Wednesday, December 26, 2007

X mas aa gej!

хүмүүс сайхан крисмасдаж байна уу??

энд гадуур бөөн хөгссөн хүмүүс..

нээрээ яг хэдийнээс энэ крисмасын баяр??христос соёлын хүрээнээс халиад энд тэндгүй хөгсдөг болчихсон юм бол??ойрхи дорнод,Араб т арай ч тэмдэглэдэггүй байх гэж найдаж байна..

уул нь бидэнд бол нэг их хүртээлгүй баяр шүү дээ..японд маш өргөн тэмдэглэдэг..энэ ч мэдээж том их дэлгүүрүүд,хүдалдааны газруууд эхлүүлсэн(валэнтиний өдрийг японд шоколадны компаниуд хөөрөгдөж дэлгэрүүлсэн гэдэг..сүүлдээ white day гээд бүр марзан юм гаргад ирсэн) болов уу гэж би харддаг юм..бүтэн жилийн борлуулалтын нилээд хувь нь 12 сард бдаг гэж сонссон болохоор...

энд тэндгүй элдэв эрээн мяраан саа чимэг өлгөөд,дүү эгшиг хангинаад унахаар хэрийн юманд сэтгэл хөдөлдөггүй би хүртэл халит догдлоод ,автаад шоппинг энэ тэр хийцсэн байвал яахуу.. :) уул нь иймэрхүү баярыг бол хөндлөнгөөс,хагас налуу өнцгөөс ёжтойхон шиг,күүл байдлаар ажиж суух ёстой хүн чинь дотор нь орцсон явааг бодоход бас л хүчтэй бгаан шүү ,тээ?..:)

дээр нь японууд шашны тал дээр маш прагматик улсууд..гэрлэхдээ бүр христосын болоод Шинто(эдний уугуул шашин) гийн ёсоор зэрэг ёс хийнэ гээч..болоогүй ээ,нас барахдаа буддын сүмээс лам урьж хойдхоо уншуулна..за,энэ ч гайгүй..

манай нэг найзын өвөө нь энд жинжа(шинто гийн сүм) тай юм байна л даа..Сүм гдг энд буяны гэхээсээ илүү бас л нэг бизнэсийн хэлбэр..хүмүүс өргөл барьц их өргөдөг болохоор ашиг орлого сайтай..Шинэ жилээр(эдний цагаан сар жил болгон 1.1 нд европ тооллоор болно)энд бүр сүм хийдүүдийн рэклам зурагтаар явдаг гээд бод доо...Хацүмоодэ(энд шинэ жилийн эхний хэд хоногт багтааж сүмд очиж злабирах ёс байдаг) гээ манай сүмд ирж хийгээрэй !!!!! гээд...гандангийн рэклам монголийн зурагтаар явж байна гээд л төсөөлчих..

бас л монгол шиг эндхийн лам нар их баян хүмүүс байдаг..тэгсэн тэдний сүм 12.24 нд бүгдээрээ нийлж Крисмас тэмдэглэдэг гсн..кккэкк...үнэн дампуу байгаа биз?би бүр татаад ойчсон..төсөөл дөө..Чойжамц хамба санта гийн хувцас өмсөөд залуу лам нартаа бэлэг тарааж бгаагаар ч юм уу,эсвэл Бин ладэн жингл бэлл жингл бэлл гээд дуулаад явж байна гээд...хаха..эсвэл Ромын пап тачигнатал хүрд эргүүлээд маань уншаад зогсож байна ч гэдийм уу...иймэрхүү л шашинтай улсууд даа..тэхдээ энэнээс авах юм ч бий...ямар ч шашны хүнийг алагчлаад,үзэл бодлоор нь гадуурхаад бхгүй...фундамэнталист байдлаар хэт нэг шашныг шүтэж,түүнийгээ хүмүүст тулгаж гамшиг болохгүй..гэх мэт..

монгол чууд ч гсн тэхдээ уламжлал нь эднийх шиг биз дээ...Эртний Хар хорин хотод бүх шашны сүм хийд зэрэгцээд эвтэй нь аргагүй бдаг бсан гэсэн..хэн мэдхэв,,нэг нэгнийхээ ёслол д хамаагүй найртай оролцдог бсан ч юм билүү...

япончууд,монголчуудын хувьд,,яг энэ үзэл бодол нь гадны ямар ч баярыг утга агуулгыг нь бодохгүйгээр зөвхөн хэлбэрийг нь хууулж даган баясах үндэс болдог болов уу?? хэдхээн жилийн дотор Өвлийн өвгөн мартагдаад(уул нь Дед Мороз ын монгол хувибар л даа..тэхдээ өнөөгийн Сантаг бодвол монгол дээлтэй,бүчтэй малгайтай арай л монголжуу байж )Санта клаус ын стил хэвшиж бгаа,Халловин,Валэнтиний өдөр г.м шинэ шинэ баярууд маш хурдан манайд нэвтэрч бгаагаар тайлбарлагдах байх..

европ хүмүүсийн нүдээр,өөрсдийнх нь шашны баярыг хаа хамаагүй газар ингэж хөгсөж тэмдэглээд явж байх нь ямаршуухан янзтай харагддаг бол??

за за,бичих гэсэн юмнаасаа шал далийцсан явж байна..нэгэнт биччихсэн юм чинь оруулчихья..миний хувид Крисмасаар концэрт үзэж,gym явж,хүнтэй уулзаж,хоол идэж өнгөрөөлөө...хүүхэд томилолтоор гадгаад явсан тул эзгүй..Ёстой жинхэнэ Сантагийн эх нутаг руу явсан тул жинхэнэ крисмас үзэж бгаа байх..

Saturday, December 22, 2007

BLUE NOTE TOKYO

12 р сарын урлаг соёлын арга хэмжээнүүд..

1.Blue note Tokyo-орж үзэв..маш эртнээс орж үзхиймсэн гэж явсаар бгаад сая л нэг юм орж үзэв..Төв нь Нюү ёорк д байх амид жаз хөгжим тоглодог клубны сүлжээ...японд ямар ч бсан миний мэдэхээр Нагоя,Оосака,Киото д бас бдаг..

пөөх,шагайгаа л дуу алдах шахав..аймаар том..энд дандаа нэг чихцэлдсэн жижигхээн газар орсоор бгаад дасчихсан над шиг хүнд бол үнэхээр уужим санагдак байв..Pulp ftiction үзсэн хүнд бол ,тэрэн дээр Ума турман,Траволта 2 ын орж бүжиглэдэг клубтай ерөнхий байдал нь маш төстэй тийм газар байв,,тэхдээ яг үнэнийг хэлэхэд манай УБ т иймэрхүү газарыг бол том ч гэж хэлэхгүй ээ..ер нь хараад бхад манай УБ ын клуб,бар нууд тохижилт сайтай,дэгжин бдаг тээ..даанч агуулга жаахан тааруу болохоос..агуулга гэдэгт консэпт байхгүй,үйлчлэгч нь муухай ааштай, явж бгаа хөгжим нь мэдрэмж муутай(ихэвчлэн өргөн хэрэглээний поп явж бгаа харагддаг) г.м..ийг оруулж бгаа болно..

намайг орсон өдөр Angelique Kidjo гээд Баруун Африкаас гаралтай дуучин бүсгүйн live байв..дуулна гэж юу болохыг ёстой бүх л юмаараа үзүүлж байнаа..дууг хоолойгоор биш өөр юмаар дуулдаг гэдгийг..:) тайзыг бүрэн эзэмдээд тэрэн дээр чини ёстой болгож тавиж ..тоглолтын дунд хавид Rolling stones iin Gimme shelter ийг дуулахад нь би бараг ухаан тавих шахав,,,ваүүүү.....жинхэнэ рок н ролл гэж энийг л хэлнэ дээ гэмээр..аргагүй юм даа..тэд өөрсдийнхөө хөгжимийг тоглож бгаа болохоор ..рок н ролл, рэгээ,блюз,жаз,,,гээд орчин үейин хөгжимийн олон урсгалууд Африкаас гаралтайг бүгдээрээ надаар хэлүүлэлтгүй мэдэх байх....би боддог юм.морин хуур,уртын дууг монгол хүн л хамгийн сайн дуулж чадна..япон хүн магадгүй тэхник сайтай дуулж болох юм..тэхдээ хэзээ ч гүнд нь ортол мэдэрч дуулж чадкү болов уу гэж..

тоглолтын төгсгөлд тэрвээр,тайзан дээр гарч ирж хамт бүжиглэхийг үзэгчидээс хүслээ.. би ч за,японууд ичээд гарахгүй дээ гэж бодсон чинь юу вэ,бараг л нүд ирмэхийн зуургүй наян амитан гараад ирсэн...миний санаа зоволт илүү бсан юм билээ..:)хөгжим эхлээгүй байхад л нэг ах мурилзаж ,матилзаад хамаг амитны элэг аваад хаясан..тэр ах тэхдээ үнэхээр сайн бүжиглэдэг хүн байсан..яг нөгөө ТВ ээр хардаг африк омог аймгуудынх шиг бүжигийг бол хөлсөө гартал хийж байсан..японууд тэгж бгаад бас айхтар нүүрэмгий улсууд шүү..би бол буу тулгасан ч гаркү шүү дээ..:)манай Потэтө энэ тэр чинь харин их зоригтой? юм байлээ шүү..монголд очоод гэй паарий дээр ппив хурдан уултын тэмцээнд орсон гээ биз дээ??ккк...3 д орсон гсн..Потэтө 3 д орсон гэхээр бусдуул нь ямар аймаар гарууд бсан нь тодорхой бгаа биз дээ?..lol
P.S
түүний HP д бичсэнээр бол тэр энэ жилийн(2008.02.08) Грэмми д Best Contemporary World Album гсн төрөлд нэр дэвшиж бгаа юм байна...түүний хувид 5 дахи удаагаа нэр дэвшиж бгаа нь энэ юм байна..

Friday, December 21, 2007

НИЙГАТА-ЦАСТ НУТАГ

өнгөрсөн 7 хоногт нэгэн судалгааны хуралд суух гээд Нийгата оров..миний сэдэвтэй холбоотой хурал энд бараг л болдоггүй тул ямар ч бсан өөрийн биеэр (чихээр?) очиж сонсох гээд зүтгэчихсэн хэрэг..

Замд Шинкансэний цонхоор цасаар шуурахыг гайхаж алмайрсан шиг..Япон тэнгис дагуух нутаг нь япондоо их цас ордогоороо алдартай..цас ч гэж дээ, ер нь хур тунадас их унадаг..газар ч хөдлөнө..байнга л нэг гамшигт нэрвэгдчихсэн байдаг үйлийн үртэй газар..ялангууяа Нийгата..японд амидардаг хүмүүс мэдэх байх..хойд солонгосууд хүртэл гоочлоод хүмүүсээс нь хулгайлаад амар заяа үзүүлэхгүй..:(70,80 аад оны үед хойд солонгосын тагнуулуудад хулгайлагдсан хүмүүс данда энэ нутгийнхан..өвөл болохоор байнга л ..Нийгата д төдөн айлын дээвэр цасаа даахгүй нурж уналаа,,80 хэдэн настай ийм өвөө цасаа цэвэрлэж бгаад дээврээсээ гулсаж унажээ, дээврээс унасан цасанд даруулжээ, халитирч унаж бэртжээ г.м ийн мэдээ явдаг юм..:)
үнэн худлыг бүү мэд, ямар нэгэн юм орох гээд тэнгэр нь байнга бүрхээстэй,бүүдгэр байдаг болохоор амиа хорлогсодын тоо япондоо хамгийн их бдаг гэж сонсож бсан юм байна...цаг агаар ч хүний сэтгэл санаанд асар нөлөөтэй шүү.. би ми бол ер нь байнга автаастай шүү дээ..өглөө цэлмэг байвал,гадагшаа гармаар,инээмсэглэмээр санагддаг байхад,,бүүзийгээд цаанаа л нэг зэврүүн байвал бас л зэвүүн шүү тээ??
Нийгатагийн бүүдгэр тэнгэрийг гайхаж дээшээ үүл ажиглаж явахад Галсансүхийн
Бөмбөгдөгч онгоц шиг дээгүүр хөшилдөх бөөн үүлс...
гсн шүлэг өөрийн эрхгүй санаанд орж байв..хөөрхөн зүйрлэл шүү..нээрээ л бөмбөгдөх гээд бгаам шиг аймаар бараан саарал үүлнүүд нааш цаашаа хөлхөөд зэвүүн харагдаж бгаам чинь..:)

галсансүхэд ийм хүүхдийнх гэмээр ажиглалтууд олон бдаг юм..амттай...замдаа нээрээ ийм л ажил хийж явлаа...аягүй хөөрхөн Баба яга нь зангиа мангиа хүртэл зүүцсэн байгааз?ккк..жилд нэг 2 удаа л зүүх боломж гардаг юм..

за,тэгээд Нийгатад очоод хүмсүүдийн илтгэл ийг идэвхитэй сонсож,бас ганц 2 асуулт асуусан шиг..Илтгэл тависан хүнийг цочтол нь жоол эсэргүү юм асуучаад хүрээд ирсэн...:) илтгэлүүд миний санасан шиг үр өгөөжтэй бсангүй..зардал гаргаж явсандаа халит харамсав...тэхдээ яахав,,ижил төрлийн судалгаа хийдэг хүмүүстэй танилцаж нэрийн хуудсаа солилцчоод орой нь хүлээн авалтанд орчоод ирсэн..лаг жоохон хоолтой, нэг жижигхэн өрөөнд болсоноо 5000 иэн аваад бгаам даа..:(..би эхлээд ирсэн гол ажилаа амжуулаад , зохион байгуулагч хэдэн босс т нь дараа дараагийн арга хэмжээндээ намайг бас болгоогтий (ёрошикү онэгайшимасү)гээд нэрийн хуудсаа дамжуулаад ажил амжуулж аваад ,яг хоол идэх гсн чинь бараг юу ч үлдээгүй байдийм даа..ямар сайндаа буцах замд шинкансэн дотор бэнто авч идэхэв дээ..:(..болгоогтий гснээс буриад аялгаар гоё яриад сурчих юмсан..дамжаа мамжаа бдаг болуу??

Wednesday, December 19, 2007

МОНГОЛ АГАА НАР...:)



монгол агаа нар..үфүфү...:)..сэдэлттэй.....
тайлбарлалтгүй..хөөрхөн харагдаж байна..

1.Шинэ хуучин 2 PM үүд..Баяр гуай чинь харин давгүй яричдаг залуу
бээлэшд.. ..за,тэгээд цаг хугацаа харуулна доо..Дор хаяж л хувцасны мэдрэмж хуучин хүнд гаруудаасаа хамаагүй дээр юм..

2.Баттулга ын наад талын хүн хэн бэ?? одоо ч 76 гишүүнийхээ ихэнхийг нь танихгүй байхоо..хуучин овоо мэдээд бдаг бсан чинь..

3.доорхи зурагны цаашаа хараад зогсож бгаа бөх ёстой нөгөө Итгэлт баяны хэлдэгээр 「аятайхан биетэй дамшиг 」байна...:) унаган булчинтай гэхийм уу даа..gym дэж томруулаагүй гдг утгаараа...oishisou!!!!!!!!!!!!!..:D

P.Sзургуудыг www.mongolnews.mn ээс

Friday, December 14, 2007

таатай мэдээ

Холливүүдийн топ од Жоди фостэр өөрийгөө ижил хүйстэн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрчээ..бусад closet хүмүүс ар араасаа come out хийгээсэй!!өөрийгөө таних гээд шаналж яваа олон хүүхдэд хэрэг болно доо...

Урьд нь мэддэггүй байж бгаад саяхан мэдэх болсон бас нэг алдартан нь George Richard Chamberlain..Монгол тэлэвизээр(билүү?) Өргөст модны шувуу гээд Австрали сэриал гардаг бсан даа..бас орос дээр Шёогүн гээд кино нь гардаг бсан..
аятайхан дамшиг вэ гэж бодож бсан чинь харин сонин дээр come out хийсэн ярилцлага байдий...:)


Wikipedia дээрээс харахад албан ёсоор танигдсан ижил хүйстэн хүмүүсийн жагсаалт ийм урт болж байна..А-Z хүртэл нэрээр ни жагсаачиж..нүд эрээлжилмээр урт жагсаалт байна..тэхдээ Чайковский,Платон,Сэн санс,Шубэрт,Шүман,Шопэн г.м ээр
алдартай гэй хүмүүс дурдагдаагүй байх юм..бодвол дутуу лист байх..

