Wednesday, June 30, 2010

хөл бөмбөг ба хөл бөмбөгчин ББ ын нүдээр

өчигдөрийн Япон парагвайн тоглолтыг шөнө хугаслан байж үзсэн биш хөөрөөд өглөө 4 хүртэл унтаж чадсангүй...:) ..яг торгуулийн цохилт эхэлсэн чинь зүрх зогсчих гээд үзэж чадахгүй, ТВ нийхээ дууг хаачихаад жорлон моролон эргүүлсэн шиг явж байгаад дууссан хойно нь дүнг нь харав..мэдээж японууд азгүй хойно байхгүй..:(..08 онд Түвшинбаярыг алтын төлөө барилдахад бас догдлоод үзэж чадахгүй gym явчаад дууссан хойно нь үр дүнг нь харчиж билээ..ингэх нь зүрхэнд хамаагүй сайн..

энэ дэлхийн аваргад(ер нь бүхий л юман дээр тэгдэг л дээ) би,
1) хуучин болоод одооны соц орнууд(словак,хойд солонгос гэх мэт)
2)ази тивийн баг-япон ,со
3)африк
..гэсэн дараалалтай дэмжиж байгаа..шөвгийн наймд Гана л үлдэх шив дээ...энэ багийн төлөө палаажныхаа хормойг мушгих санаатай...:)

...Ер нь уридны дэлхийн аваргуудад нэг бол европ,нэг бол латин баг түрүүлээд байдаг нь, мэдээж ур чадварын ялгаа байсан байх л даа..түүний хажуугаар нутгийн давамгайлал бас нилээн нөлөө үзүүлдэг бсан болов уу гэж бодогдлоо..2002 онд анх удаа Азид,10 он гарч байж анх удаагаа Африк тивд гэхээр бусад нь дандаа европ болоод латин амэрикт болдог байсан байж таараа..давуу байх нь аргагүй ч юм шиг..

....европын багуудыг хараад байхад африк гаралтай тоглогчид ихтэй юм. мэдээж европ тив цагаач ихтэй болохоор тэнд төрж өссөн хүмүүс ч байгаа байх л даа..үүний хажуугаар гайгүй тоглодгуудыг нь иргэншил өгч панаалдаад өөрийн болгосон нь ч цөөнгүй байх гэж бодно..манайхан өөрсдөө гайгүй чадахгүй бол, тийшээ яваад бузгай хурдан гүйдэг хэдэн 「бор」 залуу олоод ирмээр юм...даанч тоож ирэхгүй байх л даа.. кк..


...японы багт Тамада гэж хөөрхөн залуу байдаг юм байна..өчигдөр сэлгээнд гарч ирэхэд нь л мэдэвш..эртхэн мэдсэн бол анхнаас нь үзэхгүй юу..кк..мэнгэ нь жаахан 「байрлал андуурчижээ」..уул нь уруулныхаа дээр байсан бол цэрмаа мэнгэ болох байлаа...(улаан палаажтай нь Тамада шүү)..хүмүүсийн яриад бсан Мэсси гэдгийг нь өчигдөр зориуд хайн байж олж үзэв..хөөрхөн「гүйх 」 юм тээ....зүгээр хөдөлгөөнгүй зогсож байхад нь эсвэл зургийг нь харвал нэг их онцгойрох юмгүй ч гүйж байгааг нь харахаар нэг тийм эгдүүтэй, 80 аад оны орос кинон дээр гардагдуу төрхтэйтөрх...дэгээдээд унагаамаар.. орос сурагчийн форм өмсүүлчихвэл ер нь нилээн орос харагдана даа тээ??үгүй юу?

Tuesday, June 22, 2010

Matthew bourne s Swan lake

Matthew bourne`s Swan lake ийг үзэв.энэ жилийн үзвэрүүд дундаас хамгийн тасархай нь байлаа...Чайковскийн хөгжимийг найруулгыг нь бага зэрэг өөрчлөөд, үйл явдлыг нь Лондонд, Английн хатан хааны гэр бүлд өрнөж байгаа болгоод өөрчилчихсөн хувилбар... драмын жүжиг, мюзикл, модэрн балэтын гайхамшигтай хослол...гэснээс Англичууд гэж , хатан хааныхаа гэр бүлийн хов живийг идэж амидардаг юм уу гэлтэй...одоо ч тэгээд Англиас халиад дэлхий даяараа л тэднийхний хов живэнд шимтэх болж дээ..

