Monday, June 29, 2009

урлаг уран сайхан

өнгөрч буй 6 сард үзсэн урлаг соёлын арга хэмжээнүүдээ жагсаасан чинь иймэрхүү болж байна..заримыг нь таг санажээ..

Opera

1.Евгэний Онэгин
2.Гилбэрийн хатан(Пиковая дама, Пушкин)←аль аль нь Москвагийн Их Тэатрын айлчлан тоглолт..
Евгэний Онэгин ийг урид нь хэд хэд үзэж бсан болохоор мэднэ..Харин Гилбэрийн хатанг анх удаа үзсэн нь машид таалагдаб..даанч 20 хэдтэй хүний дүрд , 60 аад % ийн халзралттай 50 эргэм насны хүн, бүсгүйд нь ч бас төдий насны зузаанка тоглох нь бага зэрэг үнэмшил муутай..тарган хүн мухай гэж хэлээгүй шүү..уучлагтий..зүгээр л эх зохиол дээрхи дүрслэлтэй нь зөрж буй тул...

Ballet
1.Хунт нуур(С.Захарова, А.Уваров)
2.Coppelia(Rolan Petit)аль аль нь New National Theatre Tokyo ийнх.
3.Ромэо Жулиэт-The Royal Danish Theatre.манайхан орос франц г.м мундагуудыг гүйцэхгүй ч Даниудаас дээр тоглочиж чадахаар санагдсан шүү..

мөнгөтэй байх ч тэгээд сайхан юмоо..японууд мөнгөөр зодоод гадны хамаг л сайн сайхан бүхнийг нутагтаа аваад ирж чадаж байна...жишээ нь Их тэатраас Захарова г жилд хэд хэдэн удаа авч ирээд тоглуулчиж байна..Коппэлиа д Хoсэ Карийнё( ABT ийн Куба гаралтай бүжигчин) тоглох гэх мэт..яг одоо гэхэд Токио гийн галлэрэй нуудад дэлхийн сонгодог болоод орчин үеийн бүх л төлөөлөгчидийн бүтээлээр үзэсгэлэн гарч байна..(Лувраас авахуулаад Оросын Трэтяковын галлэрэйн бүтээлүүд)...

Musical

1.Urine town-Za-Koenji theatre
(Бродвэй мюзиклыг японд шинэчилж тависан . musical үзэж чаддагүй минь хэвээрээ... манай ангийнхан (гэй хүмүүс)нээрээ яагаад мюзикл д ухаагүй дуртай байдаг юм бол???бушуухан шиг дуусаасай гэх маягийн зүйл бодсон шиг..уул нь санаа нь зүгээр боловч дунд нь 「эх дэлхийгээ хайрлая 」маягийн уриа ороод ирэхээрээ огт биш болоод явчиж байгаа юм..дээр үед манайд урлагийг 「хүнийг хүмүүжүүлэгч, үзэл сурталыг дэлгэрүүлэгч зэвсэг」 гэж үздэг бсантай төстэй юм уу даа..

4.Жүжиг
楽屋ーБэлтгэлийн өрөө...Setagaya Public theatre

4 жүжигчин эмэгтэй н тухай гардаг маш хөгжилтэй?? жүжиг...「хүүхнүүдийн тэмцэл??」cat fight??маягийн жанр т дуртай хүмүүст яг таарна..

Кино(зөвхөн кино тэатрт үзсэнээ оруулав)

1.The Reader-хог..дахиж л Оскар москар авсан балай кино үзэж цагаа үрэхгүйм шүү..кк..хаа очиж Кэйт Винслэт яг гэрман эмэгтэй шиг харагдаж байдаг шө..нэг тийм хахир хатуу...

Thursday, June 25, 2009

gemshiv

өнөө өглөө байрныхаа мөнгийг хийх гээд эмгэн бэнцээрээ жирийлгэж явтал хажуугаар нэг хөөрхөн залуу өнгөрөөд, тэсэхгүй явдал дундаа эргэж харсан биш машины нөхөөс болохоо дөхөб...ядаж байхад чихэндээ хөгжимтэй явсаныг хэлэх үү...тэр машинтай эгч аймаар муухай харсанаа яваад өгсөн..тэгэхээс ч яахав...таны түмэн зөв.хөөрхөн залуугаас болж нэг баларнаа нээрээ..

тэхдээ бодоод үзэхэд, нүдний санах ойд үлдсэн хамгийн сүүлчийн дүр зураг хөөрхөн залуу байна гээд бодохоор муугүй ч юмуу гсн..:P(маттакү хансэй шитэ най)

Wednesday, June 24, 2009

дэмий

борооны улирал юм чини гэх шиг?? бороо ч нэг орох шиг болж байнаа...миний хувид яг хийх юм ихтэй үед давхцаж буй тул дэмий тэнэж чадахгүй амар ч юм шиг..одоо нэг 7 хоног гүрийчвэл ч нэг юмны цаана гарчих гээл байна...

