өчигдөр өнөөдөр 2 Токиод цаг агаар маш таатай байна..хэлэх үг алга..гадаа нарлаад суугаад баймаар гоё дулаахан,салхигүй,хүүрай,цэлмэг , цэлмэг болохоор мэдээж нартай...өглөө босоод тагтан дээр гарахаар Фүжи сан аймаар тод харагдаж энэ тэр..цаг агаараа дагаад сэтгэл санаа ч амгалан...100 жил ч амид явж болохоор л санагдаж байна шүү..:)
Өчигдөр их сургуулийн ангийн 「охин」той уулзахаар 「хотын төв」 орлоо..хаана буусийн бэ?? гсн чинь Imperial hotel(帝国ホテル)гэж ам ангайлгаж байна...ангийн найз нар Токиогийн топ буудалд буугаа л ..гоё юмаа...Энэ Импэриал отэль ни Токиодоо хамгийн хуучины түүхтэй зочид буудал..гадгаад дотооодын ВИП хүмүүс буудалладаг газар..
би ч яаж зүгээр явахав,тэрүүхэндээ төөрч будилсаар яваад очлоо..тийшээ алхаж яваад ,бие засах газар хайгаад нэг өндөр байшин руу орсий..тэгсэн чинь дотор нь 00 хайж 10 мин,буцаж тэр байшингаасаа гарах гэж бараг л 20 мин төөрөв..:))мангар том байшин наасан..
тэгээд тогтсон цагаасаа хоцорч очлоо..найз, хүүхэдтэйгээ доор буугаад ирчихсэн хүлээж бж..жижигхээн шар толгойтой хав хар нүд хөмсөгтэй хөөрхөн охин байв..монголоор яриж чадахгүй юм..англиар шулганаад, ээжийнхээ хэлсэн монгол үгнүүдийг тэгэхдээ ойлгоод бдаг болтой юм билээ...бид 2 ыг монголоор ярихаар та 2 англиар ярь л даа гээд гуйгаад бсан..:)ярианд оролцох гэхээр ойлгохгүй шар нь хөдлөөд бх шиг бсан.lol
сүүлдээ намайг тэгсийшд..I`ll talk to you in english..you can talk to me in japanese..how about that??? одооны хүүхдүүд 3 настай гэлтгүй ийм айхтар... надтай шууд наймаалцаж энэ тэр....намайг бас тэгж авсан.. би уранхай жийнс өмссөн бсан чинь ...your paaaants aaare brooooken..you haave to fix it...гээд сунжруулаад бгаам даа..JAL гсн бичиг харчаад жапан эалайнз гээд шууд мэдэж бна лээ.. би 20 хүртлээ юун жапан эалайнз...:(((
сүүлийн үед ингээд жоохон хүүхэд харахаар дотно өхөөрдмөөр санагдаад бдаг болчиж..нас явж бгаагийн шинж үү??? :)..жоохон хүүхдүүдээр юм яриулах ч муухан комэдианаас илүү хүн инээлгэдий шүү..
за,тэгээд ангийн найзтай амаа чилтэл ярив..хоол идээд,дараа нь халит кофэ уугаад дараа нь буусан буудалд нь очиж жаал дарс шимсэн шиг...Импэриал хотэл дотроо давгүй л юм билээ..тэхдээ санаж бсан шиг тийм айхтар сүртэй юм бсангүй...
дараа нь гадаа сайхан бсан болхоор ТОкио-Юүракүчо-Гинза-Шинбаши.......... гээд Акасака хүртэл алхав....дунд нь номын дэлгүүр энэ тэрд саатсан тул бараг 2 цаг хагас алхсан бхаа....Рийман(японы бизнэсман) олонтой газар гоё юмаа.. Баябага хүү байнга эргэж харах шаардлагатай болж байв.. алхам тутамд гонжоомтой гоё залуус...нүд бол бүрэн хүчин чадлаараа ажиллаастай..Ер нь майхан хатгаад ч болов тэр хавид амидардаг юм уу гэж бодов...:)...Потэтөгийн ажилын хажуугаар гарахдаа нэг залгадийм уу гснээ хүнийг ажилаа хийж бхад нь саад болоод яахав гэж бодоод чимээгүй өнгөрөхөөр шийдэв...
өө,нээрээ хагас сайнд манай Потэтө гийн төрсөн өдөр болсон юм байна..Олон хүн цуглаад гоё болж байна лээ...би ч яахав хотын захад амидардаг юм болохоор сүүлийн галт тэрэг гэж нэг аюул байна,эртхэн шиг дундаас нь гараад ирсэн..хүмүүс өглөө болтол зад паарийдсан гсн....
мисс хүүхэд бид 2 бодож бодож Потэтө д сүүлийн үед идэвхтэй gymдэж байгааг ньбодолцоод цагаан канттай ув улаан танк топ(майк),бас шоорт (арай ч дэндэхийм уу гээд ондоо өнгө сонгосон)бэлэглэсэн...түмэн хүн дотроос шууд хараад танигдаж байг гэж бодоод тийм янаг улаан өнгө сонгосон..:))
өөрөө өмсөж үзчээд гэйппой(гэй гэж шууд танигдахаар юм) гээд аалигүйтээд бна лээ..уул нь хамаагүй хөөрхөн харагдуулж бхад чинь...:)
Туршлага сонсмоор байна…
1 day ago














