Friday, October 23, 2009

хэдэн зураг

гар утсан дээрээ бсан хэдэн зураг оруулая гэж бодлоо..даанч хооронд нь ямар ч уялдаа холбоо алга..тэгэхдээ яахав..болгоогтий..

энэ жил гарсанаас хойш Токио гоос ганц ч алхам гараагүй тул саяхан хүүхдээ жийчээд ганцаараа Нагоя орсон юм..авсаархан хөөрхөн хот байлээ..үндэсний үзэлтэй, юм л бол Тоёта манайх,Мицүбиши манайх гэх аястай...соёл нь ч гсн бусдаасаа арай ондоо...Энэ нагоя хотод байх Зэрэглээ(蜃気楼) гээд монгол хоолны газар..Алшаа нутгийн 2 бүсгүй ажиллуулж бсан..ингээд монгол хувцас бэлдээд тавичихсан..орж ирсэн хумуус дураараа өмсөж үзээд их зүгээр юм билээ..би, сайхан цайтай газар байна, хуушуур чинь таалагдлаа гэж магтсан чинь миний төлбөрийг бараг л 50 хуви хямдрулж өгсөн..кк..

Энэ , Их британий музэйд хадгалагдаж буй эртний японы урлагийн бүтээлүүдийг дэлгэсэн үзэсгэлэнгийн сурталчилгааны хуудас...нэгэн уран бүтээлчийн эмэгтэй хүнийг дүрсэлсэн бдал...ээмэгтэй хүний биеийн харицаг ингэж дүрсэлсэн нь маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн ч , харчаад яагаад ч юм инээд хүрээл...бас л доромжилж бгаам шүү тээ..кк..тэгэхдээ 90-60-90 гсн супэр(үлгэрийн??) пропорцтой модэл хүүхнүүдээс хамаагүй амид, хүн төрхтэй , эмэгтэйлэг, хүчтэй харагдаж байна.

ийм япон дэнлүүд дуртай...хятадууд нээх вкус?мэдрэмж? муутай час улаан дэнлүү зоочихдог доо..зунд баяр наадам болохоор хүмүүс нь үндэсний хувцасаа өмсөөд, архины задгай мухлагууд гараад ирдэг юм..энэ өнгөрсөн зун бас л нэг баярын үеэр авсан зураг..

мододын завсараар цувралын 3 р..сүүлийн үед гоё камэртай болохын хүслэнд автсан хүн л байна..энэ зурагнудыг бүгдийг нь гар утсаараа авсан.

өчигдөр ийм сайхан үдэш байлаа..хараа л баймаар бсан..

нээрээ үсний машин аваад өөрөө үсээ засч байгаа...
би үсээ нээг их олон янз болгож янзлах биш, тэгээд ч үсчин орохоороо ингээд өг тэгээд өг гэж хүслэт гаргахдаа маруухан..үсчинд нь даатгаж засуулчаад , ард нь өөрөө дандаа сэтгэл дундуур хоцорно..кк..тэгж бсанаас өөрөө засч үзий гээд, 2 т нэг удаа засуулахад л 30 орчим дойлуур төлж байхаар гээд (машин нь 39 гэхээр хэмнэлттэй байгаа биз дээ.кк) авсан ухаантай..тэгсэн чинь бөөн үс засахын хорхой..асар кайфтай гээд бод..

3-40 мм ээр тааруулж байгаад авч болдог..өөринхөө үсийг янзан бүрээр оролдсоор байгаад байж болох хамгийн богинохон хэлбэрт нь оруулчихсан..тэгсэн хорхой дарагдахгүй,хүний үс засмаар санагдаад хөршийн үсийг болоогүй байхад нь гуйсаар бгаад 2 удаа зассан..одоо үсээ ургатал дахин тэвчээртэйгээр хүлээх л үлдсэн..кк..
зурган дэээр бгаа шиг, нэг толи , ганц сонин тавиж бгаа л үзэж тарна шүү да..

Wednesday, October 21, 2009

Дундад зууны Япон нь гэй хүмүүсийн диваажин байсан тухай..

По даргад амласны дагуу Түүхийн хичээл дээр заадаггүй(хойшдоо ч заахгүй) гомосэксүализм ын түүх цувралаас 2 ыг орчуулж блогтоо тавихаар боллоо..Эхнийх нь дундад зууны японы тухай..дараах нь эртний Гэрээгийн гүн ухаантан Сократ ын тухай байх болно. энэ 2 сэдвийг сонгосон маань ч учиртай..дараа учирыг тайлбарласу. Чайковский аниа болоод Лэо эмээгийн тухай По гийн блог оос үзнэ үү..онц шаардлаггүй гэж үзсэн хэсгээ, бас гомосэксүализмын тухай ямар ч анхан шатны ойлголтгүй хүн уншихад ойлгомж муутай гсн хэсэгээ хасаж орчуулав..мөн нэр томёонуудыг дураараа орчуулсан тул ямар нэг алдаа анзаарсан хүн байвал коммэнт үлдээнэ үү..

ЭХЛЭЛ
Юуг нь нуухав, манай Япон улсын түүх гэй хүмүүстэй холбоотой бичлэг, агуулгаар машид баялаг билээ..Учир нь , Эдо гийн(Эдо гийн үе нь 1600-1868) эхэн үеийн японы нийгэмд Ижил хүйстэнтэйгээ явалдах=homosexualism нь хэн ч хачирхаад байхааргүй ердийн үзэгдэл бсантай холбоотой..

тэр ч байтугай , эрэгтэй хүнд биеэ үнэлэх залуу хөвгүүдийн тусгай кафэ?(кагэма жая(1)=Гэйша гийн эрэгтэй хувилбар гэж ойлгож болно) Токио д 11 газар байсан төдийгүй, нэриги хэмээх чийгшүүлэгч тос(love oil-lubricant), мөн ижил хүйстэний бэлгийн харицааг харуулсан хэвлэмэл матэриал тоолж баршгүй олон бсан байх юм..өнөө үеийн гэй хүмүүсийн орчинтой харицуулвал интэрнэтээс бусад нь бараг л байж..
Эдогийн эхэн үеийн нэртэй зохиолч Ихара Сайкакү(2) өөрийн Эрчүүдийн дурлалын түүх оршвой(3) хэмэх номондоо(1687 он!!) 「япон улс нь ижил хүйстэнүүдийн диваажин бөлгөө」 гэсэн бдаг . энэ номондоо「..Ертөнцийн бүхий л эрчүүд үзэсгэлэнтэй..Харин эмэгтэйчүүд дунд үзэсгэлэнтэй нь нэгээхэн ч үгүй」гсн Абэ Сэймэй(4)гийн алдартай мөрийг бас ишилсэн бдаг аж..

Японд яагаад гомосэxүализм өргөн тархсан бэ?
Буддын шашны уламжлалт сургаалиар бол эмэгтэй хүн нь 「бузар」 зүйл? юм..Тийм болохоор эхнэр авах нь байтугай , эмэгтэй хүнтэй сээгэс хийх нь бузар үйл, сээгэс хийвэл бузартана гэж үздэг бсан тул сүм хийдэд шавилан сууж буй лам нарын хувид хатуу хориотой зүйл бсан аж..харин эрэгтэй хүмүүс хоорондоо сээгэс хийх нь 「нөү проблэм」 бсан бололтой.. Анх лам нар болоод шавь банди нарын хооронд эхэлсэн энэ харицаа удалгүй язгууртанууд болоод цэргийнхэн(самүрай)ий дунд тархсан байна..
Дайнт үеийн (戦国時代-1493-1573) самурай нарын дунд эмэгтэй хүний хормой хоттой хөөцөлдөлгүйгээр,зөвхөн эрэгтэй хүнтэй сээгэсийн харицаатай байх нь 「зөв,ариун явдал」д тооцогддог байж..удалгүй Эдогийн эрин эхэлсэнээр хамрах хүрээ нь лам нар, цэргийнхэн, язгууртаны хүрээнээс халин жирийн харц иргэдийн дунд ч өргөн тархаж, (5) Вакашүү(5) хэмээх тусгай соёлыг хүртэл бий болгосон байна..