хамгийн гол нь оригинал хунт нуур эрэгтэй эмэгтэй 2 гол дүртэй бол, энэ хувилбарынх 2 уулаа эрэгтэй...ханхүү , өөрийг нь гэсэн хүүхнийг ширвэж xөөчөөд,хөөрхөн залуу дагаад чичирэх жишээтэй..кк...хүүхнийг бол , зайлааач чи ч гэх шиг бараг л өшиглөж хөөх нь холгүй...:)ханхүүгийн дүрд тоглосон залуу нь , одоо юу ч гэмээр, гүзээгээ гаргачихсан хөөрхөн залуу байсан..японууд гачимүчи гэдэг юм...махтай шөлтэй гэдэг шиг ёстой нүд дүүрэн хүү /эмээ нүдээр, бэлгийн бус нүдээр харав)..уул нь балэтийн бүжигчид чинь 「яс」 л байдаг биз дээ...кк..славян төрхтэй, гүнзгий нүд, яв ягаан нимгэн уруултай...

тоглолт дууссаны дараа ойролцоох кафэ орсон юм..ороод хэсэг сууж байтал саяны тоглолтонд оролцсон бүжигчид нь арав хориулаа ороод ирэв..дан ангийн хүүхдүүд наасан..дан бүжигчид ч биш, гэрэлтүүлэгч энэ тэр гээд тэхникийн ажилтанууд нь бас бсан л даа...20 иод хүн орж ирсэн гэхэд 12,3 нь ямар ч байсан 「эвлэлийн гишүүн」 байсан байхаа...:)..гэй хүмүүс үнэхээр ондоо aura ялгаруулдаг шүү тэ.Стрэйт хүмүүс үүнийг эмэгтэйлэг байдал гэж ойлгоод байдаг(бага зэрэг эмэгтэйлэг байвал гомо юм шиг гэдэг гэх мэт..энэ бол ердөө түгээмэл гэж хэлэхэд хэцүү нэг л шинж нь)..
манай хүүхэд очиж мэндэлсэнээ баахан юм асуугаад байсан..үнэн хэрэгт дуртай..

манай дуурийн тэатр сонгодог бүтээлүүдийг уул нь ингэж 「эвдэж 」 тавибал их гоё болно доо...заавал өөрсдийн шинэ бүтээл гэлгүй, сонгодог бүтээлүүдийг өөрин нөхцөлд тохируулаад тавибал хамаагүй шинэлэг..Ди каприогийн тоглодог орчин үеийн Ромэо Жулэтта байдаг даа..давгүй..тэрэн шиг...Күросава Акира гийн нилээн олон алдартай кино нь Шэкспирийн зохиолыг япон орчинд болгож тохируулсан хувилбар байдгийг бүгд мэдэх байх...

энэхүү балэтийг дэглэсэн Mathew bourne гэхэд Цөмөөхэйг(шелкунчик-nutcracker) бас өөрчилсөн..Мөн Оскар Вайлд ын Дориан Грэйн хөрөгийг орчин үеийн балэт болгож...аль аль нь маш том хит болсон..

Мэдээж Маттhew bourne манай ангийн 「ажаа」..ер нь балэтийн бүжигчид, бүжиг дэглээчид, загвар зохион бүтээгчид дундаас стрэйт хүн хайна гэдэг бараг 「өвсөн дотроос зүү эрэхийн дайны」 хэцүү юм шиг..бага зэрэг хэтрүүлчихэв үү?..:)

Monday, June 21, 2010

загас ба коопэ

цаг үдшийн 16:58 болж байна..өглөөнөөс хойш уусан кофэний хэмжээг тооцоолоод үзсэн чинь бараг 1.5 л болж байна..бурхаан, дотор гэдэс тархи түрүү бас бус юм хум маань зүгээр л байдаг байгаа??кофэ хэтрүүлж уух яавч биенд сайн биш тээ??уул нь жирийн өдрүүдэд бол 500-700 мл хавицаа хянаад байдаг юм..хийх юм ихтэй үед, бас хийх юм санаснаар урагшлахгүй үед ингээд хэмжээ нь ихэсчихээд байх юм..:(

