Friday, March 12, 2010

аар саархан

амисгалсан агаар болгоноос хавар үнэртээд сайхан өдөр байноо...гснээс ай под капут болсон..нэг тал нь сонсогдохоо боличихоор чихэвчинд байгаа байх гээд шинэ чихэвч авсан боловч нэмэргүй...Apple store орсон чини 「ай под засвар авдаггүй юм..эвдэрсэн бол шинийг авахаас ондоо аргагүй 」 гэнэ..засвар авдаггүй юм бол та нар яах гэж support centre гэж худлаа юм ажиллулж байдий?? энэ тэр гэж жаал томорчоод ирлээ.. кк.. шинэ ай под авах уу, эсвэл ай фоон болгож солих уу гээл эргэлдээд л сууж байна...ай фоон болгохын тулд гар утасны опэратороо солих хэрэг гарна..хэрвээ тэгэх юм бол 2 жилийн гэрээгээ гүйцээлгүй цуцалсан учир алданги төлнө гээд асуудал бас байна..

монгол руу захисан номнууд ирэв..По даргын, блог дээрээ танилцуулаад байсан Оскар Вайлдын Дориан Грэйн хөрөг/Oscar wild-The picture of Dorian gray/ монгол хэл дээр гарчээ..уул нь О.Чинбаяр гээд мэргэжлийн хүн орос хэлнээс орчуулсан болтой..даанч орчуулга гэж үнэндээ авах юм алга..хайран номыг үнэндээ яиран болгожээ..хэрвээ Оскар вайлд ажаа өөрин номын монгол орчуулгыг харж чаддагсан бол арай ч дээ л гэх байх даа...бас Жэймс жойсын Үлисс/james joyce -Ulysses / ийн монгол орчуулга ирэв..даанч орчуулагч нь бас л энэ хүн байхаар сонирхол бууураад хойш нь тавичихаад байна...
харин Нэпко хэвлэлийн газраас гаргасан Э.Радзинскийн Сталин(Болдоо) гэх номыг Баабар агаа тасархай орчуулжээ...уул ном нь ч асар сонирхолтой бичгдсэн ном байлаа.. монголоор орчуулсан ном атал утгыг нь ойлгох гэж толгойгоо гашилгах шаардлагагүй уншихад асар урамтай байлаа...орондоо, хоол идэхдээ, жорлонд, галт тэргэнд ухаангүй уншсаар 2 боти номыг дор нь дуусгачихав..зөвхөн Сталин төдийгүй Орос орон,соц,кап нийгэм, дэлхин хувисгал, большэвик, мэньшэвик,эсер, баруун зүүний нугалаа, гитлэр, жүүдүүд гээд ер нь л 20 р зууны түүх сонирхдог хүн заавал уншууштай...

Wednesday, March 10, 2010

Бээжин 2

Бээжингийн төв талбай -Тэнгэрийн амгалан хаалга(Тэн ань мэнь) дахь Мао даргын хөрөг..Зүүн талд нь БНХАУ мандтугай! баруун талд нь Даян дэлхийн ард түмнүүдийн эв нэгдэл бадартугай! гсн танил уриа хаджээ
Минь,Чинь улсын хаадын ордон болох Хориотой хот(紫禁城) дахь жорлонгийн бичээс: Урагш ганц алхам алхаад бие засчих нь соёл иргэншилд нэг том алхам ойртсон хэрэг болно!!бодвол хятад эрчүүд хол зогсчихоод гадуур нь үзэж тараад бдаг болтой..ер нь хятадад энд тэнд жорлонд орохоор байнгын орон тооны хүн хараад сууж? зогсож байх юм билээ...зөв бие засч буй эсэхийг хянах, мөн бохирдвол үтэр даруй цэвэрлэх давхар үүрэгтэй байх..

манжийн сүүлчийн эзэн хаан Пу И гийн холбогдолтой үзмэрийн хэсэг /хориотой хот/. энэ хүний амидралаар хийсэн Бэртолуччигийн кино байдагийг бүгд мэдэх байх..энэ англи хэлний хичээлийн дэвтэр болтой..үгийн дуудлагыг/утгыг биш/ монголжин манж үсгээр тэмдэглэсэн байгаа нь содон харагдаж байв..(манжууд монгол үсгийг зээлдсэн болохоор монголжин манж хэмээв)

энэ бас арай гайгүй өөртөө таарсан хэмжээтэйг өмсчээ..ажаад байхад хятад цэргүүд дандаа өөрөөсөө дор хаяж 2-4 хэмжээ томдсон болов уу гэмээр элбэгдүү шинэль өмссн харагдсан..элбэг шинэль дулаахан байдаг юм уу эсвэл энэ оны моод тийм байсан уу сайн ойлгоогүй..аа, тийм Бээжинд гэрлэн дохионууд, солигдоход хэдэн сэкүнд үлдсэнийг тоогоор харуулдаг нь их зүгээр юм билээ..

бээжингийн эрээвэр хураавар бодлууд

Бээжин гээд нэг хот байх юмаа..Баригдаж буй байшин барилгыг нь харахаар нээг их том хот ч юм шиг, амидарч буй хүмүүүс болоод бусад зүйлийг нь харахаар, манай нэг найз Лос анжэлэс ийг 「большая деревня」 гэж билээ,энэ тэгэхдээ арай ондоо утгаар хэрэглэсэн л дээ, найман зүгтээ налайгаал ямар ч том хотын шинж байхгүй гэж бсан, тэрэн шиг томооохон тосгон ч юм уу гэмэээр...ямартаа ч эхнээс нь../pic.1.уламжлалт фүүтоны гудамж/

өөрчлөлт
Би уул нь 10 жилийн өмнө энэ хотод анх очиж байсан юм..тэр үетэй харицуулахад бас нилээн өөрчлөгджээ..нилээн олон шинэ барилга , мэтроны шугамууд нэмэгдээд, юмны үнэ ч багагүй өсч, хүмүүс нь өөртөө итгэлтэй болцгоочихож..манай хятад улс бла бла, Японы эдийн засгийг энэ жил гүйцэж түрүүлж буй бла бла, муусайн амэрикүүд юу юм бэ бла бла г.м...нөгөө айхтар 「Ни хао жорлон」нь хотод үзэгдэхэ болиж..10 жилийн өмнө намайг соёлын шоконд оруулсан зүйл..кк.. хаалгагүй, хажууд хүнээс тусгаарлах хашлага үгүй нийтийн жорлонгуудыг егөөдөж нэрлэсэн нь тэр..хотын төвийн нилээн олон фүүтон(futon-mанайхаар бол гэр хороолол маягийн хятадын уламжлалт сууцны соёл) гадны жуулчидад зориулаад засаад янзалчихаж.. цэвэрлээд, жорлон бариад, таних тэмдэг тавиад, бар рэстөран,мөн жуулчидад зориулсан хямд буудлууд пиг шавсан байх юм. такси,зочид буудал гээд үйлчилгээний газрын хүмүүс англиар ярихыг ихэд мэрийхээр барахгүй, 「бараг」л яричихаж буй хүмүүстэй нилээн олон таарав..манай өвөрлөгч найзын тайлбар:Олимпикийн наадамын ач..pic2. Sanlitun Soho

Бэйжин хэмээх үг.
Бэй+жин гэж умард нийслэл гсн үг..Өмнө зүгт нь Нанжин(өмнөд нийслэл) гэж бас байдгийг бүгдээрээ мэдэх байх..инээдтэй нь Токио гсн ханзыг хятадаар дуудвал Дунжин гдг юм байна..:)..Зүүн нийслэл гсн үг...тэгэхдээ энэ нэр хятадтай хамаагүй л дээ..япон дотроо баруун(кансай), зүүн(кантоo) гсн нутагт хуваагддаг..тэрнээс салаалсан нэр...Бүүр хадуурахад, манайд Квантуны арми гээд байдаг нэр томиёо нь уул нь Кантоо арми(関東軍) гсн япон үгний орос дуудлага...Кантоогийн Тоо Тоокиогийн Тоо 2 нэг үндэстэй гсн үг.тухайн үед Японы эзэмшилд(хяналтад) байсан Ляо дуны хойгийг японд зүүн муж гэж нэрлэж бсан бөгөөд тэр бүс нутгийг хамгаалах арми гсн утгатай. за за хадуурах нь..

Air china
онгоцны бүхээгээр байн байн 「ши ши мэн вү ши мэн」「дунжин бээжин」 гээд бсан..эхнийх нь Ноёд хатагтай нараа гсн үг юм шиг байлээ..:).би ингэж сонссон.арай ондоо байж магадгүй шүү...эхэндээ Анхаараарай,анхаараарай гэсэн үг байх гэж таагаад байсан чини арай биш бсан..гснээс Air China үнэхээр гомдмоор жоохон хоол өгнөө.. миний өлсгөлөнг хагасыг нь ч дарж чадаагүй гээд бод..хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнээ гэж, Бээжин Москвад суухдаа би баахан идэх юм бэлдэж онгоцонд ороод байгаам биш үү..

