Friday, October 24, 2008

европт хөл тавиталаа нэг иймэрхүү


..за, тэгээд явахын урид шөнө нойр хүрдэггүй дээ..угаасаа ачаа мачаагаа бэлдээгүй хийсгэж яваад орой 12 гэж гэртээ ирсэн, 3 хүргэж дууссан ..өглөө 6 ийн автуусаар Нарита явах байсан учир унтахгүй гэж гүрийсэн боловч 4 жаахан өнгөөрөгөөд тэсэлгүй дуг хийсэн байнаа..ингэх ч болов уу гээд урид өдөр нь хүүхдийг ярихаар нь маргааш өглөө намайг утасдаад сэрээчээрэй гээд захицсан байсан юм..(хүүхэд яг энэ үеэр бас Италид томилолттой явж таарсан)..тэгээгүй бол хоцорч Потэтө шиг баларсан юм болохгүй юу..кк..за тэгээд Наритагаас онгоцондоо суугаад хөдлөвөөө..тэгсэн чинь бодоод байсан би ерөөсөө тийм урт цагийн нислэг т сууж үзээгүй юм байна..анх удаа л 12 цагийн нислэг...ёо, над шиг тэвчээргүй хүн ёстой хэцүү юм билээ..
Говийн зэрэгэлээгийн Арслангийн бууяаааа!!! гэж орилдог ийг аймаар сайн ойлговшүү..ах нь үлдсэн зайгаа буугаад алхчияаа.. гэмэр л санагдаж байв...эхний нэг 2 цаг суудлын урд зоолттой байх ТВ ээр хөгжим кино эргүүлдэх, онгоцны хоол идэх гэх мэтээр зугаатай байсан ч , төдөлгүй уйдаад хэрэг бишдэж эхлэв..буу халчихаар хүн эргэн тойрон харагдах биш..дэмий л байн байн жорлон орох нэрийдлээр босож алхах(ингэхдээ хажууханд байх жорлон орохгүй, онгоцыг бараг бүтэн тойрч байж 00 д орно..замаараа зүгээр явахгүй ээ..хөгшин залуу болсон бологүй эр хүйстэй болгоноор нүдээ хужирласан шиг..), гимнастик хийх гэх мэтээр арайхийж цагийг өнгөрүүлсэн болоб..KLM (holland) ийн тэр хэдэн эрэгтэй үйлчлэгч нар ямар ойлгомжтой байсан бэ...алхаа гишгээ, инээмсэглэл, гар хөлийн хөдөлгөөн гэх мэт..хаха...гэй хүмүүс яагаад ийм онгоцны үйлчлэгч хийх дуртай байдаг юм бол???надад ч гсн бага байхад ийм хүсэл нилээдгүй байдаг бсан..даанч тэр үед эрэгтэй онгоцны үйлчлэгч байж болдог гэдгийг мэдээгүй болохоос...өдийд намираад МИАТ д үйлчлэгч хийгээд явж байх ч юм билүү...:)
за, тэгэд Амстэрдамд газардав даа.. миний анхны европ..хилийн шалган дээр очив,,EU ийн иргэд нэг газар бусад гадгаад иргэд гэж 2 хуваагдаж жагсдаг юм байна..би ч яахав гайгүй гараад явчлаа..монголын нийслэл ямар нэртэй в?, УБ хэдэн хүнтэй? Чи одоо юугаа хийгээд Японд суугаадаадий??? гэх маягийн асуулт хэдийг асууж байсан..муусайн хятад уудыг нээрээ хаа газар үйлийг нь үзэх юмаа..харваас баахан гэм хоргүй өвөө эмээ нарын групп(нутагтаа бол дандаа л мундаг өвөө эмээ нар бгаа даа) байхад бүгдийг нь ондоо тусгай цонхон дээр аваачаа л нэгд нэгэнгүй шалгах юм...бас 10 аад Тай , Бээтнам хүмүүсийиг тэр цонхны тэнд зогсоочихсон нэг нэгээр нь дуудаад дотогшоогоо оруулаад бсан..тэр хүмүүс цагаачлал хүсэж очсон хүмүүс бололтой байсан..
Амстэрдамын Скипхол гэж асар үр ашиг муутай зохион байгуулж байрлуулсан буудал байнаа..транзит хийх нэг газраасаа нөгөө рүү бараг л 25 мин алхсан уу яасан..цаг давчуу яваа хүмүүс яавч онгоцноосоо хоцорноо тэр...за тэгээд Амстэрдам Ром ынхоо онгоцонд суугаад авлаа..
Европ дотроо манай Изинис шиг фокэр маягийн жижиг онгоцнууд нисдэг юм билээ..100 аад хүний багтаамжтай байх..Холланд хэл нээрээ гахан гухан гээд гэрман хэлтэй асар төстэй сонсогддог юм байлээшд..би ганц ч үг ойлгохгүй мөртөө сайн чих тавиад сонсвол ойлгочихмоор ч юм шиг санагдуулаад байсан...Амстэрдамд буухад бүрхэг бороотой, Норвэгийн ой гийн эхлэл хэсэг дээр Хамбургийн онгоцны буудлы дүрсэлсэн тэй төстэй санагдаж байв...

заза,ямар ч эхлэл, өрнөл , төгсгөлгүй, холбоо залгаас ч үгүй тэмдэглэл болж орхилоо..зурагтай нь нийлүүлээд болгоогтyн...
Зургийн тайлбар:
1.Амстэрдамын ОУ ын нисэх онгоцны буудал - Скипхол
2.Амс-Ром орох замд Алпийн нуруугаар давж буй нь(би тэгж таасан.мөн байх..худлаа байвал өршөөгтий)
3.нар жаргаж байна..сайхан жаргаж байгаа биз..монгол хэл бас л гоё хэлж байгаа м шөө..нар жаргах гэж..тансаг..
4.онгоцны хоол..би эднүүсийн онгоцны хоолонд хоолшигүй, цадахгүй жоохон хэцүүм билээ...манай МИАТ ч хоол сайтай шүү..дахиж муулахгүй гэж шийдсэн...кк

Thursday, October 23, 2008

газар газрын ёсон

буцаж ирэнгүүтээ шууд бодит байдал, ахуй амидралдаа дарлуулаад, гадна гарч эр, гэрт ороод ч эр болдог амидралдаа орцсон..наритагаас гэртээ ирэхэд ямар хэцүү дүр төрх угтаваа...шуудангийн хайрцагаа сөхөхөд, утасны, байрны, гэрэл цахилгааны, урид сарын credit card , эрүүл мэндийн даатгалын гээд наян нэхэмжлэх угтаж нэг гонсойлгов.. дараагаар нь нилээн горидлого тавиж бсан юмандаа ..бүтэхгүй..гсн хариу авав..хоёр гонсойв..гэрээс тааламжгүй мэдээ ирж гурав....багшдаа хэлэхгүй явцсан чинь баригдалгүй яахав...толгойгоо эргэтэл загнуулж дөрөв гонсойв.. одооноос л арай гайгүй орчиндоо буцаж дасаад асуудлуудаа ганц 2 оор нь шийдвэрлээд хуучин төрхөндөө орж байна..

хэд хоног ухаан сөгөөгүй байсан хүн чинь өчигдөр бүр жиймдээ яваад, харих замдаа кино хүртэл үзэв..хүүхэдтэй уулзаж ...ням ням... ч бололцов...Өчигдөр харин явж явж давгүй кино үзэцсэн шө..「Үрэгдсэнийг үдэгч」( окүри бито おくりびと)  гээд япон кино...Манайд оршуулгын ёслол энэ тэр хийдэг Буян компани энэ тэр гээд бдаг даа..тэрэн шиг компанид ажиллаж хүмүүсийг сүүлчийн замд нь үддэг, ясыг нь баридаг(манайх ийм хэллэг хэрэглдэг билүү??) залуугийн тухай кино гэхийм уу даа..үхэл гэж юу болох, амидрах гэж юу болох тухай чамайг өөрийн эрхгүй бодолд автуулна даа...киноны гол баатрын 「үхэлийг хүмүүс амидралын эсрэг утга гэж боддог..үнэн чанартаа арай биш юм..үхэл бол амидралын нэг хэсэг, түүний үргэлжлэл..」хэмээх утгатай үг нь эгээтэй л Мүракамигийн үгийг тэр чигээр нь хуулсан шиг сонсогдож авай..

киноны дараа хүүхэдтэй уулзаад тэр тухай яриж бсан чинь мань хүн сонирхолтой юм ярив..японд хүний үхэл маш том бизнэс байдаг юм байна..оршуулгын компаниуд каталог, мэню шиг юм бариад ороод ирдэг гсн..

авс хээгүй цулгуй, 2 талдаа хээтэй, бүрэн хээтэй г.м ээр нилээн олон янз..мэдээж матэриалаас шалтгаалаад үнэ нь янз янз...за тэгээд ямар цэцэг тавих(хамгийн үнэтэй цэцэг нь 10 мян доллараас ч давдаг гэнэ!!), мөн бурханы өмнө ямар индэр?? ширээ?? засахаас шалтгаалаад үнэ өөрчлөгдөнө..улайм цайм ,,талийгаачийг ямар ийм хэдхэн цэцэгтэй баглаагаар үдэлтэй биш дээ.энэ нь дээр ..гээд хамгийн үнэтэйгээ шахдаг гсн...:(дээр нь ёслолыг хөтлөгч гэж тусдаа хүн байдаг юм байна...тэр хүн урид өдөр нь талийгаачийн ямар хүн бсан талаар анкэт маягийн юм бөглүүлж авдаг гэнэ...жишээ нь 1. зан сайтай, 2. хүнлэг энэрэнгүй, 3.олондо хайрлагдсан..гэх мэтээр хүний сайн сайхан чанаруудаас 70,80 аадыг хүснэгт болгоод жагсаасан байх бөгөөд гэр бүлийнхэн нь тэр дундаас сонгодог аж...энэ сонгосон зан чанарууд нь маргаашийн үйл ажиллагаан дээр дурдагддаг байна..Талийгаач А..нь ажилч хичээнгүй ......гэх мэтээр уншдаг болтой..за тэгээд японд амидардаг хүмүүс дор хаяж нэг удаа оршуулгын цуваа харсан байх..лимузин дээр тавиад зөөж явдагийг...тэр ч бас машинаас аа шалтгаалаад ондоо ондоо үнэтэй....бас нэг хөгийн зүйл нь, талийгаачийг гэрээс нь гаргах үед ..тагтаа нисгэх... үйлчилгээ байдаг гэнэ.. бодвол талийгаачийг бурханы оронд(тэнгэрт??) одоосой гсн билэгдэл агуулдаг байх.торонд хийсэн тэжээмэл тагтаа 7,8 ыг машины 2 талаар бэлтгэж байгаад яг машин хөдлөнгүүт суллаж тавидаг гсн,..хамгийн инээдтэй нь нөгөө тагтаа нь хэсэг мөчийн дараа эзэндээ буцаад ирэх бөгөөд дараачийн үйл ажиллага хүртэл торон дотроо будаагаа тоншиж суудаг аж...хэт commercial санагдаад бага зэрэг зэвүү? дургүйцэл хүрч суув... гэлээ гээд нутаг нутгийн ёсон ондоо болохоор...манайд ч одоо бараг тийм болж байгаа биз...

за за яагаад халуураад шал ондоо юм болоод явчиваа....кино яриснаас л ганц боллоо..

Monday, October 20, 2008

Европ т юу яахуй..


Европт аялахад нэг хэцүү зүйл нийтийн жорлон муутай..япон шиг нэг алхаад нэг жорлон гсн юм байхгүй юм билээ...хайгаад ч нэмэргүй..бар, цайны газар аар орж ганц 2 аяга кофэ авч байж жорлонд нь орно..над шиг байнга ус ууж явдаг хүн бол шууд гамшигийн байдалд гсн үг...Галт тэрэг мэтроны бүүр том буудлуудад нь 00 байх боловч төлбөртэй...ихэнхи нь манай УЙД ын жорлонд нэг эмэгтэй мөнгө хураагаад сууж байдаг даа...нэг тиймэрхүү төрх харагдана,,харин Ром ын Тэрмини буудал гэх мэт том буудлууд нь ийм автомат тай юм байлээ..нэг удаа ороход 80 цэнт..1 дойлуур уу..Ром д нэг удаа мэтронд суухад 1 евро гээд бодохоор бас багагүй л үнэ байгаа юм..зарим автомат нь даварцсан яг тааруулж хийхгүй бол хариулт өгдөггүй наасан..кк

Парист байдал арай гайгүй..жуулчид ихтэй гудамжинд нь ийм нийтийн боловсон 00 байх юм билээ..даанч дотороо тийм ч таатай үнэртэй биш..

Бас нэг зүйл..00 дотор автоматууд нь бэлгэвч зардийм байлээшд..энэ Амстрэдамын онгоцны буудлынх...

kwaliteits(quality?) condoom гэхийг бодоход「манай бэлгэвч чанартай бас найдвартай」 л гэж байх шиг байна даа..кк..гснээс нээрээ энэ удаагийн аялалаар гудамжинд бие засч байгаа хүн нилээнийг харав...ялангуя Парис т.. 2хон хоноход хэдийг ч харчив..хамгийн шоккинг бсан нь нөгөө айхтар Шанз элизэй , Конкорд талбай 2 ынхоо дундад цэцэрлэгт ..би тэнд сандвич мэрээд сууж бсий..ард нэг юм ширрр гээд дуу гарахаар нь эргээд харсан чинь согтуу агаа мод руу хандуулаад авч өгч бсан....

..энэ Ромын хогийн сав..та нарт ямар нэг юмыг санагдуулахгүй байноо??надаа бол хэрэглэсэн бэлгэвч шиг л харагдаад байгаам даа..модэрн дүрслэх урлагийн нэг үзээлбэр ч юм шиг..иймэрхүү обжэ ?инстолляци? байж болохоор байгааз??...айн??..

Saturday, October 18, 2008

ondoo sedveer


амидралдаа анх удаа хүнээс цэцэг бэлгэнд авч үзэв..

урид нь авч үзээгүй болохоор яахаа мэдэхгүй , кинон дээр цэцэг авсан хүмсүүд тэгж гардгийг ни санаад юу ч гсн үнэрлэж үзэв..цэцэг үнэртэв...бас нэг юм үнэртсэн.. тэрнийг ни танууст хэлэхгүй ээ гсн....гэртээ харих гээд мэтрөнд явж байхад нөгөөхөө хаанаа яаж барихаа мэдэхгүй балмагдаад, дэмий л унжуулсан шиг.,.санаа дагаад тэр үү хүмүүс хараад ч байх шиг...нөгөө, юу билээ..шувуу тэвнэ олоод хийх газраа олохгүй гдг билүү ..нэг тээм..гэртээ ирсэн надад ямар ваар сав байхийм биш, сул байсан дарсны шилэнд ус хийгээд тавичлаа...дараа зургий ни тавинаа...

