Thursday, July 17, 2008
гайхамшигт Озү
энэ найруулагчийн тухай маш олон уншиж байсан боловч киног нь үзэж байсан нь үгүй билээ..ваүүү!!. үнэхээр гайхамшигтай кинонууд байв..дээр үеийн монголын ахуйн сэдэвтэй, жирийн хүмүүсийн тухай кинонд дуртай хүмүүст хамгийн их таалагдах жанр байхаа..Эсвэл нөгөө Ингэн нулимс,Шар нохойн там ыг хийсэн Бямбасүрэн /би улаан фэн нь/д дуртай бол Озү гийн кинонууд ч бас чамд гарцаагүй таалагдана.
өнөөгийн дэлхий дахинд Күросава Акира гийн хамтаар японы киноны хамгийн том төлөөлөгч гэгдэж байна. миний хувид Күросава гаас хамаагүй дээр.шүүмжилбэл,
сэдэв нь жаал хязгаарлагдмал байж магад..human drama гаар дагнасан гэхийм уу даа. энэ хүн нэг үе япондоо мартагдах шахсаныг Франц,Италичууд дахин шинээр нээсэн байна.яг өнөөдөр хүчээ авч буй маш олон гадаад найруулагч нарт түүний нөлөө бий ба үүнийгээ өөрсдөө олноор хүлээн зөвшөөрдөг байна..миний үзсэн нь энэ 2 .ойрын хугацаанд бусдыг нь дуусгах санаатай..
Токиогийн тууж(東京物語)/1952/, Санма загасны амт(秋刀魚の味)/1962/..
хэдийгээр аль 50,60 жилийн өмнөх Японд үйл явдал өрнөж байгаа боловч огт хуучин санагдахгүй, өнөөдөр ч бидний эргэн тойронд өрнөж байдаг мөнхийн сэдэв.. дэлгэцэн дотроос чи өөрийгөө эсвэл маш сайн танидаг хэн нэгнийгээ л олж хараад байх вий..жинхэнэ урлаг гдг энэ..цаг үе, орон зайнаас үл хамаарч хүмүст шинэ байж чаддаг..
насанд хүрсэн охиноо хадамд үдэж буй аавын гуниг, олон жил ханилсан ханиа алдаж буй өвгөний гуниг, хүүхдээ гэх эцэг, гэвч хүүхэд нь өөрийн амидралаа гэх зөрөлдөөний гуниг,(ээлж нь ирэхэд энэ явдал хүү дээр нь ч давтагдах байх),хамаг залуу насаа ажил, үр хүүхэд гэж өнгөрөөгөөд тэтгэвэрт гарахад түүнийг угтах хоосрол(эд матэриалын утгаараа биш,өнөөг хүртэл хамаг л байдгаа зориулж ирсэн зүйлс нь эцсийн эцэст юу бсан юм бол гэх сэтгэл )..гэх мэтээр амидралын тухай, гэр бүл, үр хүүхэд гээч үнэхээр аз жаргалын эх булаг, амидралын зорилго болж чадах эсэх тухай, эцэг эхийнхээ тухай гэх мэт маш олон зүйлийг бодогдуулах ажээ..үр хүүхэдгүй нэг насыг өнгөрөөх, хамаг бүхнээ зориулж үр хүүхдээ өсгөөд түүнийгэ нэг нэгээр нь алдсаар/үхүүлээд гсн үг биш/ ганцаараа өтлөх 2 ямар ялгаатай бол??дашрамд дурдахад Озү өөрөө нэг насаараа ганц бие явсан хүн юм байна..магадгүй би 20 иод насандаа түүний киног үзсэн бол эвшээлгэх байсан байх..ийм киног маш serious хүлээж авч байна гдг нас явсаных юм болов уу даа..
