Friday, June 05, 2009

ene ter

..архи уусны маргааш нүүр толийгоод хамаг үрчлээ алга болчихдог нь юуных бэ??Пиав гоо сайханд тустай???

Мүраками Харүкиг ийн 「1Q84」 худалдаанд гарсан эхний 7 хоногтоо нэгдүгээр дэвтэр нь 191,926 ш,хоёрдугаар дэвтэр нь 157,587ш、нийлээд 349,513ш зарагдав гэнээ...хэвлэлийн компани хүмүүсийн эрэлтийг гүйцэж хэвлэж барахгүй байгаам байх.. яаж бгаан болоо л гэж бодлоо..харри Поттэр цуврал ингэж зарагдлаа гэвэл ойлгохсон..бараг үйл явдалгүй, дотогшоогоо,хүнд мэтафор ихтэй, дээр нь 2 дэвтэр нийлээд бараг 1000 аад хууудас бүхий ном ингэж зарагдана гэхээр,,японуудыг асар утга зохиолсог ард түмэн гэх үү??эсвэл мооод хөөгч(японууд моодонд орж буй зүйлийг ямар ч нөхцөлгүйгээр дагаж баясах байдлаар хүлээж авах нь олонтой), мэдээллийн хэрэгсэлд толгойгоо мэдүүлэгч гэх үү..

нээрээ Норвэгийн шугуйн Ватанабэ д тоглох жүжигчин тодорсон байна..Мацүяма Кэничи гээд залуу жүжигчин..

өнөөдөр

олон жил, маш олон жил уулзаагүй найзтайгаа уулзав...ийм олон жил өнгөрсөн гэж итгэмээргүй..өчигдөрхөн л уулзаад салсан мэт..бүх зүйл тод..чи тэгээд, би ингэдэг бсан тэ???кэкэ... гэх мэт....олон олон жил өнгөрөөд амидралд нухлагдаж бага зэрэг ядарсан ч найз маань хэзээний нугаршгүй өөдрөг үзэлтэн хэвээрээ,...итгээд зүтгэвэл юуг ч бүтээж чадна гэдэгт итгэдэг хэвээрээ..атаархмаар...гэтэл би засаршгүй пэссимист янзаараа...2 биенийхээ ерөөсөө өөрчлөгдөхгүй зөрүүд, хүнд гар болохыг хэсэг гайхаб..кк...энэ чигээрээ насыг барах дагаа,...уулзаагүй удсан болохоор сэтгэл догдолсон, нилээн согтсон, хамаг л дотроо уудалж ярисан..

түүнээс салаад сүүлчийн галт тэргэнд гэрийн зүг сэгсрэгдэж явахдаа хажууд зогсох, нилээд ядарсан болтой, бариулнаас зүүгдэн зүүрмэглэх хөөрхөн залуугийн урт сормуусыг (түүний сормуусан дээр шүдэнз 4,5 ыг зэрэгцүүлээд тавибал даахаар тийм урт) гайхан биширч??, ,урд зогсох агаагийн үсэнд буурал сууж/царайг нь анзаарваас дөнгөж 35 л өнгөрч болов уу гэмээр атал/ эхэлж буйг анзааран, толгойноос доош гүйлгэн харбаас нилээн хөөрхөн биетэй байж болохуйц харагдахад тэрүүхэн тэндээ элдвийг төсөөлөн өөрөө өөрийгөө баясгаж явбай...

Monday, June 01, 2009

мэдрял

ёоноо,.,миний мэдрэл яг муудсаан..сая багшийн өрөө рүү орох гээд гарахдаа өөрийнхөө хаалгыг дотроос нь тогшчоод хариу хүлээгээд байх юм..яаж байгаан болоо??..:P..
өөрөөсөө халит айв..

Saturday, May 30, 2009

keeping things whole

keeping things whole

..In a field
I am the absence
of field
This is
always the case
Wherever I am
I am what is missing

When I walk
I part the air
and always
the air moves in
to fill the spaces
where my body s been

We all have reasons
for moving
I move
to keep things whole..
...

энэ шүлгийг уншсаны дараа хэсэг зуур манараастай....өөрийн оршихуйн(утга учирын)тухай халит тунгаав..мэдээж ямар ч үр дүн гарахгүй..Марк Странд гээч энэ содон найрагчийн тухай Аюурын эмхтгэлд багтсан болов уу гээд гэртээ ирээд 「Дэлхийн сонгомол яруу найраг」 ийг сөхвөөс харин ч нэг дурайж байдийм даа..

Монголд энэ 7 сард ийм юм болох гэж биагаам байна..тодорхойг Осо андын блог оос үзнэ үү..амжилт шө хүүхдүүдээ!!

Friday, May 29, 2009

1Q84 by murakami haruki


японд Мураками Харүки гийн шинэ роман болох 「1Q84」 2 дэвтэртэйгээр өнөөдрөөс худалдаанд гарлаа..өчигдөр манай сургуулийн COOP д дөнгөж хайрцагнаас гаргаж байхад нь авлаа..:)..хотын төвийин дэлгүүрүүд бүр уржигдараас худалдаж эхэлсэн сурагтай..

Q(кюү) гдг нь японоор 9 ийн тоог заасан авиатай давхцах тул ,1984 гсн үг болж таарч байна..Жорж Орвэлл ийн 1984 той холбоотой эсэх??

хайртай, дуртай, хүлээх юмтай байна гдг бас ч гэж муугүй шүү тиймаа??

Thursday, May 21, 2009

бид хаашаа явна бэ??

..Японд гахайн ханиад ид хүчээ авч байна.. тархалт анхандаа Кансай мужийг л хамарч бсан бол өчигдөрөөс Токио д орж ирсэн байна..амны хаалт зүүх, гараа угаах, хоолойгоо зайлах гсн 3 замаар өвчинөөс сэргийлж болно гэж ТВ ээр үзүүлж буй ч вируслогч багшийн маань яриагаар бол амны хаалт(маск) нь вирусны нэвтрэлтээс хамгаалж чадахгүй, тим болохоор эрүүл хүмүүс хэрэглэх нь утга багатай, харин өвчтэй хүмүүс зүүх хэрэгтэй, хоолой зайлах нь ч бас тийм үр дүнтэй арга биш гэнэ..
эсрэгээрээ орон даяараа амны хаалт хэрэглэх нь нийгэмд айдас түгшүүрийг л нэмэгдүүлэх муу талтай гэж ярих юм..али нь зөв зүйтэй болохыг хэлж мэдэх юм алга..
тэхдээ л нэг бодлын японууд хэтэрхий дуулгавартай, аймаар хүмүүс шүү..зурагтаар хэн л юу гэж яринав..заавал тэр дагуу нь хийнэ...масс мэдиа гээч юм хэт хөгжих бас муу талтай ч юм шиг..яг адилхан сэтгэдэг, бөөнөөрөө хуйлраад юу ч хийж мэдэхээр байдлаар хүмүүсийг хөдөлгөж дөнгөж буй болохоор..

....монголд маань сонгуулийн халуурал дээд цэгтээ хүрч буй болтой...Элбэг хэн ийг намхан нуруутай, богино хүзүүтэйгээр нь гоочлоод арай л жижкэн боовтой гэх нь холгүй бсан чинь одоо бүр биеийн дотор руу нь өнгийгөөд цусны шинжилгээ хийгээд эхэлэсэн байна..маш аюултай юмны эхлэл тавигдаад байх шиг..

→өнөөдөр элбэг ийг захчин(бараг л захчин хүн сонгуулид нэр дэвших эрхгүй гэх нь холгүй байх шиг) гдгээр нь өөлж байна...маргааш Нямдорж дөрвөд, Бат үүл буриад гэж үргэлжлээд, дээр нь баянмөнх,мөнхбатын мөнхийн талцал нэмэгдээд энэ хэрүүл монголыг тэг дундуур нь хувааж орхино..нийгэмд үл итгэлцэл, хардлагыг бий болгоно...жаахан хэтрүүлэгтэй санагдаж магадгүй ч өнгөрсөн түүх маань ийм л түүх байсан билээ..МУ ын ерөнхийлөгчийн хамгийн гол үүрэг нь үндэстэний эв нэгдлийг хангах явдал бдгийг бодвоос энэ нь маш гоомой бодлогогүй зүйл ...цэвэр цусны хэрүүл нь яваандаа монгол улсыг хятадын эрлийз, биеэ үнэлэгч , гомо лэзби гэх мэт нийгмийн шааруудаас цэвэрлий маягийн хөдөлгөөн(манайд угаасаа ийм хөдөлгөөн үүсээд үйл ажиллагаагаа явуулж буй) болж үргэжлээд нэг л өглөө тэр цэвэрлэгээний ээлж таны хаалгыг тогшиж байх бий...

Франк Павлов гээд франц зохиолчийн Хүрэн өглөө /Franck Pavloff - Brown morning/ гээд 2000 аад оны эхээр бэстсэллэр болж байсан зохиол бий..Тоталитаризм, фашизм яаж эхлэлээ тавидаг тухай маш үнэмшилтэйгээр, мөн маш аймшигтайгаар дүрсэлсэн бдаг..өнөөгийн монголын дүр төрхийг ажиглаж байхад яг л тэр номын үйл явдалууд эхнээсээ яг тэр дарааллаар өрнөж буй нь харагдаад айдас төрөх аж..

Фашизм гдгийг манайхан арай явцуу хүрээнд, өөрөөр хэлбэл гитлэрийн германаар хязгаарлаж бодоо байх шиг..өнөөдрийн манайд өрнөж буй цусны шинжилгээ бол яах аргагүй фашизмын хамгийн том шинж тэмдэг юм...одоохондоо зөвхөн эхлэл төдий л байна...


P.S.ер нь монгол хүнийг буриад дөрвөд захчин үзэмчинээр нь ялгаж хуваадгаа болимоор юм..дор хаяж төрийн бичиг баримтан дээр(иргэний үнэмлэх дээр бичдэг санагдана) ...
энэ удаагийн сонгуулийг юм ойлгохгүй гадны хүний нүдээр харвал , Энх халх, Элбэг захчин гээд нэг л их гадаад хүмүүс өрсөлдөөд ч байгаа юм шиг..нөгөө МОНГОЛ нь хаа байнаа????..энэ 2 ын хэнийх нь ч толгойд яс үндэс гсн тэнэг асуултан дээр МОНГОЛ гээд биччих ухаан бсангүй болтой..нөгөө Sex? гсн асуултанд 7 хоногт 2 удаа гэж хадуурдаг шиг л хадуураад алга болсон байх юм...

зураг:
өнгөрсөн жил Бэрлинд Тэррорын музэйд авсан зураг...
Фашист гэрманд хүнийг ийм олон ангилалд хувааж нийгмээс 「цэвэрлэж」 байжээ..
коммунист, еврэй, цыган, гэй лэзбиан(хамгийн сүүлчийн ягаан гурвалжин) гэх мэтээр..мэдээж энэ үед Гэрманд өнөөгийнх шиг монголчууд хараар амидардаг бсан бол хамгийн түрүүнд , ари үндэстэн биш,азийн тартар варвар, тэгээд ч 800 жилийн өмнө бидний өвөг дээдсийг довтолж бсан гээд буруудах шалтгаан мундахгүй бас нэг таарсан гурвалжин тэмдэг өөртөө зүүх бсан биз...

P.S.2.миний хувид хэн нэгнийг нь дэмжих бодол агуулаагүй болно..хэн хэн нь таарсан таар шуудай, 「лүүзэр」..зүгээр , тэртэй тэргүй бухимдалтай байгаа нийгэмд хагарлын үр цацаж буй нь таалагдсангүй..

Monday, May 18, 2009

нөгөө хэн агаа

Монголд маань сонгуулийн өмнө ийм нэг Кэй Жи Би (манайхан кэгэбэ ч гдг) залуу 「буугаад морджээ」..