би гдг хүн энэ жил төрсөн өдрөө таг санаастай..хүмүүсээс мэйл ирэхэд ни л санав....уул нь өнгөрөөд бараг 2 долоо хонож байгаа л даа..ээж рүүгээ залгаад , танаас гарсан хүүхэд хөгширч гүйцлээшда гсн чини харийн тиймаа гэнээ..lol...

P.S гэхүү нэмэлт гэхүү,нөгөө цэцэгнийхээ зургийг аваад тавичлаа..хуучираад хэд хоносон хойно авсан болохоор жоохон өнгө муутай гарч..шинэ дээрээ гайгүй байсий, уул нь..цагаан хананы наана 「зогсож 」 байгаад зургийг ни авсан..гайгүй царайлаг гарсан байгааз??

Friday, October 17, 2008

Итали орон ба Италичууд..


эхлээд Италичуудын нийтлэг төрхийн талаар хэдэн үг;
1.тэд дэлхийн хамгийн яриасаг хүмүүс(мүүгаар хэлбэл чалчаа)..Хажууд ни хятадууд юу ч биш гээ л бод..тэднийг байнга л 2,3 аараа , нилээд хэдүүлээ , гэр бүлээрээ тойроод суучихсан юм яриад сууж байгаагаар олж үзэж болно.ам хуурай, дуугай байрын Итали хүнтэй чи их л цөөн таарна даа..дээр нь чанга дуутай, гар хөлөө зангах ,мөрөө хавчих гэх мэтээр биеийн бүхий л эрхтэнг оролцуулж ярих тул сүртэй ч гэж жигтэйхэн..тэднийг хоорондоо ярихыг хөндлөнгөөс харж суух үнэхээр зугаатай.. муухан шиг музэй сүм үзсэнээс аяга кофэ аваад италичуудыг ажиглаж суусан нь хамаагүй зугаатай байх вий..ингэж их яриж байгаа юм чинь тэд лав стрэсс гээч юмыг мэддэггүй байх...итали хэл нь ч найрсаг, хөөрхөн, сонсголонтой юм..хүүхдийг юу гдг гээч .. Бамбино...арай ч дээ..ийм хөөрхөн хэлж байх даа яахав даа..тийм ээ..
per pavore-please
prego-пожалуйста,доозо g.m нилээн үг сурсан....ТВ г нь үзэж суухад Депутат энэ тэр гээд мэддэг үг яриад унасан..кк..түүнээс гадна билэт, помидор энэ тэр гээд монгол хэлэнд оросоор дамжиж орж ирсэн олон үг итали хэлэнд хэрэглэдддэг юм байлээ..бодвoл оросууд тэр зүгээс авсан байх..Билэт ч яахав , тэр хавийн олон хэлэнд байдаг ..помидор бол цэвэр итали хэлний үг байхаа...мэдэхгүй юм.
2.хамгийн ганган , стиль сайтай хүмүүс..тэр өнгөний мэдрэмж, хувцасаа хооронд нь хослуулж тааруулж байгаа байдал, маяг донжийг нь олж жижиг аксэссүарүүдыг хэрэглэж байгаа байдал гээд Италичуудыг давах үндэстэн хаана ч гарахгүй ээ,лав..хүмүүсийг нь харж байхад дөнгөж сая fashion этгүүлээс сугараад гараад ирэв үү гэмээр гоё гоё хүмүүс эргэн тойрон зөндөө..хажууд нь Гэрман,Франц хүмүүс тосгоноос өчигдөр орж ирсэн аятай л харагдана..ялангуя гэрманүүд..бүгдээрээ адилхан шахуу хувцас өмсдөг юм билээ...

Итали д хүүхнүүдээсээ илүү эрчүүд, тэр дундаа дунд болоод ахимаг насныхан нь илүү ганган, 40,50 эргэм насны агаа нар 2,3 уулаа window shopping хийгээд явж байхтай маш их тааралдана..загварын сэтгүүл ч гсн тэр насныханд зориулсан олон сэтгүүл байдаг юм байлээ..Миланд эрэгтэйчүүдийн гоо сайхны бараа зардаг бүхэл бүтэн дэлгүүр олж харсан..хүнсний дэлгүүр зах дээр эрчүүд ногоо цагаагаа сонгоод, муухан гэрийн эзэгтэй нараас хамаагүй дээр шинжиж сонжиж авч байгаа харагдсан .. уламжлалт ази сэтгэхүйгээр бол , эрэгтэй хүн ганган байх, гэр бүл гал тогооны жижиг ажилд оролцох нь нэг их сайнд (эм хоншоортой гдг билүү?кк)тооцогддоггүй тул нүдэнд содон тусаж байв..сахлаа их гоё зассан харагдсан..италид очиж мэргэжил дээшлүүлмээр санагдсан шө..:)..Италичуудын ганган байдлын тухай Мүраками харуки нэг удаа ингэж бичсэн байсан..Италиас Грэк орох усан онгоцон дээр маш олон орны жуулчид байна гэнэ..тэр дундаас Италичууд өмссөн хувцасаараа эрс ялгарч бсан ба...
..бөөн халтар уурхайчид дунд буй цагаан хувцастай балэтчин бүсгүй мэт..гэж дүрсэлсэн байсан...үнэхээр тийм юм билээ..гутал хувцас ч хямдхан, дэлгүүрүүд нь том том сүлжээ (Gap,Uniqlo g.m) биш орон нутгийн брандууд тул хамаагүй илүү..нэн ялангуя италичуудын хийсэн гутал бол үнэндээ хүний хэрэглээ гэхээсээ илүү урлагийн бүтээл тал руугаа давамгайлчихсан..өмсөлгүй, зүгээр л шилэн хоргонд хийгээд гэртээ тавичмаар гуталнууд харагдаж бсан..
3.монголчуудаас илүү ээжсэг(ээжирхэг??)..нутгархаг..би уул нь дэлхий дээр монголчуудыг хамгийн их ээжсэг, нутгархаг хүмүүс гэж бодож бсан..италичуудыг гүйцэхгүй юм билээ..Ээжийг Мамма гэх бөгөөд маммагийн үг хүүхэддээ бараг хууль гсн..өчнөөн хөгшин болцсон, сахал самбайндаа баригдсан эрчүүд хүртэл байнга л ээж, ээж гэж байх ба, нилээн хүнддүү гарууд нь үдийн цайгаар хүртэл ээж рүүгээ утастаж одоо хоол идэх гэж байгаа, ямар хоол идэх гэж байгаа гдгээ хүртэл тайлагнадаг юм байх..японд мазакон (mother complex) гээд нэг үг байдаг даа..тэр үг яг тэр чигээрээ...харин манайхан шиг дуучин болгон(тэр байтугай рок, хип хоп нь хүртэл ) ээж минь гэж дуулдаг эсэхийг мэдэхгүй юм...

бас , итали өнгөрсөн зууныг хүртэл нэгдмэл улс биш хот улсуудын холбоо байсныг бүгд мэдэх байх..тэрний ул мөр одоо ч хүчтэй үлдсэн гэнэ..нутгархах явдал их хүчтэй..тэр ч байтугай Милан гэх мэт умард италийн баян хотууд нь өмнөд ядуу мужуудаасаа тусгааралж(сицили арал гэх мэт хүнд гарууд ихтэй өмнөд мужууд нь эдийн засгийн хувид ч дорой байдаг байна) тусдаа улс болох тухай санаа ч цухалзуулдаг гэнэ ..хөл бөмбөгийн тэмцээн болохоор эдний хөгжөөн дэмжигчид гэж аймаар хүмүүс байдаг даа..тэр нь зүгээр ч нэг спортын хорхой биш ард нь ийм түүх байдаг бололтой..энэ халууралд жирийн иргэд төдийгүй орон нутгийн хэвлэл нь хүртэл үнэнгээсээ идэвхтэй оролцдог.. Жишээ нь , Милан д Ром хотын хөл бөмбөгийн багийн хамгийн сайн тамирчины тухай бүхэл бүтэн онигооны ном(хэрхэн толгой муутай,тэнэг амитан болох тухай) худалдаанд гарлаа гэхэд хамгийн түрүүнд бэстсэллэр болдог гсн..сонингууд ч иймэрхүү шар мэдээ зэдэээг хамаагүй тавидаг, хүмүүс нь тэндээсээ таашаал авдаг болтой.. манайхан бөхчүүдээ ,Увс,Төв ,Булган гэж хувааж аваад талцдаг нь италичуудын энэ талцалын хажууд зүгээр л「юу ч биш」 аж..гснээс манайхан энэ Монгол бөхөө , Европын хөл бөмбөг,амэрикийн NBA шиг лигийн хэлбэрт оруулаад аймар аймгааар нь хуваагаад , хооронд нь өрсөлдүүлбэл зүгээр юм шиг санагддаг юм..жишээ нь жил болгон 10 сард season н эхлээд 4 сард дуусдаг..энэ хугацаанд аймгуудаар ээлжлэн яж тойргоор барилддаг ч юм уу.. тэгээд дараагаaр нь 7 сард наадам болдог байвал илүү өрсөлдөөнтэй, монгол бөхийнхөө цаашдын хөгжилд ч хэрэгтэй мэт...
4)бүлгэрхэж, бөөгнөрөх дуртай юм шиг санагдсан..байнга хэн нэгэнтэй яриа дэлгэж суудаг тухай сая бичсэн..ганцаардахаас айдаг юм уу, эсвэл ямар нэг юм ыг заавал хэн нэгэнтэй хамтарч хийх ёстой гэж боддог юм уу бүү мэд..хамгийн итгэмээргүй нь юу гээч ???өглөөд гүйхдээ, дор хаяж 2, 3улаа нийлж гүйдэг!!!!!!!!!!
Вэнэцид өдөр нь жуулчидаар хот дүрчихдэг болохоор би өглөө эрт зориуд 6 цагийн үед босоод хотоор 3 цаг орчим ганцаараа алхсан юм.. тэгээд ажиглаж байхад өглөөд босч гүйж буй хүмүүс дандаа 2 уулаа , 3 уулаа гэх мэт группээрээ гүйж харагдсан..мэдээж ам хуурай байхгүй..буу халаастай...кэкэ..үнэн хөгжилтэй хүмүүс..уул нь сагс, волэйбөл, хөл бөмбөг гээд олон багийн спорт бий...тэдэнтэй харицуулахад гүйлт бол харицангуй ганцаардмал спорт..ганцаараа тааваараа байж, юм бодож , хөгжим сонсох боломж олгодог цөөхөн спортын нэг...гэтэл ???..
кк...надад Итали хүмүүсийн байгаа байдал нэг иймэрхүү байдалтай туссан...мэдээж хэдхэн хоногийн дотор нэг бүхэл бүтэн үндэстэнийг бүрэн ойлгоно гэж юу байхав... алдаа мадаг, буруу ойлголт ч бий байх.. үүнийг зөвхөн 「....хэд хоногийн хугацаатай дайран өнгөрсөн хүний нүдэээр Итали хүмүүс.....」 гдг утгаар нь хүлээн авна уу...

бичлэгтэй ямар ч хамаагүй зураг оруулав
1.Милан хотын төв талбай дахь Duomo
2.Bologna хотын гутлын дэлгүүрийн цонх(ыг баябага асар шуналын нүдээр харсан нь)
3.Вэнэцийн тэнгэрийн цэнхэрийг ээ....сэнгэнэсэн агаар нь бараг зурагнаас үнэртэж байгаа биз дээ..үнэртэхгүй байвал зураг авсан миний буруу...кк..энэ сахиулсан тэнгэр шиг энэ цамхагийн? оройд ингэж зогсчоод өдөр болгон энэ наранд ээгдээд, доогуур шагшин гайхашрах хүмүүсийг харж үзэхсэн гэж халит бодогдов

Wednesday, October 15, 2008

баруун этгээдэд зорчсон тэмдэглэл...нэг..


зозо,ямар ч байсан урт удаан хүлээсэн(бодит байдал болж хэрэгжитэлээ нилээн паянтай) баруун зүг хийсэн аялалдаа яваад , эсэн мэнд эргэж ирэв..Бэрлинд халуурах шахсаныг эс тооцвол ямар нэгэн асуудалгүй ..биеийн жин 2 кг ын нэмэгдэлтэй(1.5 кг нь пийвны тарга,үлдсэн нь кэкснийх ), ёбропын наранд түлэгдээд харавтар царай маань илүү гүн хар болсон,үс нилээн ургасан, европыг үзэх үзэл бас монголоо , монгол соёлоо үзэх үзэл (нэмэх тал руугаа )маань нилээн өөрчлөгдсөн байдлаар 2 долоо хоногийн дараах өөрийгөө олж авч байх юм..

буцаж ирсэний дараагаар, намайг харсан эргэн тойрны улсуудын яриан дээр үндэслэх юм бол энэхүү гадаад төрх маань (2кг тарган, бараан) уридны version оос илүү байна гэнээ..царай орчихож гээд байх юм..кк..урид нь тийм л царай муутай байсан юм байлгүй..өөрөө өөртөө хүртэл зохих хэрэгтэй байх нь.. хмм...