...манай мам хотод эгчийнд ирээд байгааг далимдуулаад skype дээр камэрдав..эгч, ээж 2 зэрэгцэж суучаад намайгий чинь, бас муу гэрийг маань шүүмжлээд..наад сахлаа ав, яасан муухай ийн, хөгшин харагдаж байна л гэнэ.,,за ,одоо хөргөгчин доторхоо харуул даа...поох, чи чинь консэрвноос ондоо юм иддэггүй хүн үүү??? гэх мэт..ядаж байхад 2 консэрвтөи мөртөө хажууд нь 3,4 пийв харагдажийнэ гэж байгаа....сүүлдээ ч зозо ямар ядаргаатайм бэ гэж болиулав..энэ ээмэгтэй хүмүүс яагаад ийм хэрэгт дуртай мөртөө хүн шүүмжлэх дуртай байдаг байнаа...яаж би азаар стрэйт болж төрөөд авгай авах үйлэнд унаагүй юм...кк..ижил заяа??ндаа баярлахаас гсн...

....сая сургууль руу ирэх замд нэгэн бага сургуулийн гадуур өнгөрсөн чинь яаг завсарлагааны үеэр таарсан болтой...вау...гадна талбайгаар дүүрэн хүн биш амитан.....хөөцөлдсөн, зодолдсон,уйлсан, инээж ханиасан, орилсон чарласан...энэ ч цонхноос нэг толгой, тэр ч цонхноос нэг толгой...тэр муу сургуулийн байшин нь нураад уначихгүй яасан ч бөх байшинб, тэр хэдэн багш нар нь ч нурж унахгүй яасан сайхан бөх бие болоод сэтгэлийн тэнхээтэй хүмүүсэб...би бага ангийн багш болбол ямар ч бсан 7 хонохгүй ээ...нэг бол өөрөө мэдрэл муудах байх, нэг бол нэгээс доошгүй хүн амины хэрэгтэй л сууж байх болоб уу...

...энэ блогийг эхлүүлсэнээс хойш даруй 3 жил өнгөрчээ..нэг юмыг уртдаа жилээс дээш үргэлжлүүлж үзээгүй миний хувид бас ч гэж чамлахааргүй...анх Осо гийн блог(монгол гэй блог ийг үндэслэгч..godmother!!!..lol..) ийг олж бсан санагдана... Вrokeback mountain г үзсэн сэтгэгдэлээ бичсэнийг нь би олж уншаа л за энэ ямар ч бсан ангийн хүүхэд байна даа гэж бодож бсан юм байна....тэгээд comment үлдээл үү, мэйл бичил үү таг санажээ..дараагаар нь По, Цагаанаа 2 той танилцаа л цаашаа өрнөсөн дөө..одоо ч тэгээд монгол гэй лэзбиан блог олшроод, монгол хэл дээрхи гэй контэнц ч гайгүй арвижиж байх шиг байна доо..ямар ч байсан шинэ хүүхдүүд гүүглэдэхэд хоосонгүй болсон.. манай хэвлэл мэдээлэл ч гсн нэг үеэ бодвол бас ч гэж хөндөж бичдэг болж..доторхи агуулгыг нь ярихад арай эрт байгаа болов уу..одоохондоо юу ч гсн нийгэмд ийм хүмүүс оршин бдаг гдг мэссээжийг хүмүүст өгч байх шиг байан...

Sunday, June 21, 2009

эндхийн бороонд нээх дургүй байж билээ..тэгсэн бороонд ни биш орж буй хэлбэрт нь дургүй бсан болтой..орж байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэг юм сэмрээл байгаад байдаг юм..тэгсэн сүүлийн үед, ноднингоос хойш юм уу даа,дэлхийн дулаарал,цаг агаарын өөрчлөлтийн нөлөө мөн эсэхийг мэдкү юм, бодвол нэг хэсэг нь мөн байх, үе үе, гэнэтхэн хүчтэй аадар саррррррррррррррр хийтэл асгадаг болоод ,манайхан хувингаар цутгасан юм шиг гдг дээ, тэр нь надад таашаалтай санагдаж байгаа гэж жигтэйхэн..за тэгээд хажуугаар нь мөндөр зөндөр дагалдаж сүр нэмбэл бүр илүү.. бороо чинь ингэж хүчтэй орбол зохих зүйл байгаамш даа..кк..миний төсөөллөөр бол халуун орнуудад,жишээ нь тай, бэтнам ч юм уу тэр хавиар л ийм тансаг??бороо ородг байх..өнөө өглөө яг тийм бороо ороод...цонхоо онгойлгочоод баахан борооны чимээ чагнаж хэвтэвш..

