Sunday, February 20, 2011

унтахын өмнөхөн бодсон бодол

сая монголд хэд хонохдоо би гэдэг хүн их л аз жаргалтай , байнгын мишээгээстэй , нөгөө юу гэдэг билээ, тэстэрон? билүү, аз жаргалыг мэдрэхээр ялгардаг гормон чинь , тийм юмнуудаа байдгаар нь ялгаруулсан хүн л алхаад байсан, сая ороо засчаад(шөнийн 01:55 болж байна), том гэрлээ унтрааж ширээний гэрлээ асаачаад, халит юм бодсон шиг унтах бэлтгэлээ хийж суутал нэгэн инээдтэй ч гэмээр бодол санаанд орж байх юм..

...арай улаанбаатарын утаа надад таашаал өгч мансууруулаад , 「хай」 болгоод байсан юм бэш бээззз?? гээд аймаар нухацтай бодлоош дээ. ядаж байхад надад шүдэнз зурахаар гардаг хүхэрний үнэр, бас машины хаягдал утаа таатай, тааламжтай , аятайхан, 「муухай биш」санагдаад байдгийг хэлэх үү.хаха...би ер нь гаж зуршилны цуглуулга юмаа..

гэхдээ тамхины утааг нэг нүдээрээ ч (нэг хамраараа ч??) үздэггүй гэхээр утаа болгонд дуртай бас биш болтойм...арцанд дуртай мөртөө хүж сонин үнэртээд байдаг нь ямар учиртайм бол бас??..учирыг нь мэдэд авчихийнсан..

P.S.гснээс хүмүүсээс нэг юм асууя..мэддэг хүн байвал хариулж өгөгтий..

чавганы компот хийхдээ чавгаа чанаад л буцалгаад л байвал болчих уу?? элсэн чихэр энэ тэр нэмдэг үү??бас хэр удааан буцалгах бэ??

бага, хүүхэд байх үеийн комплэкс насан турш дагадаг болтой..би гэдэг хүн чавганд нугасгүй.. харагдвал нэг дор ч болтугай идэж цааш нь харуулж байж санаа амардаг хүн..өчигдөр Костко орох завшаан гарахаар нь 2 кг авсан юм.... тэрүүгээрээ компот хийж уумаар санагдаад...

Saturday, February 12, 2011

Зоогийн газар

Хөх тэнгэр хамтлагийн Зоогийн газар гээд энэ дууг санаанд орох болгонд юүтүүб дээрээс хайгаад олдоггүй байсан юм..өнөөдөр тэгсэн чинь байж байна..хүмүүсийн үсний засалт, хувцас(энэ хувцаснуудыг силкэн гэдэг бсан санагдана) ширээн дээр өрсөн зүйлс гээд шууд л ,90 ээд оны эхэн үе нэвт шувт үнэртэж байх юм.. гар хангалга ч хийж мэдэхгүй мангар бацаан явж дээ..лол..
баачка, өөжгий, даашка заб залуухан, бас тэр үеийн монголын мисс үүд нилээн олноороо харагдаж байна..кк..хамгийн сүүлд гаднаас орж ирж байгаа топ модэл Ариунаагийн улаан ягаан фэн байлаа..хаха...хүүхэд насаа гэж..

Tuesday, February 08, 2011

гений хүч

хэдийгээр би малчины хотонд төрж өсөөгүй, их сургуульд ортолоо морь ч унаж үзээгүй нөхөр боловч.....болобч, цусанд минь яах аргагүй нүүдэллэх, буурь сэлгэх, дэмий тэнэж сэлгүүцэх, ачаа барааг ад үзэх(хөнгөхөн байх), гэх мэтээр, нүүдэлчин удмын маань үндсэн шинж чанарууд нь хадгалагдсаар байдаг бололтой.. нүүж сууна гэхээр учиргүй догдолж чичирч нтр..

3 сарын сүүлээр нүүдэллэж шинэ байранд орох юм..гэтэл хаа байсан сар хагасын өмнөөс догдлоостой..өчигдөр гэнэт мэдрэл муудаж баахан юм баглаж боогоод хаяцсан чинь арай л эртдүүлсэн бололтой..дороож чинь их дулаан хадгалдаг нөхөр юм байна, гаргаад хаячихсан чинь дороос жиндэж байна. ядахад 2 хос хөнжил гудас байсаны арай хуучиныг нь өчигдөрийн мэдрэл муудалтаар боогоод хогон дээр тавичихсан..кк...зурагтаа двд тоглуулагчтай нь, аяга тавагныхаа 80 % ийг,том жижиг 2 ширээнийхээ жижигийг нь гэх мэтээр ...хамгийн хайран юм гэвэл, өнөөг хүртэл театрт үзсэн үзвэрийн танилцуулга панфлэт ууд байлаа..одоо л хаяхгүй бол мөнхөд чирч явах юм шиг санагдаад нүдээ аниж байгаад хаяж орхилоо...нилээн олон ном аваачиж хуучин номын дэлгүүрт тушаав..гэх мэт

тэгэхдээ, юм хаяж ачаагаа хөнгөлчихөөд , одоо 2 чэмоданаа чирээд л нүүхэд бэлэн боллоо..гсн шиг бодоод суух ч бас л жаргал шүү..мөн үү??

Thursday, February 03, 2011

Амар мэнд ээ!!

өглөө босоод сүүтэй цай чанаад дээжийг нь , хүний нутгийнх ч гэлээ ямар хамаа байхав, тэнгэр хангайд нь өргөчихлөө..монголоос авч ирсэн ул боов, хиамны үлдэгдэлийг цайндаа дэвтээгээд идчихлээ..гэртээ арц умалгав...мөр зөр гаргах гэсэн шашины маягийн ёслолыг нь шууд илгасчихлаа..кк..монгол руу ижийтэй яричихав..осо дарга мснжр дээр харагдахаар мэнд чулуудчихлаа..өчигдөр орой монгол хоолны газар очоод ингээд битүүрчихэв(зураг үзнэ үү).. орой нэг хөөрхөн залуутай болзоонд явна..миний цагаан сар болоод байх нь тэр..Блогоор минь зочилдог бүх хөөрхөн хүүхдүүддээ шинэ оны мэнд хүргэе..Бүгдээрээ , бултаараа сайхан шинэлээрэй!!