юуны түрүүнд энэ удаагийн маршрут: Amsterdam-Rome-Firenze-Milano-Venezia-Bologna-Munchen-Berlin-Paris-Amsterdam...Amsterdam бол зүгээр дамжин өнгөрөх цэг байсан болно..тэхдээ л онгоцны буудал дээр нь ойролцоогоор 5,6 цаг байсан болохоор хүмүүстэй нь харицаж үзсэн болж байгаа юм..Бэрлинд удсанаас болоод Праг рж чадаагүй..уул нь галт тэргээр 4 хөн цаг..гэхдээ миний хувид Бэрлинд үзэх юм их байсан учраас яалт ч үгүй Прагийг хассан..дараа зүүн европыг нийлүүлж үзий гээд..
таалагдсан дарааллаар нь жагсаавал:

1.Вэнэц(гайхалтай романтик хот..ямар цэлмэг тэнгэртэй,ямар гоё сэнгэнэсэн сэрүүн агаартай гэж бодно..монголд хангай газар 5,6 сард эсвэл 10 сар хавицаа байдаг шиг тийм гоё агаартай..гэм нь жуулчин ихтэй..үнэтэй..зөрж өнгөрөх хүмүүсийн 80 % жуулчид байхаа бараг..нутгийн индианууд нь жуулчидыг бөөн бөөн мөнгө гээд харцсан.. юмаа зараад завгүй..)
2.Бэрлин(20р зууны дэлхийн түүхийн гол цэг, амид музэй..миний хувид яг энэ түүхийг сонирхдог болохоор үзэх юм маш их байв..гайхалтай том том паркуудтай,ногоон байгууламж ихтэй, токиогоос нэг дахин илүү газар нутагтай гсн байхаа..том хот боловч машин тэрэг бага, яарч сандарсан хүн үгүй, тайван,хүмүүс нь эелдэг, хот байгуулалтын талаасаа ч тэр маш сайн зохион байгуулагдсан газар..бэрлин пийв амттай ..яг миний тэйст..гээд үнэхээр өөлөх юм олдохгүй хот..амидарч үзмээр санагдсан)
3.Болоня(еврөпын хамгийн анхны их сургууль энд байгуулагдсан гэнэ..Болонягийн их сургууль..Тэхдээ энд тэнд ондоо тайлбар сонсож байсан санагдана..Чэхийн Карлын их сургуулийг дэлхийн анхдагч гэж яридаггүй билүү??анагааахын салбарт нь анх удаа хүний задлан??(мэс засал шиг задлан хийж судлагаа хийсэн??)хийсэн газар гсн..жижигхээн хот боловч тов хийсэн , хэмжээний хувид хот гэж ер нь ийм л хэмжээтэй байвал зүгээр юмуу даа гэмээр, нэг тийм хэмжүүр байж болохоор хот санагдсан.. хуучин хот, шинэ хот гээд хэсгээс бүрддэг..маш тайван, европын бусад хотууд шиг алтан ганжиртай элдэв гялаан цалаан сүм хийдгүй, зүгээр улаан тоосгоор барисан сүмүүдтэй, тэр нь ямар күүл гэж бодно??..)
4.Фирэнцэ(сэргэн мандал үүсэж хөгжсөн хот..олон ч гоё ч музэйтэй юм..хотын төсвийн нилээн хувийг музэй энэ тэр гсн жуулчлалын орлогоос олдог байхаа..сэргэн мандлын гол төлөөлөгч нарын маш олон бүтээл энэ хотын музэйнүүдад хадгалагдаж байна....Давид ын барималыг энд үзсэн..маш таалагдсан..Үнэхээр Микэланжэло агаа ? өвөө? гэй хүн байжээ гдг нь түүний бүтээлүүдээс маш тод харагдах ажээ..гэй хүний мэдрэмж, вкус нэвт үнэртэж байв..энэ мэдрэмж ер нь үе үеийн гэй хүмүүст түгээмэл байх болтой..)
5.Ром(Вэнэз, Фирэнцэ дундад зууных бол Ром жинхэнэ эртний хот..хуучинаа маш сайн хадгалсан..ер нь Италичууд хуучин юм л харагдвал хадгалаад байх бололтой ??сонирхолтой улс юм билээ...энэ хотод 500 , 600 жилийн түүхтэй барилга аягүй л бол орчин үеийинхдээ орчихоор ...би нилээн хайж үзсэн..үнэндээ 20 р зууных байчмаар барилга харагдахгүй бсан..байлаа ч Муссолинигийн үеийнх гэхээр 1930 аад оных байх..юмны үнэ хямд, алхам тутамд кафэтай, жэлато(марүүжин) нь маш амттай,,гэм нь хог ихтэй, мэтро гэж ер нь л гамшиг, хариугүй салж унах н уу гэмээр)
6.Милан(бусдыгаа бодвол шинэ барилгатай, италийн хамгийн моодны хүмүүс энд амидардаг шиг санагдсан, Итали дотроо хамгийн баян хотуудын нэг гсн..)
7.Парис(хэт өндрөөр үнэлэгдсэн хот..эйффэлийн цамхаг,Ялалтын хаалга. Элисэйн өргөн чөлөөний яг юуг нь үзэх ёстойг ойлгоогүй..нөгөө онигоо ярихаар, хаана инээх ёстойг нь хэлээд өгчих гэдэг шиг яг юуг нь үзэх ёстойг хэлээд өг гэмээр санагдсан..
романтик хот л гэнэ,. хайрын хот л гэнэ..тэр их хог тоос ,хүн далай дунд хүмүүс яаж романтик байж чадаад байгааг ойлгоогүй..хэт муулж байна уу??кк..зүгээр л миний хэлэх гсн юм бол Парисыг хэт үнэлээд, манайхны хэлдэгээр хаданд гаргачихсан,, жуулчлал тэр их хөгжсөн байж маш муу сэрвис, байгууламжтай..жирийн хүмүүсийг нь хаяя гэхэд жуулчидад үйлчилдэг газруудынх нь хүмүүс англиар ганц үг хэлээд өгөхгүй үнэн ядаргаатай, үнэхээр чаддаггүй юмуу, хүсдэггүй юм уу?? али али ни л байх.. үнэтэй нь харицуулах юм бол зочид буудлууд нь ???,,г.м..мэдээж Парис сайхан хот..үзэх юм их бий..дэлхийн соёлын өвүүдийг цуглуулсан(дээрмийн замаар цуглуулсан нь ч бий)гайхамшигтай музэй олон бий..гагцхүү байгаа хэмжээнд нь бодитoop үнэлэx хэрэгтэй мэт..
8.Мюнхэн..Мюнхэн г муу, муухай хот гэж байгаа юм биш шүү..зүгээр л жуулчилж явахад үзэж харах юмаар хомс гсн үг..амидрахад маш тохиромжтой хот байхаа..удаан хэмнэлтэй, хэтэрхий удаан налгар ч гэж болохоор , хөдөөний маягийн,,

бусад тодорхой г нь дараа зав гарахаар бага багаар бичие..зурагнуудаа янзалж байгаад нэг газар тавинаа...

Monday, October 13, 2008

paris paris

yag doo Paris iin ongotsnii buudal deer harih geed suuj baia..

Paris?????

boon hun(juulchin), tengert tulsan (tengerees davsan??)unetei l gazar baina..Rome Berlin 2 iig niiluulsenii daitai unetei yum..nen yalanguya ideh yum..gaigui amttai ch yum shig..gaigui uilchilgeeteei ch yum shig..tseverhen ch yum shig..kk..lag muulsan.

zia neg iimerhuu..yamar ch baisan gertee harih ni..harij huuhdee teverch untii..lol..

Friday, October 10, 2008

from berlin with love...

Bi yavj Beejin suuna gedeg shig Amsterdam-Rome-Firenze-Milano-Venezia-Bologna-Munchen gej yavsaar Berlin d irlee..Berlin asar ih taalagdaj bainaa..Harlaj ulddiim uu yadii..kk..2honoh tolovlogootei baisnaa neg l medehnee 4 honochihson baina..uzej harah yumniihaa taliig ni duusgaj chadsangui..hedhen tsagiin daraa Berlin iig orhih geed horgodood suuj baina..ayalal maani duustal odoo 2 hot uldsen..gertee harij baigaad tuhtai temdeglelee bichii dee..

idseer baigaad Atigar har Bagaya ni Bondgor har Bagaya bolson...german beer, tort keks nii ach..kk..ogloo 10 tsag dongoj bolj baihad german emee nar 1 litriin gruushkaar beer uugaad baihaar chini shar hodoldiim baigaaz dee..:)

Monday, October 06, 2008

Zamdaan

yavsaar yavsaar onoodor Munich d orj irlee...Munich bolood Berlin d tanidag blogchin eswel 10a gaas huuhed baihgui baih daa?baival holboo barina uu.. uulzaj beer uuya.. gantsaaraa beergarden joohon mia sanagdaad baina....
minii hayag Munich d bui Bagaya(bayabaga@hotmail.co.jp)

ochigdorhon pudvolk shoort toi yavsan chini Munich arai l tsasaar shuuralgui ugtlaa..mangar huiten baina.

Trenitalia giin notturno(night train )..delhii deerhi hamgiin teneg galt tereg.. kk..ochigdor aimaar uur hursen..mongo tolj suudal zahialchiaad zamiinhaa tald suuj chadaagui..

Monday, September 22, 2008

butsu butsu

юм юм давхцаад бага зэрэг сэстрээстэй..

хэдэн газар судалгааны мөнгө горилж төсөл бичсэн юм..миний судалгаа хичнээн хэрэгтэй бөгөөд, өвөрмөгц, урид өмнө хэн ч зориглож бариж аваагүй хосгүй сэдэв болох тухай , ер нь л энэ судалгааны үр дүнгээс дэлхийн ирээдүй хамаарах тухай ойлгуулах гэж нээрээ үйлээ үзжийнаа,..lol..ямар ч байсан бичээд явуулчлаа..

...дэбээл элчин ашгүй бийзийг маань гаргаж өгөх нь шиг байна...пасспорт хурааж аваад наян жил таг болох юм..өнөөдөр утасдаж , яг хэзээ гарах, гарахгүй бол пасспортоо буцаагаад авчий, болих л гүй юу гэж томрох гсн чинь маргааш ир гэнээ.. кк..хятадад очоод нэг хулхи амэрик пасспорт хийлгүүлээд ирэхиймсан..ийш тийш явахад бийзгүй амар байхгүй юу..Майкл Баябага гээд нэр авчий..

..хуучин камэр маань эвдэрсэн тул шинэчлэв..сүүлийн үеийнх чинь ямар ч хэрэглэхэд хялбар болсийм..би хүртэл ойлгоод дор нь хэрэглэж болоод байна.....ямар ч айхтар тод гардий..хэдэн батга болоод сэвх үрчлээг маань дурайтал харуулж байх юм..халит санаагаар унаастай..:(

Thursday, September 18, 2008

Аюурын яриа

Зохиолч Аюурзана миний дотроо хүндэлж явдаг цөөхөөн монгол хүмүүсийн нэг..магадгүй, хүндлэл хүлээвэл зохих жинхэнэ хүмүүс нь манайд ил гардаггүй, чимээгүйхэн , олны тоосонд дарагдаж амидардаг болохоор тэр байх..монгол бичигийн тухай, одон мэдалийн тухай, гэрлэлтийн тухай(над шиг хүмүүс тэр хүнгүйгээр амьдарч болмоор байвал, хэзээ ч гэрлэдэггүй юм..⇒үр удам үлдээх 、эсвэл бүгдээрээ л гэрлдэг хорвоогийн жам бла бла биш...) ..санаа нийлж байна..

эх сурвалж:www.mongolnews.mn

Ж.Мөнхзул гэдэг сэтгүүлчийн авсан яриа/хаа очиж сэтгүүлч нь мангар биш юм..сүүлийн үед манай сонингууд дээр хүнээс яриа авахдаа нэг л төрлийн домбоо асуултууд асууж, нөгөөдүүл нь ч адилхан юм хариулах юм..жишээ нь:
асуулт:та хайрыг юу гэж боддог вэ?
хариулт:хайр уу?? маш ариун зүйл гэж боддог..
асуулт: та багадаа ямар хүүхэд байсан бэ?
хариулт: номноос салдаггүй хүүхэд байлаа...гэх маягийн..кк

Г.Аюурзана: Би шагнал бодож явдаг хүн биш

-Таныг саяхан нэг тэмцээн билүү уулзалт, цуглаанд яваад ирсэн гэж дуулсан. Энэ талаараа ярихгүй юу. Нөгөө жил бүр очдог Айовагийн их сургууль руугаа яваад ирсэн үү, эсвэл...
-Аа, Македонд болдог Struga Poetry Evenings хэмээх яруу найргийн их наадамд явсан тухай “Өдрийн сонин”-д тэмдэглэл нийтлүүлснийг хэлж байх шиг байна. Олон улсын шүлгийн тэмцээн гэж байхгүй шүү дээ. Янз янзын хэлтэй яруу найрагчид уралдаад, нэг нь түрүүлж байвал ёстой онигоо болох байлгүй. Харин яруу найргийн их наадмууд энд тэнд олонтаа зохиогддог. Зэрэглэл зиндааны хувьд мэдээж янз бүр. Стругад болдог тэр наадмаас жил бүр нэг яруу найрагч “Алтан титэм” гэдэг шагнал гарддаг. Одэн, Нэруда, Бродский, Хини, Мёрвин гээд аугаа хүмүүст тэр шагналаа өгч байсан болохоор энэ наадам нэлээд дээгүүр түвшнийхэд тооцогдоно. Айовад зохиолчдын ямар нэгэн цугларалт болдог гэж зарим хүн ойлгосон юм шиг байна. Тэндхийн их сургууль орон орны мэргэжлийн зохиолчдыг хамруулдаг хөтөлбөртэй юм л даа. Дэлхий дээрх хамгийн олон зохиолч амьдардаг хот гэгддэг Айова-Ситийн орчин нь өөрөө их сайхан. Харин намайг жил бүр тийшээ очдог гэж чи хэнээс дуулав аа? (инээв)

Ер нь намайг ийш тийшээ явсныг хүмүүс ихэвчлэн аян замын тэмдэглэлээс маань мэддэг. Аян замын тэмдэглэл гэдэг бол сэтгүүл зүйн онцгой сайхан төрөл төдийгүй, уран зохиолын нэгэн өвөрмөц бичвэр юм. Дашрамд хэлэхэд намайг ийм маягаар гадаадын хөтөлбөрүүдэд оролцоод байхаар манай зохиолчид Аюур л ганцаараа зохиолчдын хорооны мөнгөөр зугаалаад байна гэж боддог бололтой юм билээ. Үнэндээ бол цаад газруудынх нь зардал, нэр заасан урилгаар явж байгаа. Зохиолчдын Хорооныхон ч энэ тухай сониноос л мэддэг.

-Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ? Таатай биш байх гэж бодлоо. Яагаад гэвэл та яг жилийн өмнө өөрийгөө орчин үеийн шинэ сэтгэлгээний түвшинд бичиж байгаа хүмүүсээс хамгийн мундаг нь гэсэн байсан. Одоо энэ бодол чинь хэвээрээ юу?
-Өөрөөсөө доогуур хэмжээний хүмүүст шүүмжлүүлэхдээ хэн ч дуртай байдаггүй. Харин өөрөөсөө илүү хүний үгийг анхаарч сонсох л хэрэгтэй. Зарим хүн зүгээр л чулуу шидэхийн тулд уран зохиолыг бамбай болгон ашигладаг. Зарим нь ойлгох хэмжээ дутсандаа буруу бичдэг. Цөөхөн ч гэсэн зарим хүн юу мэдэрч ойлгосноо бичсэн байдаг. Үүнийг ялгаж салгахад хэцүү биш. Ер нь шүүмжлэл гэдэг бол жинхэнэ түвшиндээ маш чухал урлаг юм. Уран зохиол огт мэдэхгүй хүн мэддэг царайлаад цэцэрхэхийг шүүмж гэхгүй шүү дээ. Ухаан муутай хүн урагшгүй юм хийхийг алийг тэр гэх вэ. Тиймээс тоодог ч үгүй. Харин өөрийгөө хамгийн мундаг нь гэж хэлснээ даанч нэг санахгүй байх чинь. Зөвхөн үнэнийг ярьж, үнэнийг бичиж байх л сайхан, тийм биз? Сурвалжлагч хүний хувьд ч гэсэн анхаарал татсан яриа авахын тулд заавал этгээд, өдсөн асуулт тавих шаардлагагүй шүү дээ.