Monday, June 08, 2009

бас бус

1.төрөлхийн юм....
гэрийн ком, сургуулийн ком 2 ын хооронд флаш дискээр юмаа зөөдөг юм...... тэгсэн өглөө гарахдаа , галт тэргэнд гарчиглах ном, өртөөнөөс сургуули(бараг 15 мин) хүртэл алхахдаа сонсох хөгжим, зажилах бохь, уух ус гээд наян юм цүнхэлсэн мөртөө
хамгийн гол зүйл флаш дискээ мартчаад ирсэн байх юм...:(..ядаж байхад сүүлийн үед хийсэн юмаа хэвлэж авах ёстой байдаг..хмм....сургууль дээр хийх юмгүй болсон тул ингээд блогшоод сууж байна..гснээс энэ, блогших гэдэг үг их таалагдаад байгаа.. борооших гдг шиг...зүгээр нэг блогдох биш блогших гэхээр илүү 「автах, хэвийн хэмжээнээс хэтрүүлж блогдох」 гсн өнгө аяс(нюанс?) илэрхийлж байгаам шиг санагдаад.. өөртөө уур хүрсэн шиг сууна..

мартамхай, уймраа гдг миний хувид бараг л төрөлхийн шахуу чанар л даа..энд тэнд юмаа гээсэн, мартсан зүйлээр байр эзлүүлбэл би ямар ч бсан дэлхийн дунджаас нилээн дээгүүр давхина..гайхуулах зүйл биш ч гэлээ..тэхдээ зарим үед арай дэндэнээ..эртүүд 3 жилийн өмнө найзалдаг бсан хүнтэй уулзсан юм..гэтэл би нэрийг нь санахгүй байгаам даа...арай ч даа..тийм биз дээ.. гомдмоор... дараа нь хэрэг болгоод найзалсан хүмүүсийнхээ нэрийг санах гэж оролдсон чинь эхний хэдийг нь бол огт санахгүйм байлээ...царайг нь санаад, дуу хооолойг нь санаад, тэр байтугай нөгөө юуных нь хэлбэр хэмжээг нь санаад байгаа мөртөө нэр байкү...

2.борооны улирал
энд борооны улирал эхлэх гээд байх шиг байна..бүрхэж аваад таг болчихдог төрхөндөө ойртоо л..зүгээр ч нэг бүрхэхгүй,будан татчидаг болохоор үүл мүүл тэнгэр мэнгэр асар намхан санагдана..тэрүүхэнд буугаад ирчихсэн юм шиг...

3.Mark Strand ыг орчуулах гэж оршуулах шиг боллоо..тэхдээ яахав албан ёсных биш юм байна..блог дээрээ тавичий..санаа оноогоо хэлбэл их баярлана..би гдг хүн, одод болохын хүслэн гдг шиг юм орчуулах бөөн дур болобч, чадвар, хичээл зүтгэл, хамгийн гол нь уйгагүй байдал, тэвчээр гдг тал дээр нооль тул ихэвчлэн орчуулах юмсан гэсэн хүслээс нэг их халихгүй юм....тэхдээ яадий тээ, юу сайхан дур сайхан..

дундуурыг дүүргэх гэж...(keeping things whole)

...талбайд зогсохдоо
талбайн
дутуу хэсэг нь
би

Үргэлжид
ийм л
байсан
хаа ч
дутуу хэсэг нь
би л
байдаг

Агаар зүсэн
алхахуй..
ард үүссэн
хоосон зайг
минь
агаар
дорхноо
нөхдөг
(үргэлжид
ийм л байдаг)

бидэнд бүгдэд нь
орших
шалтгаан буй
минийх:
дундуурыг дүүргэх

эх хуви нь:

keeping things whole

In a field
I am the absence
of field
This is
always the case
Wherever I am
I am what is missing

When I walk
I part the air
and always
the air moves in
to fill the spaces
where my body s been

We all have reasons
for moving
I move
to keep things whole

Friday, June 05, 2009

ene ter

..архи уусны маргааш нүүр толийгоод хамаг үрчлээ алга болчихдог нь юуных бэ??Пиав гоо сайханд тустай???

Мүраками Харүкиг ийн 「1Q84」 худалдаанд гарсан эхний 7 хоногтоо нэгдүгээр дэвтэр нь 191,926 ш,хоёрдугаар дэвтэр нь 157,587ш、нийлээд 349,513ш зарагдав гэнээ...хэвлэлийн компани хүмүүсийн эрэлтийг гүйцэж хэвлэж барахгүй байгаам байх.. яаж бгаан болоо л гэж бодлоо..харри Поттэр цуврал ингэж зарагдлаа гэвэл ойлгохсон..бараг үйл явдалгүй, дотогшоогоо,хүнд мэтафор ихтэй, дээр нь 2 дэвтэр нийлээд бараг 1000 аад хууудас бүхий ном ингэж зарагдана гэхээр,,японуудыг асар утга зохиолсог ард түмэн гэх үү??эсвэл мооод хөөгч(японууд моодонд орж буй зүйлийг ямар ч нөхцөлгүйгээр дагаж баясах байдлаар хүлээж авах нь олонтой), мэдээллийн хэрэгсэлд толгойгоо мэдүүлэгч гэх үү..

нээрээ Норвэгийн шугуйн Ватанабэ д тоглох жүжигчин тодорсон байна..Мацүяма Кэничи гээд залуу жүжигчин..