Гомосэксүализм тай нэр холбогддог алдартанууд
манай түүхийн(япөн улсын) гол баатруудын дунд гомосэкстэй нэр холбогдсон хүн тоо томшгүй олон бөгөөд энд цөөн хэдийг нь танилцуулбаас;
(японы түүх гадарладаг хүмүүс шууд мэдэх бизээ.эдгээр нэрс нь япон түүхийн нэн чухал хүмүүс бөгөөд монголынхоо түүхтэй зүйрлэвээс Занабазар,Амарсанаа, Чингүнжав Дулдуй хутагт Данзанравжаа гэх мэт алдартануудтай дүйнэ.)


Күүкай(空海-774-835)-Хэйаны үеийн(794-1185)алдартай лам..Японд Хятадын Тан улсаас гомосэксүализм ыг нэвтрүүлсэн гэгддэг ..Камакүрагийн үед бичигдсэн Цүрэзүрэгүса(徒然草) хэмээх алдартай эссэний 54 р бүлэгт (1330 оны үеийн зохиол) Күүкайгийн гомосэкс episode「..ламтан Омүро гийн нэгэн бандийг уургалж?учир ургуулж? ..」бгаа тухай дурдсан бдаг.


Фүживара Ёринага(1120-1156)- Японы язгууртан , төрийн зүтгэлтэн, том албан тушаалтан...Хoжим нэрд гарсан Тайки(台記) хэмээх өөрийн өдрийн тэмдэглэлдээ эрэгтэй хүнтэй унтсан тухай сэтгэгдэлээ(бодвол том боожгойтой нөхөр байлаа гэсэншүү л юм бсан болов уу)」, мөн язгууртануудын дунд гомосэксүализм хэрхэн өргөн дэлгэр тархсан байсан тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн бдаг байна..


Ашинага Ёшимицү(1358~1408)-Мүромачи гийн үеийн чадварлаг цэргийн жанжин..Насан туршдаа, японы Но тэатрын жүжигчин Зэами тай амрагийн холбоотой бсан..


Ода Нобүнага(1534~1582)тухайн үед өөрийн туслах,нарийн бичигийн үүрэг гүйцэтгэж бсан Мори Ранмарү тэй янагийн холбоотой бсан тухай факт нь дэндүү алдартай..Маэда Тошиэ(бас алдартай цэргийн жанжин) ч хөвгүүн ахуйдаа Нобүнага тай холбоотой бсан боловч насанд хүрсэн хойноо түүнд хаягдсан болтой..


Такэда харүнобү(1521~1573)-түүхийн сурвалжуудад тэмдэглэснээс үзвэл нэг үе 「эрчүүдийн далайд」 хэт хөл алдсаны улмаас ажилаа хийхгүй дээрээс донго хүртэж бсан ..дурлалт залуудаа бичсэн「...би түүнтэй унтаагүйшдэ..ганцхан чамд л хайртай」..「..тэй дахиж уулзахгүй ээ, би ..」гэх мэтээр андгай тангараг тависан хайрын захиа нь өнөө үлджээ...

Үэсүги Кэншин(1530~1578)- сурвалжит ноён, цэргийн эрхтэн-үхэн үхтлээ эмэгтэй хүнтэй ойртохгүй гээд эхнэр аваагүй тэрбээр үргэлж царайлаг туслах дагуулж явдаг байж..Наоэ Канэцүгү хэмээх алдартай цэргийн эрхтэнтэй амрагийн холбоотой бсан.


Датэ Масамүнэ(1567~1636)өөрийн амраг бсан Сакүжүүро хэмээх хөвгүүнд 「араараа тавиуллаа」хэмээн дэлбэртэлээ уурласан боловч 「араар тавиагүй」түхайгаа цусаараа тамгалсан захиаг(血判状) Сакүжүүрогоос хүлээн авсаны дараа:
「үнэнч эсэхэд чини эргэлзсэнд уучлаарай..тэгэхэд би гэж нэг юм согтуу байсан, дээр нь ингэтлээ уур хүрнэ гэж бодоо ч үгүй..чамайг хуруугаа зүсэн байж ийм захиа явуулах гэж буйг уридчилаад мэдсэн бол яавч болиулах бсан гдгт итгээрэй..хүмүүс харчихвал эвгүй учираас нууцаар захиа явууллаа.. 」 гсн хайрын захиа нь эдүгээ үлджээ..уул нь япон эх дээрээ манайхаар бол, хайраа майраа гсн нилээн нялуун үгтэй юм...даанч би нялуун орчуулах гэхээр үг орж ирдэггүй..миний 「мэргэжлээс гадуур」 учир..кк


Мацүо Башо- 1644~1694)
Алдарт 「Хуучин цөөрөм Мэлхий үсрэв Усны чимээ」 хэмээх сонгодог хайкү г зохиосон. хайкүг өнөөгийн хэлбэрт оруулж суурийг нь тависан шүлэгч..Өөрийн хайртай шави Тококү г үргэлж багынх нь өхөөрдсөн нэр болох Мангикүмарү гаар нь энхрийлэн дууддаг бсан ба аянд дагуулж явдаг байж..

..Шөнө хүйтэн ч
түүнтэйгээ унтахад
ажрахгүй...гэх мэт хөөрхөн шүлгүүдийг хамт байх үедээ бичсэн бол,Мангикүмарү тай уулзаж чадахаа болисон хойноо

..Зүүдэнд
түүнийгээ ирэхэд сэрэв
нүдэндээ нулимстай..гсн мөрүүдийг үлдээжээ.

Онцлог

Тухайн үед эрэгтэй хүнтэй унтлаа гээд Гомо,гэй гэж нэрлэдэггүй байж..тэгж тусгаарлаж нэрлэж паа пүү болоод байхаар онцгой тусгай үзэгдэл биш байсан тай холбоотой... Байсээгэс хандлагатай байх нь ерөнхийдөө cool эд байсан бололтой..
Орчин үед хэрэглэгдэж буй гэй гомосэкс,ижил хүйстэн гсн хэллэг, ойлголт нь 100 аадхан жилийн настай..

2.т харицаа ихэвчлэн эзэн ноён, түүний туслах өсвөр насны хөвгүүд, эсвэл лам багштан шави банди гсн захирах захирагдах харицааны нэг хэсэг бсан аж..энэхүү харицааг шинэж чанараар нь тодорхойлбол;
Эзэн нь
1.бэлгийн хэрэгцээ
2.эзний хувьд ивгээл үзүүлэх( одооны ойлголтоор бол өөд нь татах)
3.жирэмслэхгүй учир сэтгэл амар харицаанд орж болно(нөгөө утгаараа хэзээ ч харицаагаа тасалж болно)

Залуу хөвгүүдийн хувид:
1бэлгийн хэрэгцээ
2.албан тушаал, эд хөрөнгө гээд дээш дэвжихэд туслалцаа авах(крандуулах)
3.эзэндээ үнэнч байх
гсн шинж чанартай харицаа байжээ..

Хөвгүүдийн хувид ихэвчлэн 12-19 насны өсвөр насны царайлаг хөвгүүд байх ба 20 хүрвэл хөгшин төгцөг(?kk)т тооцогддог байжээ..

Монголын түүх*

монголд банди, бандидах гээд үг хэллэг,ойлголт байдгийг бодохоор сүм хийдүүдэд энэ үзэгдэл тодорхой хэмжээгээр бсан нь ойлгомжтой юм..ер нь ямар нэг нэр томёо, ойлголт байна гдг бол тухайн асуудал нилээн өргөн хэмжээнд, дор хаяхад жирийн иргэдийн түвшинд мэддэг бсан гсн үг болов уу. ганц 2 тохиолдолын төлөө шинэ нэр томёо гарна гэж байхгүй болохоор.

дээр үеийн кино номноос харж байхад, залуу хөвгүүд ихэвчлэн лам багшийнхаа гэрт насанд хүртэлээ шавилан суудаг бсан тухай гардаг ..Хувисгалаас өмнө манай хүн ам 700,000 байхад ,ламын тоо 100,000 бсан гэдэг албан ёсны статистик бдаг билээ..ихэнхи лам нар эхнэр авдаггүй бсан гээд бодохоор....хмм..сонирхолтой л юм..