2. миний муу салбаак цүнх зүгээр гараад ирсэн мөртөө Луй Витон ы цүнх болохоор ийм тусгай? саванд гарч ирж байгаам даа..бас л алагчилж байгаам шүү..кк

монголын эрлийз??цаг агаараасаа болдог юм уу эсвэл угаас умардын нүүдэлчин ,малчин үндэстэнүүдтэй олон зуун дамжин цус холилдсон болохоор тэгдэг юм уу умард хятад хүмүүс/уул нь ч хятад гэж үндэстэн дэлхий дээр байхгүй л дэ.хан үндэстэн, хятад улс бий/ өмнө зүгийнхээ жинхэнэ 「ориг」хятадуудаасаа нилээн ондоо харагдах аж ..яс томтой, байж бариж байгаа нь яг монгол юм шиг хүнтэй Бээжинд их таарах юма.өмнө зүг рүүгээ бээтнам ч юм шиг турихан хүмүүс олшироод явчихдагийг бүгдээрээ мэдэх байх.тэрхeн зуур,「даяар Хятад」 хөдөлгөөнийхөн тэднийгээ, муусайн монголын эрлийзүүд энэ тэр гэж ад үздэг болов уу гсн хөгийн бодол толгойд халит эргэлдэх ажээ.. ер нь монгол хэл,соёлоо мартаад хятад соёлд ууссан ч гэлээ өөрийн identity г монгол гэж тодорхойлдог хүн зөндөө бий..тэднийг манайхан хятадын эрлийз гэж цааш нь түлхэлгүй, хятад дахь монголын эрлийз гэж өөриймсөж болдоггүйм болов уу??..

Sunday, February 21, 2010

urgeljlel


6.「Зорих газар-destination」 диско бар(бээжин)
нээрээ Бээжингээр өдөр явахаар дандаа Мао(токиод П(а)о дарга гэж бий..кк) даргын үеийн хөх,эсвэл ногоон хөвөнтэй хүрэмтэй сүр сархийтэл нусаа нийдэг хүмүүс л харагдах юм билээ..гэтэл шөнө болоод гэй диско бар орохоор, ийм сайхан, гоё ганган залуус нь өдөрт хаагуур юу хийгээд яваад байдаг юм болов оо??гэмээр
хачин гоё,ганган, цэвэрхэн залуучууд зуу зуугаараа цугладаг юм билээ..магадгүй хагас сайн байсан болохоор тэр байх..4,5 давхар тэр гэй бар байж болох боломжит хэмжээгээр пиг хахсан байв...миний нүд зогсолтгүй ажиллаастай..хүмүүс нь ч найрсаг.тэр өдөр 2,3 нь ч хүнтэй танилцсан..даанч хэцүү нь бүжигийн талбай дээр хүртэл тамхи татна,коридор ,жорлон гээд зүгээр л тэр чигээрэээ утаа..дээр нь ганган улсууд үнэртэй усаа цацаад ирэхээр юу болох нь ойлгомжтой..уул нь нилээн байх сонирхолтой бсан боловч тэвчиж чадалгүй дундаас нь гарч ирсэн..аа,тийм..хөгжим маш сайтай..токиогийн диско шиг домбоо хөгжим явахгүй..бээжинд гайгүй залуу харая, эсвэл сүүлийн үед юу болоод байна вэ,шинэ хандлагыг мэдэе гэвэл шууд гэй бар луу очууштай..Хөдөлмөрчидийн биеийн тамирын ордон гэдгийнхээ яг хажууд нь байдаг юм билээ..товчлоод Гун ди гэсэн байхаа..Сан ли тун ы хажууханд..

7.Москвад Сталины өндөрүүд гээд 7 цуврал байшин байдаг юм байна..Москвагийн их сургууль,Гадаад яам, Украйна зочид буудал гэх мэт. Готик стилээр баригдсан, сүр жавхлантай гэж жигтэйхэн,Москвад хамгийн өнгө үзэмж нэмдэг зүйлсийн нэг байхаа..муу нэртэй ч Сталин энэ хотод их зүйл хийсэн юм билээ..хот байгуулалтын тал дээр..

8.Бээжинд баригдаж буй хар мянган барилга дундаас CCTV ийн барилга мөн Хятадын үндэсний тэатрын барилгын дизайн маш күүл санагдсан..

мэдээж энэ бүхнийг хятадууд өөрсдөө хийгээгүй..зураг төслөөс авахуулаад дандаа гадныхан бариж байгаа..ер нь тэгэхдээ бээжин гэлтгүй хятад тэр чигээрээ гадны архитэктөрчидын туршилтын газар болоо юу даа гэмээр..японд юм уу баруун д архитэөктөрчид тэр бүр өөрийн хүслээр юм хийгээд байж чаддаггүй..маш олон хязгарлалтууд,хоригууд бий..харин хятадуудад өөрийн үнэт зүйл энэ тэр гэж байдаггүй юм уу ямар учиртай юм..гадныхан хаа л бол хаа дуртай хэлбэр дүрс, матэриалаараа юм бариал..нэг тийм систэмгүй,хоорондоо авцалдаагүй..Тян Ан миний талбайнхаа хажууханд Гранд Хайатаас авахуулаад дан гадныхан эзэлчихсэн..тэр байтугай Хориотой хот гээд хааны ордон музэй дотор нь Старбакс кофэ бас сагсны шийт байна гээд бод доо..Старбаксыг газрын зураг дээр нь заасан байсан ч харамсалтай нь би төөрөөд олоогүй...харин сагсны шит нь тэрнийг хамгаалдаг цэргүүдийнх бололтой юм билээ.тэгэхдээ яахав байшинбарилга сонирхдог хүмүүс нэг дороос олон янзын юм үзээд аятайхан л юм билээ..
Москва харин энэ асудлыг ухаалаг шийдэж буй ..хотын хуучин төвд өндөр юм бариулахггүй,Москва сити гээд шинэ төв бариж бсан..парисийн Ла дүфонс(la defense) маягийн тусдаа..

9.Москвагийн мэтро-




үүү гээл үү..солиотой гоё мэтрө байдаг юм билээ..тэхникийн талаасаа бол үнэхээр хуучин ..вагонууд нь хуучин, японд бол ийм вагонууд али 60,70 онд жагсаалаас гарсан байх...билэтээ касснаас авдаг гэх мэтчилэн..гэвч бусад газрын мэтрөнүүд шиг хэт тэхникжсэн, хүйтэн биш. өртөөнүүд нь хачин гоё, уран зураг, баримал ,тааз ханыг нь чулуун шигтгэмэл мозайк аар гоёчихсон. шугам солих үед хэрэглэдэг гүүрэн гарц, бас гэрлийн бүрхүүлнүүд нь лаг гоё хийцтэй..кк..аа,тийм солиотой гүнзгий юм байлээ.тийм болохоор урсдаг шат(эскалатор) нь мангар хурдтай наасан..би хэрэг болгож цаг харсан..доош ороход 1:30мин болж байлээ..тийм хурдтай шатаар мин 30 сэк гэхээр бас л... аа, онцгүй нь гэвэл бүх тайлбар нь зөвхөн орос хэл дээр..бид ч яахав кирилл үсэг мэдэх болохоор болоод байна..бусад гадныхан шугам сэлгэж барихад их л хэтүү байдаг байх даа гэж бодогдож байв..

10.Бээжин дахи Найралт Найрамдах Сүм(юн хэ гүн)



Манан будан билүү Газар шороо билүү али нэг дээрээс ни би хүүхэд байхдаа юн хэ гүн гээд монгол сүм бээжинд байдаг тухай уншиж байж билээ..хэрвээ бээжинд очивол нэг шагайж үзэхсэн гэсэн бодол байсан авч хятад үсгээр яаж галигладгийг нь мэдэхгүй ер нь одоо хүртэл үлдсэн эсэхийг нь ч мэдэхгүй байсан билээ..харин Бээжинд уулзсан нэгэн багшаас асуутал байдгаар барах уу, бээжингийн хамгийн том Ламын шашны (шарын) сүм гэнэ..тэр ч байтгугай миний буусан буудлаас 2хон өртөөний зайтай байж таараад яваад очивоо..Мэтрө ны өртөө нь угаасаа энэ сүмийн нэрээр нэрлэгдсэн тул олоход ч амар юм..