монголчуудын танил хүмүүсийг дурдвал:(улс төрчид,хаад ноёдыг хаялаа)

Walt Whitman(Өвсний навч ийн зохиолч!!,бүх үейин шилдэг найрагчийин нэг!),
Andy Warhol(манайхан мэдэх болуу??поп арт урлагийн гол төлөөлөгч)
Siegfried Wagner(Вагнэр-гэрманы алдарт хөгжмийн зохиолч)
Oscar Wilde(Ирланд ын алдартай зохиолч.The Picture of Dorian Gray нь монгол хэл дээр бдаг санагдана )
Gianni Versace(дизайнэр,бүгд мэдэх байх)
Luchino Visconti(миний бичээд бдаг Итали найруулагч)
Michael Stipe(рок дуучин..манайхан мэднэ дээ..R.E.M iin дуучин)
Sappho(Өлзийгийн номон дээр гараад бдаг эртний грэкийн яруу найрагч бүсгүй)
Yves Saint-Laurent(Ив сан лорэн..манайхан сайн мэднэ дээ.дизайнэр)
Sviatoslav Richter(оросын алдартай пианист..)
Pier Paolo Pasolini(италийн алдарт кино найруулагч,,нөгөө айхтар киноны эзэн)
Rudolf Nureyev(өнгөрсөн зууны балэтийн домог,орос гаралтай бүжигчин!!)
Cynthia Nixon(SATCийн Miranda.bisex гсн байна..)
Michelangelo(Микэланжэлө,Италийн сэргэн мандлын үейин гол төлөөлөгч..Давид ыг бүтээгч)
George Michael(ойлгомжтой)
Freddie Mercury(ойлгомжтой.Queen ий гоцлооч)
Leonardo da Vinci(тайлбарлалтгүй..саяхан нэг номон дээрээс Жоконда г эмэгтэй хүн биш..drag queen бж болох талтай..гсн нь маш үнэмшилтэй сонсогдож байв..:))..аймаар царай муутай тээ??нэг л natural биш хиймэл инээмсэглэл нь надад ягад ч юм эмэгтэй хүнийх юм шиг санагддаггүй юм..
Elton John-тайлбарлалтгүй
Clark Gable(Холливүүдийн топ од.Gone with the wind ийн гол дүр
John Galliano(алдартай дизайнэр
Greta Garbo(холливүүдийн алдартай жүжигчин
Isadora Duncan-алдартай бүжигчин
Emily Dickinson-алдартай яруу найрагч
James Dean-(!!!!!МОНДАЙ!!!!!!анх удаа мэдэв...түүнийг disputed sexuality гэжээ..амьд ахуйдаа эрчүүдтэй орооцолдож,гэй S&M бараар эргэлддэг бсан гэж бичсэн байна!!
Truman Capote(20 зууны амэрикийн хамгийн нэртэй зохиолч нарын нэг
Montgomery Clift-Холливүүдийн топ од.
Lord Byron(Байрон монгол дээр нилээн бдаг байхаа..английн алдарт яруу найрагч
Marlon Brando!!!!!!!!!!-Холливүүдын супэр од...бисэкс гэжээ.
Drew Barrymore-холливүүдийн од..charlie s angels ийн нэг.
Francis Bacon-английн философич
Pedro Almodóvar-Испаний нэртэй кино найруулагч
Giorgio Armani-:)нэртэй дизайнэрүүдаас шулуун хүн үлдэжийнэ уу??
Billie Joe Armstrong-Green day hamtlagiin goclooch

энэ жагсаалтан дээр одоохондоо closet бгаа мянга түмэн алдартануудыг нэмбэл наян юм болох юм байна л даа..Рикки мартин,Keanu Reeves энэтэр одоо албан ёсоор хүлээн зөвшөөрмөөр юм..өчнөөн азаартчаад гүрийгээд бх юм...:)

Thursday, December 13, 2007

ШУЛУУН УУ? МАТИГАР УУ?..:)

миний блог руу тоож орж ирдэг стрэйт нөхдийнхөө мэдлэгт дусал нэмэр маягаар доорхийг THE UNOFFICIAL GAY MANUAL (KEVIN DILALLO&JACK KRUMHOLTZ)номноос орчуулав..тайлбарыг нь японы нөхцөлд тохируулан тайлбарласан болно..тэр болгон монгол гэй хүмүүсийн нөхцөлтэй таарахгүй бж магадгүй..анхаарагтий!

танай ажилд нэг аятайхан залуу ажилд оржээ гэж бодий..түүний гэй эсвэл стрэйт алин болохыг хэрхэн таних вэ?

гэй залуус:
1.тэр хотын төвд амидардаг
2.тэр наранд борлосон цэвэрхэн аристай
3.30 өнгөрсөн боловч ганц бие.
4.Ажилын ширээнийхээ ард ямар нэгэн урлагийн холбогдолтой палкаат хадна(art poster)
5.түүнд эрчүүдээс олон дуудлага ирэх боловч бүсгүйчүүдээс цөөн тоны мэссэж л ирнэ
6.Даваа гаригийн өглөө тэрбээр ихэвчлэн,амралтын өдрүүдэд найзуудтайгаа хэрхэн зугаацсан талаар ярьсаар орж ирнэ
7.Тэрбээр бүсгүйчүүдийн хувцаслалтын талаар магтаалын үгс хэлнэ,мөн үргэлж гайхамшигтай мэдрэмжтэй зангиа г өөртөө сонгоно
8.Ажилын газрынханаас бүрдсэн хөл бөмбөгийн багт тэр хэзээ ч орохгүй.Харин Оскарын шагналд хэн хэн ялсаныг үргэлж сайн мэднэ.
9.тэр хотын төвийн хамгийн моодны рэстөран уудын зөөгч нарыг танина.
10.тэр бусдаас илүү их ажилладаг.

гэжээ..ямар ч бсан Япон гэй хүмүүсийн хувид нилээд нь таарч бх шиг санагдлаа..

миний тайлбар*
1.ихэнхи гэй залуус хотын төвөөр амидрах сонирхолтой бдаг ..ингэх нь маш олон талаар өөрт амар ...юм юмандаа ойр..Токио д гэхэд Шинжүкү д ойрхон Хацүдай,Хатагая,Сасазүка,Наканө,Асагая,Акэбөнөбаши(:)) хавиар сууришил нилээн шигүү бдаг юм билээ..

2.наранд шарсан цэвэрхэн бор арис гэй хүмүүсийн дунд моодонд бдаг юм шиг билээ..булбарай,энхрий цагаан арис 「эршүүд бус」харагддаг учраас моодноос гадуур юм шиг бгаам(би тэгж ойлгосон)..бүр зориуд гоо сайхан,gym гэх мэтийн газар очиж шарлага хийлгэхийг нь яана...

3. ойлгомжтой..мэдээж стрэйт залуу ч гсн 30 өнгөрөөд гэрлээгүй бх тохиолдол бий л дээ..тэхдээ л 30 гарчаад найз охингүй,тэгээд нэг сайхан цэвэрхэн залуу яваад байвал ерөнхийдөө 10 А гийн хүүхэд гээд бодоход гэмгүй...:)

4.урлаг(уран зураг,сонгодог хөгжим,жүжиг,дүүрь балэт мюзикл) ямагт гэй хүмүүсийн сонирхдог тэргүүн сэдэв бдаг..

5.ойлгомжтой...:)

6.за,стрэйт эрчүүд их сургуулиа төгсөөд ажилд орсон бол хагас бүтэн сайныг ихэвчлэн ганцаараа уйтгарлаж өнгөрөөдөг юм шиг санагддаг..оюутан бол яахав найз,нөхөд мундах биш.,.ажилд оронгуут л ганцардаж эхэлж бгаам даа..найз охинтой бол асуудал арай ондоо...харин гэй залуусын хувид weekend ээр ёстой хамаг ажил өрнөн дээ..болзооонд явна,энд тэнд заавал ч гүй нэг паарий болж байна..али эсвэл нэг тишээ зугаалганд оролцоно..кино ший,жүжиг тэатр гээд мундахгүй...Даваа гариг болж л нэг юм сэвхийдэг шд э..гэгэ...
би энд,, тэнхимдээ орж ирэхээрээ дандаа л нэг юм үзсэн,нэг тийшээ явсан,,тийм ч найзтайгаа уулзсан гээд тогтмол яриж бдаг болохоор эд нар гайхаад бдаг юмм...чи тийм олон янзын найз нар хаанаас олж аваад байнаа??? гээд..
нээрээ ч ,би хэрвээ стрэйт бсна бол энэ хүмүүстэй хэзээ уулзаж чадахгүй бсан даа гэж бодогддог юм..нэг гэй баранд ороол хажуу дахь хүмүүсээ харахад,дуучин,хөгжимчин,багш,эмч,ердийн бизнэсмэн, оюутан, баян ,ядуу,..хятад,орос,хөгшин залуу, бүдүүн нарийн....зүсэн зүйлийн хүнтэй танилцаж бгаам чини..ердийн стрэйт хүмүүст ийм боломж харицангуй бага бдаг юм шиг санагддаг..өдөр нь ажилллаад, орой нь гэртээ харичихдаг болохоор шинэ содон хүн амитантай танилцах боломж гэхийм уу даа...(ихэнхи тохилдолд гэж ойлгоно уу..ор тас үгүйсгэж бгаа биш болно)

7.гэй хүмүүсийн ихэнх ни моодны талаар маш өндөр мэдлэгтэй, өөрөө ч мэдрэмж сайтай бдаг.. японд жишээ нь ихэнхи нэрд гарсан загвар ,моод шүүмжлэгч хүмүүс гэй хүмүүс бдаг..мөн нэртэй үсчин, нүүр будагч нарын нилээд нь бас гэй хүмүүс..ISETAN гэх мэт Токио гийн хамгийн моодны их дэлгүүрүүдэд эрэгтэй хүмүүс гоо сайхны тасаг дээр нь хүүхнүүдийн нүүрийг тачигнатал будаад зогсож бдаг,,европ,амэрикт ч гсн энэ талын мэргэжлийн хүмүүс ихэнхи нь гэй бгаа харагддаг..

8.би лав хүл бөмбөг,бэйсбөл сонирхдог гэй хүн хараагүй юм байна..кккэ....уул нь японд мэргэжлийн бэйсбөл хамгийн түгээмэл спорт..гэвч гэй баранд бэйсбөл ярианы сэдэв болж бсаныг би лав олж сонсоогүй..гэй хүмүүсийн хамгийн дуртай спортод воллэйбөл,газрын тэннис орно..мөн бодибилдинг, аэрөбик, ёога орж болох юм...Токио д газрын тэннис ,волэйбөлын асар олон сэкц??бий..мэдээж гэй хүмүүсийн...

би ч гсн монголд бхад зурагтаар бөх гараа л бдаг..ээж,эгч нар гээд эмэгтэйчүүд хүтэл шимтэж үзээд бхад би тэс хөндлөн юм хийгээ л сууж бдаг бсан...Бат эрдэнэ нь түрүүлнэ үү Батцэцэг нь түрүүлнэ үү надад пад алга гэх маягтай.:)..гоё биетэй ,гайгүй залуучуудыг нь л харна уу гэхээс сайн барилддаг энэ тэрээр нь харж бсангүй..:)ихэвчлэн цолгүй залуу бөхчүүдийг харна..яагаад гэвэл хараахан алингаа алдаж гэдсээ унжуулаагүй бдаг болохоор нь..:)..миний дуртай бөх том Сүхбат..хөөрхөн инээдэг залуу шүү....:)

9.10 ыг би сайн ойлгоогүй учраас NO COMMENT болно

Wednesday, December 12, 2007

Хонх мандтугай!!!!!!!!

Сая news.mn(эднийх ер нь мэдээгээ хурдан хурдан шинэчлээд их давгүй сайт юмаа)
уншиж байсан чинь Чугу гийн захирал залуугийн ярилцлага байна..Хонх ын СД г гаргах юмсан гэж боддог гэсэн байна...гаргаасай гаргаасай!!!!!!!!!!!!ноднин Бадар ууган гуайн СД г гараасай гараасай гэээл бодоод бсан чинь гарчихсан болохоор..:)..хэрвээ СД нь гарах юм бол би 10 ыг ч болтугай авий шүү!!!!!
Хонх хамтлаг миний хамгийн дуртай монгол хамтлаг..өөрсдийн гэсэн үзэл бодолтой ,философитой, боловсролтой, манай иргэншсэн 1 үейин(МУ 50 иад оноос хотжиж эхэлсэн гэж тооцоод) төлөөлөгч гээд.маш олон талаараа дахиж давтагдахгүй хамтлаг гэж боддог юм....магадгүй хөгжим талаараа бол Никитон ч юм уу Харанга нь илүү байж магад..тэхдээ л миний хувьд өөрийн өнгө аяс,үзэл бодол хамгийн чухал тул Хонх хамтлаг ямагт нэгдүгээрт!!!!!
ер нь манайд дуучидыг үнэлэхдээ хоолойных нь сайхнаар?чадлаар?багтаамжаар? үнэлэх гээд бдаг гэм? байдаг..мэдээж дуурь ч юм уу эсвэл манай уртын дуу шиг сонгодог мэргэжлийн тал руугаа дуунд бол хоолойны цар чухалд тооцогдох байх. харин ердийн орчин үейин хөгжимд бол эвлэгхэн хоолойгоор,өвөрмөцөөр?? өөрийнхөөрөө мэдэрч дуулах нь хамгийн чухал юм шиг..мэргэжилийн дуучин биш гэлээ ч Бадрууган гуай ч юм уу эсвэл Хонх хамтлаг ч юм уу..

за за хадуурахаа болиё..Миний дуртай монгол хамтлагууд
1.ХОНХ
2.Никитон
3.The lemons
4.Харанга
5.Инээмсэглэл
6.Шөнийн галт тэрэг
7.Нисваанис.....

Хурдыг чөтгөр шулам нь аваг!!!!lol:) хурдын фэнүүд соорий!!!!!!

аа,тийм Хонхын цомгийн нэр нь Хувьсгал мандтугай!! гэвэл ямар байна??..:)
90ээд онд ингэж хэлсэн бол хүмүүс жийрхэх байсан байх..харин одоо бол надад их л шинэлэг сонсогдох юм..цаа чинь гадуур Хятад Ветнам,Хойд Солонгосын коммунист пропаганда д хэрэглэгдэж бсан плакат,уриа лозунг ууд шинэ маягийн art гэгдээд цөм авжийшдэ...

цомогийн cover art нь нэг иймэрхүү байвал ямар байна..Японы Dragon Ash гээд хамтлагийн Viva la revolution цомгийн нүүр..


энэ зургийг янзлаад хийчихсэн нь маш панк харагдаж байгаа биз дээ? ...;)(зургийн нэр Liberty leading the people,1830 )


..энэн шиг зураг манайд маш олон байдаг даа ..тэднээс санаа авч болно..за,ийм биш юмаа гэхэд ямар ч байсан ахиж цомог гарахгүй юм чинь бүх л талаараа гоё цомог гарвал гоё...?

ямар ч байсан зарим дуучид шиг палийтал өөрийнхөө зургийг тависнаас л хамаагүй дээр..

Хамгийн сүүлд хадуураад The Lemons ийн Red live тоглолтынх нь сурталчилгааны самбар??.ын зургийг тавичий...зун монголд очихдоо энэ зургийг авсан юм..Их дэлгүүрийн үүдэнд хадаатай байсан..гоё болсон байгаа биз??..:)

даанч би урид өдөр нь наашаа буцах бсан болохоор тоглотыг нь үзэж чадаагүй л дээ.маш их харамссан..тэхдээ гайгүй ээ..2 ч удаа Irish pubд сахиж бгаад дуулахыг нь харсан болохоор..:)

Tuesday, December 11, 2007

humuus

хэд хоног эдний нэг яаман дээр халтуурны ажил хийв..хаа газрын төрийн албан хаагчид гэж адил юм доо..ажил хийж бгаа хүнгүй..нэг л их цайлж, хов жив ,амбиц ярьсан улсууд..яаж япон улс нь дампуурчилгүй яваад бдаг юм...:)

мэдээж ажилаа үнэнчээр яс цав хийж байгаа хүмүүс бий..япон монгол гэлтгүй хаа сайгүй ийм хэдхээн хүмүүсийн нуруун дээр л тогтдог юм шиг..100 хүн байлаа гэхэд за нэг 10 хүн нь санаачлагатай сайн ажилтан ,30 хувь нь ердийн гүйцэтгэгч, бусад нь хийдүүлэгч..г.м ...