Путин VS Обама..хэн нь халуухан байна??..кэкэ..залуусаа саналаа өргөнөөр өгөөрэй.. Манай шар палаажтай залуу @алаажийг нь тайлбал ямар бие гарч ирэх бол??...:)

Тайм сэтгүүлийн оны бакь залуу шалгаруулах тэмцээнд ...бараг л дутахгүй харагдаж байшда...лол


...энэ нээрээ цаашаа үргэлжилсэн болоб уу гсн...:).. аятайхан заншил шө..lol
.....нэээээээээээээээээээээээээээээээээээгггггггг........

...........хоёрррррррррррррррррррррррррррррррынннн!!!

гурбаааааааааааааааааааааааа!!!!!!!!!!!!!!!!!!!!

Cynthia Nixon Engaged to Wed, Rallies for Equality


Sex and the city цувралын Миранда(Cynthia Nixon) найз бүсгүйтэйгээ сүй тавив гэнээ.. хөөрхөн юм..:)монголчуудад маань ийм өдөр хурдан ирэг..

Sunday, May 17, 2009

...борооны үүл нь болбоос хө...


гадаа аймаар салхитай, дүүрэн бороо тээж яваа болобуу гэмээр бараан үүл лаг хурдтайгаар нүүгээл нэг тийм сонирхолтой төрх харагдаж байна..ийм үүл харахаар л надад..
.....Бөмбөгдөгч онгоц шиг бараан үүлс..

санаанд ороод байдаг юм..хөгжилтэй гуниг..

ямар нэгэн юм болох гээд ч байгаа юм шиг нэг совин бас татаад байх юм..сайхан зүйл байгаасай..халуухан сээгэс ч юм уу..кк..

Wednesday, May 13, 2009

анхны уран бүтээл


Баябагын анхны бүтээл butter roll ямар харагдаж байна??жаахан царай муутай юм..гэхдээ амт нь бол дэлгүүрийнхээс хамаагүй илүү байлаа..кк..

ганц дуртай юмаа өөрөө хийгээд сурчия гээл...

Tuesday, May 12, 2009

эртний сайхан

Сүүлийн үед тувт хуучин киногоор занимаалдаастай..тэр дундаа японы 40-70 оны кинонууд..Японууд бол ер нь хамаг сайн кинонуудаа бүгдийг нь дээр үед хийчихжээ.. одоо хийгээд байгаа ганц жилийн насгүй баахан комиксуудаас нь 1000 дахин сайн кинонууд..үзсэн кино болгон шууд зүрхэнд хүрч байдаг шө..

ер нь кино гээч юм, өнгөгүй байхдаа, элдэв янзын эффэктгүй, компютэр графикгүй байхдаа , зүйрлэвээс гар аргаар хийгддэг байхдаа одооныхоос хамаагүй дээр байж дээ..тэхник хөгжихийн хэрээр хүний нүдийг баясгах тал дээрээ амжилт олсон ч хамгийн гол юмнаасаа, хүн гээч сэдвээсээ тас далийгаад явсан шиг санагдав,....

яагаад ч юм тэр үеийн кино үзэж суухад монгол киногоо үзэж буй сэтгэгдэл төрөөд байх нь сонирхолтой..Хайрт Озү ясүжиро гийн тухай энд бичсэн тул орхиё..
Күросава Акира гийн киног үзэж чаддаггүй байлаа...нэгдүгээрт, хэтэрхий алдартай болохоор хэзээ л бол хзээ үзэж амжина гэж хойш тавидаг бсан. хоёрдугаарт ,хамгийн анх үзсэн түүний кино болох Ёроол(どん底-Горький гоос сэдэвлсэн) нь баахан тариачид киноны эхнээс авахуулаа л дээр үеийн япон хэл дээрхи хараалыг а-я хүртэл нь бүгдийг нь хэрэглэчихдэг /одооны монгол хэлээр зүйрлэвээс, алий шө пидда минь ,хулгайчаа !! гэх маягаар Эдо гийн үеийн хар яриа/, аймаар орилж яриад, ядаж байхад нутгийн аялгатайгаар ,тэрнийг нь би ойлгохгүй дундаас нь хаяад дахиж үзэлгүй тэр чигт нь орхисон түүхтэй..

харин саяхан эндхийн урлаг судлаач нэг хүний амнаас түүнийг гэй хүн байсан, хэдийгээр гэр бүлтэй бсан ч гэй гдг нь энэ хүрээнд тун чиг алдартай бсан тухай сонсоод киног нь дахиж үзэх сонирхол төрбөө..хүнийг бэлгийн чиг баримжаагаар нь дүгнээд би нээрээ аймаар рэйсист .....лол...

ер нь шинээр кино үзэж эхэлж буй хүмүүс хамгийн түрүүнд үзчихвэл зохих найруулагчийн нэг байхаа..тэгвэл өөрийн гсн баримжаа эрт тогтоно, элдэв балай юм үзэж жинхэнэ зүйлийнхээ хажуугаар тойрч цаг алдахгүй,..

Сүгата санширо (1943)гээд жүүдоогийн тухай киногоор эхлүүлээд шууд амтанд нь ордийм даа...мэдрэл муутайм болохоороо , Хөлчүү сахиулсан тэнгэрүүд(酔いどれ天使-1948), Амидрал(生きる-1952), Улаан сахалт(赤ひげ-1965), Үймээн(乱-1985 , Шэкспир!!), Цүбаки Санжүүро(椿三十郎-1962), Бие хамгаалагч(用心棒-1961),Ёроол(どん底-1957 )гээд үзэж гарваа...бүгдийг нь үзэж дуустал санаа амрахгүй шинжтэй..

хүн байхуйн тухай, амидрахуйн тухай гайхалтай түүхүүд..хамгийн гол нь хэн нэгэн хаан ноён биш дандаа эгэл жирийн хүмүүсийн тухай..нэн ялангуя ядуу хүмүүс их гарна..бас эмч, багш нар..ер нь түүний эхний үеийн кинонуудыг үзэж суухад Оросын зохиолчид, тэр дундаа соц рэализмын(горький, шолохов г.м) нөлөө нилээн их болов уу гэлтэй харагдана.. нэг тийм хүмүүнлэг ....нэн ялангуя соц рэалист утга зохиол, киногоор хүмүүжил олсон бид мэтийн хүний нүдээр харахад энэ нөлөө тод харагдах ажээ..тэр үед японы нилээн гайгүй тэргүүний сэхээтнүүдийн дунд оросууд маш нөлөөтэй, марксизмд талтай ханддаг хүн олон бсныг бодвол тийм ч гайхаад байхаар зүйл бас биш байха.. мэдээж энэ бүхэн дээр тэр япон гүн ухаан, япон соёл , япон үнэт зүйлийнхээ эссэнс үүдийг нэмээд(иймэрхүү юмандаа японууд гайхалтай сайн) шинэ юм гаргаад авч байгаа юм..


бас нэг зүйл..түүний кинонуудад тоглож буй Мифүнэ Тоширо нээрээ үнэн гоё залуу..күүл..сээгсий.. харц марц бол нэг Штэрлиз хавицаа..мифүнэ тоширо миний чихэн дээр хэдэн үг шивнэх юм бол биенд минь хүрээгүй байсан ч би лав али хэдийн......х байхаа...кк...юун Алэн Дэлон хажууд нь жул бацаан санагдана.урвав and туйлшрав..:)...1948-1965 оны хоорондох түүний бүх киноны гол дүрд ганцхан жүжигчин тоглсон гэхээр мундаг байгаа биз? найруулагч болоод жүжигчиний симбиотик холбоо гэж энэ ажээ..Вон кар вай гийн бүх кинон дээр Тони лэон гардаг шиг л...нээрээ сонин шү..ВКВ гаас ондоо найруулагчийн кинон дээр тоглож буй ТЛ ыг хараад гоё залуу гэж ёстой бодож үзээгүй..нэг л бишээ..гэтэл вкв гийин кинон дээр гараад ирэхээр л хамаг биеэр цахилгаан гүйгээд унадий..

заза хадуурах нь..дан эмэгтэй хүний тухай сэдвээр кино хийдэг япон киноны бас нэгэн од Мизогүчи Кэнжи гийн тухай дараа бичие

Friday, May 08, 2009

Дэлхийн монгол айл

Дэлхийн монгол айл цувралын 4 дүгээр..хөгжилтэй сайхан бичжээ..Буянбадрахаа ,чи шө...:)энэ кино хэзээ гарах юм болоо??тэсэн ядан хүлээж байна..

СВЭТЛАНА ЗАХАРОВА

өнгөрсөн долоо хоногт Москвагийн Большой тэатрын од Свэтлана Захарова( уул нь орос биш Украйн бүсгүй-яг энэ цаг үеийн хамгийн мундаг балэтчины нэг) гийн Токио д хийж буй аялан тоглолтыг үзэв..хамтрагчид нь бүгд Большой тэатрын гоцлоочид.. анх удаа зөвхөн оросуудаас бүрдсэн балэт үзэв..тэд бол үнэхээр тасархай юм билээ..балэтийг жинхэнэ утгаар нь анх удаа биширч үзсэн...

дэлхийн бусад алдартай балэтын тэатр хамтлагуудын бүрэлдэхүүн ихэвчлэн алаг цоог байдаг..орон орноос цуглардаг болохоор бүжигчидийнх нь чадвар ч тэр, сурч боловсорсон 「школ-сургууль」 нь ч тэр..харин Оросуудын давуу тал нь бараг ихэнхи бүжигчид нь нэг сургууль , нэг хэв маягаар боловсрол эзэмшсэн, мөн ихэвчлэн Орос(буюу хуучин оросын нөлөөний Украйн, Бэлорус,Гүрж гэх мэт) бүжигчидээ авдаг болхоор маш жигд..үзэж суухад өөрийн эрхгүй ваү гэж уулга алдаж байсан..

зозо олон үгээр яахав..энд Захарова гийн Москвад хийсэн тоглолтын финалэ байх шиг байна..1:08 аас эхэлж буй Voice гээд бүжгийг зааваал үзээрэй...балэтчин бүсгүйн тухай хошин аястай балэт..уламжлалт балэтад байдаггүй шинэлэг хөдөлгөөн өнгө аяс дүүрэн байгаа..мөн 4:50 дээрээс эхэлж байгаа финалэ нь аймаар хөөрхөн..:).. дуучидыг дахиулахаар дахиад дуу дуулдаг бол Большой тэатрынхан орчин үеийн хөгжимтэйгээр ийм хөөрхөн үзээлбэр хийдэг юм билээ..


Захарова Хунт нуурт(одэтта)..ингээд бүжиглээд сурчвал ч би хүнтэй дугарахгүй ээ..

Wednesday, May 06, 2009

Рафтинг

энд жил болгон 4 сарын сүүл 5 сарын эхээр тохиодог урт амралт болоод дууслаа..манайхан Ням гарагийг бүтэн сайн өдөр гдг шиг эднүүс энэ урт амралтаа golden week гэнэ..миний хувид жирийн өдрүүдээс маань нэг их ялгагдахгүй ч хэд хоног номоо хааж тавичаад , хүүхэдтэйгээ уулзав,цаа чинь гахайн ханиаднаас болоод гадагшаа ажилаар явах бсанаа хойшлуулсан, бухимдаа л байлээ,, По болон бусад нөхөдтэй уулзаб.монгол оюутнуудын зохион байгуулдаг хаврын баяр оров.. Шилийн гол аймгийн хүмүүс гэрийн боорцогийг их гоё хийх юмаа..яг л монголд гэртээ иддэг бсан шиг тийм амт..айраг уув..По гийн авч ирсэнийг уугаад бсан чинь 4 аяга(цаасан аяга л даа) бараг уусан байхаа...айраггүй нутгийн хүүхдийн хувид бас ч багагүй хэмжээ гсн үг.. монгол айрагийг европ шар айрагтай холиод ууцсан чинь нилээн халж байдаг шүү..давгүй амттай байсан..маргааш нь рафтинг д явсан..