Дээр нь хүрээ хийдэд эмэгтэй хүн амидрах, тэр ч байтугай харц ард хүн орж амидрах хориотой бсан билээ..Нийслэл хүрээний хувид 1800 аад оны эхэн хүртэл энэ дүрэм хүчинтэй бсан ч сүүлдээ хятад худалдаачидыг дагаад жирийн хар (лам бус гсн үг) , хүмүүс орж ирсэн, мөн аймаг шавь бүрээс төлөөний газар (одоогийнхоор бол нутгийн зөвлөлийн оффис) суух болсоноор жирийн иргэд нэмэгдсэн тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг....Нийслэл хүрээнд лам ,хар холилдон суух болсон гдг нь нэг дор амидарна гсн үг биш, хороо хороогоороо салж тусдаа амидардаг байж..Зүүн хүрээ, баруун хүрээ, Наймаа хот(одоогийн ойлголтоор бол хятад хороолол- china town), борчуудын хороо гээд тусгай хэсгүүдэд хуваагддаг бсаныг бүгдээрээ мэдэх байx..хэлэх гээд бгаа зүйл маань, ердийн амидрлаас тасархай , зөвхөн эрчүүдээс бүрдсэн тэр хүрээнд , ямаршуухан шөнийн амидрал өрнөдөг бсан нь сонирхолтой л гэж хэлэх гээд бгаа юм..
үнэн эсэх нь эргэлзээтэй ч шинэ үеийн төлөөлөгч нараас Богд хаан, Бодоо сайд, Чойбалсан гэх мэт хүмүүсийг гэй бсан тухай албан ёсны бус мэдээнүүд бдаг билээ..магадалж нягтлах нь манай түүхчидийн хэрэг буйза.

ТАЙЛБАР ЗҮҮЛТ
1.кагэма жая-陰間茶屋
2.Ихара сайкакү井原西鶴
3.Эрчүүдийн дурлалын түүх оршвой=男色大鑑
4.Абэ сэймэй=安倍晴明
5.Вакашүү=若衆

Saturday, September 26, 2009

SUUUPERRRRRRRRRRRRRRRRRR!!Catherine Deneuve ийг монгол залуу юу яах нь!!!

энэ Belle De Jour гээд 1967 оны кино бололтой..1967 оны Катрин Дөнөв гдг өнөөдрөөр бол бараг л Анжэлина Жоли биз дээ..кк..энэ тоглож байгаа халимаг агаа Иска(эсгий??) Хаан гээд жүжигчин IMDB дээрээс харахад ондоо бас бус олон кинод тоглосон болтой...цэвэр халимагаар яриад байна...даанч дунд болоод сүүлийн хэсгийг нь яг юу гээд бгааг нь үгээр нь сонсож чадсангүй..сонсож чадсан хэсгээ энд тавилаа..халимаг торгуудаар сайн ойлгодог хүн үлдсэн хэсгийг 「сонсож 」өгвөл маш их баярлана..


1)ягасан көөркөмч(яасан хөөрхөнийн чи)
2)чамайг сайн нэгээр охноо би чамайг(чамайг сайхан охож(ухаж, шааж,fuck..)) өгнөө би ..
3)ээ,мөнгөн, байнааа.(аа, (бэлэн)мөнгө үү байна байна)
)орж болна(орж болно)

өрөөн дотор орчоод ,,,...за одоо чамайг би сайн нэгээр охноо ,шаана шаана чамайг... гдг нь элэг хатааамаар юм..кк..

халайж(б)ай----харж бай,энийг хар даа


энэ манай....хамгийн сайн......байнаа...дуртайвчий??(таалагдаж байна уу?/)абаа абаа(ав ав)....

хөхөвчөө тайлах гэхэд
гөө гөө(үгүй үгүй, хөхөвч биш дотоожоо тайл)- энийгээн ав...

тайлсаных нь дараа:
oi, хамаан багтдийм энэ...(пээ, энэ жижигхэн юмны хаана нь багтдаг байнаа..)кк
...

авж унатлаа инээлээ...Сталины хэлмэгдүүлэлтийн өмнөхөн бас дараа олон Халимаг хүмүүс баруун руу тэр дундаа Франц руу цагаачилсан байдаг..Энэ Иска Хаан гээд агаа ч гсн бодвол тэдний үр удам байх...

ямар ч бсан бид эх нутагтаа атар газар эзэмшиж коммунизм байгуулаад завгүй байхад нэгэн сайн монгол эр дэлхийн киноны супэр одыг , чамайг нэг сайхан эдэлнээ гсн шиг тууж явсан байх юм...кк..гснээс халимаг буриадаар тачигнатал яриад сурчихиймсан..

Wednesday, September 23, 2009

ажаа

wild and fancy блог дээрээс Гамбуушийн нэвтрүүлэг ийг үзэв..бодоод бсан чинь ажааг амидаар нь харж үзээгүй юм шиг байна..миний төсөөлсөнөөс ондоо хүн байв...хөгжилтэй яриатай, цайлган болтой, өөдрөг бүсгүй байна..тулаад уулзахаар ямар хүн бдаг юм гэхээс..тийм хэцүү(амар бол бгаагүй байх) амидралын эцэст ийм танагтай байна гдг бас л чадвар билээ..

сурвалжлагч залуу харин бэлтгэл муутай байв.. ГЛБТ хүмүүсийн талаар ямар ч мэдлэггүй, Гамбуушийг шууд л биеэ үнэлэгч мэтээр доош нь хийж буй нь эвгүй санагдав.(клиент ээ яаж олж байна бэ гэнээ)..нэг бол клиент гдг үгнийхээ учирыг сайн ойлгодоггүй байх..Гамбуушийг гэй лэзбиан али нь бэ ч гэх шиг..хэхэ..

тэгэхдээ давгүй ээ...эднийд хоноё, сонирхолтой нэвтрүүлэг хийие гэж хичээсэн иргэний зоригийг нь үнэлэх хэрэгтэй байх...

..ярианы дунд , гэр бүлийнхээ тухай яриж байхдаа өөрийгөө сүргийн манлай гэж зүйрлэсэн нь ихэд таалагдав..кк..айлын ууган охин бололтой..нээрээ л нэг гэр бүлийг сүрэг гэх юм бол манлай нь л болж таарна даа...

Thursday, September 17, 2009

ЭЛДЭВ

өнөөдөр нартай бол нартай, салхитай бол салхитай сайхан өдөр байла гэж.. өрөөнийхөө цонхыг томоос том дэлгэчихсэн чинь салхи орж ирээд сайхан байна..
өнөөдрийн тэнгэр нэг иймэрхүү..сургуулийн кафэтэри бараг ойн дунд шахуу байдаг юм..доороос өлийхөөр тэнгэр хангай нэг иймэрхүү хэлбэртэй..

хэд хоногийн өмнө хөршийнд найз охин нь ирээд бууз чимхсэн юм..зүүн захын бөөрөнхий хэлбэртэй чимхэлт тэр охиных, дундах саран хэлбэртэй нь хөршийнх..аа,наад талын *+?+*> ..хэлбэртэй нь хэнийх юм болоо??..кк..

энэ ногоон үнээ (хэвтэлтээс нь хүйсийг нь эм гэж таав..кк) хөөрхөн байгаа биз??шляп нь их гоё зохисон байгаам аа...

Шар айргийг хамтдаа уувал бүр амттай..mmm.....Зэгафрэдо итали шар айрагны кянпэйн хийж байлээ..

Tuesday, September 15, 2009

мобиком таны найдбартай түнш


өчигдөр сургуулийн гадаад оюутны газраас дуудахаар нь яваад очсон чинь,「Мобиком д ажилд орох уу?」 гэж авдий..цочлоо ш дэ.манай кампааниуд чинь боловсон хүчнээ шууд улс дамжуулж уургалдаг (recruiting)болсийм биш үү??тэгэхдээ Моби гийнхон өөрсдөө биш эндэх хөрөнгө оруулагч нараараа дамжуулж recruiting хийдэг юм шиг байсан..Сүмитомо гээд бсаныг бодоход тийм байх..

「тэргүүн дээд захирал」аас доошгүй албан тушаалд очино гээд захиалга өгчихөөд ирлээ..кк..гснээс ийм албан тушаал бий ю?юмыг яаж мэдэхэв, тэгж байгаад блог дээр, мобиком ер нь их давгүй юмаа, саяны Ж мобайл ийн маргаанд Мобикомийнх нь зөв байжээ маягийн 「үнэртүүлсэн」 пи ар яваад байвал намайг тийшээ орчижээ гэж бодоорой...хааяа нэгж цэнэглэж өгч байнаа,танууст..,,

Pic;хамгийн анх ,98 онд байна уу даа, Моторола гийн ийм данхгар хүнд утас баридаг байв шү..Мобиком дээр зарж бсан утаснаас хамгийн хямд нь бсан санагдана.. кк.. аваад 2 сар болоогүй их дэлгүүрт хулгайд алдсан..