-Би нэгэн гадаад хэлний мэргэжилтэн хүнээс “Төрөлх хэлээрээ ярьж, бичиж байхдаа дунд нь гадаад үг хэрэглэх маш бүдүүлэг явдал” гэж сонссон юм. Таны зохиолууд дунд орос, англи шүлгийн мөр, ишлэл хааяагүй. Яагаад эдгээрийг хэрэглэдэг юм бэ?
-Хэл бол хүний сэрэл мэдрэмжээ илэрхийлэх багаж хэрэгсэл шүү дээ. Тэр сэрэл мэдрэмж хэр зэрэг хурц, гүн байгаагаас хэлний гоо зүйн цоо шинэ ойлголтууд төлөвшиж, яваандаа энэ нь уран бүтээлчийн дотоод ертөнц рүү уншигчийг хөтлөх зам болдог. Миний аль нэг баатар харь хэлээр ярих хэрэгтэй үед би орчуулж, амтыг нь сулруулаад яах юм бэ? Надад тийм эрх ч байхгүй. Товчхон хэлэхэд, хүн чамирхаж харь үг хавчуулан ярих, зохиолын дотор гадаад үгээр илэрхийлсэн хэсэг байх хоёр бол тэс ондоо ойлголтууд л даа.

-Та хэр эмзэг хүн бэ? Миний бодлоор та уран зохиол, уншигч хоёрын харилцаа, хамаарал, ойлголцлын сөрөг тал дээр их эмзэглэдэг юм шиг санагдсан. Номныхоо ард тайлбар бичээд л. Эсвэл энэ нь хүмүүс зохиолыг чинь уншаад ойлгохгүй байх вий гэсэн айдас уу?
-Номын арын тайлбар бол эмзэглэлтэй ямар ч хамаагүй. (инээв) Энэ бол Монголд анх удаа тайлбартайгаа гарсан роман. Зохиогчийн далд санааг ил болгох, нэгэн талдаа шинэ оролдлого гэх юм уу. Уншигч эхлээд өөрийнхөөрөө уншина. Дуусмагцаа зохиогчийн санааг уншина. Энэ нь сонирхолтой төдийгүй эцэстээ нэгэн цогц болдгоороо бас л уран зохиолд нэмэртэй зүйл. Зохиолч хүний ердийн л эрэл хайгуул.

-Орчуулгын зохиолууд олширч байна. Та ч гэсэн эхнэртэйгээ хамт орчуулдаг. Хэд хэдэн хэлний хөрвүүлэг дамжсан бүтээл орчуулахад утга санаанд нь өөрчлөлт орох эсвэл орчуулга чанаргүйдэх аюул бий болов уу? Манай хэлэнд гэхэд л яаж ч орчуулаад утга нь яг таг гардаггүй үгнүүд байдаг гэж дуулсан.
-Утга зохиолын орчуулагч хүн хоёр чухал чанарыг зайлшгүй эзэмшсэн баймаар. Нэгдүгээрт, уран зохиолыг мэдэрдэг, хоёрдугаарт эх хэлээрээ сайн найруулж бичдэг байх ёстой. Монгол хэлээ сайн мэдэхгүй нөхөд орчуулга хийдэг болсонд заримдаа харамсдаг. Хэл дамжуулахын хувьд бол, манайхан нэгэн үе ганцхан орос хэлээр дамжиж л дэлхийн утга зохиолын зах сэжүүрт хүрсэн шүү дээ. Жишээлбэл, “Зуун жилийн ганцаардал” романыг Аким гуай испаниас биш оросоос орчуулсан. Сайхан л орчуулга байгаа биз дээ? Нөгөө асуултын хувьд бол, монгол хэлэнд орчуулж болохгүй, утга нь буухгүй үг гэж огт байхгүй. Буухгүй л байгаа бол орчуулагч молхи болоод тэр. Орчуулгын зохиолууд олширч байна гэж чи сая хэллээ. Үүнд муу юм байхгүй шүү дээ. Аль болох л олон ном орчуулагдаж, хүн төрөлхтөний оюун санааны сор шимээс Монголчууд хүртэж л байвал сайхан хэрэг.

-Монгол хэл мөхөж байгаа хэлний тоонд ороод байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл. Таны бодлоор эх хэлээ аварч үлдэхийн тулд хэн, юу хийвэл зохистой вэ?
-Хэлийг амьд байлгадаг ганцхан зүйл байдаг юм. Амьд, жинхэнэ түвшний уран зохиол. Хэл шинжлэлээр ч биш, хуулиар ч биш, хүн амын тоогоор ч биш, эдийн засгийн өсөлтөөр ч биш, амьд, сайн бичигдсэн номуудаар хэлний дархлааг бэхжүүлдэг. Хэлээ амьд хадгалах бас нэг чухал зүйл нь монголчуудын хувьд бичиг үсэг байж мэднэ. Өнөөдрийн хандлагаар бол, хэдэн том дарга уншиж чадахгүй болчихоос айсаар байгаад бид үндэсний бичгээ хэзээ ч сэргээхгүй сөнөөх нь шиг байна. Монгол түмний оюуны асар том соёл одоо арьсан урлал чимэглэдэг хээ төдий л үлдэх гээд байх шиг. Явж явж монгол үндэсний бичиг үсгийг хадгалсан цорын ганц улс нь Хятад болох нь ээ. Өвөрмонголыг би хэлж байна. 4-5-р ангийн хүүхдүүдэд монгол бичгийн хичээл зааснаар тэр бичгийг авч үлдэхгүй. Түүгээр ном зохиол бичиж, хэвлэж, төрийн хэмжээнд албан ёсоор хэрэглээгүй цагт ч... Ээ дээ... Энэ миний санаа биш, олон сэхээтэн үүнийг мэдэрч байгаа. Гэтэл зарим эрдэмтэд латин үсэгт оръё ч гэнэ үү, элий балай юм яриад эхэлчихсэн, мөд хэрэгжүүлэх сураг дуулдаад байна.
Өөрийнхөө бичгийг үгүй хийж хаячихаад, одоо буцааж сэргээе гэхийнхээ оронд өөр нэг гаднын бичиг ахиад нэвтрүүлнэ гэдэг хаанаас явуулж байгаа хорлон сөнөөх бодлого юм бэ? Эцсийн дүндээ үндэстэн гэдэг ойлголт хэл, соёл хоёр дээрээ л тогтдог. Нүүдлийн соёлоо бид одоо устгаад барж байна. Ганцхан Улаанбаатарт л гэхэд уурхайчдад хөөгдөөд бэлчээргүй болсон малчид нүүж шаваад, энэ хонхорт 1.2 сая хүн шахалдаж сууна. Одоо тэгээд бичиг үсгээ латинчлаад... энэ янзаараа гурван үе өнгөрөхөд ханз үсэгт шилжих байлгүй.

-Хэлснийг сонсох, бичснийг уншихаас илүү илэрхийллийг үзэх нь сэтгэл хөдлөм байдаг. Тиймээс дэлгэцийн урлаг, тэр дундаа кино асар хүчтэй хөгжиж байна. Хэзээ, хэнд өгсөн ярилцлага гэдгийг тань санахгүй байна л даа. “Зарим киноноос уран, гоё санаа хараад атаархдаг” гэсэн байсан. Хамгийн дуртай кино чинь ямар кино вэ? Яагаад?
-Кино бол шинэ цагийн утга зохиолын нэг гол жанр, хамгийн нийлмэл постмодерн амьсгал нэвчсэн урлаг шүү. Даанч ганцхан манайд л огт хөгжихгүй юм. Хамгийн дуртай кино гэхээр яг тулгамдаад санаанд орохгүй байна аа. За тэгээд өчнөөн дөө, өчнөөн . “Загалмайлсан эцэг”, Бэргманы “Шивнээн, чарлаан”, “Америкт нэг удаа”, “Парадизо кинотеатр”, “Форрэст Гамп”... Оросын Бортко гэдэг найруулагч Достоевский, Булгаков зэрэг сонгодгуудын романуудыг яг бичигдсэн янзаар нь кино болгоод явна лээ. Заримаас нь үзсэн. Үнэхээр гоё байсан.

-Социалист нийгмийн үед та бараг хүүхдээрээ байжээ. Гэвч таны зарим зохиолд тэрхүү нийгмийн системийг ихэд буруутгасан өнгө аяс бүхий утга санаанууд гардаг. Юу тэгж бичихэд хүргэдэг юм бэ?
-Тэр үед л манай уран зохиолд гай тариад байгаа өнөөдрийн бүх төөрөгдөл, завхралын үр үндэс тавигдсан юм шүү дээ. Жирийн гуталчин, төлөвлөгөө нормоо биелүүлээд явдаг тээврийн жолооч, мөрөөрөө мал дагасан малчдад социализм сайхан нийгэм байсан байж магадгүй. Өөрийн гэсэн бодолтой сэхээтэн, тэр тусмаа уран бүтээлч хүнд бол маш халгаатай нийгэм байсан. Хүний бодох, сэтгэх эрх чөлөө хаалттай газар хөгжил гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Энэ нь жирийн хүмүүсийн нүдэнд тийм ч тод харагдахгүй байж болох зүйл л дээ.

-Таны бодлоор эрх чөлөө гэж юу вэ? “Илбэ зэрэглээ” романы чинь нэгэн баатар “Хэрвээ хүн гэдэг ганц нийгмийн амьтан юм бол би хүн байхаас татгалзаж байна” гэж хэлдэг. Зохиолоо бичсэн цаг хугацааны тань дарааллаар бол тийм байж таарахгүй боловч хийсвэрээр харвал магадгүй “Уулын монолог’’-т гардаг чонын амьдралаар амьдрагч хүн дээрхийг хэлсэн хүн мөн ч юм шиг.
-Өө, чи их гоёор харж. Үнэн. Энхбат хүн байхаас татгалзах нь нийгмийн нэгэн эрэг шураг байхаас дээр гэж бодсон ч, энэ санаагаа хэрэгжүүлээгүй. Яая гэхэв, амьдрал тийм л байдаг. Зөв юм бодлоо ч, бидний ихэнхийн маань хувьд буруу амьдрах нь илүү амар байдаг. Харин тэр “Уулын монолог”-т гардаг нөхөр тэгж чадсан. Тэгж чадсан нь надад таалагддаг, гэхдээ түүний зөв үү буруу юу, би дүгнэлт хэлж чадахгүй.

-“Миний бичснийг сайн ойлгодог хүн байгаа гэдэгт эргэлзэж байна” гэж хэлсэн байсан. Зохиолыг тань уншдаг хүмүүсийн дийлэнх нь сэтгэлдээ олон дурсамж хадгалж явдаг, аливааг үнэн голоосоо үзэн ядаж эсвэл хайрладаг, нэг бол хэт хайнга хүмүүс байгаа байх гэж би төсөөлдөг юм. Таны хувьд тэд хэн бэ? Та тэднээс юу мэдэрдэг вэ?
-Надад цөөн боловч жинхэнэ уншигчид бий гэдгийг олж мэдснээсээ хойш би маш аз жаргалтай хүн болсон. Үүнийг мэдэхээсээ өмнө би өөрийгөө яруу найрагч, зохиолч гэж нэрлэхээсээ санаа зовдог байлаа. Тэд яг ямаршуухан нийтлэг шинж төлвийн хүмүүс байгаа бол гэж би хэзээ ч бодож үзээгүй. Магадгүй, чиний хэлсэн шиг тийм л залуус номыг маань авдаг ч байж болох юм. Миний хувьд, тэд бол миний хамтран зүтгэгчид. Миний бичсэн бүхний эцсийн тусгал уншигчдын дотоод ертөнцөд л бий болно. Тэдэнд төрж байгаа бодлууд л уран зохиолын эцсийн үр дүн юм. Түүнээс биш, ном хэвлүүлэх юу юм бэ? Юу ч биш, тийм онцгой ч ажил биш.

-Үүнийг асуух юм сан гэж маш их хүсч байлаа. Тэгээд яг асуух гэснээ бас айчихлаа. Гэхдээ л асуух хэрэгтэй байна. Та С.Анудар гэж залууг мэднэ. Энэ хүний талаар мэддэгээ хуваалцаач. Гаргасан анталогт тань “Бүх юм” өгүүллэг нь орсон байсан. “4 биш 4” гэдэг ном танд бий юу?
-Байлгүй яахав. Тэр номыг хэвлүүлсэн даруйдаа л Ч.Мөнхбаяр надад бэлэглэсэн юм. “Бүх юм” бол сайн өгүүллэг шүү дээ. Би Анударыг зүс таних төдий л мэддэг байсан. “Сайн уу? Юу байна?”-аас хэтрэхгүй. Тэр надад өөрийгөө притчүүд бичдэг гэж танилцуулж байсан. Тэр притч гээд байсан зүйлсээс нь би хоёрыг сонгоод, “Билгүүн судар” гэдэг сонин байсан даа, тэнд гаргасан. Нэг нь л лав “Мууг хүссэнээр жаргал олдохгүй” гэдэг нэртэй байсныг санаж байна. Миний бодоход, цаана нь нэлээд олон тийм зохиол байсан болов уу. Амиа хорлосонд нь биш, харин түүнтэй дотно нөхөд яваагүйдээ харамсдаг.

-Үхлийн тухайд юу боддогоо хэлээч? Жам ёсны бус үхлийг (амиа хорлолтыг) хүмүүс муу ёр, айдас түгшүүр, тэвчишгүйгээс үүдсэн урвалт гэж боддог. Харин зарим тохиолдолд асар их зориг, итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байхын илрэл байдаг юм шиг? Дээрх хоёр асуултыг нийтлэхгүй гэж бодож байна.
-Яагаад нийтлэхгүй гэж? Сайн асуултууд байна шүү дээ. Амиа хорлох тухай бодож үзээгүй хүн ер нь байдаг юм уу? Хүн бүхэнд ойрхон, их чухал асуулт гэж бодож байна. Зүгээр, миний санахад, амиа хорлох бол хэтэрхий амархан. Шийдэж л чадвал, хэрэгжүүлэхэд хялбархан. Амьд явах чинь хамаагүй хэцүү шүү дээ. Насанд хүрсэн оюун ухаантай хүний хувьд хэцүүг нь сонгосон нь дээр.

-Таныг төрийн шагналд нэр дэвшүүлсэн гэж дуулсан. Шагнал магнал аваад чангарах нь ээ, та бүр.
-Аль ноднин нэр дэвшээд ашгүй унасан. Би шагнал бодож явдаг хүн биш. Тэр тусмаа маш олон муу зохиолч авчихсаны улмаас авах юмсан гэж хүсмээргүй болчихсон шагнал шүү дээ, тэр чинь.

-Та бичсэнээрээ мөнгө олдог уу?
-Олдог. Би өөр юугаар мөнгө олох юм бэ? Миний эхнэрийн номууд бас сайн зарагддаг. “Ганцаардлын дасгал” гэдэг шүлгийн ном нь ганцхан жилийн дотор 3000 ширхэг борлогдсон. Шүлгийн номын хувьд энэ бол их тоо. Гэхдээ бид хоёр одоо хангалттай гээд ахиж хэвлүүлээгүй.