ийм хаймран завин дээр ийм шог хувцас өмсөөд хүн тус бүр нэжгээд сэлүүр бариад, усны тогтуун болоод ширүүн урсгал , долгион дээр тэнцвэр баридаг спорт??..би ч анх удаа явсан...По даргын ярихыг сонсохнээ урид нь хэд хэд?? явж бсан гэсэн байхаа... их ус=айдас гэж боддог миний хувид (ядахнаа сэлж чадкү..олигтойхон хөвж ч чадкү) ус бол холоос харж л баясах эд болохоор..тэгсэн уул нь гайгүйм билээ..эхний хэдэн ширүүн давалгаан дээр ч за ингээд нөгөө ертөнцөд очдийм байж гээл тэрхэн зуур нүдний өмнүүр хамаг амидрал жирэлзэж бдаг шө..за тэгээд 5 мин өнгөрөв үү үгүй юу дасаад эргэн тойрны байгал харж баясахтайгаа..сүүл хавид илүү хүчтэй давалгаа хүсээд бгаан биш үү бараг.кэкэ..

Wednesday, April 29, 2009

..tender is the night


..шөнийн 0:48 ..зүүн гар талд , 3 мэтрийн цаана орон дээр тэр хурхирч байна...... хөнжлөө хуулаад хаячихсан байхыг бодоход халууцсан болтой..арай наахан талд нь хөргөгч нам дуугаар хүржигнээстэй...хөргөгчинөөс ийм дуу гардагийг анх удаа л анзаарч сонсож байна..баруун гар талд ФМ явж ..японууд л болсон хойно бас нэг идэх юмны л тухай яриад байх шиг байна..хажуханд цагны чимээ..ууж буй club soda ны гаазны чимээ..(сонсогддог юм байна!!!)..гадна алхах эмэгтэй хүний өндөр өсгийтийн чимээ...байн байн хүүүүүүүүүүүүүүүүү (салхины чимээг дүрслэб, зөв үү??) хэмээн хүүгнэх нөүтбүүк ний минь чимээ....гал тогооны тэндээс хааяа амитай юм шиг хүржигнэх усны цоргоны чимээ....яг одоо эргэн тойрондоо чих талбибаас ийм олон төрлийн чимээг сонсож болж байна..сонин шө...бид өдөрт тэр их замбармаагүй чимээ шуугиан дунд амидрахдаа үнэндээ бол юу ч олж сонсдоггүй аж...харин нам гүмийн дунд юм бүхэн тод..амид..
.....гарчигийг f.scott fitzgerald аас зээлдэв.)

Saturday, April 25, 2009

өглөөгүүр

бямба гарагийн өглөө...өнгөрсөн 7 хоногт сургууль гэр 2 оос ердөө холдоогүй тул өнөөдөр ёстой будаа болгож тавинаа..компютэр энэ тэр харахгүй, гудамж мээтэрлэж архи уунаа гээл аймаар босоод ирсэн чини яасан байхав, хөшгөө нээсэн чинь тэнгэр байдгаараа бүрхээстэй,бороо дуслаастай.. цаг агаарын мэдээгээр бол өнөөдөр хур тунадас орох магадлал 100% гэнэ..хмм..өчигдөр юм хүмаа угаагаа л сүрхий гадна хэцэн дээр тохсон хүн, орой унтахаас өмнө оруулий даа гсн ,таг санацсан байх юм..:(...
нөгөө угаагаад хатаасан хувцаснууд маани ус дуслуулаастай...бороонд норчихоор нэг үнэр орчихдог доо..дахиад угааж таарах нь..:(

хэдэн зураг
сүүлийн үед По, По гийн найз залуу, би , манай хүүхэд 4 үүлээ нийлж аваад double date хийгээд байгаа,.хамт хоол идсэн, цирк үзсэн, баардсан, gay night орсон гэх мэт..энэ зураг өнгөрсөн долоо хоногт По гийн хийсэн хоолнууд..Гуляш,пирошки, будаатай хуурга, энэ зурганд ороогүй ч(зураг авахаас өмнө идээд дуусцсан) зайдасны ороомог бас хийсэн..манай ПО бол ер нь муухан тогоочоос хамаагүй дээр шүү даа... би дандаа муулдаг.ганц магтчий..:)

бараг сарын өмнө байхаа...Юүракүчо явж байгаад нэг ийм инстолляци??харсан юм..хөөрхөн санагдаад..зургийн нэр, тайлбар(хувилбарууд)
1.зургийн голд 「үхэр」
2.(үнээ) цэцэгсийн дунд
3.ягаан цэцэг ба цагаан үнээ
зозо, миний төсөөлөх чадвар мууг хэлэх үү.олигтой хувилбар олдохгүй юм..нэр өгөх эрхийг та бүхэнд үлдээе..

улам бүр ногооноос гарч маханд орсоор..өсөхөөс сурсан үндэсний хэл үл мартагдам уу гдг шиг(худлаа яриб), хойшдоо бол бүр илүү махчин болох шинжтэй..манай ээж сүүтэй цай уухгүй бол толгой нь өвддөг(гдг)юм..хачин муухай ааштай болчихдог..тэрэн шиг би 30 жилийн дараа мах идкү бол толгой дүүгэж, нүд эрээлжилдэг болж магадгүй...эртнээс хэдэн хонитой болсон нь дээр дэгээ..энэ даанч хонины биш гахайны хавирга(бсан байхаа)..маханд дуртай гсн мөртөө мах ялгадаггүй гэж байгаа..саяхныг хүртэл гахайн мах, үхрийн махны ялгааг мэддэггүй байв шүү да..одоо л нэг юм ялгаж сурч байгаа.,..

сүүлийн үед жин нэмэх гээд байгаа тул гэрийн ойролцоох гол дагаж гүйж байгаа юм..гүйж явах зуур их олон янзын юм харноо..энэ манайхаар бол , лааз шил цуглуулж тушаадаг агаа шиг байгаам..дугуйн дээр сайн ачсан байгааз??бас л чадвар..

манай хүүхдэд хэн нэгэн танил нь энэ бэлгийг өгсөн гсн..цаа чинь амттай юм нэг их иддэггүй болохоор иймэрхүү юмнуудаа надад авчираад өгчихдөг юм..би л нөгөөхийг ни цааш нь харуулна даа..олигтой турж өгөхгүй байгаагийн мини нэг шалтгаан нь энэ..кк..
энэ Болоня (итали) гийн шоколад байна..

Friday, April 24, 2009

бор дээлтэй

кэкэ..сая гого.мн рүү орсон чинь ,хуудасны тэргүүнд энхрий хайрт ерөнхийлөгчийн маань зураг өөдөөс мишээж байна..(сүүлийн үед хаашаа л шагайна, мани хүнтэй харц тулаастай,,кк..гадна бгаа надад ийм байхад мгл д бол бүр бүх хүний зүүдэнд ортол нь хэвлэлийг эзэгнэж бгаа байх да )..нэг л танил бус төрх....тэгсэн мань хүн нөгөө наян янзын хээтэй, том том саатай, өөринх нь овог болохоо шахсан алдарт шар дээлээ ямар ч хээгүй бор дээлээр солиод өмсчиж..кк..цагаан сараар ерөнхий .сайд Баяр гуайн өмссөн дээлтэй маш адилхан харагдаж байна...нэг оёдолчинд ..надаа Баярынх шиг бор дээл оёод өг ...гэсэн үү, эсвэл ..сонгууль дуустал хөгшиндөө бор дээлээ зээлүүлчих гэж Баяр гуайгаас гуйсан уу.кк..али нэг нь байх..:)..бодвол ард түмэндээ ээлтэй, боргил бор ерөнхийлөгчийн имидж бүрдүүл гэж Орос зөвлөхүүд( орос пи ар чид энэ сонгуулид түүүнийг 「хийж」буй сурагтай ) нь зөвлөсөн байх..гснээс Путин бас сонгуулийн өмнө юуб дэ...орос хятадууд монголын сонгуулиас 「холдоцсон 」бай даа гсн..

Tuesday, April 21, 2009

MILK(2008)

амидрал маани их л идэвхтэй өрнөлтэй байна..блогтоо бичиж бармааргүй олон сонинтой байгаа болобч бичиж чадахгүй байсаар өдийг хүрэб.

..өнөөдөр..
амидралдаа анх удаа бичлэгийн шагнал гээч юм авч үзэв..нэг сэтгүүлийн захиалгар бичсэн зүйл маань хэвлэгдээд, шагналын мөнгө гэдэг нь ирэв..хамгийн ихдээ л иймэрхүү хэмжээний юм байна байх даа гэж төсөөлж бсанаас минь 3 дахин их байв..лол..бөөн баяр бөөн баяр..ажил хийдэг хүмүүсийн нүдээр харвал тун өчүүхэн мөнгө л дөө..гэхдээ оюутан надаа бол хаваасаг хаваасаг..өнөө өглөөжингөө мишээлтийн байдалтай..
мэргэжлийн сэтгүүлд юмаа нийтлүүлэхээр эсрэгээр нь бүр өөрөө мөнгө төлж таардаг юм..нийтэд зарагддаггүй, цөөн тооны хүмүүсийн хүрээнд хэвлэгддэг.тэгээд ч ихэвчлэн номын сангуудад тараагаал дуусдаг тул..харин энэ удаагийнх болохоор айхтар арилжааны , том сэтгүүл биш ч эрхбиш олон компани судалгааны хүрээлэнгүүдэд тардаг болохоор овоо байдаг юм байна..юм хийх урам орж байна..зозо,байж байж блог бичихээрээ тачигнатал нь мөнгө яридаг гэнээ..:)

...MILK(2008)
Gus Van Sant найруулагчийн Милк ийг үзэв..би ер нь кино үзээд уйлна гдгийг мэддэггүй гөлгөр нөхөр боловч энэ киног үзэж суухад үе үе дотроос огшоод сонин болоод бсаныг бодоход сэтгэлд ихэд хүрсэний шинж байх..дэндүү учир утгагүй хавчилт, дарамт, хүчирхийлэл, харанхуй бүдүүлгийг харж суухад өөрийн эрхгүй дотор сонин болж байв..

өдийг хүртэл үзсэн гэй сэдэвтэй кинонуудаас хамгийн сэтгэл хөдөлмөөр түүх нь энэ кино бсан байхаа..Brokeback mountain(энэ кино надад баахан панаалтай санагдаад бдаг юм..дундаж стрэйт масст- нийгмийн хамгийн сонирхолгүй давхарга- зориулж хийсэн нь илт мэдрэгдээд) энэ тэрээс лав 200 хуви илүү кино байлаа...Оскар авахдаа Шон пэн ий хэлсэн үг бас машид таалагдсан.

Шоон Пэн үнэхээр гайхамшигтай , Жэймс Бранко дэндүү хөөрхөн байв..1970 аад оны хувцас, хэрэглэл,үс сахалны моод гэх мэт киноноос чамд таалагдах зүйл заавал гарна..киноны агуулгыг яривал үзээгүй хүмүүсийн сонирхол буурах тул орхиё...зөвхөн гэй гэлтгүй, кинонд дуртай, өөрийгөө боловсролтойд тоооцдог, фашист бус, ямар нэгэн 「хүч,хүчирхийллийг эсэргүүцдэг」хүмүүс ийн заавал үзэх ёстой кино мөн байхаа,..

P.S-1.Харвэй Милк- өөрийгөө гэй хүн гэдгээ албан ёсоор зарлаж Амэрикийн төрийн албанд сонгогдсон анхны хүн..

