
багш 5 хоногийн томилолтоор Хятад явчлаа..сайхан сайхан..хэд хоног сайхан эрх чөлөөтэй байхнээ...хадууралгүй үндсэн сэдэвтээ..
Японууд ер нь асар дүрэм журманд дуртай ард түмэн бөлгөө..японд байж үзсэн хүмүүс мэдэх байх..хаа сайгүй тэгж болкү,ингэхийг хориглоно гээд наян дүрэм бичээд хадсан байхаас гадна ямар нэгэн юмыг заавал зааварчилгаа, аргачлалын дагуу хийнэ..тэхгүй бол санаа нь амардаггүй шинжтэй..түүнээс гадна, сургуулиуд, компаниуд бүгд өөрсдийн дотоод журамтай..манай сургуулид гэхэд л тогтооож барамгүй олон 「болохгүй,хориглоно」бий..бас юм л бол багшийн гарын үсэг /8тай хүүхэд бгаа юм шиг/, юм л бол батлан даагч/хошоонин/ гээд унадаг төвөгтэй ард түмэн.....
au(манайхаар бол мобиком?) гээс гаргадаг FILT гээд сэтгүүлийн VOL.33 т японы ерөнхий БС иудын дотоод дүрмүүдээс 「хэн бодож олсон юм бол???」гэмээр хөгжилтэй??хөгийн??.. гажиг дүрмээдийг нь цуглуулсан байна..тэрнээс хэдийг иш татвал:
1.Сургууль дотор эсрэг хүйсний хүнтэй хамаагүй ярихыг хориглоно.Шаардлагатай тохиолдолд「ярианы агуулга」ыг зориулалтын маягтын дагуу бөглөж сургуулийн захиргаанаас зөвшөөрөл авсаны дараа ,тусгай өрөөнд ярилцаж болно.
юуууууууууууууууууууу бээээээээээээээ?????кккк..../тоокио хотын ахлах сургууль/
2. 10 аас дээш удаа хичээлээс хоцорсон тохиолдолд хоцорсон тоогоор нь цагаан лууван тариулах арга хэмжээ авна../Точиги мужийн тариалангийн төрөлжсөн ахлах сургууль/
тайлбар:японд манайхаар бол хуучины ТМС шиг ахлах сургуулиуд бдаг..ерөнхий боловсрол+ямар нэгэн тусгай мэргэжил эзэмших хичээлүүд ордог..тийм сургуулийн дүрэм болтой..ккк
3.сургуулийн гахайг өшиглөсөн тохиолдолд сургуулиас түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна.../Окаяма мужийн тариалангийн төрөлжсөн ахлах сургууль/
бас дээрхи шиг сургууль болтой..гэхдээ л.....юуун гахай бэ?????????....lol
4.Сургуулиас гадуур эсрэг хүйсний хүнтэй хамт алхахыг хориглоно..тэр хүн нь эцэг, мөн ах дүү хэн ч бсан адил../тоокио хот.охидын ахлах сургууль/
5.нэг удаагийн бие засалтаар 「хөнгөрөхөд」 30 сэк, 「хүндэрэхэд」3 мин аас илүүг зарцуулж болохгүй..(小は30秒、大は3分)/чиба мужийн дунд сургууль/
жорлонд хүнд гарууд цуглаад байдгаас сэргийлэх зорилготой дүрэм болтой..хаха
6.сургууль дээр 10 аас илүү иентэй ирэхийг хориглоно../айчи мужийн дунд сургууль/
хүүхдүүд мөнгөтэй байхаараа автомат тоглоом тоглох г.м ээр сурлагад сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэн болтой..10 иен биедээ авч явж болдгийн шалтгаан нь хулгайлагдаж барицаалагдсан үед таксофоноор ярих боломжтой байхын тулд гэнээ... ккк... тэгээл барицаалгдчааd яая гэж байж утсаар ярих ээд 10 иенээ бариад гүйх юм байха..кк..10иен нь ойролцоогоор 100 төг тэй тэнцэнэ.таксофон 10 иен байдаг..
7.үдийн цайг заавал сүү,талх, оказү /юу ч гэмээр юм дэ/ гсн дарааллаар идэх...lol
8.нэг удаа хэрэглэх жорлонгийн цаасны хэмжээ нь 30 см байна..lol/шугам авч орохийм уу хаашаам..lol/
9. хичээл дундуур 3 удаа л найтааж болно..3 аас дээш удаа найтаах тохиолдолд ангиас гарч амралтын өрөөнд /үргэлжлүүлэн??кк/ найтаах..
10.төрөлхийн буржгар үстэй бол 「үнэн」 гэдгээ баталсан зургийг тодорхой маягтан дээр хавсаргасны дагуу анх сургуулид ороход нь эцэг эх нь сургуулийн захиргаанд мэдүүлнэ..сургуульд байх хугацаандаа илт онцгойрч бусдын анхаарал татахгүй байхаар богино засуулна..
тайлбар:дээр үед монголд урт үс,трапэц өмд хориотой бсан шиг японы сургуулиуд хүүхдүүдийг үсээ янз бүр болгохыг ихэвчлэн хоридог..шараар будах, хими хийлгэх, урт ургуулах г.м..тэр талаархи дүрэмний нэг хэсэг болтой...тэхдээ лл.........хихи..
үүнээс гадна гар утас бариж болохгүй, машинаар хүргүүлж болохгүй/энэ 2 ыг бол ОК гэж бодож байна,миний хувид/,заавал зангиа зүүх, заавал цагаан оймс өмсөх,охид үсээ задгай тавиж болохгүй,охидын үсний боолт зөвхөн хар өнгөтэй байна,сургууль дотор өөрийн ангиас ондоо давхарт очихыг хориглоно/гарч орох үед дамжин өнгөрч болно гэнээ/, сургууль дээр чихэр, бохь хориотой,урт ороолт зүүж болохгүй, зөвхөн цагаан өнгийн дотоож хэрэглэнэ,,,,,,,,,,,,г.м ээр наян дүрэм байдаг болтой..
анхааруулга: сургууль болгон ондоо бөгөөд харилцан адилгүй..
биднийг бага байхад нэг иймэрхүү дүрмүүд бдаг бсан даа..захны даавууны өнгө цагаан байна ч билүү..кк