хэсэг амс хийх санаатай сургуулийн хүрээн дотор байх цөөрөм рүү очлоо..очоод хөвөөнд нь суунгуут цөөрмийн оршин суугчид намайг нэг иймэрхүү байдалтай угтав.. ..「хоолноосоо өгцсөн бай даа!!..бла бла...өгөх юмгүй бол эндээс явцсан бай даа!!」 бла бла..уул нь үлгэрт бол лаг панк алтан загас гарч ирээд хүсэл биелүүлдэг биз дээ... ..үнэн дарамттай наасан...урдаас баахан ам хоол нэхээд ангалзаад байхад зүгээр хараад байж болохгүй их хэцүү юм билээ..бушуухан шиг холдоод ойролцоох модны сүүдэрт хэсэг суулаа..олон хүүхэдтэй айлын аав ээж нар орой ажилаа тараад гэртээ харихад баахан хоолны сав(монгол хэл бас л зэрлэг шүү тээ??кк) урдаас нь хоол нэхсээр угтахад ямархуу бодол төрдөг бол гэж бодогдов..кк..
video

Tuesday, June 15, 2010

OOOOO

...сонин дэлгэнэ. хөл бөмбөг.интэрнэт, зурагт хаашаа л харна хөл бөмбөгөөр амисгалж байх шив..ядаж байхад японууд өчигдөр хожсон болохоор ерөөсөө л бүх юм хөл бөмбөг..арай л зүүдэнд орох нь холгүй..над шиг тэвчээргүй хүнд бол, заримдаа бүхэл бүтэн 90 мин аахилж гүйчээд 1 ч гоол оруулахгүй байгаа нь их л 「учир дутагдалтай」 санагдах..дунд нь 2 бөмбөг тавиад өгчимөөр юм..нэг бол пудволкийг нь тайлж аваад нүцгэн гүйлгэвэл сонирхолтой байж магад..лол..

...ай пад сонирхов..одоохондоо надад хэрэггүй эд байнаа..нэг их ач холбогдолыг нь ойлгосонгүй..дор хаяж л бариул байхгүй, гарнаас гулсаад уначмаар эд байлээ..

...SATC 2 ыг нээлтээ хийсэн өдөр нь очиж үзэв..үзэгчидийн 70 % ээмэгтэй, үлдсэн нь гэй хүн байв..уул нь энэ цувралыг стрэйт эрчүүд л үзвэл өөрсдөд нь хамгийн хэрэг болох кино байгаа юм даа,тээ??..

надаа бол тэлэвизийн цуврал хувилбар нь 1000 дахин илүү..кино болохоороо нэг тийм консэрватив, сонгодог холивууд кино болчихоод байх шиг санагдсан....тэгэхдээ яахав, эхний гэй хуримтай хэсэг бол тас байсоон..

Лайза минэллиг яагаад гэй айкон гэдгийн учирыг харин ч сайн ойлгов шүү..кк..
ингэхэд монголд гэй айкон байчихаар дуучин хэн бэ?? миний бодлоор , дөнгөж debut хийгээд Утасны чинь дугаарыг дуулж байх үеийн Ариунаа нилээн дөхүү юм шиг...галзуу, бага зэрэг bitch стилтэй, кабарэ юмуу эсвэл мюзикл, нэг бол бүүр рок дуу дуулбал Ариунаад өөрт нь таарах юм шиг..ажаа даанч 2 дахь цомгоосоо эхлээд л ердийн「абугай」болж орхисон нь харамсалтай...поп дуу дуулах муу зүйл биш л дээ..тэгэхдээ л Ариунаа нөгөө замаар нь явсан бол хамаагүй илүү сонирхолтой байхгүй юу..

Tuesday, June 08, 2010

муу сурах

Очир ахаа, миний чадал дуусчижээ...гэдэг шиг миний юу ч юм дуусчижээ...толгойд сайн муу юу ч орж ирдэггүй..маргааш нэг илтгэл?прэзэн тэй юм...уул нь ч дүгнэлт хэсэгээс бусдыг нь хийцсэн байгаа эд л дээ..Өдөр power point дэлгээд суусан, хэдэн цаг ч ширтээд суучив даа...одоо хүртэл өдөр дэлгэсэн яг тэр хэвэрээ..төвлөрч чадахгүй байхад хажууд манай сэнпай хоол сорж тэнэгтээд байх юм...буруугаа тийш нь чихээстэй:) .. ёоноо, би архи уугаад муу сураад байнаа гсн..

