Sunday, June 22, 2008

borootoi weekend

өдөржингөө ширүүн бороо орлоо..ерөнхийдөө гэртээ өнгөрөөв..унтав.идэв.хөгжим сонсов.хөгжилтэй эссэ уншив.Япон Амэрикийн тоглолтыг зурагтаар үзэж японуудыг дэмжив..ялагдав.урамгүй..бичиж буй юмаа 2 хоног сэхэж харалгүй хаяв..сая абстракт ыг нь англи руу орчуулах гэж 80 юм болов..хүний тусламж авалгүй худал үнэн өөрөө орчуулчих санаатай..ямар ч бсан нэг юм халтартуулсан..хэр болсоныг бүү мэд..дараа 7 хоногт нэг прэзэн бгаа..тэрнийг гайгүй давчвал энэ зун бас ч гэж боломжийн санагдаж байна шө.

өчигдөр По той хамт Кабүки үзэж гэгээрэв.Уламжлалт тавилтаасаа арай ондоо ,орчин үеийн шинэлэг байдлаар тавигдаж бгаа жүжиг..төгсгөл нь тасархай байв..эргэн тойрон яагаад ч юм хөөрхөн залуус дүүрэн байв..зүүн талд нэг гайгүй залуу олоод По д хэлсэн чинь , наадхыг чинь аль хэдийн тоочиглочихсон гэнээ..кк..нэг тиймэрхүү байдлаар Кабүки үзчээд шинээр ашиглалтанд орсон Фүкүтошин хэмээх мэтроны шугаманд сууж үзэв..рэкламдаад бсанаа бодвол нэг их онц биш.тэхдээ Шинжүкү 3 чомэ д шинэ буудалтай болсон тул 2 чомэ/гэй таун/ ороход амар болсон..тэндээс По гийн гэрт очиж,По болоод түүний экс ийн хийсэн хоол идэж нөгөө алдартай шампанскнаас нь уулцав..манай хүн дарга болж тушаал дэвшсэн..дороо цэрэгтэй болж бгаам бхаа,,кк..тэднийд бид 3 нэмэх нь Rhia агаа бас нэг биан охин гээд 5 уулаа...есөн жорын л юм ярисан санагдана..дараагаар нь 2 чомэ ороод онцгүй байхаар нь эртхэн хариж /хариж гэнээ..хүүхдийн гэрт очиж /унтав.. ойрхон гэртэй байх амар юмаа..хүүхэд гадагшаа томилолтоор яваад эзгүй бгаа тул хоосон гэрт ганцаараа хонов..

маргаашнаас нар буцах нээ...хурдан байна шө.дахиад бага багаар шөнө уртасах нь.5 сарын тэр их бороотой харицуулбал энэ 6 сар харицангуй бороо багатай/өнөөдөр л бороо орж байна/ сэрүүхэн ч байна, сайхан зун болж байна..манай гадаах том зүлэгтэй талбай өвс нь нилээн өндөр ургасан байсаныг өчигдөр машинаар бүгдийг нь тэгшлээд хаясан..өвсийг хяргаад хаячихаар үнэр нь сад тавидаг юм бээшдэ..сая л анзаарлаа..

Wednesday, June 18, 2008

Гайхалтай!!Peakfinder саны блог дээр мини өчигдөр бичсэн шинэ нотолгооны тухай монгол хэл дээр байна..Аргагүй биологич/гэж би таасан/ хүн гэсэндээ гоё ойлгомжтой орчуулжээ..та шүү!!...:)

Tuesday, June 17, 2008

Хонх

сүүлийн үед nusic.mn дээрээс Хонх хамтлагийнхаа ховор дуунуудыг олж сонсоод их тааламжтай байноо..олж сонсож чаддаггүй байсан ховор дуу нилээн хэд байна.бараг л худал хэлсэн хүнд хөлс гарч байна..эднийх даанч дуугаа татуулахгүйм.CD нь л тэвчээртэй хүлээхээс.

..Би бодлоон нууж чадсангүй
Болох болохгүй юм яриж буруутна♪♪
..Би загас шиг дуугүй байж чадсангүй
Далайсан газар н& далд орж чадсангүй ээ...♪♪

..Tамхиа асааж гунигаа үлээгээд♪♪

Хонх хамтлаг ид мандаж байхад 13,4 тэй шилжилтийн насан дээрээ мангар бацаан байлаа. аймаар уцаарламтгай болоод, яах гээд бгаагаа мэдэхгүй, ямар ч авяасгүйм байж тамхи мамхи татаж үзээд ч байх шиг..кк. бараг л Хонхыг сонсохын тул ээжийгээ шалж,өчнөөн юм болж ,мангар олон амлалт авч байж Оросын Электроника гэдэг саарал магнитофон авахуулж байж билээ..нөгөөхөө өдөржин шөнөжин шахуу тэврээстэй..энд тэндээс хүүхүүдээс кассэт хайгаал.тааралдсанаа сонсоол..аймаар өлөн..кк..тэр үе маань нүдэнд харагдах шиг..тухайн үед Хонх хамтлаг Кино /Виктор цой/ той хөгжимийн хувид ч үзэл бодлын хувид ч нилээн төстэй сонсогддог..тэр нь күүл сонсогддог байв,,Хонх сонсохоор одоо ч гуниг төрдөг хэвээрээ, санаа алдмаар ч юм шиг..ямар ч бсан миний хувид үйлчлэл нь одоо ч хэвээрээ болтой..

сүүлийн үеийн дуучид хамтлагуудаас танидаг хүн алгааа..туршаад ганц 2 ыг сонсож үзэхээр дандаа л хоосон санагдах юм..худлаа хоосон гоё үгнүүд эгнүүлээд ..Eric саны хэлдэгээр soulless.. өөрсдийн үзэл бодол гэж юм алга..эсвэл зүгээр л би хөгширсөн юм болов уу?

шинэ нотолгоо


Швэдийн тархи судлаач эрдэмтэд ижил хүйстэн байх нь хувь хүний сонголттой хамаагүй/ олдмол бус/, төрөлхийн байж болох талаар шинэ нотолгоо хийсэн байна..би даанч энэ олон анагаахын ухагдахуунуудыг монгол руу хөрвүүлж чадахгүй юм..энэ чиглэлийн хүн байвал монгол хэл рүү хөрвүүлж тусалбал маш их баярлах байна..
англи хэл дээрхи абстракт нь энэ
Fridae ийн мэдээ энэ.

Норвэги улсад ижил хүйстэний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрлөө

Норвэги улс ижил хүйстэний гэрлэлтийг хуулиар баталгаажуулсан 6 дах& улс боллоо../Холланд,Бельги,Өмнөд Африк, Испани,Канад/
Норвэгийн парламэнт өнгөрсөн Лхагва гаригт дэмжсэн 84, эсэргүүцсэн 41 саналтайгаар энэ хуулийг баталжээ.Шинэ хуулийн дагуу Иргэний гэр бүлийн хуулийн тодорхойлолт ыг шинэчилж хүйсний тухай заасан хэсгийг gender neutral болгож өөрчилсөн байна..

Тус улсад 1993 оноосCivil Union /хамтран амидрагчийн?? гэрлэлтийг хэсэгчилэн зөвшөөрдөг хууль/ ы хууль үйлчилж байсан боловч гэрлэх ёслолоо сүмд хийх, мөн хүүхэд үрчилж авах эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байсан юм байна.Шинэ хуулиар heterosex хостой адил энэ бүх эрхийг гэй хүмүүст олгосон байна.Хөдөлмөрийн нам,Зүүний Социалист нам,Төв үзлийн намаас бүрдсэн зүүний эвсэл хуулийн төслийг дэмжиж Христосын ардчилсан нам ,Хэт барууны Дэвшил нам эсэргүүцжээ..Зүүний эвсэл дандаа ялаасай..xvxv..хүн ёсоор амидарч болох газар бага багаар нэмэгдэж л байна..