дээр нэг удаа монголоос том босс(шар дээлтэй хүн)ирээд тэр хүнийг дагаж 80 амитан ирэвээ..би нэг жижиг гарын орчуулганд явсан юм..тэгсэн ихэнхи хүмүүс нь энд сурдаг хүүхдээ эргэх,машин ачуулах, шоппинг хийх гээд өчнөөн завгүй хүмүүс ...төрийн айлчлалаар ирсэн байж..тэр дунд ганц 2 хоон хүн гадаад яамны Луузан гуай энэ тэр,үнэхээр гайхамшигтай дипломат хүмүүс..тэр ажилыг бол тачигнатал нь хийж бгаа юм чинь..урамтай...энд ч нэг японтой цаг тохироо л, тэнд ч нэг хүнтэй бичиг цаас солилцоо л...аймаар ажил хэрэгч..

японуудтай хамт ажил хийхэд хамгийн хэцүү юм нь юу гэвэл нэгнийхээ улыг шагайж муу хэлэх асар дуртай..сайхан зантайсан эрчүүд үдийн хоолонд хамт оронгоо бусдыгаа муулаад унана..хүүхнүүд бол мэдээж ойлгомжтой...орой энэ тэнд бөөнөөрөө сууж байгаа сарариман(бизнэсмэн) ууд болоод OL нарын ярианы гол сэдэв нь ажилын газрынх нь хэн нэгэн зэвүүн баагий байх жишээтэй....сэстрээс ихтэй нийгэм болохоор тэгж гадагшлуулдаг юм шиг бгаа юм..магадгүй өрсөлдөөн ихтэй болохоор ингэж нэгнийхээ бөгсийг ухдаг биз..өнөөдөр чи амжиж цаад хүнээ зодохгүй бол маргааш чиний ээлж гэх маягтай...

мэдээж монголд ч гсн энэ асуудал(ер нь хүмүүс бөөгнөрөөд нийгэмшиж амидарч буй газар)бгаа л даа..тэхдээ л японууд арай дэндүү нэгнийгээ муулна.. ямар сайндаа би тэнд 4,5 хан хоног ажил хийчээд хэн нь хэнтэйгээ таардаггүй..хэн нь хэд гэрлэсэн.хэн нь ямар НО тойг мэдээд гараад ирэхэв дээ...

Monday, December 10, 2007

DRAMA


haahhhhh????eeh??

.....өчигдөр орой гэртээ хариад ирсэн чинь гэрийн үүдэнд цэцэг тавиад явсан байв..би яах ёстой юм??..цэцгий нь үзээд баясаад, баярлаад, уяраад ,уйлаад гүйхийм уу?
уур хүрээд нэг гаргаад хаядийм уу гэснээ хайран санагдаад,, шөнө гэрт оруулаад услаад тавичлаа..цэцгэнд буруу байх юм биш

амьд явахад олон л драм үзэх болтой...

Monday, December 03, 2007

Зөвхөн насанд хүрэгчдэд??..:)

Монгол явсан хүнд захисан Б.Галсансүх 「Бурханд өгөх зөвлөлгөө」, Г.Аюурзана「Цуурайнаас төрөгсөд」 гэсэн 2 номыг хүлээж авч магнай хагартал??баярлав..Аюур ертөнцийн 3 хоосоноор гурамсан роман бичсэний гурав дахь нь юм байна..яг л уридны зохиолууд шигээ маш давгүй!!!!!!!!!!!!!!!!!!ер нь Аюур үргэлжилсэн үгээр дагнавал их хол явах юм шиг санагддаг юм..зохиол дунд нэг ийм хэсэг байв..Зохиолын гол баатар Бэгтэр(мэдээж эрэгтэй)

....эрэгтэй хүнд эзэмдүүлж байхдаа эр бэлэг эрхтэн бие рүү нь шунган орох тэр үед эмэгтэйчүүд яг ю мэдэрдэг болоо? хэмээн хэмээн бодож явсанаа биеээр үзэхээр сэм хүлээх зуураа..........


манай уран зохиол дахь энэ зүгийн хамгийн анхны дүрслэл байхаа гэж бодно..

Өлзийтөгсийн нэг номон дээр бас ийм өгүүлбэр бсан санагдана..

..эмэгтэй хүн өөрийнх нь дотор эр хүн шингэнээ алдах тэр мөчид л дүүрч,эмэгтэй хүн гэдгээ хамгийн мэдэрдэг.....

гэж...мммммммммммммммммммммммммммммммм..........сайн мэдкүүмаа..би сэксээс (үйлдэл гэдэг утгаар нь)юу мэдэрдэг юм бол???.......

ямар ч байсан 「ирж」бгаа хүний нүүрийг харахгүйг хичээдэг..инээд хүрээд бдаг болохоор тэр........:))..тэр их эрчим хүч...магадгүй бидний далд ухамсар дахь амьдрах эрмэлзэл,мөнхрөх тасрахгүй (үр удам)байх эрмэлзэл энд ажилладаг байх.....

зохиол дотор бас нэг халимаг охин ингэж ярина...

...Ты знаешь когда я пишу стихи?..когда приходят менстрүаций..Только раз в месяц.это мой особыи календарь....(тайлбаргүй)



ер нь сэксийн тухай бид юу мэддэг вэ???монгол хүмүүс ямар сэкс хийдэг, анх хэдэн настайдаа үзсэн,ямар ямар төрлийн сэкс хийж үзсэн, хэдэн хүнтэй,......г.м ээр тодорхойгүй зүйл маш их байнаа..манайд нэг л их табү маягаар энэ сэдэвт хандах юм..уул нь бодит байдлыг мэдэж байвал их л олон талаар хэрэгтэй санагдана..

Kinsey гийнх шиг судалгаа хийж үзвэл манайд маш сонин зүйл харагдана даа......
ер нь гэй хүмүүс энэ тал дээр хамгийн нээлттэй бдаг бхаа...маш олон хүнээс анхны тохиолдолынх нь тухай асууж бсан..хамгийн сонирхолтойг нь манай мисс л ярих шив дээ....:)..сургуулийн дотуур байранд бидний төсөөлдөгөөс тэс хөндлөн,их л сонирхолтой амьдрал өрнадөг юм билээ...энэ бол гэй сэксийн тал дээр шүү..стрэйт хүмүүс бол ойлгомжтой..янз бүрийн зүйл есөн жороороо л байдаг байх...

хүмүүсийн тэр олон сонирхолтой зүйл миний хаагуур тойроод гарсан нь тодорхойгүй..би ер нь их зориггүй хүн юм шиг бгаамаа..сүүлийн үед тэгж дүгнээд бгаа..аль эсвэл сэкс аппийл нь дутдаг юмуу???...:)

ямар муухай хадуурчийнаа???Аюур яриж бсан хүн шал ондоо газар явж бх юм..Галсааг дараа гүйцээе...

Элбэгдорж

Баасанд Токио гийн гадаад хэлний дээд дээр болсон Элбэгдөржийн лэкцэнд очив.40,50 иад хүн ирсэн байх.,..уул нь ч би нэг их тийм юманд яваад бдаггүй маа..энд хамт сурдаг нэг өвөр монгол залууг хамт очиё гээд бхаар нь,дээр нь элбэгээг сайн илтгэгч гэж сонсож бсан болохоос өөрөө сонсож бгаагүй тул дагаад явсан...

огтхон ч сонирхолгүй наасан..дундаас нь гараад явья гэхээр хамт явсан хүн маань монголын улс төрчидөөс ганцыг нь ч хараагүй тул дуустал сонсоно гэж зүтгээд...

Уул нь манай хүн монголын шилжилтийн үейин тухай лэкц уншаад дараагаар нь хүмүүсийн сонирхсон асуултанд хариулт өгөх бсан юм билээ....манай хүнд сайн ойлгуулаагүй юу,эсвэл хөтөлбөр нь таалагдаагүй болохоор өөрийнхөөрөө үргэлжлүүлчий гэж бодсон уу ,ах шууд л жаахан оршил ярисан аа асуулт хариултандаа оров..

ирсэн япон монгол оюутнууд харин давгүй асуулт асууж бсан..харин хариулах гэж 80 юм болох юм..шууд асуултандаа хариулахгүй баахан тойрч оршил , халил, }{*`+**_???_>?>+*L*}+ болж байж нэг юм хариулсан болох юм..тэр нь их барьцгүй,дээр нь оновчгүй..

ямар хүмүүст лэкц уншиж бгаа вэ гдг бодож ярьсан бол арай амжилттай байх бсан болов уу?

1.нэгд гадаад улс(Тийийийм их газар нутагтай,тийим их ....гайхамшигтай......өөр хэн ч бгуулаагүй..Чингггггисссссссс хаан, ,,,гэх мэт..
мэдээж бидэнд бахархал байх ёстой..харин тэрнийгээ хаана , ямар хэлбэрээр гаргах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй мэт..ёстой жинхэнэ агаар уншина гэж энэнийг л хэлдэг байх..хэн нэгэн хятад дарга МУЙС дээр ирээд Хятадууд хэрхэн шалгарсан мундаг үндэстэн болох тухай,хятадын соёл хэрхэн шалгарсан шилдэг болох тухай,хятад хүмүүс хэрхэн бусад үндэстэнээс давуу тэнгэрлэг шинж чанартай болох тухай уянгалуулаад унавал сонсож буй бидэнд ямар санагдах билээ?? сумын улаан буланд,эсвэл архины ширээн дээр бол болoх юм..)

2) энэ удаа сонсогчид нь их сургуулийн эрдэмтэн багш нар,магистр доктрант хүмүүс,дoр хаяж л бакалавр хийж буй оюуутнууд...юу хэлэх гээд байна гэхээр японы нийгмийг дундачилаад үзэхэд хамгийн боловсролтой хэсэг гсн үг..Элбэгээгийн мэдэмхийрч яриад бгаа хэдэн онол,эрх чөлөөний чухалын талаархи номлол,халтар англи үгнүүд (ах чамирхаж англи үг хэрэглээд бх шиг бсан.).........магадгүй ердийн масст хандаж ийм лэкц уншсан бол хүмүүс учирыг нь олохгүй биширч мэдэх юм..хажууд суусан нэгэн өвгөн профэссөр байн байн их л ёжтой инээж суусан..

зүгээр л монгол улсад шинэчлэл хэрхэн явагдаж байгаа,ямар бэрхшээл бгаа,энэ тал дээр өөрөө ямар бодолтой бгаа,г.м ээр бодит байдлыг тайлбарлаад товч тодорхой яриад явсан бол сонcож буй хүмүүст нь сонирхолтой ,дээр нь өөртөө ч хүндэтгэл хүлээх бх бсан болов уу..

Токио гадаад хэлний дээдийн шинэ хүрээ(campus) харин тун давгүй,цэвэрхэн газар байв..цомхоон,дор хаяж л оюутны гуанзни хоол нь давгүй амттай юм билээ..бас гадаад оюутан ихтэй,хаашаа л харна баахан шар мар толгойтой хүмүүс пиг?? бсаныг хэлэх хэрэгтэй..

Бас орчуулагч Ооцүка сан маш сайн орчуулж бсан..монгол хэлийг сайн эзэмшжээ...хэр баргийн хүн ..мал муулах...гэсэн хэллэгийг ойлгохгүй дээ??...:)...харин булган сүүлтэй сэнпай ....гэдгийг .....энийг юу гэхийм бэ??гээд инээгээд булзааруулаад өнгөрч бсан...аа тийм,.,булган сүүлтэйな先輩..гэсийм байна..зальтай золиг...Бас Футаки сэнсэй Элбэгээг танилцуулахдаа ....Улаан од сонинд ажиллаж бсан ....Красная звездаね.. гэж авсан..орос хэлтэй гэдгээ апийрү хийе гэж бодсон байх..үгүй ч юм уу...
lol...

элбэгээгийн лэкц нэг иймэрхүү..нэг маш танил эмэгтэй ирсэн байсан..би тэ рхүнийг хаана харсан яаж танидагаа санадаггүй.....хаана харлаа?????????????????....хуучин ийм уулзалт энэ тэрд очихоор дор хаяж 2,3 танидаг хүн бдагсан...,энэ удаа дандаа танихгүй жоохон хүүхдүүд байна лээ..цаг үе өөрчлөгдсөн байна...:(

Dahiad World Cup

их л завгүй явсаар байгаад 11 сарын сүүлийн 7 хоногийг дуусгасан байх юм...

1.Хагас сайнд ахиа л Воллейбол ын дэлхийн цомоо үзэв..хүүхэд ажил гарад ирж чадаагүй тул токио гийн миссээ дагуулаад явав..мэдээж тэмцээн үзэхийн хажуугаар ойр хавийн хүмүүсийг шинжиж....

эхний тоглолт Амэрик Аргэнтин..Аргэнтинчүүд тоглолтыг халтуурдана гэж үзүүлж байнаа...бөмбөгний хойноос явж бгаа хүн алга..арай л талбай дээр эвшээх нь холгүй...мэдээж Амэрикүүд 3:0 оор цэвэр хожсон..

2 дахи тоглолт Орос Бразил 2 байв..2 уулаа 1,1 хожигдолтойгоор энэ тэмцээнийг хошуучилж бсан болохоор алалцах бхдаа гэсэн чинь оросууд бас л цэвэр хусуулсан..уул нь чадлын хувд оросууд хамаагүй илүү санагдсан..даанч өөрсдөө мангар олон алдаа гаргасан тул яалт ч гүй хожигдож таарав..дараалаад давуулалт алдаад бгаа юм чинь..:((наана нь баахан бухимдаж суух шив...

нээрээ Оросын балиашигууд аймаар байлаа..бүрээ,бөмбөр,цагаан хоолой аваад ирчихсэн авч өгч байлээ..Давай!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! гэцгээгээд....яг тэмцээн эхлэхэд урд талын эгнээнд баахан Оросууд ороод ирсэн чинь үнэртэй ус сэнхийгээ л явчиж байсан..10 аад хүн бсан..бүгдээрээ л үнэртэн цацсан болтой..японууд үнэртэй ус бараг хэрэглэдэггүй тул ойр хавийн хүмүүс согтсон байхаа.....их л танидаг үнэр гараад бсан... бодвол манайхны их хэрэглэдэг Хюго босс энэ тэр бсан бх...

за,тэгээд 3 дахь нь Япон Болгар 2..Болгарын хувид энэ тэмцээнд 3 т явж буй хүчтэй баг...тэгсэн японууд гараага сайн эхлээд балиашуугуудаараа дэмжүүлж сэтгэл санааны дарамт хийж байгаад эхний үейиг авчидийм даа.. би ч угаасаа ялагдаж байгаа талыг дэмждэг болохоор 2 р сэтээс авахуулаад тэр олон хүн дундаас Болгарыг оноо авах тоолонд сондгойхон шиг алга ташиж суув.. хажууд суусан мисс хүүхэд ,,чи одоо болиочээ !!! гээд дургүйцээд бсан...:)lol...
Болгарууд харин үлдсэн 3 сэт ийг зоволгүй авсан шүү..ер нь би энд тэнд тэмцээн болохоор хуучин соц орнуудыг дэмжээд унадаг өвчтэй хүн ..эмэгтэй волейболл ын үеэр Польш, Куба 2 ыг дэмжсэн...:)

Чиба Шиня г харин ойрхоноос ханатлаа харж авсан даа..манай хүнийг бас дахиа л талбайд гаргаагүй ул би гдг хүн тэмцээн болж буй талбай гэхээсээ илүү наана суугаа солионы тамирчидыг ширтсээр бгаад таарав..мисс хүүхэдтэй баахан л кавай,кавай....гэсээр таарав..тэмцээний дараа мисс хүүхдийг бойфрэндтэйгээ танилцуулсан..ямар ч байсан аль аль нь анхны сэтгэгдэл давгүй бсан шинжтэй...

