өчигдөрийн Япон парагвайн тоглолтыг шөнө хугаслан байж үзсэн биш хөөрөөд өглөө 4 хүртэл унтаж чадсангүй...:) ..яг торгуулийн цохилт эхэлсэн чинь зүрх зогсчих гээд үзэж чадахгүй, ТВ нийхээ дууг хаачихаад жорлон моролон эргүүлсэн шиг явж байгаад дууссан хойно нь дүнг нь харав..мэдээж японууд азгүй хойно байхгүй..:(..08 онд Түвшинбаярыг алтын төлөө барилдахад бас догдлоод үзэж чадахгүй gym явчаад дууссан хойно нь үр дүнг нь харчиж билээ..ингэх нь зүрхэнд хамаагүй сайн..
энэ дэлхийн аваргад(ер нь бүхий л юман дээр тэгдэг л дээ) би,
1) хуучин болоод одооны соц орнууд(словак,хойд солонгос гэх мэт)
2)ази тивийн баг-япон ,со
3)африк
..гэсэн дараалалтай дэмжиж байгаа..шөвгийн наймд Гана л үлдэх шив дээ...энэ багийн төлөө палаажныхаа хормойг мушгих санаатай...:)
...Ер нь уридны дэлхийн аваргуудад нэг бол европ,нэг бол латин баг түрүүлээд байдаг нь, мэдээж ур чадварын ялгаа байсан байх л даа..түүний хажуугаар нутгийн давамгайлал бас нилээн нөлөө үзүүлдэг бсан болов уу гэж бодогдлоо..2002 онд анх удаа Азид,10 он гарч байж анх удаагаа Африк тивд гэхээр бусад нь дандаа европ болоод латин амэрикт болдог байсан байж таараа..давуу байх нь аргагүй ч юм шиг..
....европын багуудыг хараад байхад африк гаралтай тоглогчид ихтэй юм. мэдээж европ тив цагаач ихтэй болохоор тэнд төрж өссөн хүмүүс ч байгаа байх л даа..үүний хажуугаар гайгүй тоглодгуудыг нь иргэншил өгч панаалдаад өөрийн болгосон нь ч цөөнгүй байх гэж бодно..манайхан өөрсдөө гайгүй чадахгүй бол, тийшээ яваад бузгай хурдан гүйдэг хэдэн 「бор」 залуу олоод ирмээр юм...даанч тоож ирэхгүй байх л даа.. кк..
...японы багт Тамада гэж хөөрхөн залуу байдаг юм байна..өчигдөр сэлгээнд гарч ирэхэд нь л мэдэвш..эртхэн мэдсэн бол анхнаас нь үзэхгүй юу..кк..мэнгэ нь жаахан 「байрлал андуурчижээ」..уул нь уруулныхаа дээр байсан бол цэрмаа мэнгэ болох байлаа...(улаан палаажтай нь Тамада шүү)..хүмүүсийн яриад бсан Мэсси гэдгийг нь өчигдөр зориуд хайн байж олж үзэв..хөөрхөн「гүйх 」 юм тээ....зүгээр хөдөлгөөнгүй зогсож байхад нь эсвэл зургийг нь харвал нэг их онцгойрох юмгүй ч гүйж байгааг нь харахаар нэг тийм эгдүүтэй, 80 аад оны орос кинон дээр гардагдуу төрхтэйтөрх...дэгээдээд унагаамаар.. орос сурагчийн форм өмсүүлчихвэл ер нь нилээн орос харагдана даа тээ??үгүй юу?
Subscribe to:
Post Comments (Atom)
8 comments:
....европын багуудыг хараад байхад африк гаралтай тоглогчид ихтэй юм. ene hesegiig unshsan chini world cup dongoj ehlej bhad ni ene nevtruulehiig uzsen yum bna
http://www.hulu.com/watch/156025/vanguard-soccers-lost-boys
sonin bolj bsan shuu... yaduugii zovlon gej...
яг торгуулийн цохилт эхэлсэн чинь зүрх зогсчих гээд үзэж чадахгүй, ТВ нийхээ дууг хаачихаад жорлон моролон эргүүлсэн шиг явж байгаад дууссан хойно нь дүнг нь харав..
эхэхэ би бас иймэрхүү юм үзэхээрээ ингэдийшт
зүрх амаар гарчих гээд аймар хэцүү байдын ийш тийшээ өөр өрөө, 00 орж мороод, шээс хүрээгүй байхад худлаа удаан сууж муугаад гсн :р
аргентины тоглолтыг үзэх гэж одоо бол зүрх зогсонгоо л алджийн :)
Би бас Японыг дэмжиж байлаа. Ази хүн гэсэндээ олон улсын тавцан дээр Азийн орноо л дэмжих юм даа. Танд иймэрхүү Тамада маркийн залуу таалагддаг байх нь ээ. Энэ үсний засалт бол яалт ч үгүй Орос маягийнх мөн байна аа.
Манай баг (Итали) аль хэдийн нутаг буцсан болохоор одоо тэгж нэг их сэтгэл догдлон үзэхгүй байгаа ш дээ. Гэхдээ яахав хэдэн жил хоолыг нь хороосон юм гэсэн дээ Германыг дэмжээд байгаа. Гайгүй тоглож байгааг хэлэх үү бас. Гэснээс Германы бараг тал хувь нь гадаад гаралтай тоглогчид байх шүү: Турк, Польш, Гаана, Испани, Босни гэх мэт
Японы хувьд таньд таалагдаад байгаа Тамада сан эрт талбайд гарч ирсэн бол гайгүй бужигнуулж мэдэхээр нөхөр юм шиг санагдсан.
Энэ жил урьд дэлхийн аварга болж үзээгүй баг хожоосой гэж бодож байна. Испани Холланд, Гаана байвал бүр илүү:)
taikhar>
harin neg iimerhuu l yum boldog baih daa...
shalom>
tanai??messi ayataihan damshig sho..kk..
gsnees shalom gej shulam gsn ug??
mned>
orosuud esee ingeed zaschihdag tee??hoorhon zohidog..
sarga>
harin tiim..shine bag turuuleesei..ahia l nuguu ulig bolson brazil ene ter baival..
tuvt baterdene avarga turuuldeg baihad hachin uitgartai baij bilee..boh uzdeg ch yum shig l yariv..lol
манай?? мээсий ч күүл күүл :)
шалом гэж шулам гэсэн үг биш ээ, хэдэн дарваакууд л шалом гэж хэлж чадкү болохоороо шулам гэж гуйвуулж дууддын :р
harin tiimee. Iim ustei oros bandi nar zondoo
Post a Comment