P.S-2. энэ найруулагчийн киног урид нь үзэж байгаагүй тул Милк ийг үзэхээс өмнө бие халаалт болгож түүний анхны кино болох Mala Noche (1985), My Own Private Idaho (1991) г үзэв.. Аль аль нь гэй сэдэвтэй маш давгүй кинонууд.. My private~ дээр нь Keanu Reeves bolood River Phoenix(stand by me дээр гардаг хөөрхөн бацаан..) 2 гэй залуугийн дүрд тоглодог гээд бод доо!!!!!!!!

Sunday, April 12, 2009

NOSTALGIC

өчигдөр Ничомэ (гэй хотхон) д явж байтал маш танил аялгуу(дэндүү танил ) чих дэлсэв....80 аад оны сүүлийн хагаст хүүхэд насаа өнгөрөөсөн хүн бүхэнд энэ интро маш танил байгаа байхаа...Disco dancer киноны дуу..(тэр үед танцор диско гээд орос нэрээр орчуулгагүй гардаг бсан санагдана).манайд Энэтхэг киноны тэсрэлт болох эхийг тависан кино энэ байхаа...бидэндээ л Saturday night fever байж дээ..энэ кино Болливүүд биш Холивүүд эд хийгдсэн бол магадгүй гол дүрийн залуу(митхун чакробарти гдг гэнэ) лав өдийд Жон Траволта шиг нэр хүндтэй байх байсан биз..

манай алгэбрийн багш анх үзэж ирчээд бид нарт өнгөтөөр яриж өгөөд , дараа нь бид хичээлээ таслан байж нэгнийгээ билэтэнд томилж явуулаад үдээс хойш ангиараа үзэж бсан санагдана..лав 5 аас дээш удаа үзсэн байха..тийм олон удаа үзсэн атлаа яг юу гардагийг нь санах гэж оролдсон чинь толгойнд юу ч орж ирэхгүй юм...:)

өчигдөр миний бааранд сонссон хувилбар нь энэ МИА гээд дуучин бүсгүйн шинэчилсэн хувилбар..(дашрамд энэ дуучины аав нь жинхэнээсээ тэррөрист ..тийм учраас энэ бүсгүй Амэрикт debut хийж чадахгүй байгаа гэнэ..барны хүний мэдээллийг тэр чигээр нь дамжууулав..)

Оросууд бас наян янзаар cover хийжээ..Кристина Орбакайтэ гийн хувилбар..энэ бас нэг танихгүй дуучин бүсгүйн хувилбар
жинхэнэ ЖИММИ↓..лол


Saturday, April 11, 2009

Michelle vs Liz(lol)


надаа бол 「сүртэй сүрэнжав бэ?」 л гэж санагдаж байна..「Мишэл Обама хүлээн авалтан дээр хатан хааны хөхийг базжээ」 гэсэн бол арай илүү сонирхолтой, яадаг золиг бэ?? гэж бодохсон..кк..

энэ эмээ Англидаа л хатан хаан юм байгааз.бусад улсын иргэдийн хувид , хажуу айлын маань эмгэнээс нээх өөрцгүй, 2 дугаарт ОУ ын харилцаан дээр хэн нэгний заншлыг буруутгах нь тийм ч олигтой зүйл биш..англи д хатан хаан бол хүн биш, бурхан (эсвэл бусад хүнээс дээгүүр зиндааны тусгай хүн) байж болно..тэхдээ Мишэл обама ч бас нэг улсын тэргүүн хатагтай..өөрийн улсын заншлаар , найрсагаар мөрөн дээр нь гараа тавиж.адилахн зүйл биш үү..үүний цаана зүгээр , саяхныг хүртэл бидний боол бсан хар арист хүн хатан хаантай маань зэрэгцээд зогсож буй нь таалагдахгүй байна гэсэн аятай ноён зан харагдах мэт санагдав..

Мишээл Обама гийн улаан фэн Баябага
(өмсөж буй хувцасны мэдрэмжээс авахуулаад сэхээтэнлэг төрх гэх мэт олон зүйл нь нөхрөөсөө илүү надад таалагддаг юм.. би л улсын хөрөнгө иддэг гсн шиг дээлэндээ багтахгүй болтолоо таргалсан манай дээдсийн эхнэрүүдээс хамаагүй дээр)

Tuesday, April 07, 2009

E vs E


монгол улсад одоо энэ 2 оос ондоо нэр дэвшчих хүн байгаагүй л юм байх даа..өчнөөн олон жил (15-20жил??)энэ 2 популист хүнийг харлаа.болоо биш үү..

энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн буухианаас,
1.монгол улсад ерөнхийдөө олон нийтийн санаа бодол гээч юм ямар ч үнэ цэнэгүй болсон(интэрнэт сайтуудын санал асуулгаас хүмүүс хэнийг дэмжиж буй нь тодорхой харагдаж буй),
2.улс төрийн нам гээч юм устаж үгүй болж буй, шинээр намын ,үзэл бодлын сонирхолоос давсан бизнэсийн, гэмт хэргийн бүлэглэл буй болж байгаа юм шиг..(хурд+харанга=хуранга гдг шиг удахгүй Ардчилсан хувисгалт нам гэж шинэ нам бий болох байх),
3. парламэнтаасаа илүү ерөнхийлөгчийн, өөрөөр хэлбэл нэг хүний засаглал(Энхбаяр намын бага хурал дээрээс 100% ийн санал авсанаас авахуулаад ,ер нь сүүлийн үед тайзан дээр ерөөсөө ганц хүний тоглолт л болж буй билээ..200 хэдэн гишүүнээс ядаж ганц хүн эсрэг санал, дор хаяж түдгэлзсэн санал өгч болохгүй гэж үү??үүнийг намын эв нэгдэл гэж тайлбарлаж буй ) руу явж байгаа юм болов уу гсн сэтгэгдэл төрөхөөр байна..

ард нийтээр энэ 2 ыг эсэргүүцэж санал үл өгөх(санал хаях?) хөдөлгөөн өрнүүлбэл таарна.

Monday, April 06, 2009

shine humuus

өнөөдрөөс энд хичээлийн шинэ жил эхэлж байна(манайхаар бол 9.1 гсн үг).. сургуулиар дүүрэн баахан гэрэвшсэн нялх царай..үдийн хоолны цагаар сургуулийн рэстөраны гадаа зайрмаг баричихсан жоохон хүүхдүүд..(жоохон хүүхэд гдгийг 18 нас гэж ойлгоно уу..лол)..хараад байхад их хөөрхөн юмаа..инээж байгаа нь хүртэл бүүр цаанаасаа нэг хөгжилдөж инээж байгаа нь мэдэгдэнэ..нээх удахгүй хүнд тааруулж худлаа инээж сурах биз..

одоо л өөрөөсөө дүү жоохон хүүхдүүдийн хөөрхөнийг ойлгодог болж эхэлж байна..магадгүй бага багаар би өөрөө тэр наснаас холдож буй болохоор илүү тодорхой мэдэрдэг болж буй биз ээ..оюутан болж хотод ирчихээд сүхбаатарын талбайн хажуудах поончигны дэлгүүрнээс салдаггүй байсан 18 тай 「би」 тэдэн дунд харагдах ч шиг..

үдийн цайны дараа сургууль хавиар нэг иймэрхүү янзтай..

Friday, April 03, 2009

хабур

өнөөдөр овоо 「хүн шиг」дулаахан өдөр байна....гснээс монгол хэл нээрээ анзаараад биавал сонирхолтой хэллэг, илэрхийлэлүүд дүүрэн шүү тиймаа??..「хүн шиг」 байхдаа яахав дээ..
али хэдийн 4 сар гарчаад байхад ер дулаарч өгөхгүй байсан юм..өнөөдөр бүүр овоо +15 орчим болов уу гэмээр дулаахан,салхигүй тогтуун байна..жаал дулаарвал нөгөө сакура макура(сакура г монголоор далий ягаан гэж нэрлэдэг гэж нэг хүний блог дээрээс уншлаа..монгол нэрийг ни сонсоод яагаад ч юм Потэто санаанд оров..кк.. тэгж онож нэрлээд байхдаа яахав даа..) нь дэлгэрээд, гудамж талбай овоо царай ордог юмсан... Наран улсад энэхүү далий ягаан хэмээгч цэцэг нь ерөнхийдөө хаварын гол төлөөлөгч л дөө..эднүүс л манайх 4 улиралтай гэж хөөрөөд байдаг болохоос, монгол хүний нүдээр харвал , улирал хоорондын ялгаа бага, нэгээс нөгөөдөө аажмаар , үл мэдэгдэм байдлаар шилжинэ...хавар болоход далий ягаан болоод ганц 2 ондоо цэцэг цэцэглэх , 10 орчим хэмээр дулаарах, гэх мэтээр нүдэнд үзэгдэх бодит өөрчлөлтүүд дуусна..өвөл ч бороо ороо л, мод ногооноороо байдаг болохоор бусад зүйлс хэвээрээ...харин монголд , хавар ирлээ гэхэд хорвоо ертөнц тэр чигээрээ өөрчлөгдөж шинэчлэгдэж буй мэт сэтгэгдэл төрдөг дөө..хотдоо ч хөдөөдөө ч...гол мөрөн дуу шуутайгаар цөн түрээд(энд гол хөлдөхгүй), усны шувуу ирэхээр өглөө үдэшдээ дуу шуу ихтэй, өдөр улайм цайм уртсаад, хүмүүс , хүүхэд хөгшингүй гэртээ орж өгөхгүй гадаа хоргодоо л...хөөрхөн өвөө эмээ нар бүгдээрээ гадаа нарлацгаагаа л..за, тэгээд ногоо гарах мод гөлөглөх ,анхны бороо орох(энд анхны цас гсн ойлголт байх авч анхны бороо гэж үгүй..) бол тасархай..үнэр танар гэж сад тавиад хамар сэнгэнүүлээд, одоо ч бараг үнэртэх шиг..за, тэгээд үүнийгээ дагадаг ч юм уу , эсвэл хүйтэн өвлийг өнтэй давлаа гээд үр удмаа үлдээх ажилаа идэвхтэй эхэлдэг байгалын цикл юм уу, хүмүүсийн ороо орж бэлгийн амидрал идэвхжидэг улирал биз дэ..үүндээ хайрын улирал гээд бас гоё нэр өгчихнөө..хүн ээ гэж.............

..............................Зүсэр зүсэр
Намирах хавар эртний борооноор зөөлөн гал дээр
Нуугих сүүтэй цайгаа уудалж урд уулнаа
Донгодох хөхөөн дууг санагалзаж,уур хөөрч даргилах
Данхтай цайгаа аягалмуу.Ханцуй мөр
Чийгтүүлэх нялх борооноос наашлах цагийн тухай
Чухал мэдээллийг олмуу..(галсансүх.постмодэрн 4 улирал.хавар шүлгийн хэсгээс...(би лав ийм хүнтэй таарвал хүүхэд шиг сэтгэл, асар их авяас мэдрэмжийнх нь төлөө бүх л муу тал, дутагдалыг нь нүдээ аниж тэвчээд хайрланаа..нээрэнгээсээ шө.)

Thursday, April 02, 2009

no title

гэр орондоо тааваараа интэрнэт орох чини яасан ч сайхан юм.интэрнэтийн компани намайгаа арай ч нэг сар хүлээлгэсэнгүй, өргөдөл өгсөнөөс хойш яг 16 дах хоног дээрээ тавиж өгч гийгүүлж байна..хуучин ADSL холболттой бсаныг cable болгож сайжруулсан..нээг их хурдны ялгаа бол мэдрэгдэхгүй л байна.. анх удаа нэт үзэж байгаа хүүхэд аятай арай л дэлгэцээ илж үзэх нь холгүй..нөгөө Сэрэл(сэрэлт билүү кк) гэдэг дээр үеийн кинон дээр бөмбөг хөөдөг хүүхдүүдийг санаж байна уу??тэрэн шиг л...өглөөнөөс хойш тачигнатал ийш тийш нь skype гаар яриастай,.лол..