-“Дурлалгүй ертөнцийн блюз” ээс чинь жинхэнэ дурлал гэж хаа ч байдаггүй гэсэн санаа цухалзаад байгаа юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол миний олдвор л доо. Яагаад ч юм та эхнэртээ жинхэнээсээ дурласан уу гэж асуумаар санагдчихлаа.
-Над шиг хүмүүс хэн нэгэн хүнд үнэн голоосоо л дурлахгүй бол бас тэгээд, тэр хүнгүйгээр амьдарч болмоор байвал, хэзээ ч гэрлэдэггүй юм. Пөөх, бараг л афоризм шиг хэлчихлээ. Над шиг хүмүүс гэж одоо юу гэж байгаа юм бэ, тээ? Ашиг харж биш, сэтгэл зүрхээ дагаж гэрлэдэг хүмүүс гэвэл илүү дээр ч юм уу? За тэр ч яахав. Би зүгээр л, аз болоход, жинхэнээсээ дурлаж үзсэн шүү л гэж хэлэх гэсэн юм.

-Гурамсан романаа төгсгөчихлөө гэж бодтол үгүй юм шиг юм хэлсэн байна билээ. Ямар нэг сэжүүр үлдээчихвэл үргэлжлүүлээд байж болдог юм аа даа. Эсвэл тэр нь “Амь тавьж буй шувууны далавч” байсан уу?
-Биш ээ, “Амь тавьж буй шувууны далавч” бол залуу насныхаа өмнө тавьсан өрөө дарсан явдал байсан юм. Би тэр бүх явдлыг яаж ийгээд нэг цэгцэлж бичих ёстой байлаа. Гурамсан мөчлөг романуудаа би дуусгасан. Он гаргаад энэ гурван романыг нийлүүлж ботилдог ч юм бил үү гэж бодож байгаа. Гэхдээ сүүлчийн “Цуурайнаас төрөгсөд”-тэй бага сага холбоотой бас нэг роман энэ өвөл бичих санаатай.

-Зохиолч хүн өглөө бүхэн сэрэхдээ зохиол бичих урам зоригтой сэрдэггүй л байх. Хаа нэгтээ “Одоо ингээд бичихээ больё” гэж шантарсан үе бий юу?
-Үгүй, надад өөр сонголт байгаагүй. Уран зохиолоос ангид амьдрая гэвэл болох байх л даа. Гэхдээ л чадахгүй.


-Мэдрэмж, эр зориг, итгэл үнэмшил гэсэн зүйлс зохиолч хүнд овог нэрнээс ч илүү хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Танд хэрэгтэй бүхэн тань бүгд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ бүхэн гэв гэнэт алга болчих үе байдаг уу? Юу ч мэдрэхээ байгаад, юу ч бичмээргүй санагдвал та юу хийдэг вэ? -
Ном уншдаг. Би юу ч бичихгүй явж чадна. Харин юу ч уншихгүй явж яагаад ч тэсэхгүй. Энэ хорвоо дээр гайхамшигтай зохиолч түм бум байна. Тэд юу бичсэнийг, юу бичиж байгааг хайхардаггүй зохиолч гэж байх ёсгүй л дээ. Заримдаа би нэг ч хүнгүй, зэлүүд уулын аманд, дулаахан байшин барьчихаад, задгай галын гэрэлд ном уншихаас өөр юу ч хийлгүй амьдрах хувь заяа тохиодог ч болоосой гэж боддог. Юу ч бичилгүй, ердөө л ном уншаад. Зарим хайртай зохиолчдоо дахин дахин эргэж хараад л.

Wednesday, September 17, 2008

сэдэвгүй

хүн гдг сонин юм..хажууд байхаар ганцаараа баймаар болох, ганцаараа байхаар нөгөөдхөө үгүйлээд байх...сүүлийн хэд хоног тувт түүнтэй хамт байв..цаа чини гадагшаа явсан томилолтноосоо шууд манайд хүрээд ирсэн..:) хамаг сахлаа ургуулаад хүн аймаар царайтай,хөлс үнэртүүлсэн амитан.. ирээд унтаад өгсөн, дунд нь 2,3 хан удаа 1,1 цаг орчимын сэрэлттэйгээр бараг 24 цаг тасралтгүй унтацсан гээд бод доо...аймаар байгааз..кк..дахиад нэг хоног манайд хоносон..уул ни надад хийх юм их, дор хаяж л gym дээ явмаар бсан ч , чи гэртээ хари гэлтэй нь биш..хүн байхад хаячаад сэнтэглээд сургуули мургуули гээд явалтай нь биш, 2 хоног кофэ мофэ чансан шиг сайн эхнэрийн дүрд тоглолоо ш даа...

дараагийн 2 өдөр нь тэднийд очиж хонов...айлд байхаар бас арай учиртай..би гялс жийм орчоод ирий..гялс энэ дэлгүүр гарчаад ирий гээд дундуур нь ажилаа амжуулаад байж болж байгаам....эхний өдөр нь 2 уулаа уугаад, маргааш н Потэто болоод түүний экс тэй нь 4 үүлээ уусан..бид 3 ч яахав да, цуурхай амтай юм шиг завсар чөлөөгүй яриа л , хаха хихи гэж аалигүйтээ л ,,манай хүн гайхсан байхаа..бид 3 ыг хамт байхыг харж байгаагүй болохоор..ч гэж 4 үүлээ хамт ууж байгаагүй болохоор...та 3 пийвийг яг адилхан хэмжээгээр, яг адилхан хурдаар уух юмаа гээд бсан,...яг зэрэг дуусаад байсан болохоор тэгсэн байх..ингээд 4 хоног хамт байчаад гэртээ ирсэн чинь нэг сонин эл хуль оргиод байж уу... урид нь ганцаараа амидраад болоо л байдаг байсан..муу зан сурч байгаам байна даа гэж бодоб..

Нээрээ бүтэн сайнд хүүхэдтэй хамт Евгений Онегин үзсэн юм байна...японоор бол Эфүгээни Онэгин...дүрүүдэд нь дан японууд..бүгд оросоор дуулж байсан..хаа очиж оросоор маш цэвэр аялгатай дуудаж байна лээ...
Япон Татьяана богино бошинз өмсчиж.. тэгсэн нөгөөх чинь гомдмоор майга хөлтэй.. мэдээж богинохон ..нэг л их богинохон майга хөл тайзан дээгүүр гүйгээд бсан..уул нь бол аюулын гайгүй хоолойтой хүүхэн...Онегин харин маш гайгүй залуу байсан шө..би золтой л дур наачаагүй гарч ирсэн...гоё жирэвгэр сахалтай..

аа,нээрээ японууд орос тайз засал, хувцас хийнэ гэж бантанг нь хутгасан байлээ.. жүжигчид нь бүгд , эмэгтэйчүүд нь хүртэл цэргийн шинэл шиг томдсон пальтотой.. шөнийн цэнгүүн болоод хүмүүс дотор бүжиглэж байгаа мөртөө үстэй малгайтайгаа л таанцлаад байх.асар учир битүүлэг...японууд оросыг хэтэрхий хүйтнээр төсөөлсөн байх....аа тийм, Ларины гэр бүл чинь уул нь газрын эзний гэр бүл ш да..тэгсэн яг нэг тосгоны Мария ивановна..авгай нар нь бүгдээрээ нэг төмөр саваар(нөгөө байлдаантай кинон дээр цэргүүд ус хийгээд биедээ авч явад бдаг төмөр савыг юу гдг билээ..би санах гэж оролдсон чинь ёнкос гээд шал хөндлөн үг орж ирээд байх юм..:(..водка цохио л..оросууд архичин нь архичин л даа.. тэхдээ л...кк

нээрээ тануус Пушикиныг африк цустай гэж сонсож байсан уу...би анх удаа л мэдлээ..ингэж уншисаныхаа дараа хөргийг нь харсан чинь нээрээ л буржгардуу үс,бас царай зүс нь цэвэр орос хүмүүсийнхээс арай л ондоо юм гээч..

Tuesday, September 16, 2008

тусламж

lehman brothers дампуурчлааш дэ гсн..
зозо би ямар эдийн засаг ойлгох биш, тоо нэг саяас дээш гараад ирэхээр их багыг нь ч мэдэхээ боличидог хүн....нэг дарга нь л казино тоглоцсон юм даг уудаа..гээ л цуураа л тэ..:)..манайхан биш юу гэж тээм юм байхаб...
японууд бөөн юм болоо л шуугиад байх юм..эдний компаниуд дагаж дампуурч мампуураад байгаам уу да..мэдээ үзэхнээ..нэг нэгнээсээ хэт хамааралтай 「хавтгай дэлхий」 болчихсон юм болохоор тээр тэнд нэг компани дампуурах нь манийхаа өдөр тутмын амидралд нөлөөлдөг л байх даа бодвол...сайн ойлгодгоор нь Потэто гоор нэг сайн өнгөтөөр яриулж авий..

нээрээ ,компюүтэр сайн мэддэг хүмүүсээс нэг тусламж хүсмээр байна..би гдг хүн yahoo.co.jp дээр нэг хаягтай юм..гэр орондоо амид мэнд байгаагаа дуулгах, найз нартайгаа ойр зуурын хов жив ярих гэх мэтэд л ашигладаг эд л дэ..тэгсн хэд хоногийн өмнөөс нэвтэрч болохгүй, пасспортоо соли гэн учир битүүлэг мэссэж гараад байх юм...би хамаг мэддэгээ л хийлээ..нэмэр алга...хамаг мэддэгээ ч гэж хуучин пасспортоо горидлоготойгоо хамт дахин дахин хийх төдий л юм л даа...энүүнийг яавал зохих талаар мэдэх хүн байвал хэлж тусална уу?хакэрдуулна гдг нь болсийм байх да.

Tuesday, September 09, 2008

усанд орж нүүрээ угаагаад орон дээрээ завилан сууж , алим хэмлэнгээ хөтөч ном гарчилах зуур зурагтны мэдээнд халит чих талибихуйд төрсөн бодол

энэ амэрикүүд хэдэн хар шуургандаа хөөрхөн хөөрхөн нэр бодоод олчих юмаа... Катэрина л гэнэ, Ханна л гэнэ..манайх хавар болдог хэдэн хавсаргандаа ингээд нэр өгчвөл аятайхан ч юм оо??
04.19....Өнгөрөгч шөнө Завханд Норжмаа догширчээ...
04.22...Маргааш Дорноговийн Замын үүдэд Бурмаа.....гээд мэдээ явж байвал илүү mysterious сонсогдохгүй байна гэж үү??кк...японууд бол хэдэн тайфунаа дугаарлачихдаг.. 1,2,3 гээд..Хубилай хааны цэргүүд нээрээ хэддүгээр тайфунд нь амиа үйгээ бол??

Monday, September 08, 2008

аахар шаахар-2 (Хүн аалз 2, Тэрминатор 3 гдг шиг...кэкэ

...Баябагын 「юм」 сэтгүүлд гарахаар болов...

...Прокатанд өлөн нүдэлж яваад Чебурашка г олоод үзчив..Цүтая овоо ш да. байж байна..үзсэн чинь биеэр нэг бүлээн дулаан мэдрэмж гүйгээд тийм дотно...бас үхтэлээ инээв..ийм инээдтэй билүү???кк...жижиг деталиуд нь их хөөрхөн....мангар бацаан байхдаа л нэг их ойлгож үздэггүй байсанаас биш ер нь Чебурашка бол томчуудад зориулсан хүүхэлдэй байсийм байлээ ш дэ..томчуудад зориулсан гэхээр буруугаар ойлгов оо!! юмыг яаж мэдэхэв..насанд хүрэгчидэд гээд ойлгочих хүн гарах ч юм билүү:)гснээс миний блог руу орж ирсэн хайлт үгнүүд дунд「насанд хүрэгчидэд」 гсн түлхүүр үг нилээн байх юм..би хэзээнээс тийм Эрос стилтэй болоо бэ??..

...английн визаны бөглөх хуудас гэж муухан шиг инээдмийн зохиолноос дээр юм байнаа, гэрлэлтийн байдал???гсн асуултаны ард
1.ганц бие
2.гэрлэсэн(2 бие)
3.ижил хүйсний хуули ёсны ханьтай(civil partner)
4.гэр бүл болж батлуулаагүй ханьтай(unmarried partner,partner гдгийг хань гэж орчуулав.эхнэр нөхөр биш )
5.салсан
6.dissolved partnership(шүүхдэж байгаа ч юмуу тодорхойгүй шатандаа байгаа?? тодорхойгүй харицаатай байгаа хосууд??)
7.бэлэвсэн
8.separated...гэнээ...ингэтэл нь асууж яадаг юм бол??арай л нууц амрагтай эсэх? хэдийнээс нууц амрагийн харицаанд орсон??гэж асуухгүй байгаа юм...асар ач холбогдол багатай асуултууд дүүрэн..би дундаас нь бөглөхөө хаясан...кк..тэгж байгаад ер нь гэмт хэрэгтэн шиг нүүрний 3 талын зураг, бүр цаашлаад нүцгэлж зураг авч ч магадгүй улс байна..одоогоор бол гарын хээ, нүүрний зураг 2 ыг заавал авч байгаа гсн..бага багаар дасгаж байгаа л ....кк...зозо, баян улсууд яаж л аягланав, дагахаас өөр яах билээ...

Wednesday, September 03, 2008

аахар шаахар

сэтгүүлд өгсөн 「юм」 маань нэгдүгээр давааг нь даваад буцаад ирсэн..
1.тэнцэв
2.бага зэрэг засвар шаардлагатай
3.тэнцээгүй..гсн 3 дүнгээс миний ажилбарыг уншсан багш нар (2 сургуулийн 2 ондоо проф)2 р дүнг өгсөн бөлгөө.. засварыг нь хийгээд , хийснээ pdf болгоод сая мэйлдэв.. хүлээж авав..гсн хариу ирж байна...одоо хүлээх л үлдлээ.... сүүлийн долоо хоног шахам энүүнийг нухсан болохоор дууссан чинь сайхан санаа амарч байна..юмаа дуусгацсан юм чинь гарнаа, архи ууунаааа гсн чинь одоо дөнгөж 3 цаг болж болж байна....:)

...энэ зун хэт их ашигласнааас болсон уу яасан..өчигдөр air conditioner маань таг сууцсан..шөнө халууцахаар нь цонхоо онгойлгоод унтсан чинь гэндэж...шумуулнууд над дээр ажилцсан байшдаа..:(..атигар хар гэж голохгүй хамаг биеийг минь хазацсан байна..тэрийг нь би зүүдэндээ маажицсан байна..цус гарцсан байна...хмм...одоо хүртэл загатнаад байна..миа байна..гснээс энэ миа гдг үг одоо хаанаас , ямар үгнээс гаралтай юм бол??

нээрээ намайг италийн виз , английн виз гээд ярисан чинь манай хүүхэд ойж өгдөггүй..баян улсын иргэд зовлон ойлгохгүй хэцүү юм..өөрсөд шигээ хаа хамаагүй визагүй тэнэж болдог гэж бодсон бололтой...зүгээр л жуулчилалаар яваад ирэхэд юу гэж виз авч байдаг юм..чи элчингээс нь сайн асуугаад үзээч!!! гэнээ...тэхээр нь би өөрийн паспортон дээр байх японы, солонгосын виз үзүүлэв....паах, виза гэхээр ингээд тамга шиг юм дарчидийм уу???гээ л нээх ховор юм үзсэн аятай баясаад байх..кк...дээр үед монгол оросын хил дээр оччоод анх удаа хил харлаа гээд үхтэлээ баярлаад бсан япон танил санаанд оров..:)

Monday, September 01, 2008

Чебурашка Чебурашка!!!!!!!!!