PS*миний блогны тоолуур худлаа тоолоод унах юм.ямар учиртайг нь мэдэх хүн байан уу..70 хэдэн мянга бсан ,нэг харсан чин 10 хэд болсон байх юм..энэ тоолуурыг , манай ээжийн хэлдэгээр,「согтуу хятад хийсэн байхаа..」

Friday, September 11, 2009

нүд бол ертөнцийг харах цонх

нүдний даралт гэж сонссон уу??

хэд хоногийн өмнө өглөө босоод ирсэн чинь зүүн нүдний уг руу хатгаж өвдөөд , гадаа гэрэлд гарахаар нулимс гараад бсан юм..ингэж нүд рүү хатгаж өвдөх нь, миний хувид анхных биш л дээ. байнга биш ч жилд 2-3 удаа ингэдэг болохоор, бас дахиа л нүдний ядаргаа болсон байна гээд тоохгүй бсан чинь манай хүүхэд загнаж байнаа..
(тэр өдөр манайд хонож таарсан юм)...
чи эмчид үзүүлэлгүй өөрийгөө оношилчихдог яасан мундаг юм??...бла бла....явж үзүүл..гэхээр нь,зозо, гээд дургүйхэн нүдний эмчид очлоо..

тэгсэн нөгөөдүүл чинь нүдний зургийг өчнөөн янзаар аваал, шар ногоон шингэн дусаагаад, салхи үлээлгээд янзан бүр болж байна.нүдний угийн(мэргэжлийн хэллэг нь юу юм болоо??японоор 眼底) зургийг хүртэл тачигнатал авчдаг юм байна..тэгэнгүүт нөгөөх нь шууд дэлгэцэн дээр гараал , өөрийнхөө нүдний угийн зургийиг анх удаа харав..их л сонин мэдрэмж төрөх юм билээ..энэ улаан толбо юу бэ?, тэр нарийн судал нь юу бэ?? гээд хөөрхий эмчийг нэгд нэгэнгүй шалгаав..нөгөө эмч нүдний загвар(жижигхэн глобус-бөмбөрцөг шиг хэлбэртэй) гаргаж ирээд, нөгөөх нь нээгдэж хаагддаг наасан, нүдний бүтэц, миний нүдний хувид асуудал нь хаанаа байгаа гэх мэтээр тайлбарлаж өгөв....нүдний даралт өндөр байна гэнээ...жирийн хүмүүсийн даралт 10-12 байдаг бол минийх 44 бсан ..

хэд хоног нүдний даралт буулгах эм ууж, шингэн дусааж байгаа..дараа долоо хоногт дахиад үзүүл гсн...бага зэрэг айсхийгээл сууж байна..ер нь өөрийн биенд бага зэргийн өөрчлөлт мэдрэгдэнгүүт эмчид үзүүлж байх хэрэгтэй юм шиг...надаас өгсүүлээд манай монголчууд ерөнхийдөө хэнэггүй талдаа, шууд өөрийгөө оношлоол яваад бдаг .их буруу юм шиг бна..

тэр эмнэлгээс гараад , хүний биеийн анатомийг зурагтайгаар тайлбарласан ном худалдаж авав..хүний бие ямар зарчимаар ажиллдаг энэ тэр гээд ерөнхий зарчимыг нь мэдээд авчих санаатай..зурган тайлбартай болохоор би хүртэл ойлгоод урамтай..

бэлэг эрхтэнийг нарийвчлаад зүсэж бариад тайлбарлачихсан, дур тавих систэм энэ тэр гээд эхлээд аймаар сонирхож үзэж бсанаа сүүлдээ эвгүй оргиод..ер нь тиймэрхүү ном үзээд байвал сээгэс хийх дуршил хэсэгтээ алга болох юм шигээ..кк...

гснээс хүний үсний уг(анхны) өнгө нь цагаан гэнэ...ургаад биеийн гадна талд гарч ирэх замдаа ямар нэгэн будагч бодисоор дамжаад хар(ази хүмүүсийн хувид) болдог бололтой...хүн хөгширөөд үс цайдаг нь энэ будагч бодис ялгаруулах чадвар доройтсонтой холбоотой юм байна...(өршөөгтий..энэ миний ойлгосноор шүү.алдаатай байвал хэлээрэй..).....

ер нь үс цайж, шүд унаад, улам жижигрэх?? гэх мэтээр хөгширнө гдг нэг талаасaa анхны хэлбэр(нялх хүүхэд) лүүгээ буцаж байгаа хэрэг юм биш үү.....өлгийтэй хүүхдүүд анхандаа нээх адилхан царайтай ялгахад бэрх байдаг даа....тэрэн шиг өвөө эмээ анр ч гсн адилхан царайтай болчидог биш үү??
заза, дэмийрэх нь байна..үг олдлоо.. сүүлийн хэсэг нь 『мэдлэгт дусал нэмэр』 байлаа..:)

Saturday, September 05, 2009

намар эртийн шаргал өдөр нэг иймэрхүү


..намрын нартай, дулаахан, хуурай,сэвэлзүүр салхитай сайхан өдөр байна..өглөөнөөс хойш энэ хөөрхөн дууг сонсоостой..эхлэл нь Орос ардын дуу шиг...The L word ийн 5-p ангийг үзэж байтал энэ дуу яваад , шууд юүтүүбдэж олж авангуутаа нэн хүчтэйгээр автаасаг..KOOP гдг Швэдийн жааз хоёрол юм байна..дуучин нь хамтлагийн гишүүн биш , урилганы дуучин бололтой...орой гарч СД г нь авнаа..

...Мэнд үү? хонгор минь..
да да да..♪♪
Энэ арал дээр
сэрүү ороод (унаад?)
гунигтай байна , надад
....тэгэхэд бид
дэндүү залуухан байж дээ
өдийг хүртэл
чамайг хайсаар
эсвэл чамтай төстэй
хэн нэгнийг....na na na...♪♪

2.сая гадаа, угаасан хувцасаа хэцэн дээр тохоод зогсож байтал хажуу хашааны айлаас эмэгтэй хүний асар жаргалтайгаар тас тас хөхрөх дуулдав...сонин сонсогдов..яг адтай галзуу монгол хүүхнүүдийнх шиг ..кэкэ...магтаж байгаам шүү..битгий буруугаар ойлгоорой.. японууд ихэвчлэн ам хамраа дарж арай л ондоо инээдэг....

..инээдний өнгө аяснааc ургуулан бодсоноо сийрүүлбээс миний сцэнари нэг иймэрхүү....
эхнэр нь жаргалтайгаар хоол хийж, нөхөр нь цаана хоол болохыг хүлээнгээ шар айраг залгилсан шиг жаргалтайгаар гүзээгээ илэн зурагт үзнэ..(яавч залуу хос биш) , зурагтаар их л инээдтэй нэвтрүүлэг гарах аж..нөхөр байн байн зурагтнаас хараа салган , хоол хийж буй эхнэрийн араас харахуй эхнэр нь асар эгдүүтэй харагдаж, оролдох сэдэлд автана...

..за за төсөөлсөн чинь сүүлдээ өөрийнхөө гажигийг анзаараад үргэлжлүүлэхээ болилоо....лол.. хоол хийж байгаа хүнийг харахаар, гар чөлөөгүй, өөрийгөө хамгаалах боломжгүй байгаагаар нь далимдуулаад араас нь бариж авч оролдмоор санагдаад байдий..: тэрэн шигээ л юм болсийм болоб уу гэж төсөөлсий..эхнэр нь,яанаа боли л доо, балай хог бэ ч гэх шиг(дотроо асар тааламжтай байгаа болобч)

zozo, та нар үргэлжлүүлээд төсөөлчөөрөи...