Яг монгол сүм үү гэхээр арай биш юм..Монгол,Манж, Төвд,Хятад соёл хосолсон сүм шиг санагдсан..Гэхдээ дан монгол лам нар ажилладаг уламжлалтай аж..одоо л гэхэд 100 гаад монгол лам, 10 түвд лам байдаг гэнэ..ихэвчлэн өвөр монголын нутгаас хүүхдүүдээ элсүүлдэг бололтой..миний танилцсан 2 лам нэг нь баруун байран, нөгөөх нь Хянганаар нутагтай гэнэ..2 уулаа хөөрхөн монгол царайтай, монголоор ч маш цэвэрхэн ярих аж..тэгэхдээ яагаад ч юм нэг тийм гунигтай төрхтэй...өвөл болоод зундаа 10 аад хоног амардаг . тэр үеэр нутагтаа очидог гсн..

Сүмийн дотор хятадаас гадна монгол хэл дээр(монгол бичиг) давхар тайлбартай.энэ сүм ямар учиртай, хэдэн онд хэн бариулсан гэх мэтчилэн..сонин л харагдаж байналээ..

ер нь Хятадад явж байхад нэг анзаарагдах зүйл нь яг хятад соёл гдг нь юу юм бэ гдг нь нэг тийм барицгүй..яг үзүүлж харуулах юм ховор ч юм шиг..хаадын ордон, мөн паркаар яваад тайлбар уншиж байхад, энийг Юань улсын тэр хааны үед, энийг Чин улсын тэр хааны үед гээд гадны дарангуйлалд байх үед хийгдсэн зүйлс олонтой..ер нь сүүлийн 1000 жилийн хятадын түүхийг аваад үзэхэд л бараг тэн хагасыг нь гадны дарлалд өнгөрөөсөн болохоор аргагүй ч юм шиг...онцлог нь түүнигээ хятадууд гадны дарлал гэж үзэхгүй манай улс аа гэж туугаад байна..Юань улсын үед хятад хүн 4 р зэргийн хүн байсан гэдэг..өөрин улс дотроо 4 дүгээр зэргийн хүн ч гэж юу байхав.. хятадууд бас л нохой улс шүү..

Saturday, February 20, 2010

Хоёр хөршид зорчисон тэмдэглэл-1

Токио-Бээжин-Москва-Бээжин-Токио гэж явсаар гэртээ ирсэн чинь , ирэнгүүтээ ханиад хүрч заваардаг гэнээ..за, энэ ч яахав.байх зүйл..харин нэг сонин зүйл..эргээд ирсэн чинь буцаж Москваг санаад болдгүй.. муу үхэрт худаг бүү үзүүл гэж энэ..кк .. гайхалтай сайхан хот, гайхалтай сайхан хүмүүс(шэрэмэтэво гийн хил гаалийн хүмүүсийг хасав) гайхалтай соёл..өнөөг хүртэл очиж үзсэн ази европын хотуудаас хамгийн таалагдсан нь байв.. магадгүй миний үнэлэмж , таашаадаг зүйлс бусад хүмүүсийнхээс арай ондоо байх..ингээд бага багаар аяны тэмдэглэлээ хүргэсү.

Аяллын 10 сайхан, сэтгэлд хүрсэн зүйл:


1.зочломтгой, найрсаг шинэ танил(москва)..энэ хүний ачаар аялал маань илүү хялбар, цаг хэмнэсэн, хөгжилтэй болсон..ижил сүлжээ(гэй нэтвөрк)банзай!....мансэ!!..үүнийг харж байвал чи шүү, хүүхэдээ гэчихэе..:)

2.Сайхан талбай, Хэрмэн хот,Сонгино толгойт сүмүүд


Красная гэж эртний орос хэлээр сайхан гсн үг гэнэ..нээрээ гайгүй залууг красавчик энэ тэр гдг л дэээ...үндэс нэг болтой...эртний оросод улаан хацартай залуу хаданд байжээ гээл үү..хойшид сайхан залууг улаанка гэж байнаа..крэмль гэж яаж ч бодсон монгол үг мөн үү??халхууд хэрэм ,баруун зүгийнхэн кэрэм гэдэг гээд бодохоор..нээрээ миний авч явсан английн хөтөч номон дээр Арбат гдг үгийг Аравт,зуут гэдгийн аравт аас гаралтай монгол үг гэж тайлбаралсан байна лээ.

зорилго гэж юу байдгийг ч мэдэхгүй тийм балчир байх үеэсээ, энэ улаан талбай гэдэг гоё газар нь нэг очиж үзэх юмсан гэж боддог байлаа..магадгүй миний хамгийн анхны зорилго энэ байх..би москвад 6 хонохдоо өдөр болгон очиж харсан гээд бод доо..кк..намайг яг очих үеэр улаан талбай дээр Масленица гээд оросын хаврын баяр болж байна лээ..цагаан сар л гэж бодсон..өдөр нь хүртэл яг 14 нд таарч байсан болохоор..бас томоос том каток засчихсан байсан..

3.Москвагийн хүйтэн, сэнгэнэсэн хүйтэн агаар, цас


намайг 6 шөнө 7 өдөр болоход бараг өдөр болгон цастай, хагаст нь цасан шуургатай байлаа...яг бидний хүүхэд байхад болдог бсан өвөл тэнд болдог юм байна...одоо бол манайх утаандаа хутгалдаад өвөл сайхан санагдахаа болисон болов уу..хотод энд тэндгүй каток засчихсан..хүүхдүүд цана, чарга тэшүүрээр тоглоод л их гоё юм байлээ..би хүртэл анх удаа коньки гээч эдээр гулгаж үзэвш..кк...урагшаа явж чадахгүй хойшоо гулсаа л..кк..онхолдсоор байгаад таарсан..тэгэхдээ яах вээ..цаг оролдоход худлаа үнэн гулсаад, доро хаяхад конькин дээрээ тогтоод сурчих л юм билээ..оросууд эр эм хөгшин залуугүй тэшүүрээр наадахшиг болж байнаа, тэнд..эднүүс 「галбирын халтиргаанд」аа сайн байдаг нь аргагүй ч юм доо..


4.Орос хоол-


дэлхий дээрхи олон янзын хоолноос надад хамгийн тохирсон нь энэ л болов уу...үзэм,алимны компоод, блины,төмс,пирожки,борш,квас,винэгрэт,ирис,хар талх,смэтана etc..орос хоолны хөөрхөн хөөрхөн нэртэй сүлжээнүүд байдаг юм билээ..Му му, Тарас бульба(украйн хоол), Ёлки Палки, Картошка крошка,Гоголь моголь(амттан)..монголд ийм нэр өгвөл зүгээр ч юм шиг тээ..хаан бууз гэж байснаас Бууз мууз гэвэл арай илүү хөөрхөн сонсогдохгүй байна уу??..

5.Бага тэатр Юрий соломин


Юрий Соломин,Андрэй Миронов 2 миний хүүхэд насны одууд байлаа...Соломинийг одоо хүртэл мэнд төдийгүй Бага тэатртаа уран сайхны удирдаач, бас жүжигчинээ хийдэг гэж санасан ч үгүй явлаа..М.Булгаков ын Мольер гэж жүжигт гарч ирэхэд нь үзсэн..50 хүрэхгүй мэтрийн зайнаас тэр шүү дэ..зүүд зэрэглээ юм шиг л санагдаж байв..Бага байхад 「ТАСС бүрэн эрхийнхээ дагуу мэдээлж байна 」ыг Соломиныг үзэх гэж үздэг байвш..Бас нэг японтой хамтарсан кино байдаг юмаа..нэрийг нь санадаггүй...японд очоод ,япон хүүхэнтэй учир ургуулаад, Киото энэ тэрээр яваад байдаг...их гоё сэхээтэн төрхтэй жүжигчин санагддаг..мэдээж Цэрмаа мэнгэ нь надад нөлөөлсөн...:)

Tuesday, January 26, 2010

баябага сүмо бөхийг сонирхох шахвай хэмээх бүлэг

оршил
өнгөрсөн Баасанд нээрээ сүмо үзсэн юм байна...ямар бөх мөх сонирхох биш, очиж үзэе гэж бодож бсангүй..энэ удаа бараг албан шахалтаар шахуу, дээр нь урисан газар маани билэт дааж бсан болохоор үнэгүй юманд нугасгүй эртний сайхан монгол заншилаа дагаад яваад очилоо...Бөхийн өргөө байдаг өртөөн дээр нь буунгуут шууд 「Японд 」ирцсэн юм шиг санагддаг гэжийшдээ..дүүрэн кимонотой ,үсээ ургуулаад самурай боолтоор?(чонмагэ гэх сүмочидынх шиг үс засалт) боочихсон хүмүүс...бас гадгаад жуулчид маш их үздэг юм байна..шар толгойтой хүмүүс үзэгчидийн бараг 10 аад хуви нь бсан байх шүү..нээрээ нэг сонин зүйл, 50 эргэм насны 4,5 цагаан аристай эмээ(биеийн галбираар нь амэрик гэж таасан.. кк) монголын томоос том туг баричихсан балиашиг хийж байсан..Аса гийн фэн байх бодвол..сүмо нилээн даяаршиж буйн шинж юм биз дээ..