Гена Голубой вагон ыг японоор дуулж байна..нөгөө 3 чинь тачигнатал японоор яриад унасан..кк..Чебурашка магадгүй миний миний хамгийн дуртай хүүхэлдэй(хүүхэлдэйн кино огт үздэггүй боловч..:P)
Юккүри токи ва сүгитэ юкү
Како ва моо модоранай♪♪

төрсөн өдрийн дуу

Чебурашка гийн япон танилцуулга...лаг хөөрхөн танилцуулж байна..кк

AVANT GARDE CHINA

Өчигдөр Токио гийн National Art Centre d д гарч байгаа Хятадын орчин үеийн дүрслэх урлагийн Avant garde China гэсэн үзэсгэлэн үзэв..Рэклам нь мэтроны буудлууд дээр наалттай, тэрэн дээр энэ хөндлөнгөөс ёжтойгоор инээх аварга? хүний зураг ашиглагдсан байсан нь сэтгэл татаад байсан юм..

уул нь би нэг их зураг мэддэг ч биш(утга агуулгын талаар ч тэхник талаас нь ч), сонирхдог ч биш, нэн ялангуяа уран зураг гэхээр л Европийн сэргэн мандал энэ тэр гээ л баахан Библийн сэдэвтэй зураг (ариун мария, Есүс хүүхэд байхдаа ч гэх шиг баахан мэдкү домог гараад ирэхээр) гаргаад ирэхээр нойр хүрдэг..буддын шашны баахан бурханы хөрөг ч тэр..яг юугаараа мундаг юм бэ гэдгийг огт ойлгодоггүй хүн..харин орчин үеийн зурагнууд хамаагүй дээр..бурхан болоод шажны сэдвээс хол, илүү хүн рүүгээ ойртоод илүү иргэншсэн гэхийм уу..үзэхэд сонирхолтой байдаг юм.
уул нь авангард бол тийм ч шинэ эд биш..европ амэрикт али хэдийн үеэ элээсэн??(үеэ элээсэн биш юм гэхэд шинэ юм биш)..оросод л гэхэд1917 оны хувисгалаас өмнө маш хүчтэй авангард зураачид туурвиж байж(яг одоо тэр зураачдын үзэсгэлэн Токио Бункамура гийн галлэрэйд гарч байна)..хятадуудын онцлог нь үүнийг хятадын нөхцөлд тааруулаад,өөрсдийн анга аясыг нэмсэнээр шинэлэг байлгаж чадаж байгаад гэнэ..тэр ч утгаараа сүүлийн үед дэлхийн анхаарлыг ихэд татаж буй юм байх.. тэдний гаргаж ирсэн 2 чиглэл.. Political pop болоод Cynical realism, миний ойлгосноор бол Political pop нь 60 аад онд баруунд хүчтэй дэлгэрсэн pop art ыг бидний сайн мэдэх,коммунизмын үеийн propoganda art тай холиж гаргаж ирсэн урсгаl ба Cynical realism нь нэг төрлийн рэализм боловч , ёжтой, сэтгэл хөдлөл нооль заачихсан ч юм уу хүйтэн , өөрт үл хамаaрах байдлаар хөндлөнгөөс хардаг бололтой..
хятадууд маниасаа тасраад нилээн хол явчижээ..энэ үзэсгэлэнг үзэж явахад зүгээр л тархи руугаа өрөмдүүлэх шиг болж байв..санаа, санаагаа гаргаж байгаа тэхник,арга барил гээд .....




video art ууд нь их сонирхолтой..10 дэлгэц дээр зэрэг , 10 ондоо улсын хүн I will die гэж хэлж буй дүрс гарах юм..нэг улсад очоод гудамжинд яваа хүмүүсээс ингэж хэлээд өгөөч гэж гуйгаад бичүүлсэн болтой..зүгээр л ердийн сонирхогчийн камэраар....мэдээж үхэл гдг туйлын зүйл..хэн ч зайлж зугатаж үл чадах..гэвч бид өдөр тутмын амидралдаа аль болох энэ үнэнээс дөлж, амандаа дурдахгүйг , тархиндаа түр зуур ч гэсэн бодохгүй байхыг хичээж байдаг ..гэтэл ердийн тэр үнэнийг үгээр илэрхийлэх болохоор хүн бүр ондоо рэакц үзүүлэх ...хүүхдүүд бол инээд хөөр болоод(энэ хүн одоо мэдрэл муутайм уу хаашаам ?яагаад ийм утгагүй юм хэлүүлж байгаам болоо??гсн аятай), орилолдоод , олноороо бөөгнөрөөд I WILL DIEEEE!!!!!! гэх аж... гэтэл бидний үеийнхэн нэг ондоо, биднээс дээш үеийнхэн, за тэгээд бүр настай хүмүүсийн рэакц бүүр ондоо...тэр дундаас нэг тийм гэхийн аргагүй гуниг ч юм уу юу ч юм мэдрэгдээд сонин мэдрэмж төрж байсан..

энэ залуу хятадын performance art iin нэг гол төлөөлөгч гэнэ..энэ бүтээл дээрээ Хятадын нийтийн жорлон дотор сандал шиг юм тавиад нүцгэн ороод суучих юм..баахан жорлонгийн хар батгана шавах бөгөөд 1 цаг орчим номхон хүлцэнгүйгээр чив чимээгүй суух аж..нийтийн жорлон нь Хятад улсыг, баахан батгана хэдгэнэ нь юуг тодорхойлж буй нь ойлгомжтой, хүний эрх хөсөр, өөрийнхөөрөө амидрахад бэрх, эрх чөлөөгүй , тэсвэрлэшгүй байдлыг дүрсэлж буй болтой(үгүй ч байж магад )..энэ видео г харж зогсоход өөрийн эрхгүй дороо займчаад.. холдмоор...дотор муухай оргих боловч , намайг ийм байдалд оруулж чадаж байна гдг магадгүй тэр уран бүтээлчийн хэлэх гсн санаа хүнд хүрч чадсан гсн үг байх..
Токио болоод энэ эргэн амидардаг хүмүүс байгаад бага зэрэг сонирхдог бол заавал үзээрэй,.Хятад хэдийгээр бидний хөрш , газар зүйн хувид ойр боловч иймэрхүү сор бүтээлүүд нь бидэнд хүртээлгүй аль хэдийнэ барууны цуглуулагчидын гарт оччихож...
оюутнууд 500 иэнээр үзэж болж байсан..Роппонги гийн National art center (新国立美術館) т шүү.10.20 хүртэл байсан байхаа

P.S бүтээлийн нэр болоод зохиогчийн нэрийг оруулсангүй..хятад хүни нэр яахаараа ийм хэцүү байдаг байнаа,.ердөөө цээжлэгдэхгүй юм..бүгд адилхан сонсогдоод..

Thursday, August 28, 2008

party нэг иймэрхүү

өнгөрсөн weekend ээр танидаг хүний home party д очив..хэдэн зураг..
...хүүхдийн ор биш шө..сахал самбайндаа баригдсан, жиймд явдаг , 185 цм орчим өндөр, бакь, 44 тэй залуугийн ор..кк

энэ удаагийн party ны сэдэв「нэг хүн, нэг авяас」..дуулдаг нь дуулаад , бүжиглэдэг бь бүжиглээд, ямар ч авяасгүй нь дор хаяж стриптиз хийж хүмүүсийг цэнгээх ёстой..хаха..японууд ер нь хөгжимийн боловсрол гайгүй байх нь олонтаа..миний эргэн тойрон маш олон хүн багадаа төгөлдөр хуур сурч бсан байдаг..за, төгөлдөр хуур биш юмаа гэхэд ямар нэгэн байдлаар хөгжимийн дугуйлан, найрал дуунд хамрагддаг бсан байх жишээтэй..энэ нь магадгүй япон хүн гэхээсээ илүү гэй хүн гдг онцлогтой илүү холбоотой байж магадгүй...тэр өдөр л гэхэд, төгөлдөр хуур, саакс бүрээ, баян хуур(аккордион), лимбэ г.м есөн жорын хөгжимийн тоглолт нэг дор үзчив...энэ удаагийн host 2 залуугийн (хамт амидраад 5 жил гсн)нэг өрөө нь тэр чигээрээ хөгжимийн зэмсэг, ноот, моотоор дүүрэн байв...ажилынхаа хажуугаар өөрсдийн сонирхолоор гэй хүмүүсийн найрал дуунд явдийм байлээ...гснээс, монгол хөөмий(дуулах?хөөмийлөх арга барил нь) одоо энд тэндхийн найрал дууны баг?? уудад маш эрэлт хэрэгцээтэй байгаа гэнэ..эндхийн дуурийн продюсэр нэг өвөө(өвөө ч ю байхав, 40 хэдтэй л байх) ирсэн..тэр хүн хэлж байгааг бодоход үнэн байх..



лимбэтэй залуу бүр хэрэг болгоод ноотны тавиур мабиур хүртэл авчирсан байлээ..кк..нээрээ энэ бариж байгаа лимбэ нь 30,000$ ны үнэтэй юм гсн..зориуд энэ лимбийг авах гэж Бостон орсон (гээ л онгироод байлээ)юм гсн..хүний хүүхдүүд ингээд дуулж хуурдахаас өгсүүлээд дор хаяж л тачигнатал хоол унд хийх авяастай байх юм..гэтэл надад??...кк..бас л гомдмоор байгаам шө..

Tuesday, August 26, 2008

..намар болбоо хөөрхий..өчигдөрхөн шатаах гэж байсан халуун байхгүй,хүйтэн бороо сэрүүн салхи,,, сандаал шоортоо угаагаад далд хийв...олимпийн маргааш намар гэж манай монголчууд үнэн онож хэлжээ...:)

..сургуулийн кафэтэри д , хажуу гийн тэнхимийн Тунис залуу тээр тэндээс хэрэг болгож ирж уулзсанаа монголын жүдөчин алт авсанд баяр хүргий гэнээ..би лаг,баярлалаа ч гэх шиг..кк..гснээс эхэндээ нэг их сэтгэгдэл төрүүлээгүй,дахин дахин хараад байсан чинь Түвшинбаяр чинь их цэвэрхэн аятайхан залуу харагдаж байдаг шө..угаасаа тийм аятайхан залуу юу, алтан мэдалитай болохоороо аятайхан харагдаад байна уу мэдкү..:)ямар ч байсан шагнал авах үедээ ягаан зангиагаар гоёсон нь давгүй зохиж байлээ.(гого.мн дээр зураг нь байсан).

..үндэсний бөхийг аргалж байгаад олимпийн төрөлд оруулчивал тэ:).олимпийн төрөлд оруулчаад жингийн ялгааны систэм шинээр нэмээд(48,52,57 гдг шиг) өгвөл мэдалийн тоо бүр ч нэмэгдэнэ гсн..кк...японууд жүдогоо, солонгосууд тэквандо гоо оруулчаад мэдали түүгээд байж болж байгаа юм чинь яагаа д болохгүй гэж....Энхбаярт хэдэн төг бариулаад ОУОХ д томилбол манай хүн юм өгч авалцахдаа сайн юм чинь бүтээгээд ирж магадгүй шө..кк..нэг ч удаа гсн авяасаа улсынхаа төлөө хэрэглэхэд яахав..

..нэг японтой яриж байгаад, монголоос бууч эмэгтэй( буучин? буудагч?) мөнгөн мэдали авсан гсн чинь, тийм хүүхэнтэй найзалсан залуу өнгөрөө гэнээ..яаж байгаан гсн чинь , уурыг нь хүргэвэл дууслаа ш д гэж авсан..кк..буудуулахийм байна л даа..:)

..манай хий ихтэй ерөнхийлөгч Гүндэгмаад цолыг нь өгч хүмүүсийн санааг нэг амраах шиг боллоо..уул нь аажуу уужуу тэмцээнээ үзээд тамирчидынхаа амжилтыг дуустал нь харж байгаад тэр шагнал , одон мэдалиа систэмтэй өгсөн бол асуудалд орохгүй байхгүй юу..яагаа ч гүй уулгамч юм шиг хамаг юмаа бариж давхиад ..нэг бол тэр балай хөдөлмөрийн баатар энэ тэр гээд цолоо дэталичилаад дэс дараа тогтоочмоор юм..МУ ын хөдөлмөрийн дэд баатар, бараг хөдөлмөрийн баатар,хөдөлмөрийн баатарт 2 хуруу дутуу , нэг бол ранк доошлуулаад УБ хотын хөдөлмөрийн баатар ч гэдийм уу..:)зозо энхбаяр ч яахав..

яг цагийн дараа баябага, 4 багшийн шүүлтүүрээр орж шүүсээ шахуулах гээд ээлжээ хүлээгээд сууж байна..сандраагаа гаргах гэж блог оо оролдов.. энхбаярыг шүүмжилсэн чинь хөлс гараад бие тайвширчлаа гсн..lol

Friday, August 22, 2008

4 zurag

..2 аяга кофе, 1хиам(бид нар багадаа галавсаа гдг байвшү..),бяслагтай, 1 зөгийн балтай toast, 1 аяга сүү...өглөөд нгэ иймэрхүү..бараг өдөр болгон ижил дээ.. өглөөд будаа мудаа,ногоо могоо,жимс мимс ёстой идэж чаддаггүй..:(
хүүхэд байхад манай ээж өглөө цай уухын өмнө буцалсан ус уулгах гээд бид нар уухгүй гээд бөөн юм болдог байж билээ..одоо бодоод байхад их зөв заншил байсан юм шиг..шууд хоолоор бөмбөгдөж ходоодоо цочроохгүй.

би учиргүй европ явж үзэх гэжийн гээд янзан бүрийн ном цуглуулаа л төлөвлөгөө зохиогоод унасан чини манай хүүхэд сая баахан газрын зураг бариад хүрээд ирж..намайг газрын зураг уншиж(ойлгож?) чаддаггүйг мэдсээр байж..:(..даапаалж байгаам байлгүй...кк..нээрээ яавал бага зэрэг зүг чигийн баримжаатай,халит газрын зураг уншиж чаддаг болох бэ??байнга 6 дахь,7 дахь мэдрэхүйдээ найдах чинь бас жаахан тиймхэн...кк..

