Sunday, December 26, 2010

ODOO

интэрнэтээр монгол тв сувгуудын мэдээ голцуу хааяа үздэг билээ..нэвтрүүлэгч , хөтлөгчидийн хэл ус гэж үнэхээр хэцүү болжээ..сонсголонгүй хахир,чихээ дармаар, мэдрэмжгүй, интэлижэнс гэж юм тэг заачихсан, за бараг тэгээс доош доо, хэлээ зажилсан жоохон хүүхдүүдээр дүүрчээ...тэр нэвтрүүлэгчид?нэрвтүүлэгчид? ээ ядахнаа ганц сар сургадаг болов уу?? нэн ялангуяа хараад байхад 25 р суваг бүр арай дэндүү юм..

өнөө өглөө 25 р сувгийн FULL DOWN гэдэг нэвтрүүлгээр(өдөрт 3 удаа гардаг гэнэ.. 09;00, 13:00,21:00) японуудын Мүүтон гээд байдаг гутал зарж байнаа..зарж байгаа нэвтрүүлэгч нь жоохон залуу(25 аас лав доош байх) уул нь боломжийн хөөрхөн золиг боловч сул үг их , дээр нь алиа тайлбар ихтэй юм..2 минутын дотор одоо гэдэг үгийг лав 20, 30 хэллээ...

..энэ гутлыг одоо дандаа одоо холливуудын одод одоо өмсдийм байлээ..одоо энэ гутлыг өмсөөд одоо далайн эргээр алхаж явахыг нь би одоо интэрнэтээр харсий..худлаа гэвэл одоо та бүхэн ч гэсэн өөрсдөө ороод үзээрэй...энэ гутлыг одоо дандаа дэлхийн алдартай хүмүүс л өмсдийм байлээ..одоо миний монголчууд одоо яагаад өмсөж болхгүй гэж?? (хмм)

..энэ гутлыг одоо австралийн одоо ийм бондгор, бөөрөнхий(гараараа агаарт дугуй хэлбэр зурж үзүүлэв) их үстэй одоо тийм нэг сонин хонь байдаг даа....одоо тэр хонины ноосоор хийдийм байлээ...энэ гайхалтай гутал маань одоо өвөлдөөн дааруулахгүй, зундаан халуудуулахгүй.. би бол зун өмсөхөөсөө ичихгүй..хүмүүс гайхаж магадгүй..одоо барууны оронд одоо хүмүүс нь одоо зун өмсөөл яваад байдийм байлээ..одоо хүмүүс одоо гайхаж магадгүй..одоо гэхдээ одоо энэ гутал бол зун ч өмсдөг гутал шүү..

энэ гутал нь одоо ус нэвтрүүлдэггүй одоо бас чийг татдаггүй давуу талтай..одоо энэ гутлыг өмсөөд одоо далайн усанд хөлөө гүнзгий дүрсэн ч гэсэн одоо ус орохгүй(үс түрийнээс давсан өндөр байсан ч нэвтрэхгүй маягийн тайлбар хэлэв), хөлөө уснааc татаад гаргахад одоо гутал чинь одоо хув хуурай байна....та бүхэн одоо ваннанд одоо гуталаа дүрээд одоо үзээрэй..одоо хэдэн цаг болсон ч одоо гуталанд чинь одоо ус нэвтрэхгүй ..одоо ийм гайхалтай чанартай гутал байгаамаа үзэгчидээ...

зарж буй хорвоод хосгүй гутал нь австралийн ЭМҮ гэдэг нэртэй гутал юм байна..
уул нь дуустал нь сонсож ярианых нь хэтрүүлэг болоод алдааг түүе, ОДОО г тоолоё гэж бодсон боловч чих минь тэссэнгүй, дундаас нь унтрааж санаа амрав..