бөхийн өргөөний тухай:

..их л сайхан ордон байдаг юм байна..2 давхартай..мэдээж дээшлэх тусам хямдарна.. ринг шиг юм руугаа дөхөх тусам үнэ нь өснө..тэгэхдээ тэр үнэтэй суудал нь бас нилээн рисктэй..тэр бүдүүн бөхчүүд байс хийгээд л дэвжээнээсээ халиж унаад бсан болохоор.. тэдний дор нэг дарагдвал тэндээсээ шууд эмнэлэг, эмнэлэгээсээ шууд нөгөө юу руу явах хэрэг гарна биз дээ.. гамбир болно гдг бил үү..
ийм 「лаг」суудлуудтай..нэг ийм хашлага дотор 165см өндөртэй 65 орчим кг жинтэй дундаж стандартны япон хүн өвдгөө нугалаад цомцойж суух авайс яг таарна.. стандартнаас бага зэрэг том хүн эсвэл забилж суух гэх мэт оролдлого хийсэн хүн заавал халиж илүү гарч эсрэг хүнтэйгээ шүргэлцэж, хүрэлцэж таарна..манайхан ч бол тоохгүй л дээ..би хажуугийн хашлаганы өвөөтэй тэмцээн дуусан дуустал нуруугаа нийлүүлж суусаар байгаа л ирсэн дэг..кэкэ.нэг ийм хашлаганд 4 хүн , 1 хүний билэт 11300 иэн (124 дойлуур орчим ) гээд бодохоор, 496 $ болж байна..цаана нь өчнөөн ийм дөрбөлжин байгаа гээд тооцохор.хүний хүүхдүүд бас л айхтар тэ?..


тэгэхдээ зайлуул хоол, шар айраг, мөн архиний даруулга дагаж ирнэ..бас тарахад нь ийм бэлэг өгнө гэхээр яахав яг жинхэнэ сумо нь нэг 3500-4000? иэн орчим юм шиг байгаам..би ч тэгээд ринг рүү нь нуруугаа харуулаад сууцсаныг ч хэлэх үү, хүмүүсийн яриа сонирхолтой байсныг ч хэлэх үү, ерөнхийдөө төвлөрч харсан нь бараг сүүлийн 3 бөх байхаа..сайхан пийв ууж дуниартсан шиг суув.

барилдаан
тэмцээн ч яахав нэг их сонирхолтой биш..2 зузаан хүн улаан цэнхэр 2 булангаас гарч ирж мөргөлдөөд, заримдаа монгол бөхчүүд шиг зууралдаад 「барилдах гэж оролдоод」таг болчих юм билээ.. энэ ч монголчууд олноор орж ирж ийм арга барилыг нэвтрүүлж байгаатай холбоотой байх..уул нь сүмо гээч эд, монгол бөх шиг уран мэхийг уралдуулахаас илүү хоорондоо дуу шуутайхан шиг түс түс хийтэл мөргөлдөж байвал үзэж буй хүний зүгээс харахад илүү сонирхолтой санагдсан. халитарч унасан(унаж буй?) хүнийг харахаар өвдөж байгаа даа гэж бодсон хэрнээ, сайхан уналаа даа гсн шиг инээд хүрээд байдаг даа...2 бүдүүн хүн түс хийтэл мөргөлдөхийг харахаар нэг тиймэрхүү мэдрэмж төрөх юм билээ...

сүмо ба монголчууд

сүмод олон монголчууд байдаг гэж мэддэг байсан л даа..тэгэхдээ яг дэргэд нь суугаад үзэж байхад үнэхээр , хэтэрхий ч гэж хэлж болохоор олон юм билээ..кк..байсхийгээл Налайхын харяат Кёкүтэнхо, Гови Алтайн харяат Харүмафүжи гээл зарлаад байхаар чинь ,Монгол улсын аварга бөхчин шалгаруулж байгаа юм уу даа гэлтэй... бараг л 21 аймгаас нэг нэг бөх бий дэг шүү...Өвөр монгол залуу хүртэл бсан.сүмогийн холбооныхон нэртэйгээр нь Халимаг буриад Тува гаас нэг нэг сумоч олж ирбэл таарна..:)

царай
ёо, тэр бөхчүүд нь хоорондоо хичнээн адилхан царайтай гэж санана..кк..нэг япон охиныг Амэрикт сурч байхад ангийнх нь нэг хар залуу 「танай азиуд бүгд хоорондоо ийм адилхан царайтай байж яаж нэг нэгэндээ дурладий??」 гэж асуусан гэнэ лээ..тэр хүний сэтгэлийг бага сага ойлгон алдав шүү..гснээс Хакүхо чинь лаг аятайхан залуу байдийм байнa..зурган дээрээ л тийм харагдаад байдаг болохоос....хүүхдийнх шиг нялх төрхтэй, мангар цэвэрхэн аристай, бүдүүн ч гсн бусад шигээ наян зүгтээ тараад явчаагүй лаг чанга биетэй..дуугай..гээд лаг магтсан уу.лол.заза ,сайн мэдэхгүй юм..баахан сүмочидтай харицуулахад л хамгийн гайгүй нь харагдсан байх ч талтай..кк

Аса бол үнэхээр хийморитой залуу байна лээ..Тэр өдрийн билэтийг авсан хүмүүс Асагийн барилдааныг харж л нүдээ баясгасан байх..бусад нь бол үнэхээр сонирхолгүй..манай хүн тэр өдрийн шар хэвлэлд бичигдсэн байсан..согтуугаар агсан тависан хэрэгтэй..гэвч үнэндээ бол нээг их сүржин юм болоогүй юм шиг байгаам..хэвлэлийнхэн сэнсээци хөөж давс нэмсэнээс биш...

Аса г гараад ирэнгүүт танхим тэр аяараа шуугиа л янз бүрээр хэлэх хүн гарч байсан..араас нэг залуу номисүги!!!! гээд орилод ..кк.. орчуулбал номи-уух,сүги-хэтрүүлэх гсн үг..нэг хүүхэн бөөн фэн болтой..Аса чи японы хамгийн саак залуу шөө!!! гээд хичнээн ч орилов доо..түүнээс гадна Аса барилдаж байгаа юм чинь заавал нэг сонирхолтой барилдаан үзүүлнэ гсн хүлээлт хүмүүст байдаг юм шиг байгаам..унтах шахаж байсан хүмүүсийн нүд нь сэргээл, үнэхээр л хүмүүсийг дуу алдтал сайхан барилдчаад яваад орцсон..нээрээ тэр өрж байхдаа, бодвол сэтгэл зүйн дайралт л байхдаа,,яаг монголоор дүүрэн байдаг зодоонч банди нар шиг ...кк..нэг бодлын хөөрхөн ч юм шиг..

Аса,Хакүхо 2ийн баримал 9500 иэн(100 аад $)


сүмо гийн ирээдүй..

япон залуус хөл бөмбөг, бэйсбол эргүүлээд сүмо барилдахаа болисон тэр байтугай тоож үзэхээ ч болисон, ирээдүй тун бүрхэг байна даа гээд сүмө үзүүлсэн өвөө харамсаад байна лээ...
..энэ маягаараа бол ч хол явахгүй л дээ тэ..рэфөрм хийх хэрэгтэй...жишээ нь ;

үсийг нь богиносгоод, жингийн хязгаар тавиж өгөөд (85 кг аас дээш тарган байж болкү г.м), гэдсэн дээрээ 6 хөндлөн зураастай бвал бүүр сайн ч гэдийм уу..одооны шуудаг шиг юмыг нь тайлаад усны хувцас (бикини, плавка??), эсвэл эртүүз өмсүүлдэг ч юм уу, монгол бөхийн шуудаг ч сээгси дээ, за ер нь хоёрын хооронд тэр хэсэгхэн газрыг далдаллаа ч яалаа үгүй дээ ч яалаа, юм өмсөхгүй байсан ч яахав гээл үү, матэриал хэмнээд одоо моодонд ороод байгаа гдг утгаараа eco friendly ч юм..тэгээд бүүр даварах юм бол турк бөх шиг биеийг нь тослоод өгчихгүй юу..зөвхөн япон төдийгүй хорвоогийн өнцөг булан бүрээс гэй залуус цувна даа..кк..мэдээж хүүхнүүдэд ч таалагдах байх...Брапи(брад питт),Жонидэ(пп) 2 ыг нүцгэн үзэжийнэ гээл бодохоор давгүй байгаа биз дээ....