Wednesday, November 28, 2007

Үргэлжилэл


Киото гийн үргэлжлэл...
1.хулхи 「майко」нууд(байх)..Киото д жуулчинаар очсон хүмүүс ийм хувцас прокатлаад,нүүрээ будуулж аваад гудамжаар явж кайф авдаг??ийм үйлчилгээ байдаг юм билээ...мангар үнэтэй гэсэн..би энэ хүмүүсийг тийм болов уу л гэж бодсон..яагаад гэхээр энэ барисан бгаа торон дотор нь дандаа зургийн аппарат гар утас бсан болохоор..намайг өөрсдийнхөө зургийг аваад өгөөч гэж гуйхаар нь өөрсдийнх нь аппаратаар авч өгчөөд давраад өөрийнхөөрөө авсан минь энэ..тэхдээ энэ кимоно нууд хэт их чимэглэлтэй бгаа биз??шицүкөй гэхийм уу даа үрүсай.....монгол дээлний хувьд бас адил ..хэт их саа,хээтэй гялгар матэриал,эсвэл хэт их чимэг цаад хүнээ их хямдхан харагдуулдаг шиг санагддаг..манай ерөнхийлөгч,Асашорюу дагвадоржийн аав ,ээж,,эсвэл манай өвөр монголчууд г.м....за, за хазайчихлаа..


2.Киёмизү сүм орох замд..ийм нарийхан гудамжинд машин яваад бгаа нь жаахан тийм санагдсан..жуулчин ихтэй газруудаа машинаас чөлөөлчихвөл уул нь....өчнөөн олон хүн дундуур машин бас шахцалдаад, би зөрүүд юм болохоороо машинуудад нь зам тавьж өгөхгүй удаан хөдөлж энэ тэр хэрдээ эсэргүүцсэн..:)


3.байшингуудын дундуур мод гараад ирсэн нь их сайхан харагдаж байгаа биз..зориуд ингэж тааруулсан юм шиг харагдаж байсан..манай гэр хорооллын айлууд бүгд хашаандаа мод таридаг болбол хотын цэцэрлэгжилтэнд маш хэрэг болно доо..

Monday, November 26, 2007

KINO!KINO!KINO!

энэ зун үзсэн кинонууд
таалагдсан дарааллаар.

1.CONVERSATIONS WITH OTHER WOMEN(2005 USA.хуучин амрагууд хэдэн жилийн дараа дахиад уулзалдана.2хон хүний ярианаас бүтсэн кино...сонсоо л баймаар........)

2.THANK YOU FOR SMOKING(2006 USA:: ер нь энэ Aaron Eckhart их давгүй жүжигчин юмаа..энэ дээд талын кинонд бас гол дүрд нь тоглосон)

3.KINSEY(2004,USA,,,сээгэсийн тухай чөлөөтэй ярих эрхгүй байсан 1950 аад оны үейин амэрикт нэгэн их сургуулийн профессорын сэксийн талаархи судалгаа шуугиан тарина..18 мянган хүнээс асуулга авах замаар Амэрикт хүмүүс ямар сэкс хийж байна вэ? г тодруулна...хүн итгэмээргүй төөрөгдөлүүд жишээ нь ,гар хангалга хийх нь аминд ч хүрч болох аюултай г.м төөрөгдөлүүд хүмүүсийн дунд түгээмэл байсан гэхэд итэгмээргүй..бодит явдалаас сэдэвлэсэн кино.Заавал үзээрэй.)

4.THE DAMNED(1969 Italy,,Миний ноднин санал болгож байсан Лукино Висконтигийн шилдэг киноны нэг..энэ хүн ч бас алдартай гэй найруулагч..түүний ихэнхи алдартай кинонд гол дүрийг ни бүтээсэн Helmut berger ийг түүний амраг байсан гэлцдэг юм билээ..)

5.FAMILY HERO(2006,France..алдарт Катрин денёв,,Би энэ жүжигчинд ямар дуртай вэ!!!гэй хүмүүст энэ кино таалагдана байхаа!!)

6.SHORTBUS(2006,USA..бас нэгэн shocking кино..өнөөгийн Нюү ёркод өрнөнө..)

7.WAR AND PEACE(1956,USA.тайлбаргүй..эрэгтэй жүжигчидийн сонголт жаахан доожоогүй санагдсан)

8.A PLACE IN THE SUN(1951....Montgomery clift..тэр үейин Холливуудын алдартай жүжигчидээс бараг л ганцаараа шахуу ил байсан гэй жүжигчин..энэ киног үзэх хүртэлээ яагаад Элизабэт тэйлөр тийм олон эрсийг араасаа хуйлруулдаг бсаныг би ойлгодоггүй байсан..дандаа л эмгэн болсон үейинх нь зургийг үзэж байсан болохоор..

9.LES COUSINS(1959 france,,зав залуухан Gérard Blain гайхамшигтай..юун яасан Алэн Дэлөн,Бэлмөндө...)

10.THE WIND THAT SHAKES THE BARLEY(2006,england..өнгөрсөн оны Каннын Гран при авсан..эхний хэсэг нь маш сонирхолтой байсан боловч сүүл рүүгээ эрч ни сулраад алга болсон)

11.A STREET CAR NAMED DESIRE(1951,USA..энэ кинонд нөгөө Gone with the wind дээр гардаг жүжигчин бүсгүй тоглож байсан..бүүр миараад 「эртний сайхан 」болцсон..нэрийг нь санадаггүйээ..Марлон Брандогийн залуугинх нь төрхийг анх удаа л харав..лаг бакь булчинтай залуу байсан юм билээ...Түүнийг бүүр өтөлсөн хойно нь Парисын сүүлчийн танго дээрээс л харж байсан..үргэлж тийм миа,халзан өвгөн байгаагүй л юм билээ...зэрлэг ,түрэмгий залуугийн дүрд тоглосон нь өөрт нь маш зохиж байв.
12.SALO: 120 DAYS OF SODOM-Италийн суут гажиг найруулагч Паоло Пазолинигийн хийсэн кино..Киноны түүхэнд энэ кино шиг шуугиан дэгдээсэн кино ондоо байхгүй гэж ярилцдаг юм гсн..яагаад тэгж хэлсэнийг нь та өөрөө үзээд мэднэ..ассар их ..........дүүрэн дүүрэн.....ингэж бүгдийг нь үзүүлэх шаардлага бсан юм уу гэмээр..би ямар ч байсан дуустал нь үзэж чадаагүй..тэрбээр энэ киног хийснийхээ дараахан нь хүнд хорлогдож нас барсан гэдэг..Paolo Pasolini бас л гэй найруулагч..

яг одоогоор санаанд байгаа нь энэ хэд л байна..цаана нь нилээн олон байх ёстой..дараа санаж байгаад??бичие.

Хэлтэрхий дурсамжууд

өнөөдөр улс тунхагласны баяр юм байшдэ...сая л санамсаргүй мэдлээ...

улс тунхагласны баяртай ямар ч холбогдолгүй дурсамжууд:)

1.Aнхны үнсэлт...12?13 тай байхадаа хүнтэй үнсэлцэж үзсэн...хэл болоод тэр хавийн бүх эрхтэн оролцсон deep kiss байлаа...:)) аз болж эрэгтэй хүнтэй...гайгүй ч залуу байсан ..одоо хүртэл би тэр агшиныг маш тод санадаг..магадгүй миний маш тод санадаг дурсамжуудын нэг байх..энэ тухай ноднин блог дээрээ бичсэн тул сонирхсон хүмүүс тийшээ....

2.Aнхны сээгэс.би ёстой сайн санадаггүймаа...учиргүй сандарч чичрээ л дууссан...нөгөө хүн маань ч надаас ах туршлагатай гар бсан тул санаачилгыг гартаа аваад...би гдг хүн дорхноо....гээ л дуусч бгаам чинь...:)....дууссаныхаа дараа нээх их баатарлаг үйлс бүтээчихсэн хүн шиг нүүрнээсээ хамаг гэрлээ цацруулаа л дэншанд суугаад харьж байсанаа мартдаггүй юм...

3.Aнхны бойфрэнд...анхны бойфрэнд маань эхнэр хүүхэдтэй хүн байлаа..уул нь Кюүшү гийн хүн..2 жилийн томилолтоор Токио д ирээд удаагүй байхад нь би таарчихгүй юу..дандаа хөдөө амидарч бсан хүн болохоор энэ тал дээр тийм ч нээлттэй бус..эндхийн хөдөөний хуучин уламжлалын дагуу омиай (танилцуулга?)хийж гэр бүл болсон тийм л залуу бсан...балай юм шиг эхнэртээ намайг яричихсан..мэдээж бид 2 явдаг гээгүй..Токио д ирээд нэг монгол найзтай болсон гээд.. би эхнэртэй нь утсаар яриж үзсэн гэж бгаа..тэнэг ч бж дээ..

их хүчтэй дурладаг нөхөр байж билээ. надад хааяа тэр нь аймаар санагдана..:)..юунаас ч болоод билээ(их л шалихгүй зүйл байсан) би туниад хэдэн долоо хоног майл нийх нь хариуг бичихгүй зугтаасаар байгаад салчихаж билээ..салаад 2 жил болсон гэхэд миний төрсөн өдрийг марталгүй мэссэж бичээд байдийм зайлуул..уул нь маш сайн залуу байсан даа...хааяа уулзмаар санагдаж байдаг...180 см орчим өндөртэй,,аа,тийм оюутан байхдаа сэтгүүлийн модэл болж үзэж бсан гэж яриж бсан..мэдээж орон нутгийнхаа...:))

тоокиогоор их л алхсан даа..хааяа хүнгүй газараар хөтлөлцөөд алхдаг..хүн харагдангуут сандарч гараа тавиж бариа л ..:)дурссан чинь их олон юм санаанд орж байна шүү...:(

4.Анхны үерхэл..6дугаар ангид байхдаа нөгөө ангийн охинтой үерхдэг байлаа..би волэйбөл тоглодог..тэр бас волэйбөлл сайн тоглодог..царай зүсний хувид нэг их гавихгүйээ ..харин одооны үзэмжээр бол фигур сайтай охин байж....нарийхан зэгзгэр,шар (шаравтар??)үстэй ,өндөр охин байсан...бид 2 чинь 2 жил боллуу даа..хамт кинонд явна..оройд очиж уулзана...өвлийн хүйтэнд гадаа 1,2 цагаар зогсдог бж билээ...ядахнаа орцонд ороод зогсохоо мэдэхгүй,,хүлгай хийж байгаа юм шиг дандаа булан тохой бараадас хийгээд...амихандаа тэдний байрны хүүхдүүдээс нуугдаж бгаа юм..багад байхад хүүхдүүд нэгнийгээ холбоо л бөөн юм болдог доо..тэрнээс төвөгшөөж байгаа нь тэр..миний явдалыг?сайн мэддэг найз нар нөгөө охиныг харахаараа л ..танай авгай чинь явж байна..энэ тэр гээ л цаашлуулдаг байж билээ..

ярианы гол сэдэв нь тэр хавийнхаа хов жив ярина..А гийн болдоо Б гийн Дулмааг гуйгаад..тэгсэн Дулмаа болохоор В гийн Доржоо д сайн г.м...бас багш нараа баахан муулна..ондоо юу яридаг байсан юм бол..баахан кино,ном яридаг байсан байх..

хөвгүүд хоорондоо ярихаараа найз охиноо үнсэж үзсэн..мээмийг нь бариж үзсэн гээ л ярина...ах хүү харин үүнийг нь огтхон ч сонирхохгүй..огт өндөө зүгт хараа чиглээстэй.. физикийн багш ч юм уу хичээлийн эрхлэгчээ сонирхоод байгаа хүн юун тийш харах..:D...физикийн хичээл дээр хамгийн урд суугаастай...багшийнхаа хөдөлгөөн болгоныг харах гэж тэр..

залуу насаа гэж...:)одоо физикийн багш маань ямар хүн болсон(болчихсон байгаа) бол??

Thursday, November 22, 2007

I-POD Top25

Особу санг дууриагаад I-pod most played list ээ тавиж үзэв... энэ 2 сар би гдг хүн The strokes,Feist 2оор л голчилон амисгалж байсан бололтой....Лемонзийн Улаан цомогийг хагас жил сонсоход уйдах болоогүй л байна..нэн ялангуя Зүүд нойрондоо гийн интро яваад эхлэхээр үү....:))

1.Kreva-Kureba ii noni(70)
2.The lemons-Мэлхий гүнж(61)
3.The lemons-Цэнхэр нүд(59)
4.The lemons-Зүүд нойрондоо(58)
5.Duft pank-Something about us(56)

6.Nora jones-I`ve got to see you again(48)
7.Feist-The limit to your love(45)
8.The Strokes-Someday(44)
9.Feist-1234(41)


10.The lemons-Харах дуртай(38)
11.Бадарууган-Хонин цагаан үүл(37)
12.Tom yorke-Black swan(36)
13.The Cardigans-Carnival(36)
14.Feist-So sorry(36)
15.The strokes-Trying your luck(35)
16.The strokes-hard to explain(35)
17.Naran-Busgui zaya(34)
18.Feist-Brandy alexander(33)
19.Wada akiko-Furui nikki(32)
20.Feist-how my heart behaves(30)

21.Travis-Humpty dumpty love song(28)
22.Bill withers-Ain`t no sunshine(27)
23.Бадарууган-Я спросил у ясеня(27)
24.Madonna-La isla bonita(25......Heden on be???lol)
25.Ocean`s 11-Явах цаг боллоо(24)

Ginza

өчигдөр нэг шалгалт өгөв...хойшдын амидралд минь бас л чухал нөлөө үзүүлэх....сарын дараа хариу нь гарна гсн..гайгүй байхаа..

шалгалт өгсөн газар Потэтө гийн ажилын ойролцоо бсан болохоор орой хоолонд аальгүй бүсгүйг урисан чинь арай эрт бгаад болсонгүй...бодоод үзсэн нээрээ 17 цаг гдг арай л эрт юм билээ...тэндээсээ алхаж Роппонги Тип оров...ваууууууу......энд ч нэг гайгүй залуу ,тэнд ч 2 гоё залуу.....хэдэн гантэлаа өргөчихөөд хотын төв ирсэнийх сонинд ажилладаг нэг найз руу мэйлдээд хамт хоол идэхээр болов..

ажил нь Гинза гийн ойр болохоор тэнд уулзахаар болоод очилоо..хажуудаа 2,3 цэргээ дагуулчихаж..тэр хавидаа бас хурган дарга шиг байгаамаа...;)

харин маш давгүй яриа хөөрөөтэй залуучууд байв..харваас толгой сайтай,монголын тухай маш сайн мэдээлэлтэй юм....ийм сонирхолтой яриатай хүмүүстэй таараагүй уджээ....сэтгүүлч нар болохооор юмыг яаж сонирхолтой ярих вэ гэдгээ мэддэг биз...чи....Н сантай яж танилцсан юм бэ? гэнээ,надаас...

ямар Ничомэ(гэй хотхон)гэлтэй нь биш,,бид 2 чинь яаж танилцлаа ?????.....энэ тэр гэж булзааруулсан болов...найз охинтой ю? энэ тэр гээд бхаар нь бойфрэндээ найз охин болгоо л яричлаа..амар.....:) гэрлэхийм уу? хаана амидрах юм? гэрийнхэн чинь юу гэж байна? гээ л баахан юм асуугаад байна лээ....

Гинза д нээрээ нэг япон сакэний баранд орж үзсэн.. би уул нь япон сакэ ууж чаддаггүй..яг манай нэрмэл шимийн архи шиг үнэртэй..үнэрйиг нь авч чаддаггүй бсан юм..харин тэгсэн чинь өчигдөр гайгүй ууж болоод бсан..бодвол үнэтэй архинууд нь үнэр танар гайгүй бдаг биз..уул нь пийв байсан л даа. тэхдээ ямар хүн япон архи уулгаж үзүүлий гээд зориуд дагуулж орж байхад нь пийийв!! гээд мангартаад байлтай нь биш..гэртээ харих замдаа дэлгүүрээс пийв аваад бгаа бхгүй юу..:)..ер нь пийвнаас сайхан ундаа алга доо...

