Tuesday, February 08, 2011

гений хүч

хэдийгээр би малчины хотонд төрж өсөөгүй, их сургуульд ортолоо морь ч унаж үзээгүй нөхөр боловч.....болобч, цусанд минь яах аргагүй нүүдэллэх, буурь сэлгэх, дэмий тэнэж сэлгүүцэх, ачаа барааг ад үзэх(хөнгөхөн байх), гэх мэтээр, нүүдэлчин удмын маань үндсэн шинж чанарууд нь хадгалагдсаар байдаг бололтой.. нүүж сууна гэхээр учиргүй догдолж чичирч нтр..

3 сарын сүүлээр нүүдэллэж шинэ байранд орох юм..гэтэл хаа байсан сар хагасын өмнөөс догдлоостой..өчигдөр гэнэт мэдрэл муудаж баахан юм баглаж боогоод хаяцсан чинь арай л эртдүүлсэн бололтой..дороож чинь их дулаан хадгалдаг нөхөр юм байна, гаргаад хаячихсан чинь дороос жиндэж байна. ядахад 2 хос хөнжил гудас байсаны арай хуучиныг нь өчигдөрийн мэдрэл муудалтаар боогоод хогон дээр тавичихсан..кк...зурагтаа двд тоглуулагчтай нь, аяга тавагныхаа 80 % ийг,том жижиг 2 ширээнийхээ жижигийг нь гэх мэтээр ...хамгийн хайран юм гэвэл, өнөөг хүртэл театрт үзсэн үзвэрийн танилцуулга панфлэт ууд байлаа..одоо л хаяхгүй бол мөнхөд чирч явах юм шиг санагдаад нүдээ аниж байгаад хаяж орхилоо...нилээн олон ном аваачиж хуучин номын дэлгүүрт тушаав..гэх мэт

тэгэхдээ, юм хаяж ачаагаа хөнгөлчихөөд , одоо 2 чэмоданаа чирээд л нүүхэд бэлэн боллоо..гсн шиг бодоод суух ч бас л жаргал шүү..мөн үү??

5 comments:

ollie said...

зөв зөв. тэр нь дээр. хэчнээн хайран санагдаж байсан ч одоо л хаяхгүй бол үүрд чирж явах ямар ч хэрэггүй юм нээрээ хар мянгаараа байдын. зориглоод хаяад л байсан нь дээр.

findernz said...

hooh hehe nadad shig yum hayah durgui hund heregtei ug baina. Daraa hereg bolno doo gej bish nasaara avch yavaj boloh uu? ugui yu? gej

human touch said...

Арай дэндүү хэрэгтэй юмнуудаа хаячихсан юм биш үү дээ!

Особу said...

tegeel 2 chemodantaigaa ochool dahiad l 20 hairtsag yumtai bolchihno doo :)

bayabaga said...

ollie>
harin tegeed l hayaad baina..er ni bol suuliin 1 jil orchim heregleegui l bol hayaad baiya gej shiidsen..kk

findernz>
manai naiz zaluu bas yum tsugluulah?hayaj chaddaggui hobby toi..
bi shuud l tanai novshin dundaas..ene ih hog... ene ter geed yarichihdag..haha..

humantouch>
harin tiim..arai l joohon ertduulchihsen..

osobu>
dahia l 2 boltol ni hayana daa..kk