Tuesday, September 01, 2009

Confessions of a mask


...20 р зууны сүүлийн хагасын япон зохиолчид дундаас хамгийн цуутай, хамгийн галзуу?,маняак?? хамгийн ,,хамгийн зохиолч нь яах аргагүй Мишима Юкио(жинхэнэ нэр Хираока Кимитакэ) билээ..өөрөө гэй хүн бсан гдг утгаараа ч тэр гэй хүмүүсийн дунд бас нилээн алдартай...Амид ахуйдаа Нобэлийн шагналд хамгийн ойрхон зохиолч гэгдэж бсан боловч , хүлээлгүй 45насандаа амиа хорлож..
..түүний 『Багтай өчил』(Баггүй өчил?? Багаа хуулахуй?? Confessions of a mask-仮面の告白)дуусгав..хэдийгээр нэг их зузаан ном биш ,230 орчим хуудастай байл уу даа,боловч худлаа хэлсэн хүнд бараг л 4 , 5 жил болсон байхаа...эхлүүлээл 50 иад хуудас яваад дандаа зогсчихдог...уншиж дууссаны дараа эргээд харахад зохиолын хамгийн сонирхолтой хэсэг нь 50 р хуудсаас хойшоо бсан байх юм..

японуудын шишоосэцү(私小説)гдг, манайхаар бол өөрийн хөрөг маягийн зохиол гэхийм уу даа..өөрийн бага, идэр нас, бэлгийн бойжилт, дур тачаал, чиг надлагын талаар нууж хаах юмгүй маш шулуухнаар, Өөрийгөө Хөндлөнгөөс харж бичсэн зохиол....албан ёсоор түүний анхны зохиол гэгддэг..зарим хэсэг дээр нь улайм цайм өөрийн минь тухай биччихсэн юм шиг сэтгэгдэл төрж байв..эмэгтэй хүнээс дөлж зугтааж буй хэсэгээс авахуулаад маш олон зүйл дээр...гэй хүмүүсийн заавал уншвал зохих сонгодог зохиолын нэг мөн болоб уу..

хэдийигээр зохиолчийнхоо хувид миний тайп(хэдийгээр уншсан 2 хон номоор нь дүгнэж болохгүй ч гэлээ..одоохондоо тэр шүү дэ...хэдэн жилийн дараа дотор нь живчихсэн явж ч магад) биш боловч хуви хүнийхээ хувид асар зөрчилтэй, сонирхолтой , дүүрэн конфлэкс, санагдсан учираас орой гэрт хариж байгаад юүүтүүбдсэн чинь,『Мишима Юкио- 2 нүүр』 гсн дээр үеийн баримтат кино байна..нилээн сонирхолтой кино боловч түүний гэй бсан талаар нь огтхон ч дурдаагүй нь киноны ач холбогдолыг шууд л газарт унагаж байх юм...Хүний бэлгийн чиг хандлага гдг өнгөц харахад сээгэс төдийгөөр хязгаарлагдах боловч үнэндээ тийм биш...тухайн хүний иэхнхи үйлдэл, шийдэлийн тодорхойлогч хүчин зүйл байдаг болохоор...

бас нэг зүйл, энэ хүн харваас гэй хүн (хүвцаслалт,үс засалт, зориуд хиймэл бөгөөд хэтэрхий эршүүд дүр эсгэж ярих ярианы өнгө ,нарциссизм, бодибилдинг гээд захын гэй хүн шууд таниж болохоор гадаад төрх, зохиолыг нь уншвал нэг өгүүлбэр яваал гэй хүн бичжээ гэж танигдахаар дотоод ертөнц) дээр нь өөрин зохиол бүтээлэрээ дамжуулаад би эмэгтэй хүнтэй сээгэс хийх чадваргүй(босохгүй гсн үг) гэж зарлаад байхад, одоо хүртэл итгэдэггүй хүн олон байдаг нь ойлгомжгүй..ммм....
Мишима Юкио; 2 нүүр

Saturday, August 29, 2009

хуучирсан хальс

Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . .
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
О.Дашбалбар


..монгол хэлэнд хүн чанар гээд нэг үг байх..ихэвчлэн эерэг утга,жишээ нь өрөвч зөөлөн , шударга,ёс суртахуунтай гэх мэт утгыг илэрхийлнэ.. .гэвч хүн гдг амитан сайн сайхан бүхний цогц биш тул/гэгээрсэн, сайн сайхны цогцыг хүн биш бурхан гэх/ надад энэ хэллэг үргэлж нэг л дутуу юм шиг санагдаx...зүй нь хулхидаж хуурах, шунаж тачаах, хувиа хичээх, атгаг санаа өвөрлөх, хэрцгий догшин авирлах гэх мэт чанарууд бас л хүмүүний нэг тал болохоор мөн л хүн чанарт багтаamaap... харин монгол хэлэнд эдгээр чанарыг амитаныхаар төлөөлүүлнэ..

чухамхүү хүний энэ мөн чанарын тухай , түүгээр дамжуулаад амидаралын тухай гайхамшигтай кинонуудыг японууд аль 1950 аад онд олныг үйлдвэрлэжээ... Нэг зэрэг олон од анивчихаар нэгнийхээ гэрэлд бүдгэрдэг шиг Күросава, Озү 2 ийн сүрд дарагдаад тэр үед киногоо туурвиж бсан олон олон гайхамшигтай найруулагч нар хангалттай үнэлэгдэлгүйгээр өдийг хүрчээ..магадгүй тэдний зарим кинонууд Күросава гаас хамаагүй өндөрөөр үнэлэгдэх ёстой байх...
надад хамгийн их таалагдсан нь Нарүсэ Микио(成瀬巳喜男), Мизогүчи Кэнжи(溝口健二) гсн 2 найруулагч..үзсэн киногоо мартахгүйн үүднээс доор жагсаав.

Нарүсэ Микио
1.Үймэрсэн сэтгэл-乱れ雲
2.Эмэгтэй хүний доторхи ондоо хүн-女の中にいる他人、
3.Бадарчилсан тэмдэглэл-放浪記
4.Охин,эхнэр,эх-娘・妻・母
5.Эмэгтэй хүн шатаар өгсөхөд - 女が階段をのぼるとき
6.Урсгал流れる
7.хөвөгч үүл浮雲
8.Хоол飯
9.Уулын дуун. 山の音
10.Аянгаー稲妻
зураг:
Японы гайхалтай жүжигчин бүсгүй Такаминэ Хидэко Нарүсэ Микио гийн хамаг л гайгүй гсн кинонд бүгдэд нь тогложээ..Күросава болоод Мифүнэ тоширо гийн конби шиг, эсвэл Вон кар үай болоод Тони лэон, сүүлийн үеийн Алмоводар болоод Пэнэлөпэ Круз шиг найруулагч жүжигчин 2 ын симбиотик холбоо..

Мизогүчи Кэнжи

Улаан дэнлүүний гудамж-赤線地帯
Шөнийн хүүхнүүдー夜の女達
Гионы эгч дүүсー祇園姉妹
Өнөөх хүүхэнー噂の女
Үгэцүー雨月物語

хуучин кино үзээд байвал сүүлд хийгдэж буй кинонуудыг үзэж чадахгүй болох шинжтэй..кк..нэг л худал санагдаад...

Tuesday, August 25, 2009

EUREKA!!!!!!

заримдаа өөрөө өөртөө бяцхан нээлт хийнөө...

япон хэлний Иро буюу өнгө хэмээх үг(үсэг) , үндсэн утгаасаа гадна сээгэс , тачаал, янаг дурлал хэмээх давхар утгыг заадаг...

өнөөдөр монгол юм үзэж суугаад гэв гэнэтхэн ээврика!!! болов..монгол хэлний 「өнгө」 хэмээх үг хэдийгээр дангаараа бол шууд 「сээгэс」 гсн утгыг илтгэхгүй ч, сээгэсээр дамжиж халдварласан өвчинийг манайхан өнгөний өвчин гдг шүү дээ..тэгэхээр ор тас холбоогүй бас биш болж таарлаа..бодвол хятад хэлнээс орчуулагдсан үг байх даа... эсвэл монгол хэлнээс хятад хэлэнд орсийм уу??

бас нилээн дээр сээгэс гдгийг хятад ханз үсгээр 「үүл бороо」 гэж бичсэн байхыг харж билээ..

би ер нь хятад бичгийн хэл эртхэн үзвэл зохих байжээ....япон, солонгос,вэтнам гээд олон хэлний үндэс болохоор элдэв юмны учир тайлахад арай л дөхөм байх байж...

Баавгайцэцэг??(


Оросоос Баавгайцэцэг??(японууд Домиторий Мэдобээжэфү хэмээх) гдг хөөрхөн нэртэй(нээрээ ч нилээн бамбарууш төрхтэй ч юм уу) залуу айлчиллаар ирж байгаа юм байна..