Tuesday, December 14, 2010

банштай бас ааруултай..:)

ээж монголоос ирээд буцав.нэг иймэрхүү..↓

Friday, December 03, 2010

Дэлхийн аварга

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга умард хөршид маань болох нээ..манайхны хувид газар дээрээс нь амидаар нь үзэх том боломж болов уу..урд хөршийн ачаар Олимпийг ойрхоноос үзээд авсан..одоо хойд хөршийн буянаар дэлхийн аварга....Тэмцээн болох оросын хотуудын нэрийг харсан чинь Калинингад аас бусад нь дан хуучин Русь(цэвэр орос) хотууд нь байх шиг байна тээ?? Эрхүү хавицаа ирэхгүй нь болтой..:(..цагийн сайханд ,чингис өвөөгийн буянд 2 хөршөө али алиныг нь зодож л явлаа гээл уу.. аймаар атаархуу..:)



японууд 2022 оныход нэр дэвшээд барсангүй..эдний зохион байгуулах хорооныхон өнгөрөгч 2002 оны Япон-Солонгосын хамтарсан дэлхийн аваргад их сэтгэл дундуур байдаг юм билээ..дэлхийн аваргыг японд зохион байгуулах нөлөөллийн үйл ажиллагаа /лобби/ явуулдаг багийн дарга нь лэкц уншихад очиж сонсож байсан юм...уул нь Япон дангаараа нэр дэвшээд(мэдээж солонгосууд японыг нэр дэвшихээр , ялагдах дургүй болохоор давхар дэвшүүлж л таарна) нилээн ялах магадлалтай явж байхад нь хүчиндээд , Япон Солонгос 2 хамтдаа зохион байгуул гээд урид хожид байгаагүй гажиг/ стандарт бус шийдвэр гаргасан юм гсн..

..энэ бол ФИФА гийн бүх эрх мэдэл цэвэр европуудын гарт байдагтай, мөн тэд Азийг асар дорд үздэгтэй шууд холбоотой..бидний азичууд европуудад дарлуулахгүйн тулд эв санаагаа нэгтгэн нэгэн зүгт зорилгоо хандуулбаас мэдэхгүй чадахгүй зүйл үгүй бөгөөд... гэх мэтээр лэкцэлсэн билээ..

тийм болохоор дангаараа дэлхийн аваргыг зохион байгуулах хүсэлтэй гээд 2022 оныг боломжтой гэж сонгосон юм гэсэн.2022 онд зохион байгуулахын тулд лоббидох үйл ажиллагаа нь 2000 оноос эхэлсэн гэхээр асар эртнээс эхэлж байгаа биз???

лоббидох гэхээр яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? гэж нэг хүн асуухад :
..үгүй яахав дээ, ФИФА д санал өгөх эрхтэй улс болгонтой тулж ажиллана..тухайн улсад нь таарсан үйл ажиллагаа явуулна..90 ээд оны үед лобби хийж байхад, Африкийн ядуу улсуудад бол жишээ нь, хөл бөмбөгийн холбоонд нь фудбоолк, тэмдэг , малгай энэ тэрхэн тараагаад болдог байсан юм..тэгсэн чинь энэ удаагийн (2022 оны) лоббиг хийxэд, катарууд манайхаас түрүүлээд юун малгай тэмдэг тараах, хөл бөмбөгийн ордон бариад өгчихсөн байсан..мөнгөтэй улсууд ч сайхан л даа гээд шогшроод байсан..тэр хүн яг үгээр хэлээгүй ч, эрх мэдэлтэй улсуудыг нь японд уриж зугаацуулах, хувийн журмаар бэлэг өгөх(хахүүль) гэх мэтээр боломжтой бүх л зүйлийг хийдэг гэж бсан..бага зэрэг хадуурахад, манайх халимгүй мөртөө л Байгал орчины яамныхан асар олуулаа энд халимны хуралд суугаа л , хаа байсан европод очиж японыг дэмжиж(халим агнахыг дэмжиж) санал өгөөд байдаг нь бас нэг иймэрхүү шалтгаантай юм шиг байгаа юм..хэхэ..