шинэ газраа бага багаар дасч л байна..эндхийн агаар надад их таараад байх шиг байноо..орой яагаа ч үгүй 11 өнгөрүүлж орондоо ороо л өглөө болтол нам унтаж байгаа..урид ни 2,3 хүртэл нойр хүрдэггүй байсан юм...али эсвэл насны юм уу??..:)..унтах гснээс эртүүд хүүхдийнд хоносон юм..тэгээд өглөө түрүүлээд сэрчихээр нь амихандаа түүнийг сэрээлгүй босчий гээд чимээгүй өндийж бсан чинь цаа чинь миний гарнаас бариж авсанаа...волеибол ыг 9 хүний бүрэлдэхүүнтэй тоглодог хэвээрээ юу?? гэж авсан..кк..зүүдэлж бсан юм шиг байгаам...юу??гсн чинь ичсэн юм уу буцаад унтаад өгсөн..дараа асуухнаа, тэднийг бага ангид байхад багш нь 6 биш 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр волеибол тоглуулдаг бсийм гэнээ...

「Дэлхийн монгол айл」гэсэн нэртэй баримтат киноны төсөл явж байга юм байна..миний ойлгосноор Буриад,Халимаг,Шинжаан,Хөх нуурт зураг авалт нь дуусаад сая Афганистаны Хазара монголчууд дээр очсон байна..NTV ийн төсөл бололтой..энэ ТВ саяхан гэй киноны 7 хоног зохиосныг бүгдээрээ санаж буй байх..бүтээлч, шинийг санаачлагч хамт олон бололтой..орой болгон дэлгэцээр дүүрэн шар дээлнээс ондоо юм гаргадаггүй тэр олон ТВ нүүд дундаас хамгийн дөнгүүр нь эднийх гэж дүгнэв..(хэдийгээр бусад нэрвтрүүлгийг нь үзэж байгаагүй ч..)
үүнийг бичсэн Буянбадрах гдг агаагийн(эгээ лав биш байх..кк) аяны тэмдэглэл ч их давгүй болжээ..манайхан ихэвчлэн баахан гадаадын 「соёлыг гайхаж」явад ирдэг тул энэ тэмдэглэл маш шинэлэг санагдав..

Friday, March 27, 2009

бяцхан coming out..

шинээр байранд ороход миний батлан даагч болж өгсөн хүнтэйгээ хамт цай ууж боов идэнгээ, талархалаа илэрхийлэв...уул нь талархалаа илэрхийлж буй тал нь мөнгө гаргах ёстой боловч тэр өвөө надаар юу гэж гаргуулах билээ...оюутан хүн өлсдөг байлгүй сайн идээд ав гэнээ..кк..хаа газрын хөгшин хүмүүс(манай ээжээс авахуулаад) яахлаараа хүнийг үргэлж өлсөж байгаагаар төсөөлдөг байнаа..учир битүүлэг..эсвэл би тийм өлөн харагддаг юм бол уу?? 7 хоног хоолны бараа хараагүй хүн шиг..кк..манай ээж утсаар ярихдаа ярианыхаа талд нь сайн идэж , сайн унтаж байгаарай л гэж захидаг юм..тэр сурах мурах бол 3,4 р зэрэгиин асуудал юм шиг байгаам...
..за тэгээд хэсэг цаг агаар, улс төрийн яриа өрнөсний эцэст, өвгөн уусан「цайндаа」 халаад,ББ хүү минь , эхнэр хүүхэд юу болж байна??юм бодож байна уу??гэнээ...
..би ч, ёоноо, би ерөөсөө ээмэгтэй хүн сонирхдоггүй..та юун гаж юм асуугаад байнаа?? л гэлээ..:).аа, тийм үү..гээл өвгөн инээгээл миний бяцхан каминг аут дуусаа...ухаантай хүн, дахиж олон юм асуусангүй..ах бол өөрөө ч насаараа авгай аваагүй гар л даа..хоюулаа стриптийз клуб орий гэж хааяа хүн зовоогоод байдаг юм..одоо дахиж урихгүй байх.амар..:)

сүүлийн үед стрэйт залуу болж жүжиглэхээсээ бүүр залхаад иймэрхүү газар бол хэлж байя гэж бодод байгаа..паа пээ гээд холдох нь холдоно л биз..угаасаа тийм хүнтэй нөхөрлөөд юугаа ч хийх билээ..гэхдээ миний бодлоор үнэн мэдрэл муутай л биш бол нээг их тийм хүн байдгүй юм шиг..хүмүүс өөрт хамаагүй юмаа л үл ойлгож, тоомжиргүй, хүйтэн,хэрцгий ханддаг..харин өөрин найз, ах дүү , гэр бүл гэх мэт өөрийн хүрээний хүмүүсийнхээ асуудлыг өөрийн юм шиг л тусгаж авдаг болохоор..өнөөг хүртэлх намайг бүгдээрээ сайн мэддэг болохоор , гэв гэнэтхэн паа пий болцгоох нь юу л бол??эдүгээг хүртэл каминг аут хийсэн найз нартайгаа харин ч илүү дотно болцгоосон.. би итгээд проблэм оо ярисан болохоор, тэд эргүүлээд надад гэр бүлийнхээ асуудлуудыг, нөхрийн, эхнэрийн сээгэсийн тухай, гээд тэр болгон хүнд яриад байдаггүй нандин зүйлсээ хуваалцдаг болсон..илүү нээлттэй харилцаж чаддаг болсон юм уу даа...урид нь жишээ нь нэг найздаа, найз охинтой гээд хэлсэн байлаа гэж бодоё..гэтэл би угаасаа мартамхай юм болохоор сар болсоны хойно урид яриснаа мартчина..ярисанаа саналаа гэхэд яг юу гэж яриснаа санахгүй гэх мэт..худлаа юм гдг үргэлж худлаа л байдаг болохоор..дээр нь сайн худал яридаг хүмүүс сайн ой тогтоолттой байх ёстой билүү нэг тийм бараг зүйр цэцэн үг шахуу үг байдаг даа.гэтэл заримдаа бараг өөрийнхөө нэрийг мартах шахуу болдог над шиг хүн юу болох нь тодорхой.ингэж худлаа хүнтэй харицахаар ямар олиг байв гэж..дор хаяж л байнга, найз охин нэхээд байдаг найзаасаа бол уулзахаас зугтааж л таарч байгаа юм.

харин зүгээр, энэ ББ чини гэй гсн энэ тэр гээд хов жив явах л байх..гэлээ гээд хүн гээч амитан үндэс угсаа, гарал үүсэл, хөгшин залуу, нийгмийн анги давхаргаасаа үл хамаараад ихэнхи нь хов жив яриж цагаа өнгөрөөж, зарим нь бүр энэрги авдаг тул бусад байдаг л хов живийн нэг гээд бодчихвол нээг их асуудал биш ч юм шиг..эзэнгүй арал дээр очиж хүмүүсээс тусдаа амидардаггүй л юм бол насан турш минь дагах бусад яриа хов живийн нэг хэсэг гээл бодчвол..

нээрээ Токиод дахиад нэг шинэ хүүхэд нэмэгдсэн..:)..По бид 2 дундаа суулгаж байгаад баахан юм ярицсан..айлгасан бол уу яасан бол??кэкэ..

Wednesday, March 25, 2009

shien gazar

шинэ байрандаа нүүгээд орчлоо..энд ч автийрк бариж номын тавиураа эвлүүлээ л, тэнд ч утас зүү бариж цамцныхаа товчийг хадаа л..өчнөөн аж ахуйн ажилтай хүн л байна. гэрт орж эм , гадаа гарч эр болов гэдэг нь л болж байна ..:)..

би японд нэг юмыг ерөөсөө ойлгодоггүй юм..шинэ газар нүүж ирээд нэт тавиулахад бараг сар орчим хугацаа орно..тэрний өмнө өчнөөн юм бөглөнө, утсаар байцаагдана (бараг л 3 үеийн намтраа өнгөтөөр ярь гэх нь холгүй), өөрийн гадаад иргэний үнэмлэх болоод бусад бичиг баримтаа хувилж факсдана..ядахнаа provider company болоод утасны компани(манайхаар бол цахилгаан холбоо маягийн) тай нь тус тусад нь гэрээ байгуулна..наана нь халшраад боличмоор...даанч нэт гээч юмгүйгээр өнөөгийн нийгэмд амидрах нь бараг л боломжгүй тул тэсэхээс өөр яах билээ....за, тэрнээс гадна ус, хий, цахилгаан, холбоо, банк гээд бүхий л газар хаягийн өөрчлөлтөө хийлгэнэ, сургууль болоод хотын захиргаа нд мэдэгдэнэ гээд наян ажил байноо..ийм үед л ганц бие байх жаахан яршигтай санагдана..2 бие бсан бол ядахнаа ажилаа хуваахгүй юу..тэхдээ ч одоо ихэнхийг нь цааш нь харуулчлаа л даа..

байрны маань дутагдал нь, хажуу өрөөний хүний чимээг「 хэтрүүлж дамжуулдаг」 юм байна. япон байрны хана нимгэн,,хажуугийн хүний чимээ сонсогддог гэдгийг ерөнхийдөө мэднэ л дээ..тэхдээ л ..бас эргэн тойрон дандаа хувийн байшингууд болохоор эмээ нар ихтэй юм байна..өнгөрсөн хүн болгон, 「манай энэ хавид шинэ хүн хүрээд ирж...」гэсэн нүдээр харах аж..япон эмээ нарын асар хэрэгт дуртайг энд байдаг хүмүүс ерөнхийд нь гадарлах байх..:)..ямар сайндаа л ТВ ээр орой болгон ямар нэг хэрэг явдал гарсаныг дамжуулахдаа заавал тэр хүний амидарч бсан гэрийн ойр хавийнханаас сурвалжлага авч байхав дээ...харж байхад ихэвчлэн нэг эмээ гарч ирээ л ...「энэ залуу ийм хүн байсан..тийм охинтой найзалдаг байсан..тэрнийгээ хааяа гөвнөө...тэдэн сарын тэдэнд ингээд」..ухааны юм яриж байдаг юм..бодвол нэг нэгнийхээ амидралыг байнга хянаж байдаг биз..аягуй бол өөрөө ч санахгүй мартсан зүйлийг хөрш чинь санаж байж магадгүй. шинэ газар нэг иймэрхүү.. одоохондоо хэдхээн хонож байгаа тул бусад талаар юм анзаарагдаагүй л байна..

Thursday, March 19, 2009

нүүдэл суудал

бүхэл бүтэн хагас сар хайсны хүчинд арай гайгүй байр оллоо...үнэ боломжийн, байрны дотоод болоод гадаад байдал тун давгүй..нэг гэм нь landlord маань бараг л залгаа шахуу амидардаг юм байна..үүний давуу тал нь , ямар нэг юм болоход 10 аадхан мэтрийн зайтай тул асуудлыг хурдан шийдвэрлэж болно, муу тал нь гэрт хэн орж гарсанаас авахуулаад бүх л амидрал маань түүнд харагдах болохоор жаахан тиймхэн..тийм болохоор хүүхдээ дуудаж, их дуун нүргэлүүлсэн сээгэс хийх боломжгүй боллоо..:)..нилээн настай өвөө дуулдсан..чих хатуу гэж найдая..:)аа,тийм хамгийн чухал нь Шинжүкүд ойртож чадсан явдал...

