хэд хоног ханиадтай зутрав...:((
нусаа гооожуулаад улаан хамартай мөртөө л тоохгүй жүжиг үзээд яваад бсан гэж байгаа.. Bertolt Brecht 「the three penny opera」аас сэдэвлэсэн三文オペラгээд мюзикл маягийн жүжиг..асар уйтгартай байв..эвшээлгэх,дүндүүр нь коридорт гарах,халит унтах маягаар үзэж өнгөрүүлэв..Бродвэй хувилбар нь арай сонирхолтой болтой..Ер нь хараад бхад японууд мюзикл д дуртай ч гэж жигтэйхэн..нэн ялангуя 10 а гийнхан..манай ангийнхан .....「биан」охидууд 10 б шүү...lol
даанч эднүүс хайран юмыг яйран болгоод хаях юм..ядаж бхад жижигхэн жижигхэн зураасан нүдтэй хүмүүс нэг нэгнийгээ Жэнни , Саара гэх мэтээр дуудахаар инээд хүрээд бх юм..хятад эсвэл япон хүний дүрд цагаан аристан хүн тоглож бгааг харах ямар инээдтэй бдаг билээ..тэрэнтэй ижил юм уу даа..дор хаяж л дээл өмсчихсөн цагаан аристан хүн ямар ч эвсэлгүй харагддаг даа???
оноосон нэр ,газар орон гэхээсээ илүү тухайн зохиолч,найруулагчийн хэлэх гсн санаа,эсвэл үзэл бодол нь чухал тул хаана тоглож байна вэ гэдгээсээ шалтгаалад нэр энэ тэрийг нь өөрчилчихсөн нь зарим тохиолдолд хавьгүй илүү санагддаг...цаад хүндээ ч хүрэхэд амар..Шэкспирийн Лир ванг Күросава акира 「Ран(乱-самуун??үймээн??)」болгоод ,бүх юмыг нь Япон болгоод өөрчилчихсөн бсан..Күросава Акира гаас миний хамгийн дуртай кино нь энэ Ран..
Жүжигийн дараа Сангэн жая гаар баахан алхав..Токиогийн захиргаанаас энэ дүүргийг зориуд Шоова маягаар(1925-1989) хадгалж үлдээж бгаа юм байна.. Жижиг худалдаа эрхлэгч мухлаг,дэлгүүрүүдийг дэмжих үүднээс том супэрмаркэт оруулахгүй,тэр хавийн үзэмжийг хадгалахын тулд өндөр байшин барихгүй г.м...маш аятайхан газар байв..
Сэдвээсээ халихад манай УБ саяхныг хүртэл цомхон , бас ч гэж хөөрхөн хот байв шүү..надад нэн ялангуяа танктай хөшөөнөөс авахуулаад Сүхийн талбай н эргэн тойрны хот төлөлвлөлт маш таалагддаг байв..
Танктай хөшөө гээд хөөрхөөн хөшөө байсныг 「гадны зочидын өөдөөс танк,буу байрлууллаа」 гээд аваад хаясан..одоо шал зохицолгүй ,Зайсан толгой дээр монгол хүн орж болдоггүй Солонгос цэцэрлэг, Бурхан Буддагийн газраа олоогүй өндөр хөшөөтэй зэрэгцээд 「зогсож 」 бгаа..хөөрхий амьтан..ар фонон дээр нь бас болоогүй Чингис хаан гээд томоор палийтал нь шохойгоор биччихсэн бгаа..ингэж уул бузарлах санаа яаж эрүүл хүний толгойд ордог бнаа
уул нь энэ танктай хөшөө монгол хүмүүсийн хөрөнгөөр бүтээд,2 р дайны үед Орост аялж явсан бас л манай түүхийн нэг өвөрмөц хэсэг..надад танктай хөшөөг байрнаас нь нүүлгэсэн нь Соц үед хамаг бурханаа эвдээд хаясантай л 「агаар нэг」 санагдсан...
за тэгээд Засгийн ордноо тойроод Дуурийн театр,СТӨ,МУИС,Байгалийн түүхийн музэй,Дуурь, Драмын театр ,Төв шуудан,төв номын сан,Чойжин ламын сүм гээд дандаа боловсрол ,соёл урлаг зонхилсон барилгуудтай..тэд нар нь архитэктүр сайтай..сонгодог хэлбэртэй байшингууд зонхилж бсан..Соц үед бас л олон талаас нь бодож ,их ухаантай төлөвлөжээ гэж бодогддог...
одоо тэгсэн чинь????бүгдээрээ мэдэж бгаа бх..Голомт банкны асар царай муутай барилга..тэр хавид ганцаараа гозойгоод муухай...Дээр нь одоо хамгийн том гамшиг MCS iin зочид буудал яг нар хаагаад баригдаж бгааг бүгд мэдэж бгаа..сэрзийгээд ямар муухай.. тэндхийн цэцэрлэгийг устгаад Дуурийн театр тай яг тулгаад барисан бгаам даа..сонингоор нэг хэсэг шуугиад намжсан..энэ жил очихдоо харсан чинь маш муухай харагдаж байналээ..бас талбайн яг чанх урд нэг өндөр барилга бариад ббсан..юуны барилга юм мэдээгүй..яг одоо манайд өндөр хөгжил гэдгийг өндөр барилгаар төлөөлүүлж ойлгодог бурангуй үе үргэлжилж бгаа тул яалтай ч юм..УБ ыг тэрчигээр нь эвдсэн хүн нь одоо Ерөнхий сайд болж дэвшээд МУ ыг удирдаж бгаа..:((
zz,халуурахаа болий...