түүний айлчлалын өмнө манай хэвлэлүүдээр, их өр тэглэгдээгүй тухай, шатахууны үнэ нэмэгдэж болзошгүй тухай, 1939 онд Оросууд халхын голд монголын аминд орсон тухай (манайх сүүлийн 20 гаруй жил дуугай байж байж энэ жил яагаад Халх голын ойг нилээн өргөн тэмдэглэвээ??), бие халаалт маягийн мэдээнүүд санамсартай ба санамсаргүй байдлаар цувах шив...Оросууд манайхантай яаж харицахаа , бас монгол хүн юунаас айдгийг ч хамгийн сайн мэдэх юм...харин манайхан хаа очиж орос агаа бла бла гдг нь арай гайгүй болоод улсын эрх ашиг гэж дуугардаг хүн олон болсон санагдав../хэвлэлийн хандлага, мөн хүмүүсийн мэдээний доорхи сэтгэгдэлээс тэгж санагдав./

youtube дээр японы NHK TV ээр гарсан「В.Путины эрх мэдэлд хүрсэн түүх 」 хэмээх асар сонирхолтой баримтат нэвтрүүлэг байна..япон хэл мэддэг хүмүүс үзэхэд илүүдэхгүй болов уу..уул эх нь Францын тэлэвизийн нэвтрүүлэг бололтой..

Sunday, August 23, 2009

FIVB World Grand Prix 2009


миний хамгийн дуртай спорт волэйбол билээ...магадгүй 24 цагаар үзээд суусан ч чадах байх..өнгөрсөн Лхагва гарагт World Grand Prix-2009 ийн шигшээ тоглолтыг Токиод болсон эхний өдөр нь очиж үзэв..шигшээд шалгарч үлдсэн 6 баг тойргоор тоглож өнөөдөр дүнгээ гаргах юм..
миний үзсэн тоглолт:

Холланд-Хятад(3-2)
Орос- Бразил(2-3)
Япон-Гэрман(1-3)

..яагаад ч юм тэмцээн үзэхдээ сул багийг нь, эсвэл ашиггүй байдалд бгаа багийг нь дэмжиж таараад бдаг юм...магадгүй би өөрөө ихэнхи тохиолдолд цөөнхи байж таардаг болохоор цөөнхийг дэмжимээр санагддаг байх..уул нь сул дорой багийг дэмжих нь эрүүл мэндэд муу гэдэг юм..кк...асар их нээрвтдэг , дээрээс нь гутрал, уур уцаар дагадаг учираас..

Энэ өдөр Холланд(хятад 2004 оны олимпийн алт,2008 оны мөнгөн мэдалитай баг), Орос(Бразилчууд өнгөрсөн олимпийн алт), Гэрман(танхим дүүрэн японы балээшигүүд бсан болохоор )ыг дэмжив..кк..Холланд гэрман/миний хүч бас бага зэрэг орсон..кк../ 2 ялж,Орос ялагдсан..

хамгийн үзүүштэй тоглолт Орос Бразил байв..даанч Орос「эгч нар」маань урид шөнө жаахан ууцсийм уу, бага зэрэг 「юм」 үнэрлэцсийм уу эсвэл зүгээр л японы халуунд мансуурцсийм уу, нэг л тийм дүйнгэ хүмүүс ерөөсөө хөдөлж өгөхгүй хамаг нэрв бараад хаяв..Бразилчууд бүх талаараа үнэхээр тэгш, тэр үсрэлт, довтолгоо энэ тэр бол бараг л эрэгтэй волэйболын хэмжээнд дөхөж очсон байв..

..Хятад ын баг залуу хүмүүсээр цус шинэчлэгдээд туршлага муутайхан, таарсан болгондоо хожигдоод 「най」 алга..хуучины хүчтэй Хятад ор сураггүй.гэхдээ Лондонгийн олимп хүртэл туршлагажаад ирэх биз..Бас энэ жил байнга шигшээд үлддэг Куба(92,96,2000 оны олимпийн алт!!!),Итали 2 бсангүй..оронд нь шинээр Холланд гэрман 2 чангарч гарч ирсэн байна..

гснээс хаа газрын гэй хүмүүс яагаад олонхи нь волэйболд дуртай байдаг нь тодорхойгүй..бас яагаад бэйсбол сонирхдоггүй нь хачирхалтай..японд жишээ нь бэйсбөл хамгийн түгээмэл спорт..хүн болгон, эр эм хөгшин залуугүй үзнэ..дүрмиг нь мэднэ.. гэтэл гэй хүмүүс дунд хялайж харах нь байтугай дүрмийг нь мэддэг хүн ч цөөхөн байх жишээтэй....ямар нэг зүй тогтол, далд ухамсар байдаг байх..

би л гэхэд өөрийигөө гэй гэдгээ анзаараа ч гүй мангар бацаан байхаасаа авахуулаад аймгийн төвд болж буй бүхий л волэйбөлын тэмцээнийг очиж үздэг, гуйж ороод бэлтгэл сургуулилалтыг нь сонирхдог, өөрөө 4 р ангид байхаасаа гуйсаар бгаад сургуулийн сээкцэнд орж байж билээ..тэгэхэд волэйбөлын сэкцэнд 6 р ангиас авдаг бсан санагдана... даанч 8 р ангид ордог жил манай мам волэйбөл гэж гүйгээд хичээл хийхгүй байна, энүүгээр хоолоо олж идэхийм үү гэж хүчиндсээр байгаад сээкцнээс гаргачиж билээ..

бас тэр үеэр ,манай сургуулийн волэйбөлын багийг дангаараа бүсээ төлөөлж(тэр үед аймгууд бүсд хуваагдаж улсын аваргад ордог бсан)улсын аваргад орох болтол нь хөгжүүлсэн өвгөн багш маань нас бараад сээкцний хүч суларсантай ч холбоотой байх..гснээс манай энэ багш нээрээ хятадын эрлийз хүн байsan..өндөр нарийхан, тамхи их татна, бусад монгол өвгөчүүлээс нэг л ондоо, огт мгл дээл өмсөхгүй, нилээн харгис , алдаж барихаар гуяны дотуур чимхдэг(хамгийн өвддөг хэсэг, аймаар хорлонтой..кк),..бид нар ухаан гартлаа айдаг байж билээ..

гснээс япон хэлэн дэх волэйболын энгийн нэр томьёонууд бүгд гадаад үг, жишээ нь атаккү,бүроккү,саабү,сэнтаа гэх мэт..монголд харин ихэнхи үг нь давуулалт, хамгаалалт, довтолгоо,холбогч гэх мэтээр монгол хэл дээр байгаа нь олзуурхууштай санагдав..шинэ ухагдхууныг монголчилж авахдаа бэлэнчлэлгүйгээр хэлнийхээ бололцоог дайчилахын гарамгай жишээ санагдав...волэйбол анх монголд дэлгэрэх үеийн ахмадуудын гавьяа байх..

зураг:
бразилийн төвийн тоглогч Тайза Мэнэзэс, оросын Мария Бородокова гийн эсрэг довтолж буй нь

Wednesday, August 19, 2009

өдрүүдийн тэмдэглэл

..8 сард японд Обон гэж баяр?? болдог юм..эцэг өвгөдийн сүнс нь үр хүүхдээ жилд нэг удаа эргэж тойрдог баяр гэхийм уу даа..(барагцаалж тайлбарлав)...энэ үеэр ихэнхи албан газарууд амрах ба хүмүүс төрсөн нутгаадаа тэмцэж, манайхаар бол эцэг эхийн гал голомтыг эргэдэг....өнгөрсөн өдрүүдэд тэр баяр нь тохиогоод хамаг хүмүүс амарсан болохоор би ч бас дагаад завгүй болж орхив...жирийн үед ажилтай надад баригддаггүй хүмүүсийг захаас нь бариж авч уулзаад..кк..зочин гийчин ч ихтэй байв..тоймлобоос:

..их сургуулийн танил шулуун найзынд зочлов..2 настай хүүхэдтэй..нөгөөх нь япон монгол холиод, наян юм яридаг эгдүүтэй үедээ, лаг 「монгол」,6 ш бөөрөнхий мах идсэнээ цадахгүй дахиад нэхээд наасан....гэснээс жоохон хүүхэд чинь яасан их боожгоогоо оролддийм бэ тээ, би наанаас нь лаг эвгүй болоод...боожгоогоо оролдсон гараараа мэдээж хамраа ухна, хуруугаа иднэ.....сайхан гараа..кк..

