бараг хагас литр кофэ чанаад тавичлаа..гадаа нартай, салхигүй,тогтуун ..хаалга цонхоо онгойлгоод салхи оруулсан болохоор өрөөнд сэрүүхэн, таатай..усанд ороод гаатай шампуниар толгойгоо угаачихсан чинь сэнгэнээд аятайхан.өчигдөр , мангас зүүдэлтэлээ мах идсэн болохоор өнөөдөр цадсан боохой аятай , ханамжтай..монголоос хүнд захиж авахуулсан Аюурын шинэ роман болох Бөөгийн домог өмнө минь дэлгээтэй.. ганбаатар дээр Урна дуулж байна...
...Дөрвөн чиг даваагий нь даваалаа даа
Дөрөө мээнь ээлэгдлэээээ......./зандан хүрэн/
ням гарагийн, үд дунд нэг иймэрхүү..амгалан бөгөөд тайван..
гэснээс, сүүлийн үед хуучины монгол дуу ихээр сонсож байгаа....уртын дуу /сонгодог!!/ , 70 80 аад оны нийтийн дуу(алтан үе байжээ), 「 Хүрээний бус 」богино дуунууд...Хүрээ дуунууд/өвөр монголын зүүн аймгуудад зохиогдоод ар монголд импортлогдсон дуунууд ч бий байх,.хамтатгаад хүрээний гэв/ гэдэгт 1900~1920 иод оны үед зохиогдсон болов уу гэмээр яг хятад дуу гэж хэлэхэд хэцүү ч , хятад манж үг ихтэй , дуулж байгаа арга барил нь ч гэсэн шанз хөгжим голлосон, хятад хүүхнүүд шиг хоолойгоо шахан байж дуулсан дуунуудыг багтаав..яах аргагүй л бидний соёлын нэг хэсэг боловч арай л биш юмаа..
Ян тай ван гөө гөө, Ян лин хуар,Ван лий ..бас нэг баахан байцай ,шанцай, жууцай байнаа хөө хөө гдг дууг чинь юу гэдэг билээ??..кк..тэр зүгийн дуунууд..
нэг иймэрхүү1.Уртын дууны нэр үнэхээр мэдрэмж сайтай , тансаг, шүлэг шиг юмаа..энгийн боловч утга төгөлдөр, дээр нь хэлэгдэх үеийн хэмнэл болоод уянгат байдал 「тасархай」 юм..хэдийг хэлээд үзэе..Эртний сайхан, Түмний эх, Жаахан шарга, Өргөн тал,Өвгөн шувуу, Хэрлэнгийн барияа, Сэрүүн хангай, Алсын газрын зэрэглээ,Энх мэндийн баяр,Уяхан замбативийн наран гэх мэт..
шуранхай гэж юу вэ? гэдгийг уртын дууч Хонгорзул тайлбарлаж байна..
Юүтүүб дээрээс сүүлийн үеийн хэдэн дууны нэр харж үзлээ..хайр гсн үгийг ямар 「хайр гамгүй 」 хэрэглэнэ вэ??
Хайрлаж болохгүй хайр--гуравхан үгтэй гарчиганд хайр гэдэг үг 2 байна....дэлхийн 3 хүн тутмын 1 нь хятад гдг чукча онигоо шиг..kk.энэ сэдвээр зохиогдсон хуучины дуу нь Аргагүй амраг гсн нэртэй байх жишээтэй..хамаагүй уянгалаг бөгөөд уран байгаа биз??
Хайрын гэгээн бороо,Бодолд өнжсөн хайр, Буцааж болохгүй хайр /халит 90 ээд оны тохиролцооны дэлгүүр санаанд оров..бандан тас /,, Сэтгэлээс эрсэн хайр, Эвийн 2 хайр(энэ ямар утгатай вэ?) гэх мэт..
2.дууны шүлэгний тухайд уул нь уламжлалт монгол дуу хамаагүй cool бөгөөд dry байжээ..өнөөдрийнх шиг нялуун бөгөөд чамгүйгээр би үхэх нээ хатах нээ гэсэн нус нулимсандаа хутгалдсан 「нойтон」 дуу цөөхөн байж..далд битүү утгатай, эсвэл уг сэдэвтээ дөнгөж хүрэх төдий...За, тэр холын эртний жишээ биш юмаа гэхэд 70 аад оны сонгодогоос жишээ татая..Адарсүрэн гуайн
Хонхон цэцэг хэмээх дуу
Хур бороо орохоор оо
Хонхон цэцэг сэргэнээ хө
Хонгор чамайгаа бодохоор
Хосгүй сэтгэл минь баяснаа хө
Уг дуу нь хайрын тухай дуу боловч сүүлийн 2 мөрөнд л дөнгөж шүргэх төдий, товчхон ,хөнгөхөөн дурдсан байна..эхний 2 мөрөнд, өөрийн сэтгэлийг байгалын үзэгдэлээр битүү зүйрлэсэн нь дуугаа тэнцвэртэй болгож өгсөн байна..давс хужир нь таарсан гэдэг шиг.. кофэ гоор зүйрлэвэл ,илүү дутуу холицгүй, хар кофэ эсвэл чанга, час хийсэн эспрэссо..
за, бас дахиад л юүтүүб дээрээс сүүлийн үеийн дурын дуугаар жишээ татая..Бат эрдэнэ гэдэг дуучины
Миний хайр,миний хань гэдэг дуу юм байна../бусад дуучидын дуунууд ч гсн зарчимын хувид төстэй байгаа тул нэг л дуугаар жишээ болгов/
Сэтгэл итгэлийн гэгээ болж наддаа ирсэн
Эргэх цагийн аясыг дагаж нартад амьдарсан
Мөнхийн гэгээн хайраар тэтгэж хорвоог уяраасан
Миний насны итгэлт дагина
Миний хайраа хөө
нэрнээсээ авахуулаад, нуршуу, хэт нялуун,утга муутай, хямдхан зүйрлэл үгс, дээр нь тэнцвэр алга..эхний дуу нэг мөрөнд 4-5 үг байхаар зохицуулаад, бага зэрэг зөрсөн хэсгийг хө, аа оо гэх мэт холбоос авиагаар нөхсөн байхад 2 дахь дуунд ямар ч хэмнэл алга..нялуун байдлыг нь зүйрлэвээс, аяга кофэ нд 10 халбага чихэр хийчихсэн юм шиг.
за за залхуу хүрчихлээ..миний хэлэх гэсэн зүйл юу байсан бэ гэхээр, сүүлийн үед монгол юм бүхэн/дээл хувцас, дуу хуур,кино клип нээс эхлүүлээд/, энгийн боргил бөгөөд , натурал, примитив,агуулгыг эрхэмлэсэн сонгодог байдал,унаган төрхөөсөө холдоод гялтганасан, гялгар, хиймэл, өнгө шүтсэн, хямдхан зүг рүү яваад байна уу даа гэсэн бодол байлаа..