би муурнаас сүнсээ зайлталаа айдаг боловч нохойнд учиргүй хайртай..муур бид 2 ын хооронд урид насанд нэг юм болсон байх...энэ учиргүй алаг эрээн нохой хөөрхөн байгааз??кк...бэнэттоны AD энэ тэр дээр л байж баймаар өнгө

энэ манай байрны гаднах зүлэг тэгшилж байсан хүний өмд......зүгээр л ингээд өлгөчихсөн нь хөөрхөн санагдаад.......эзэн нь (өмдөө тайлж тавичаад) хаачсийн бэ гэж үү....надтай хамт наана нь бгаам гсн..кк

Tuesday, August 19, 2008

түвшинбаяр болоод бас бус

түвшээ (танимхайрав),, чи шө гсн..кк..олимп болтол ийм тамирчин байдгийг мэдээ ч гүй байлаа...тэр өглөө зурагтныхаа дууг хаачаад ном уншингаа байн байн зурагтаа хараад сууж байтал Японы Сүзүки Кэйжи гийн эхний барилдааныг шууд дамжуулж байна..Найдан гээд японоор бичсэн нэрийг ни би монгол нэр гэж анхандаа анзаарсангүй..яасан монгол царайтай золиг вэ ухааны юм бодоод сайн хартал MGL гэж байна..хийж бсан юмаа хойш тавиад,, манай энэ нээрээ ямар азгүй нөхөр бэ??эхний тойрогтоо энэ (лаг) японтой таарч байдаг гсн юм толгойд орж байх юм..яагаад гэвэл японы зурагтаар Сүзүки г ерөөсөө л хорвоод хосгүй, түмнээс онцгой, сүргийн манлай гээд олимп эхлэхээс бүр хэдэн сарын өмнөөс рэкламдаад бсан болохоор жүдо мүдо мэдэхгүй над шиг хүмүүс нээрээ л тийм юм байх гэж бодно биз дээ...дээр нь энэ удаа японы тамирчидын(зөвхөн жүдо биш, олимпод оролцож буй бүх тамирчидыг нэгтгэсэн олимпийн баг) ахлагч гэхээр хамгийн найдлагаа тавиж байсан тамирчин гдг нь илэрхий....тэгсэн чинь манай хүн анхнаасаа нөгөө Сүзүки г чинь дарамтлаад байнга дээр нь гараастай,авч шидээстэй, араас нь хөөгөөстэй,(sooorii, ,,мэргэжлийн үгийг нь мэдкүм:)...овоо залуу юу гсн чинь юу юуны туханд хүрэлгүй цэвэр ялчидий...би наана нь бөөн баяр..ганцаараа баярлаад ,,хангалтгүй санагдахаар нь Потэто руу хүртэл мэйл бичлээ шдa..урдаас юу гсн гээч??хөөрхөн юм уу? гэнээ...xvxv....

за тэгээд, хийх юм байсан болохоор 2 дахь ,3 дахь барилдааныг нь үзэж чадсангүй... миний хувид , тэр мундаг японыг ялсан нь л маш чухал бсан болохоор сэтгэл ханасан хэрэг л дээ...тэгсэн орой 5 цагийн үед цай уух гээд өрөөндөө буцаж ирээд гого.мн харсан чинь манай хүн мэдалийн төлөө барилдах боллоо. гэж авдий...gym явах байсан болохоор жийм дээрээ оччоод хүрэл мэдалийн барилдааныг нь үзэв..сайхан урамтай барилдаж байна....миний бодлоор манайхны хамгийн гол дутагдал болох сэтгэл санааны тал дээр манай хүн асуудалгүй болтой..дайраа л давшаа л үнээрийн урамтай ...алтын төлөө барилдааныг нь догдлоод үзэж чадаагүй..тэр чигээрээ гэртээ ирчээд өнгөрсөн хойно нь дүнг нь харж мэдсэн...мэдээж маш сайхан байсан..монгол залуу алтан мэдаль авах, гардуулсан хүн нь Баттулга гишүүн(царайлаг харагдаж байв..кк), тэгээд төрийн дууллаа сонсохоор сайхан л байдийм байлээ...урид нь өчнөөн л сонсож байсан...энэ удаа анх анзаарсан зүйл гэвэл, хөгжимийн бүтээл талаасаа ч, төрийн дууллын сүр жавхаа гдг талаасаа ч манай төрийн дуулал аймаар 「царайлаг」 юм байна гэж бодсон.. Оросыг арай гүйцэхгүй байх..Хятадын төрийн дууллаас ямар ч бсан дээр шүү..хүмүүс youtube рүү ороод харицуулаад хараарай..ялангуяа эхлэл.. дррраамммммммммммммммммм... гдг хэсэг нь..:)

алтан мэдаль авсанаас дутуугүй гайхсан бас нэг зүйл нь манайхны рэакц байлаа.. аймаар байлээшд..:)сайн муу али ч утгаараа ..байнга шахуу,нутаг усаараа,хот хөдөөгөөрөө,АН,ХУ намаараа талцаж маргах дуртай монголчууд маань яг тэр өдөр хөдөө хотгүй,тэр байтугай дэлхийгээр нэг тарсан монголчууд хүртэл нэг шалтгаанаар баярлаж чадаж байна гдг нь гайхалтай байв...соц үед хүмүүжил олсон хоёрын хооронд саармаг бидний үеийнхтэй адилгүй, одооны залуучууд(өвөө болжээ би..кк) айхтар (90 ээд онооос хойш нэгдүгээр ангид орсон ) болжээ..үндэсний ухамсар өндөртэй, түүхээрээ бахархдаг, нүүрэмгий, дор хаяж л гудамжинд туг бариад гараад ирнэ гэхээр, кк, бидний үеийнхэнээс хэдэн хүн ингэж чадах бол??би бол ичээд туг бари гэвэк хаяад зугтаах байх..:)), өөртөө итгэлтэй амбиц ихтэй болсон шиг..шал өөр жишээ авахад өнгөрсөн хавар Токиод болсон Хаврын баярыг дандаа жоохон жоохон оюутнууд зохион байгуулдаг гэхэд аймаар зохион байгуулалттай, сайн хийж байгаа байхгүй юу..хог могоо ялгаж байгаа энэ тэр гээд ер нь нүүр улайхааргүй болж байна лээ..

харин гутарсан зүйл нь манай дарга нар бөөнөөрөө шал согтуу байсан явдал.. Хамгаалагчаараа байнга тэврүүлээстэй Баяр, үг хэл нь ээдэрсэн Энхбаяр,Элбэг авах юм байхгүй..интэрнэт дээрхи олонхийн саналыг харж байхад「хүн л юм чинь яадгий..」
гсн сэтгэгдэл давамгай байх шиг бсан.. уул нь тэр 3 「хүн биш төр」 юмсан...мэдээж туйлын утгаараа тэр 3 ч гэсэн мах цусанд төрсөн хүн л дээ..Иргэн Баяр бол (төлөөлүүлэв) баярлаж гомдож, хөл дээрээ тогтохгүй болтолоо согтож , цугларсан олон луу гараа зангах эрхтэй...тэхдээ хувь хүнийг биш монгол төрийг төлөөлж буй цагт
арай л ондоо юм шаардагдах юм..төр төмбөгөр ёс ёмбогор гээд монголоор сайхан тодорхойлсон байдаг даа..уул нь эрүүл саруул гарч ирээд хүмүүст дулаан сайхан үг хэлсэн бол илүү байх байлаа...дор хаяж л аюулгүй байдал талаасаа ямар ч хамгаалалтгүй олны өмнө 3 ын 3уулаа гарч уул нь болдоггүй биз дээ..төрийн тэргүүнүүд нэг онгоцонд сууж болохгүй(ямар нэгэн осол аваарын үед төр удирдлагагүй болох рискийг саармагжуулахын тулд) гэх мэт дүрмүүд бдаг санагдана..

яахав алтан мэдалийг шуудай шуудайгаар нь авдаг Хятад ,Амэрикүүд биднийг харвал муусайн юм үзээгүй юмнуууд гэх байх л даа..:)..тэхдээ яадий тэ,алтан медали авч үзээгүй л юм чинь..кк..дараа дараагийн олимпоос нэгийг биш багц багцаар нь авдаг, хүмүүс ч аа, ийм л байдаг юм гсн аястай тоодоггүй болох цаг ирэх байх...

....нэг сонирхолтой зүйл, хүн амын тоо, эдийн засгийн чадавхи спортын амжилтанд шийдвэрлэх хүчин зүйл байж чаддаггүй болтой, мэдээж тодорхой хэмжээгээр бол нөлөөлдөг байх л даа..тэхдээ Хятадтай адилхан тэрбүм хүн амтай байж Энэтхэг бол манайхтай бараг л адилхан,,дэлхийн тэргүүн эдийн засагтай Швэд энэ тэр алтан мэдалигүй байхад Куба ,Хoйд солонгос хэдэн мэдали авч байна гээд хараад үзэхээр..

...Хятадууд дангаараа хэт их мэдали авч байнаа.болиёо гсн..ер нь хятадаас мэдальгүй хоцорсон хүн байна уу??

..тэр усанд сэлж баридаг хүмсүүд ямар ч хурдан сэлдий...муухан шиг загаснаас ч хурдан байх шиг байнаа...:) гүйлтийнхэн ч гсн..бор хүмүүс үнэхээр хурдан юм.. биширмээр...шигшээ гүйлтэнд эр эмгүй дандаа бор тамирчид наасан..манай ази хүмүүс бол яаж ч сунаад тэднийг гүйцэхгүй байх...

..эрэгтэй гимнастикийн тамирчидад ямар ч хэрэггүй майк өмсүүлэх юмаа..:) ..уул нь цээж нүцгэн байвал хамагүй илүү үзэсгэлэнтэй харагданашдаа...Олимпийн хороонд claim явуулнаа..кк

...ширээний тэннис дээр хятадууд нээрээ үнэн ноёлж байнаа..нилээн олон орны шигшээг хятадууд бүрдүүлж байсан..гадагшаа дүрвэж гараад тухай орноо төлөөлөөд олимпод ороод ирдэг юм шиг бгаам..уран сайхны гимнастик ч гсн Орос нэртэй охидууд Амэрикийн өмнөөс ороо л байлээ..яавч орос юм уу украйн байх..манайхан баахан хэрэггүй барилгачин хятад авчирч байхаар олимпоос мэдаль авчихаар ганц гайгүй хятад олоод ирмээр юм...Яахав, Ван,Ли гсн хятад нэрийг нь Чулуун,Дорж энэ тэр гээд монгол нэрээр солиод өгчинө бэз..кк..гснээс манайхан Мөнхбаярыг муулахаа болимоор юм,..урвагч ч гэх шиг..цагтаа МУ ыг мэдалгүй хоцрохоос хамгаалж үлдсэн хүн..үүргээ аль хэдийн давуулан биелүүлсэн..тэрнээс илүү яах юм??гадаадын иргэн боллоо гээд аяга таваг угаагаад явсангүй,, тэр улсаа төлөөлөөд Олимпод ороод мэдали аваад явж буй нь надаа лав сайхан л санагдсан..

..Мобиком Түвшинбаярт өгч буй дугаараа нийтэд зарлачихсан болохоор одоо хүмүүс залгаад амар заяа үзүүлэхгүй дээ..кк..айхтар хүүхнүүд бол бүр ч...УБ т манай ангийнхаан(10 А гийнхаан)..юмыг яаж мэдэхэв залгаад үзээрэй гсн...

..одоо бокс үлдэж байгаа билүү..хэрвээ Бадар ууган алтан мэдаль авбал бас хөдөлмөрийн баатар болох юм болов уу..Олимпийн аварга цолыг хөдөлмөрийн баатар цол дагалдана гсн нэг жишиг тогтож байх шиг..яг шударгаар хэлэхэд надад тэр цол өгдөг нь арай л эртэдэх шиг болсон..дөнгөж 24 тэй хүүхдийг янзан бүрийн цол гуншингаар дарж яахнав дээ...30 хүртэлээ барилдлаа гэхэд дахиад 6 жилийн зай байна(дахиад нэг олимп,олон олон ОУ тэмцээн байна)....хэт их хүндлэл түүний цаашидын амжилтанд яаж нөлөөлөх бол??манайхан ч хүнийг хэт хөөргөхдөө сайн болохоор одоо баахан дуу шүлэг(чих улаймаар), зугуйдал , найр наадам, хүлээн авалт,арга хэмжээ,архи дарс, түүниг хүлээж байгаа...ярилцлагыг нь харахад овоо даруухан, ухаалаг залуу шиг санагдаж байсан..

Friday, August 08, 2008

Олимп бас бус

Бээжингийн олимп өнөөдөр болох гэж байгаа,тэр ч байтугай орой 8 цагаас нээлт нь болно гдгийг өчигдөр л мэдлээшдаа...Бээжинд олимп болох гээд байгаа, тэр нь 8 сард гэдгийг ч нэг муу юм мэдээ л байсан л даа..тэхдээ яг нээлтийн өдөр цагийг нь мэдэхгүй байсан юм..миний хувид энэ сэдэв нэг их сониролтой биш болохоор...

Олимпийн өмнө Хятадыг Японы зурагтаар сайн нүдэж байнаа..олимпийн наадмын бэлтгэл үйл ажиллагаанаас өөлж болохоор бүгдийг ухаж дуусаад сүүлдээ бүүр хамаа намаагүй юм руу ороод алга болж өглөө...мэдээж Хятадууд олимп дуустал ядуучуудаа бээжингээс хөөж байгаа, бээжингийн агаарын бохирдол гэж манай УБ шиг л юм харагдаж бгаа, манай гэр хороолол шиг хорооллуудынхаа өмнүүр самбар босгоод хүний нүднээс хаачихаж(хойд солонгос байгаа биш дэ),бамбар аялах явцад Төвдүүдийг яаж дарсан гээд л шүүмжилбэл зохих юм зөндөө байгаа....гэхдээ японуудынх арай дэндүү санагдаад,,

усанд сэлэлтийн уралдаан болох цэнгэлдэх хүрээлэн нь долгиолж байгаа ус шиг цэнхэр өнгөтэй , шөнө болохоор гэрэлтүүлдэг дизайнтай юм биана л даа..надад бол аюулын л давгүй дизайнтай барилга харагдав..тэгсэн өнөөдөр нэг TV ээр, шөнө гэрэлтүүлж эрчим хүч дэмий үрдэг, байгаль орчинд ээлтэй бус гэж шүүмжилж байх юм..эхлээд чихэндээ?итгэсэнгүй...монголчууд бол ийм үг хэлэх эрхтэй байх.,..яагаад гэвэл бид байгал орчин хамгаалах өндөр ухамсартайдаа ч биш, зүгээр л сул хөгжилтэй болохоор манайд гэрэл цахилгаангүй газар зөндөө бий,,гэтэл японууд юу билээ??,,,сансараас шөнө авсан зургаар бол Японы арал дэлхий дээр хамгийн гэрэлтэй нь байж харагддаг..хамгийн их үргүй цахилгаан хэрэглэдэг,японд амидардаг хүмүүс мэдэх байх,,,Токио гэх мэт том хотуудаар зогсохгүй ихэнхи газар өдөр шөнө нь ялгагдахгүй гэрэлтэй байдгийг...гэтэл ийм юм яриад сууж байх юм..2 хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гээч л болж байна..шинэ онгоцны буудал нь асар том,манай Нарита г хаанаа ч дагуулахгүй орчин үеийнх юм байна гээд л олимп болоод хятадыг тойрсон гайгүй өнгөтэй өөдтэй болгоныг нилээн хорссон маягаар нэвтрүүлж байх юм..кк..би хэдийгээр хятадад дургүй боловч,,тийм дургүй хүн хүртэл пологтохоор мэдээллүүд байв..:)

хятадууд амжилттай олимп зохион байгуулах нь, Бээжин орчин үежиж Токио гоос илүү гарах нь, ер нь л юм юмаараа хятадууд ази дахи японы байр суурийг ганхуулах нь эдний хувид мэдээж хүсээд байх зүйл биш болохоор тэр байх л даа..зозо, нөгөө Мятав нь авна уу Готов нь авна уу(ирж яваа цагаас зээлэв) надад ямар хамаа байхав гдг шиг олимп надад ямар хамаа байхав..өнөө орой нээлтийн үеэр гарч сайхан пийв уунаа..ойрд уугаагүй , хөнгөн зэрэглэлийн спиртний дутагдалд ороод байх шиг байна...шөнө унтахаар толгой дээр шувуу дуулаад гээд худлаа яриал уу..кк

олимп гснээс Японы хөл бөмбөгийн дасгалжуулагч нь ийм давгүй залуу байдаг юм байна..өнөө өглөө л зурагт үзэж суугаад мэдэв....айхтар нүдэнд торохоор гоо үзэсгэлэн , сайхан царай байхгүй боловч ямар ч байсан намайг татах нэг юм түүнд байна...юу юм бол гээд хараад бсан чинь уруул дээрээ Цэрмаа мэнгэтэй хог бээшдаа..би нээрээ насан туршдаа ийм хүмүүст дур наасаар бгаад дуусах болтой...44 тэйм гэнээ..Соримачи Ясүхарү гдг гэнэ..ид үеэ өнгөрөөд оргилоос уруудаж яваа,хал үзэж халуун чулуу долоосон эр болтой,миний хувид хамгийн амттай үе дээрээ гсн үг..кк..