..монголоос нэг шар толгойтой хүүхэд ирэв..нутагтаа харих замдаа буудалласан гэхийм уу..По гийн гэрт байхад нь очиж монголын сонин сайхан сонсов....би чамд дуу сонсгоё гснээ лаг Ээжийн чанасан цай ч гэх шиг..бас дагаж аялаад байнаа...кк..нэг жил дан хүнд гаруудын дэргэд бсан гсндээ,, ёоноо,,хоролмаа, боожгой ч гэх шиг хүнд хүнд үг сурч ирсэн байлээ..кк..

..хонг конг оос эртний танил нэг найз охин ирэв.. ид өвлийн хүйтнээр мгл д очиж байсан....гадаа хүйтэн болохоор хэдүүлээ манай гэрт архи уугаа л гэрээс гарахгүй.. хаха..тийм ямар аялал байх бэ тээ??..намайг Хонгконг д очиход гэртээ хонуулдаг бсан юм..гснээс нээрээ Хонконгийн байрнууд гэж яг хулганы нүх..мангар жижигхэн..Токио гийин байрнууд жижигхэн ч гэлээ хажууд нь бараг л хааны ордон гэмээр санагдаж билээ..

..токио д очиж үзмээр газар юу байна гсн чини Цүкижи гэнээ..цүкижи гдг нь ихэвчлэн загас болоод далайн гаралтай бүтээгдэхүүний бөөний худалдаа хийгддэг зах болой.. хоол унд нь амттай гэдгээрээ япондоо алдартай , дээр нь сүүлийн үед жуулчидын очих дуртай газар болоод буй..миний хувид заавал амттай хоол унд энэ тэр гээд бдагүй бопохоор ганц ч удаа зүглэж үзээгүй....тэгсэн яг газар дээр нь очоод үзэхээр хүн үзэж харах юм үнэндээ байхгүй ч яагаад ч юм наян хүн, баахан камэр барисан гадаадынхан, , яммар муухай үнэртэй гэж санана..,,загасны нэг муухай үнэр байдаг даа...дээр нь заваан...

бушуухан шиг нэг хоол идэж аваад нэг кафэ д орж өдрийн хагас буу халав...нээрээ камин аут хийсэн юм байна...найз охинтой болсон уу гэхээр нь, үгүй найз залуутай болсон гсн чинь...хэхэ..худлаа яриа л гэж авсан...:)..за, тэгээд би түүнд нандин нууцаа??дэлгсэн болохоор тэр ч нууж хаах зүйлгүйгээр гэр бүлийн хамаг юмаа дэлгээд, цайн дээр таарсан 2 авгай шиг л амаа билүүдэб..

..нөхөрт гараад 3 жил болж бгаа юм..(нөхөр нь яг Сүүлчийн самурайгийн Ватанабэ Кэн шиг залуу бдаг..)..сүүлийн жил хагаст нь сээгэс байхгүй гэнэ(сээгэслэсс)..манай хүн яаж ч цаадхаа өдөөд цаадах нь 「хийж өгөхөө」 болисон юм байх..мань хүн гэж бөөн сэстрээс хуримтлуулсан хүн....би наана нь бөөн туршлага , угаасаа тэгдий..ингэ тэг гэж баахан амны зоргоор зөвлөгөө өгсөн хүн..кк....мани хүн тэгэхдээ өөригөө байсээгэс(bisex)гэж тодорхойлж байна лээ....эмэгтэй хүнийг их хардаг, нүцгэн байгаагаар төсөөлж боддог атлаа эр хүний тухай ерөөсөө тийм зүйл байхгүй гэж бсан..

Номхон далай явав..үнэн тасархай байсан..далай дээр нар жаргах, далайн салхи, нүцгэн хүмүүс, харанхуй болохоор далай дээр сар тусах, далайн хөвөөнд пиав уух , дугуй прокатлаж эрэг дагуух замаар салхи татуулах гээд...

...мэдээж завсар зайгаар нь Ничомэ д очиж цагаа бүртгүүлнэ..нормын 2 аяга пиаваа ууна гэх мэтээр энэ хэсэг амралтын өдрүүдийг өнгөрүүлэх шив дээ..

Sunday, August 16, 2009

сайхан

үнэхээр хөөрхөн эгдүүтэй юмаа..сая даяармонгол.ком хуудсыг үзэж суугаад санамсаргүй олов..

Жулиа гэдэг бүсгүй Мартагдашгүй намар киноны дууг хөгжимгүйгээр 「задгай авч」 ,энэ гурвал баяд бүжигийг 「тарааж хаясан」 бол, Тайсн хэмээх энэ залуу ятга 「уйлуулж」байна..хэхэ..
за энэ 3 бол ч зүгээр шууд Түмэн эх хавицаа л баймаар улсууд байна..харин энэ 2 бол шууд монголд дэбүт хийгээд Жаргалан Баясагалан 2 ыг ажилгүй болгох хэрэгтэйм байна..кк..

Энэ мэдээг бичсэн Саруул эрдэнэ гэдэг ахын Гомбосүрэн гуайтай хийсэн ярилцлага бас их сайхан болжээ..

Thursday, August 06, 2009

аахар шаахар

бурхаан, яасан гээш халуун өдөр бэ..

түрүү 7 хоногоос хойш нэг л их амралтанд байгаа хүн аятай, сайхан назгайрч байнаа..удирдагч багш 7 хоногийн өмнөөс хөдөөх гэр лүүгээ харисан, юмаа хий гэж шахаж шавдуулах хүн байхгүй, дээр нь маш бүгчим,чийгтэй халуун өдрүүд болж буй тул мотиваци гээч юм хаашаа ч юм алга болчих сон..магадгүй халуунд хайлчихсан байх..:) ..гснээс энэ жил япон нутгаар хур бороо ихтэй, гамшиг дагуулаастай, хичнээн ч хүн бурхан болов до..тэнгэр байнга бүрхээстэй бороо тасрахгүй байгаа тул нарны дутагдалд ороод тариаланд асар муугаар нөлөөлж бгаа гэнэ..болц нь оройтоод, энэ жил ургац муу бгаа юм байх....

..зүгээр суухаар гээд зүв зүгээр бсан үсийг өчигдөр очиж засуулав...үр дүн нь??...санаагаар унахын нэмэр гээд толь руу харахгүй байгаа..кк..хурдан ургаасай...
угаасаа үсээ засуулаад сэтгэл ханамжтай бсан тохиолдол байхгүй л дээ..ухаан орсон цагаасаа л тэр..бодвол толгойныхоо хэлбэр энэ тэрд дургүйм болоб уу даа...

...ер нь завтай байх дэмий юм тээ??гадуур гараад, гарахлаараа зүгээр байхгүй, хэрэггүй юм олж хараад , хэрэггүй юм олж харахаараа мөнгөгүйм байж авмаар санагдаад..одоогоор матэриаллаг шуналыг минь өдөөж буй 2 зүйл:

1.Camper ийн гутал...хөөрхөн өнгө дизайнтай байгааз??даанч үнэтэй..


2.Сони гийн DSLR-330L гэдэг camera..би камэрны талаархи мэдлэг тааруухан..надад доторхи үзүүлэлт болоод функцнаас нь илүү өнгө нь таалагдаад бгаа юм..ихэнхи камэр чинь нэг дардгар хар юм байдаг биз дээ??..кк..энэ камэр хөөрхөн бор өнгөтэй..

хуучин найз залуугийн авсан зураг..саяхан явуулсан байсан..(одоо мадагаскарт түр хугацаагар байгаа)..зураг гэхэд бараг л үг хэлэх нь холгүй байгаа биз??

Wednesday, August 05, 2009

өрөвдмөөр ч юм шиг

...Манайх ЛГБТ(лэзбиан гэй байсээгэс трансжэндэр) төрийн бус олон нийтийн байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай Human Rights Watch ын цахим хуудсанд бичжээ..

шалтгаан нь элэг хөшим /гэхээсээ илүү гунигтай, өрөвдөм / бөгөөд ..төвийн нэр нь залуус, өсвөр насныханд буруу үлгэр үзүүлэхүйц...мөн монголын ёс заншилд нийцэхгүй гсн байх юм.. ..нөгөө шөнө дунд өрхөөр шар гэрэл орж ирж хэвлий илбээд жирэмсэн болголоо гдг нууц товчооны онигоо ?? шиг юм болохийм байна л даа..энэ шийдвэр гаргасан түшмэлийнхээр бол ийм нэртэй байгууллага байгуулагдвал монгол хүүхэд залуус бүгдээрээ гэй лэзбиан болоод дуусах болтой..манайх уул нь хүний эрхийг хамгаалах, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх гээд наян конвэнцид багтдаг санагдах юм..

