсан сан бол гаднах сэми ний чимээ өөрт үл анзаарагдах ...

Дээр нь радио гсн үг байна.. Радио нь улирал заахгүй боловч тухайн хүн ганцаараа бгааг зааж байна..ер нь орчин үейин хүн ямар үед радио сонсдог вэ?надаа лав хааяа ганцаараа санагдсан үед сонсохгүй ч гсн радио асаах, ТВ гээ дуугий нь хаагаад дүрсийг нь тавичихад л хажууд ханьтай юм шиг санагддаг үе бдаг..магадгүй ганцаараа амьдардаг,эсвэл ганцаардаж үзсэн хүмүүст ойлгоход дөхөм санагдах хайкү бж мэдэх юм..дээр нь「амьдрал үл өөрчлөх..」гсн үг орсон нь зохиогч үнэнгээсээ чих тавин,анхаарлаа хандуулан бж тэр радиог сонсоогүй гдгийг баталж бх шиг..

ер нь зарим үед,, орой ганцаараа хоол идэх эвгүй,хөөлөй давдагүй үе бдаг даа. тэр үед бас хань татаж зурагтаа асааж хоол идчээд буцаагаад унтраачдаг..тийм үе та нарт бдаг уу?....:)зурагтаар гарч буй хүнтэй урд урдаасаа харалцад халит хамт бгаа мэт сэтгэгдэл төрдөг гэхиймүү даа.....

бас нэг таалагдсан 「кү」 нь энэ..даанч би орчуулж дийлэхгүй нь..
夏痩せのくびのほね恐竜の形
утга нь туранхай хүний хүзүүний арын яс?? үлэг гүрвэлийн ястай халит адил харагдсанийг дүрсэлсэн мөрт..нээрээ ч туранхай хүний хүзүүний яс гордойгоод нэг тийм харагддаг даа...их л ажигч хүн ийм 「кү」 бичиж чадах байх..

Friday, August 17, 2007

Onigoo

Yomiuri news

манайхан өөрсдийгөө монгол хүний уужуу ухаан энэ тэр гээд хөөргөдөгсөн,,бидэн шиг богино ухаантай,ямаан омогтой хүмүүс үгүй болтой..

өчигдөр эндхийн ТВийнхэн УБ т очиж авсан ярилцлага явж бх юм..Нэг нөхөр「Асашөөрюү гүй бол танай сүмө ю юм бэ л гэнэ..ер нь Аса болон МГЛ бөхчүүд бхгүй бол танай сүмө бхгүй ш дэ」 ч гэх шиг..хэтэрхий даруу биш...бүхэл бүтэн нэг улс үндэстэний бахархалыг арай тэгж уландаа гишгэж болмооргүй....Аса сүмөгөөр дутна уу гэхэс сүмө Аса гаар дутна гэж бхгүй байлгүй дээ....

тэгээд ч энэ бол Японуудын дотоод асуудал шүү дээ.

энэ үйлдэлээрээ энэ хэдэн хүмүүс Аса гаа бүр л бх газаргүй болтол нь доош нь хийчих шиг боллоо..Yahoo Japan санал асуулгаар бол Японы олон нийт Аса гийн шийтгэлийн талаар ийм бодолтой бх шиг бна..

Нийт 365866 хүн санал өгсөнөөс 57% нь Аса гийн шийтгэл энэ удаагийн шийтгэл зөөлдсөн,31 % нь яг тохирсон,10 % нь хатуудсан,5 % нь шийтгэх шаардлагагүй гсн бна....

Япон хэлтэй хүмүүс асуулгийн доор бгаа хүмүүсийн сэтгэгдэлийиг уншина уу??

ихэнхи хүмүүс...

...мгл чууд одоо бас юу вэ?? энэ чинь японы үндэсний спорт..тэдэнд хамаагүй..битгий бидний дотоод хэрэгт оролц..Тэр Аса г нь бушуухан хөөж явуулж,сүмөг цэвэрлэ..гсн бх юм...

(нэг хүн..мгл юм чинь хүн биш баахан хонь ,морь жагсаа биз гсн бна..:()

Асатай хамт түүний багш болоод Сүмө гийн холбоо ч бас баахан нүдүүлж бх шиг бна...

Энэ хүн одоо бушуухан энэ асуудлыг нэг тийш нь болгоосой..Энэ бдлаараа бол манайхны зүрхний хийтэй нэг нь Япон элчингийн гадаа өлсгөлөн энэ тэр зарлаж бүр аймаар юм болох вий....

Thursday, August 16, 2007

haluund

зочины даллагатай долоо хоног болж байна доо.хуучин амидарч бсан хотоос,гадаадаас,Токио дотор ондоо дүүрэгт амидардаг найз...шинэ хуучин танилууд...америкийн цагаан бохь зажилж үзсэн..гоё л юм байлээ..lol...шинэ танил маань намайг монгол царайгүйм байна..нүд ,хамар монгол биш бна...төсөөлж бсанас ондоо бна гсн...:))..жижигхэн хар юм бхаар нь нийгр гэж андуурсан бх..:)

gym дээ нилээн хэд хоног явж чадсангүй.....маргааш нөгөө яриад бсан хайкү цугларалатад очино...нөгөөдөр gay beach явна..цаг агаар сайхан бгаасай л гэж залбирая...тэгээ л түүний дараахнаас буцаад хуучин амидралдаа орно доо..сургуулийн амралт эхэлсэн тул campus болоод манай өрөөнд хүн бхгүй..мэдэж сүүмгэр залуу бхгүй..:(..гэртээ хүүхдийнхээ памперсийг сольж бгаа бх:((..хүүхэд нь болхийнсон гсн....аавтайгаа хамт усанд ороо л,,хальтарсан ч аав хажууд болохоор барих юмтай санаа амар гсн...дрррррррррр.......нээрээ үнэнгээсээ хүүхэд нь болчуул,ааваа энэ юун бариул вэ??гэж зааавал асуухийм шүү.....кккк

за,за тэр ч яахав..харахын заяа бхаас хазахын зая бхийм биш...:((((...

өнөөдөр Inogashira line д суучаад явж бсан чини 30 аад мин зогсож ямар их уур хүрэв!!!жиншин жико (人身事故)болсон гээд..яг rush hour бсаныг хэлэх үү,,хүн гэж пиг чихчихсэн..дээр нь халуунд,хаашаа ч хөдлөхгүй галт тэргэнд 30 мин гэхэр бас л хэцүү сонсогдож бгаа биз???хэдэн жоохон хүүхэд эжтэйгээ явж бсан..нэг нь халууцаад уйлсан чинь бхгүй.нөгөөдүүл нь дагаад уйлцсан ..зогсодгүй.. багахан шиг гамшигийн хэмжээний л юм боллоо...

японд (токиод) нээрээ бс хийгээ л галт тэрэг зогсоно..яасан??жиншин жико болсон гээл..энэ нь ихэвчлэн хэн нэгэн аминаасаа уйдагч явж бгаа галт тэрэг лүү амиа үйсэн гсн үг..тэр тоолонд цагдаа ирэж зураг хөрөг авч матэриал бүрдтэл галт тэрэг зогсож таарч бгаам..ихэвчлэн хагас цаг зогсоно..

энэ миний үзсэн япон кинонуудаас хамгийн аймшигтай киноны нэг..Suicide circle гээд 10 жилийн охидууд бөөнөөрөө амиа хорлодог кино..хэрвээ зүрх муутай биш бол үзээрэй..

өнгөрсөн жилийн статистикаар Японд 32155 хүн амиа хорложээ..өдөрт 88 хүн гэсэн үг ..аймаар бгаа биз????

Tuesday, August 14, 2007

RM

тэр гоё биетэй юм байна....

...... хармаар байна уу?? :)

P.S:ажил дээрээ эсвэл нэт кафэ д бгаа хүмүүс шууд нээж болкү шүү...:) том хүний contents агуулагдсан болно...

Тэр..

энэ Анхны хайр гээд япон киног бас үзмээр санагдаж байна..10 сард Токио д нээлтэ э хийх юм genee......тэр шар цэцэг үнэрлээд бгаа сахалтай залуу нь таньдаг залуу..:)..

Friday, August 10, 2007

Huiten beer

Өнөөдөр ёстой гомдмоор халуун өдөр байнаа..Өглөө нээх сүрхий хүн болоод хоол ундаа цуглуулий гээд гарсан чинь золтой л амьтан болсонгүй..1 биш 3,4 нар зэрэг шараад байна уу гээд дээшээ харж нягталлаа ш дэ.:(
өнөөдөртэй нийлээд Токио д 10 дахь хоног дээрээ тасралтгүй 30 хэмээс дээш халуун өдөр болж байна..

гснээс энэ хоол унд цуглуулна гэж ёстой муухай ажил тээ??миний хамгийн дургүй зүйл...баахан авгай нартай зэрэгцээ л сагс түрээд явж бх миа шүү..хааяа хальт санаагаар унадий..:).....гэлээ гээд ганцараа болохоор хийхээс өөр аргагүй..:(.. ёстой нээрээ гэрт орж эм,гадаа гарч эр гэдэг билүү??тэрэн шиг ганцаараа амидрахаар тэгээд янзан бүрийн үүрэг гүйцэтгэхиймаа.....за,за энэ ч яахав..шоппинг хийх дуртай,хоол хийх хоббитой тийм л бойфрэнд олж авий....lol..

нээрээ Walkman aa I pod-оор сольсон..Миний засварт өгсөн Walkman араасаа бөөн асуудал дагуулаад....150% Сони гийн буруу байсан..дүүрчихсэн газар байна лээ..
хамгийн гомдмоор нь миний Walkman дотор бсан 4 гэга ны хэмжээтэй дуу ,дүрсэн файлыг бүгдийг нь надаас асуулгүйгээр устгачихсан байсан.. бидний буруу гээд хүлээн зөүшөөрөөд бгаам тэгсэн мөртөө тэрнийхээ төлөө юу ч хийж өгөөгүй ..:(..оваби сүрү шика аримасэн..мооши вакэ аримасэн..гсн сонгодог япон уучлалт гуйгаа л дуусаа...