Saturday, June 14, 2008

зарим нэг үгийн тухай

өчигдөр Мадагаскар гэдэг улс руу урт хугацааны томилолтоор явсан нэг танил маань буцаж ирсэн тул уулзав.уул нь мэргэжил ньбиш боловч хоббигоороо зохиол бичдэг, яруу найраг уншдаг /би хааяа Галсаа,Өлзий 2 ын шүлэгнүүдээс утгачилж орчуулж өгдөг ухаантай /, зураг зурдаг, киноны шүүмж бичдэг элдэвтэй нөхөр л дөө..явсан газрын сонин сайхан яриулсан..мадагаскарын нийслэл нь зам нарийн, хуучин машин ихтэй, гэрлэн дохио нь эвдэрхий, ганц кино тэатр тай тэрэнд нь Рэмбо4 л гарч бгаа, Мадагасакр кино нь видео хальсаар авсан учир нь олддоггүй хачин үйл явдалтай, театр байхгүй,олигтой номын дэлгүүр байхгүй гэх мэтээр үргэлжлүүлэв..сүүлдээ ч бүр манай УБ ын тухай яриулж байгаа юм шиг сонсогдоод нилээн эмзэг хүлээж авав..Токио д ирсэнээсээ хойш баахан уран зургийн галлэрэй үзэж, тэатр аар орж бгаад буцна гэж байна..монголдоо очиход хамгийн их үгүйлэгддэг юмнууд энэ билээ...

тэр найзын найз гээд бас нэг танихгүй японтой яриа өрнүүлсэн..намайг монгол гэж мэдээд нөгөө л асуудаг юмнуудыг асууж байна..малчидын хүүхдийг яаж сургуулд хамруулдаг, бараг л гэрийг эвхвэл хэдэн чемоданд багтах бэ?/tent гэж орчуулаад бдаг болохоор эвхэж аваа л үүргэвчинд хийгээд нүүгээд дэмий тэнээд явдаг гэж бодсон бололтой.кк/гэж байна, малчидад хил хязгаар гэж байх уу? хятадын хил мил даваад нүүчихгүй юу? одоо хаана нүүдэллэж явааг нь яаж мэдэх бэ? гэнээ..

би ч одоо тайлбарласаар байгаад гаршиж байна доо..энэ их буруу ойлголтын ихэнхи нь бидэнд байх шиг байна..дэлхийн олон нийтэд өөрийгөө ойлгуулж чадаагүй..тайлбарлаж чадаагүй гэх юм уу..жуулчидад зориулсан тайлбар , гайд бүүк харж байхад монгол хүн бичсэн гэхэд хэцүү..харийн нүдээр харж бичсэн мэт шал хөндлөн..бид өөрсдийнхөө тухай өөрсдийн нүдээр, өөрсдийн байр суурин дээрээс тайлбарлаж бичихгүйм бол хэн бидний өмнөөс хийх билээ..ер нь ихэнхи соёл урлагийн бүтээл, жуулчидын хөлд дарагддаг газрууд худлаа хэлсэн хүнд сайн тайлбар дээр тогтох нь бий..Time сэтгүүл энэ тэрээс байс хийгээ л дэлхийн шилдэг 100 кино энэ тэр гээд марзан жагсаалт гардагийг бүгд мэдэх байх..баахан мангардуу амэрик кино голчилно..Citizen kane , Forrest Gump ч гэх шиг..Франц,Орос,Итали Япон гээд жинхэнэ кино хийдэг газруудаас ганц 2 кино орох төдий,,гэвч энэ жагсаалт маш хүчтэй..олон дахин давтагдаад ирэхээрээ үнэхээр л мундаг юм шиг сэтгэгдэлтөрүүлдэг...японд жишээ нь хамгийн алдартай Алтан,Мөнгөн гээд 2 сүм Киото д байдаг..гэвч үнэндээ тэнд хүн харж шогшроод байх юм огт үгүй,,мундаг тайлбар, сайн PR хийгддэг..Алтан сүмийнх нь тухайд эртний хэлбэрээрээ ч үлдээгүй..19 р зууны эцсээр шатсаныг нь сэргээж шинээр баричаад нэг л цоо шинэ юм үзүүлээд бдаг..Хятадын Цагаан хэрэмийн нилээд хэсэг нь тун саяхных гдгийг бүгдээрээ мэдэх байх..гэвч хятадуудын тайлбар мундаг...энэн шиг биш юмаа гэхэд бид монгол юмнуудаа хүмүүст өөрсдийн байр суурин дээрээс тайлбарлаж сурмаар мэт..

жишээ нь дор хаяж л:
монгол гэрийг tent гэж орчуулахаа болих. tent гэж хэлэхэд гадны хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд аяны хялбар майхан л санаанд бууна.яавч гэр гэж ойлгох хүн гарахгүй.. зүгээр the ger гэж бичээд хаалтан дотор тайлбарыг нь яагаад хийж болдоггүй юм бол...the ger бөгөөд tent 2 ын хооронд тэнгэр газар шиг ялгаа буй билээ..ноднин барилга,xот байгуулалтын чиглэлийн эндхийн хамгийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний хурал дээр орчин үеийн бүхий л шаардлага хангасан шилдэг сууцны тэргүүн жишээнд монгол гэрийг жишээ болгож ярихыг би өөрийн 2 сиймгэрээр сонссон бөлгөө..агаар болоод гэрэл нэвтрүүлэх систэм, улирлаас шалтгаалан нимгэн зузааныг нь өөрчилж болдог, байгалын гамшигаас өөрийгөө хамгаалах чадвар/жишээ нь хүчтэй салхи шуурганы үед дугуй дизайнтай тул салхины хүчийг өөртөө шингээхгүйгээр саармагжуулж чаддаг, үер усны аюулын үед хаяагаа өндөр шуугаад гэр дотуураа урсгаад гаргаж бсан тухай өөрийн туршлага дээр тулгуурлан тэр эрдэмтэн яриж байв.г.м бидний анзаардаггүй маш олон зүйлийг яриж бсан ..зарим нь ч жаахан уянгын халилтай санагдаж бсан л даа..гэрийн цагаан өнгө нь ногоон тал, цагаан үүл, цэнхэр тэнгэртэйгээ өнгөний хувид гайхалтай зохицдог энэ тэр гээд,,,хэхэ,,

ер нь монгол язгуур соёлын элэмэнтүүдийг орчуулалгүйгээр монгол хэл чигээр нь гадагш нь экспортлох хэрэгтэй мэт..жишээ нь уртын дууг long song энэ тэр гэлгүй шууд л urtyn duu ч гэдийм уу throat singing биш зүгээр л шууд Hoomii гээл..хэдэн зуун жил өнгөрсөн ч монгол гэж танигдаж байхаар..Итали opera шиг түгээд , дэлхийн дуучид хэзээ нэгэн цагт уртын дуугаар хоорондоо өрсөлдөөд явж байх ч юм билүү , хэн мэдлээ..тэр үед уртын дуу гээд монгол нэрээрээ байвал сайхан.
үүн дээр японуудын сонгодог жишээ байна..Кабүки,Зэн, Садо(цайны ёслол) г.м өнөөдөр дэлхийд японы соёлыг төлөөлөгч гол гол элэмэнтүүдийн ихэнхи нь японуудын нээлт биш,хятад солонгос хавид үүсч хөгжсөн боловч япон нэрээр л дэлхийд түгсэн байна,,мэдээж японууд эдгээрийг тусгай урлаг болгож хөгжүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан боловч хүний юм бол хүний л юм байдаг..яг энэ асуудлаар намайг сая Солонгост очиход тэндхийн ТВ гээр том маргаан явж бсан..Солонгос гаралтай соёлын элэмэнтүүд Японых мэтээр дэлхийд танилцуулагдаж байна гэдэг байр суурин дээрээс сэрэмжлүүлэг гэхийм уу, бухимдал гэхийм уу нэг тиймэрхүү юм гарч бсан...Жишээ болгож одоо NY d нилээн амжилттай газар авч бгаа Гюүкакү гээд япон рэстөран ыг яриж бсан..энэ нь шарсан махны том сүлжээ бөгөөд мену ных нь хагасаас илүү нь Солонгос хоол мөртөө Япон хоол мэтээр сурталчилж байна гээд..махыг солонгос маягаар шарж идэх соёл японд дайны дараа л орж ирсэн бөгөөд ерөнхийдөө Мэйжи гийн үе хүртэл японууд мах шарах нь байтугай мах гээч юмыг огт иддэггүй бсан билээ..японууд олон улсын тавцан дээр энэ тал дээр Солонгосуудаас илүү амжилттай тоглож байна гсн үг..