өнөө өглөө японы хэвлэлүүдээр, Катарууд мөнгө хөрөнгийн давуу байдлаар зодоод л авчих шиг боллоо гэсэн шүү тайлбар хэлж байна..цаг үеэ гэж..япон шиг мөнгөтэй баян улс саяхныг болтол байгаагүй юмсан..:)..

тэгэхдээ ФИФА гийн энэ удаагийн шийдвэр асар мэргэн , цаг үеэ олсон шийдвэр болж чадсан мэт..өгсөн aвсандаа өлзийтэй гэдэг шиг , ФИФА д ч , зохион байгуулж буй талдаа ч ашигтай..нэгдүгээрт, 2018 оных нь Орос болоод хуучин соц орнуудын хувид анх удаа, 2022 оных нь Ойрхи Дорнод, Арабын ертөнцөд анх удаа гээд бодохоор,хөл бөмбөг өөөрөө хамгийн глобал, дэлхий нийтийг хамарсан спорт гдг утгаараа шударга шийдвэр,Лондон нэр дэвшчихсэн явж байсан ,улиг болсон, өнгөрсөн зууны хот болих хэрэгтэйшд,мөн үү?? кк., 2 рт ФИФА гийн хувид ч гсн хөгшин европоос халиж шинээр зах зээлээ тэлэх, шинэ фанатуудыг бий болгох, ашиг орлогоо нэмэгдүүлэх гээд олон давуу талтай гээд бодохоор..

МОнгол хэзээ нэр дэвших бэ??
2022 онд Ази тивд болчихоор дараачийн 2 тэмцээн, 2026 ,2030 онд азиин улс нэр дэвших боломжгүй юм байна(одооны дүрмээр)..тэгэхээр манайд , 2034,2038 гсн сонголт? байх шиг байна..тэр болтол манай олон толгойнууд(оюу, таван, ухаа, хоёр..ондоо ямар толгой байгаа билээ??) ашигаа өгөөд эхэлчихсэн, бид ч зэгсэн мөнгөтэй болчихсон байх болов уу гэж найдна..keke..

Monday, November 29, 2010

ямаа яаран яаран давхилаа

Вимо дээр нэг ийм хөгжилтэй юм байхаар нь чирээд ирлээ..LOL..

...яргуйны 4 дэлбээ
яралзан яралзан харагдлаа
...энд тэндгүй яргуй
эргэн тойрон яргуй
...ямаа ямаа ямаа
яаран яаран гүйлээ...

Saturday, November 27, 2010

Grindr

Ай фоноос.
Гэртээ харих гээд сүүлчийн галт тэргэнд сэгсчүүлж явна..
Хажууд, ягаан сороочкон цамцан дээр, саарал өнгийн малгайтай цамц, чино панцтай, богино үс, сахал гээд хаанаас н ч харсан 250хуви гэй залуу байхар ни GRINDR ээ ажиллуулсан чини дүрээрээ гарч ирдэг гэнээ..тэхнологио гэж...ккк..

Wednesday, November 24, 2010

гомдож гумдмаар

1) өнөө өглөө монголын элчингээс нэг юм тодруулах гээд утсаар ярив..уул нь шууд холбогддог бсан чинь том компаниудын лавлах шиг автомат хариулагчаар дамжиж ордог болчихож. манай элчин рүү өдөрт хэдэн мянга байтугай 100 хүн ч яридаггүй л баймаар юм...заавал ингэж автоматаар дамжуулах шаардлага байсан эсэх нь тодорхойгүй..за, энэ ч яахав.. шаардлагатай болоод тэгээ биз..
автомат нь монгол хэл, япон хэл гсн 2 сонголттой..тэгсэн чинь монгол хэлийг нь сонгохоор хэд хэд залгахад холбогдохгүй мөртөө япон хэлийг нь сонгохоор дорхноо хүн авч байх юм.. монголчуудаасаа тээршааж төвөгшөөдөг юм уу..эсвэл үл тоомсоролдог юм уу бүү мэд.. магадгүй энэ удаагийнх санамсаргүй тохиолдол байж болно л доо..тэгэхдээ л, монгол хүн монгол элчиндээ дорд үзэгдхэээр бусад газар яахийм болж байнаа гэж бодохоор нам засагтаа бага зэрэг гомдмоор чүмчиг гумдмаар чүмчиг..(хундагаас зээлэв)