би ч бүр аргаа ядаад ,би дахиж танай тэнэг компанитай харицмааргүй байна..Нэрвээ барахийн нэмэр гэсэн чинь харин ашгүй анх худалдаж авсан мөнгө буцаж ирээд,тэрүүгээрээ дор нь Ай Под авцсан..:)

уул нь дууныхаа чанар,батарэй ний барилт ын хувид Walkman Ай подоос илүү юм билээ..гэхдээ Ай под ын хамгийн давуу тал ..хэрэглэхэд асар хялбар!!!!!!!!!!тэгээд дизайн сайтай ...Ай подын бараг хамгийн сүллчийн хэрэглэгч нь би болж бгаа бхаа..:) gym энэ тэр дээр надаас бусад бараг л бүх хүн цагаан чихэвч зүүцсэн харагддийштэ..
хэд хоног хөгжим сонсож чадкү үнэн миа бсан шүү...өнөөдрөөс дахиа л

малын эмчид очиж үзүүлэхээс дээ
мэдрэл муутай болжаагаам бх даа???


гээд Лэмөнзөө аялаа л асар таашаалтай сууж бна.....сая уул нь Мoнгол явахдаа баахан СД нүүдээ хуулж авчирсий...back up хийгээгүйдээ харамса л сууж байна..Бас Потэтөгийн бойфрэндээс авсан баахан СД нүүдээ хуулсан шиг..Манай По гийн найз залуу нь нээрээ 80 СД тэй,хөгжим сонирхдог залуу бдийшдэ..

хувийн амьдрал нэг иймэрхүү...

зиак,өнөөдөр чинь Фрайдэй гэжагаа...орой гарч сайхан пийв уунаа.. Өнгөрсөн 7 хоног концэрт энэ тэр гэж хэнхэглэж яваад пийв ууж чадаагүй..бараг 14 хоног пийв амссангүй ..өнөөдөр өглөөнөөс авахуулаа л толгойн дотор хүйтэн пийвний тухай бодол эргэлдээстэй...

нээрээ энэ пийвийг ямар буянтай айлын хүүхэд бодож олсийн бол?? :)....миний хувьд , пийв бхгүй бсан бол амьдрал их л утгагүй бх бсан бх да.. lol...гэтэл манай ээж бол амсаж ч чаддаггүйм,пийвийг.тийм болохоор үзэхгүй..адууны шээс шиг энэ тэр гээд доош нь хийгээд ...кэкэ...гснээс би нээрээ ганц ч удаа гэртээ согтуу орж үзээгүй...гэрийнхэнийхээ дэргэд үнэртүүлж ч үзээгүй..манай ээж мээж бол намайг амсдаг ч үгүй л гэж бодож бгаа даа..хөөрхий...:)

хүмүүс тэхдээ ер нь хичнээн нас явсан ч аав ээжийнхээ дэргэд архи уух (согтох)хэрэггүй гэж би боддог..хүүхэд нь согтуу шаль шаль гэж суухыг харах аав ,ээж нарт ямар санагдах нь ойлгомжтой..архи уухаараа догширдог,эсүүл баахан амидрал яриад уйлж муйлдаг хүмүүс надаа бас таалагддаггүй..учир битүүлэг..

уул нь сайхан санаа нийлсэн хүмүүстэйгээ пийв цөлөнгөө буу халж суухыг би хүний амьдралын хамгийн сэтгэл ханамжтай мөчүүдийн нэг л гэж боддог..миний хамгийн хийх дуртай зүйл..би л лав сээгсээс ч дээгүүр тавина..lol...

архи уусан үейин миний дутагдал:

би согтохоороо инээд хүрээд байдag..:)... хажуу дахь хүнээ барьж үзмээр санагдаад бдаг..бас үнсмээр санагдана...ер нь бол үнсдэг ч юм гсн..:)
БИ чамд хайртай дээр Үрлээ 「Би та нарт бүгдэнд нь хайртай шүү...」
гэдэг дэ..Яг л тэр үгийг дэргэдэх хүмүүстээ хэлмээр санагдаад байдаг юм.тэхдээ хэлдгүй л дээ:)

хүүхэдтэйгээ нэг удаа station дээр уулзаад шууд тэврээд үнсэж сүнсий нь зайлуулах дөхсөн удаатай..шөнө хүн цөөн бсан тулдаа л болсон доо..дараа нь харин өөрөөсөө ичсэн.keke

за,за далийна гэдгийгч үзүүлж бнаа..энэ халуун уу гсн..lol.

Thursday, August 09, 2007

SHINE SEDEL

сүүлийн үед амидрал маани нэгэн хэвийн болоод бгаа юм шиг санагдах тул(уул ньэнэ байдалдаа дасах хэрэгтэй юм шиг санагддаг.хэдий болтол шинэ сэдэл,мэдрэмж хайх юм бэ??刺激!!)шинэ уур амьсгал оруулья гэж бодоо л бсан..хичээлээс гадуур,гантэл өргөхөөс ондоо шинэ юм хайгаа л бсан..

нэг танилдаа энэ тухай ярьж бсан чинь хайкү бичдэг 「ангийн хүүхдүүдийн」 цугларалт бдийм бна.. сардаа нэг удаа цугларч уран бүтээлээ нэг нэгэндээ уншиж сонсгодог юм байна..чи ирээч гэнээ..би хайкү бичидэггүй ш дэ..гсн чинь үгүй э,чи зүгээр хүрээд ир.ажиглагчаар суугаад үз гэнээ..за л гэлээ..сардаа нэг удаа ингэж далийхаар болчлоо..:) дараа сараас миний блог бөөн хайкү болчуул битгий гайхаарай...:)

....сүүмгэр нүд
хаа нэгтээ
жирс жирс... гсн....:) кэкэ..авяас бгаад лут шүлэгчин болчих ч юм билүү хэн мэдлээ.хайкү цугаларалтанд очсон сониноо дараа та нартай хуваалцанаа....

одоо ангийн хүүхдүүдээс бүрдсэн сагсны дугуйлан хайж байна..тэгвэл 7 хоногтоо нэг сайхан тоглож хөлсөө гаргачаад, дараа нь сайхан пийв уугаад....

Вольбоол,теннисний дугуйлан??маш олноор бх боловч сагс тоглодог гэй залуу их л ховор болтой..уул Нь монгол хөвгүүд бүгд л тоглодог биз дээ. гэтэл энэ Потэтө тоглож чададгүй,дээр нь сонирходгүй гэх юм...сонирхолтой юм:(
.дунд сургуульд байхад сагс тоглохын бөөн хүслэн ..хичээлээ таслан таслан заал авдаг байв шүү..

Wednesday, August 08, 2007

АХИА Л

яг одоо миний өөдөөс(өөдөөс харсан РС дээр) нөгөө 29 тэй мөртөө 2 хүүхэдтэй,сөгтүү юм шиг сүүмгэр нүдтэй хөөрхөн залуу аав хараад сууж бна..2 сартай хүүхэд нь уйлаад шөнө муу унтсан гэнээ...стрэсс хуримтлагдаад миа бна гэж авж бна..

стрэсий нь тайлж өгхиймсөн..үфүфүфү.....:lol

энэ бид 2 л гэж сургууль дээр идэвхитэй ирдэг 2 хүн бнаа..өглөө 9 гээд ирэхэд заримдаа надаас түрүүн ирчихсэн байдий...манай хүн сайндаа ч биш хүүхэд харахасаа зугтааж ирдэг бхаа даа... сая гэнэт тэгж таамаглав..

сая сайн харсан чинь уруулныхаа зүүн дээд талд Синди(кроуфорд шиг) мэнгэтэй юм байна..уруулныхаа дээд талд мэнгэтэй хүн хөөрхөн харагддаг тэ?

за,за түр далийлаа..юмаа хийж онц сурахаа бодий..

Tuesday, August 07, 2007

davgaa

Давгаа энд хэвлэлээр зодуулаад хэрэг алгаа...Сүүлийн 2 долоо хоног түүний тухай маш олон янзын хар шар янзан бүрийн мэдээ явж байна..Нөгөө хэвлэлийнхэн чинь ганц сайхан зажлууртай яс олсон..түүнийгээ ухаж төнхөө л , янзан бүрээр тайлбарлаад л ёстой нэг гаргах шиг болж байнаа...Ядаж байхад Кёкүшүүзан ы зодог тайлах ёслолд ирсэн монголчуудаас 130 аад хүн японд зугтаж хараар үлдсэн гээд эндхийн шар хэвлэлд(өнгөрсөн 5 дахийн дугаар,нэрийг нь сайн санахгүй байна.Шүнгэй Бүншүн бсан бхаа)гарчихсан бх юм..аймаар сүржин гарчигтай..Монголчуудын их орголт??(зугтаалт??-モンゴル人達の大脱走)..үнэн худлыг бүү мэд..130 хүн гэхээр арай л их санагдах юм..13 хүн гэвэл арай үнэмшилтэй..

надад хамгийн таалагдаагүй юм Дагваа монголын Засгийн газрын нэрийг барьсан явдал..Монголын ЗГ аас оролцооч гэж гуйхаар нь орсон гэж авсан(モンゴル政府から頼まれたから....云々)юунд ч хамаагүй барьж болдог яасан ч хямдхан, үнэгүй засаг вэ дээ?

Дээр нь ичихгүй манай Япон дахь ЭСЯ наас Сүмөгийн холбоонд бичиг явуулсан гэж бгаа..Бид Давгааг бараг л дургүй бхад нь хүчээр оролцуулсан гсн утгатай(強引に参加させました。。。云々гэж бсан бхаа) ..Ажилтай хүнийг хүчээр тийм юманд орооцолдуулж бдаг яасан дүүрчихсэн ЭСЯ бэ?(энэ бол худлаа л даа.яаж ч бодсон)

Хүнийг хазайсан дээр нь тонших муухай..гэхдээ надад бол энэ удаа Давгаагийн буруу л санагдаж бгаа..Эмчийн актаар чөлөө авчаад тэнд хөл бөмбөг тоглоод явсан гэхээр..нуруу ууцны гэмтэлтэй хүн heading shoot хийгээд,тэгж хурдтай гүйж чадах уу??хуулийн хэллэгээр бол хуурамч шалтгаанаар ажилаа тасалсан гсн үг ..Хууль дүрэм чангатай газар тэгж явж болкү бх л даа..ямар нутагтаа бгаа биш..

манайд бол олны нэртэй хэдэн бөхчүүд нь архи ууж танхайрч хүн зодно,хориотой спиртний наймаа хийнэ,көнтранбанд , хулгайн ан, замын дүрэм зөрчинө..тэрнийгээ ичихгүй хэвлэлээр нэг ярина..би л лав их л олон дуучины ярилцлаган дээрээс ,замын дүрэм зөрчсөн бхад нь замын цагдаа нар зүгээр тавиаад явуулчдаг тухай, тарвага,үнэг хулгайгаар агнасан тухай маш олон бөхчүүдийн ярилцлаган дээрээс уншиж бсанаа санаж байна.хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй бх зарчим нь хаанаа бгаа юм бүү мэд!манайд бол Дагваа хүн алаагүй л бол бараг шийтгэл хүлээхгүй дээ.. нийгмийн уур амисгал нь тийм бгаа юм чинь..