орой 8 хагаст эхэлсэн уулт 1 хагас болж байж нэг юм дуусав... бас л аюултай уудаг гарууд байна лээ..би сүүлчийн тэрэгнээс хоцорчино..харилгүй горьгүй гсн чинь битгий санаа зов гээд явуулаагүй....тэгсэн чинь сэтгүүлч нар чинь байнга шөнө дөлөөр ажилладаг ,дээр нь янзан бүрийн газар руу гэнэт явах шаардлага гардаг болхоор таксиний талон гэж нэг юм бдаг юм байна..шууд тэр талон дээрээ таксиний мэтр дээр гарсан тоог бичээ л банкний чэк шиг жолоочид нь таслаад өгчихдөг..таксины компани дараа нь нийлүүлээд нэхэмжлэх биччихдэг юм байна..анх удаа мэдэв....

ингээд өчигдөр анх удаа Гинзагаас гэр хүртлээ таксидаж үзэв....цаг илүү яваад 17 мянган иен гарч бсан..монгол мөнгөөр 170000 орчим...би бүр аймаар гарах бх гсн чинь гайгүй???юм байлээ..

нэг иймэрхүү үдэш болж өнгөрөв...

Wednesday, November 21, 2007

FIVB World Cup-2007

нэг дэх өдөр волейболл ийн дэлхийн цом(FIVB World Cup-2007) үзэв...Орос-Австрали,Аргэнтин-Түнис,Япон-Солонгос гсн 3 тоглолт бсан боловч эхний тоглолтыг нь үзэж чадсангүй..өглөө эрт босч явах бтал би гдг хүн 11 д босч бгаа юм чинь хоцрох нь аргагүй шүү дээ..манайхаас энэ тоглолт болж бсан Saitama super arena хүртэл яг 1 цаг хагас явж бгаа юм чинь...

1.Аргэнтин -Тунис ын тоглолт 3-1 ээр Аргэнтин хожсон..Аргэнтины тамирчидыг би жаахан Хиспаник,латин царайтайгаар төсөөлж байтал, баахан орос,слав,зүүн европ царайтай залуус гараад ирсэн..аймаар царайлаг,цэвэрхэн нимгэн цагаан(амэрикүүд шиг ягаан биш) царайтай,буржгар хонгор шаргал үстэй,яаг нөгөө сэргэн мандлын үейин зурагнууд дээр бдаг мөрөн дээрээ далавчтай хөвгүүдийн насанд хүрсэн хувилбар гэхээр маш царайлаг залуус байв....






2.япон солонгосын тоглолт харин японуудын илт давуу ялалтаар өндөрлөсөн нь жаахан сонирхолгүй байв,цаг хагасын дотор л 3 үе дууссан гээд бод..танхим тэр аяараа японы балиашигуудаар дүүрэн байсан тул би чимээгүйхэн шиг даруухнаар Солонгосыг дэмжив...:((

энэ өдрийн бас нэг гол зорилго нь хайрт Чиба Шиня г ойрхоноос,амидаар нь харах явдал бсан билээ..даанч тэнэг дасгалжуулагч тувт солионд (манайхан замен гдг дээ)
суулгасаар бгаад ганц ч мин талбайд гаргасангүй..тэхдээ миний суудал бараг л хамгийн урд талын эгнээ бсан тул тамирчидыг 10 мэтрийн зайнаас л харж болж байв..харин ч нэг ханатлаа??харж авсан даа,...жижигхээн биетэй,жижигхэн ч юу байхав,184см л доо,тэхдээ тэр олон 2м хүмүүсийн дунд хамгийн 「хүн шиг 」харагдаж бсан нь тэр байлаа...ноднин бас түүний тухай блогтоо бичиж бсан санагдана...

энэ 3 дахи зурган дээрхи түүний 2 толгойт булчинг хар л даа..:)))))

лаг рэвью бичдэг гэнээ...:)

Tuesday, November 20, 2007

АЯНЫ ДУРСАМЖ





сүүлийн үед зав муутайхан нааш цааш үсчсэн хүн л байна..өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Оосака Киото,Кообэ явав...нэг найзын сүйт бүсгүйг харах, далимаар нь удаан уулзаагүй бсан найз нөхөдтэйгээ уулзах, халит Оосакагийн гэй бар орж үзэх гэх мэтээр 3хан хоногт багтмааргүй олон юм төлөвлөчөөд нөгөөхийнхөө ард гарах гээд үзэж тарсан чинь навс??ядардаг байгаа...Тоокиод буцаж ирээд сайхан амрая гсн чинь хүүхэд гэж шавар гэрт ирчээд ..би унтмаар бдаг,мань хүн өөрийг нь тоосонгүй гээд үг хаяад бдаг...яриаг нь сонсож бсан наммммм..........орой 11 гэж унтаад маргааш нь 11 гэж сэрсэн...lol...

хэд хоног гадуур явсан чинь нүүр гэж 「тас цагаан 」юм л болж...өчигдөр орой усанд орох гээд бж бхдаа нүүрээ толинд хараад халит цочив..хэд хоног нүүрээ толинд харах ч завгүй явсан бх нь...зозо,уул нь овоо цагаан бсан юм шиг л авдаг гэжээшд..
тэхдээ бага байхад 「шар」гэдэг ангилалд л багтдаг бсан санагдах юм..

за за,аяны сониноо дараа зав гарахаар бичий..юу ч гсн Киото д авсан хэдэн зураг.....

zurag 1. гэта гэдэг японы модон шаахай..надад их панк санагдаад бдаг юм..тэр улаан өнгө нь их гоё зохисон бгаа биз??энэ эмэгтэй хүний гэта байна..

zurag 2.япон шүхэрний дотор тал..надад бас л энэ улаан өнгө нь таалагддаг..японд маш ус ихтэй нойтон цас ордог тул эднүүс өвөл ч шүхэр барих нь элбэг..цав цагаан цас орж байхад им улаан шүхэр барисан кимонотой ээмэгтэй ямар гайхалтай харагддаг гээч!!!

zurag3.японууд бас л манайхан шиг ямар нэгэн юм болсон үед сүм хийддээ очиж өргөл барицаа өргөөд хүслээ хэлдэг..энэ түүний нэг хэлбэр нь..өөрин хүслээ энэ даавуун дээр бичээд өлгөсөн байна.. би хэрэгт дурлаж нилээн олныг уншиж үзсэн..ихэнхи нь би шалгалтандаа тэнцээсэй, бид 2 т үр хайрла(хүүхэд гуйх ), дурлал минь бүтээсэй гэх маркийн юмнууд л харагдаж байна лээ..дэлхийн энх тайван, озоны цооролтын талаар ганц мөр ч байдаггүй шүү..lol.....:)

zurag4.энэ.хүн тэрэг түрдэг залуу..бодвол оюутан хүүхэд цагийн халтууранд явж бгаа бх гэж таасан..их хөөрхөн залуу бсан болохоор худлаа цаад тэрэгнийх нь зургиг авч бгаа царайлаад хэдэн зураг дарсаны нэг нь энэ.....

Tuesday, November 13, 2007

narlag

өчигдөр өнөөдөр 2 Токиод цаг агаар маш таатай байна..хэлэх үг алга..гадаа нарлаад суугаад баймаар гоё дулаахан,салхигүй,хүүрай,цэлмэг , цэлмэг болохоор мэдээж нартай...өглөө босоод тагтан дээр гарахаар Фүжи сан аймаар тод харагдаж энэ тэр..цаг агаараа дагаад сэтгэл санаа ч амгалан...100 жил ч амид явж болохоор л санагдаж байна шүү..:)

Өчигдөр их сургуулийн ангийн 「охин」той уулзахаар 「хотын төв」 орлоо..хаана буусийн бэ?? гсн чинь Imperial hotel(帝国ホテル)гэж ам ангайлгаж байна...ангийн найз нар Токиогийн топ буудалд буугаа л ..гоё юмаа...Энэ Импэриал отэль ни Токиодоо хамгийн хуучины түүхтэй зочид буудал..гадгаад дотооодын ВИП хүмүүс буудалладаг газар..

би ч яаж зүгээр явахав,тэрүүхэндээ төөрч будилсаар яваад очлоо..тийшээ алхаж яваад ,бие засах газар хайгаад нэг өндөр байшин руу орсий..тэгсэн чинь дотор нь 00 хайж 10 мин,буцаж тэр байшингаасаа гарах гэж бараг л 20 мин төөрөв..:))мангар том байшин наасан..

тэгээд тогтсон цагаасаа хоцорч очлоо..найз, хүүхэдтэйгээ доор буугаад ирчихсэн хүлээж бж..жижигхээн шар толгойтой хав хар нүд хөмсөгтэй хөөрхөн охин байв..монголоор яриж чадахгүй юм..англиар шулганаад, ээжийнхээ хэлсэн монгол үгнүүдийг тэгэхдээ ойлгоод бдаг болтой юм билээ...бид 2 ыг монголоор ярихаар та 2 англиар ярь л даа гээд гуйгаад бсан..:)ярианд оролцох гэхээр ойлгохгүй шар нь хөдлөөд бх шиг бсан.lol

сүүлдээ намайг тэгсийшд..I`ll talk to you in english..you can talk to me in japanese..how about that??? одооны хүүхдүүд 3 настай гэлтгүй ийм айхтар... надтай шууд наймаалцаж энэ тэр....намайг бас тэгж авсан.. би уранхай жийнс өмссөн бсан чинь ...your paaaants aaare brooooken..you haave to fix it...гээд сунжруулаад бгаам даа..JAL гсн бичиг харчаад жапан эалайнз гээд шууд мэдэж бна лээ.. би 20 хүртлээ юун жапан эалайнз...:(((

сүүлийн үед ингээд жоохон хүүхэд харахаар дотно өхөөрдмөөр санагдаад бдаг болчиж..нас явж бгаагийн шинж үү??? :)..жоохон хүүхдүүдээр юм яриулах ч муухан комэдианаас илүү хүн инээлгэдий шүү..

за,тэгээд ангийн найзтай амаа чилтэл ярив..хоол идээд,дараа нь халит кофэ уугаад дараа нь буусан буудалд нь очиж жаал дарс шимсэн шиг...Импэриал хотэл дотроо давгүй л юм билээ..тэхдээ санаж бсан шиг тийм айхтар сүртэй юм бсангүй...

дараа нь гадаа сайхан бсан болхоор ТОкио-Юүракүчо-Гинза-Шинбаши.......... гээд Акасака хүртэл алхав....дунд нь номын дэлгүүр энэ тэрд саатсан тул бараг 2 цаг хагас алхсан бхаа....Рийман(японы бизнэсман) олонтой газар гоё юмаа.. Баябага хүү байнга эргэж харах шаардлагатай болж байв.. алхам тутамд гонжоомтой гоё залуус...нүд бол бүрэн хүчин чадлаараа ажиллаастай..Ер нь майхан хатгаад ч болов тэр хавид амидардаг юм уу гэж бодов...:)...Потэтөгийн ажилын хажуугаар гарахдаа нэг залгадийм уу гснээ хүнийг ажилаа хийж бхад нь саад болоод яахав гэж бодоод чимээгүй өнгөрөхөөр шийдэв...

өө,нээрээ хагас сайнд манай Потэтө гийн төрсөн өдөр болсон юм байна..Олон хүн цуглаад гоё болж байна лээ...би ч яахав хотын захад амидардаг юм болохоор сүүлийн галт тэрэг гэж нэг аюул байна,эртхэн шиг дундаас нь гараад ирсэн..хүмүүс өглөө болтол зад паарийдсан гсн....

мисс хүүхэд бид 2 бодож бодож Потэтө д сүүлийн үед идэвхтэй gymдэж байгааг ньбодолцоод цагаан канттай ув улаан танк топ(майк),бас шоорт (арай ч дэндэхийм уу гээд ондоо өнгө сонгосон)бэлэглэсэн...түмэн хүн дотроос шууд хараад танигдаж байг гэж бодоод тийм янаг улаан өнгө сонгосон..:))

өөрөө өмсөж үзчээд гэйппой(гэй гэж шууд танигдахаар юм) гээд аалигүйтээд бна лээ..уул нь хамаагүй хөөрхөн харагдуулж бхад чинь...:)

Thursday, November 08, 2007

ISHLEL

........бид өдөр тутам давтагддаг зүйлээсээ бус зөвхөн сонирхолтой зүйлээс л уйддаг ажгуу....

юутай үнэн өг вэ

Purev

..өнөөдөр gym ний гүйлтийн зам дээр анх удаа 1 цаг тасралтгүй гүйж үзэв.. боломжийн л юм...нэг жил мил бэлтгэл хийж бгаад хагас марафон (21км)гүйж үзмээр санагдаад бгаа юм...

...хажууд 30 хан мин гүйсэн хүний хөлс шал нойтон болтолоо урссан бхад би цаг гүйчээд дөнгөж пудвоолк норох төдий л бх юм... ямар учиртай юм бол??дандаа ийм бх юм....

....маргааш манай тэнхимээс зохион бгуулж бгаа ОУ ын симпозиумын нээлт..өнөөдөр баахан сандал ширээ зөөсөн..маргааш бас хурлын танхимд ажиллана..даанч манай тэнхим зохион бгуулж бгаа болохооор оюутнууд үнэгүй дайчлагдаж бгаа ..:((..

манайд нээрээ Сөүлийн их сургуулиас нэг доктор шинээр ирсэн,,үнэн давгүй хөөрхөн залуу...аймаар намбатай ..надаас ямар ч бсан 2,3 ах бхаа гсн чинь 2 дүү наадий...инээгээ л тэр хавиар гэрлээ цацруулаад хүний хайр хүргээд бх юм..эгдүүтэй золиг..Японоор юу ч яриж чадахгүй тул халит хулит ээрч мууран үг холбож бгаа нь өхөөрдмөөр...солонгосоороо шоль поль чоль гээд юу гэж бгаа ни мэдэгдэхгүй юм утсаар яриноо бас..нэр нь мэдээж КИМ..манай тэнхим 4 Солонгостой.2 нь КИМ..:)

өнөөдөр үд дээр сургуулийн номын сан орсон чинь ямар учиртай групп юм мэдэхгүй..баахан гонжоомтой ах нар сургуулийн номын сантай танилцах аялал хийгээд явж бхтай нь таарав..:) цаасан дээр юм хум тэмдэглээ л том дипломат цүнх барьчихсан их л чухал улсууд харагдсан..туршлага судалж яваа бх гэжк таасан....хөөрхөн хөөрхөн ах нар их байсоон..өдөр болгон ийм групп ирээсэй.,.харж нүдээ баясгахгүй юу..lol...

зооз, ховч авгай шиг баахан тулга тойрсон юм бичдэг гэнээ..

Wednesday, November 07, 2007

wednesday

үсээ засуулав..би үсээ засуулах болгондoo санаагаар унадаг..бүүр багаасаа..хурдан ургаад хуучин хэвэндээ ороосой гээд...:((

дараа 7 хоногт гадаадаас 2 найз ирнэ..Нэг нь Хонг конгоос монгол охин..их сургуулийн найз..гадгаад нөхөртэй...монголд оюутан бхдаа сайн нийлдэг байж билээ..бусад найз нар ихэнхи нь хотынх тул гэрээсээ сургуульд явна.. би ганцаараа хөдөөнийх.байр хөлсөлж амьдардаг бсан болохоор эрх чөлөөтэй..тийм болохоор манай гэрт байс хийгээ л пиивдалт болдог байв..тэр хавийн япон,солонгос оюутнуудыг цуглуулаад,дээр нь манай найз нар нийлээ л хавтгай юм болдог бж билээ..би хоол хийж чадкүй болохоор ойр хавид амидардаг охидууд гэрээсээ том том аяга ,таваг,хоолны халбага гээд есөн жорын юм хангинуулаа л зөөгөөд ирдэгсэн..оюутнуууд болохоор хээгүй гоё..газраар хамаг идэж уух юм,пийваа дэлгэж бгаа л япон солонгос монгол хэл холио л сайхан байжээ..