өнөөдөр

олон жил, маш олон жил уулзаагүй найзтайгаа уулзав...ийм олон жил өнгөрсөн гэж итгэмээргүй..өчигдөрхөн л уулзаад салсан мэт..бүх зүйл тод..чи тэгээд, би ингэдэг бсан тэ???кэкэ... гэх мэт....олон олон жил өнгөрөөд амидралд нухлагдаж бага зэрэг ядарсан ч найз маань хэзээний нугаршгүй өөдрөг үзэлтэн хэвээрээ,...итгээд зүтгэвэл юуг ч бүтээж чадна гэдэгт итгэдэг хэвээрээ..атаархмаар...гэтэл би засаршгүй пэссимист янзаараа...2 биенийхээ ерөөсөө өөрчлөгдөхгүй зөрүүд, хүнд гар болохыг хэсэг гайхаб..кк...энэ чигээрээ насыг барах дагаа,...уулзаагүй удсан болохоор сэтгэл догдолсон, нилээн согтсон, хамаг л дотроо уудалж ярисан..

түүнээс салаад сүүлчийн галт тэргэнд гэрийн зүг сэгсрэгдэж явахдаа хажууд зогсох, нилээд ядарсан болтой, бариулнаас зүүгдэн зүүрмэглэх хөөрхөн залуугийн урт сормуусыг (түүний сормуусан дээр шүдэнз 4,5 ыг зэрэгцүүлээд тавибал даахаар тийм урт) гайхан биширч??, ,урд зогсох агаагийн үсэнд буурал сууж/царайг нь анзаарваас дөнгөж 35 л өнгөрч болов уу гэмээр атал/ эхэлж буйг анзааран, толгойноос доош гүйлгэн харбаас нилээн хөөрхөн биетэй байж болохуйц харагдахад тэрүүхэн тэндээ элдвийг төсөөлөн өөрөө өөрийгөө баясгаж явбай...

Monday, June 01, 2009

мэдрял

ёоноо,.,миний мэдрэл яг муудсаан..сая багшийн өрөө рүү орох гээд гарахдаа өөрийнхөө хаалгыг дотроос нь тогшчоод хариу хүлээгээд байх юм..яаж байгаан болоо??..:P..
өөрөөсөө халит айв..

Saturday, May 30, 2009

keeping things whole

keeping things whole

..In a field
I am the absence
of field
This is
always the case
Wherever I am
I am what is missing

When I walk
I part the air
and always
the air moves in
to fill the spaces
where my body s been

We all have reasons
for moving
I move
to keep things whole..
...

энэ шүлгийг уншсаны дараа хэсэг зуур манараастай....өөрийн оршихуйн(утга учирын)тухай халит тунгаав..мэдээж ямар ч үр дүн гарахгүй..Марк Странд гээч энэ содон найрагчийн тухай Аюурын эмхтгэлд багтсан болов уу гээд гэртээ ирээд 「Дэлхийн сонгомол яруу найраг」 ийг сөхвөөс харин ч нэг дурайж байдийм даа..

Монголд энэ 7 сард ийм юм болох гэж биагаам байна..тодорхойг Осо андын блог оос үзнэ үү..амжилт шө хүүхдүүдээ!!

Friday, May 29, 2009

1Q84 by murakami haruki


японд Мураками Харүки гийн шинэ роман болох 「1Q84」 2 дэвтэртэйгээр өнөөдрөөс худалдаанд гарлаа..өчигдөр манай сургуулийн COOP д дөнгөж хайрцагнаас гаргаж байхад нь авлаа..:)..хотын төвийин дэлгүүрүүд бүр уржигдараас худалдаж эхэлсэн сурагтай..

Q(кюү) гдг нь японоор 9 ийн тоог заасан авиатай давхцах тул ,1984 гсн үг болж таарч байна..Жорж Орвэлл ийн 1984 той холбоотой эсэх??

хайртай, дуртай, хүлээх юмтай байна гдг бас ч гэж муугүй шүү тиймаа??

Thursday, May 21, 2009

бид хаашаа явна бэ??

..Японд гахайн ханиад ид хүчээ авч байна.. тархалт анхандаа Кансай мужийг л хамарч бсан бол өчигдөрөөс Токио д орж ирсэн байна..амны хаалт зүүх, гараа угаах, хоолойгоо зайлах гсн 3 замаар өвчинөөс сэргийлж болно гэж ТВ ээр үзүүлж буй ч вируслогч багшийн маань яриагаар бол амны хаалт(маск) нь вирусны нэвтрэлтээс хамгаалж чадахгүй, тим болохоор эрүүл хүмүүс хэрэглэх нь утга багатай, харин өвчтэй хүмүүс зүүх хэрэгтэй, хоолой зайлах нь ч бас тийм үр дүнтэй арга биш гэнэ..
эсрэгээрээ орон даяараа амны хаалт хэрэглэх нь нийгэмд айдас түгшүүрийг л нэмэгдүүлэх муу талтай гэж ярих юм..али нь зөв зүйтэй болохыг хэлж мэдэх юм алга..
тэхдээ л нэг бодлын японууд хэтэрхий дуулгавартай, аймаар хүмүүс шүү..зурагтаар хэн л юу гэж яринав..заавал тэр дагуу нь хийнэ...масс мэдиа гээч юм хэт хөгжих бас муу талтай ч юм шиг..яг адилхан сэтгэдэг, бөөнөөрөө хуйлраад юу ч хийж мэдэхээр байдлаар хүмүүсийг хөдөлгөж дөнгөж буй болохоор..