2.нүүдэлчин гэх үг..
бид өөрсдийгөө хэзээнээс нүүдэлчин гэх болсон бэ..миний бодлоор энэ үг манайд 90 ээд оноос хойш гаднаас импортоор орж ирсэн мэт санагддаг.. биднийг бага байхад сурах бичигээс авахуулаад сонин хэвлэл дээр малчин удамтай энэ тэр гээд бичдэг бсан нь зөв юм шигээ..миний бодлоор нүүдэлчин гэх малчин гэх 2 бас л чанарын ялгаатай.. Нүүдэлчин, гэхээр нэг л их өдөржин шөнөжин жилийн 4 улиралд нүүсэн улсууд санаанд буух.араб бэдүйн ч юм уу..гэтэл монгол ахуй шал ондоо шүү дээ..мэдээж отор энэ тэр гээд нүүдэлллэх үе байх боловч ерөнхийдөө өвөлөө,хаваржаа...гээд жилд 4 удаа л буурь сэлгэж байна..яагаад өөрсдийгөө бэлчээрийн МАА дээр суурилсан соёлтой улс гэж танилцуулж болохгүй гэж?нүүдэлчин гэснээс л дээр сонсогдоно..гадны хүмүүс юу гэх нь хамаагүй өөрсдийн соёлыг өөрсдийн нүдээр харж үнэлгээ өгч сурах..ер нь нүүдлийн энэ тэр гэж алаг үзэх нь европ төвтэй дээрэнгүй үзлийн нэг илрэл билээ..

3.аман соёлыг дорд үзэх үзэл
дэлхийн улс үндэстэнүүд бичиг үсэгт нийтээр тайлагдах болсон нь дөнгөж 20 р зууны үзэгдэл билээ..тэрнээс урьд цагт бол бичгэн соёлоосоо илүү аман соёл нь нийтийн хүртээмжийн хувид илүү бсан болов уу гэж бодогдоно.японууд дэлхийд хамгийн эртний романыг бичилцсэн ард түмний нэг..аль 10 зуунд Гэнжигийн түүх гээд роман гарч байж..тэхдээ энэ нь ордны боловсролтой хэсэгт хамаатай асуудал бөгөөд олон нийт масс ын хувид огт хамааралгүй асуудал..харин Монголчуудын хувид Гэсэр Жангар гэх мэтээр утга зохиолын бүтээлүүд аман туульсын хэлбэрээр нийтэд хүрч бсан байна,..олон нийтийн хүртээмжийн хувид шал ондоо байгаа биз?эндээс тэр үеийн монгол бөгөөд япон масс ын ялгаа харагдана..

за за хадуурах нь..яривал их юм байна..дараа гүйцээе.

Wednesday, June 11, 2008

Сонгууль 2008

би гдг хүн сонгуулийн жил заавал гадна эсвэл ажил төрөлтэй хөдөө гадаа яваад өгч чадахгүй юм..насанд хүрч сонгуулийн эрхтэй болсоноосоо хойш ганц ч удаа сонгууль өгч үзээгүй ..орон нутгийн сонгуульд бол өгч бсан байхаа..ямар ч бсан санал өгсөн хүн маань хамгийн бага санал авсан юм даг..:(

уул нь УИX ын гишүүдээ нэрийг нь мэдэхгүй ч царайгаар нь таниад бдаг сан..одоо ч больжээ..Баабар Гончигдорж гээд хуучин улсуудыг л таних юм..NEWS.MN дээр санал авч байхаар нь орж санал өглөө..virtual хэлбэрээр ч гэлээ оролцьё доо..тэгсэн үнэхээр санал өгчихөөр хүн алгаа..харж харж өөрөө уулзаж үзсэн, яриа хөөрөө , уг хүн нь нь таалагддаг Р.Амаржаргал сайд, Бат үүл гуай, Ц.Оюун сайд гсн 3 хан хүнд л санал өглөө..

Оюун гуайтай нилээн дээр монголд байхдаа ажилаар уулзаж байсан..маш энгийн, ярилцагчаа хүндэлдэг, аятайхан яриатай,хамгийн гол нь ажил хэрэгч эмэгтэй байсан...хамт явсан япон маань бүүр фэн нь болоод гарч билээ..

Бат үүл гуайн лэкц, ярилцлаганд оюутан байхдаа суудаг байсан..хүн нь их шударга, хамгийн гол нь зарчимч санагддаг..бид нарыг оюутан гэж голохгүй үнэн сэтгэлээсээ яридаг хүн бсан..би оюутан байхдаа фэн нь бсан..:)Соц үед Xөвсгөлийн Pэнчинлхүмбэ д илгээлтээр 3 жил ажилласан гсн намтар нь надад таалагддаг.хотын төвд төрж өссөн хүн хөдөө тэгж удаан илгээлтээр ажиллана гдг хэрийн хүнд хийж чадах зүйл биш,маш романтик санагдаж бсан.дээр нь хөгжимд дуртай чанар нь яавч муу хүн биш гсн нэг тийм үндэслэлгүй итгэл төрүүлнэ..бас аав нь монголын зохиолч нар дундаас миний хамгийн дуртай Эрдэнэ гуай гдг нь бас нөлөөлдөг байх..

Амаржаргал сайдын лэкцэнд бас л сууж байсан..намуухаан дуутай дөлгөөн ,эрдэм номын хүн санагдаж бсан.логик сайтай,маш ойлгомжтой яридаг юм билээ..Ямар ч бсан Элбэгдорж шиг аманд орсоноо бурахгүй..:)..чанга орилоо дуутай, ийш тийш үсчсэн хүн таалагд даггүй болохоор..аа,тийм хэдэн жилийн өмнө монголд явдаг бсан gym д бас явдаг бсан.. эхнэртэйгээ ирээд бассэйнд ороод явдаг..нүцгэнээр нь харж үзсийн байна..хаха..тийм болохор нэг санал гээд үү..:).монголын төрд хэрэгтэй хүний нэг гэж боддог..нээрээ энэ gym д их олон нэртэй хүмүүс явдаг бсан.. би дандаа зурагтаар хардаг бсан хүмүүсээ эндээс олж хардаг байв шүү..тэр үед хууль сүйн сайд бсан Мөнх оргил, нөгөө модэл Одгэрэл энэ тэр гээд..Oдгэрэл чинь их гоё эгч бдаг юм бээлээ....Мөнх оргил яахав том гүзээтэй паацаганаад..хэхэ..царайг нь мэддэг ч нэрийг нь мэддэггүй хүмүүс ч бас нилээн бсан..

за за хадуурах нь..чи хэнд саналаа өгөх гэж байна??

Monday, June 09, 2008

weekend

Бямбад Потато гийн home party болов..эхлэхээс 2 цагийн өмнө очив,..манай хүн хоолоо хийгээд экс БФ нь наана нь гэрээ цэвэрлэж бэлтгээд айхтар байноо..хэхэ..би хуушуурны болоод цуйвангийн гурил зуурсан..аль алийг нь багадуулсан..ялангуя цуйван нь..бөөн мах захан дунд хэдхэн гурил цохиж явсан гээд бод доо..миний түмэн буруу...кк..:) party ерөнхийдөө маш хөгжилтэй байв..амттай хоол /по гийн хийсэн хоолнууд/,, шинэ хүмүүс,ялангуяа лэзбиан охидуудтай урид нь тэгж удаан яриж бсан нь үгүй тул хөгжилтэй & сонирхолтой байв..Rhia гийн найз лаг күүл бүсгүй бсан..гэй хүмүүсийн сахилгагүй газрын тухай тайлбарлаж өгсөн чинь баясаж байгаа гэж..хэхэ..аа,тийм..хуучны танил өвөр монгол залууутайгаа буу халсан шиг ..
тэгээд урьд өдөр нь гарсанаараа гэртээ хариагүй явсан тул 10 гээд эртхэн харив..хүмүүс бүр өглөө хүртэл байсан сураг бсан..