аа,тийм монгол хүний нүдээр үзэж суухад маш ойр санагдсан нь 50 иад оны японд хүмүүс маш энгийн байдлаар , хэдхээн жилийн өмнө манай хөдөөд ямар байсан тэрэнтэй маш төстэй амидарч байжээ...одооны японыг мэддэг хүмүүст бол итгэмээргүй явдалууд маш олон харагдах юм..жишээ нь хажуу айлаасаа 2 помидор зээлээч гээд гүйгээд орох жишээтэй, бас манайд хадам аав гэнэт хүрээд ирлээ гэхэд нь хөрш нь архи зээлдэж байх жишээтэй..нөгөө Би чамд хайртай дээр хажуу айлаасаа давс зээлдэг шиг л...намайг хүүхэд байхад ямар ч бсан хөрш айлууд нэгнээсээ зээлэхгүй л юм байдаггүй байсан...шүдэнзнээс авахуулаад..тэр санаанд ороод ,,пээ,ямар хөөрхөн юм бэ ? гэж бодогдож байв...одоо бол японд байтугай монголд ч ховордоо биз дээ,тийм явдал...ер нь хараад байхад утас, мэйл, интэрнэт гээд харилцааны хэрэгсэл нэмэгдэх тусам хүмүүсийн хоорондын харицаа /communication/ муудаад 、багасаад байгаа юм шиг надад санагддаг.... нэгнийхээ царайг харахгүйгээр тэхник хэрэгсэлээр дамжуулж харицдаг болоод....утас тэгтэлээ өргөн дэлгэрээгүй байхад хүмүүс нэг нэгнийдээ гэнэт очих, уридчилж хэлэлгүйгээр зочлох явдал хэвийн үзэгдэл байсан..тэр нь надад их гоё санагдаг юм..одоо бол соёлгүй,бүдүүлэг,хөдөөнийхөөрөө дуудуулах биз..кк
小津安二郎
Yasujirō Ozu
Subscribe to:
Post Comments (Atom)
11 comments:
ene azi kinonuud yaahaaraa dandaa neg zovlon, gunigaar duuren baidag baina aa? it's kinda downer.
yooo, ter helehgui irdeg garuud neeree zurhend mash muu...i cant stand that! LOL
eric>
kek..zovlon gunig geh im uu, hollywood kino shig hooson az jargal , happy end ees havigui uurt oir sanagddag um..asia hun gdg maani ch nuluuldug baih..
hehe neg ailiin tulga toirson am idraliin tuhai kinonuud haaya uidaj suugaad oilgood uzvel neeree ih yum bodogduuldiin... neg emegtein 3 ueiin tuhai 100jiliin hair durlal ch biluu neg kino drama uzej baisiin.. dajgui sanagdsan shuu..
Ozu-iin tuhai Wim Wenders-iin "Tokyo Ga"(東京画) geed kino baidag yum. Tokyo monogatari aguulgaasaa gadna zurag avalt, kamernii ontsog, ondor eter ni assar ovormots gesen. Mani met ch tiimerhuu tehnikiin detailuudyg sain medeh bish. Kino nairuulagchid l assar anzaardag baih.
Kurasawa, Ozu, Imamura 3 yapony kino urlagyn orgil baihaa. Huviin zugees Shohei Imamura-d arai iluu durtai.
hasha san>
Bi Imamura gaas 赤い橋の下のぬるい水、楢山節考、うなぎ g ni uzej bsan yum baina..
赤い~g uzeheer Galsansuhiin shuleg sanaand orood bdag yum,,
..huuhnuud ehleed tsatsaj dur tavidag baijee..
..humuus haraad baihaar ni icheed duu alddag boljee...biluu???kk..
hugjiltei mortoo mash hoorohon shuleg bdag yum..ingehed Hashaa san Galsansuhiig unshij uzsen uu?esuul dandaa gadgaad humsuudeer zanimaalddiim uu??,,,..:)
huchit har>..lol
tulga toirson gev uu??kk,
oops, uzsen kino baihaar ni bayarlalaa shd. tokyogiin tuuj mongol hund uneheer oir sanagdaj baisan. yag deer uyeiin mongol kino shig setgeld honogshim. nairuulagch ni iim ner hundtei baisiim bii vii. argaguim da. gehdee manii huvid bol Kurosava hezeed gandan buurshgui l de.
iga san>
harin nairuulagch ni iim nertei hun baina..nerteigees gadna zaluudaa bas hoorhon zaluu baisiim beelaa..:)
yun galsansuh. bi dandaa gadgaadiin humsuudeer l zanimalddag sht gsn:D
galsansuhiig medelgui yahav. hamgiin anh "uhehed 7 shaltag heregtei" biluu unshaad meddeg bolson.
Gehdee nadad yaruu nairag oilgoh aviyas (aviyas?) gehuu medremj gehuu zayagaagui bolohoor...tegeel duussandoo.
Yaruu nairag sorihdog humuusiin hoh ineed ni hureh baih l daa - Bi Choinomd durtai:D
ps: gesnees neg iim site baina
http://www.literature.mn/
hashaa san>
choinom uu?kk..bagadaa l unshij baisan..odoo unshval yamar sanagdah yum bol..
galsan giin huvid hoino neg jil/nuguu Gorky iin surguuli/ baihdaa bichsen 2 nom ni ih davgui..Setgel gdg erhten, Postmodernist 4 uliral geed..
Post a Comment