....монголд маань сонгуулийн халуурал дээд цэгтээ хүрч буй болтой...Элбэг хэн ийг намхан нуруутай, богино хүзүүтэйгээр нь гоочлоод арай л жижкэн боовтой гэх нь холгүй бсан чинь одоо бүр биеийн дотор руу нь өнгийгөөд цусны шинжилгээ хийгээд эхэлэсэн байна..маш аюултай юмны эхлэл тавигдаад байх шиг..

→өнөөдөр элбэг ийг захчин(бараг л захчин хүн сонгуулид нэр дэвших эрхгүй гэх нь холгүй байх шиг) гдгээр нь өөлж байна...маргааш Нямдорж дөрвөд, Бат үүл буриад гэж үргэлжлээд, дээр нь баянмөнх,мөнхбатын мөнхийн талцал нэмэгдээд энэ хэрүүл монголыг тэг дундуур нь хувааж орхино..нийгэмд үл итгэлцэл, хардлагыг бий болгоно...жаахан хэтрүүлэгтэй санагдаж магадгүй ч өнгөрсөн түүх маань ийм л түүх байсан билээ..МУ ын ерөнхийлөгчийн хамгийн гол үүрэг нь үндэстэний эв нэгдлийг хангах явдал бдгийг бодвоос энэ нь маш гоомой бодлогогүй зүйл ...цэвэр цусны хэрүүл нь яваандаа монгол улсыг хятадын эрлийз, биеэ үнэлэгч , гомо лэзби гэх мэт нийгмийн шааруудаас цэвэрлий маягийн хөдөлгөөн(манайд угаасаа ийм хөдөлгөөн үүсээд үйл ажиллагаагаа явуулж буй) болж үргэжлээд нэг л өглөө тэр цэвэрлэгээний ээлж таны хаалгыг тогшиж байх бий...

Франк Павлов гээд франц зохиолчийн Хүрэн өглөө /Franck Pavloff - Brown morning/ гээд 2000 аад оны эхээр бэстсэллэр болж байсан зохиол бий..Тоталитаризм, фашизм яаж эхлэлээ тавидаг тухай маш үнэмшилтэйгээр, мөн маш аймшигтайгаар дүрсэлсэн бдаг..өнөөгийн монголын дүр төрхийг ажиглаж байхад яг л тэр номын үйл явдалууд эхнээсээ яг тэр дарааллаар өрнөж буй нь харагдаад айдас төрөх аж..

Фашизм гдгийг манайхан арай явцуу хүрээнд, өөрөөр хэлбэл гитлэрийн германаар хязгаарлаж бодоо байх шиг..өнөөдрийн манайд өрнөж буй цусны шинжилгээ бол яах аргагүй фашизмын хамгийн том шинж тэмдэг юм...одоохондоо зөвхөн эхлэл төдий л байна...


P.S.ер нь монгол хүнийг буриад дөрвөд захчин үзэмчинээр нь ялгаж хуваадгаа болимоор юм..дор хаяж төрийн бичиг баримтан дээр(иргэний үнэмлэх дээр бичдэг санагдана) ...
энэ удаагийн сонгуулийг юм ойлгохгүй гадны хүний нүдээр харвал , Энх халх, Элбэг захчин гээд нэг л их гадаад хүмүүс өрсөлдөөд ч байгаа юм шиг..нөгөө МОНГОЛ нь хаа байнаа????..энэ 2 ын хэнийх нь ч толгойд яс үндэс гсн тэнэг асуултан дээр МОНГОЛ гээд биччих ухаан бсангүй болтой..нөгөө Sex? гсн асуултанд 7 хоногт 2 удаа гэж хадуурдаг шиг л хадуураад алга болсон байх юм...

зураг:
өнгөрсөн жил Бэрлинд Тэррорын музэйд авсан зураг...
Фашист гэрманд хүнийг ийм олон ангилалд хувааж нийгмээс 「цэвэрлэж」 байжээ..
коммунист, еврэй, цыган, гэй лэзбиан(хамгийн сүүлчийн ягаан гурвалжин) гэх мэтээр..мэдээж энэ үед Гэрманд өнөөгийнх шиг монголчууд хараар амидардаг бсан бол хамгийн түрүүнд , ари үндэстэн биш,азийн тартар варвар, тэгээд ч 800 жилийн өмнө бидний өвөг дээдсийг довтолж бсан гээд буруудах шалтгаан мундахгүй бас нэг таарсан гурвалжин тэмдэг өөртөө зүүх бсан биз...

P.S.2.миний хувид хэн нэгнийг нь дэмжих бодол агуулаагүй болно..хэн хэн нь таарсан таар шуудай, 「лүүзэр」..зүгээр , тэртэй тэргүй бухимдалтай байгаа нийгэмд хагарлын үр цацаж буй нь таалагдсангүй..