одоо нүүх гээл ачаагаа хөнгөлж баахан юм хаяа л сууж байна..амидрал гэж ер нь энгийнээр хэлбэл , хэрэггүй ачаа цуглуулахын нэр гэж бас тодорхойлж болмоор ч юм шиг...бодот ба бодот бус утгаараа..

book off гээд хуучин ном СД худалдаж авдаг газар байдаг юм..хуучин ном өндөр үнээр худалдаж авна гсн сайхан хаягтай..бараг нэг хайрцаг шахуу ном аваад очибоо..нэг муу сэтгүүлийг 100 иенээр үнэлж авчаад бараг 5000 иенээр авсан миний мэргэжлийн номыг 0 иен гэж авдийм байна..:( ..уур хүрээд буцаагаад аваад ирсэн..нээрээ аяллын тэмдэглэл номууд гайгүй үнэ хүрдэг юм байлээ..400 иенээр авч байсан..нэг бүхэл бүтэн хайрцаг ном 2500 хан иен болсон..кэкэ..хаяснаас л дээр гэж бодоод өгчөөд ирсэн..ямар буцаагаад хайрцагаа чирээд харилтай нь биш..

хуучин хувцасаа цуглуулаад дүүдээ явуулцсан..чи над руу дандаа хуучинаа явуулдаг гээд бас уурлах байх даа..кк..айлын хүүхдүүд ах аа, агаа энэ тэр гдг байхад манай дүү намайг бүхл бүтэн 3 насны зөрөөтөим байж чи гэдэг юм..хүүхэд байхад, дүү маань надаас өндөр том биетэй болохоор 3 насны зөрөөтэй гэж харагдахгүй, байнга хамт явдаг болохоор ээжийн ажилын хүмүүс ихэр гэж андуурдаг байж билээ....тааралдахаараа чи ах нь уу дүү нь үү гээл..бас намайг 10 төгсөөд хот явтал хамт унтдаг бсан гэж байгаа..өглөө босохоороо заавал хэрүүлтэй босч ирнээ..чи өчигдөр хөнжил өөртөө татаад намайг дааруулсан гэх мэт..кэкэ...

заза, нүүдэл суудалын тухай яриа маань шаал ондоо зүгт явж байна..
гэснээс Brothers and sisters хөөрхөн цуврал юмаа...нэг амисгаагаар эхний season ыг нь үзээд дуусгачихлаа..
ер нь сүүлийн үеийн амэрикийн ТВ цувралуудыг ажаад байхад гэй хүн заавал 1-2 гардаг болжээ..анхандаа ч яахав, стэрэотайп байдлаар үзүүлдэг бсан бол одоо бол ердийн л , хаа сайгүй байх мэдээжийн ,түгээмэл(普遍的??) зүйл гэдэг талас нь үзүүлж сурч байх шиг..сайны тэмдэг гэж бодно.. киноны Кэвины дүрд тоглож байгаа Англи жүжигчинд(matthew rhys) али хэдийн бундан наацсан..:) харж баясаа л сууж байна..↓энэ хэсэг хөөрхөн...

Tuesday, March 17, 2009

blah blah

нет ээр дүүрэн Особү бүсгүйн насан баярын өдрийн тухай мэдээ?? байх шив даа...алдартай celebrity бүсгүйчүүд ондоо юмоо...:)...зозо, чи шө, Осо,, хөөрхөн хүүхдээ!!..гэгэ..гснээс эгээ хэд хүрээд байгаам даа??..халит чих тавихнаа 73 ны жил ноднин ороод гарсан ч гэх шиг..тэгэхлээр энэ жил 72 той гэж тооцоб... бүбүбүб .... японууд 60 хүрсэн хүнд улаан бандаашиг өмсүүлээд байдаг юм байлээ..72 той хүнийг одоо яадийн бол???..

гснээс бас яаж яваад андуураад цэргийн баярын өдөр төрцсөн юм бэ дээ...уул шугамандаа бол 10 хоногийн өмнө л баймаар юм.. лол..гснээс хөөрхөн хүүхдүүдээ, манай ангийнхаан, манай фракцийнхаан!!(том дуугаар хэлэв) нэг горимын санал байнаа...3.8 эмэгтэйчүүдийн баяр, 3.18 эрэгтэйчүүдийн баяр..гэтэл бидний баярын өдөр өдийг хүртэл байхгүй байгаа нь ????? бус уу??? дунд хавид нь 3.13 ны хавицаа нэг өдөр тогтож жил болгон тэмдэглэж байх санал гаргаж байна.. ямрав??.. хэхэ.. японд , 3.3 нд охидын өдөр, 5.5 нд хөвгүүдийн өдөр гэж тэмдэглэдэг....яг дундах 4.4 нь манай ангийнханы баяр гэж байгаа(албан ёсны бус)....тэрэн шиг..

зозо,,үг олдож үнээ холдлоо..

Friday, February 27, 2009

I ❤ TRAVISSSSSSSSSSSSSSS!!!

YYEAAAAAHHHHHHHHHHHHH!!!!!!!!!!

өчигдөр үлгэрийнх юм шиг л өдөр байлаа..хэдийгээр өглөөнөөс авахуулаад оройтсон цас орж(3 сар гарах гэж байхад юун анхны цас бэ???) заваарсан боловч удтал хүлээсэн TRAVIS ийн хаа концэртыг үзэж, өндгөн толгойтой хөөрхөн хүүхдээ ойрхоноос харж чухам нэг баясав..
Тоглолт шинэ цомог болох Ode to J Smith ийн Chinese blues ээр эхлэв... эхнээсээ авахуулаа л намайг шууд 「хай」 болгoж..хичнээн орилов, хичнээн дууулав, хичнээн ч хүзүүгээ савж, хичнээн ч үсрэв..гэртээ хөгжим сонсож байгаа юм шиг л болоб...өнөөдөр нээрээ хүзүү гуя нилээн өвдөж байна...тэхдээ өчигдөрийг сануулаад тааламжтай өвдөлт..:). хэдийгээр босоо биш , суудалтай концэрт бсан ч би гдг хүн сэтгэл хөдлөөд юун суух, эхлэнгүүт нь босоод зогсоцсон.. дуусан дуустал нь.....кк...
Бас Фран (дуучин) ямар хөөрхөн байбаа??уулаасаа хөөрхөн хүүхэд гэж мэднэ л дэ..тэхдээ тайзан дээр хөдөлж байгааг нь анх удаа амидаар харж буй тул, сэтгэл хөдлөл шууд дээд цэгтээ....нээх хөөрхөн жижигхэн юм тайзан дээр гүйгээ л, хүн яаж тэгж хөөрхөн бүжиглэж чадаж байнаа.. хөөрхөн аялгатай ярих юм(скоттиш аялга байх..би сайн мэдэхгүй байна)...бас онигоо яриад байнаа,тэнд.. кк..даанч хөөрхөн хүүхэд маань халзраад дууслаа... яг Jude law шиг халзраад байгаа юм(М үсгийн хэлбэрээр)..Болдог бол Фран ыг гэртээ тэжээх юмсан.. хүзүүгээр нь оосорлочоод гудамжаар салхилуулаал..кк..нэг бол чихмэл болгоод өрөөндөө тавичаад өдөрт нэг өшиглөж байх юмсан..хамаг аазгай хөдөлгөсөн эгдүүтэй「муухай 」 хүүхэд шө..
Тоглолтын дундуур микрофон болоод хөгжимгүйгээр дуулсан Flowers in the window үнэн гайхамшиг байлаа..Энэ видео н дээр даанч микрофонтой дуулж байна..

өчигдөрийн тоглолтын программ: ер нь сонсохыг хүсч бсан дуунууд маань ихэнхи нь багтсан байв..Humpty dumpty love song ийг сонсож чадсан бол миний хувид тэгээд 150 % ийн сэтгэл ханамж болох байлаа..

TRAVIS бичлэгээр (сд) сонсоход нилээн нилээн поп маягтай билээ..харин өчигдөрийн тоглолт бол тэрнийгээ 100 % хүндрүүлсэн хувилбар байлаа...хөгжимийн найруулгаа ингэж , илүү хүндрүүлж ,илүү рок болгосон нь тэдэнд зохиж байлаа..надад ч хүнд хувилбар нь бичлэгнээсээ амид бөгөөд хамаагүй хөгжимлөг байб.

хамгийн сүүлд Why does it always rain on me г дуулахад нилээн олон хүн шүхэр гаргаад ирсэн..английн далбааны өнгөтэй, гэх мэт асар олон янзын шүхэр ....кэкэ.... энэ дууг энд тэндэхийн концэртонд дуулахад заавал бороо орооод унадаг гсн яриа байдаг болохоор концэрт хичнээн дотор ,танхимд болж буй ч гсн хүмүүс наргианаар гаргаад барицсан...энэ нь их таалагдав...гадаа бол мэдээж бороо орж бсан... өчигдөрийн цас оройдоо бороо болж хувирсан тул...кк..тийм болохоор.......
нээрээ үзэгчид нь дан миний үеийнх байлаа..аргагүй ч юм доо..одоо бараг л хуучин хамтлагт тооцогдох тул...тэгээд ч ид хүчтэй байх үе нь 90 ээд оны сүүл болохоор... 60% нь охидууд..яагаад ч юм Травис сонсдог охидууд маш царайлаг охид бсаныг хэлэх хэрэгтэй..кэкэ.. ер нь миний анзаарсанаар рок сонсдог, сонирхдог охидууд их царайлаг байдаг шиг санагддаг..ер нь охид хүүхнүүд яагаач үгүй 「авгай」 болохгүй , 「охин 」 эсвэл 「бүсгүй」ангилалд али болох удаан харяалагдах нэг арга бол хөгжим сонсох, ном унших явдал (тв үзэх биш)гэж боддог.. хөгжим сонсох гдг т мэдээж Жаргалан Баясгалан (г сонсох явдал )орохгүй..

нээрээ өчигдөр тоглолтон дээр Фран ыг тэгж их хөдлөхийг нь хараад, рок дуучид дунд тарган хүн бараг байдаггүйн учирыг оллоо..ганц хан тоглолтонд л гэхэд тэгж их энэрги зарцуулж байгаа юм чинь яаж таргалахав..эртүүд нэг төгөлдөр хуурын концэрт үзэж байхад , төгөлдөр хуурч нь , нэг удаагийн соло концэрт тоглоход дор хаяж 2 кг хасдаг гэж яриж бсан.. тэр санаанд орлоо..дуурийн дуучид бүдүүн байдаг нь байран дээрээ зогсож байгаад дуулдагтай холбоотой байх гэж таамаглав..кк..тэд бас рок дуучид шиг гүйж харайгаад тайзаа 「эзэлж」 дүүлбал турах л байх..энэ ч тэхдээ худал таамаглал байхаа..дуури дуулахад ч асар их энэрги орох болохоор..:)

Тэднүүс маргааш Сөүлд тоглох ю байна..сонирхсон хүмүүс:
Sunday 1st March
Olympic Hall, Seoul, South Korea
Tickets on sale 16th December at: http://ticket.interpark.com/

Thursday, February 26, 2009

Цагаан сарын гоёо(үргэлжлэл)

муу жишээ...лол
Сүмочин Батбаяр..кэкэ..юу нь болкү байгааг бүгд надаар хэлүүлэлтгүй анзаарсан байхаа..кк..нүд эрээлжлэм хээ угалз, арьс үс. ерөөсөө л гялтганадаг юм бүхнийг гоё гэж хардаг жаахан хүүхдийн мэдрэмжээр хандсан шиг харагдав..дээлнийх нь өнгөний хувид , хэдийгээр эрэгтэй хүн заавал ийм өнгө өмсөх ёстой дүрэм байхгүй ч, арай л биш санагдана.хантааз нь эмэгтэй хүнийх шиг харагдаад байх юм..магадгүй андуураад эхнэрийнхээ хантаазыг өмсөөд ирсэн байх..кк

Лүндээжанцан гуай манж амбаных юм шиг хантааз өмсөж..зөв эсэхийг мэдэхгүй юм..манай ээжийин тайлбарласнаар бол зөрсөн энгэртэй (монгол дээлнийх шиг) бол монгол хантааз, урдаа уулзсан энгэртэй(энэ зурагных шиг) бол манж хантааз гэж хэлж өгч байсан санагдана..тээр жил Дагвадорж хурим хийгээд тэрнийг нь япон даяар нэвтрүүлж билээ..тэгэхд мань хүн бас яг Манж ноён шиг отго жинстэй малгай, ийм хантааз өмссөн байсан..багаасаа сумо барилдсан хүүхэд яаж мэдэхэв..харин ори дотныхон дотор нь хэлээд өгөх хүн байхгүй байсан юм байхдаа гээд гайхас хийгээд өнгөрсөн..