Saturday, January 23, 2010

Москбаа гэж

Алтан(одоо ингэж яридаг хүн бий болов уу?) Москваг үзэх нь али хүүхэд байх үеийн мөрөөдөл билээ..энэ хаврын амралтаар гайгүй боломжтой байгаа дээрээ ухас хийгээд ирэе гээд лаг Москвагийн хөтөч ном, газрын зураг худалдаж аваад явах газраа зурж тэмдэглээд сүрхий бсан чинь ...чинь...мөрөөдөлдөө хүрэхийн тулд Оросын виз гэж сансарт нисэхээс наагуур юм болох нь,мөн сансарын үнэтэй Москвагийн зочид буудал гсн 2 том давааг давах хэрэгтэй болох нь..

1.виза авахын тулд оросын гадаад яаманд бүртгэлтэй аялалын компани болоод зочид буудлаас бичиг(ваучэр гдг гэнэ) авах шаардлагатай аж..бүх зочид буудлууд гаргаж өгч чаддаггүй эд гэнэ.. гадаад хүнийг хонуулах эрхтэй буудал, тийм биш буудал гэж 2 янз байдаг юм уу даа(хэдэн он бэ тээ??)

тэр ваучэр гээч эдийг нь авах гээд хэд хэдэн буудлын онлайн хүснэгтийг бөглөх гэж оролдвоо..төлбөрөө картаар хийж болдог юм байна..тэгсэн чинь али улсын иргэн гэдгээ сонгох хүснэгт дунд нь монгол гэж байхгүй юм..нилээн хэдэн буудлынх дээр тийм байна..гайхаад нэгэн рүү нь утасдаж халтар хултар орос хэлээрээ асуулаа.. Почэмү яагаад монголын нэр нет байна бэ?? гээд..тэгсэн , манайх харлаж болзошгүй найдваргүй орны тоонд ордог болтой... гайхав..одоо (очиж очиж?) Орос руу цагаачилж харладаг хүн байдаг л юм байх даа гээд.... нэг танидаг хүнээсээ асуусан бас ор тас байдгүй биш юм шиг байнаа..Улаан үд Эрхүү тийшээ хар хүмүүс бас байдаг гэнэ. гэхдээ л ..за,ингээд өөрөө хямд буудал хайх хөг өнгөрлөө.... би уул нь Хостэл д бууж болох байх гээд баярлаад бсан чинь бас үгүй ... Хостэл д буухын тулд урилгаа тэндээс авах ёстой.. гэтэл тэнд МУ гсн сонголт байхгүй болохоор надад хүртээлгүй гэсэн үг...

японд зөвхөн оросын визаны үйлчилгээ үзүүлдэг тусгай компаниуд байдаг юм байна..Оросын хууль дүрмийн мэргэжилтэн биш л бол ойлгомжгүй(хамгийн гол нь утгагүй хүнд суртал), дүрэм журам нь байнга өөрчлөгддөг, яг нарийн тодорхой заагаад өгсөн дүрэм(үнэхээр хөтөч ном нууд ондоо ондоо зүйл бичсэн байх юм) энэ тэр байхгүй болохоор тийм тусгай бизнэс оршин тогтнодог аж..тэр компаниас ваучэр авахад 220 орчим доллар, үйлчилгээний хөлс гэж 60 аад доллар нэмж төлөхөөр зөвхөн визаны зардал маань Москва дахи рэгистрацитайгаа нийлээд бараг 400 доллар дөхнө(уул нь өөрөө бүгдийг хийвэл 100 орчим $ т багтана)...гэх мэт ээр багын мөрөөдөлдө очихын тулд наян саадыг давах хэрэгтэй болтой...

За Москвагийн буудлын үнийн талар бол ярилтгүй ..хотын төвийн буудлууд нь шууд л 200 $ оос эхлээд дээшээ бол хязгааргүй наасан....ер нь биллионэрүүдэд зориулсан үйлчилгээ нь сонголт ихтэй болохоос ердийн мань мэтийн гаруудыг бол Холдоцсон бай даа л гэж байнлээ..кк..уул нь том хотууд чинь ёроолоосоо аваад дээд цэг хүртлээ гайгүй сонголттой байдаг даа..нэг иймэрхүү..гэснээ буудлуудынх нь нэр их гоё юмаа тэ.. Националь, Мэтрополь,Бальчуг гэх мэт.Эхний 2 буудлын нэр Рыбаковын Арбатын хүүхдүүд дээр их гардаг санагдана.. яагаад ч юм санаанд тод үлдэжээ..

японы хөтөч номнууд бөөрөнхийилөөд тухайн газрынхаа муу зүйлсийг бичдэггүй юм.. аймаар аймаар юм бичвэл угаасаа ном нь борлохгүй, тийшээ зүглэх ч хүн олдохгүй болохоор тэгдэг биз..харин Англи хэл дээрхи номууд илүү шударга боловч заримдаа арай дэндүүлэх юмаа..би the Rough guide авсан юм ..тэнд Москвагийн мэтро ны тухай .. хулгайч, гуйлгачин, согтуу,наркоман(манараа гар?) аар дүүрэн,авах юм байхгүй газар тул болгоомжлогтий гэнээ..кк..арай ч үгүй байлгүй гэж найдна....ер нь ном тэр чигээрээ Оросыг муулахад зориулагдсан юм уу гэмээр..аймаар царай муутай ханын цаас энэ тэр гээд лаг сэтгэл хөдлөлөө оруулаад муулж барицсан..кк...

хөтөч номоо А,Б гүй уншичихсан чинь Орост очоод ирсэн ч юм шиг санагдаад, санаа сэтгэл хувирс хийгээд л сууж байна..болидог ч юм билүү гээд..

нээрээ гэй.ру г үзэж бсан чинь одоогоор тодорхой болоод буй Оросын ижил хүйстэн алдартануудын тухай нийтлэл байна.., Пушкин,Лэрмонтов,Гоголь, Есенин,Марина Цвэтаева,Анна Ахматова, Иосиф Бродский гээд танидаг гарууд зөндөө..

Monday, January 18, 2010

муужгай анжгай in tokyo


Cat power -Japan tour 2010 ыг үзэв?сонсов?..хэдийгээр ээмэгтэй хүн сонирхдоггүй боловч ..болобч..хөөрхөн бүсгүй байв..хөөрхөн гэхээр бас арай биш юмаа..ногоон цэрэг цамцтай, цэрэг цамцныхаа товчийг хүйснээсээ арай дээхэн хүртэл тайлаад, цээжний ил гарсан хэсэг дээрээ ногоон зангиа хааш яиш зүүцсэн.. лаг донжтой хувцастай ..эгээ гэхээсээ илүү агаа ч гэчихмээр, алхаа гишгээ хол ,бүдүүн баараг, эвгүй гараа бас....худал хэлсэн хүнд тайзны нэг захаас нөгөө зах хүртэл 3 л алхаад хүрч байлээ ....за нэг үгээр тодорхойл гэвэл би лав, гүндүүгүй амээрэг бүсгүй л гэх юм байна...(зураг авах хориотой байсан тул зураг авч чадсангүй ..өршөөгтий..

хөгжим бол ойлгомжтой тас байсоон.. dirty delta blues гээд хамтлаг дагуулж ирсэн юм..тэрний бөмбөрчин гэж Лэонардо Да винчи юу дээ гэж андуурч хармаар хачин адилхан өвөө, үс сахал наян зүгтээ сэгсээк, эсбэл Лэд Зэппэлин ий нэг гишүүн ч юм шиг нэг тиймэрхүү, тэр зүгийн гэж ойлгоно уу, будаа болгожийноо тэр тайзыг нээрээ..нөгөө эзэгнэнхэн төрнө гэж л болж байна...миний бүр хамаг зүрх хөөрөөстэй... нээх олон зүрхтэй юм шиг л авчлаа яахав.. уул нь хамтлагууд чини гитар нь онцгойрч сонсогдоод бдаг биз дээ..тэр хамтлаг бол зүгээр л бөмбөрөө тойрон эргэлдчих юм билээ...

манай муужгай анжгай ч гсн , ихэнхи дуучид шиг, Сайн байна уу Токиогийнхоонн!!, тануус шүү!!!энэ тэр гснгүй, чимээгүй гарч ирээд дуулж дуулчаад, ю ч болоогүй юм шиг яваад орцсон..ганц үг хэлэх болов уу гсн хүний урманд байхгүй шүү..кк..ажаа өөрийгөө гэртээ байна гэж андуурсан уу яасан, юуун тэр үзэгч мүзэгч ,нэг цаашаа харж дуулаа л, тайзны хажуу руу орж хөшигний цаанаас нэг дуулаал..кк..харж байхад хөгжилтэй л юм билээ.....нэг иймэрхүү....нээрээ үзэгчидийн тал хуви нь шар толгойтой хүмүүс байлээ...