Нямдорж сайдад хандаж бичсэн захидал нь энд байан.

Tuesday, August 04, 2009

World Ballet Festival in Tokyo

Японд 3 жилд нэг болдог World Ballet Festival(12 дахь)д очив..Дэлхийн байдаг л хамаг мундаг баллэтчидыг 3 жилд 1 удаа нэг дор, нэг тайзан дээр цуглуулдаг фэстивал..гала концэрт маягийн юм уу даа..поп ертөнцөөр зүйрлэвээс Мадонна нь Майкл жэксонтойгоо Бритни нь Биёнсэ (манай хүүхдийн цээжилсэнээр бол И Бён Сэ.кк..би анх ингэж яриад байхаар ньСо дуучин л юм байх гэж бодоод бсан..сүүлд Beyonce г яриад бгааг нь ойлгосон..) тэйгээ нэг дор нэг тайзан дээр гарна гсн үг...4 цаг үргэлжилсэн нүсэр тоглолт бсан боловч ер ядарсангүй,уулга алдсаар таарав...

Бүжигчидийн 50 % нь Орос (украйн г хамтатгав),Францууд, тэгээд Гэрман Франц Куба Бразил Испани бүжигчид байв...аа, бас нэг Япон бүсгүй бүжиглэсэн юм байна..хөөрхий амитан сүрхий л бүжиглэсэн боловч,алга таших хүн олдохгүй жаахан шоовдор байх шиг бсан.. нутагтаа бүжиглэж буй мөртөө лаг эвгүй байдалд..би л алгаа хорстол ташиж балээшиглах шив дэ..тоглолт дууссаны дараа Леонид Сарафанов(эрэгтэй балэтчид дундаас хамгийн онцгой нь байв..!!) тай уулзаж үг солисон юм байна...хүүхдийнхээ ажилаас хийлцэж буй нь тэр..чи Орос хэлнийхээ хэргийг гарга гээд....миний Орос хэл гэж Бумаагийнхаас нэг их дээрдэх юмгүй..Да да Манцанковын даргаа гсн шиг зогсов..

Сарафанов Корсар т

Monday, August 03, 2009

хурим болоод мурим болоод

айлын хуриманд очиж үзэв..
бодоод байсан чинь амидралдаа 3хан удаа хуриманд очиж үзсэн юм байна...Том эгчийн хурим..бүүр бага, 10 настай байсан байхаа,,анх удаа тоорт гээч юм эгчийн хуриман дээр идэж үзэж билээ..манай ээж хаа байсан хот руу захиалж авчируулж бсаныг санадаг юм..хөдөө газар байдаггүй л бсан юм байлгүй.. дараачийн 2 эгчийн хуриманд очоогүй.. яаг шилжилтийн насан дээр таарсан, ядаргаатай санагдаад , хүмүүсийг явуулчаад гэрээ харсан....олон хүн бужигнасан газар, эсвэл ямар нэгэн баяр ёслол, тэмдэглэлт явдалыг ганцаар өнгөрүүлмээр санагддаг болчихсон...бодооод бсан, одооны зожиг зан маань бүүр бага бхаас эхтэй юм байна...

2 дахь хурим оюутан байхад..ангиараа хуриманд очоод, хүн бүр дуулж үг хэлээд асар ядаргаатай санагдаж байж билээ..кк..би юугаа ч дууллаа..юу ч гэж хэллээ, тас санажээ..санахгүй байгааг бодоход нэг их олигтой үг хэлээгүй байх..:)

энэ удаaгийн хурим болохоор их сургуулийн найзынх...эхнэр нөхөр 2 ууланг нь танина..тэмээ,ямаа шиг 2 ондоо хүнийг хуримлана гэж ёстой бодоогүй дээ...тэхдээ өчидгөр ажиглаж байхад , гэрлэж буй 2 хүн, тэмээ ямаа 2 шиг ондоо зан араншин, үзэл бодолтой байх нь эсрэгээрээ гэр бүл байх гдг утгаараа тохиромжтой ч юм шиг санагдсан..олон зүйл дээр нэг нэгийгээ нөхөөд...миний хувид жишээ нь хамт амидрах хүн маань надаас тэс ондоо(эсрэг) байвал хамаагүй дээр санагдана..хөгжилтэй , амидралд тэмүүлдэг(амь цог), өрсөлдөх (алалцах)чадвартай,амбицтай ,илүү нийтэч гэх мэт....гээд жагсаасан чинь чинь надад ер нь олигтой чанар алга бололтой..кк...

бараг 100 жил уулзалдаагүй найз нартайгаа тааралдсан болохоор хуримын дараа үргэлжлүүлэв..хүүхнүүд, нэг нэгнийхээ таргалсан турсаныг гайхацгаагаад, би тэр хооронд нөхрүүдтэй нь голчлон танилцав..кк..нөхрүүдийн дундаас хөөрхөнүүдийиг нь голцуу түүж танилцав гсн нь ч зүйтэй юм уу..:)..

хүргэний 10 жилийн найзууд дунд ухаан алдаж унамаар ч юм шиг, хайлж урсмаар ч юм шиг гоё залуу байв..Цэрмаа мэнгэтэй,нимгэн уруул, цав цагаан шүдтэй(монгол хүмүүс шиг)... би ер нь Цэрмаа мэнгэтэй л бол сайхан залуу гэж андуурч хараад байх бололтой...уруул дээрхи мэнгэ, миний далд ухамсар 2 ын хооронд ямар нэгэн холбоо бий дэгээ.. эхнэргүй гэхээр нь мэйл хаягийг нь авсан.юмыг яаж мэдэхэв гээд үү..:) .даанч Оосака д амидардаг юм байна лээ...тэхдээ яахав, хазахгүй ч гсн харж баясахад..

андын хурим нэг иймэрхүү...

Thursday, July 30, 2009

өглөөгүүр

баябага нь 「тарган тавлаг 」 сайхан зусч байна..та хэд маань???

..бичиж буй paper aa эхний байдлаар дуусгаад зохих газар нь шилжүүлчихсэн..санаа амарсан уу яасан,энэ 2 өдөр юу ч хийсэнгүй...гэр орноо цэвэрлэх, орон дотроосоо кино үзэх, эмэгтэй найзаа дагуулж ничомэ(гэй хотхон) үзүүлэх гэх мэт...би нээрээ энэ охиныг лэзбиан байж магадгүй гэж бодоод байгаа..өөрт нь хэлсэн..ор тас сонирхолгүй бол биш юм шиг байгаам..тэгж байгаад хамтдаа лэзбиан баранд орохоор болсон..кк..энэ бид 2 бас их учиртай..кк..учирыг нь дараа дураа хүрэхээр хэлэмз..

..удахгүй нэг найзын хуриманд очих юм..тэгсэн, нээх ядаргаатай олон дүрэм журамтай юм..заавал бараан өнгийн костюм, цагаан зангиатай байх г.м... гонжоомонд дургүйг хэлэх үү..за тэгээд пиджак өмд 2 нь нэг өнгийнх бол бүр хэрэг байхгүй...нэг л биш ...болж өгвөл салгаж, бас дээр нь нилээн casual өнгө аяс оруулж, эвдэж өмсөнө.. гэсэн чинь би өөрөө их олон дүрэмтэй ядаргаатай нөхөр шиг байна..кк..за, энэ ч яахав..өдрийн хагас л өмсөх хойно гүрийгээд өнгөрөөхөөс..

бас бэлгэнд мөнгө өгөхдөө 2 т хуваагддаг тэгш тоогоор мөнгө өгч болдоггүй гсн.. 2
хуваагдаж бутрах=салж хагацах=шинээр гэрлэж буй хосуудад билэг дэмбэрэлгүй юм гэнээ... тийм болохоор 10,000. 30,000. 50,000. гм.ээр заавал сондгой тоогооор мөнгө өгөх ёстой ч гэх шиг..японууд тэгж байгаад манайхан шиг билэг дэмбэрэл их яриноо.. тэр нь ч муу ёртой, энэ нь ч билэг дэмбэрэлгүй гээд...