шар

өчигдөр шартаад амитан болов..өдөржингөө толгойгоо тэвэрч хэвтэв...шартах мөрөөрөө шартахгүй, стрэйт эрчүүд ингэж шартвал эхнэрүүд нь хажууд үглээд миа байдаг байх даа..би ямар азаар гэй юм бэ гэж бодсон шиг..кк..өөрийн дураар шартана гдг ч бас том эрх чөлөө шүү гээл үү..нээрээ хамгийн шигшээ эхнэр гэж лав, нөхрийгөө шартсан байх үед нь үглэлгүй бантан хийгээд өгчихдөг бүсгүйг хэлэх байх тиймаа..нөхөр нь ямар их талархах бол??..лол..мэдээж, шартах давтамж нь долоо хоног болгон байвал үглэхгүй байх хэцүү л байх л даа....өнөөдөр нэг юм хүн төрхөө олж, жирийн амидралын хэмнэлдээ орлоо.. фүү, дахиж л архи амсахгүйм шүү..:)

Sunday, June 06, 2010

монгол дуу

бараг хагас литр кофэ чанаад тавичлаа..гадаа нартай, салхигүй,тогтуун ..хаалга цонхоо онгойлгоод салхи оруулсан болохоор өрөөнд сэрүүхэн, таатай..усанд ороод гаатай шампуниар толгойгоо угаачихсан чинь сэнгэнээд аятайхан.өчигдөр , мангас зүүдэлтэлээ мах идсэн болохоор өнөөдөр цадсан боохой аятай , ханамжтай..монголоос хүнд захиж авахуулсан Аюурын шинэ роман болох Бөөгийн домог өмнө минь дэлгээтэй.. ганбаатар дээр Урна дуулж байна...

...Дөрвөн чиг даваагий нь даваалаа даа
Дөрөө мээнь ээлэгдлэээээ......./зандан хүрэн/
ням гарагийн, үд дунд нэг иймэрхүү..амгалан бөгөөд тайван..

гэснээс, сүүлийн үед хуучины монгол дуу ихээр сонсож байгаа....уртын дуу /сонгодог!!/ , 70 80 аад оны нийтийн дуу(алтан үе байжээ), 「 Хүрээний бус 」богино дуунууд...Хүрээ дуунууд/өвөр монголын зүүн аймгуудад зохиогдоод ар монголд импортлогдсон дуунууд ч бий байх,.хамтатгаад хүрээний гэв/ гэдэгт 1900~1920 иод оны үед зохиогдсон болов уу гэмээр яг хятад дуу гэж хэлэхэд хэцүү ч , хятад манж үг ихтэй , дуулж байгаа арга барил нь ч гэсэн шанз хөгжим голлосон, хятад хүүхнүүд шиг хоолойгоо шахан байж дуулсан дуунуудыг багтаав..яах аргагүй л бидний соёлын нэг хэсэг боловч арай л биш юмаа..
Ян тай ван гөө гөө, Ян лин хуар,Ван лий ..бас нэг баахан байцай ,шанцай, жууцай байнаа хөө хөө гдг дууг чинь юу гэдэг билээ??..кк..тэр зүгийн дуунууд..нэг иймэрхүү

1.Уртын дууны нэр үнэхээр мэдрэмж сайтай , тансаг, шүлэг шиг юмаа..энгийн боловч утга төгөлдөр, дээр нь хэлэгдэх үеийн хэмнэл болоод уянгат байдал 「тасархай」 юм..хэдийг хэлээд үзэе..Эртний сайхан, Түмний эх, Жаахан шарга, Өргөн тал,Өвгөн шувуу, Хэрлэнгийн барияа, Сэрүүн хангай, Алсын газрын зэрэглээ,Энх мэндийн баяр,Уяхан замбативийн наран гэх мэт..шуранхай гэж юу вэ? гэдгийг уртын дууч Хонгорзул тайлбарлаж байна..

Юүтүүб дээрээс сүүлийн үеийн хэдэн дууны нэр харж үзлээ..хайр гсн үгийг ямар 「хайр гамгүй 」 хэрэглэнэ вэ??