Thursday, August 07, 2008

....энэ хавар төгсөөд ажилд орсон сэнпай , хэдэн сувилагч хүүхнүүд байна, гоокон,{гоокон гдг ни эндхийн хэлээр адил тооны эсрэг хүйсний хүмүүс тодорхой зорилготойгоор (ямар зорилготой гдг нь ойлгомжтой) архи ууж хоол идэхийг хэлнэ.kk}хийе..чи заавал ирнэ шүү ..гэж дарамтлаад болдоггүй...юу гэж хэлж бултах шалтгаанаа олохгүй сэстрээсдээд сууж байна..нэгд иймэрхүү гоокон ассар сонирхолгүй байдгийн дээр өөрийнхөөрөө байж чадахгүй худлаа яриж, дүр эсгэх хэрэг гарна(ийм хүүхнүүдэд дуртай, өнөөг хүртэл ийм ийм найз охинтой бсан гэх мэтээр ..,)муу санаатай,миний цаг завыг асуугаад , завтай гэж сонссоны дараа гол хэргээ хэлж байгаа байхгүй yu.. уридчилаад мэдсэн бол бас учиртай..:)бүр болохгүй бол , дүү нь ээмэгтэй хүн сонирхдоггүймаа, та ганц гайгүй залуу олоод ир л гэхээс...кк....бага залуу байхад ч тоохгүй худлаа яридаг байлаа..одоо ядраад байдаг болсон байлээ..аль болох өөрийнхөөрөө, али болох өөртөө үнэнч(хүмүүс намайг дураараа гээд байдаг юм..кк), тэгээд ойлгомжтой simple байвал..

эргэн тойрон яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн их байнаа...яах гээд , юу хүсээд байгаа нь ойлгомжгүй мэйл ирүүлнэ..анхны бойфрэнд тийм хүн байж билээ...хөдөө томилолтоор яваад ирэхдээ,,, би яг одоо Токио өртөөн дээр буулаа....гсн мэйл ирүүлнэ..би ч яахав дээ..оцүкарэсама!!...гээ л ... тэгсэн дараа гомдол мэдүүлж байна..чи их хүйтэн хөндий хүн юм..гээд..яасан гэсэн чинь,,,Би томилолтоо дуусгаад Токио д буцаад ирлээ гдг чинь ,,хоюулаа уулзах уу? чи завтай ю ? гсн үг байхгүй юу гэнэ..би яаж мэдэхэв дэ.,,,зозо,юу ярих гээд юу яриад унабаа...
сүүлд үзсэн кинонуудаас хамгийн их таалагдсан нь дандаа япон кино болж таарав.. дандаа ч юу байхав..ихэнхи нь Озү гийн кинонууд байна..

1.仲原俊ー桜の園(1991)-Nakahara shun-Cherry orchard
2.小津 安二郎-晩春(1949)-Ozu yasujiro-Late spring
3.小津 安二郎ー麦秋(1951-Early summer)
4.小津 安二郎ーお茶漬けの味(1952-tea over rice)
5.小津 安二郎ー早春(1956-Early spring)
6.小津 安二郎ー彼岸花(1958-Equinox flower)
7.小津 安二郎ーお早う(1959-Good morning)
8.吉田大八-腑抜けども、悲しみの愛を見せろ(2007)-Yoshida Daihachi-

сүүлийн үеийн япон кинонуудаас хамгийн сонирхолтой нь энэ байв..японы subculture д дуртай хүмүүст энэ кино лав таалагдана..

Tuesday, August 05, 2008

ayanga

...өчигдөр энд гэв гэнэтхэн бүрхсэнээ аянга цахилгаан болоод аймаар юм болов..би ч аянганаас сүнсээ зайлтал айдаг тул хамаг цонх,хаалга бүх л юмаа тас хааж аваад гэртээ суув..галт тэрэг зогссон, тог тасарсан, айлын байшин шатсан гэх мэт юм юм л болсон болтой...нэг танилын тэмдэглэл (япон) уншсан чинь аянганы дуу болоод гэрэл?? энд аймаар дуртай гэнэ...маш үзэсгэлэнтэй байв гэнээ,,,кк....тайфун(далайн хар салхи) д дуртай гэх хүнтэй бас таарч байсан юм..

тийм болохоор өчигдөр ойрд үзээгүйгээр зурагт үзэв..японд найман сар болохоор аймшигийн нэвтрүүлэг болоод дайны холбогдолтой нэвтрүүлэг эрс ихэсдэг...аймшигийн нэрвтрүүлгийн тухайд(ихэнхи нь сүнс , хий үзэгдэлтэй холбоотой)тухайд яагаад гэхлээр,халуунд аймаар юм үзэхээр нуруугаар хүйт оргиод сэрүүцэх шиг болдог болохоор тэр юм гсн,,:)дайны тухайд ойлгомжтой..8 сард Нагасаки,Хирошима гийн явдал, дээр нь япон дайнд ялагдсан сар тул..манайхаар бол баахан хувисгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гдг шиг өвөө нар гарч ирээ л баахан дайны тухай яридаг юм..өчигдөр , Филиппиний арлууд дээр бүслэлтэнд ороод төвөөсөө холбоо тасарсан тул дайн дууссаныг мэдэлгүй дайн дууссанаас хойш бүхэл бүтэн 2 жил 6 сар агуйд бүгээд бууж өгөөгүй цэргүүдийн түхай гаргаж байх юм..тэр агуй дотор хоол хүнс хомс байсан тул(сүүл үедээ бага багаар шөнө гараад хооол олдог байсан болтой..яг ид бүслэлтэнд , агуйнаасаа толгой цухуйлгах боломжгүй байсна тэр үед , амь үрэгдсэн нэгнийгээ дэрлээд унтчидаг байсан, махыг нь иддэг бсан, шээсээ уудаг бсан/энэ ч яахав/, ), зарим нь галзуураад амиа хорлосон, бууж өгөх гэсэн нэгнийгээ буудаж хороодог байсан гээд аймаар аймаар юм ярив....анх тэр арал дээр 10,000 цэрэг байгаад, дайн дуусахад 34 хөн цэрэг үлдсэн гэхээр бас л аймаар шө..

NORWEGIAN WOOD

...Миний хувид баярлаад баярлаад ханашгүй нэг шинэ мэдээ....「Норвэгийн ой 」Trần Anh Hùng гдг Ветнам гаралтай Франц найруулагчийн гараар кино болох нээ...Эхэндээ жаахан дурамжхан байсан ч энэ найруулагч The Scent of Green Papaya(1993) болоод Cyclo (1995.энэ кинонд залуухан ТОни Леон яруу найрагч бүтэлгүй эрийн дүрд тоглодог) гийн найруулагч гэж сонсоод жаал тайвширав,,..2009 оны 2 сард зураг авалт эхлээд , 2010 онд дэлгэцэнд гарах юм байна,.,хамгийн гол нь тус кинонд Тони Леон тоглож тун магадгүй байгаа аж...
Мүракамигийн зохиолууд ерөнхийдөө үйл явдал гэх юмгүй, хүний сэтгэл болоод оюуны дотоод дахи гүн харанхуй руу чиглэсэн (үүнийгээ худаг гэж нэрлэх бөгөөд, өөрийнх нь хэлсэнээр бол Достоевскийгийн нөлөө гэх)..байдаг тул кино болгоход маш хэцүү байдаг..түүнээс гадна өөрөө ч кино болгох зөвшөөрөл өгдөггүй бсан юм билээ..миний бодлоор түүний зохиолоор оросууд сайн кино хийж магадгүй юм..

Tony г танихгүй хүмүүс ийшээ..кк..
Chungking express намайг WKW ийн улаан ягаан фэн болгосон кино..цагдаа хувцастай, бас цагаан brieftei Tony..
нэг хүн Radiohead ийн дуун дээр эвлүүлэг хийсэн нь хөөрхөн болж..

Monday, August 04, 2008

Бөөн дурын уран сайханч баябага

Өнгөрсөн 7 хоногт мэдрэл муудталаа урлаг уран сайхнаар занимаалдав..би гэж нэг бөөн дурын уран сайханч..завтай цаг байвал хөгжим сонсож өнгөрөөнө..гэрт гадаа, унаа тэргэнд, ваннанд , хаа сайгүй чихэндээ хөгжим углаатай..нэг юм хангинуулаастай..ардын дуунаас авахуулаад рок,тэгснээ дан хөгжим хүртэл ер нь болж өгвөл гээлгүй бүгдийг ни сонсох хүсэлтэй бололтой..
юмыг яаж мэдэхэв.хэзээ нэг цагт мэдрэл муудаад debut хийх ч юм билүү...би debut хийвэл Киви гийн 3 ч ажилгүй л дэ гсн..:)хэдэн жилийн дараа нээх солгой хоолойтой мөртөө шал далий шүлэг тэй дуу дуулдаг дунд эргэм насны атигар хар залуу зурагтаар гараад унавал тэр чини би шөө.xvxv.үзсэн сонссон юмнууд нэг иймэрхөө..

Лхагва: Парисийн дуурийн тэатрын Le chateau de Barbe Bleue/Хөх сахалт вангийн цайз/, Journal de un Disparu/Алдагдсан эрийн тэмдэглэл/..@Bunkamura,Tokyo
дуурь гэж ассар хуучинсаг урлаг гэдгийг бүгд мэдэх байх...тэр заншилыг франз хүмүүс зоригтой эвдэж байна..орчин үеийн тайзны урлаг яаж өөрчлөгдөөд , хаана ирчээд байгааг эндээс харж болохоор байвай..тайзны гэрэлтүүлэг,компютэр график ашиглаад дэлгэц болоод тайзыг гайхамшигтай хослуулсан байв..Францууд болсон хойно яаж зүгээр байхав.,.тайзан дээр бараг нүцгэн шахуу хүмүүс, японд жишээ нь кино тэатр болоод олон нийтийн өмнө ямар нэгэн байдлаар бэлэг эрхтэн үзүүлэхийг хориглодог..тийм болохоор япон по кинонууд дандаа эмзэг газраа бүдэгрүүлсэн байдаг...гэтэл тэр хууль энэ удаа эднүүст огт хамагүй болтой..тайзан дээр (дэлгэцээр )
цочтол харуулж байх юм.. цагдаа магдаадаа тулж хоригдож бариагүйг бодоход японууд нүдээ аниад дуугүй өнгөрөхөөр шийдсэн болтой..бас л 2 нүүртэй улсууд шө..
тоглолт дууссаны дараа Бүнкамүра гийн хажуудах Стаpбакст суутал , асар танидаг агаа сүр сархийтэл алхаад өнгөрөв.. ахиулаад сайн аживал манай Rhia агаа ажгуу.. кк.. Зөвхөн Лхагва д л ажилладаг биан бар луу явж бсан нь тэр байж..жаал сонин сайхан хүүрнээд салав..

Баасан. Chung Myung-Whun ий удирдсан Asia Philharmonic orchestra гийн тоглолт@Suntory hall.
дэлхийн бүхий л нэртэй тэатрүүдад урилгаар 「удирддаг」 маш цөөхөн ази удирдаачдын нэг . Со залуу (залуу ч гэж 50 хэдтэй)..хэдэн жилийн өмнөөс зүүн азийн шилдэг хөгжимчидөөс бүрдсэн Азийн Филормони Оркэстр байгуулсан..харамсалтай нь манайхаас хүн багтдаггүй юм байна..ихэнхи ни Япон, Солонгос, Хятадууд байв..

Бямба.
2006 онд дэлгэцэнд гараад японы кино наадмуудын оны шилдэг гсн хамаг л шагналуудыг түүсэн Hulagirl(フラガール) ийн жүжгэн хувилбар @ Akasaka АCT theater
пиг хүн..нэг их гайх ширч шагшрах шинэ юм байсангүй..

Ням
японы хамгийн залуу бөгөөд ирээдүйтэй гэгдэж буй жааз дуучин Кобаяши Кэй гийн концэрт @ SТБ 139 Roppongi..хэгжүүн хөөрхөн бацаан байв..тэрний фэн нь ихэнхи нь ахимаг насны эмэгтэйчүүд (эмээ гэх гэснээ болив..:)) болтой...сайн дуучин бла бла гэхээсэ илүү ач гуч нарыг нь санагдуулам хөөрхөн жаал болохоор тэр байх..кк

Friday, August 01, 2008

honobono/zuragtai temdeglel/

Баябагыг сүүдэрлэгчийн дурангаар дээрээс нь доош байдлаар өнгийж? харвал..миний хайртай тэлээ цухуйж байна..миний хөл нээрээ аймаар царай муутай наасан......lol

манай хүүхдийн гэрт байх toaster чөтгөрттэй болтой..талх шарсан чини ийм болоод гараад ирсэн...xvxv

орос хувилбарыг нь бас олоод авсан..харицуулж үзээ л , энд тэндээс нь орчуулж үзээ л...юмыг яаж мэдэхэв..хэзээ нэг цагт би хийчих ч юм билүү??...:)

нээрээ эртүүд a sound ын дууг оруулахдаа imeem ийг auto play дээр нь тавицсан чини орох болгонд урдаас дуулаад жаахан даяргаатай санагдахаар нь аваад хаячлаа..;)