Monday, May 18, 2009

нөгөө хэн агаа

Монголд маань сонгуулийн өмнө ийм нэг Кэй Жи Би (манайхан кэгэбэ ч гдг) залуу 「буугаад морджээ」..

Путин VS Обама..хэн нь халуухан байна??..кэкэ..залуусаа саналаа өргөнөөр өгөөрэй.. Манай шар палаажтай залуу @алаажийг нь тайлбал ямар бие гарч ирэх бол??...:)

Тайм сэтгүүлийн оны бакь залуу шалгаруулах тэмцээнд ...бараг л дутахгүй харагдаж байшда...лол


...энэ нээрээ цаашаа үргэлжилсэн болоб уу гсн...:).. аятайхан заншил шө..lol
.....нэээээээээээээээээээээээээээээээээээгггггггг........

...........хоёрррррррррррррррррррррррррррррррынннн!!!

гурбаааааааааааааааааааааааа!!!!!!!!!!!!!!!!!!!!

Cynthia Nixon Engaged to Wed, Rallies for Equality


Sex and the city цувралын Миранда(Cynthia Nixon) найз бүсгүйтэйгээ сүй тавив гэнээ.. хөөрхөн юм..:)монголчуудад маань ийм өдөр хурдан ирэг..

Sunday, May 17, 2009

...борооны үүл нь болбоос хө...


гадаа аймаар салхитай, дүүрэн бороо тээж яваа болобуу гэмээр бараан үүл лаг хурдтайгаар нүүгээл нэг тийм сонирхолтой төрх харагдаж байна..ийм үүл харахаар л надад..
.....Бөмбөгдөгч онгоц шиг бараан үүлс..

санаанд ороод байдаг юм..хөгжилтэй гуниг..

ямар нэгэн юм болох гээд ч байгаа юм шиг нэг совин бас татаад байх юм..сайхан зүйл байгаасай..халуухан сээгэс ч юм уу..кк..

Wednesday, May 13, 2009

анхны уран бүтээл


Баябагын анхны бүтээл butter roll ямар харагдаж байна??жаахан царай муутай юм..гэхдээ амт нь бол дэлгүүрийнхээс хамаагүй илүү байлаа..кк..

ганц дуртай юмаа өөрөө хийгээд сурчия гээл...

Tuesday, May 12, 2009

эртний сайхан

Сүүлийн үед тувт хуучин киногоор занимаалдаастай..тэр дундаа японы 40-70 оны кинонууд..Японууд бол ер нь хамаг сайн кинонуудаа бүгдийг нь дээр үед хийчихжээ.. одоо хийгээд байгаа ганц жилийн насгүй баахан комиксуудаас нь 1000 дахин сайн кинонууд..үзсэн кино болгон шууд зүрхэнд хүрч байдаг шө..

ер нь кино гээч юм, өнгөгүй байхдаа, элдэв янзын эффэктгүй, компютэр графикгүй байхдаа , зүйрлэвээс гар аргаар хийгддэг байхдаа одооныхоос хамаагүй дээр байж дээ..тэхник хөгжихийн хэрээр хүний нүдийг баясгах тал дээрээ амжилт олсон ч хамгийн гол юмнаасаа, хүн гээч сэдвээсээ тас далийгаад явсан шиг санагдав,....

яагаад ч юм тэр үеийн кино үзэж суухад монгол киногоо үзэж буй сэтгэгдэл төрөөд байх нь сонирхолтой..Хайрт Озү ясүжиро гийн тухай энд бичсэн тул орхиё..
Күросава Акира гийн киног үзэж чаддаггүй байлаа...нэгдүгээрт, хэтэрхий алдартай болохоор хэзээ л бол хзээ үзэж амжина гэж хойш тавидаг бсан. хоёрдугаарт ,хамгийн анх үзсэн түүний кино болох Ёроол(どん底-Горький гоос сэдэвлсэн) нь баахан тариачид киноны эхнээс авахуулаа л дээр үеийн япон хэл дээрхи хараалыг а-я хүртэл нь бүгдийг нь хэрэглэчихдэг /одооны монгол хэлээр зүйрлэвээс, алий шө пидда минь ,хулгайчаа !! гэх маягаар Эдо гийн үеийн хар яриа/, аймаар орилж яриад, ядаж байхад нутгийн аялгатайгаар ,тэрнийг нь би ойлгохгүй дундаас нь хаяад дахиж үзэлгүй тэр чигт нь орхисон түүхтэй..

харин саяхан эндхийн урлаг судлаач нэг хүний амнаас түүнийг гэй хүн байсан, хэдийгээр гэр бүлтэй бсан ч гэй гдг нь энэ хүрээнд тун чиг алдартай бсан тухай сонсоод киног нь дахиж үзэх сонирхол төрбөө..хүнийг бэлгийн чиг баримжаагаар нь дүгнээд би нээрээ аймаар рэйсист .....лол...