эхний зурагны хүн УБ хотын дарга Билэгт гэнээ..кк..манай тайзан дээр ч ийм 「лаг 」 дээл цөөн харагддаг билээ..хэт гялгар хулдаас шиг харагдахгүй байна уу??дараачийн зурагны эхний хүн Цэнгэл гдг гишүүн юм байна..хүрээний нударган баян, эсвэл наймаачин хүн шиг харагдаж байна..өмсөх газраа том андуурсан харагдав...харин хамгийн цаад талын хүний хувцасны зохицол хажууд нь хамаагүй 「илүү」харагдаж байна..


за, энэ нөгөө 「аюултай 」 Арвин гэж гишүүн болтой..нүд гялбаад сайн харж чадсангүй..илүү дутуу үггүйгээр Сувдаа гуайн дээлтэй зэрэгцүүлээд харья..хэн нь ямар хаагдаж байна??эрдэмтэй хүн дөлгөөн, их мөрөн намуун гдг билүү(нэг л биш сонсогдоо байна.юу гдг билээ)


kk..тайлбарлалтгүй..

эдгээр зургийг News.mn , GOGO.mn site уудаас авч хэрэглэсэн болно.

tsagaan sariin goyo

Хөөрхөн хүүхдүүд бүгдээрээ сайхан шинэлсэн үү??

кэкэ..сая www.news.mn үзэж ойрд инээгээгүйгээрээ инээлээ..манай УЙХ ын гишүүд цагаан сарааар яаж гоёсоныг харуулжээ..хэдүүлээ өмссөн хувцасыг нь авч хэлцэх үү??
ер нь хувцас тухайн хүнийхээ тухай маш олон мэдээллийг агуулдаг шиг санагддаг..би л лав хүнийг өмссөн хувцасаар нь нилээн дүгнэдэг..хэдийгээр хүнийг өмссөн зүүснээр нь дүгнэж болохгүй гэж яридаг ч уулзаж үзээгүй, юм яриж үзээгүй хүний тухай өөр юугаар нь дүгнэх билээ??..бараг л зөрнө гэж байхгүй дээ..өмссөн зүүснээр нь дүгнэх гэдгийг хэн ямар үнэтэй , ямар фирмийн хувцас өмсөж вэ гэж биш , хэн ямар хувцасыг яаж зохицуулж өмсөж вэ гдг утгаар нь хүлээж авна уу..

миний хувид хувцас өмсөхөд хамгийн чухал юм
1.хэт хичээсэн нь мэдэгдэхгүй байх (харваас энэ хүн маш их хичээж гоёжээ, нүдээ бүлтэртэл гоёжээ гэж харагдахааргүй байх)
2. 「тэнцвэр」мөн 「хэрхэн яаж хослуулсан байгаа байдал」
3. chic байх байдал гэж гэж боддог..
тэнцвэр болоод хослол гдг т өнгө , хувцасны материал, мөн хийц орно..жишээ нь, нэг дор хорвоогийн бүх өнгийг зэрэг өмсөхгүй байх,, хантааз нь хээтэй торго бсан бол дээл нь даавуу эсвэл хээгүй торго байх, үнэтэй тансаг зүйл олныг зэрэг хэрэглэхгүй байх, хээ угалзтай зүйл нэгийг л хэрэглэх(жишээ нь угалзтай монгол гутал өмссөн бол дээлээ хээгүй матэриалаар хийх гэх мэт..ингэвэл баланс сайтай харагдахаас гадна хувцаснууд нэг нэгнийгээ илүү сайн тодотгож өгнө.)..бас ямар газар , ямар цаг үед өмсөж байгаа вэ гэдгээ ч бодох хэрэгтэй байх..жишээ нь энэ жил улс орон даяар хямралтай байгаа нөхцөлд , нударган баян шиг хувцаслах нь ямар харагдах вэ гэдгээ дор хаяж бодолцох ёстой болов уу..
Төрийн томчууд дотроос миний хувид хамгийн боломжийн хувцасласан хүн манай ерөнхий сайд болов уу гэж харлаа..дээл,дээлний эмжээр, малгайны өнгө сайхан зохижээ..их зохисон харагдав,.даанч бүс , гутал харагдахгүй байгаа тул ондоо зүйл хэлж чадахгүй нь..ер нь жирийн үедээ ч хамгийн давгүй хувцасладаг нь Баяр байхаа..энд тэнд зураг харж байхад давгүй дэгжин,цэвэрхэн боловч даруу хувцасласан харагддаг..

П.Алтангэрэл гэнээ..танихгүй, огт хараагүй хүн байна..энэ хүний хувцас бас давгүй харагдав..Их Монгол улсын үеийн монгол хаадын хөрөг харж байхад ихэнхи нь иймэрхүү цагаан, цагаан шаргал, бор шаргал өнгийн дээлтэй байдгийг санаж байгаа байх..анхны ерөнхийлэгч Очирбат гуай иймэрхүү даруухан дээл өмсдөг бсан санагдана..бүс нь муухай харагдахгүй ч даавуун бүс бсан бол илүү зохих бсан шиг санагдав..Доод талын зурагны Пүрэвдөрж гэдэг хүн дээр бас яг адил зүйл хэлж болохоор байна..давгүй..(монгол банкны ерөнхий гэнээ.бас хараагүй хүн байна)


Шинэбаяр гэдэг агаа гэнэ..бас танихгүй хүн..надад ер нь танидаг хүн алгаа...ороолтоо сольчихвол давгүй харагдаж байна..

Tuesday, February 24, 2009

Shine jiliin mend!!

Монголд битүүн гэж бужигналдаад сайхан байгаа байх даа..би энд атаархсан шиг... нэтээр айлуудын тавагны идээний зураг харсан шиг..бууз боовонд пологтохийн мөрөөдөлд автсан шиг сууж байна..цагаан сар нээрээ үнэхээр сайхан баяр шүү..

гэр орондоо цагаан сар тэмдэглэлгүй хэдэн жил болсийн болоо гээд тоолсон чинь 12 жил гэж тоо гарч байх юм..цаг хугацаа гэж..

за тэгээд бүгдээрээ сайхан битүүлээрэй, сайхан шинэлээрэй..Европ Xmas аар бол Eve юм байш дэ өнөөдөр..сая манай хажуу өрөөний гэрманд маргааш манай шинэ жил болж байгаа гсн чинь тануус шинэ жилээрээ юу хийдэг вэ гэнээ...танай крисмастай зарчимын хувид адил..гэр бүлээрээ цуглана..нэгэндээ бэлэг өгнө..гсн чинь тийм үү?? гээл гайхаад байна..

Friday, February 20, 2009

миний харсан Парис..нэгдүгээр хэсэг..

киногоор далимдуулаад аяллынхаа зурагнаас хэдийг оруулчий..Та бүхэн Эйффэлийн цамхагийг өчнөөн л хараа байлгүй..харин чөтгөртэй хувилбарыг нь бол одоо анх удаа миний блогноос харж байна...
Парисын Сэна мөрөн дээр бас Арслантай гүүр бий..муусаймнууд манай УБ аас хуулсан байх...:)

За энэ нөгөө алдарт Ялалтын хаалга манай Цагаан хаалгатай төстэй харагдахгүй байна уу??кк..
Гэй хүмүүсийн цуглах Марэй дүүрэгт байх нэгэн талхны дэлгүүрт нэг ийм 「боовон боов」 зарж байв...би мэдээж амсаж үзсэн..амттай бсан..ер нь дэлхий дээр хамгийн амттай боов талхыг францчууд хийдэг байх..энэ бол цэвэр миний төсөөлөл..

Гарниэр дуурийн тэатрын балкон дээрээс харсан Парисын гудамжны үзэмж..ер нь Парисыг хүнтэй зүйрлэвэл хувцас сайтай 「гоё залуу」 гэмээр..даанч гэрээ цэвэрлэдэггүй, бохир залуу..:)

энэ тэатр т юм үзэхийг маш их мөрөөдсөн боловч миний байх 2 хоногийн хугацааны тоглолтын билэт али дивангарт дууссан байсан учираас яаж ч чадаагүй билээ..оронд нь Мүүлан рүүж ийн кабарэ үзэх, эсвэл Комэди франсва(яриан жүжиг) гсн 2 хувилбар үлдсэн ч эхнийх нь 300 аад ногооны үнэтэй бсан учираас удтал эргэлзсэний эцэст болисон, удаах сонголт нь гэй бараар солигдсон учираас очиж чадаагүй,,кк.,,, хэдийгээр тоглолт үзэж чадаагүй ч 6 евро төлөхөөр тэатрын барилга дотор нь орж үзэж болдог юм билээ... энэ тоглолтын танхим..тайз нь алдарт Марк Шагал ын(манай шөнийн галт тэрэг хамтлагийн Цэнхэр шувуу цомгийн нүүр энэ зураачийн зургаар чимэглэгдсэн байдаг) зургаар чимэглэгдсэн байна..маш өнгөлөг , цовоо харагдаж байгаа биз??


үзэгчидийн суудал ба тайз..тансаг тэатр байгаа биз??гснээс сая очиход манай дуурийн тэатр (УБ) өнгөө засаад царай орчихсон байна лээ..нэг үеэ бодвол тэатр үзэгчидтэй болоод, надад билэт нь олдохгүй наасан..тоглолт эхэлтэл тэатрын кассны эгчийн дэргэд бсаны хүчинд нэг хүний буцаасан билэтийг хамгийн түрүүнд надад өгч гялайлгасна билээ..миний хажууд 2 гадгаад хүн бас горидлого тээсээр зогсож бсан юм..

Paris

Өчигдөр нэг танилтай 2 уулаа кино үзий гэж гэнэт тохироод гараад хамгийн эхний кино тэатр т очилоо..Шибүя д байх Бүнкамүра гийн Le cinema.. энд ихэвчлэн өргөн олон нийт үзээд шагшраад байхааргүй art кинонууд гардаг юм...ер нь сүүлийн үед кино тэатр луу зүглэхээр нэг л их нүд эрээлжилсэн комикс ны кино хувилбарууд (супэрман, бэтмэн аас авахуулаа л,жаахан хууучин жишээ авав) эсвэл анимэ, нэг бол 10 жилийн охидуудад зориулсан баймаар ариун хайрын сэдэвтэй хэтэрхий уйламхай драма гэх мэт, надад үзэх кино ер олддоггүй бсан билээ..ашгүй нэг дундаж насанд хүрсэн хүн үзэж баясаж болохоор кино той учирч санаа амрав.. ийм кино хийдэг газар бас байдаг гээд бодохоор бага зэрэг санаа амрах ажээ..тэр кино нь Spanish apartment болоод Russian doll ыг хийсэн Cedric Klapisch найруулагчийн шинэ бүтээл Paris байваа..найруулагчаас гадна Роман Дюрис, Жулиэт Бинош гээд 2 дуртай франц жүжигчин тоглож байсаныг ч хэлэх үү..энэ киноны тухай ямар ч мэдлэггүй байсан ч эргэлзэлгүй сонгов....ямар ч өрнөл, climax, сонирхолтой, ээдрээтэй үйл явдал байхгүй жирийн хүмүүсийн , хэтэрхий жирийн өдөр тутмын амидрал..боловч..маш үзүүштэй кино байв..нэн ялангуяа парист очиж үзсэн, дуртай хүнд бол бүр их таалагдах байх..киноны хөгжим бас гайхалтай байсныг хэлэх хэрэгтэй...Paris, je taim тэй нилээн төстэй сэдэвтэй байхаа..