Нямд үд хүртэл унтав..дараа нь хүүхдийн шинэ байранд очиж жаал зуул юм хүм янзлалцав..landlord нь уул нь цэвэрлэсэн юм билээ..тэхдээ бас бус өлөн шороо бсан тул алчуураар халит арчсан болж халтуурдсан.. нээх сүртэй бээлий, малгай залгай бэлдээд тавичиж..японууд бас л сүржин улсууд шүү..кэк..нээрээ ажилаа эхлэхийн өмнө гэдэс өлсөж байна гээд хоол идэнгээ ганц ганц пийв ууцсан чинь тэрэндээ цохиулаад юун юм хийх..шалан дээр тэрийгээд хэвтчээд 2 уулаа босч ирэхгүй..:) баахан нялуурч нялуурч 5 мин юм арчсан болчоод за за гоё болчлоо тэ? гээд цахилгаан барааны дэлгүүр..:)

түүнийг дагаж хөргөгч , угаалгын машин үзсэн чинь сүүлийн үеийн хөргөгч чинь асар супэр болцсон юм байшдэ..халуун сав шиг хоолыг халуунаар нь хадгалдаг тусгай тасалгаа энэ тэртэй,компутэрээр удирдаж махаа гэсгээдэг ,халуун, сэрүүн, хөлдүү гсн тасалгаануудтай,, өөр яадаг яадаг ч гэчив их л олон function той болсон байна..баахан соёлыг гайхав..нэг юм сонгох гэж бараг 2 цаг болов..цаадах чинь хоол хийдэг ч юм шиг мангар том юм аваад байлээ...ийм юм авчвал хоол хийгээд байх ч юм билүү гэж авч бсан..:)..хичнээн гоё хөргөгч байгаад тэр хийхгүй л дээ..
нэг иймэрхүү сонинтой гэвэл сонинтой, сонингүй гэвэл сонингүй ердийн weekend болж өнгөрөв..

Saturday, June 07, 2008

saihan odor

өнөөдөр нэг овоо 「хүн шиг」 гоё өдөр болж байна..сүүлийн сар дандаа л нэг муухай бүрхэг, хүйтэн бороо той өдрүүд үргэлжлээд бсан юм..өглөө эрт хот руу орж ирээд өчнөөн баясгалантай залуу нүүрээрээ дүүрэн инээмсэглэлтэй алхаж алхаж ядраад одоо gym нийхээ нэтэд хоол идэнгээ блогдож сууна..ард манай ангийн 2 агаа баахан хувцас,мода ярисан сууж байна..хэхэ..орой Потэто гийн гэрт home party тай..цаа чинь монгол хоол хийх юм шиг байлээ..гоё гоё

Friday, June 06, 2008

sedel

хааяа сонин сонин 「сэдэл」д автанаа..өчигдөр орой унтахын өмнө зурагтаа хараад хэвтэж бсан чинь пийвны рэклам явдий..тэгсэн нөгөөх нь надад аймаар үйлчлээд Кирин классик нүдэнд орж ирээд нойр хүрдгүй..нүдээ анихаар л сайхан хүйтэн пийв гүд гүд хийтэл залгиж бгаагаар өөрийгөө олж хараад хэцүүдсэн.. гадаа бороо орж байдаг...шөнийн цагаар пийв авч болох хамгийн ойр цэг манай гэрээс алхаад 10аад мин зайд бдаг...шаналж шаналж шөнө бороон дундуур гарч 2 пийв авч ууж 「гоё」болчоод унтлаашдэ...заримдаа, 3тай хүүхэд юм уу хаашаам..М&М s гэнэт идмээр санагдана..хүнд хэлэхээс ичмээр..нөгөөдхөө хайгаад давхичина..том хэмжээтэйг авчвал заавал дуустал нь идэх гээд дайрчидаг тул ихэвчлэн 50 г аар савласан жижигийг нь авч хорхойгоо дарна..өнгө өнгөөр нь амандаа хийж бгаад нэг нэгээр нь зажилаад идэх ч бас л таашаалтай шө..

Monday, June 02, 2008

.....

гснээс өчигдөр нэг эчнээ сайбэр танилтай чатлаж бсан чинь 「чамайг яагаад атигар хар гээд бдий??чи үнэхээр тийм атигар хар уу?」 гэсийшд..xvxv..Potato гоос болж бгаашд.хар,за хар биш юмаа гэхэд харавтар Пи Ар хийж хүний имидж унагаад...lol..

月曜日は最悪だとみんなは言うけれど/they call it stormy Monday

хэдэн сар бэ энэ одоо..6 сар чинь монголоор бол зуны дунд сар биз дээ??эхэн сар билүү?? ямар ч л бсан зун бид дээ??..:(..гадаа мангар хүйтэн байна..би өрөөндөө урт ба богино ханцуйтай 2 пудвоолк давхарлаж өмссөн мөртөө хагас чичрэлтийн байдалтай товчлуураа нүдэж сууна..air conditioner оо халуун дээр нь тавиж нэг залгадийм уу гснээ зун болж байхад шог санагдаад больчлоо..
gym явах гсн залхуу хүрээд гэрийнхээ ойр бэйсболын талбайг тойроод гүйчий гсн чинь бороо 2 ын хооронд дуслаастай..би борооны зай завсарыг гэнэдүүлж бгаад гүйчих санаатай цонхоороо байн байн хяламхийс хийгээд сууж байна..яагаад monday нээрээ ихэвчлэн шог бдаг юм бол??өрөөнөөсөө цухуйгаагүй биш ажилын хувид ч үр дүнтэй өдөр болж байна л даа..бичих юмаа нилээн урагшлуулсан...хурдан 7 сар гараасай..энэ нэг ядаргааны presentation оо дуусгаад санаа амрах юмсан..

Мүраками харүки「月曜日は最悪だとみんなは言うけれど」г уншив..Тим О Брайны Вэтнамын дайны тухай өгүүллэг таалагдав...

Saturday, May 31, 2008

хангүг тэмдэглэлүүд Ⅱ.Хангүг залуус, Сөүлийн гэй амидрал

токиод нээрээ ямар хүйтэн байнаа..сүүлийн 3 хоног тувт хүйтэн бороо орлоо..

зозо, хангүг тэмдэглэлээ хурдан бичиж дуусгая..миний тэмдэглэлүүд Солонгост богино хугацаагаар очсон хүний нүдээр өнгөцхөн харсан сэтгэгдэлүүд гэдгийг болгооно уу.удаан амидраад Солонгосын сайхан муухайг харчихсан туршлагатай хүмүүсийнхээс арай ондоо байх гэж бодно..

ХАНГҮГ НАМЖА
/эрэгтэй хүнийг намжа гдг юм шиг бээлээ..бүсгүй хүн гэвэл ёжа..гэгэ/

Сайхан гдг хүн бүхний хувид ондоо тул та бүхний хувид ямар байхыг мэдэхгүй юм..надад сайхан харагдсан хүн чамд бол ?????, би бол нэг нүдээрээ ч харахгүй хүнд чи үхэж өгөх жишээтэй..лол..энэ утгаараа бол Солонгос эрчүүд надад маш таалагдсан..хорвоо дээр бидэнтэй хамгийн ойролцоо төрхтэй хүмүүс болоод ч тэр үү..нэг л дотно санагдах юм билээ..

1.маш цэвэрхэн аристай..халуун усны газар хүн гайхаад сууж байхад наад захын өвөө нар нь хүртэл бараг л үрчлээгүй шахам цэвэрхэн нүүртэй..иддэг хоолноосоо шалтгаалдаг уу?, ондоо ямар нэг тусгай арчилгаа хийдэг юм уу бүү мэд..бие нь ч гсн нэг тийм цэвэрхэн элдэв батга матга,наранд шарсаны ул мөргүй, үс ноосгүй..залучууд нь ямар байх нь ойлгомжтой..хөлөндөө хүртэл үсгүй байдаг юм билээ..японууд бол үстэй хүмүүс нь их байдаг..манайхан хэр вэ??