ер нь шинээр кино үзэж эхэлж буй хүмүүс хамгийн түрүүнд үзчихвэл зохих найруулагчийн нэг байхаа..тэгвэл өөрийн гсн баримжаа эрт тогтоно, элдэв балай юм үзэж жинхэнэ зүйлийнхээ хажуугаар тойрч цаг алдахгүй,..

Сүгата санширо (1943)гээд жүүдоогийн тухай киногоор эхлүүлээд шууд амтанд нь ордийм даа...мэдрэл муутайм болохоороо , Хөлчүү сахиулсан тэнгэрүүд(酔いどれ天使-1948), Амидрал(生きる-1952), Улаан сахалт(赤ひげ-1965), Үймээн(乱-1985 , Шэкспир!!), Цүбаки Санжүүро(椿三十郎-1962), Бие хамгаалагч(用心棒-1961),Ёроол(どん底-1957 )гээд үзэж гарваа...бүгдийг нь үзэж дуустал санаа амрахгүй шинжтэй..

хүн байхуйн тухай, амидрахуйн тухай гайхалтай түүхүүд..хамгийн гол нь хэн нэгэн хаан ноён биш дандаа эгэл жирийн хүмүүсийн тухай..нэн ялангуя ядуу хүмүүс их гарна..бас эмч, багш нар..ер нь түүний эхний үеийн кинонуудыг үзэж суухад Оросын зохиолчид, тэр дундаа соц рэализмын(горький, шолохов г.м) нөлөө нилээн их болов уу гэлтэй харагдана.. нэг тийм хүмүүнлэг ....нэн ялангуя соц рэалист утга зохиол, киногоор хүмүүжил олсон бид мэтийн хүний нүдээр харахад энэ нөлөө тод харагдах ажээ..тэр үед японы нилээн гайгүй тэргүүний сэхээтнүүдийн дунд оросууд маш нөлөөтэй, марксизмд талтай ханддаг хүн олон бсныг бодвол тийм ч гайхаад байхаар зүйл бас биш байха.. мэдээж энэ бүхэн дээр тэр япон гүн ухаан, япон соёл , япон үнэт зүйлийнхээ эссэнс үүдийг нэмээд(иймэрхүү юмандаа японууд гайхалтай сайн) шинэ юм гаргаад авч байгаа юм..


бас нэг зүйл..түүний кинонуудад тоглож буй Мифүнэ Тоширо нээрээ үнэн гоё залуу..күүл..сээгсий.. харц марц бол нэг Штэрлиз хавицаа..мифүнэ тоширо миний чихэн дээр хэдэн үг шивнэх юм бол биенд минь хүрээгүй байсан ч би лав али хэдийн......х байхаа...кк...юун Алэн Дэлон хажууд нь жул бацаан санагдана.урвав and туйлшрав..:)...1948-1965 оны хоорондох түүний бүх киноны гол дүрд ганцхан жүжигчин тоглсон гэхээр мундаг байгаа биз? найруулагч болоод жүжигчиний симбиотик холбоо гэж энэ ажээ..Вон кар вай гийн бүх кинон дээр Тони лэон гардаг шиг л...нээрээ сонин шү..ВКВ гаас ондоо найруулагчийн кинон дээр тоглож буй ТЛ ыг хараад гоё залуу гэж ёстой бодож үзээгүй..нэг л бишээ..гэтэл вкв гийин кинон дээр гараад ирэхээр л хамаг биеэр цахилгаан гүйгээд унадий..

заза хадуурах нь..дан эмэгтэй хүний тухай сэдвээр кино хийдэг япон киноны бас нэгэн од Мизогүчи Кэнжи гийн тухай дараа бичие

Friday, May 08, 2009

Дэлхийн монгол айл

Дэлхийн монгол айл цувралын 4 дүгээр..хөгжилтэй сайхан бичжээ..Буянбадрахаа ,чи шө...:)энэ кино хэзээ гарах юм болоо??тэсэн ядан хүлээж байна..

СВЭТЛАНА ЗАХАРОВА

өнгөрсөн долоо хоногт Москвагийн Большой тэатрын од Свэтлана Захарова( уул нь орос биш Украйн бүсгүй-яг энэ цаг үеийн хамгийн мундаг балэтчины нэг) гийн Токио д хийж буй аялан тоглолтыг үзэв..хамтрагчид нь бүгд Большой тэатрын гоцлоочид.. анх удаа зөвхөн оросуудаас бүрдсэн балэт үзэв..тэд бол үнэхээр тасархай юм билээ..балэтийг жинхэнэ утгаар нь анх удаа биширч үзсэн...

дэлхийн бусад алдартай балэтын тэатр хамтлагуудын бүрэлдэхүүн ихэвчлэн алаг цоог байдаг..орон орноос цуглардаг болохоор бүжигчидийнх нь чадвар ч тэр, сурч боловсорсон 「школ-сургууль」 нь ч тэр..харин Оросуудын давуу тал нь бараг ихэнхи бүжигчид нь нэг сургууль , нэг хэв маягаар боловсрол эзэмшсэн, мөн ихэвчлэн Орос(буюу хуучин оросын нөлөөний Украйн, Бэлорус,Гүрж гэх мэт) бүжигчидээ авдаг болхоор маш жигд..үзэж суухад өөрийн эрхгүй ваү гэж уулга алдаж байсан..