Monday, August 06, 2007

BALLET!!!!!!!!!!!!!!!





Өнгөрсөн Баасанд Токио Бүнка Кайкан д Etoiles Bouquets -Alessandra Ferri Farewell Performance үзэв..Би энэ хүний тухай зүгээр л хаанаас ч юм сонсож мэддэг бсанаас бүжиглэж бхыг нь ядахнаа зурагтаар ч болтугай үзэж бсангүй..Үзээд үнэнгээсээ бишрэв..хэлэх үг олдохгүй ..түүнийг бүжиглэж байх хооронд ам тэр чигээрээ ангайгаастай..тэр хүнийг одоо юу ч гэмээр юм..хүн гэхээсээ цаас ч юм уу,цас ч юм уу ,,өд ч юм уу..нээх тийм хөнгөн ,зөөлөн цагаан юм л тайзан дээр....хийсээд,намираад,..гүйх,бөжиглэх энэ тэр гсн хэллэг түүнд тохирохгүй бхаа..

би балэтийн тухай маш сайн мэддэг маняк хүмүүсийн хажууд бол юу ч мэдкүтэй адил,тэхдээ ихэнхи огт үздэггүй хүмүүсийн хажууд бол нилээн олныг үзсэн хүн ш дээ. тэхэд л түүнтэй зэрэгцэх нь байтугай ойртож очих бүжигчин нэгийг ч үзсэнгүй...бүхэл бүтэн хүн тайзан дээр бүжиглэж бхад жоохон ч гсн дуу гарч болно доо..ямар ч чимээгүй..үнэхээр тасархай..

Тэр энэ оны 4 сард Ла Скала д ,6 сард Амэрикийн МЭТ д зодог тайлсан юм байна..тэгээд хамгийн сүүлчийнх нь Токио д болж бгаа гэхээр Японууд бас л азтай улсууд юмаа..хамаг юмыг мөнгөөр зодоод авчдаг..

Энэ удаа түүнтэй хамтаар дэлхийн хамгийн шилдэг 10 бүжигчин Токио д Гала концээрт маягаар бүжиглэж байна..дэлхийн хамаг одуудыг нэг тайзан дээр цуглуулаад бүжиглүүлчээд хараад баясаад сууж бдаг ...атаархмаар..

гснээс Токиод 11сарын 15,16 нд C.C.Lemon Hall д Хунт нуурыг тавих бөгөөд онцлог нь манай Дуурийн театр ба Японы Комаки Баллэ 2 хамтарч бгаа юм бна..Тавилт нь Жамяандагва гуайнх дээр нь, хувцас хэрэглэл тайз чимэглэл д нь манай театр оролцож бгаа юм байна.. Мэдээж Алтанхуяг бүжиглэнэ..түүнээс гадна Лхагвасүрэн гсн монгол нэр байна лээ..шинэ бүжигчин бх гэж таамагласан..Бололцоотой хүмүүс байвал заавал үзэж монгол бүжигчидээ балайшиглаараай...

зурагны тайлбар
1.Фэри-Жүлеттад..Энэ бүсгүйг мэргэжлийн хүрээнд Балэтийн ертөнцийн Мария Карас гдг гэнэ..20 р зууны сүүлийн хагасын хамгийн мундаг бүжигчин бүсгүй гэж бгаа...

2.Түүний хамтрагч Робэртө Боллэ(Милан,Ла Скала)..Италид түүний шүтэн бишрэгч мянга түмээрээ бий гэнэ..Түүний биейг Давидын хөшөөтэй зүйрлэдэг гэсэн ..үнэхээр гоё пропорц сайтай биетэй юм байлээ.

3.Марсело Гомэз- Хөлбөмбөгчин маягийн залуу байгаа биз??тэгж бодох чини аргагүй..цаадах чинь Бразил юм билээ..Маш хөөрхөн эгдүүтэй залуу бсан..дээр үед орос ын ТВ ээр гардаг бсан Мексик кинонууд дээр нэг баахан ийм заlуу гарч би бас л хэдэд нь 「зүгээргүй」 бсан санагдана. :)

4.Роберт Tюүзли гээд Англи залуу байна..Бас л давгүй залуу..Дандаа модерн балэт бүжиглэсэн..Модэрн нь сонгодог балэтнаасаа бидэнд хамаагүй ойр,ойлгомжтой,пантомим өнгө аяс ороостой, дээр нь хөгжим нь янз бүр сонголттой..халит жазз,танго ,латин маягин ая маян дээр бүжиглээд бсан..их таалагдсан..

Nuudel suudal

Гадаа ямар халуун бнаа(оршил)

Өнгөрсөн 7 хоногийн гол үйл явдалууд:

・Манай тэнхимийн нүүдэл болов..Дээш нь доош нь юм өргөж гүйгээл,наадахаа цааш нь энийг нааш нь гэж хэд хоног гүйгээстэй..сүүлийн үед биейин хүчний хөдөлмөр хийгээгүйг хэлэх үү,лаг ядарч байлээ..Ганцхан манай багшийн өрөөнөөс гэхэд 217 хайрцаг ачаа гарч байна гээд бод доо!!Мэдээж бид нар өргөхгүй л дээ..хиккоши гайша (нүүлгэдэг компани)ийн хүмүүс өөрсдөө өргөж зөөж өгнө.. бид нар ачаагаа учирыг нь олж савлах үүрэгтэй..Хиккоши гайша гснээс 12,3 залуу ирсийн байж нүд хужирлачихаар ганц олигтой залуу бхгүй гээд бод:Р..дандаа горзгор,шар мар үстэй..г.м дандаа миний тайп наас гадуур хүмүүс байв..

манай багш нээх сүрхий францаар уншдаг ч юм шиг баахан франц ном энэ тэртэй..аль 1865 оны Парисын газрын зураг энэ тэртэй ном байлээшд..140 өөд жилийн өмнө хэвлэсэн гэхэд ямар ч чанартай хэвлэдийм..ганц ч хуудас нь салаагүй..ялимгүй шарласнаас биш яг тэр үейинхээрээ бсан..1865 он гдг чинь юу вэ?Маркс ,Энгэлс амьд бсан үейинх гээд бодохоор бас л....

манай багш гэж надтайгаа таарсан нээх бүтэлгүй нөхөр халит уур хүргэсэн..ер нь сүүлийн үед уур хүрээд бгаа шүү..бухимдаастай..

бухимдаж бхаар багшаа сольчооч гээ л манай хүүхэд тэхийм..тэгээд би юу гэж хэлж (ямар шалтгаанаар) багшаа солий гэхийм болжийн? гсн чинь

нөгөө багш дээрээ очоо л - та надад таалагдаад бна гэхгүй юу? гэж авсан..:)

энэхүү бухимдалтай нүүдэл суудал (ядаж байхад халуун)дунд ганц сэтгэл цэлмээх юм нөгөө согтуу юм шиг сүүмгэр нүдтэй залуу байв:)..

нөгөөх чинь нээх сүртэй ,хувцасаа муухай болгохгүй гээд сургууль дээр муу хувцасаа сольж өмсөнөө..хүний хажууд хамаг хувцасаа тайлаад зөв зөгээр бсан хүний амисгаа огшуулаад...цээжиндээ лаг үстэйм байлээ..:Р тэгээ л нээх V захтай (гурвалжин??)шулдгар пудволк өмсчинө..тонгойж барихаар нь цээжний үс нь харагдаа л..би тувт хулгайгаар хараастай:)..харахгүй гэж яаж ч хичээгээд энэ муу 2 нүгэлт нүд .....тэр болгонд өмдөн дотуур нэг юм жирс жирс хийж гүйгээстэй..тэр залуу цахилгаан гүйдэл энэ тэртэй юм шиг байлээ..lol...

би түүнийг гэр бүлтэй гэж мэдээгүй..тэгсэн чинь надаас 1 дүү юм байж(29),эхнэр 2 хүүхэдтэй гэж авсан..3настай,2 сартай 2 хүүхэдтэй гэнээ. бас их айхтар .айн??

2 хүүхэд хийсэн тэр айхтар юмыг нь үзэх хүсэл ч их л байлаа шүү..тэгээд санаснаар болкүм даа...lol

далай явсан тухай Потэтө гийн блог дээрээс

бусдыг нь дараа бичий..

Monday, July 30, 2007

unshsan nomnuud

Өглөө сэрсэн чинь гадаа ямар шируун бороо орж байваа..өчигдөр бас аймаар цахилгаан цахиад гэрлэн дохио энд тэнд унтарч бариад,тэрнээс болж галт тэрэг түр зогсож(30мин) энэ тэр..

Өглөө сайхан унтаж байсан чинь нэг найз утасдаа зурагтаар монгол хип хоп гараад бна гээд хүн сэрээчдий..тэгсэн,NHKийн боловсролын суваг дээр нь монгол хүүхдүүдийн тухай зохиомж гараад ,тэрний BGM нь нэг хип хоп хамтлагийн дуу явад бна лээ. Би хип хоп сайн мэдкү болохоор ямар хамтлаг нь дуулаад бгааг үнэндээ мэдсэнгүй..хөөрхөн том том хацартай монгол хүүхдүүд гараад байна лээ..

чихэвчтэй хөгжимөөр хип хоп сонсонгоо хичээлдэ явдаг хотын охин,түүнийг холоос харах хөдөөнөөс орж ирсэн болтой хөөрхөн бацаан(том болоод царайлаг залуу гарнаа тэр..:Р)...эхлээд охин нь тоохгүй ээ,нөгөөхөө..гэтэл нэг өдөр шалбааганд чихэвчээ унагаацсан бхад ни хөдөөний хөвгүүн чихэвчийг нь авч өгөөд зогсохгүй шавранаас нь цэбэрлэж арилгаж өгнө..ингээ л манай 2 дотносож бгаа тухай гарна..

..дараа нь тэр найз руугаа tnks гэж мэйл бичээд ,「чи яаж монгол гэж танисий?」 гсн чинь 「чамтай төстэй хүмүүс цаана нь яваад бгаам чинь 」гэж авсан..кэкэ

Өнөөдөржингөө ном уншиж өнгөрөөв..Унших ёстой бсан мэргэжлийн хэдэн номнуудаа сөхөж харсан,нойр хүргээд бхаар нь хааж тавичаад хазгай далий ном уншив..урид нь эхлүүлээд гүйцээлгүй орхисон номноосоо 2 ыг нь цааш харуулав..