нөгөөх нь Солонгосоос солонгос залуу..япон охинтой(охин ч юу байхав..бүсгүй..35 тай юм) тай гэр бүл болох юм..намайг гэй гэж мэддэг 2 хон 「шулуун」 найзын нэг нь..солонгосууд их хуучинсаг бдаг..энэ найз маань их давгүй..багаасаа гадаадаар дэмийи тэнэсийм болохоор их либэрал..бараг 10 аад жил нөхөрлөж байна ..намайг ер нь 2,3 ч удаа хүнд байдлаас гаргаж бсан хүн дээ...стрэйт гэлтгүй хөөрхөн залуу бий..түүнтэй хамт Оосака,Кообэ явахаар боллоо..ойрд Токиогоос гараагүйг хэлэх үү жоохон догдолс хийгээ л..

..өнөөдөр камэраа гаргаж ирж янзлав..дэлгэц нь гарахгүй болоод,SD card нь алдаа өгөөд бсаныг засуулаад,шинээр кард аваад хийсэн..давгүй шүү..урьдных шигээ ашиглаж болж байна..хэсэгтээ шинэ аппарат гэлтгүй боллоо..авсан анхны зураг нь өнөдрийн шоппинг...



「хаагэн даац」 ын криспи сандвич, чавга(одоо хүртэл чавганаас салж чадахгүй бгаа..), нунтаг кофэ 2 төрөл 100,100 гр..нэг нь blue mountain, нөгөөх нь mandheling...цаа чинь сүүлийн үед томроод тусгай зориулалтын кофэ шопоос л нунтагаа авдаг болсон..:))

zuudendee bi



марзан юм байх юм..өчигдөр Брад питт ийг зүүдлээд балай авч байнаа

хүүр чинь яаж ч яваад манайд ороод ирчихсийм....манай угаалгын өрөөнөөс алчуууртай гараад ирэх юм..тэгсэнээ ..

..за,яахав ..чамайг гээд зөвшөөрлөө шүү гээд алчуураа аваад нүцгэн болохоор нь би тэнэг юм шиг чичирч очоо л юмнаас нь барьж үзэж бх юм..тэгсэнээ бас болоогүй санаснаас миа юм бна гээд бодсон чинь сэрчих юмаа..аймаар хөлөрцсөн байж уу...

элдэв юм зүүдлээд ертөнцийн төгсгөл ойртож бгаа догоо..

гэснээ одоогоос бараг 10 аад жилийн өмнө шал дургүйм байж зүүдэндээ Ариунаатай 「юу яаж」үзсэн юм байна..Ариунаа аймаар 「халуун」 байж уу...:) бас Койзүми шүшо той үзсийм бна..lol...

боломжгүй юм гэж үгүй зүүдний ертөнц мандтугай гсн..гснээс яавал Tony leung ийг зүүдэндээ авчирах уу??? :)

Monday, November 05, 2007

FEIST-

сүүлийн хэд хоног Файст (feist) гээд энэ бүсгүйг асар их сонсож бнаа...анх I pod CM song болсон 1234 ийг сонсоод ямар давгүй дуу вэ гэж бодоод Tower т CD г нь сонсож үзсэн чинь юу вэ урдаас шууд нок аут хийж бгаам чинь..Reminder гэж шинэ цомгийг нь аваад маргааш нь дахиад Let it die гээд debut album ийг нь авсан..

хоолой сайтай дээр нь тэгээд их панк юм..энэ My man my moon дууных нь клип их күүл юм байна..fatboy slim ийн Weapon of choice той жоохон төстэй харагдаж байна..

tuunii tuhai

......нэг мэдэхэд л 11 сар..удахгүй 2007 он (ч бас) дуусахнээ..өчигдөр Шинжүкү орсон чинь GAP аль хэдийн 「ёолк」оо чимчихсэн бна лээ..хараад бараг л цочсон гэж бгаа... юу билээ энэ чинь ..нэг л таньдаг төрх байх чинь????хот тэр чигээрээ улаан цагаан өнгөөр гоёдог тэр улирал аль хэдийн эхэлчихжээ..

....「хүүхэд」 манайд ирээд 2 хоноод явсан биш би гэдэг хүн өдөр шөнө солигдож орхилоо.шөнө (өглөө?)4 хүртэл унтахгүй..мэдээж намайг унтуулахгүй..:)..ганц ирэхэд нь хаяад унтаад өгвөл бас муухай гэс хийгээд гүрийгээд..ер нь манай хүний амьдралын хэв маягт нь хазгай далий юм их байнаа.. жишээ нь хоол идэх цаг нь замбараагүй...би жишээ нь болж өгвөл орой 8,9 ээс хойш юм идэхгүй бхыг хичээдэг...харин мань хүн шөнийн 2 цагт босоод гоймон чанаад унадаг гээд бод доо..:).
оранж жүүс аймаар их ууна..лаг чихэртэй биенд муу гэхээр ер тоох шинжгүй..:(..кофэ нд саахарыг бол намайг цочтол хийнэ шүү дээ..тэр хүн ер нь цай,ус гэж умдаан бдагийг мэддэг шинжгүй ээ..гэх мэтээр түүнийг бага багаар 「нээж」 л байна...

түүнээс авах юм нь намайг бодвол аятайхан хоол хийчдэг,тэрэндээ ч дуртай юм ,,амар..дэлгүүр явах мангар дуртай..даанч нэг орохоороо гарахаа мэдэхгүй юм..жишээ нь нэг алим авлаа гэхэд би бол захаас нь нэгийг аваа л гардаг..мань хүн бол дор хаяж 5,6 г барьж үзэж ,эргүүлж тойруулж,үнэрлэж арай л хазаж амсах нь холгүй юм болж бж авах жишээтэй...тэгсэн тэр нь их учиртай юмсанж..тэднийх(аав ,ээж нь гсн үг) нутагтаа ногоо жимсний дэлгүүртэй бсан юм гэнээ..энэ нь тэдний гэр бүлийн гол бизнэсс бсан болтой..бага байхдаа хичээл тарж ирээд гэрийнхээ дэлгүүрт тусалдаг,ногоо жимсээ татахад нь (манайхаар бол бөөндөж авахад нь) аавтайгаа хамт явж туслалцдаг бсан болохоор тэр зангаа одоо ч гсн тавьдаггүй гэнэ..ногоо жимс зарж бгаа газар байвал ,,хэр зэрэг шинэ байна?,үнэ нь хэр байна,үнэ нь бараатайгаа зохицож бна уу гэх мэтчилэн шинжиж харах нь түүний хувьд хобби бололтой..уул нь бол манай хүн гэрийнхээ дэлгүүрийг өвлөж авах ёстой..гэтэл уг хүн нь урлаг сонирхдог..аав ээжээсээ зөрж зүтгэсээр бгаад Токиод суурьшчихсан буцаж нутагтаа очоогүй гэж байгаа..ингээд эдний гэр бүлийн бизнэсс ааваар нь дуусгавар болж бгаа юм...харамсалтай байгаа биз??
муу хогийг нутаг руу нь хөөж явуулдийм уу??кэкэ..


P.S:манай гаднах моднууд 「шарлахгүй」「 улайгаад」 байх юм..урьд н тийм бгаагүй юмсан..энэ жил л учиргүй шарлаж ,улайсан мод харах дуртай болчиж..газраар нэг навч хөглөрөөд гоё намар болж байноо..навчин дундуур 「шард шард」гэлгээд дуу гаргаад туучих ч урамтай шүү...даанч энэ японууд зам дээрхи навчнуудыг бүгдийг нь шүүрдээд цэвэрлэчих юм..уул нь зам дээр хөглөрч бхдаа л хамаагүй гоё харагддаг биз дээ...

Thursday, October 25, 2007

namriin shuleg


...Бүлэг цагаан дэрсний гэрэл доор суун
Бөн бөн будан залгилж дүүгээ хүлээмүү...
(Д.Нямсүрэн)


нэг тийм цэвэр мэдрэмж...Дорнодод очиж үзэх юмсан..

burheg odor

ямар зэврүүн хүйтэн өдөр вэ??гэтэл би баахан угаалга хийгээд бдаг..мөн өдрөө олов оо..

өнөөдөр нэг ажилын санал ирж байна..3 долоо хоногийн богино ажил..яахав??

бас нэг хөөцөлдөж бсан ажил бүтэх тийшээгээ хандаж бх шиг байна...хонгилын үзүүрт гэрэлллл!!!!!бүтээсэй............

...өчигдөр хөлний дасгалаа хэтрүүлсэн болтой....зүүн өвдөг сонин хөндүүр болчихож...

өчигдөр 1 аальгүй хүүхэдтэй нийлж жаал юм ярив..Шибуя-Харажүкү-Шинжүкү гсн чиглэлээр юм ярингаа алхсан юм бна...гангар гунгар гангар гунгар....замаараа ганц 2 аяга кофэ хороосон шиг,зөрж өнгөрсөн эрчүүдийг нэг бүрчлэн авч хэлэлцсэн шиг ..аальгүй хүүхэд тас тас хөхрөө л..орой нь бид 2 дээр Потэто нэмэгдсэн...цаа чинь пиивнаас гараад цайнд орцсон ...:) цай л баруун солгойгүй уугаад бгаа..ойрд монголоор яриагүй хөгжилтэй байв..

өнөөдөр үдийн цайгаар нэг сургуульд сурдаг өвөрлөгч найз гэрт ирэв..2уулаа кофэгоо дундаа тавьж бгаад дэвэн дэлхийн хамаг сониныг авч хэлцэв..тэдний тэнхимийн нэг хятад сая нутаг хариад ирсэн чинь манай сургуулийн тамгыг хуурамчаар хийлгүүлээд ирсэн байна гэнэ..тэр тамга дарсан цаасыг надад үзүүлсэн..ялгахын арга алга..тэхдээ ийм юм хийе гэж яаж толгойд нь ордог бнаа..

хятадын хотуудад тамга дууриалгаж хийж өгдөг газар хог шиг олон бдаг гэнэ..ердөө л 10 хэдэн мин д хийгээд өгдөг гсн..пасспортны тухайд ч мөн адил..дашрамд ,манай энэ найз 1970 онд төрсөн мөртөө 1976 онд төрсөн гсн пасспорттой..улаан цайм бараг 40 тэй хүн шиг харагддаг мөртөө одоо 31 тэй гээд зүтгэчих жишээтэй..Япон луу гарахад нь насны хязгаар заасан бсан учир ингэж насаа дарсан юм гсн..

Wednesday, October 24, 2007

heden mongol blogoor shagaigaad torson setgegdel

....ӨӨРИЙНХӨӨ ТУХАЙ БИЧНЭ ГЭДЭГ БҮГДИЙН ТУХАЙ БИЧИХИЙН НЭР.......

хэн нэгний тухай биш ,зөвхөн өөрийн нүдээр харж,өөрийинхөөрөө мэдэрч ,өөрийн толгойгоор ,өөрийн тухай бичдэг болохоор Өлзийтөгс ч юм уу Мүраками ч юм уу, Аюур,Галсаа г.м нөхдүүд сонирхолтой бдаг бх..

нэгэн залуу уншигч нь(15) өөрийнхөө тухай их л мундагаар танилцуулаад (btw,тэр бацаан,японы ирээдүй,үлс төр,баахан -изм г.м сэдвээр том том бүлтэрсэн байв..кавайкүнай!!)

та миний насан дээр (15) юу боддог бв даа? гсн чинь Мүраками ингэнээ..

1.охид
2.сээгэс
3.яаж охин 「унагаах」 вэ???...гсн 3 юм л боддог бсан гэж авсан...heavy hand...:)

түүний шинэ эссэнүүдээс бүрдсэн 「走ることについて語る時に僕の語ること」гдг шинэ ном гарсан байна...очиж авья байз...Номын гарчиг мэдээж Raymond carver ийн「What we talk about when we talk about love」аас гаралтай..

Tuesday, October 23, 2007

uglel

хэд хоног ханиадтай зутрав...:((

нусаа гооожуулаад улаан хамартай мөртөө л тоохгүй жүжиг үзээд яваад бсан гэж байгаа.. Bertolt Brecht 「the three penny opera」аас сэдэвлэсэн三文オペラгээд мюзикл маягийн жүжиг..асар уйтгартай байв..эвшээлгэх,дүндүүр нь коридорт гарах,халит унтах маягаар үзэж өнгөрүүлэв..Бродвэй хувилбар нь арай сонирхолтой болтой..Ер нь хараад бхад японууд мюзикл д дуртай ч гэж жигтэйхэн..нэн ялангуя 10 а гийнхан..манай ангийнхан .....「биан」охидууд 10 б шүү...lol

даанч эднүүс хайран юмыг яйран болгоод хаях юм..ядаж бхад жижигхэн жижигхэн зураасан нүдтэй хүмүүс нэг нэгнийгээ Жэнни , Саара гэх мэтээр дуудахаар инээд хүрээд бх юм..хятад эсвэл япон хүний дүрд цагаан аристан хүн тоглож бгааг харах ямар инээдтэй бдаг билээ..тэрэнтэй ижил юм уу даа..дор хаяж л дээл өмсчихсөн цагаан аристан хүн ямар ч эвсэлгүй харагддаг даа???

оноосон нэр ,газар орон гэхээсээ илүү тухайн зохиолч,найруулагчийн хэлэх гсн санаа,эсвэл үзэл бодол нь чухал тул хаана тоглож байна вэ гэдгээсээ шалтгаалад нэр энэ тэрийг нь өөрчилчихсөн нь зарим тохиолдолд хавьгүй илүү санагддаг...цаад хүндээ ч хүрэхэд амар..Шэкспирийн Лир ванг Күросава акира 「Ран(乱-самуун??үймээн??)」болгоод ,бүх юмыг нь Япон болгоод өөрчилчихсөн бсан..Күросава Акира гаас миний хамгийн дуртай кино нь энэ Ран..

Жүжигийн дараа Сангэн жая гаар баахан алхав..Токиогийн захиргаанаас энэ дүүргийг зориуд Шоова маягаар(1925-1989) хадгалж үлдээж бгаа юм байна.. Жижиг худалдаа эрхлэгч мухлаг,дэлгүүрүүдийг дэмжих үүднээс том супэрмаркэт оруулахгүй,тэр хавийн үзэмжийг хадгалахын тулд өндөр байшин барихгүй г.м...маш аятайхан газар байв..

Сэдвээсээ халихад манай УБ саяхныг хүртэл цомхон , бас ч гэж хөөрхөн хот байв шүү..надад нэн ялангуяа танктай хөшөөнөөс авахуулаад Сүхийн талбай н эргэн тойрны хот төлөлвлөлт маш таалагддаг байв..

Танктай хөшөө гээд хөөрхөөн хөшөө байсныг 「гадны зочидын өөдөөс танк,буу байрлууллаа」 гээд аваад хаясан..одоо шал зохицолгүй ,Зайсан толгой дээр монгол хүн орж болдоггүй Солонгос цэцэрлэг, Бурхан Буддагийн газраа олоогүй өндөр хөшөөтэй зэрэгцээд 「зогсож 」 бгаа..хөөрхий амьтан..ар фонон дээр нь бас болоогүй Чингис хаан гээд томоор палийтал нь шохойгоор биччихсэн бгаа..ингэж уул бузарлах санаа яаж эрүүл хүний толгойд ордог бнаа

уул нь энэ танктай хөшөө монгол хүмүүсийн хөрөнгөөр бүтээд,2 р дайны үед Орост аялж явсан бас л манай түүхийн нэг өвөрмөц хэсэг..надад танктай хөшөөг байрнаас нь нүүлгэсэн нь Соц үед хамаг бурханаа эвдээд хаясантай л 「агаар нэг」 санагдсан...

за тэгээд Засгийн ордноо тойроод Дуурийн театр,СТӨ,МУИС,Байгалийн түүхийн музэй,Дуурь, Драмын театр ,Төв шуудан,төв номын сан,Чойжин ламын сүм гээд дандаа боловсрол ,соёл урлаг зонхилсон барилгуудтай..тэд нар нь архитэктүр сайтай..сонгодог хэлбэртэй байшингууд зонхилж бсан..Соц үед бас л олон талаас нь бодож ,их ухаантай төлөвлөжээ гэж бодогддог...