2.бие хаа сайтай..магадгүй, ихэнхи нь цэрэгт явдаг болхоор тийм байх..учиргүй таргалаад гэдэс гүзээгээ унжуулчихсан хүн ховор юм..мэдээж солонгос т ч гсн залуучууд дунд нь metrosexual маягийн залуус олон..тэднийг хасаад тооцох юм бол тэр шүү дээ..булчин шөрмөс сайтай мөртөө тэр нь gym д явж бий болгосон хиймэл булчин биш унаган юм шиг бгаам..цаанаа нэг ондоо байдаг даа..

3.жижиг нүднүүд..энд тэндгүй жижигхэн онигор нүднүүд..хөөрхөн биш гэж үү?? инээхээр алга болчихдог жижигхэн нүд бүр догь...lol

4.японууд шиг тодорхой хэмжээний зай авч харицахгүй,хүмүүсийн харьцаа нь манайхтай жаахан төстэй юм билээ..нэг нэгнийхээ биенд хамагүй хүрнэ..бүр 2 залуу хөтлөлцөөд явж байхыг харсан..тийм ч ховор тохиолдол биш болтой бсан..хамт архи ууж суухад найзын найз нар /стрэйт со залуус/, гарнаас барих, мөрөөр тэврэх г.м үйлдэл их хийнэ....

5.их эршүүд санагдсна..би олж хараагүй ч байж магадгүй.нэг их намирч дэрвэсэн хүн хараагүй..японууд шиг хэт gay culture нь хөгжөөд өөрийн гсн ялгарал ,өөрийн гсн identity хараахан бий болоогүй бгаа болтой ..японд ерөнхийдөө гэй хүмүүсийн fashion ойлгомжтой, gay club т явдаг хөгжим нь тусдаа бдаг/мадонна,кайли миноүг г.м/..тэр утгаараа сөүлийн гэй барнууд илүү сонирхолтой..ямар ч бсан хөгжим нь маш cool санагдсан..

Сөүлд гэй барны 2 төвлөрөл байдаг юм билээ..Мэтро ны Чонно самга буудалын ойролцоо дунд ба ахимаг насныхан, Итэвон д залуус болоод гадаадыхан их гэж ойсон..Итэвон д ямар ч бсан Ханаби, Цүнами гээд 2 япон маягийн бар бдаг юм билээ..Цүнами гийн эзэн нь 35 тай аймммаааррр хөөрхөн залуу ..хэхэ..дээр нь эелдэг..надад тэр хавийн гэй барыг нэг нэгээр нь танилцуулж өгөөд энэ нь сайн, иймэрхүү хүмүүс цугладаг, ийшээ бол хагас сайнд орсон нь дээр гэх мэтээр маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгч бсан.. нээрээ gay map бас өгсөн юм байна..тэр дунд нь ГОЛУБОЙ гсн орос нэртэй баар бас байна лээ..даанч саяхан хаалгаа барисан гэж бсан..Итэвөнд нээрээ транс баар их бдийм байлээ..лаг лаг ажаа нар гаднаа 「сарлаад???」/өдөр биш шөнө болохоор нарлаад биш сарлаад гэх байх даа..lol/ сууцсан..хажуугаар өнгөрсан хүмсүүдийг ширэв татаад будаа болгож харагдсан..

би эхний өдрөө 2 япон бараар нь орсон..маргааш нь strong сан намайг бусад газраар нь газарчилсан..хажуудаа хүнтэй байх амар юм билээ..map бариж төөрөхгүй..:)хорвоо дэлхий уужим гэж хэн гуай жаахан андуураад хэлцсэн юм шиг бгаа юм..хоорондоо ямар ч холбоогүй 2 хүн Сөүлийн гэй бааранд юм ярихад бидний дундын танил хүн гарч ирээд бгаа юм чинь.. тэр ханаби гээд япон бааранд хажууд суусан нэг японтой яриж суусан чинь монгол дахь манай дээд ангийн сэнпай г , дээр нь манай багш нарыг маш сайн таниж байх юм..ажил хэргийн холбоотой юм байхаа,,түүний шавь нараас нь ч би таних юм билээ,...--д мэнд дамжуулаарай гэж авч бсан..хэхэ..бас монголд нэг лаг ажил хийдэг япон хүн 2 сар тутамд сөүлд ирдэг гэж яриж бсан..монголд гэй бар байхгүй уйтгартай юмаа гэж байна гэхээр нь иймэрхүү иймэрхүү газруудаар ор энэ тэр гээд жоол бүлтрэв...би тэр лаг хүнийг нь бараг таних юм шиг санагдсан...гээд бодоод байхаар бас л давчуу бгаам шүү.. хаа ч явсан худлаа хэлж муу юм л хийж болкү шүү....заавал баригдана..кэкэ..за за гадаадад намайг хэн л танив гэж гсн байдлаар асуудалд хандвал балрах юм шиг санагдсан..

хүмүүсийн ярианаас сонсоход ихнэхи гэй хүмүс гэрлэдэг гсн..банк манк гээд чухал газар ажилладаг хүмүүс ганц бие бол тушаал дэвших гэх мэт олон асуудлууд түүний хувид хаалттай бдаг гэж яриж бсан..ер нь л нийгэм нь тэр чигээрээ ганц бие хүнийг нэг их сайнаар хүлээн зөвшөөрдөггүй юм шиг санагдсан..хувиараа орлого олдог хүмүс ч яахав болох байх..аль нэг албан бгууллага,компанид цалин горилж амидардаг бол заавал гэрлэх шаардлагатай болдог юм шиг бээлэ

Солонгос т монгол гэй залуус бас нилээн олон бдаг юм шиг бээлэ.би 2 той нь уулзсан..стронг сан, дээр нь бас нэг удаж буй залуу..даанч надад цаг бага бсан дээрээс нь аймаар ядарсан бсан тул олигтой тухтай уулзаж чадаагүй..Strong сан тай хамт Итэвон оор нилээн явсан..манай хүн бас тэр хавидаа, танил ихтэй од юм уу хаашаа юм..байс хийгээд нэг хүнтэй мэндлэх юм билээ..кэкэ..хөөрхөн ааштай хөөрхөн жаал байлээ.түүний ачаар солонгосын гэй ертөнцийн тухай нилээн мэдлэгтэй болж авсан..tnks шө , хүүхдээ..

Thursday, May 29, 2008

Hangug hurim






ерөнхий ёслолоо бол европ маягаар хийж бсан..бүсгүй нь virgin road алхаад цэцэг мэцэг шидэж бариа л..хамгийн инээдтэй нь рок концэртон дээр тайзны тэндээс утаа тавиад бдаг даа..тийм утаа мутаа гаргаж бариад шалаар нэг утаа..миний нүд орой дээрээ..тэхдээ ер нь болж өгвөл үндэснийхээ маягаар ёсолбол л их аятайхан санагдав..ёслол нь хөндлөнгөөс харж суухад жоохон панаалны хиймэл санагдаад бсан....
шинэ хосыг танхимын голд зогсоож бгаад зочидоос хамгийн хүндтэй нэгэн нь сургаал айлддаг юм байн лээ..би тэгээд Хангүг хэлээр А ч байхгүй тул юу ярисныг бүү мэд..бодвол аятайхан эв найртай амидраад , олон хүүхэдтэй болоорой гсн байх..цэвэр миний таамаг шүү..:)..энэ нь нэг их удаагүй ээ.нийлээд нэг 20-30 мин л болсон байх..дараа нь бүгдээрээ нийлж зураг авахуулаа л..зурагчин нь жоохон ядаргаатай, ард нь фоон болж зогсож бгаа мань хэдийг хүртэл ингэж инээ, тийшээ хар, гараараа ийм зүрхэний дүрс хийгээд энгэртээ байрлуулаадах...гэх мэт 80 юм шаардчина..

хуримын үйл ажиллагаа нь нэгдсэн журмаар хөдөлж бариад хоол моолоо иддэггүй, дээр ёслол үргэлжилж байхад нэг хэсгэ зочид нь доор хоол эргүүлцсэн,эрчүүд нь мэдээж ойлгомжтой аяга тагш юмаа эргүүлдээд ухаангүй..хурим дуусаагүй байхад тараад явцсан хүмүүс ч байх жишээтэй..,хуримын урилга гэж юм тараах нь тараадаг. тэхдээ хуримын өдөр болтол хэн хэн ирэх,хэдэн хүн ирэх нь тодорхойгүй байдаг гэж авч байлээ..урилгагүй бсан ч гсн нэг нэгнээсээ дуулаад дураараа хүрээд ирэх нь ч бий гсн.сайнаар хэлбэл чөлөөтэй, муугаар хэлбэл жоохон замбармаагүй санагдаж байсан. хамгийн гол нь 2 хосдоо хүндлэл багатай..

