нүдний даралт гэж сонссон уу??
хэд хоногийн өмнө өглөө босоод ирсэн чинь зүүн нүдний уг руу хатгаж өвдөөд , гадаа гэрэлд гарахаар нулимс гараад бсан юм..ингэж нүд рүү хатгаж өвдөх нь, миний хувид анхных биш л дээ. байнга биш ч жилд 2-3 удаа ингэдэг болохоор, бас дахиа л нүдний ядаргаа болсон байна гээд тоохгүй бсан чинь манай хүүхэд загнаж байнаа..
(тэр өдөр манайд хонож таарсан юм)...
чи эмчид үзүүлэлгүй өөрийгөө оношилчихдог яасан мундаг юм??...бла бла....явж үзүүл..гэхээр нь,зозо, гээд дургүйхэн нүдний эмчид очлоо..
тэгсэн нөгөөдүүл чинь нүдний зургийг өчнөөн янзаар аваал, шар ногоон шингэн дусаагаад, салхи үлээлгээд янзан бүр болж байна.нүдний угийн(мэргэжлийн хэллэг нь юу юм болоо??японоор 眼底) зургийг хүртэл тачигнатал авчдаг юм байна..тэгэнгүүт нөгөөх нь шууд дэлгэцэн дээр гараал , өөрийнхөө нүдний угийн зургийиг анх удаа харав..их л сонин мэдрэмж төрөх юм билээ..энэ улаан толбо юу бэ?, тэр нарийн судал нь юу бэ?? гээд хөөрхий эмчийг нэгд нэгэнгүй шалгаав..нөгөө эмч нүдний загвар(жижигхэн глобус-бөмбөрцөг шиг хэлбэртэй) гаргаж ирээд, нөгөөх нь нээгдэж хаагддаг наасан, нүдний бүтэц, миний нүдний хувид асуудал нь хаанаа байгаа гэх мэтээр тайлбарлаж өгөв....нүдний даралт өндөр байна гэнээ...жирийн хүмүүсийн даралт 10-12 байдаг бол минийх 44 бсан ..
хэд хоног нүдний даралт буулгах эм ууж, шингэн дусааж байгаа..дараа долоо хоногт дахиад үзүүл гсн...бага зэрэг айсхийгээл сууж байна..ер нь өөрийн биенд бага зэргийн өөрчлөлт мэдрэгдэнгүүт эмчид үзүүлж байх хэрэгтэй юм шиг...надаас өгсүүлээд манай монголчууд ерөнхийдөө хэнэггүй талдаа, шууд өөрийгөө оношлоол яваад бдаг .их буруу юм шиг бна..
тэр эмнэлгээс гараад , хүний биеийн анатомийг зурагтайгаар тайлбарласан ном худалдаж авав..хүний бие ямар зарчимаар ажиллдаг энэ тэр гээд ерөнхий зарчимыг нь мэдээд авчих санаатай..зурган тайлбартай болохоор би хүртэл ойлгоод урамтай..
бэлэг эрхтэнийг нарийвчлаад зүсэж бариад тайлбарлачихсан, дур тавих систэм энэ тэр гээд эхлээд аймаар сонирхож үзэж бсанаа сүүлдээ эвгүй оргиод..ер нь тиймэрхүү ном үзээд байвал сээгэс хийх дуршил хэсэгтээ алга болох юм шигээ..кк...
гснээс хүний үсний уг(анхны) өнгө нь цагаан гэнэ...ургаад биеийн гадна талд гарч ирэх замдаа ямар нэгэн будагч бодисоор дамжаад хар(ази хүмүүсийн хувид) болдог бололтой...хүн хөгширөөд үс цайдаг нь энэ будагч бодис ялгаруулах чадвар доройтсонтой холбоотой юм байна...(өршөөгтий..энэ миний ойлгосноор шүү.алдаатай байвал хэлээрэй..).....
ер нь үс цайж, шүд унаад, улам жижигрэх?? гэх мэтээр хөгширнө гдг нэг талаасaa анхны хэлбэр(нялх хүүхэд) лүүгээ буцаж байгаа хэрэг юм биш үү.....өлгийтэй хүүхдүүд анхандаа нээх адилхан царайтай ялгахад бэрх байдаг даа....тэрэн шиг өвөө эмээ анр ч гсн адилхан царайтай болчидог биш үү??
заза, дэмийрэх нь байна..үг олдлоо.. сүүлийн хэсэг нь 『мэдлэгт дусал нэмэр』 байлаа..:)
hi hello
1 hour ago