одоо тэгсэн чинь????бүгдээрээ мэдэж бгаа бх..Голомт банкны асар царай муутай барилга..тэр хавид ганцаараа гозойгоод муухай...Дээр нь одоо хамгийн том гамшиг MCS iin зочид буудал яг нар хаагаад баригдаж бгааг бүгд мэдэж бгаа..сэрзийгээд ямар муухай.. тэндхийн цэцэрлэгийг устгаад Дуурийн театр тай яг тулгаад барисан бгаам даа..сонингоор нэг хэсэг шуугиад намжсан..энэ жил очихдоо харсан чинь маш муухай харагдаж байналээ..бас талбайн яг чанх урд нэг өндөр барилга бариад ббсан..юуны барилга юм мэдээгүй..яг одоо манайд өндөр хөгжил гэдгийг өндөр барилгаар төлөөлүүлж ойлгодог бурангуй үе үргэлжилж бгаа тул яалтай ч юм..УБ ыг тэрчигээр нь эвдсэн хүн нь одоо Ерөнхий сайд болж дэвшээд МУ ыг удирдаж бгаа..:((

zz,халуурахаа болий...

Saturday, October 20, 2007

Hip hopchin Bayabaga

гэгэ,,баябага хүүхэд гэв гэнэт хип хоп чин болсоон...Kreva(японоор күрэба гэж дуудна) гээд дуучиний 「Күрэба ий нони」...өвөрлөгч маягаар орчуулбал 「ирвэл болчих биш үү??」...lol...эсвэл 「ирвэл таарчих бишүү??」..



дахилтан дээр нь Spitz ин Күсано масамүнэ дуулж бна..сонирхсон хүн заавал дуустал нь нэг сонсоод үзээрэй..ккк...бид нарыг оюутан бхад манай япон хэлний багш япон дуу зааж өгөхдөө дандаа энэ Спиц гээд хамтлагийн дууг зааж өгдөг сөн..Спиц д дуртай хүмүүс дунд муу хүн бхгүй ..гээ л авдаг бж билээ.(スピッツが好きな人で悪いやつはいない)

сүүлийин 5,6 жил япон дуу (j-pop)  сонсохоо болиж дээ..бага бхдаа их л сонсдог байлаа....ялангуя энэ Спиц гээд хамтлагийн улаан фэн байв шүү.. шүлгийнх нь утгыг ойлгохгүй ээ..үгнийх нь оноосон утгыг мэдээд бдаг..гэтэл юу хэлэх гээд бгааг нь ойлгодгүй бж..тэгээ л тувт багшаасаа асуугаастай..тийм нэг дандаа хийсвэр утгатай шүлэгнүүд бдагсан..

далимдуулаад ганц хоёр япон хип хоп..Сакамото рюүйчи feat MC sniper(solongos!!!!)-undercooled..энэ дуун дээрхи хятад хуучир гоё сонсогдож бгаа биз?Сакамото рюүйчи гэж нөгөө Сүүлчийн эзэн хаан гээд Манж Го улсын Пу И хааны тухай киноний хөгжим бичдэг нөхөр...

Thursday, October 18, 2007

Coming out hiisen hotiin darga nar..

Одоогоор миний мэдэхийн европын 2 том хотын дарга хүн өөрийгөө гэй гэдгээ албан ёсоор зарлаад байна.Берлиний мэр бол давгүй л залуу байна..lol...


1.Klaus Wowereit-Германы Социал Дэмөкрат намын гишүүн.2001 оноос Бэрлин хотын дарга.Царайлаг төрх,мэдрэмжтэй хувцаслалт,илэн далангүй зангаараа Германы хамгийн олны таашаалыг хүртсэн улс төрч болж чадсан.
2001 онд Бэрлин хотын даргын сонгуулийн өмнөх намын их хурал дээр「Ich bin schwul – und das ist auch gut so」гэж өөрийгөө coming out хийсэн.(герман хэл мэддэг хүн байвал эх хэлнээс нь орчуулж өгнө үү.плийз!!)



2.Bertrand Delanoë-1995 оноос парламэнтын гишүүн.1998 онд М6 сувгийн шууд нэвтрүүлгээр өөрийгөө бэлгийн цөөнх гэдгээ албан ёсоор зарласан..Францын улс төрчидөөс энэ алхамыг зоригтойгоор хийсэн анхны хүн болж байна..2001 оноос Парис
хотын дарга.

Лондон гийн мэр нь маш нэртэй gay friendly хүн байдгийг бүгд мэдэх бх..Хэдэн жилийн өмнө Москвад Лужков гэй парад хийлгэхгүй гээд бөөн юм болоход албан ёсоор эсэргүүцэл илэрхийлж бсан билээ..

Харин Токио гийн захирагч нь Ишихара шинтаро гээд алдартай нацист өвгөн байдаг..Оросын Жириновский гоос нэг их дутахгүй..зөвхөн гэй хүмүүс ч биш Ази хүмүүс нэн ялангуя Хятад ,Солонгос Оросуудын тухай түүний амнаас олигтой үг унаж бсан удаагүй..Японы хотуудаас Саппоро хотын захирагч харин жил болгоны Саппоро гэй параданд оролцож,үг хэлдэг,өөрөө оролцож жагсдаг..

Тайбэй хотын дарга Тайбэйг Азийн хамгийн gay friendly хот болгоно гэж зарласан..Ер нь Тайван Азид анхны ижил хүйстэний гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн улс болох магадлалтай байгаа..(тайландад зөвшөөрцсөн ч билүү??)

Манай УБ ын захирагч одоо хэн гэж хүн бгаа вэ? ямархуу залуу байна вэ??кэкэк

Monday, October 15, 2007

LGBT hun am bolood market


Nikkei shinbunд бичсэнээс үзвэл япон дахь LGBT(lesbian gay bisex trancegender) зах зээл буюу бэлгийн цөөнх хүмүүсийн зах зээлийн хэмжээ нь 6,000,600,000,000иэн???6 兆6000億) юм байна..за, ямар ч л бсан толгой эргэмээр их тоо гарсан байна..энэ нь японы нэг жилийн архи,спиртний төрлийн ундааны зах зээлтэй тэнцэх хэмжээ гэх..
(японы хүн ам хэд билээ,эднүүс архийг яаж уудаг билээ гээд бодохоор асар том зах зээл болох нь харагдана.

Энэ судалгааг 40,000 хүний дунд явуулсан бөгөөд судалгааны үр дүнд японы 20-59 насны хүн амын 4 % нь бэлгийн цөөнх байна гсн тооцоо гарчээ.Ингээд тооцохоор Японд 2 сая 740 мянган гэй лэзбиан г.м бэлгийн цөөнх байна гсн үг..Гэхдээ энэ нь зөвхөн өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүний тоо бөгөөд 「ижил хүйснийхээ хүнийг сексийн үүднээс хардаг,таашаадаг」гэж хариулсан 5,6% ийн хувийн саналыг(ийм хүмүүсийг closet gay буюу нуугдмал гэй гэнэ) нэмбэл бараг 10 хувь буюу 10 хүн тутмын 1 нь ижил хүйстэн бх магадлалатай гсн судалгааны хариу гарчээ..(дашрамд дурдахад ноднин Английн засгийн газраас тус улсын хүн ам дахь бэлгийн цөөнхийн тоог 6 % гэж зарласан юм байна)

энэ бүлгийн хүмүүс нь гэр бүлээ тэжээх,хүүхэд өсгөх гэх мэт үүргээс ангид тул эдийн засгийн хувьд биеэ даасан,худалдан авах чадвар сайтай бдагаар 1 р шалтгааны г тайлбарлажээ..2000 онд явуулсан судалгаагаар Амэрикийн гэй хүмүүсийн орлогын хэмжээ ижил насны бусад хүмүүсийнхээс 2 дахин их гсн хариу гарсан бх юм..

2.. тэд шинэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг маш идэвхтэйгээр худалдан авдаг.. сонирхдог..бусад давхаргыг бодвол маш мэдрэмтгий гсн байна..

3. гоо сайхан,гоёл моодонд оо их анхаарал тавьдаг..

4.бусад давхаргатай харьцуулахад internet shopping хамгийн их хийдэг бөгөөд net literacy (интэрнэт ашиглах чадвар)ч төдий хэмжээгээр өндөр түвшинд бдаг.г.м ин шалтгаануудыг дурджээ...

маш тодорхойгүй зүйл олон бгаа ч ерөнхийдөө Европ Амэрикт том компаниуд маркэтингийн бодлогодоо нилээн анхаарал тавих болсон бөгөөд японы хувьд одоохондоо нилээн хуучинсаг байдлаар компаниуд хандаж бгаа гсн бх юм..

яагаад ийм юм яриад унаваа гэхээр өчигдөр орой хүүхэдтэйгээ цуг нэг хоолны газар орсон юм..нилээн хэдэн удаа орсон учир эзэн өвгөн нь сайн таньдаг,мэндэлж бариад ойр зуурын юм ярьдаг юм л даа..

тэгсэн зурагтаар нэгэн алдартай шоу нэвтрүүлэгт 2 гэй залуу(Икко то Каба чан) ороод юм ярьсан чинь нөгөө өвөө..гомо залуу бла бла.......гээд баахан тэнэг юм яриад унасан..мэдээж тэр хүн бид 2 ыг тийм гэж мэдкү..өөрийгөө их л сонирхолтой ,инээдтэй юм хэлчлээ гэж бодсон бх...гэтэл бид 2 урдаас нь эвгүй хараад бдаг..дахиж ийшээ орохоо болий гэж ярисан..хэн мэдээж өөрийгөө доромжлуулах сайхан санагдав гэж..энэ мэтээр олон бизнэсмэн хэрэглэгчээ, олон улс төрч дэмжигчээ алддаг бхаа..нэг доромж үг хэлсэнээр хүн амын 5 % ийн саналыг алдаад байвал юу болохов..

ийм юм тэгэхдээ их тохиолдоноо..ялангуяа манайд бол арай л дэндүү..хамгийн сайн найз минь урдаас харж суугаад л ..бузар,булай,хүнээс гажууд гээ л авч өгнө дөө..
тэр найз маань жишээ нь Монголдоо л топ их сургууль төгсөөд гадаадад магистр хамгаалцсан англиар тачигнатал ярьдаг бидний хэлдэгээр боловсролтой залуу...

мэдээж тэр найз маань намайг 「шулуун биш」гдгийг мэдэхгүй..тэр талар ямар мэдлэг мэдээлэлгүй найзыгаа буруутгах бас хэцүү.. бид 2 хоюулаа л харанхуй нийгэмд өссөн..

ижил хүйстэн бх гдг сонголт биш болохооор чиний аав, ээж ,ах дүү,хайртай найз чинь,өдөр болгон зурагтаар ярьдаг УЙХ ын гишүүн(манай нэг найзын ex boyfriend нь одоо УЙХ ын гишүүн хийгээл өдөр олгон зурагтаар гараад бдиймбилээ)
хэн ч бж болно гэдгийг мэддэггүй..Хамгийн гол нь манай нийгэмд энэ сэдэв бараг л хориотой тул бүгдээрээ ил гарахас айж эмээж амьдардаг..тийм болохоор бидний нүдэнд харагддаггүй ажиглагддаггүй...

өнгөрсөн сард нэг монгол сонин дээр МОнголд 11 мянган гэй бий.. гээд бичсэн бсан..энэ бол яаж ч бодсон шал худлаа тоо л доо..монголын хүн амыг 2 сая 600 мянга гээд хамгийн багаар хүн амын 3 % гээд бодоход дор хаяж 80 мянга гсн тоо гарна.5 хувь гээд бодвол 130 мянга гсн тоо барагцаагаар гарч байна..энэ бол огтхон ч хэтрүүлэг тоо биш юм..гагцхүү ил гарсан нь хэд вэ гэдэг нь сонин болохоос...

тэхдээ хэдэн жилийн өмнөхтэй харьцулахад дутуу дулимаг ч гсн тэр талаар ойлголттой ,эсвэл ойлгохыг хичээдэг хүн их олон болсон шиг санагддаг..ялангуя бүсгүйчүүд..даанч хаа хамаагүй намайг өрөвдөж давхиад бдаг нь жоохон хэцүү...:))
яаж азаар стрэйт болоод төрчөөгүй юм гэж боддог хүнийг өрөвдөөд бхаар жаахан хэцүү биз дээ???...lol...

дээрхи мэдээнүүдийн source нь
Nikkei shinbun
Gay Japan News
R25
Ameba News

Kanamori Jo






фүүү,,энэ хагас бүтэн сайнаар хачин завгүй амьтан л гүйгээд байв..
5 дахийн орой....................юу болсоныг бичкү ээ...:)
хагас сайнд Потэтө,пөтэтөгийн найз залуу, мисс хүүхэд , би , дээр нь нэг япон залуу гээд 5 уулаа Токиогоос 2 цагийн зайтай Чичибү гэдэг газар очиж camp хийхээр явав..

Очоод гол дээр баахан буу халж суугаад, мах шарж идээд,халүүн рашаанд орчоод орой нь зад муушигдсан...:)..2 япондоо муушигны дүрэмийг зааж өгж бгаад тоглосон..мэдээж шийтгэлтэй....мэдээж 2 япон нь ээлжлээд шийтгүүлээстэй...:)).ойлгомжтой

дараа нь чөтгөрдөх гэдэг тоглоом тоглосон..манай 2 мэдээд бсан..харин би анх удаа тоглож үзсэн..монголд энэ тоглоомны хаагуур нь яваад бсан минь тодорхойгүй..японд бас бдийм билээ.. дүрэм нь арай жоохон ондоо юм гсн..Бабанүки,Жижинүки гээд...гэх маягаар их л хөгжилтэй явав.....

маргааш нь үд дээр Токио д буцаж ирээд хүүхэдтэй хамт noism гээд contemporary dance тоглолт үзэв...Энэ тоглолтыг үзээд гол дүрийнх нь Kanamori Jo гээд бүжигчин залууд шууд л зүрхээ өгч орхив...их гоё залуу бсан....яджаахад тэр олон хүн дотор ганцаараа цээж нүцгэн бүжиглээд бгаа юм чинь би яахий??..:)

би нилээн ойрхоноос үзсэн мөртөө хүүхдийн дуранг тоглолтын турш ганцаараа эзэмшчихсэн...шуналтаад бүр тод хармаар санагдаад...:) дурангаар тувт тэр залууг хөөж үзсэн болохоор бусад нь яаж бүжиглэсэнийг олигтой харж чадаагүй....:((

тоглолтын дараа хүүхдийг панаалдаж бгаад after talk (アフタートーク)гээд арга хэмжээг нь үзэв..бүжигчид нь бүгдээрээ тайзан дээрээ гарч ирээд үзэгчидийн сонирхсон асуултанд хариулдаг юм байна..даанч нүцгэн биш, хувцасаа өмсчихсөн бсан..:(

манай хүн намайг ...тийм их таалагдсан юм бол ...найз залуутай юу? гээд асуучаач гээд бсан...:))лаг хүйтэн төрхтэй,тэр нь тэхдээ өөрт ни их зохиж бсоон...

Урьд нь балэтийн бүжигчин бгаад Франц,Швэд г.м Европын орнуудын театруудад бүжиглэж бсан юм байна..2002 оноос нутагтаа ирээд бүжигчинээс гадна бүжиг дэглээч,найрүүлагчаар нэрд гарч яваа нэг ийм сайхан?залуу байна..

Friday, October 12, 2007

yanzan bur


намар болжээ..энэ манай сургуулийн кампус(өвөр монголчууд кампусыг хүрээ гэж орчуулсан нь их зүгээр санагдсан..) дотор бдаг жижигхэн цөөрөм.. хааяа агаар сайхантай өдөр энд очиж жаахан далийж суудаг юм..өнөөдөр үдийн хоолоо бариад очсон чинь ондоо бас нэг бүсгүй суух юм..гадаад оюутан болтой.. лалын шашинтай бүсгүй толгойдоо алчууртай...алчууран дотроо толгойтой гсн нь зөв ч юм уу...ххихихи..ийм бүсгөй ус хараад таг сууцсан байна..би ч холхон очоод хөгжимөө асааж чихэндээ хийчээд хоолоо идэв.....мод хэрхэн шарлаж бгааг жаал гайхаж суув..нэг өглөө сэрэхэд л шав шар болчихсон бх юм..