би ноднин жилийн урт аяллынхаа (миний хувид амидралдаа хийсэн хамгийн урт аялал байсан..15 хоног) хамгийн сүүлд , асар ядарсан хүн Парист буусан болохоор үнэнийг хэлэхэд тийм ч сайхан сэтгэгдэлтэй буцаж ирээгүй билээ..бөөн жуулчин, хог ихтэй , хүмүүс нь хүйтэн гэх мэт..гэвч энэ хотод хүнийг татах ямар нэгэн хүч бас бий.. бүгдээрээ л ам мэдэн муулах авч эргээд татагддаг нэг тийм чанар..эргэж ирээд авсан зурагнуудаа харж байхад муугүй л санагдаж байлээ..кэкэ....би магадгүй туршлагагүйтээд баахан 「хэт жуулчин」 газруудаар явсан байх..дараа очихдоо заавал энгийн газруудаар нь хөлөө чилтэл алханаа...

a sound


Сая SE саны блог дээрээс A sound ын шинэ дууг олж сонслоо..сонсоод шууд таалав..анх удаа сонссон байтал 100 жилийн өмнөөс мэддэг дуу шиг дотно санагдах нь юуныхав??бас сонсох тусам сэтгэлд бага зэрэг гуниг юунд төрнөв??..гунигийн шалтгаан дуундаа байна уу, миний сэтгэлд байна уу??
зураг: ..Бэрлинд үдэш болж үеэр авсан зураг..яагаад ч юм тэнгэрийг шууд ширтсэнээс ингээд навчисын завсараар 「дамжуулж 」 харах нь илүү санагдаад байдаг юм..

Tuesday, February 17, 2009

Sogtuu agaa

english version
Японы Сангийн сайд Накагава Шойчи G7 ын уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр 「гостуу」 орж , японд шинэ сэнсааци тарилаа..хэдийгээр өөрөө архи уугаагүй, ханиадны эмийг 2 дахин илүү доз оор уусны улмаас нойр хүрсэн гэж тайлбарлаж буй ч хаанаас нь ч харсан агаа бол гостуу байгаа нь илэрхий билээ.....кавайий!!!... кк.. хөөрхий амитан огцорч биагаам байна..сонгуулийн эрхтэй бол дараа сонгуулид ороход нь ганц санал өгөхиймсан..:)англи япон 2 хувилбар тавилаа..япон хувилбар нь инээдтэй юм байна,..японд иймэрхүү байдалтай хэвлэлийн бага хурал хийлгээд огцорч байна...манайд олимпийн үеэр 「төр 」 нь тэр чигээрээ согтуу олны өмнө гарч ирэхэд 「тэд ч бас хүн」 гэс хийгээд өнгөрч билээ..манайхаан гэж..

Monday, February 16, 2009

TER


Мүраками Харүки Израйлийн утга зохиолын дээд шагнал болох Иэрүсалэм хэмээх шагналыг хүртэжээ..1963 оноос эхэлсэн энэ шагналыг өмнө нь Бэртранд Рассэл(манайд өрнийн гүн ухаан гдг ном нь ноднин гарсан), Борхэс, Артур Миллэр гэх мэт томчуд авч бсан аж..үгүй яахав байдаг л шагнал байх..хамгийн гол нь мань хүн шагнал хүлээн авах ёслол дээр шагнал өгсөн Израйл ыг Газын зурваст Палэстинчүүдыг хядаж байгааг нь шүүмжилсэн байна...буу бариж бөмбөг дэлбэлсэнээр израйлтай тэмцэж хүч хүрэхгүй нь тодорхой билээ.. яг голд нь орж зогсож байгаад палхийтэл аваад хаясан түүний зоригийг үнэлүүштэй..хэр баргийн хүн ийм юм хийхгүй байх..түүнээр бахархав....

Энэ шагналыг авах нь тодорхой болсоны дараа японы зарим NGO,NPO үүд шагналаас татгалзаж Израйлыг бойкот хийхийг уриалж байсан билээ..харин манай хүн шагналыг нь очиж авангаа , зад шүүмжлээд хаядаг гэнээ..кк..чи шө гэсэн..

pic: Firenze ийн номын дэлгүүрт миний авсан зураг...Итали хэл дээр түүний баатрууд юу гэж ярих бол гэж төсөөлсөн чини инээд хүрээд байж уу..гснээс гоё хэл шүү тээ??Спутникийн дурлалт хүн гсн чинь La ragazza dello Sputnik гэнээ..:)

Thursday, February 12, 2009

сүүлийн үед маш их сэтгэл гаргаж бэлдсэн юмдаа тэнцээд үр дүн нь миний хувид боломжийн гарсан боловч багш зөвшөөрөөгүйгээс болоод бүтэхгүй тийшээ хандаж буй бололтой....японы энэ юм болгон дээр хэн нэгний батлан даалт, зөвшөөрөл , тодорхойлолт шаарддаг систэм надад үнэн домбоо санагданаа..заримдаа бүр хамаг уур бараад нэрвтүүлээд хаядаг юм..нэн ялангуяа манай сургууль бүр арай дэндүү..бөөн хүнд суртал..бүх юман дээр удирдагч багшийн царай хараастай.. иймэрхүү бичиг хийж өгөх нь бараг л багш нарын үндсэн ажилын нэг байдаг ч зарим багш нар энэ ажилдаа хойрго хандана..арга ч үгүй л дээ.ажилын хажуугаар байнга , багшаа ийм тодоройлолт , ийм гарын үсэг, ийм зөвшөөрал хэрэгтэй гээл нэг юм байнга хаалга онголзуулаад байх ямар олиг байв гэж...сүүлдээ би хүртэл хүнээс юм гуйж царай алдаж буй мэт санагдах тул халширна..миний хувид бүүр багаасаа ямар их сургуулид орох, ямар мэргэжил эзэмшихээс авахуулаад гадаадад сурах(эсэх) гэх мэт амидралынхаа чухал гэж болох бүхий л сонголтуудыг хэнтэй ч зөвлөлгүйгээр өөрөө бие дааж хийж ирсэн болохоор иймэрхүү юманд маш дургүй..18 хүрээ л бол хүн өөрөө өөртөө шийдвэр гаргагч, батлан даагч байж болох атал юм болгон дээр нялх хүүхэдтэй харицаж буй мэт авирлахаар ундуу төрнө..өнөөгийн 「би」 маань алдаа оноотойгоо нийлээд өөр хэн нэгний биш миний өөрийн сонголтуудын үр дүн гээд бодохоор ядахнаа өег байн биз дээ, дор хаяж..

уур хүрээд өчигдөр По той хамт Мамма миа г үзэв..кк..биднийг ид хөгжим сонсож эхлэх үед Абба али хэдийнэ тараад үе нь дууссан байсан болохоор хэзээ ч тогтож 「нухацтай」 сонсож байгаагүй билээ..гэвч хүүхэд байх үед(бүүр 6,7 той байхад) хойшоо сургуулид явсан агаа нарын авчирдаг байсан пянзнууд дунд заавал Абба гийн пянз байдаг..хэлийг нь ойлгохгүй ч аялгуу нь чихэнд үлдэцтэй байдаг байсан болохоор огт мартагдалгүй өдийг хүрсэн ажээ..өчигдөрийн кинонд дуулагдаж байсан Абба гийн дуунуудыг бараг бүгдийг нь мэдэж бсанаар барахгүй жаахан хичээвэл дагаад дуулж ч чадахаар байгаагаар өөрийгөө олж аваб..тэгж байгаад СД г авнаа..хааяа гэртээ Dansing queen болоё..:)

дараагаар нь гэй хотхон орсон боловч хүн цөөхөн байв..гэхдээ л хөөрхөн ууцсан, халсан байсан..гснээс нээрээ сахал тавиж үзэж байгаа..эхэндээ хүүхдийг сахалаа ургуулчих гээд байхаар нь ургуулж үзсэн юм..тэгсэн чинь хүмүүсийн рэакц нилээн гайгүй, хандлага нэмэх тал руугаа байхаар нь урамшаад ургуулая гэж бодож байгаа..нэг өдөр дургүй хүрэхээрээ хусаад хаячигүй бол одоохондоо сонирхолтой л санагдаж байна..дараа уулзахад чини Чапаев шиг бөөн үс ноос зогсож байвал бүү гайхагтий...гснээс нэг муу тал нь талх , будаа ны үртэс наалдаад байх юм..:)..хоол идсэний дараа толинд нүүрээ check хийж байхгүй бол онигооны баатар болж мэдэх шинжтэй..

Wednesday, February 04, 2009

.....

он эхлэж амжаагүй шахуу байхад л шууд 2 сар гарчдаг гэнээ...хмм..

өчигдөр гар утасныха и мэйл хаягийг солив..элдэв хэрэггүй спам мэйл ирээд салахгүй болохоор нь (хулхи Шанэл хямдхан зарна, санхүүгийн боломжтой эгчмэд бүсгүй байна... г.м ..)..тэгсэн миний address book дотор байгаа бүх хүн рүү шинэ хаягийг маань автоматаар явуулж өгдөг функц байдаг юм байна..ок гээл дараад явуулчлаа..
.тэгсэн харин өчигдөржингөө хүмүүстэй мэйл дэж өнжих хэрэг гардийм байна..али 2, 3 жилийн өмнөх дурлал, нэг хоёр уулзсан залуу гэх мэт наян амитнаас хариу ирдий..өөрөө уулзахгүй зугтаасаар байгаад холбоо тасарсан хүн рүү хүртэл явуулчихаж.. кэкэ.. зарим нь намайг хандтай байна гэж буруу ойлгосон болтой..утсан дээр байгаа бүх хаяг руу биш , зөвхөн хэрэгтэй хүмүүс рүүгээ сонгож явуулдаг байж гэж халит харамсав..
энэ хүүхэдтэй наян мэйл шидэлцэв..кк..дараа хоол идэхээр болсон..уул нь айммммаааар хөөрхөн хүүхэд байдий..даанч сээгэс хийж байхдаа ам хуурай байхгүй ..наян юм яричдаг...ганцаас илүү үйлийг нэг дор хийх чадваргүй над шиг хүнд , тэр хүний яриаг сонсоод, хааяа нэг хариулаад, хажуугаар нь сээгэсээ хийгээд ..али алиныг нь амжуулна гдг үлгэр..уул нь аа, ий, oh yeah!! гээл болоо биз дээ..кк. яахав хамгийн сүүлд ....ижий!!!! гэж хэлэх шаардалга гарч болох л юм...:)

Monday, February 02, 2009

Анхны ижил хүйстэн ерөнхий сайд


Анхны ижил хүйстэн төрийн тэргүүн Айсланд аас төрөб гэнээ...Айсланд ын шинэ ерөнхий сайдаар Социал Дэмoкрат Намын(эвсэл болж сонгуулид орсон болтой) тэргүүн Johanna Sigurdardottir гэдэг 66 настай 「10б ийн агаа 」тодорсон байна....Баяр хүргэе гсн...:)

мэдээж энэ нь өөрийгөө ИЖИЛ ХҮЙСТЭН гэдгээ нуудаггүй, албан ёсоор зарласан анхны хүн гсн үг болохоос , шууд утгаараа анхны биш юм...өөрийгөө нууж хаадаг, хүн мэдчих вий гэхээс үхтэлээ айдаг хүн зөндөө..манай их хуралд гэхэд л хэдэн арваараа(бага зэрэг давслав) байна...:).түүний хань Jónína Leósdóttir нь сэтгүүлч, жүжигийн зохиолч бөгөөд энэ хос Айсланд ын хуулиар civil partnerhsip бүртгэлтэй юм байна..

зиа ингээд дэлхий ертөнц улам бүр иргэншээд , соёлжоод, эрх чөлөөжөөд явах болтой.. бидний монголчууд алихан талд нь явна??

P.S civil partnerhsip - нь same sex marriage ин нэг хэлбэр болно..