зозо олон үгээр яахав..энд Захарова гийн Москвад хийсэн тоглолтын финалэ байх шиг байна..1:08 аас эхэлж буй Voice гээд бүжгийг зааваал үзээрэй...балэтчин бүсгүйн тухай хошин аястай балэт..уламжлалт балэтад байдаггүй шинэлэг хөдөлгөөн өнгө аяс дүүрэн байгаа..мөн 4:50 дээрээс эхэлж байгаа финалэ нь аймаар хөөрхөн..:).. дуучидыг дахиулахаар дахиад дуу дуулдаг бол Большой тэатрынхан орчин үеийн хөгжимтэйгээр ийм хөөрхөн үзээлбэр хийдэг юм билээ..


Захарова Хунт нуурт(одэтта)..ингээд бүжиглээд сурчвал ч би хүнтэй дугарахгүй ээ..

Wednesday, May 06, 2009

Рафтинг

энд жил болгон 4 сарын сүүл 5 сарын эхээр тохиодог урт амралт болоод дууслаа..манайхан Ням гарагийг бүтэн сайн өдөр гдг шиг эднүүс энэ урт амралтаа golden week гэнэ..миний хувид жирийн өдрүүдээс маань нэг их ялгагдахгүй ч хэд хоног номоо хааж тавичаад , хүүхэдтэйгээ уулзав,цаа чинь гахайн ханиаднаас болоод гадагшаа ажилаар явах бсанаа хойшлуулсан, бухимдаа л байлээ,, По болон бусад нөхөдтэй уулзаб.монгол оюутнуудын зохион байгуулдаг хаврын баяр оров.. Шилийн гол аймгийн хүмүүс гэрийн боорцогийг их гоё хийх юмаа..яг л монголд гэртээ иддэг бсан шиг тийм амт..айраг уув..По гийн авч ирсэнийг уугаад бсан чинь 4 аяга(цаасан аяга л даа) бараг уусан байхаа...айраггүй нутгийн хүүхдийн хувид бас ч багагүй хэмжээ гсн үг.. монгол айрагийг европ шар айрагтай холиод ууцсан чинь нилээн халж байдаг шүү..давгүй амттай байсан..маргааш нь рафтинг д явсан..



ийм хаймран завин дээр ийм шог хувцас өмсөөд хүн тус бүр нэжгээд сэлүүр бариад, усны тогтуун болоод ширүүн урсгал , долгион дээр тэнцвэр баридаг спорт??..би ч анх удаа явсан...По даргын ярихыг сонсохнээ урид нь хэд хэд?? явж бсан гэсэн байхаа... их ус=айдас гэж боддог миний хувид (ядахнаа сэлж чадкү..олигтойхон хөвж ч чадкү) ус бол холоос харж л баясах эд болохоор..тэгсэн уул нь гайгүйм билээ..эхний хэдэн ширүүн давалгаан дээр ч за ингээд нөгөө ертөнцөд очдийм байж гээл тэрхэн зуур нүдний өмнүүр хамаг амидрал жирэлзэж бдаг шө..за тэгээд 5 мин өнгөрөв үү үгүй юу дасаад эргэн тойрны байгал харж баясахтайгаа..сүүл хавид илүү хүчтэй давалгаа хүсээд бгаан биш үү бараг.кэкэ..

Wednesday, April 29, 2009

..tender is the night


..шөнийн 0:48 ..зүүн гар талд , 3 мэтрийн цаана орон дээр тэр хурхирч байна...... хөнжлөө хуулаад хаячихсан байхыг бодоход халууцсан болтой..арай наахан талд нь хөргөгч нам дуугаар хүржигнээстэй...хөргөгчинөөс ийм дуу гардагийг анх удаа л анзаарч сонсож байна..баруун гар талд ФМ явж ..японууд л болсон хойно бас нэг идэх юмны л тухай яриад байх шиг байна..хажуханд цагны чимээ..ууж буй club soda ны гаазны чимээ..(сонсогддог юм байна!!!)..гадна алхах эмэгтэй хүний өндөр өсгийтийн чимээ...байн байн хүүүүүүүүүүүүүүүүү (салхины чимээг дүрслэб, зөв үү??) хэмээн хүүгнэх нөүтбүүк ний минь чимээ....гал тогооны тэндээс хааяа амитай юм шиг хүржигнэх усны цоргоны чимээ....яг одоо эргэн тойрондоо чих талбибаас ийм олон төрлийн чимээг сонсож болж байна..сонин шө...бид өдөрт тэр их замбармаагүй чимээ шуугиан дунд амидрахдаа үнэндээ бол юу ч олж сонсдоггүй аж...харин нам гүмийн дунд юм бүхэн тод..амид..
.....гарчигийг f.scott fitzgerald аас зээлдэв.)