Хайрлаж болохгүй хайр--гуравхан үгтэй гарчиганд хайр гэдэг үг 2 байна....дэлхийн 3 хүн тутмын 1 нь хятад гдг чукча онигоо шиг..kk.энэ сэдвээр зохиогдсон хуучины дуу нь Аргагүй амраг гсн нэртэй байх жишээтэй..хамаагүй уянгалаг бөгөөд уран байгаа биз??

Хайрын гэгээн бороо,Бодолд өнжсөн хайр, Буцааж болохгүй хайр /халит 90 ээд оны тохиролцооны дэлгүүр санаанд оров..бандан тас /,, Сэтгэлээс эрсэн хайр, Эвийн 2 хайр(энэ ямар утгатай вэ?) гэх мэт..

2.дууны шүлэгний тухайд уул нь уламжлалт монгол дуу хамаагүй cool бөгөөд dry байжээ..өнөөдрийнх шиг нялуун бөгөөд чамгүйгээр би үхэх нээ хатах нээ гэсэн нус нулимсандаа хутгалдсан 「нойтон」 дуу цөөхөн байж..далд битүү утгатай, эсвэл уг сэдэвтээ дөнгөж хүрэх төдий...За, тэр холын эртний жишээ биш юмаа гэхэд 70 аад оны сонгодогоос жишээ татая..Адарсүрэн гуайн Хонхон цэцэг хэмээх дуу

Хур бороо орохоор оо
Хонхон цэцэг сэргэнээ хө
Хонгор чамайгаа бодохоор
Хосгүй сэтгэл минь баяснаа хө

Уг дуу нь хайрын тухай дуу боловч сүүлийн 2 мөрөнд л дөнгөж шүргэх төдий, товчхон ,хөнгөхөөн дурдсан байна..эхний 2 мөрөнд, өөрийн сэтгэлийг байгалын үзэгдэлээр битүү зүйрлэсэн нь дуугаа тэнцвэртэй болгож өгсөн байна..давс хужир нь таарсан гэдэг шиг.. кофэ гоор зүйрлэвэл ,илүү дутуу холицгүй, хар кофэ эсвэл чанга, час хийсэн эспрэссо..

за, бас дахиад л юүтүүб дээрээс сүүлийн үеийн дурын дуугаар жишээ татая..Бат эрдэнэ гэдэг дуучины Миний хайр,миний хань гэдэг дуу юм байна../бусад дуучидын дуунууд ч гсн зарчимын хувид төстэй байгаа тул нэг л дуугаар жишээ болгов/

Сэтгэл итгэлийн гэгээ болж наддаа ирсэн
Эргэх цагийн аясыг дагаж нартад амьдарсан
Мөнхийн гэгээн хайраар тэтгэж хорвоог уяраасан
Миний насны итгэлт дагина
Миний хайраа хөө

нэрнээсээ авахуулаад, нуршуу, хэт нялуун,утга муутай, хямдхан зүйрлэл үгс, дээр нь тэнцвэр алга..эхний дуу нэг мөрөнд 4-5 үг байхаар зохицуулаад, бага зэрэг зөрсөн хэсгийг хө, аа оо гэх мэт холбоос авиагаар нөхсөн байхад 2 дахь дуунд ямар ч хэмнэл алга..нялуун байдлыг нь зүйрлэвээс, аяга кофэ нд 10 халбага чихэр хийчихсэн юм шиг.

за за залхуу хүрчихлээ..миний хэлэх гэсэн зүйл юу байсан бэ гэхээр, сүүлийн үед монгол юм бүхэн/дээл хувцас, дуу хуур,кино клип нээс эхлүүлээд/, энгийн боргил бөгөөд , натурал, примитив,агуулгыг эрхэмлэсэн сонгодог байдал,унаган төрхөөсөө холдоод гялтганасан, гялгар, хиймэл, өнгө шүтсэн, хямдхан зүг рүү яваад байна уу даа гэсэн бодол байлаа..

Friday, June 04, 2010

.....Гурванн чиг даваагиинь даваалаа
Гутул минь элэээгдэлэ
Гурван чиг сар болсонгуй ээ
Ээжий л аавыгаан санааалаа...