2)хайрын нандин сэтгэл хаанаас над руу ирнэ бэ?? гснээс, хааяа нэг , сардаа 1-2 удаа юмуу даа, жаанк фүүд идмээр дуршил огцом ирэх юм..өнөөдөр тийм өдөр байлаа... хүнд хэрэгтэй бодис нэг ширхэг ч ороогүйг нь мэдэхийн цаагуур мэдэх боловч, тосонд чанаад давсанд өнхрүүлсэн төмсийг, бөөн саахар болсон кола г , мах гурил майнуз наас(бас бус боловсруулж хиймэл амт нэмсэн бусад бодисноос) бүрдэх талхыг нь өнөөдөр л идэхгүй бол амидрал хачин утгагүй мэт санагдах нь юуных бэ...

хэрэгтэй юм шиг идчээд, яаж тэр илчлэгээ буцааж хайлуулах талаар толгойгоо гашилгаад сууж байна..орчин үеийн хүний амидралаа гэж...

Saturday, November 20, 2010

11.20

өчигдөр эндхийн гэй хотхон орсон юм..По гэж сэнтэг юм, орой 9 өнгөрчөөд байхад ажил дээрээ бсан болохоор ганцаараа...байнга очидог барандаа очилоо..хажууд суусан залуутай юм яриад, өөрийгөө монгол гэсэн чинь , тийм үү?? гэснээ, би 2,3 монгол гэй хүн танина ш дээ гэнээ..сониуч зан хөдлөөд, эргэн тойрны танидаг монголчуудын онцлог шинж тэмдэгээр нь ...хэл амаа билүүдсэн, говийн нүдтэй шар юм байна уу?, тэр нь По.манай найз.. гэх мэтээр бүгдийг нь асуулаа.таарахгүй байлээ.бид 2 т ирж бүртгүүлээгүй монгол мого(товчлоод МоМо??) токиод бас нилээн байх шиг байгаам..

гснээс хажууд суусан залуу эмч юм байна л даа..би мэддэггүй бсан чинь, эмнэлгийн салбар чинь гэй хүн ихтэйгээрээ урлагийнханы дараа ордог юм байна..тэр залуу юм л бол мэргэжлийн онцлогоос болоод манай эмнэлэг дүүрэн гэй ш дээ гээд бсан..мэс засалчидын дунд хамгийн цөөхөн, сэтгэл мэдрэлийн эмч нарын дунд хамгийн их байдаг гэнэ..токиод гэй эмч нарын холбоо? дугуйлан? гэж бас байдаг юм байна...тэднүүс нийлж юу хийдэг нь асар сонирхолтой санагдаад байгаа..кк..цагаан халаад өмсчихөөрөө хэрийн хүн сээгси харагдаад унадгийг ч хэлэх үү??

дээрхи яриатай холбоогүй 2 зураг оруулчихая..
токиод оройдоо нилээн хүйтэн байгаа билээ..хүмүс ихэнхи нь дулаан хувцасандаа орчихсон..гэтэл энэ өвөө ингээд шоортон дээр урт оймс өмсчихсөн тоох ч үгүй явна лээ..ер нь энэ цагаан арист хүмүүсийн биеийн дулаан биднийхээс 1,2 хэмээр илүү байх шиг байгаам аа тээ??хүйтнээр, нээх сонин нимгэн хувцастай. зарим нь фудволктой л туугаад байх юм..

зураг1. 2 хоногийн өмнөх хүйтэн бороотой үдэш, Сантори холлд болсон концэртны завсарлагаар...өөрт нь анзаарагдахгүйгээр зураг авах гэж нилээн авяас гаргав..