1.マックス・ヴェーバー「プロテスタンティズムの倫理と資本主義の精神」(the protestant ethic and the spirit of capitalism)

Энэ номонд капитализм ,зах зээлийн эдийн засаг??үүсч бий болоход үүнтэй ямар ч холбоогүй мэт харагдах (өнгөн дээрээ) ,заримдаа бүр эсрэг тэсрэг мэт харагдах протестантизм үнэндээ ямар их үүрэг гүйцэтгэсэн талаар маш үнэмшилтэй гээр бичсэн байв...өнөөдөр биднүүсийн амидарч бгаа,зориж яваа нийгминхээ үндэс ,мөн чанрын тухай тодорхой ойлголттой болно..

Би гэдэг хүн Христийн шашиний тухай ямар ч ойлголтгүй тул protestantism,catholisizm,calvinism гэж төөрч толидсоор байгаад уншиж дуусахад нилээн цаг оров

2.Marx:A beginners guide .Марксаас урид нь уншиж бгаагүй тул эхлээд тухайг нь үзий гэж бодоод хялбарчилсан,зураг мурагтайг нь авсан болно.:Р

мэдээж маш ойлгомжтой..уншихад урамтай..ер нь над шиг номны хуудаснаас сүрдээд уншидгүй,эсүүл анханаасаа л сонирхолтой бхкү бол бушуухан шиг цааш нь чулуудчидаг хүмүүст,шүүд л гол санааг нь хэлэд өгчдөг ийм авлагууд их зүгээр юмаа..цаг ч хэмнээд,
хөдөлмөр хамгаалал,илүү цагийн цалин,үйлдвэрчиний эвлэл,ажилчин хүний эрх г.м өнөөдрийн нийгэмд мэдээжийн мэт олон зүйлсийн санаачлагч нь Маркс өвөө байжээ...хамаа намаагүй,бичсэн номноос ni ганц мөр ч уншаагүй бж дуулианаар муулж болкүүнээ...мөн мэдээж марксизм,коммунизм ын тухай ойлголтыг эндээс авч болно.ер нь их таалагдах шинжтэй..

Нийгмийн ухааны чиглэлээр мэргэжиж бгаа ямар ч мэргэшилийн хүн энэ номыг заавал уншвал зохих суурь номнуудын нэг болов уу гэж бодлоо..


3.Bertrand Russell「幸福論」(The Conquest of Happiness)
Амьдралыг яаж туулбал зохих вэ?Аз жаргал гэж юу вэ? Аз жаргалтай байхад юу саад болж байна вэ?г.м ээр чи өөрийн хайсан асуултныхаа хариуг эндээс олж болно..энэ бол ердийн нэг how to..маягийн ном биш..ер нь бичиг үсэгтэй хүн бүр нэг удаа заавал уншиж үзэх ёстой ном мөн болов уу?

Sonin saihan

Хундага саны блог дээр сонирхолтой мэдээ байна.

Аюурын 2 роман Солонгос , Орост орчуулагдаж гарах нээ!!Давгүй амжилт!!Түүнийг нэг юм заавал дуулгана гэдэгт би итгэдэг..Цуурайнаас төөрөгсөд гэв үү?Их гоё нэр байна..

Gutal

Өчигдөр хөгжилтэй ч гэхэд хаашаам,хөгжилгүй ч гэхэд хаашаам iim үйл явдал болов..

орой gym тарахын алдад нэг танил утасдаад хоол идий гэхээр нь хариад ч нэг их хийж барих юм бхгүй бсан болохоор яваад очлоо..тэгээд хоюулаа юу идэх үү??гээд жаал эргэлзсэний дараа япон хоол (күшияки)идэхээр болоод оровоо..тэгээ л япон ууд болсон юм хойно гутлаа үүдэнд нь тайлж тавичаа л орсий..

тэгээд хоолоо идэчээд баахан пан пан гээд за,за оройтлоо харий гээд гараад ирсэн миний гутал бхкү...за,миний сандаалыг хэн л авав гэж гээд хайгаад бдаг хайгаад бдаг гарч ирдгүй...тэгээд хоолны газрынх нь хүнд хэлсэн чинь тэнэг баагий чинь,уучлаарай манайх хариуцахгүй гэж авдий...чихэндээ итгэсэнгүй..хамт явсан танил маань уурлаад :

ю гэж бгаам? хариуцахгүй юм бол яах гэж тайлуулдий?эсвэл lockerт хийлгэж болийшдэ..бла бла гэлээ..

нөгөөх чинь цаашаа гүйгээд мэнэжэр ээ дагуулаад ирсэн..нөгөөх нь арай хүн шиг харьцаж бнаа..тэхдээ муу санаатай..бидний буруу гэж хэлкү бгаам..яанаа янаа,окякусама(зочин,үйлчлүүлэгч гсн үг. уг.намайг хэлжаагаам:Р) одоо гуталгүй яаж харинаа л гэжийнэ..

нээрээ бодоод үзсэн чинь гутлаа алга болчиж л гэж бодсоноос яаж харих тухайгаа би огт бодоогүй бгаа бхгүй юу?:Р..ядаж бхад гадаа усан бороо цутгаж бдаг..

уул нь ч нэг их сүртэй үнэтэй цайтай гутал биш л дээ..Аваад бараг 4 жил болж бгаа сандаал бсий..тэхдээ их хайртай сандаал...

тэгж байтал харин цүнхэнд gym д өмсдөг пүүзээ бгааг санаж гаргаж өмссөнөөр бдал арай дээрдэв..ямар ч бсан хөл нүцгэн харихгүй болсон..:Р

юмыг яаж мэдэхэв.хэрвээ хаа нэгтээгээс гараад ирвэл яриарай гээд утасны дугаараа үлдээчээд ирсэн..

японууд ер нь хаа хамаагүй гутал тайлуулдагаа болимоор тээ?гэртээ л тайлна биз..
сургуули,япон маягийн хоолны газрууд,за тэгээд дэлгүүрийн хувцас солих өрөө г.м зүгээр пудволк өмсөж үзэхэд гутал тайлах ямаршаардлага бнаа?тийм бид дээ??

тийм болохоор ихэнхи японууд 1,2 размэр том гутал өмсөнө.гутлаа сул үднэ..зарим нь бүр үдэхгүй..жишээ нь манай хүүхэд бараг л сугарах шахсан гутал өмсөнө..кэкэ..гутлаа гүйцэд өмсөхгүй ,,ар дээр нь гишгээд дутуу өмсчинө..тэгээд төгцөг төгцөг гүйнэ..

энд тэнд олон тайлдаг болохоор тайлж,өмсөхдөө ч сурамгай..сап сап хийтэл ни тайлдийшд..халит биширч энэ тэр...гадаад хүмүүс л энэ тэнд очихоор бөгтийж сууж,гутлаа яг өмсөөд ,үдээсээ чанга үднэ үү гэхээс японууд бол авч хэлцэхгүй..явуут дундаа гутлаа өмсөнө..10 жилийн охидууд майгаа хөлтэй дээрээ бүгдэээрээ гутлаа дальжин гишгээстэй..тэгээд гутлаа чирж алхана...

Угаасаа японд гуталны соёл гэж юм эртнээсээ бгаагүй юм шиг бгаам..
өвс сүлжээд хийсэн сүрлэн шаахай байна..зоори энэ тэр гээд.бас.гэта гээд нөгөө модон таавчиг бна.тэрнийгээ өвөл зунгүй чирчдэг бсийм шиг бгаам..бороо хур ихтэй газар.шалбааг туучихад амар гэж тийм өндөр өсгийтэй хийдэг бсийм болов уу гэж таамаглаад бгаашдэ....

энд тэндгүй гутлаа тайлдагнь нэг их ариун цэвэрчдээ ч биш зүгээр л гутлын онцлогт бсийн бишүү..тийм өндөр өсгийтэй юм өмсчөөд гэр дотуур явбал хэцүү юм болно биз дээ..дуу шуу ч гэж бэрх...

за за шал далий юм яриад уналаа

Saturday, July 28, 2007

Demii l....

Өнөөдөржингөө энэ дууг сонсов..Can`t take my eyes off of you g маш олон хүн олон янзаар дуулсан боловч Lauryn Hill хамгийн шилдэг нь.....

өнөөдрийн cool video Moloko-The time is now. Иймэрхүү хүүхнүүд давгүй тээ? би стрэйт бсан бол нэг иймэрхүү хүүхнүүдэд л зүрхээ өгөөд явж бх бсан бх даа..харамсалтай нь Moloko сүүлийн үед ерөөсөө харагдахгүй юм.

Өнөөдрийн ярилцлага.. Өнөөдөр сонины Ням гаригийн дугаарт гарчиж..энэ 2 жүжигчинд ямар их дуртай байваа?

Бага байхад Үндэсний ТВ ээр энэ 2 ын тоглосон Таня гээд Арбузовын гоё жүжиг гардаг байж билээ..

Ер нь манайд 80 аад онд маш гоё гоё жүжигчид гарч ирж бгаад 90 он гээ л юу ч гүй тасарсан даа..Эрэгтэйгээс хамгийн дуртай нь Равдан байлаа..Сүүдэр гээд гоё кино гарч бсан..Дайнаас буцаж ирээд амь үрэгдсэн найзынхаа эхнэр тэй гэр бүл болдог..тэр үейин ихэнхи кино шиг үзэл суртал байхгүй.нэг тийм дотогшоогоо кино бсан санагдана.

Бас энэ Эрдэнэтөгтөх гээд ах..нөгөө Говийн зэрэглээ дээр багш болж очдог..говийн зэрэглээ миний хамгийн дуртай монгол кино..Арслан нээрээ ассар хөөрхөн залуу шүү..:Р

Тэгээд Сүххүяг.Нөгөө Батмөнх даян хаанд тоглодог..маш олон бүсгүйчүүд болоод гэй залуус түүнд дуртай бсан бхаа.:Р

За тэгээд Нацагдоржид (саруул талын ерөөл)тоглодог Гүрсэд байна. Нарны өнгө гээд гоё тагнуултай жүжигийн гол дүрд нь bas тоглодог..би бараг л ТВ нийхээ наанаас илэх нь холгүй түүнийг үздэг байв шүү..хөөрхөн буржгар ах..

Өөр чинь Бид мартахгүй гийн Аюушт тоглодог гоё ах,Ирж яваа цагийн Готов т тоглодог бас нэг гоё ах.Нэрийг нь хэн гэдэг бсийн бол?? За,тэгээд БИ чамд хайртай гийн Дэлгэрт бас л бундан наасан..нээх тийм жижихээн нүдтэй даруухан байрын залуу.