саяхан шинээр баар нээсэн найзын ээж нь Осака гаас ирсэн тул өчигдөр очиж уулзахаар 2чомэ оров..замаараа Потэтө бүсгүйг уруу татсан чинь наян юм болж аальгүйтэж бж тээр орой болсон хойно ирэх юм..:)..ажил нь их бгаам гэнээ...

Потэтө той чинь за байз нилээн удаан уулзаагүй бсан юм..2 долоо хоног,3 ч билүү???   үсээ хусуулсан гээд бхаар нь бүр халзан болгоцсон юм бх гэж бодсон чинь жоохон богиносгосон л юм бээлээшд(хашаа санаас зээлдэв.:)
өөрт нь тэхдээ зохиж байсоон..халит харахад гайгүй залуу ч юм шиг л харагдаж байналээ.. Потэтө г миална уу гэхээс магтаж үзээгүй..өчигдөр магтсан би..:)

нээрээ По г үсээ хусуулцсан гэхээр нь шууд Даяар Монголынхон санаанд оржийлээшд..айхтар урт гартай залуучууд юмдаа..японд хүртэл гар хөл нь бгаа бх нь ухааны юм санаанд орж байв...:)....энэ муусайн барилгачин хятадууд матэриал голно гэж бхгүй манай По г хүртэл чангаасан бх нь бш д гээд..жоохон уур хүрч л байлаа..lol..

нээрээ найзын ээж ярьж бсанаа яагаад Потэтө болоод явчиваа...

82 той эмээ гсн чинь лаг цоглог...надаас л ямар ч бсан цоглог..зэрэгцэж сууж бгаад ана мана хайр дурлал яриад бгаа хүнийг цоглог гэхээс ондоо юу гэхэв..намайг 「найз залуутай болсон гэлүү, болоошдээ, овоо доо ухааныюм яриад доош нь хийгээд бсан...:)...их хөөрхөн эмээ....өчигдөр би бс хийгээ л мөрөөрөө гараа давуулаад нуруугаа илээд бсан юм..gym орсон тул жаахан хөндүүр ч юм шиг болоод бсан хэрэг л дээ.. тэгсэн чинь доошоо өнгийгөөд цүнхээ ухаж ухаж бсанаа өөрийнхөө үе мөч янгинаж өвдөхөөр түрхдэг өвчин намдаагч гаргаад ирсэн,.. бөөн хүн хараад бхад ..энэ ёстой сайн..сэнгэнээ л өвчин нам болдий гэж авдий.....тэгээ л баахан хүн харж бхда би нээх өвгөн юм шиг нуруундаа эм түрхээд.....lol....

энэ эмээ өвгөнөөсөө хойш ганцаараа амидарч бгаа..айхтар бгаа биз? би бсан бол бхгүй ээ..али хэдийн өөр өвөө хайгаад яваад өгсөн гсн...кэкэ..тэхдээ өдий насны хүн ганцаараа амидарна гэхээр бас л..хүү нь..ир гэхээр ирдэггүй юм, гэж байна лээ..

яг энэ асуудал манайд бас тулгараад бгаам л даа.. манай ээж одоо 65 тай ганцаараа амьдардаг...ойрхон нь манай 2 ч эгчийнх бгаад ,хамт амьдарья гэхээр би хүнд гай болохгүй ээ..гээ д зөрүүдлээд очигүй бгаа юм...ганцаараа бх нь дураараа ,зоргоороо бж болдог болохоор тэрэндээ дуртай бдаг болтой юм..дээр нь аав ,ээж 2 ийг анх гэр бүл болоход өвөөгийн тааруулж өгсөн гэр одоо хүртэл бдаг юм л даа.40 хэдэн жилийн өмнөх эд шүү дээ...тэр гэрийг л эцгийн чинь голомт гээд,,байр сууцанд орлоо гээд орхиж болохгүй гээд сүүлийн 10 жил лав тувт бариастай...тэр гэртээ хоргодоод бдаг болтой юм билээ..

хотод ирэхээрээ 7 хоночоод харилаа харилаа гээд яваад өгдийшд.манай ээж....цайг нээрээ гал дээр чанах , плитка н дээр чанах шал өөр амттай болдог гсн.. тэгээ л цайгаа санаад бдаг юм шиг бна лээ...бараг л дан ганц цайгаар амидарчдаг хүн чинь аргагүй юмуу доо.

манай хүн цөс муутай болохоор мах ,гурил нэг их идэж чаддаггүй..ногоо,цагаа,цай энэ тэрээр л болгоод бдаг юм...тийм болохоор л 30,40 жил нэг жингээ барьсан бхаа..ерөөсөө галбираа алдаж таргалж үзээгүй гсн..

за за далийж өгч байна даа..ингэсгээд болий..

Ali ni??




сая 5 сард Монгол явахдаа авсан зурагнуудаа үзэж бтал энэ зураг гараад ирэв..

энэ хөшөөг та бүхэн ЗГ ын ордоны ард,Байгалын түүхийн музэйн урд бдагийг мэдэх бх..Хулгайч нар зэсийг нь авах гээд хөшөөг хүн харахүн аргагүй болтол нь сүйтгээд явчихсаны дараа ингээд хар гялгар уутаар түр зуур бүрхчихсэн бсан нь нүдэнд содон туссан хэрэг..надад тэхдээ яагаад ч юм энэ хар бүрхүүлтэй хувилбар нь илүү санагдаад болдоггүй.. магадгүй,ямар нэгэн 「боогдсон эрх чөлөө」, эсвэл ердөө л бидний харанхуй бүдүүлэгийн билэг тэмдэг бж болохоор санагдана....

танд юу гэж бодогдож байна??

Wednesday, October 10, 2007

no music no life

өнөөдөр өөрөө өөртөө шинэ нээлт хийсэн шигээ сууж байна..Мүракамигийн зохиолын гарчигнууд дотор 60,70 аад оны алдартай дуунуудын нэр oлoн бдгийг түүнд дуртай хүмүүс мэдэх бх..Norvegian wood,South of the border,The end of the world,
g.m ..өнөөдөр хотын номын сангаас олж ирсэн Oldies but goodies гсн СД сонсож бгаад Бий жийз ийн New york mining disaster 1941 гсн дуу бдгийг илрүүлэв...「ニューヨークの炭鉱の悲劇-Нюү Ёоркийн уурхайн гамшиг」ийн гарчиг энэ дуунаас гаралтай бх нь....бас дахиад нэг..

энэ цомогт Боб Диланы Blowin in the wind байв,....

.....The answer, my friend, is blowin' in the wind...
байз байз....юу билээ...

энэ чинь барагцаалаад орчуулбал..асуултныхаа хариултыг чи найз минь,салхины чимээнээс олж сонсоорой...гсн үг биз дээ..тэхээр 「風の歌を聴けーСалхины дууг сонс/салхины чимээг чагна」 чинь энэ дууны шүлэгээс үүдэлтэй бх нь,.....дээр нь түүний зохиолууд дээр Боб дилан ы нэр олон дахин гардаг санагдаад өөрө ч гсн дуртай л бж таараа гэж дүгнэв....

их л чухал нээлт хийсэн хүн шиг өнөөдөржингөө өөртөө сэтгэл хангалуун байв..аягүй бол үгүй, шал ондоо гаралтай ч бж магадгүй....тэхдээ л....

Энэ цомогт орсон дуунуудаас The doors Light my fire дурсамж сэргээгээд хамгийн гоё байлаа...

Tuesday, October 09, 2007

garchiggui

нас нэмээд байхад ерөөсөө өөрөө өөрчлөгдөхгүймаа..бахь байдгаараа..ядахнаа жоохон ухаан суухиймсан..:)

өчигдөр нэг хүнд үнэн голоосоо гомдов..бүүр голдоо ортол гомдов..уул нь нэг их хүнд гомдож бариад шальдаггүй юмсан..гэтэл өчигдөр яажийна? бодохоос л бүр гомдол төрөөд бгаам чинь..:((

уул нь шал дэмий зүйл л дээ..энэ тухайгаа 6 тай хүүхдэд ярьвал аягүй л бол одооны хүүхдүүд айхтар,,, надаас илүү күүл л бгаа ,намайг шоолж мэдэхээр тийм зүйл...өчигдөр тэр хүнтэйгээ нэг утасаар яриж гомдол нэхдиймуу гснээ ,,за за шал дэмий...гэсэн шүү юм бодоод хэлэхгүй дотроо хадгалчихлаа..удахгүй уусаад хаашаа ч юм алга болоод арилах бхаа л гэж найдья.за энэ ч яахавв..

сүүлийн үед энд нилээн хүйтэрч байнаа..гэнэтийн өөрчлөлтөөс болсон уу яасан эргэн тойрон баахан ханиадтай хүмүүс..би нэг их сүржигнээ л өнөөдөр ноосон цамц өмсөөд гарсан чинь халууцаад наасан..тэгээд ноосон цамцаа тайлахаар даараад унаж бгаам..улирал солигдохоор хувцас тааруулах жоохон хэцүү бдаг да. одоо яг тэр үе л болж бх шиг бна..

улирал солигдож бгаа юм бна гээд уржигдар мисс хүүхэдтэй хамт шоппингдов.. гэвч санаанд таарах юм ховор байв..манай хүн харин хамт шопппингдоход урамтай..зааж зөвлөөд..би ч юм авахаараа хар хөх,нөгөөн,саарал гсн 3 н өнгийн хувцас руу л гар явчаад бдаг хүн..амьдралдаа улаан өнгийн хувцас өмсөж үзээгүй..өмсөхөр ичээд бдаг юм..:) ноднин харин улаанд жаахан дөхүүлээд ягаан цамц нэгийг авсан юм байна..

дараа жил улаан дээл нэгийг оёж өмсөнөө гсн..))час улаан дээлтэй залуу л 2чомэ д алхаад байя...lol....

замаараа Шибуя гийн Apple store луу шагайж нөгөө айхтар I touch ийг нь харсан юм байна..тэрүүнийг нь бариж үзэх гээд хүмүүс пиг шавчихсан бөөн л юм болж байна лээ..уул нь ч сайхан эд байна лээ шүү..даанч жаахан үнэтэй, дээ нь яагаад ч юм нэг л хэврэг юм шиг санагдаад бсанм.. би харж бгаад маргааш нь очоод зүгээр Ай подоос нь авсан...

тэгж явсаар бгаад ядарсан тул тэр хавидаа нэг хоолны газар орж аваад баахан амьдрал ярьсан юм байна.. мэдээж 2чомэ д очиж үргэлжлүүлсэн..

орой нь монгол руу ээж рүүгээ ярьсан юм байна..жил болгон төрсөн өдрөөрөө ярьдаг юм л даа...ээж,би одоо ингээд .. хүрлээшд..танаас гарсан хүүхдүүд бүгд хөгширөөд дууслаа гсн чинь инээгээ л байлээ..дүү чинь хүртэл 28 хүрч бхад аргагүй ч юм уу доо гэдий..нээрээ би дүүгээ их л жоохон гэж бодоод бдаг бсан чинь одоо 28 хүрч бгаам бшд..айяаяа....

сүүлийн үед яваад бгаа шинэ I-pod CM ний ван,тү,фри,фө.... гээд бсан дуу нь энэ юм байна..энэ далий дууг хэн дуулаад бгаам болоо гээд хайж үзэхээ мартаа л яваад бсан юм...

СМ гэснээ Хюүндай гийн энэ рэклам гоё тээ..хөөрхөн..энэ дуу нь бас их давгүй юмаа

Sunday, October 07, 2007

nalgar odruud

өнөөдөр сайхан өдөр бноо..тогтуун гоё нартай..дулаахан ..монголоор налгар намар гэж ер нь их гоё онож хэлжээ...налайгаа л яах гээд бгаа нь мэдэгдэхгүй гсн...

яагаад ийм гоё өдөр барьцгүй,тийм гэхийн тэмдэггүй нэг гуниг гэхээр биш юу ч гэмээр 「нэг юм」дотор бх юм..энэ 「нэг юм」ны учирыг олох гэсээр хорвоо дуусах бх даа...энэ тухай Анудар ын маш сайн өгүүллэг бсан..нэрийг нь 「тас санажээ」..

өөрөө дүгнэх нь хаашаа юм,өчигдөр маш амжилттай өдөр байлаа...сүүлийн 3 долоо хоног орчим хичээдгээрээ хичээсний үр дүн эерэгээр гарсан..нуруун дээрээс нээх том ачаа аваад хаячих шиг л болов..

факултэтийнхаа хамгийн 「бөдүүн」(биейин галбир биш шүү)прөфессөртөй орой хоолонд оров..

угаасаа энэ багшдаа би маш 「хайртай」 л даа..:)хаа хамаагүй лекц ,яриа энэ тэрд нь зориуд очиж суудий..зарим нь урьж залагдсан ч хар эрчээрээ зугтаамаар хүн бдаг даа..

огтхон ч царайлаг биш боловч нээх гоё сонсоо л баймаар намуухан дуутай ,дуугаа өндөрсгөж бхийг нь би нэг ч удаа сонссогүй..жирэвгэр сахалтай,их л сэтгэл зөөлөн баймаар тийм номхон нүдтэй..тэгээд их хошин юм ярина..нүдээрээ инээнэ...хүнтэй ярихдаа мөрөн дээр гараа их тавиж ярьдаг..тэр тоолонд би мэдээж бадайраастай..:)

санаа авах юм маш их хэлж өгөв..гэм нь би багшийн ам руу тэр чигээрээ ороод хоолоо олигтой идэж чадсангүй....өчигдөр ойрхоноос царайг нь сайн харж авав..50 гарсан хүн гэхэд нүүрэнд нь ямар ч үрчлээ болоод сэвх бхгүй..жигд цэвэрхэн аристай юм бна..

нэг хөөрхөн нь жоохоон пийв уухаараа нүд нь хүүхдийнх шиг гялалзаад бдийм байлээ...зүгээр л харж суухад хүртэл хүнд эерэг энерги чулуудаад бдаг сайхан хүмүүс бх юм....

багшаас салаад хайрт 2 чомэ оров.. манай 「хүүхэд」төмилөлтөөр Кансай яваад Токио д бхгүй, Потэтө гэж аальгүй бүсгүй Окинава руу зугаацахаар явааад эзгүй, мисс хүүхэдтэйгээ яг зөрж таараад..яахуу??асуудал...

гэтэл нэг мэргэн санаа..эндхийн(2чөмэ)гийн нэг art bar нд энэ сарын турш бүтээлээ танилцуулж бгаа нэг танил маань Нагоя гаас ирээд бгааг санаад залгатал ашгүй ойрхон бж таарав..их гоё зурдаг залуу бдаг юм..ноднин Крисмас аар нээрээ миний зургийг зурж өгсөн юм байна..аймаар жаазлаад гарын үсгээ зураад шуудангаар явуулсан бсан..Потэтө энэ тэр төсгүй байна гээд миалаад бсан бхаа...үгүй ч билүү??....:)

тэрэнтэй нийлж аваад баахан амьдрал ярив...түүний 14 жил хамт амидарч бгаа найз залуу нь(транс хүн бдаг..нагоядаа их алдартай хостэсс гсн) нутагтаа гэй бар нээсэн гэнэ..гайгүй амжилттай яваа сурагтай...олон жил хамт амьдраад ирэхээр яг л ах дүү шиг болчдог гэнэ..би л баахан туршлага судлах шив дээ..

нэг иймэрхүү маягтай даруухан өдрүүд үргэлжилж бх шив дээ..эртхэн гарч gym орчоод шоппинг хийнээ..

удахгүй дахиад нэг нас нэмэхнээ...өөртөө бэлэг авах санаатай apple ийн homepage руу шагайсан чинь I pod touch гээд I pod iin шинэ хувилбар гарах гэж бгаа юм бна..шууд нэтэд холбогдож болдог эд гэнээ.их л ид шидтэй юм байх..би уул нь Нано сэри нийх нь 8 gb г тоочиглож бсан ухаантай..хүлээдийм уу гсн чинь тэсэхгүй шинжтэй..за,тэгээд ахиад гээчихгүйг хичээхгүй бол....