харин 2 р хэсэг болох жижигхэн ,уламжлалт солонгос маягийн өрөөнд/японоор бол вашицү/ хийх Солонгос ёслол нь хамаагүй сонирхолтой..тэгээд ч өөрсдийнх нь уламжлал болохоор хамаагүй өөрсдөд нь зохисон..тэр өрөөнд зөвхөн залуугийн талын ах дүү нар цуглах ба шинэ хос тус тусд нь мөргөж талархалаа илэрхийлнэ..бүүр сөгдөж бгаад духаараа газарт тулгаж айхтар мөргадөг юм бээлээ..хүүхний талд талархах шаардлагагүй юм гсн..ер нь Солонгосын уламжлалт нийгэмд эмэгтэй хүний байр суурь асар доогуур юм шиг бгаам..нэг жимсийг амаараа 2 талаас нь хувааж идээ л, тохойгоороо гараа зөрүүлж бгаад архи уугаа л, халит харахад хөзөр тоглоод хожигдсон тал нь янз бүрийн шийтгэл хүлээдэг дээ..нэг тиймэрхүү дүр төрх халит харагдаадбсан шүү..:)сүүлдээ яагаад д ч байв даа , залуу нь хүүхнээ үүрээд өрөөгөө тойроод бсан..бас л нэг юм бэлэгдсэн билэгдэл байх..

ер нь хараад байхад манай хөдөөгүүр болдог хурим найр их учир утгатай,хүндэтгэлтэй гоё болдог юм шигээ..хотод хурим яаж болдогийг ёстой мэдкүм байна..очиж үзээгүй болохоор...дор хаяж л монгол шиг өвөрмөц хийцтэй хуримын бөгжтэй газар ховор байх.даанч манайхан сүүлийн үед зүгээр энгийн бөгж хэрэглэх нь их болчихсон юм шиг харагдаж байсан..

бэлэг өгөхдөө бүгдээрээ дугтуйнд мөнгө хийгээд өгчидөг..бүр үүдэн дээрээ дугтуй бэлдээд тавицсан..мөнгөө өгөөрэй гэж бгаа юм шиг жоохон эвгүй юм билээ..хэхэ..би ч өөрийнхөө хувийг эндээс явахдаа тусгай хуриманд хэрэглэдэг дугтуй байдагт хийгээд аваад явсан болохоор тэрнийгээ өгсөн..манай хүүхэд бас үүнийг найздаа өгөөрэй гэж өгүүлсэнийг нь дугтуйнд хийгээд өгсөн..тэгсэн хүнд гар,, нэрээр нь санахгүй бсан бгаам даа..бүүр хурим өнгөрсөний дараа ..К..гсн нэртэй дугтуй бсан ..хэнийх нь мэдэгддэггүй ..арай танай БФ биш биз дээ гээд асуугаад бсан..урид нь уул нь 2 уулзаж бсан байхгүй юу..:)

буцааж бэлэг мэлэг өгдөггүй юм бээлээ..аймаар горидсон тээ...хаха..

Wednesday, May 28, 2008

Seoul 2


гудамжинд байх ийм үүргийн хоолон худалдаанууд нь их амттай ю билээ..маш олон төрөлтэй..би ч бүгдээс нь идэж үзэх гээд өглөөнөөс орой болтол байнга нэг юм амандаа хивээстэй..энэ удаа хамгийн их таалагдсан зүйлийн нэг нь энэ хоттокү гдг гамбир..дотроо зөгийн балтай.мангар зөөлхөн болохоор шүдгүй хүмүүст их амар санагдсан..кэкэ

Солонгос үндэсний хуримын хувцас ..Ханбог гсн байхаа..

Сөүл манайх шиг согту хүн ихтэй..агсам тавиж буй, хэрүүл хийж муудалцаж буй хүн ч цөөнгүй...монголд харицсан юм шиг 「дотно 」санагдаж байв..энэ агаа мэтрон дотор тас яваад ингээд шалан дээр унтацсан байлээ..гэртээ харицсан гээд бодоцсон зүүдлээд сайхан унтаж бсан байх даа ..хүнд гар..хэн ч босгож сандал дээр нь тавихгүй бүгдээрээ тойрох юм билээ..би ямар хэл ус мэдэхгүй болохоор холоос хараxaaс хэтрэхгүй..хөөрхий амитныг сэрээгээд сандал дээр тэнийлгээд тавичмаар л санагдаад бсан..өөрөө тасарч үзэж бсан болохоор зовлонг нь бас ойлгооод бгаамаа..лол

Seoul- Bayabaga iin nudeer


「Их хотын сээгэс」TV цүвралын movie хувилбарын сурталчилгаа..хамгийн түрүүнд нүдэнд тусав..Со үсэг уншиж чадкү болохоор юу гэж байгаа талаар мэдэх юм алга..гэхдээ тэр 6.5 гсн тооноос нь төсөөлөхөд 6 сарын 5 наас кино тэатрүүдад гэж бгаа байх гэж таасан..японд бологүй..бараг 10 сар хүрэх юм шиг бээлээ..

Гон Сан Ү хөөрхөн залуу шүү тэ..гэдсээ нэг ийм булчинтай хувилбараар харж үзэхиймсан..гэдсэндээ ийм булчинтай болчвол ч би хүнтэй дугарахгүй гсн...кэкэ

тоон дотор үсэг гдг шиг баахан дөрвөлжин үсэг дунд монгол юм олж харах сонин байлаа..санаандгүй явж бгаад энэ хаягийг олж харсан..монголчуудад зориулсан баар уу эсвэл монгол хостэсс хүүхнүүдтэй баар уу сайн мэдээгүй..

Tuesday, May 27, 2008

хангүг тэмдэглэлүүд.1

оршилын оронд..лол

--аялалын зорилго
маань 10 аад жил сайхан нөхөрлөж байгаа нэгэн 「гүндүүгүй Солонгос」 найзынхаа хуриманд оролцох явдал байв..намайг анх японд ирэхэд галт тэргэнд яаж суухаас авахуулаад япон хоол унд, хүмүүс,нийгэм зан заншилын тухай олон юм зааж өгдөг байсан, ямар нэгэн юм болоход намайг хамгийн түрүүнд дууддаг, Солонгост 2 удаа очиход минь намайг гэртээ байлгаж бсан , ээж ни бүр миний оймс моймсыг хүртэл угаагаад тавичихдаг, нэг жил хамт сураад , тус тусдаа амидралаа хөөсний эцэст дахин /4 жилийн өмнөөс байна уу даа/ нэг жил хамт нэг хотод амидарсан,
миний хамгийн анх coming out хийсэн straight найз, намайг дагаж гэй хороолол ордог , нэг удаа японд хэцүү байдалд ороход маш том тус хүргэсэн, г.м маш олон тодотгол дагалдахаар нөхөр л дөө..бид 2 т ярихгүй юм байхгүй..эхнэртэйгээ ямар сээгэс хийсэн тухайгаа хүртэл аймаар детальчилж хүртэл яриад бгаам чинь..кэкэ..
аялалын гол зорилго маань энэ..мэдээж ноднин Монгол явсанаас хойш японоос гадагш гараагүй болохоор нэг агзар удаан тогтож чаддаггүй малчин нүүдэлчин цус маань оргилдог юм уу яадаг юм , нэг тийш дэмий тэнэж салхи амисгалах хүсэл ч бас багагүй байсан..