муужгай анжгай гэж хэн бэ?? гсн улсууд ийшээ орж үзээрэй..баар саваар орон гэрээ хийж..

Thursday, January 14, 2010

nuguu yu

нүдтэй болгон үзээд амтай болгон яриад бсан болохоор , ярианы сэдэв болгох зорилгоор Аватар ыг үзэв..үр дүн: дундаас нь орхиж гарав..яахав гайгүй дүрс дунд нь байнаа байна..тэр чигт нь үгүйсгэж болохгүй байх..кк..аа, бас 3D дүрстэй гээд нүдний шил өгөөд бсан(300 иэн нэмж аваад бсан)..нүд ядраахаас ондоо ямар нэгэн онцгой айхтар юм бсангүй..энгийн нүдээр үзсэн нь хамагүй дээр бсан байхаа..

хэтэрхий ойлгомжтой түүх( princess Mononoke гээд япон анимэ байдаг даа..тэр киноны санааг тэр чигээр нь шаацсийм биш үү..), хэтэрхий хямдхан CG, фантази уран зөгнөл бол цэцэрлэгийн хүүхдийн хэмжээний, одоо цагт бага ангийн хүүхэд ч ийм фантази ийг тоохгүй байлгүй дээ.хэт холливүүд маягийн үнэт зүйл..эрэгтэй нэмэх нь эмэгтэй хүн тэнцүү дурлал, нэг муу залуу, нэг сайн залуу.. муу залуу бол царай нь харваас муу талын баатар гэх мэт..

сээгэс хийлгүйгээр зайнаас жирэмслүүлдэг ч (энэ тал дээр манай нууц товчоо хамаагүй тэргүүний ) юм уу, эсвэл үснийхээ үзүүрээр биш , нөгөө юугаараа мори??тойгоо холбогдох, эр эм биш эр эр ,эм эм ээрээ хос болох гэх мэт шинэ шийдлүүд нэмсэн бол хамаагүй шинэлэг болох байлаа..кк..ер нь амэрикүүд кино хийж чадкүүмаа..мөнгийг нь сайн өгөөд болоцоог нь хангаад өгвөл сондгой сэтгэдгээрээ Оросууд юм уу Японууд галзуу кино хийнэ дээ..энтхэгүүд тачигнатал бүжиглүүлээд, хятадууд тэнгэрээр нисгээд, амэрикүүд баатар нь суманд оногдохгүй яг адилхан киног 80 нахих юм..:) аватар нэг тиймэрхүү, би нэг иймэрхүү...

Sunday, January 10, 2010

унших юм

монгол хэл дээр уншчихаар олигтой юм олдохгүй хэцүү?? байдаг билээ..харин сүүлийн үед www.baabar.mn дээр гараад байгаа нийтлэлчийн булан их зүгээр юмаа тээ..миний уншиж байгаа нь Цэнддоо гуай,Баатархуяг
бас Индрагаас их юм хүлээж байна..

Цэнддоо гуай ч яахав , би бараг арван хэдэн жил фэн хийжийнөө...монголд байхийн л өдрин сонинд гарсан егөө (фэлэтон) г нь уншиж ном болгоныг нь авдаг байлаа.. дахин дахин уншиж элгээ хөштөл инээдэг байв..Баатархуягтай санал зөрөх зүйл байгаа ч шүүмжлэлтэй бичиж байгаа хандлага, бичиж байгаа зүйлээ өөрийнхөөрөө нотолж байгаа нь зүгээр санагдаб.Индрагийн хувид Хятадаар мэргэжсэн хүн бололтой..бас нилээн хөгжилтэй бүсгүй байна..кк..үүн дээр нэмээд , Ажиглагч агаа, www.ganaa.mn нэмбэл бараг уншидаг монгол юм дуусах гээд байх юм..аа тийм бодрол сэргэдэггүй м байх даа..

Friday, January 08, 2010

хааяа гэрт байгаа юмаа хаяж таашаал авдаг гаж донтой хөөн би..юм хаяхаар бие хөнгөрөөд, гэр зайтай харагдаад сайхан болоод явчихдаг юм..магадгүй ясны нүүдэлчин хүн байх..дараа нүүхэд бөөн гай гээд ор авахгүй газраар гудас хаяад япон маягаар унтаж буй, бас л төвөг болох учир сандал ширээ биш япон жижиг ширээтэй л болгоод бгаа..тэр жижигхэн ширээн дээрээ(2 ширхэг А4 цаас зэрэгцүүлж тависан хэрийн л ) хоолоо ч иднэ..гамбаатараа ч нүднэ...уртаашаа 1 аяга, 1 тавагтай..хүүхэд ирэхийг бодолцоод эрхбиш 2 болгосон л доо гэх мэт...гэтэл........


өнөөдөр баахан ном дэвтэр, ганц 2 өмсөхгүй хувцас хунар басан бусын юм хаясан юм.. номоо эмхэлж бсан чинь надад Мүракамигийн холбогдолтой 60 аад ном байдаг юм байна.. ганцхан зохиолчийн ном 60 ш!!!!!..би ийм маняак хүн үү??

ихэнхи нь түүний зохиол(англи,япон хэл дээр давхардсан нь ч бий), аялалын тэмдэглэл, мөн орчуулга, ганц 2 онолын ном.түүний гаргасан бүх номыг уншаад дуусгачихвал цаана нь юм үлдэхгүй нэг л хайран санагдаад уншаагүй байгаа ном дахиад 4,5 байгаа гэхээр....их үү бага уу???

тэр надад хэтэрхий их нөлөөлжээ. нөллллөөллжжээ...

мартсанаас мал мэнд үү гэж,шинэ жилийн мэнд шүү хүүхдүүд ээ..

Wednesday, December 30, 2009

цаг

манай хүүхэд гэж нэг цаг баридаггүй хэцүү хүн байнаа..16:00 д ирнэ гсн хүн байхгүй.одоо 16:58 болж байна.. би ирнэ гсн цагт нь тааруулаад gym ээсээ яагаа ч үгүй эрт ирсэнийг нь яана..мэдсэн бол аажуу тайвуу хэдэн төмрөө өргөөд, гимнастикаа хийгээд , усанд орж ,эргэн тойрны боожгоотой хүмүүсийг /малгайтай чоно гдг шиг ..:) гайхаж байгаад ирэхгүй юу...

уур хүрсхийгээл  сууж байна..муу хогийг маажия гсн 、өчигдөр хумсаа авцсан,,шатсан юм боллоо..:(

Saturday, December 26, 2009

bla bla

ашгүй доргионтой крисмас нь дуусах шиг боллоо..фүү..12.22ны хамгийн урт шөнө ч (өвлийн туйл?) өнгөрлөө..одоо, бага багаар өдөр уртсана гэхээр бас ч гэж муугүй шүү.

миний хувид баяр ёслол гээд нэг их хөл хөөрцөг болоод байдаггүй нэг тийм мэлгэрдүү хүн..ер нь нилээн хөлдүү хүн юм шиг бгаамаа би,..бүүр багаасаа..ямар сайндаа л их сургуулид байхад сургуулийн ёолконд ганц ч удаа орж үзэгүй байхав дээ..хаагуур юу хийгээд яваад бдаг бсан нь тодорхойгүй..үнэхээр саная гсн ч санадаггүй юм..

дунд сургуулид болохоор, шинэ жил гэхээр хагас жилийн дүн санаанд орно..хагас жилийн дүн гарах гээд, би жил болгон дандаа зургийн хичээл дээр сайн гарнаа, манай багш намайг дагуулчаад зургийн багшаас дүн гуйгаа л,, энэ бб ганц хан чиний хичээл дээр сайн гарчаад байна энэ тэр гээл.. тэр үед онц гарсан хүүхдийн тоогоор тухайн анги удирдсан багшийн хөдөлмөр үнэлэгддэг бсан юм шиг байгаа юм..би гэж хүн зургийн авяас гэж үнэндээ нойл..за даа нойлоос ч доош орно до..ер нь манай гэрийнхэн тэр аяараа 「мундаг зураачид 」л даа...гэр дотор ганц олигтой зурдаг хүн байхгүй...дандаа хажуу айлын агаа энэ тэрийг гуйж зуруулна..цонхон дээр тавиж байгад номны зургийг гэрэлтүүлж хуулбарлана..огт зурж чаддаггүйг мини багш мэддэг болохоор хүн амитан гуйж зуруулсан, хуулбарласан янз бүрийн зургаа багшид үзүүлэхдээ бас их ичнөө... наддаа л бөөн сэстрээсний шалтгаан бсан юм даг.. ёжтой харцаар (чи яг өөрөө зурж харагдаач гсн харцаар)намайг харж бгаад 4 тавидагсан.. кк..арай ч 3 тавичихдаггүй бсан нь худлаа үнэн ч гсн зүтгэл гаргасныг үнэлдэг бсан биз..ядахнаа 4-8 анги хүртэл зургийн багш өөрчлөгдөхгүй нэг л багш заадаг нь тамтай. бусад хичээлийн багш нар өөрчлөгдөөд байхад..за тэр бэлгэнд ирдэг бсан мандрин соц үеийн хүүхдүүдийн хувид хэтэрхий алдартай тул энд орхису.