ер нь 80 аад оны Монгол кино энэ талаараа бол үзэх юмаар их байжээ..одоо бол баахан гүзээтэй эсвэл тураалтай хүүхдүүд л зурагтаар гарах юм даа.БД ээс бусад нь:Р

Өнөөдөр хоол цуглуулахаар хажуугийн дэлгүүр орсоныг эс тооцвол гэртээ өнжив..гадаа шагайхын аргагүй халуун байна..нар шарж байна,төөнөж байна гэхээсээ илүү жигнэж байна гэж хэлбэл зохино..нэг тийм бүгчим халуу...

Thursday, July 26, 2007

Wednesday

Хэд хоног гадуур цагийн ажил хайв..Болж өгвөл 「цалин багатай ч гсн сонирхолтой ,хойшид надад хэрэг болохоор туршлага хуримтлуулж болохоор тийм ажил 」гээд.зорилгоо тодорхойлоод үзэж тарсан.. тийм ч амар эд биш болтой...

Өчигдөр нэг зохиолчийн туслах шалгаруулж авна гсн юм руу залгасан чинь ханз үсэгний тэддүгээр зэрэг,нарийн бичигийн дамжаа дүүргсэн бх хэрэгтэй ч гэнэ үү.бл бла гэнээ..

маргааш юу ч гсн нэг газар ярилцлаганд орохоор боллоо...кийборд нүддэг л ажил юм шиг байна..

хурдхан сургуулиа дуусгаж ажилд орох юмсан,,,

за,тэр ч яахав..өнгөрсөн 7 хоногт хүүхдээсээ түр завсарлага авсан..миний өөрийн санаачлага...цаашид юу болох нь тодорхойгүй..өөрийнхөө зөв шийдвэр гаргасан гдг т эрглзээд бгаа ч , ямар ч бсан өөрсдийнхөө одооны байдалд сэтгэл хангалуун биш бгаа минь үнэн болохоор ийм шийдвэр гаргасан..жаал байдлыг харах санаатай.

өнөөг хүртэл найзалсан хүмүүсээс салах санаачилгыг дандаа л би гаргаж бсан бх юм.. би тийм уйдамтгай хүн юм байх даа???

энэ 2 жилийн хугацаанд ,энэ салбарт(талбарт??)6 байлдсанаас ,4.ялж ,1хайнцаж,1 ялагджээ...тэр удаа ....бүр ухаангүй нам цохиулсан даа..гомдмоор...гэнэгүй байж байгаад...нокаут....аймаар өвддийм байлээ...дахиж хүнд тэгж үхтэлээ (мэдрэл муудталаа)дурлахгүйгээр л болсон..ямар ч бсан..хангалттай..

за,энэ ч гсн яахав..нөү биг дийл..

өчигдөр ажил хайж жаал яваад дээр нь Walkman ы нэг чихэвч нь сонсогдохгүй болсон тул засварт өгчөөд,хүүчин номын дэлгүүрээс ганц ном авчаад,цаашаагаа хэд майжигнаж Tipness орж хэдэн гантелээ нааш цааш нь болгочоод,саунд суучаад,хувцасаа чирээ л Шимокитазава гийн буудал руу явжаатал По хүүхэд яриж,эрт тарлаа гэхээр нь, хамт хоол идий гээд Шинжүкү рүү..Мэдээж юу л гэж хоолоор зогсохов..цаашаа ничомэ.задгай бааранд жаал пан пан хийгээд би ч эртхэн харий гээд бослоо..манай хүн надтай монголоор ,япон залуучуудтай японоор , цаашаа эргэж нэг гадгаад нөхөртэй a-nglish тачигнатал яриа л ..ам гэж бүрэн ажиллаастай...кэкэ...

блог уншиж бгаа хүмүүс энэ 2 хүүхэд гүймөн их ахи уухийм даа гэж бодож бгаа бх даа???

Tuesday, July 24, 2007

Ирж яваа цаг


Өглөө боссон чинь гоё нар гарчиж..бараг 2 долоо хоног нарны бараа хараагүй..ахиад хэд хонохийм бол бараг л тэнгэр ямар өнгөтэй байдагийг мартахаар болоод бсан юм...уул нь өглөө 9 гээд өрөөндөө ирдий,өнөөдөр 7:50д хурээд ирсэн..гадаа гоё бхаар нь эртхэн гадаа гармаар санагдаад..мэдээж гэрээс сургууль хүртэл The Lemons оо сонсонгоо...ккк:Р

Энэ чигээрээ цэлмээд цүю(бөрөөны үе)дүүсчаасай..даанч арайл болоогүй юм шиг бна..Олон жилийн дунджаараа бол 7 сарын 20 нд дуусдийм гэсэн..Борооны улирал дуусахар л Японд жинхэнэ утгаараа зун эхэлнэ дээ..

Энэ жилийн Рагби гийн дэлхий аварга шалгаруулах тэмцээн Парис хотод бөгөөд,Энэ poster ийг Парис хотын захиргаанаас уг тэмцээнийг үзэх жуулчидыг татахын тулд гаргасан юм байна..

ийм л болцсон бна ш дээ..цаг сайхан болжээ.гсн..Монголд маань хэзээ ийм цаг ирэх бол??тэхдээ нэг удахгүй байхаа..10 жилийн өмнөхөөс ямар ч бсан байдал дээрдсэн гэж бодно..

энэ постэр ийг томоор нь скрийн сээвэр ээр авах хүсэлтэй хүмүүс ийшээ.
ENJOY RUGBY IN THE CAPITAL OF LOVE

Monday, July 23, 2007

Weekend report

weekend report

5 дахид Папатэ ,түүний бойфрэндтэй 3уулаа уламжлалт маршрутаарaa..нэг хөгжилтэй нь би салгалж яваад түрийвчээ гээцсэн..ккк:Р..хаана унагааснаа санадгүй..Потэтө г орхичоод түүний бойрфэндийг нь дагуулаад явсан газруудаараа буцаа л ,газар шагайгаад 2,3 рэйс хийв..бдгүй...зооз,олдкү юм шиг бна.юу ч гсн цагдаад бүртгүүлчий гээ л муухай царайлаад ничомэ гийн цагдаагийн пүүтэк рүү алхсан. тэр хооронд өөрийн салан зандаа ассар гутраастай.

уул нь тэр өдөр банкнаас авсан мөнгөө уусаар бгаад нилээдийг нь чилээсэн(дүүсгах:Өвөр монгол)бсан тул,2,3 мянган иен л үлдсэн... тэр тал дээр санаа зовох юм бсангүй..

хамгийн гол нь банкны зээлийн карт,дээр нь гадаад иргэний үнэмлэх(пасспөрт орлоно),оюутны үнэмлэх,эрүүл мэндийн даатгалаас авахуулаад гэрийн түлхүүр (манайх төмрөн түлхүүр биш соронзон картаар онгойдог,ядаргаатай.би нөгөөхийг нь энд тэнд гээчих гээд) гээд 83 юм дотор нь бгаа бхгүй юу. тэгээ л дахиж яаж бүгдийг нь сэргээлгэнээ ..бүгдийг ни сэргээлгэж дуустал дор хаяж сарын хугацаа орно doo..гээ л баахан бараан юм бодонгоо цагдаагийн хэлтэс оров..

үүдэн дээр нь 2 согтуу хүүхэн будаа болгож baiv..та нар муусайн цагдаа нар ёстой.......гээ л япон хүний амнаас гармаагүй??? үгнүүдээр авж өгжийнаа..тэгсэнээ л нэг хүүхэн нь арай залуухан цагдааг нь чи ер нь давгүй л залуу байшдэ энэ тэр гэснээ цээж мээжий нь илээ л өөр бас бус газар луу нь гараа явуулаад ч бх шиг...тэгэд хөөрхий цагдаа нар нь яах ч гүй юм..

би ч тэр хүүхнүүдийн сиймхийг харж бгааd учир явдалаа хэллээ, тэгсэн чинь цаад өрөө рүүгээ шагайж нэг юм харсанаа нэр,төрсөн он сар өдөр,гэрийн хаяг энэ тэр асуугаад ,за наад хуудсаа бөглөөдөх гээ л тэгжийнэ..

тэгсэн араас Потэтө бойфрэнд ,чиний түрийвч олдоцсон юм шиг бшдэ гээ л бсан..тэгсэн яг үнэнгээсээ олдоцсон..аль хэдийн зам дээр унацсан бсанийг нь хүн авч ирээд өгцсөн бдий,,ямар их баярлаваа......бараг л цагдааг нь тэвэрч үнссэнгүй талархалаа илэрхийлээд гарч ирэв...

тэр өдөр бас нэг хөгжилтэй юм..нэг задгай бааранд оронгуут нэг асссар давгүй залуу инээмсэглээд сууж бдий.. би ч Потэтө д лаг гайгүй залууу суужийшд гээ л саналаа хэлж бсий..тэгсэн нэг мэдсэн манай хүн хажууд нь очоод үг өдөцсөн,манай найз чамайг хөөрхөн гээд бна гэж авдий..алдаг гар шүү нээрээ..би ч тэгээд бантсандаа..чи их хөөрхөн юмаа..аймаар тайп ...бла бла гэлээ..их тааламжтай бгаа болтой ..Потэтө насийг нь таагаад 34 гсн чинь 41 тэй болж таардий...ерөнхий стийл нь БД тэй нилээн төс бсан шүү..удалгүй тэр ч найзуудтайгаа явахаар боссон..гарахдаа бид хэд лүү эргэж хараа л бсан..мэдсэн бол Потэтө гоор мэйл хаягий н ч болтугай авахуулдаг бж гэж би халит харамсаастай..

тэгсэн тэр хүнтэйгээ өчигдөр хальт тааралдав..Удахгүй болох гэж эндхийн парламэнтийн доод танхимд нэр дэвшиж бгаа нэг лэзбиан эмэгтэйн сонгуулийн ажиллагаанд сайн дураар ажиллаж бгаам бна..би тэр хүүхний цугларалтанд нь очсий.. тэгсэн харин нөгөө ах чинь баахан юм зохицуулаа л энүүгээр тэрүүгээр гүйгээд бсан...ханатлаа харж авсан...ханатлаа гэдгийг зөв ойлгоно уу ..:Р

ажилтай хүнтэй юм яриад байлтай нь биш холоос л баахан барааг нь харж баясах шив..даруухаан залуу бна лээ..ядахнаа нэрийг нь мэдээд авах санаатай ,тэнд бас сайн дураар rainbow туг бариж зогссон танилаасаа,тэр цэнхэр цамцтай залууг таних уу ? гсн чинь аа,М ...уу? ....дүүргийн иргэдийн хурлын гишүүн ш дэ.гэж авдий..