--Narita,KAL
миний явсан өдөр Нарита маш сэлүүн аятайхан байв..юм л болохоор цагийг нь тулгачаад нааш цааш сандарч харайлгадаг болохоор хаширлаад 3 цагийн өмнө очсон чинь ,эсрэгээрээ өчнөөн цаг илүү гарчихав.. пасспoртын шалгалтан дээр би ганцаараа бсан гээд бод доо..ачаалал ихтэй үед бол өчнөөн дугаарлуулаад хамаг цаг аваад хаядаг юм...цаг илүү гарсан болохоор тэр хавийн дэлгүүрээр дэмий тэнэж яваад Kazuo Ishiguro гийн Never let me go г авав..дээр Мүракамигийн нэг эссэ дээр магтсан байсан болохоор нь..онгоцон дотор уншдаг хүн болсон хажуудах хүнтэйгээ дэмий ярисаар бгаад юун ном унших..:)
энэ удаагийн КАЛ ын нислэг жоохон миа санагдсан..хоол нь гэж амнаас унах шахсан сул амттай..муу нэртэй манай МИАТ ын хоол хажууд нь хэд дахин амттай санагдсан шүү.. хамаагүй муулахаа болиноо..

Инчон--
Инчон нээрээ давгүй буудал шө тээ?дотогш нэвтрүүлэх хэсэг дээр нь 10 аад цэг бгаа юм..эхлээд 7 цэгийг нь дотоодын иргэддээ зориулж нээж бусдаас түрүүлж чирэгдэлгүй нэвтрүүлчээд дараа нь гадаад хүмүүсийг гэдэг юм бээлээ..өөрийн иргэдээ ихэд хүндэлж харицаж бгаа нь таалагдсан..японуудыг 30 сэк д нэвтрүүлж бсан бол минийхийг 2 мин орчим нухацтай үзэж бээнэ..машин зашинаар уншуулаа л , намайгий чинь дахин дахин сэжигтэй нүдээр хараа л..заримдаа ядуу улсын иргэн байх ядаргаатай санагдана..

Инчоныг өөлөх юм бол Сөүл хотынхоо төвтэй галт тэргээр холбогдоогүй..автобуснууд л явна..би онгоцноос бууж иммигэйшнээр гараад надаас түрүүлж ирээд буудалд орцсон бгаа япон руугаа утсаар ярих бсан юм, тэгсэн холбогддоггүй.. сүүлд мэдэхнээ би таксофоныг нь буруу хэрэглээд холбогдохгүй бгаад бсн юм билээ..кэкэ..бас яaж зүгээр байхав,,тэрүүхэндээ хөгтэй..тэхдээ л шууд автуусанд сууж хотын төв ороод буудал хүртэлээ огтхон ч төөрөлгүй явчиж л бгаам .би энд байхаараа л яагаад төөрөөд бдгаа ойлгодоггүй юм..магадгүй хэл усыг нь ойлгодог болохоор анзааргагүй болчидог байx..гадаадад гарахаараа сонсох харах аас авахуулаад 5 мэдрэхүйгээ бүрэн ажиллуулаастай аймаар анхааралтай бгаам чинь..:)

за,тэгээд буудалдаа орсон чинь манай хүн намайг ..яааг төөрчиж... гээд санаа нь зовсон сууж бсан...тэгээд шууд усанд орж аваад гараад шидэцсэн..хурим нь болох гэж бсан найз маань бидний буудал хүртэл эхнэрээ дагуулаад ирсэн тул хамт хоол идсэн..миний Со хоолонд нугасгүйг хэлэх үү..амаа олохгүй л идэв..дахиж хоол олдохгүй юм шиг..халуун ногоотой болохоор нус мус бас гараастай..кэкэ..хөндлөнгөөс харсан хүнд бол их л өлсөж дээ зайлуул гэж бодoхоор бсан байх..

Акасүри--
за тэгээд хоол идчээд Солонгос нийтийн халуун усны газар болох Сауна д хамт ирсэн япон найзтайгаа оров..намайг бодвол манай хүн урид нь Сөүлд сурдаг бсан тул газар нутаг хэл усаа сайн мэднэ..Японд бдаг сүүпа сэнто нуудтай ерөнхийдөө төстэй..тэхдээ хамаагүй сонирхолтой бөгөөд хөгжилтэй....мөсөн сауна гэж байдаг юм бээлээ.анх удаа орж үзсэн..нүцгэн нуруугаараа мөсөн хана очиж үрж өөрийгөө баясгасан..хаха..аа тийм анх удаа акасүри хийлгэж үзсэн...сав суулга зүлгэдэг шиг биржгэртэй ногоон бээлий өмсөж бгаад биений хирийг үрж гаргаж ирдэг үйлчилгээ..жоохон өвдөх боловч асар таашаалтай ,.биеэ угааж угааж угааж орсон мөртөө мангар их хир гардаг наасан..кэкэ..массажны ширээ шиг вандан дээр нүцгэн хэвтүүлж байгаад ёоёо гэтэл чинь биейиг чинь хайр найргүй үрж өгнө дөө..бусад усанд орж байгаа хүмүүсээс тусгааралсан хаалт маалт юу ч байхгүй эхэндээ жоохон эвгүй бсан ч дорхноо дассан..lol..

хамгийн гол нь /сайн сонсоорой..кэкэ/ ингэж бие угааж үрж өгдөг хүн нь нүцгэн ганц хан гагатайгаа байдаг наасан..ус мус цацаж бариа л нордог болохоор тэгдэг байх..за тэгээд гага маага нь норчихоороо биейин ганц далд бгаа хэсгээ улам сээгси байдлаар тодруулж бариад их хэцүүм бээлээ..би ч аль болох харахгүйг хичээж нүдээ аниастай..「сахилгагүй хүүхэд」 маань андуураад босоод зогсчвол шараа гэж бодоод..:)

зүв зүгээр хувцастайгаа сууж байгаад ,,би акасүри хийлгэх гсн юм гэхээр шуудхан хувцасаа тайлаад хүрээд ирдэг наасан..миний аз таарч намайг үрж өгсөн хүн маш хөөрхөн ах байсан..хаха..жижигхээн шөрмөслөг биетэй,аймаар хөөрхөн жижигхэн мөртөө эвлэгхэн гартай..хүний биетэй харицаад сурцсан..лаг эвтэйхэн хүрч баридаг.гар мар татаж авчираад сугандаа хавчуулж барих нь жоохон хэцүү м билээ..хамаг бие жиржигнүүлээд..аа,тий дээшээ харуулж хэвтүүлж байгаад миний юмыг тоох ч гүй гараараа нааш нь цааш нь болгож бгаад ажилаа хийгээд бсан..Акасүри ний хамгийн тааламжтай хэсэгнь хамгийн сүүлдээ...бүх биейиг чинь савангаар хөөсрүүлж бгаад массаж хийж өгдөг..тэр нь мангар гоё наасан,,..тэгээ л массаж хийлгүүлээд баймаар...инээдтэй нь түрүүлгээ харж хэвтээд нуруундаа массаж хийлгэхдээ зүв зүгээр бсан мөртөө , дээшээ харж хэвтээд цээжиндээ массаж хийлгэх болсон чинь миний гижиг хүрээд би тэрийгээр нэг юм болоод..хаха..инээгээд гарыг нь хүргүүлэхгүй бсан чинь тэр хүний ч инээд нь хүрсэн болтой намайг шоолоод хөхрөөд бсан..сүүлдээ аргаа бараад за за гээд шууд ус цацаж бие угааж өгөөд дуусгасан..хатуу юмаар үрүүлэхдээ зүв зүгээр бсан мөртөө саван түрхэж бгаад хүрэхээр аймаар гижиг хүрдийм байлээ..кэкэ..азгүй хог..,хэрвээ гижигггүй бсан бол тэр ахаар ахиад жоохон биеэ базуулахгүй юу,,,
сауна нь өдөртөө 4500-5000вон,орой болохоор 10000 вон болчодог юм билээ..акасүри хийлгэвэл нэмээд 10000 вон авдаг..дээрээ амар ч унтах өрөөтэй ,дээр н шорт пудволка тавиж өгдөг тул зочид буудлын мөнгөө хэмнэе гэсэн хүмүүс хонох бүрэн боломжтой санагдсан..хоол унд аар ч үйлчилдэг болохоор амар..сөүлд явж байгаад халуун рашааных юм шиг таних тэмдэг тааралдвал тэнд сауна бна гсн үг..харин хотын төвөөр хаа сайгүй байх Мотэл гсн бичигтэй газрууд нь love hotel нууд гэж бсан..

