интэрнэтээр монгол тв сувгуудын мэдээ голцуу хааяа үздэг билээ..нэвтрүүлэгч , хөтлөгчидийн хэл ус гэж үнэхээр хэцүү болжээ..сонсголонгүй хахир,чихээ дармаар, мэдрэмжгүй, интэлижэнс гэж юм тэг заачихсан, за бараг тэгээс доош доо, хэлээ зажилсан жоохон хүүхдүүдээр дүүрчээ...тэр нэвтрүүлэгчид?нэрвтүүлэгчид? ээ ядахнаа ганц сар сургадаг болов уу?? нэн ялангуяа хараад байхад 25 р суваг бүр арай дэндүү юм..
өнөө өглөө 25 р сувгийн FULL DOWN гэдэг нэвтрүүлгээр(өдөрт 3 удаа гардаг гэнэ.. 09;00, 13:00,21:00) японуудын Мүүтон гээд байдаг гутал зарж байнаа..зарж байгаа нэвтрүүлэгч нь жоохон залуу(25 аас лав доош байх) уул нь боломжийн хөөрхөн золиг боловч сул үг их , дээр нь алиа тайлбар ихтэй юм..2 минутын дотор одоо гэдэг үгийг лав 20, 30 хэллээ...
..энэ гутлыг одоо дандаа одоо холливуудын одод одоо өмсдийм байлээ..одоо энэ гутлыг өмсөөд одоо далайн эргээр алхаж явахыг нь би одоо интэрнэтээр харсий..худлаа гэвэл одоо та бүхэн ч гэсэн өөрсдөө ороод үзээрэй...энэ гутлыг одоо дандаа дэлхийн алдартай хүмүүс л өмсдийм байлээ..одоо миний монголчууд одоо яагаад өмсөж болхгүй гэж?? (хмм)
..энэ гутлыг одоо австралийн одоо ийм бондгор, бөөрөнхий(гараараа агаарт дугуй хэлбэр зурж үзүүлэв) их үстэй одоо тийм нэг сонин хонь байдаг даа....одоо тэр хонины ноосоор хийдийм байлээ...энэ гайхалтай гутал маань одоо өвөлдөөн дааруулахгүй, зундаан халуудуулахгүй.. би бол зун өмсөхөөсөө ичихгүй..хүмүүс гайхаж магадгүй..одоо барууны оронд одоо хүмүүс нь одоо зун өмсөөл яваад байдийм байлээ..одоо хүмүүс одоо гайхаж магадгүй..одоо гэхдээ одоо энэ гутал бол зун ч өмсдөг гутал шүү..
энэ гутал нь одоо ус нэвтрүүлдэггүй одоо бас чийг татдаггүй давуу талтай..одоо энэ гутлыг өмсөөд одоо далайн усанд хөлөө гүнзгий дүрсэн ч гэсэн одоо ус орохгүй(үс түрийнээс давсан өндөр байсан ч нэвтрэхгүй маягийн тайлбар хэлэв), хөлөө уснааc татаад гаргахад одоо гутал чинь одоо хув хуурай байна....та бүхэн одоо ваннанд одоо гуталаа дүрээд одоо үзээрэй..одоо хэдэн цаг болсон ч одоо гуталанд чинь одоо ус нэвтрэхгүй ..одоо ийм гайхалтай чанартай гутал байгаамаа үзэгчидээ...
зарж буй хорвоод хосгүй гутал нь австралийн ЭМҮ гэдэг нэртэй гутал юм байна..
уул нь дуустал нь сонсож ярианых нь хэтрүүлэг болоод алдааг түүе, ОДОО г тоолоё гэж бодсон боловч чих минь тэссэнгүй, дундаас нь унтрааж санаа амрав..
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
хахаххаа, ёооё.
ээ чааваас гэж нээрээ.
yooy buur nervetchihlee.. yasan ih odoo bichdiimee chi chini :pppppppppppp
тэр нэвтрүүлгийнх нь линкийг тавичихвал одоо-г нь тоолж үзье хэхэ
Hn unenn yah argaggvi,dandaa batsaanuudaar duursen bgaabeez ;-)
Ted nevtruulgiin dund ih goe goe sul ugnuud helnee unen goshin ;-)
Uzhees durgui hurmeer :...
Монголд арилжааны телевизүүд бүгд хувийнх учраас юугаа гаргах нь эзнийх нь дурын асуудал болчихоод байгаа юм. Мэдээж телевизийн сувгийг дэлгүүрийн лангуу болгосон нэвтрүүлгийн хэлбэр бий л дээ. Гэхдээ Монголын арижлааны ТВ-үүд үүнийгээ арай л боловсон байдлаар хийх хэрэгтэй байгаан. Тэр зарж байгаа юм гэж хөгийн юм. Дээр нь хөтлөгч нь гээд байгаа шууд утсаар үзэгчтэй үнэ хаялцаад байгаа хүмүүс чинь мэргэжилийн сэтгүүлч биш шүү дээ. Одоо телевизэд хувийн арилжааны телевизүүд олог болсон тул сайн дурын уран сайханч, сонирхогч нар зөндөө гараад ирсэн. Би бол үүнд харамсаж эмзэглэж л байдаг. Гэхдээ эмзэглээд яахав дээ. Танай телевизээр ийм юм гаргахаа болиоч гэвэл телевизийнн эзэн нь танд таалагдахгүй бол сувгаа соль л гэж өөдөөс хэлдэг юм байна лээ.
уншихад л хэцүү санагдчихлаа байна яршигтай яриатай нөхөр байжээ
MNED agaatai sanal negtei ;-)
hina chan, bebe>
bi bas yag ingej buhimdsan..:)
ollie>
uurlah hetsuu, ineeh hetsuum bilee.
zaya>
shuud nevtruuleg bolohoor link baikue ee..magadgui haa negtee file helberee baij boloh yum.. bi asuult net eer damjuulaad shuud uzchihdeg.
mned, mischa>
odoo yostoi l huviin tv bolohoor huviin asudal boloh baih da..tehdee ene baidlaar hol yavhgui gedgee meddeg l baimaar yum..
hehe. Mongold ircen bga gee bizdee. End tgd sonin saihan zuil hiivel bichne baih gej naidaj bna. Hanindaa neg saihan duulsanch yahav gej
Post a Comment