нүд орой дээрээ гарах шахсан....аймаар лаг баагий болж таардий..

өчигдөр нээрээ тэр цугаларалтан дээр найзынхаа оронд 20иод мин туг барьж зогсов..аймаар идэвхтэн баагий аятай л...

ой нь тэр сэдвээр Потэтө ба БФ тэй нь маш халуун маргаан өрнүүлэв..кэкэ..аймаар чанга дуугаар улс төр,гэй лэзби гэж яриа л бусад хүмүүс гайхсан бхаа.....ккккк:Р

Saturday, July 21, 2007

Shine kino

Сүүлийн үед үзсэн кино:

1)Пэдрө Алмовадор ийн Volver..Түүний өмнөх кинонуудийг нь (Talk to her,All about my mother,Bad education,Live flesh)бүгдийг нь үзсэн,.Бүгдээрээ маш их таалагдаж бсан тул хүлээлт дээд зэргийн өндөр байлаа. гэвч олигтой санаанд хүрсэнгүй..

харин энэ киноны гол дүрийн Penelope Cruz bol gaihaltai bailaa..энэ кинонд тоглохын төлөө төрсөн юм шиг л сайн зохицож байв..Пэнэлөпэ ер нь Холивуудаа болиод Испани кинонууддаа тогловол хамаагүй амжилт олмоор юм шигээ.бас энэ найруулагчийн нэг онцлог болох ув улаан өнгийн Испани энэ удаа ч бас хэвээрээ байв.хэрвээ 10 онооны системээр дүгнэх юм бол минийхээр ☆☆☆☆☆☆(6).

2)Тони Леон(зургийг ни би өөрийн аватор болгож хэрэглэж бгаа :Р),Канэширө такэши 2 ын тоглосон Confession of pain гээд Хонг Конг кино..Энэ киног яагаад үзсэн нь ойлгомжтой..Киноны агуулга үйл явдал бла бла гаас илүү дэлгэцэн дээрээс Тониг нүдээрээ хөөсөөр бгаад таарав..japanese title 『傷だらけの男たち』

Үйл явдал нь ерөнхийдөө Infernal affairs маягийн..Энэ киног нь бас ахиал Холливууд remake хийхээр болсон бна.Сая Departed д тоглосон Ди каприо энэ тэр дахиад тоглохийн гсн..минийхээр ☆☆☆☆☆(5) л кино болуу?

прокатаар үзсэн нь:


3)Lover`s prayerーТургеневын Анхны хайраас сэдэвлсэн кино..надад бол таалагдсан..хуучины орос кино үзэж бгаа юм шиг сэтгэгдэл төрсөн..ер нь Kirsten dunst давгүй жүжигчин юмаа.Virgin suicides аас хойш үзэх дуртай болоод бгаа..6+гэж дүгнэв..


4)The great GatsbyーСкотт Фицжэралдын алдарт Тhe Great Gatsby г кино болгосон 2 дахь хувилбар нь..Анхных нь 1974 онд хийгдээд Робэрт Рэдфөрд гол дүрд нь тоглож бсан юм бна лээ..

би номыг нь өнгөрсөн жил л анх уншсан/мүраками харүки гийн орчуулга гэхээр нь уншсий..кэкэ/..маш их таалагдсан учраас прокатанд кино хайж яваад таарахаар нь эргэлзэлгүй авч үзэв..ТВ кино гэхэд маш давгүй ,ер нь сайн ч гэж хэлж болохоор(кэкэ) кино байв..хамгийн гол нь эх зохиолоо ерөөсөө эвдэлгүй тэр чигээр нь сайн дагасан санагдав..зарим нь танигдахын аргагүй болгоод хаячдаг билээ..
хөөрхий Gatsby..........
минийхээр 8 оноо☆☆☆☆☆☆☆☆

Shine hogjim

цагаанаа дүүгийн буянаар Монголд худалдаанд дөнгөж өнөөдөр гарч бгаа цомогийг бүрэн эхээр нь олоод авчив..tnks шүү ,хүүхэдээ!!!

Ocean`s 11 гээд Шөнийн галт тэргийн Буянаа гээд залуу +Никитоны бөмбөрчин Золбоо 2ийн прожэкт юм бна..90 ээд оны Монгол хит дуунуудыг cover хийгээд шинэ албум гаргаж бгаам бна..Титэм хамтлагийн Үзэсгэлэнт од,Мөрөөдөл,Агшин киноны дуу г.м../бүгд Цагаанаагийн мэдээлэл болно.*Р/

Надад Лемонзийн Одноотой хамтарсан Хотын гудамж/Хонх/ ийн танго хувилбар,бас Камэртөны Явах цаг боллоо гийн түрэмгийдүү маягийн жазз хувилбар нь ихэд таалагдав..

Өнөөдөр Tower records руу ороод шинээр хамтлаг илрүүлсэн нь энэ..Until june гээд гайгүй хамтлаг бна..Энэ Sleepless гээд дуу нь ..Клип бдгүй болтой ..Юү түүб дээрээс хайгаад олсонгүй..Халит Snow Patrol шиг сонсогдож бгааз??

Friday, July 20, 2007

Ayulgui baidal

Яг одоо Японд Хятадад үйлдвэрлэсэн (ихэнхи нь хүнсний)бүтээгдэхүүний аюулгүй байдалын талаар өдөр болгон хэвлэлийн хэрэгсэлүүдээр мэдээлж байна..

Дэлбэрдэг зай(батрей),химийн хортой бодисоор будсан тоглоом,хортой бодис агуулсан шүдний оо(хүн үхсэн), хортой ханиадны эм (панамд нилээн олон хүн үхсэн гсн) гээд.

Японд бол дандаа химийн хортой бодисоор тун хэтрүүлж бордсон хүнсний ногоо,жимс жимсгэнэ,далайн гаралтай бүтээгдэхүүнүүд шуугиан тариад бгаа болтой..өнөөдөр тэгсэн чинь мгл ын тухай мэдээ цохиж явна.source нь энэ

5 сарын дундуур Монголын нийслэл УБ т Хятадад үйлдвэрлсэн бэлэн гоймон идсэн 2 оюутан хордож нас барсан болохыг орон нутгийн мэдээллийн хэрэгсэлээр мэдээлсэн бна. Яг нарийн шалтгаан нь тодорхойгүй боловч ,хүмүүсийн дунд 「бохир усны шуудуун(хоолойн ,шугамын) тос?? 」гэгддэг чанар муутай тосоор хийгдсэн байх магадлалтай ажээ...гэсэн бх юм..

Сүүлийн үед Японы ТВ ээр Бээжинд,кардөнөн цаасыг химийн хүчтэй бодисоор хайлуулаад,түүнийгээ буузны махан таташанд холиж хэрэглэдэг хоолны газар баригдсан тухай өдөр тутам мэдээлж бна.. Махан таташны 60 % нь ийм бодисоор бүрддэг гэхээр нүд харанхуйлж б гаа биз? бас зүгээргүй энэ нь 7,8 жил үргэлжилсэн гэж бгаа..

энэ зөвхөн ил гарсан хэсэг нь..цаана нь баригадаагүй бгаа юм хичнээн ч бгаам билээ??

Монголд бол байдал бүр л хүнд бгаа..Ямар ч хараа хяналтгүй бгаам чинь..

Монгол д би айгаад Хятад хоолны газар ерөөсөө ордөггүй юм.Яагаад гэвэл доторхи байдлыг нь мэддэг учраас..миний хуучин ажиллаж бсан компани хоолны газар нээх юм болоод нилээн олон хоолны газар,рэстөранаар явж туршлага судалж бсан юм..

УБ т нилээн гайгүйд орох хятад хоолны газар ороод гал тогоо руу нь шагайгаад
огиудас хүрсэн...хоолонд хэрэглэдэг ногоогоо шалаар нэг тараагаад тавьцсан..шал арчсан алчуураараа шууд л хоол бэлтгэдэг тавцангаа арчаад унасан..угаасаа хятад хүний бохир завааныг үзэх үзэл монгол хүнийхээс тэс ондоо..

зах дээрээс дандаа хамгин хог хаягдал ,хямдарсан түүхий эдийиг худалдаж авч ирдийм байлээ.зардлаа багасгаж бгаа нь тэр.

тэгээ л чанар муутай ногоо,махыг маш их хэмжээний амтлагчаар зодоод амт орулаад хийчихдэг..та нар Хятад хоолны газар ороод шарсан хуурсан хоолыг нь идэлгүй 10мин хөрөхийг нь хүлээгээд үзээрэй..10 мин бололгүй анхны дүр төрхөндөө орох вий..

Монголд бгаа хүмүүстээ гэхэд болж өгвөл гадуур зарагддаг Хятад жимс ногоог нэг их битгий идээрэй дэ..Бидний үейинхэн ч яахав..юмны учир олохгүй,ямар ч мэдээлэлгүй үед төрж өссөн тул аль хэдийн хамаг биеэ хордтол Хятад жимс ногоо идчихсэн байгаа..

ер нь махаа идээд ,сүүгээ уугаад явж бсан ч яадий..жимс ногооноос авах амин дэм дутна л биз..тэглээ гээд биедээ хор хураагаад явж бсанаас хамаагүй дээр ..

амт сул ч гсн биенд халгүй монгол хоолоо цохичоод явсан нь хамаагүй дээр..

Монголчууд бүгдээрээ (???)Хятадуудад дургүй..УБ т хятадууд олон буйд санаа зовцгоодог..тэгсэн мөртөө тэдэнтэй яаж харицахаа мэдэхгүй..миний бодлоор хамгин түрүүнд хятад хоолны газар орохоо болиход л нилээн үр дүн гарах болов уу гэж бодно..Хятад хоолны газар орохгүй бсанар нилээн олон хятадыг ажилгүй болгоно.
орлого орохгүй бхад хэн л хоолны газар ажиллуулаад байв гэж.

2 т хооолны газар гэдэг араасаа асар олон хятад соёлын элэмэнтүүдийг дагуулдаг..ханз үсэгнээс эхлээд л хятад үг хэллэг,за тэгээд ниллээн хэдэн хятад хоолны газар нэг дор бөөгнөрөхөөрөө China town үүсгэнэ..тэнд хуулиас гадуур бүс бий болж бгаа юм..хар тамхи,биеэ үнэлэх ,мафи г.м..