..бүүр бага байхад 8,9 нас хүртэл юм уу даа,манайх барилгын 24 гдг байранд байлаа.. тэр үед аймаг болгонд БУТ(барилга угсралтын трэст) гэдэг улсын үйлдбэрийн газар бдаг байв даа..аав маань тэнд ажилладаг бсан юм..тэндэхийн ажилтануудын байр..томоо хашаатай..хашаан дотроо одооныхоор бол айлуудын хувийн байшин шиг тусдаа 2 өрөө байр 24 ширхэг? байх..30-40 орчим насны хүмүүс..хүүхдүүд нь бүгд нэг үеийнх ,ямар сайндаа л намайг төрдөг жил тэр 24 айлын бараг 10 аад айлынх нь эхнэр журамсан байхаб дээ..1 дүгээр ангид ороход манай байрныхан бүгдээрээ хамт сургуули яваад нээх урт жагсаал шиг л юм болж бсан юм даг...

тэр байранд өнгөрсөн амидрал надад хамгийн дурсамжтай санаггдаг юм..одооны хүмүүсийн нүдээр харахад нэг тийм, коммун,хамтралын маягийн..өглөө аав ээж нар бүгд нэг цагт ажилдаа явна..нэг албан байгууллага болохоор орой тарах цаг нь ч бас адил..хүүхдүүд нь хашааны хаалган дээр тосоо л..ямар нэг хэцүү зүйл болоход ямар ч ах дүү төрөл саднаас илүү хөршүүд нь тус болно..баяр болоход ч бас хамт.дундаа нэг улаан булан маягийн байшинтай..тэнд ихэвчлэн байрны хурал болно.. шинэ жилээр тэр байранд ширээ засна..тэгэхдээ одооных шиг мөнгөөр нийлэхгүй. айл болгон таваг засаад тэрнийгээ аваад ирнэ..орой 8 цагийн үед эхлээд бөөн бүжиг найр болно..хүүхдүүдэд бэлэг өгнө..яг 12 болохоор хүүхэд хөгшидгүй бүгд босоод хоорондоо золгоно..тэр үед цагаан сар хориотой бсан ч гсн тэр ёсыг шинэ жилээр гүйцэтгэчихдэг бсан юм шиг байгаа юм..тэр үеийн зүйлс яагаад ч юм хамгийн хуучин мөртөө хамгийн тод дурсамж байдаг юм..оюутан үеийнхээ юмыг санадаггүй мөртөө..:)

энэ жилийн крисмасын урид өдөр По той хоол идсэн юм байна...зүгээр ч үгүй По гийн хуучин найз залуугийн ажиллдаг рэсторанд очоод байнаа..кк..цаадах нь тэрүүхэн хавидаа эрх мэдэлтэй юм шиг байлээ..бид 2 ыг үнэгүй пийвоор дайлаад бсан..уул нь манай цагаанаатай төстэй хөөрхөн залуу байдаг юм..энэ По л цамаархаж хаяж бариад байгаа болохоос биш..кк..би нээрээ авилгалд амархан автах нөхөр шиг байнаа..үнэгүй пийв уунгуутаа магтаж бариад унах чинь..

МҮТВ Цэнхэр дэлгэц ээ хийхээ болицсон юм шиг байна тэ?..хөөрхөн цуврал болдог бсан юмсан...тэр дундаас надад таалагддаг бсан нь сарантуяагийн энэ дуу...Аж жаргалын дуу..сараагийн үс хувцас 2 ыг нь солиод өгчвөл ч..кк..

Thursday, December 24, 2009

tnks

хайгаад бсан Лэйтоны дуунуудаа (бүр бүтэн цомгоор нь) олсон шүү нээрээ..нэмү сан тнкс....баянхонгор блюз ыг өчигдөрөөс хойш хэд ч сонсчив доо..кк..

хорбоо дээр сайн хүн нь муу хүнээсээ олон гэдэг(сүржигнэв)..хэрэгтэй юмаа блог дээрээ биччихэж байвал зүгээр юм бишүү гсн.хүмүүсээс хэрэггүй муусайн бутархай мөнгөнүүдийг нь цуглуулбал яах бол??

Saturday, December 19, 2009

монголд「дорд үзэгдэгсэд」

мэдээний сайтнуудын дор уншигчид санал сэтгэгдэлээ үлдээдэг хэсэг байдаг даа.тэрийг уншихаар ямар ч санал асуулгаас илүүтэйгээр манай монгол нийгмийн дундаж сэтгэхүйг яруу тодоор харуулдаг болов уу гэж бодогддог юм..тэр утгаараа маш үнэтэй судалгааны матэриал ч юм шиг..тэр сэтгэгдэлүүдээс харж байхад монголд муу хэлэгддэг, ад үзэгддэг нийгмийн хэсэг, давхарга нэг иймэрхүү харагдана..

1.хятадын эрлийз
2.хөдөөнийхөн
3.хотод бол гэр хороололд амидардаг хүн
4.гомо,лэзби зэрэг бэлгийн цөөнх..
5.увсын дөрвөд гэх мэт баруун аймгийнхан, мөн буриадууд
6.дээд боловсролгүй хүн....гэх мэт уртоо үргэлжилнэ..за тэгээд өөрсдөө лаг ч юм шиг гадаад хүмүүсийг бас дугаарлана..харууд,халтарууд, төлөгнүүд гэх мэтчилэн ..

дутуу орхисон зүйл байна уу??

Thursday, December 17, 2009

дуу

....Биений минь энэхэн хэсэг
Биений чинь тэрхэн хэсгийг сананаа аа аа аа aa aaaa..зээ хөө♪♪...

үг бб,ая бб, бөөн дурын уран сайханч бб босоо байрлалаас мандолинтай дуулна гсн.
гснээс нэг иймэрхүү үг, аятай дуу зохиож дуулахиймсан гэж бодоод бдаг юм.. Жаргалан Баясгаланг ажилгүй болгохгүй юу..

гснээс 10 аад жилийн өмнө Монголд Болор гээд хамтлаг байв даа..тэдний хамтлагт Лэйтон крофт гээд нэг амэрик залуу хааяа бөмбөр тоглодог байж билээ...өөрөө монголоор үг аяа зохиож гитартай маш хөөрхөн дуулдаг..хамгийн гол нь маш эвлэг.. Баянхонгор блюз гээд нэг хөөрхөн үгтэй дуу..чи минь намайг орхиод Тээврийн товчоон дээрээс пургонд суугаад баянхогор луу яваад өглөө билүү дээ нэг тиймэрхүү үгтэй...хамгийн сүүлд нь , би чамайг санана гэж бодожийн уу ,яг ш дээ ялаа мээээээнннн!! гээд их хөөрхөн төгсдөг юм..би уул нь тэнд байхдаа хайсаар байгаад нэг СД бичлэгийн газраас аудио эхийг нь олж авч бсан юм..гэвч хаа нэг тийшээ алга болжээ. бас PHD to know гээд англи хэл дээр нэг хөөрхөн дуу бсан..би утгыг нь санахгүй байна..тэгэхдээ, би яагаад чамайг хайрлахын тулд заавал P.hd тэй байх ёстой гэж... маягийн үгтэй бсан санагдана..Сарантуяагийн Дуучин чамдаа гээд дууг маш гоё cover хийж бсан..энэ хүний дууг олж авах юмсан..аз болж энэ хүний дуу компютэр дээр нь бгаа хүн байхгүй бэз??ББ д явуулж тус болбол маш их баярлахаар байна..би юүтүүб энэ тэр гээд мэддэг хэдэн газраасаа хайгаад олохгүй байгаа юм..

..гар өөрөө болохоор дуу муу гэхээ болицсон Айванхо Майнзын ямар төлөөлөгч ч гэнэ бэ зурагтаар гарцсан явж байлээ..

Monday, December 14, 2009

Эрчүүдэд ч бас эрх чөлөөг !!!!!!!!