аа, тийм.тэр Сауна д нэг гэй хүн байсан ..андашгүй..орсоноос хойш шууд бие биеэ таниж бгаа байхгүй юу,,харилцан антэннаа барилцсан юм бгааз..цин цийн гэж харц мөргөлдөө л ер нь андашгүй..би ч нөгөөдхөөсөө зугтсаар бгаад таарсан..солонгосууд тэхдээ ер нь мангар шулуухан юм шиг санагдсан..таалагдсан бол чичирч дайрдаг гэхийм уу даа..японууд нэг нэгнийгээ хараад наян жил болчдог юм..дараа намайг акасүри хийлгээд гараад ирэхэд манай найзтай юм яричихсан сууж бсан..тэгсэн чинь Амэрикийн Солонгос хүн байна лээ.Аляска д гэр нь байдаг гэж бсан..тэгээ л салсан даа..

Monday, May 26, 2008

урт бөгөөд богино аяллаа дуусгаад өнөөдөр хариж ирлээ..нисэж нисэж газарт буух ч бас л миа байна шө...хийх ёстой юм хүмээ мартаад маш сайхан бсан чинь Нарита дээр буугаад утсаа асаатал багшаас 2 дуудлага ирсэн байх юм..нөгөө бичиж байгаа юмаа 4 дэхэд аваад ир гсн байна..шууд бодит байдал угтаж энэ тэр..гэртээ ирээ л асар их ядарсанаа мэдрэв,,2 цаг дугхийж сэрээд одоо ганбаатарынхаа өмнө..:(

Сөүлд маш сайхан байлаа..хэдийгээр өмнө нь 2 ч удаа очиж бсан боловч хэзээ ч энэ удааных шиг таалагдаж бсангүй..анх 10 жилийн өмнө очиход бүр Инчоны буудал ч байхгүй Кимпо гээд манай Буянт ухаагаас нэг их дээрдэхгүй буудалтай бсан хот энэ хугацаанд бас л өөрчлөгджээ..өглөө явах болсон чинь сөүлд хоргодоо л нэг сонин....буцмааргүй л байв...сайхан амттай хоол...хөөрхөн солонгос залуус..хөөрхөн солонгос агаа нар.....кэкэ...

Туяхан Согооноо /блог нь энэ..стронг гэц сэн байгаамаа..lol..нэрээ солиорой/ гээд нэг шинэ найзтай болсон..үейинх болохоор яриа нийлээд урамтай...хөөрхөн, эелдэг залуу бээлээ....баярлсан шө, хүүхдээ..дараа дахиад тухтай буу халнаа..орж чадаагүй үлдээсэн газруудаараа дахиж орохоор энэ жилдээ багтааж дахиад нэг сөүл явах санаатай,,,өнөөдөртөө ингэс хийгээд зогсоё..ядарсан бээнэ..унтаж амрий..маргаашнаас хангүг тэмдэглэлээ хүргэнээ..

Thursday, May 22, 2008

...nislee

Odoo Narita deerees bichij baina..Ongotsondo suutal 30 aad min zai baigaa tul endhiin tolbortei netees ni blogoo update hiij suuna..lag unetei yum baij lag domboo PC tei..nuguu h ni asar udaan..tovch ni yasan ch hatuu yum..za za lag muulsan..

2 tsagiin daraa Hangug ulsad ubbaaaa!!!!!!!!!!! geed alhaj yavah ni..keke..za za bugdeeree sain suutsgaaj baigaarai..buuh buudald maani yamar ch bsan net acsess tei gsn baina lee..zav garval sonin saihnaasaa ongotoor yarij ognoo.

chav!!

Monday, May 19, 2008

neg dor

өнгөрсөн Баасанд миний жас өдөр байсан болтой..нэг өдөр нэг хүний биед тохиолдож болох хэмжээнээс лав 10,20 дахин их бүтэлгүйтэл өдрийн турш намайг дагав..өдрийн гол зорилго..Токио гийн хамгийн мухар, зах хязгаар т байх иммигрэйшний салбар дээрээс очиж визний сунгалтаа хийлгээд, түүнийгээ Солонгосын элчинд аваачиж өгч Солонгосын бийз авах явдал байв..

Токио хот хар мянган гадгаад иргэдтэй юм байж тэдний хэргийг шийддэг 2,3 хан оффистой..тэр газруудаа хүний уур хүрч уушиг сагсаймаар хөдөө, галт тэрэгний зам буудлаас хол , олохын аргагүй газар аваачаад бгуулцсан..би л гэхэд гэрээсээ гарч 2 галт тэрэг дамжаад, дахиад нэг автуусанд суух, цааш нь бас 3,4 мин 2 зээрдээрээ г.м ээр нэг талдаа цаг илүү явах хэрэгтэй болж байгаа юм..тэгээд тэндээ очоод дугаарлана даа...намайг очихоор л яагаад ч юм дандаа баахан филиппин хүүхнүүд байж таардаг юм..:)

тийм болохоор өглөө эрт ердийнхөөсөө 1 цаг хагасын өмнө босч усанд орж аваад лаг галт тэрэг,автүүсныхаа цагийг хооронд нь нэг их хүлээхгүй 3,4 мин л зайтай байхаар тааруулаад гарлаа даа..гараад галт тэргэндээ суугаад 3 буудал явсан чинь эхний саад..тэр шугаман дээр хүн амины осол/жиншин жико/ гарсан гээд галт тэрэг маань зогсчивоо..нэг нь амиа хорлоор галт тэрэгний өмнүүр биеэ үйчихэж гсн үг..өглөөний ид ачааллын үейиг хэлэх үү..дотро бөгс эргэх /эргүүлэх?/ зайгүй..тэр өдөр нилээн халуун байсныг ч хэлэх үү, хөлсөө гоожуулаа л гүрийлээ дээ.. уул нь яг буудал дээр зогсож бхад ийм хэрэг гарвал хүмүүсээ буулгаж бариад хаалгаа онголгочихдог байхгүй ю, явдал дунд ийм хэрэг гарахаар галт тэрэг яг тэр газраа хаалгаа түгжээстэй хэвээр 30-40мин заавал зогсдог юм..Токио д байж үзсэн хүмүүс сайн мэдэх байх..

дотроо амиа хорлосон нөхрийг хараагаастай..「буцахдаа」 хүртэл өчнөөн хүний ажил алдуулаад яаавч олигтой нөхөр бгаагүй гсн дүгнэлттэй..яг ид ачааллын үеэр бүхэл бүтэн шугам 30 мин зогсоно гдг чинь мангар олон хүний хараалыг идэж бгаа гсн үг байхгүй ю..нэг цуваанд ойролцоогоор 10 галт тэрэг залгаастай, нэгд нь ойролцоогоор 150?200? хүн гээд бодхооор аймаар их тоо гарч бгаа юм..тийм олон хүний хараал бухимдалтай энэ хорвоогоос явах ямар л олиг байв гэж..дор хаяж л диваажинд орж чадкүшдэ..

за, тэгээд арайхийж ГТ хөдлөсөн боловч дараачийн богоонуудаас тувт хоцроостой..гүйгээ л очдог яг миний өмнө хаалгаа хаагаад хөдлөөд бгаа бхгүй юу..үнэн зэвүүн..

за за бичиж бсан чинь дахиж тэр өдөр санагдаад уур залхуу 2 зэрэг хүрчлээ..
өчнөөн олон азгүйтэл бүтэлгүйтэлийн дараа хамгийн сүүлд 19 цагийн үед гэрийнхээ буудал дээр буусан чинь дугуй маань алга болцсон бсанаар тэр өдрийн азгүйтэл дууссан даа..хулгайч тууцсан уу? цагдаа журамлацсан уу? мэдкү..одоо болтол сургийг нь гаргаагүй л байна..би дугуй тавиж болдгүй газар нь тавицсан бсийм шиг бээлээ..журамын хашаанд орсон бол дугуйгаа 3000 иен төлөөд авч болдог юм..харин хэцүү нэртүүдийн гараар орсон бол тэрчигээрээ дашийшог болж бгаам даа..

тэр оройдоо харин ширүүн уусан шөө..уур хүрээд, дээр нь бүүр цаанаасаа бодхоор л гомдол төрөөд бгаам чинь...:(