 

Thursday, July 19, 2007

No title

энэ тэнгэр нэг цэлмэж гийгүүлдгүйм бх даа.аль түрүү 7 хоногоос л бүрхэг бсан одоо хүртэл. цаг агаарын мэдээ харсан чинь дахиад 7 хоног лав ийм байх бололтой..

Өчигдөрөөс хойш нэг тийш явах хобби хөдлөөд номын дэлгүүрт очиж баахан гайд бүүк эргүүлсэн шиг.. Вьэтнам,Түрк??эсүүл дуртайгаараа дахиа л Сөүл,Хөнг конг???Европ арай л үнэтэйдээд бна..өвөл хямдрахаар нь л дахиж үзнэ үү гэхээс..

яг одоо өрөөндөө сууж бна..урдаас нэг хөөрхөн сүүмгэр нүдтэй залуу ..согтуу юм шиг сүүмийгээ л .тэрийг нь би харж баясаа л..энэ сүүмгэр нүдэтнүүдээс болж би нэг баларнаа гсн...

нээрээ нээх том давхараа мавхраатай нүд харахаар хамаг сонь буурчдийшдэ.жижигхэн нүд гоё..инээхээр хамаг нүд нь алга болчдог бол бүр янзка гсн..кэкэ..за за,миний энэ маньяк сонирхол ч яахав..ер нь эрэгтэй хүн жоохон царай муутай талдаа бсан нь илүү хөөрхөн тээ??аль эсвэл энэ зөвхөн миний бодол уу??

тийм болохор л надаа Жони дэп ч юмуу ,Бэкхэм гэх мэт царайлаг гарууд таалагддаггүй байх..тэр,арын ,,,,2,3 р эгнээнд зогсож бгаанууд чинь л харин намайг нэг баллах нөхдүүд бгаам даа гсн..

за,за шал хадуурцсан явжийна..уул нь нэг чухаг юм бичих гэжийсэн..тэрийгээ ч таг мартчиlaa..санахаараа дахиад бичий..

Tuesday, July 17, 2007

Hishashiuri!

Сүүлийн үед чинь юу ю ч болоод өнгөрчив дөө..энд ерөнхийдөө цаг агаар тиймэрхүү..сүүлийн 7 хоног нарны бараа харсангүй.тувт бүгчим ч юм шиг бүлээн бороо асгаастай..Энэ борооны улмаас урд нутгаар үер болсон....залгуулаад тайфүн,тэгээд өчигдөр өглөө газар хөдлөөд өнөөдрийн байдалаар 9 хүн нас барчаад бгаа гэнэ..их л барцадтай бх шиг бна даа.энэ улс..халит гамшигийн байдалд..

ер нь анх ирсэнийгээ бодвол энэ газар хөдлөлт гээч юманд нь дасчаад юман чинээ д бодохоо болижээ.ингэж л бдий гсн янзтай нэг нүдээ нээснээ буцаад унтаад бгаам бишүү?? анх бол,багшийн зааж өгсөний дагуу ширээн дор орж хэвтэж мэвтэж тэрүүхэндээ юм болдог бж билээ...

эргэн тойрон иймэрхүү гамшигийн байдалтай бсан ч би гэдэг хүн тувт цэнгэж зугаацаастай..

.. гадуур хүн амьтантай уулзаж халит наадам энэ тэр тэмдэглэн өөрийгөө баясгасан шиг..5 дахид Пататэ тай.. бид 2 нийлэхээрээ юу хийх нь ойлгомжтой..жаал пан пан хийж пийв цөлөөстэй..оройхон эдний бойфрэндтэй ни нийлээд 3уулаа пан пан...
сүүлийн дэншанаас хоцорсон тул гэрт нь очиж хоноод..энэ 2 нээрээ 2 уулаа нийлжаагаад хоороор хурхирдаг ...миа наасан..айлд хоночоод лаг муулдаг гэнээ..ккк...

Бүтэн сайнд хүүхэдтэйгээ Akasaka Red theatre(бараг л Улаан гэр!!)гэдэг газар жүжиг үзэв..Ариёши Савако гдг зохиолчийн Акужё ни цүйтэ(нэгэн эмэтэйн тухай гээд худлаа орчуулчий..уул ни муу?(муухай?балиар?эмэгтэйн тухай гсн үг.кэкэ)..

нэгэн алдар нэртэй эмэгтэй байшингаас унаж үхсэний дараа энэ нь амиа хорлолт бсан уу?ондоо хүн хорлов уу? эсвэл зүгээр осол байв у гдг талаар түүний амьдралд ойр бсан 25 хүн маш эсрэг тэсрэг зүйл ярина..маш сонирхолтой..нэгэн хүний амидралыг хөндлөнгөөс 25 янзаар харж үзэхээр ..нэг хүний хувьд хайртай бүсгүй нь бсан бол нөгөө хүний хувид хамаг хөрөнгийг ни цөлмөсөн шулмас бх жишээтэй..

жүжигийн тавилт ни маш энгийн..тайзан дээр баахан сандал тавиад тэрэн дээр нь гэрчүүд сух ба голд нь гол дүрин бүсгүй...тэгээ л 2 цаг орчим тувт түүх хүүрнэчинэ дээ..хааяа нэг харилцан яриа явагдана..ямар нэгэн action,инээдэм ханиадам бхкү.

хүүхдийн нэг танил нь энэ жүжигт тоглож бсан юм билээ.эрчүүдээс ни хамгийн царай муутай нь бсан гэжаагаа..кэкэ..заза,юмыг дандаа энэ өнцөгөөс хардаг болоод бх шиг бна..сүүлийн үед ..болий.гсн.

Өчигдөр (даваа) сүүлийн 2жил уулзаагүй бсан стрэйт найзынд очив..эхнэр , нөхөр 2 2уулаа надтай хамт сурж бсан хүүхдүүд л дээ..бүгдээрээ нийлээ л архидаад явдаг бсан чинь нэг мэдэхэд л нөхдүүд нууцаар учир ургуулцсан бсан гэжаагаа..огт хоорондоо авцалдахгүй(үнэхэр гал ус шиг ондоо хүмүүс)гэж бодож бсан улсууд хоорондоо таарч тохироод бас болоогүй хачин эвтэй найртай хос болчидий..өчдөр тэр тухай ярьж баахан инээлдэх шив..

өөртөө халит дүгнэлт хийв..гэй дэбют хийсэн энэ 2 жилд би стрэйт найз нараасаа асар холдож зай авчээ..өчдөр анзаарав..миний үейин хүмүүс чини одоо юу хийгээд ямархуу бодолтой яажшуу амидарч яваа, юу хүсэж мөрөөдөж яваа талаар ямар ч төсөөлөлгүй болсон бх юм..тэр 2 байр орон сууц,үр хүүхэд карьэр яриад бдаг.. гэтэл хажууд ни би тэс хөндлөн юм яриа л.. тэдний нүдээр харвал их л хүүхэд шиг гэнэн юм ярицсан сууж бгаа бх даа гэж бодогдов.. 2 найз маань али хэдийн намба суугаад сайхан аав ээжийн төрх орчиж..нэгнийгээ хөгшөөн,,энэ тэр гэх нь инээд хүрмээр..

охидууд чини хүүхэд гаргахаараа тэгээд эмэгтэй хүн гэдгээ мартачидаг болтой..миний хажууд шууд хөхөө ил гаргаа л хүүхдээ хөхүүлчиж байлээ.. би нүдээ хийх газар олкү жоохон сандарч энэ тэр..нөхөр нь уридаас ни ичээд бгаам бишүү..кэкэ

өчдөрийн гол зорилго тэдний шинэ хүнийг харах бсан л даа..маш муухай хүүхэд байв.аймаар том хацартай..гэдсэндээ лаг гижигтэй..би сахлаараа гэдсийг нь үрэхээр лаг аальгүй ход ход инээдэг,аймаар чалчаа,үл ойлгогдох хэлээр баахан юм ярьсан,аав ээжээсээ ондоо хүн ховор үздэг болохоор намайг сонирхоод бх шиг бсан,,надаас салкү тэврүүлээстэй,,тэгсэнээ лаг давраасаг,босож явкү бол уйлж дарамтална..кээк..аймаар царай муутай,онигор нүд навтгар хамартай..халзан толгойтой,,хэдхээн шар үстэй...аа,тийн..хамт төрсөн бусад япон хүүхдүүдээсээ хамаагүй том биетэй..илүүдэл жинтэй гээд эмч ни диет хий гсн гэжийлээ.кэкэ..савж унах шахсан..

та 2 хүүгээ сүмө болгочихгүй юу гсн чинь ..тэгий тэгий..2уулаа ажил хийхгүй хүүхдээрээ тэжээлгээ л гэж авжийлэ.2 хүнд гар..

өөр чинь яалаа ,аа тий..аймаар шартай ,,түрүүлгээ харуулж хэвтүүлж бгаад тоглоом руу нь зүтгүүлсэн чинь тоглоомондоо хүрч чадкүүдээ уурлаад тологойгоороо шал мөргөж уйлаад бгаам даа.бас нэг тоглоом амандаа хийх гсн чинь түүний аманд багтдаг тоглоом гэж юу байхав,тэрндээ хорсоод тоглоомоороо толгойгоо цохиод бсан..кикик...

өчигдөржингөө тэдний хүүхдээр тоглож зугаагаа гаргах шив дээ. хамаг стрэсс алга болцсон..кака..хааяа танай хүүхдийг прокатлаж байя..тоглоом хийж зугааций гсн чинь 2 хүнд гар..тэг тэг хэдэн цагар ч хамаагүй ав ав гэнээ..анхны хүүхэд болохоор жоохон ядраад бгаа болтой..эхнэр нь гэж хурдан пийв уухын хүслэн..хүүхэд хөхүүлж бгаа болохоор болдгүйм гэнээ..

Saturday, July 07, 2007

Ergelt

「Цэнхэр нүд」дээр нэг сонин баагий хүн доромжилсон комэнт үлдээцсэн бхаар нь устгачилаа..Би уул нь хүний комэнт устгадгүй санаатай...

гэвч өөрийн санаа бодлоо илэрхийлэх,хүн доромжлох 2 шал ондоо зүйл тул устгасан болно....ямар нэгэн юм устаж сөнөх тухай,,бас баахан байгалийн жам ёс ны тухай бсан санагдана..сайн уншсан ч гүй...тэгэд дээр нь их хулчгар ..буцах хаяггүй юм бхаар нь delete хийцсэн...

за энэ ч яахуу..Особу хүүхэд сураг бдгүй ээ..нэг сахалтай залууд л шүүрүүлчих шиг боллоо доо..Хамгийн сүүлд Дубайгаас ороо л сураг тасарцсан...