японд эмэгтэй хүний лээбчиг?хөхөвч?мөрнөөс дэмжигч?хэрэглэдэг эрчүүдийн тоо өсч буй гэнэ.стрэйт эрчүүдийн тухай яриж байна шүү..хэд хоногийн өмнө эндэхийн зурагтаар яриж байсан..шалтгаан нь янз бүр л байдаг болтой..ихэвчлэн янзан бүрийн сэстрэсс дарамт , жишээ нь эр хүн гэр бүлээ тэжээх хэрэгтэй, зоригтой зүрхтэй байх хэрэгтэй, эршүүд хүч чадалтай байх хэрэгтэй, эр юм байж уйлаад байхдаа яадий, эр юм байж нээх олон үгтэй,эр юм байж ягаан хувцас өмслөө, эр юм байж.......бла бла маягийн дарамт, шахалт, хязгаарлалтанд ядарсан, цөхөрсөн, залхсан хандлагааас үүдэлтэй бололтой..мөн, зүүхээр сэтгэл санаа нэг л ондоо болчихдог, эсвэл сэтгэл зөөлөрч нигүүлсэнгүй ч юм шиг болдог энэ тэр гээд..аа бас, яагаад зөвхөн хүүхнүүд л зүүх ёстой гэж??маягийн эсэргүү санал ч бсан..

өнгөрсөн зуунд фэминизм маш хүчтэй хөгжиж хүүхнүүдийг олон хүлээснээс чөлөөлсөн боловч эрчүүдийг тэр чигт нь мартсан болтой..100аад жилийн тэртээ хүүхнүүд анх,палаажнаас татгалзан өмд өмсөж,үсээ тайрч, архи тамхи хэрэглэж, нөхрийн ар өврөөр зугаалж, ажил хийж, хүүхэд төрүүлэхгүй байх, гэрлэхгүй ч байж болох эрх чөлөөг олж авахад бас л иймэрхүү「шал мэдрэл муутай юм,,,сэжигийн юм,заваарсан юм, ертөнц ч төгсгөл рүүгээ л явж бгаам байна даа.」маягийн эсэргүүцэл , тээнэгэлзэл дагасан байх даа..тийм болохоор яах уу, айхтар либэрал хүн царайлаад Эрчүүдэд ч бас эрх чөлөөг !!!!!!!!!!!!!!!!! гээд нэг орилчих уу..кк

энэ яг миний үзсэн нь биш байна..тэгэхдээ яахав
Ракүтэн гээд японы хамгийн том худалдааны сайт дээр зарагдаж буй эрэгтэй лээбчиг

Sunday, December 13, 2009

цаг болоод хугацаа болоод

надаас өмнө лавтай мянга түмэн хүн хэрэглээд хөсөр болтол нь хуучируулсан хэлцийг зээлдэвээс「...цаг хугацаа яасан хурдан өнгөрнөм бэ??」..

цаг хугацаа хурдан өнгөрч буйг анзаарахуйд юунд ч юм санаа зовох, яарах..яарах тусам нөгөөх нь улам л хурдлах..ер нь цаг хугацаа хурдан өнгөрч буйг анзаарах их дэмий мэдрэмж ... анзаарахгүй мэлийгээ л явж байвал жаргалтай ч юм шэг..үүл нь гараад бороо орохын цагт үүдэн хоймрын ялгаа нь юун гээлүү..Данзанравжаагаас санаж буй ганц мөрт минь энэ..бага байхад манай уран зохиолын багш энэ шүлэг төрсөн эпизодыг тайлбарлаж өгч бсан санагдана...ноёны найран дээр , үүдэнд суусан салбархай хүү Равжаа, хойморт суусан эзэн ноён 2 яг адилхан норсон ч билүү..юу билээ...юун аравжаа билээ...аан тийм, цаг хугацаа яриж эхэлсэн билүү...уул нь өглөө босоо л нэг л мэдэхэд орой болчихсон, хундаганы ард сууж байх юм гэж л хэлэх гэсэн ухаантай..:)жил болгоны 12 сар дандаа нэг иймэрхүү, би нэг тиймэрхүү..нэг гартаа хундагатай, нөгөө гартаа гуруушигтай...энд ч нэг паатий, тэнд ч нэг нийллэг,үдэшлэг, би ч гэж би..дуртай наасан..

Thursday, December 03, 2009

dance dance dance

хот тэр аяараа крисмасын өнгө аяс орчихжээ..хаашаа л харна чимсэн сүлд мод, нөгөө дарамттай жингл бээл жинглэ бээл гдг дуу...нэг сахалтай залуугийн төрсөн өдрийг ингэж дэлхий даяараа хөгсөж тэмдэглэх гэж..:)..
..өчигдөр сургууль дээр гар утсаа мартаад харичихсан бсан..өглөө ирээд үзсэн чинь манай хүүхдээс 8 дуудлага, яаралтай буцаад холбоо бари гсн мэссэж үлдээсэн байх юм...залгахаар утас нь холбогддоггүй..ю болсон юм бол гээд бага зэрэг санаа зовсон хүн сууна..

Санкт Пэтрбүргийн Марийнскийн тэатрын(хүүчинаар Лэнинградын Кировын тэатр-Большой театр тай энэ зэрэгцэх оросын 2 номэр) япон дахи аялан тоглолт Хунт нуурыг үзэв...аргагүй л энэ балэтыг анх өөрийн тайзан дээр тавиж бсан гэсэндээ шал ондоо юмаа...үнэхээр шаааал ондоо...би өнөөг хүртэл нилээн олон янзын хунт нуур үзсэн...тэднүүс одоо ю байсан юм болов оо? гэж өөрийн эрхгүй тээнэгэлзэхээр ондоо...нөгөө хуурамч Дамбийжаа гдг шиг, юм ер нь оригиналаараа байх л хамгийн сайхан 「жинхэнэ」 байдаг юм байна..гадаад хүн хичнээн хичээж дуулаад уртын дууг монгол хүн шиг мэдэрч дуулж чаддаггүй шиг (дуулах тэхник ур чадвар талаасаа бол боломжтой, тэгэхдээ л хамгийн чухал эссэнс нь дутагдана),шар царайтай хүн кимоно өмсөөд цайны ёслол хийх, эсвэл Кабүки д тоглох энэ тэр цаанаа л нэг ондоо, 「панаалны」 харагддаг шиг,за шар царайтай биш юмаа гэхэд, жишээ нь Холивүүд ийн Memoirs of geisha гээд кино бий дээ..бүх л гол дүрд нь Гон ли, Чан Ци и гээд холивүүдийн хятад жүжигчин хүүхнүүд тоглодог, царай нь Ази, өмссөн хувцас , мөн орчин гээд бүх л юм нь Япон боловч 「арай л биш, нэг л ондоо, дутуу, натурал бус хиймэл」харагдаад бдаг даа..тэрэн шиг хунт нуур бол ерөөсөө л оросуудынх юм байна...

.. энэ сарын 11 нд Марийнскийн энэ удаагийн аялан тоглолтод оролцсон бүх ододын гала концэрт болох юм..тэр тоглолтын хөтөлбөрийг харж суусан чинь 「Умираюший лебедь(тhe dying bird)」 д Ульяна Лопаткина гэнээ...гэнэт Аюурын Амь тавиж буй шувууны далавч гсн романы нэр санаанд орж байх юм...Аюур энэ бүжгийг үзэж суугаад зохиолынхоо нэрийг олсон болов уу гэж таамаглав...яавч тэгсэнээс зайлахгүй..урид нь яагаад анзаарсангүй вэ??

Трокадэро балэт гээд дан эрэгтэй хүмүүсээс бүрдсэн балэтийн компани бий... эрэгтэй эмэгтэй бүх л дүрд сахал самбайндаа баригдсан булчинлаг эрчүүд бүжиглэдэг..бага зэрэг пароди өнгө аястай боловч бүжигчидийн ур чадвар маш өндөр..энэ зун японд ирэхэд нь үзсэн..
「Амь тавиж буй шувуу」ны пароди хувилбар...

Tuesday, December 01, 2009

гэв гэнэтхэн нээг их аз жаргалтай ч юм шиг мэдрэмж төрөх нь....мэдрэл муудсаны шинж байх да....а,аззз жаргал гдг чинь энэ юм гэж үү(жинхэнээсээ мэдрэлтэв)..

80 аад оны сүүл , 90 ээд оны эхээр юмдаг..бацаан байхдаа үзсэн нэг орос кинон дээр, гол дүрийн бүсгүйд Сувдаа гуай дуу оруулсан байж таараад , ,тэр кинон дээр тэр бүсгүй шүлэг уншина л даа..аз жаргалын тухай...Сувдаа гуай бага зэрэг толитролттойгоор .. аж жаргал аж жаргал.. гэж уншаад бсан нь гэнэт санаад орж байх юм,, хүний ой ухаан(тогтолт?) гэж сонин шүү..ямар кино бсан, нэр ус үйл явдалыг нь санахгүй мөртөө , тэр кинонд дуу оруулсан хүний нэр болоод фактыг нь тод санаж байх юм...ахиад жаахан хичээвээс бараг л чихэн дээр минь сонсдох янзтай..

аж жаргалаа гэж...