Thursday, October 11, 2012

heden zurag

ажилаас ядарч орж ирээд хөргөгчөө онгойлгосон чинь хэд хоногийн өмнө задлаад , зориуд хайж байж олж ирсэн хий алдуулдаггүй тусгай бөглөө (стоппа) гөөр бөглөөд орхисон оргилуун дарсны үлдэгдэл харагдахаар нь аваад ам руугаа хийсэн чинь өнөөх маань хоолойгоор даваад тэр доошоо судсаар минь нөгөө улаан юмтайга холилдонхон найралданхан биеийг минь тойрон хэмжинхэн, бага багаар халуу дүүгүүлэнхэн эргэлдэнхэн явсаар тархинд хүрэхүй ммммммма, тархи дүйрэнннн....

за энэ ч яахаб..хэдэн зураг..
 файналли...13 цагийн урт нислэгийн эцэст хуурай газрын бараа..үргэлж тэнгэрээр нисдэг шувуу болоод төрчөөгүй заяандаа баярлууштай..
pravda..хуучины танил тайгаа учрах мэт.. сүүлийн үед улаан өнгийн таван хошуунд дуртай болоод байгаа.. яагаад ч юм их панк санагдана..дизайн ч тэр, өнгө ч тэр..

амэрикийн далбаааг дизайн талаас нь сонирхож харж байсангүй..яг нэг доор олныг зэрэгцүүлээд өлгөчихөөрих царайлаг юм билээ...

биднийг багад ..Хөшөө тийш очих ардын зам балрахгүй...гээд шүлэг байдаг байж билээ (билээ ч гэж одоо ч бдаг биз).. Аппл ын дэлгүүр хаа ч нэг иймэрхүү.... үзэм гэж  дэлгүүр нээн бут цохих мэргүн бизнэс санаа 0.3 сэк орчим толгойд эргэлдсэнийг эс өгүүлсү..
 нэгэн сайхан нартай өдөр .....гдг алдартай хэлцийг нэг иймэрхүү л өдөр бодож олсон болоб уу..
манай банк таны найдвартай түнш!!! маягийн рэкламнаас арай дээр юм даа...
Romaг нэг өдөр бариагүй гдг билүү???энд одоо ч шинэ барилга тасралтгүй баригдсаар..хачин царай муутай дэмий гонзгой байшинг бариж буй харагдсан..хажууханд нь СНН харагдана..
нөгөө хэн билээ энэ жилийн зун кам аут хийчидэг СНН ийн сурвалжлагч гоё залуу, тэрний томоос том сурталчилгааны самбар өлгөөстэй харагдсан.. зураг авая даа гэж бодож бсан..тэрүүхэн хоооронд таг сана жээ..
 「Хар Сарнай」 гаас бусад нь харагдана лээ( ояжи гягү)


жаст кашмар!!!  энэ цагдаа аюулын хөөрхөн залуу байсаныг цохон дурдах хэрэгтэй болов уу??хүн гэж ийм хэрэгт дуртай, муухай(надаас өгсүүлээд)..бодвол цаана зураг авч буй хүмүүс бас фэйсбүүк эсвэл твиттэр тээ тавих гэж авч буй байх.. надшиг..

гудамж руу харсан довжоотой ийм байшингийн нэг давхарт амидарч үзэх хүсэл маань SATC хэтэрхий их үзсэнтэй минь холбоотой...энэ довжоон дээр пийв уух, маруужин идэх, хажуугаар  өнгөрөгч хүмүүсийг гайхаж суух гэх мэтийг хийх хүсэлтэй...
али 1930 аад оны эхээр хүний хүүхдүүд ийм айхтар барилга бариж чаддаг байсан гэхэд итгэмээргүйи...тэгэхэд бид яасан байх уу??..байсан цөөхөн байшингаа эвдэж нураагаад эздийг нь бөөндөж хороосхийж цагийг өнгөрөөж явсан гэхээр..
@empire state building
итали хороолол руу нь зорин байж очисон чинь нэг иймэрхүү баяр болоод, юун манай Нарантуул,, 10 нарантуул нийлүүлцсэн юм шиг хөл хөгсөөн бужигнаан болж байлээ..ядаж байхад хятад хороолол нь яг энэ итали хороололтойгоо зэрэгцэж орших юм..ямар ухаантай хүний үрийн толгойд, хорвоогийн хамгийн чимэээ шуугиантай, орилоо чалчаа 2 үндэстэнийг нэг дор байрлуулах санаа төрөө бол?? би байсансан бол хорвоогийн 2 захад цөлөхсөн..
үргэлжилнэ








5 comments:

patatepatata said...

Sogtohooroo iim mergen turgen ugtei bolchihdog yum uu? Goyo bichleg baina :) Tavan hushuutai sanal niilev. Vietnamyn tug asar punk sanagdsan bolohoor

bayabaga said...

po>

ahiad jaahan sogtohooroo duulna ch uilna ch..

ollie said...

надаа бас улаан таван хошуу майр таалагдаад, бүх хувцсан дээр маань улаан таван хошуу байгаасай гэж хүсэд удаж байноо. даанч тийм хувцас нь тэр болгон олдохгүйм.

би ч бас тэр гудамж руу харсан довжоотой байшинд амьдармаар л байгаа. бас л САТС хэт их үзсэнээс болсон байх : )

gigi said...

satc fanuuded bugdend tiim muruudul bii zia tegeed darachiihiig ni huleejiinaa

Nana said...

дахиад цаашаа явсаругаад ертөнцийн нөгөө зах хүртэл нэг их чимээ шуугиан болсон нэг үндэстэн байжээвл... гсн, нэг дор нэг захад цөлчөөд бусад газар нь амаржаавл зүгээр чмшг