Өчигдөр эмнэлэгт хэвтэж буй нэг хөөрхөн хүүхдийг очиж эргэв..Манай гэрээс 1 цаг хагасын зай..2 талдаа нийлэхээрээ бараг 3 цаг..тэгээд буудал хүртэл алхах,,дээр нь би юм чинь замдаа төөрч л таараа..г.м ээр бодоод үзэхээр 4-5 цаг..очоод эмлэгт хэвтэж бгаа хүний уйдаа гаргах гэж бас баахан хань болж худлаа ярих гэсээр бараг л өдрийн хагас болов..

хөөрхий минь өвчиний онцлогоос шалтгаалаад юм зажилж чадкү бгаа тул соруулаар шов хийтэл нь сороод идэж уугаад байж болох юм хайсан чинь тийм амар эд биш бдийм бна..Монголд зардаг алимны сок шиг юм хайсан чинь олдгүй...тэрэнтэй төстэй хүүхдийн тэжээл хэдийг, 「шүү крийм」,бас аманд хийнгүүт өөрөө хайлдаг 「вагаши(япон амттан)」аваад очлоо..

мэс засал хийгээд нилээн хэд хоносон тул нүүр амных нь хавдар арай гайгүй болчиж..майлээр явуулсан зурган дээрээс харахад толгой нь хэмжээнээсээ бараг л 2 дахин том хавдартай харагдаж бсий..

яваад очсон чинь манай хүн дусалынхаа багажтай(нэг төмөр өлгүүр шиг юманд дусал тариаг нь бариж боогоод,тэр нь дороо дугуйтай тул эмлэг дотроо чөлөтэй чирээд явж байдийм бна) коридортоо суужийнэ.уйдаж бгаа болтой их л баярлаж бх шиг бсан..баахан уйдааг нь гаргаж буу халж сууж бгаад оройтсон тул гэрийн зүг..

жаал японы эмлэгийн соёлыг гайхсан шиг..бүх өвчтөнийхээ гарт кодтой цаас зүүгээд өгцсөн..эмч нар ирээ л тэр цаасийг нь код уншигч багажаар уншуулахаар тэр хүний бүх мэдээлэл гараад ирдийм бна.. өөрсдөө бас энгэр дээрхи нэрийн хуудсаа уншуулах тул хэн гэдэг эмч хэдэн цагт ямар эмчилгээ хийсэн гдг нь давхар тэмдэглэгдээд явдийн бна... хариуцлага тооцоход амар эд байна лээ..

тэр эмнэлгийн орчин анх удаагаа очиж буй тул очихдоо 20 иод мин,буцахдаа шал эсрэг зүг рүүгээ алхацсан тул 30 мин төөрч явж station оо оллоо.

манай хүн намайг「чи нээрээ ямар ч боломжгүй газар л яаж ийж бгаад төөрөөд бхиймаа 」гэж авсийшд нээрээ..би ч бүр багааса л зүг чигийн баримжаа бхгүй л дээ..УБ 4,5жил амидарчаад өмнө зүг аль зүг вэ гэж мэдэдгүй бж билээ..Сансарыг урд зүг гээ л бодоод бдаг бсан гэжаагаа..

хааяа нээх сүрхий map бариад алханоо,цаа чинь..даанч нөгөөхөө уншиж чадкү тул, хүнд харуулаад ,уучлаарай энэ газар очих гэсиймаа..яаж явах уу? гэж асуухад хэрэглэдэг гэжаагаа....

Thursday, July 05, 2007

Tsenher nud

Lemonsiin Tsenher nudiin clip garsan bnashd..bi ene duund yamar ih durtai ve?

.....Gevch ue uehen zurh dogdlon haluu shatna
Chamtai oir ori zorsoniih
♪♪♪



Odnood(vocal)Fidel Castrogiinh shig malgai ni goyo zohijee. neg harahaar Bon JOvi ch yum shig, esuul halit Che gevara ch yum shig haragdaad bhii...........

neeree mgld edniihnees CD deer ni gariin usgii ni avsiishd.. odoo end hadgalj bgaa..

Haltirav

Өнөөдөр нэг Монгол залуутай танилцав..Судалгааны ажилаар танилцсан юм лда..тэгээд уулзахаар тохироод явж бхдаа яагааад ч юм догдлоод байж уу?ккк..болзоонд явж бгаа аятай...

өөрийгөө blind date хийж бна гээд бодоцсон болтой..гснээс сүүлийн үед ер нь тэр зүгийн юмнаас төсөөрч бна шүү..шинээр хүнтэй танилцах,догдлох тэр мэдрэмжнээс....

-хүүхдээ яах гээд бгаам гэж үү?(нэг хүний жүжиг..)

-яах ч гүй.. ............

тэр миний хувьд чухал хүн л дээ. улам л дасаад байгаа..эхэндээ ч нэг их удахгүй биз дээ гэж боддог бсан...нэг л мэдсэн чинь анх танилцаад 1жил 3(4?)сар,,яг эрчимтэй уулздаг болоод бараг 8,9 сар болцсон байшд....

бас л хөгтэй танилцсан шүү...ах шууд хараал(даанч согтуу нүдээр) асар таалцсан гэжаагаа..тэгээ л өдсөөр бгаад онхолдуулцсан...кккк.....

ямар ч бсан бгаа бдал нь их л таалагдсна юм даг..их хөөрхөн нүдтэй залуу бсан.. би энэ саналаа өөрт нь хэлсэн..чи их хөөрхөн нүдтэймаа..гэсий..манай хүн юм үзээгүйм болохоороо баярлаа л шууд тэнгэрт...

анх юу гэж яриа өдлөө дөө??аа,тийн,тэр нэг тийм ооранж өнгөтэй паанк юм уугаад бсий..тэгээ л яахуу дэ,ямар лаг өнгөтэй умдаа уужаахийм бэ? гэсий би..

тэгсэн нөгөөх чинь「ууж үзэх үү?」 гэж авдий..миний ичсэн гэж жигтэйхэн..хамаг архи биенээс гараад явчих шиг л болжаагаам чинь....үгүй үгүй,,би зүгээр л ямар паанк өнгөтэйм бэ гэж бодоол...гэж бантсан.....тэгээ л яриа үргэлжилсэн дээ..уул нь манай хүн надтай юм ярих сонирхолтой бсийм билээ..тэхдээ тэгээ л дуу муутай хүн чинь дүмбийгээд сууж бхад нь би ашгүй үг өдсийм шиг бгаам..тэвчээргүй нь тэгээ л харагдаж бгаам даа. яагаа ч гүй чичирч дайрч намба алдаа..кккк........

их даруухаан,хээгүй,ёстөй гүндүүгүй гар ..юу ч хамаагүй идчинэ.. хувцасийг бол зовоож бгаам чинь ...Армани гийн пиджак өмссөнөө 1000 иений цаг зүүчинэ..кккк..би бол аягүй бол маяглаад тааруулж мааруулийшд.....за за нэг мэдсэн хадуураад шаал ондоо юм бичицсэн,хамаг нууцаа дэлгэцсэн суужийшд..нөгөө монгол залуугийнхаа тухай дараа л бичий...

Асуудал

Нээрээ хэд хоногийн өмнө нэг ийм юм болсийн бна..Манай нэг Өвөр мгл найз үдийн цайгаар,Баябагаа, энэ хараа!Монголыг Хятадын нутагт оруулцсан газрын зураг байна гээд. юу юм болоо гсн чинь
奔流中国гээд нэг жуулчины компани гэхэд жуулчины компани биш ТББ,ОНБ гэхээр бас биш ..юу ни мэдэгдэхгүй нэг газраас жил болгон Хятадад аялал зохион бгуулдаг юм бна.. Хятад нэртэй болохоос дандаа Төвд Ө.Монгол,Шинжаан Уйгар г.м бага үндэстнүүдийн нутгаар аялуулдаг юм байна..тэгсэн тэнд газрын зураг дээр нь монголийг хамтатгаад зурчиж..

Аялуулах газар нь Ө.М боловч Тэнд Монгол Ө.Монгол 2 ийг ерөөсөө ялгаагүй..,энэ талаар мэдлэггүй хүнд бол М,ӨМ 2 2уулаа хятадын дотоод нэг хэсэг гэж ойлгогдохоор хийигээд тавичиж..Тависан зураг нь ч М.ӨМ ын зургийг холиод тавичицсан.Нарантуул захын зургийг тавиад доор нь базаар гээд бичсэн бх жишээтэй..

Гэдэн хөдлөөд тэр газар луу нь утасдаад баахан асуулт,гомдол ,эсэргүүцэл тавив..Хийсэн улсууд нь миний бодлоор Хятадууд юм шиг бгаан..зүгээр утсан дээрээ Япон хүн суулгацсан,цаадах нь ч мэджаагаа юм алга..Ондоо юм уу ухааны юм яриад ёо ёо тоод бсан.. Сүүлдээ баахан уучлалт гуйгаа л бна лээ. Ганц би биш хэд хэдэн МГЛ хүн утасдсан тэр өдөр..дандаа манай сургуулийн ӨМ чууд ш дэ..Иймэрхүү юман дээр биднээсэ илүү ӨМ чууд л анхаарал тавихийм даа.

яг вэб сайтий н үзэхээр бхгүй мөртөө Японий бүхий л их дээд сургуулиудаар энэ газрын зурагтай панфлэт тарцсан бгаа... хэрвээ энийг уншиж бгаа хүн байвал сургуулийнхаа зарлалын самбарыг очоод үзээрэй..ийм панфлэт олныг тавицсан бгаа..та бүхэн ч гсн энэ талаар гомдол мэдүүлбэл таарах бх..Вэб сайтан дээрээ 1996-2007 гээд бичсэн бгааг бодоход энэ хугацаанд дандаа ижил газрын зураг ашиглаж бсан ч бж мэднэ...манай ЭСЯ юугаа харж бдаг юм бүү мэд..

зарим хүнд сүржин юм шиг сонсогдож магадгүй..тэхдээ л яаж ч бодсон зүгээр орхиж боломгүй санагдаад..хэрвээ та ч гсн сонирхвол 03-5388-5124 залгаад(Хонрюү Чюүгөкү)рүү залгаад 広報担当(сурталчилгаа,борлуулалт хариуцсан)той нь холбогдоод эсэргүүцэлээ хэлээрэй..тэхдээ эхлээд баримтаа гартаа оруулаад харчихсан нь дээр болуу?

P.S barag 3 doloo honogiin omnoh hereg bolohoor ternees hoish yamar neg arga hemjee avsna eseh ni todorhoigui bna.