байнга очдог барны эзэн амэрик явахдаа нэг ийм тоглоом? авч ирсэн бсан..үрлэн хэлбэртэй соронз.хооронд нь наалдуулж? янз бүрийн хэлбэр дүрст оруулж тоглодог. барныхаа дээкэн дээр тавичихдаг..ирсэн зочид нь энүүгээр тоглож зугаацдаг юм....энэ По гийн хийсэн бүтээл...эр бэлгийн эс юм гсн..хэхэ...нэг иймэрхүү л байдлаар насыг нэг нэгээр нь элээж байна даа гэж..

Thursday, November 18, 2010

Mongolian LGBT centre

1. Твиттэр дээр ийм мэдээ байна.
11-р сарын 20-ны 20:10 минутаас NTV-ийн www.ntv.mn "Нандиагийн ток шоу"-гаар ЛГБТ эрх, аяны тухай, амьдралынхаа тухай ЛГБТ Төвийнхөн ярина...монголд байгаа хүмүүс зав гарвал үзээрэй..бас сэтгэгдэлээ сонсгоорой

2.хүн харанхуй байж болно..энэ тэгэхдээ арай л дэндүү юм...зарим сэтгэгдэл бичсэн хүмүүс нь тэдэнд хэн аюул учруулаад байгаам бэ? гэжээ..уул нь тэр сэтгэгдэлүүдийг бүгдийг нь уншвал ойлгомоор л юм..

3.Монголын ЛГБТ төвөөс End discrimination нэртэй campaign явуулж байгаа юм байна.. хүмүүс болбол блогоороо сурталчилж тус болно уу??


4.энэ холбоосноос монголын ЛГБТ төваас явуулдаг радио нэвтрүүлгүүдийг сонсоорой.

5.энэ хүний бичиж буй юмыг!!..кк ..юу ч гэлтэй билээ..уул нь мэтросэкшүал залуус олшроод байна л гэх гээд байгаа болтой..тэрэндээ трансжэндэр хүмүүсийг чирээд, муу л юм бол хойд талын хар овоохой гдг шиг Энхриймаа гийн нэр цохиж явна.. хамгийн сүүлд нь
энэ хорвоо чинь эмэгтэй болон эмэгтэйлэг эрчүүдээр дүүрэх нь. Энэ чинь хүн төрөлхтөн амёб буюу нэг эст амьтан болох зам руугаа алхаж байна аа гэсэн үг.

гэчижээ бас..кк
Ай фоноос.
Сурхий энэтхэг хоол иддэг хун болсон чинь халуун ногоонд нь нус нулимсаа зэрэг гоожуулаад сууж байна..гэснээс хажуугийн ширээнд 14 , 15 орчим насны залуу аав ээжтэйгээ хоол идээд сууж байна..би ч, ямар хоорхон аавтай хуухэд бэ?? гэсэн харцаар хараастай..хуухэддээ , амидрал гдг чинь чиний бодож бгаа шиг тийм амар эд биш!! маягийн юм номлоод байна..хуу нь л ямар нэгэн хэрэг тарьсан болтой гэж таамаглав..

Monday, November 15, 2010

бөөн дур


Токио д, арисан бөмбөгийг алгаараа араас нь цохиж наадагч бүсгүйчүүдийн дэлхийн хундаганы уралдаан(2010 FIVB Women's Volleyball World Championship)болоод өнгөрбай.... гснээс би гдг хүн үнэн дуртай , сүүлийн 2 хоног нойр хоолоо умартан байж шигшээ тоглолтыг А,Б гүй үзэж дуусгаж байж сая нэг санаа амрав..нэг их ажил амжуулсан хүн аятай өчигдөр орой сүхдүүлсэн мэт нам унтаж энэ тэр..

дандаа дэмжсэн баг хожоод ихэд урамтай байв..
эхний өдөр Польш Голланд 2 тоглоход,хуучин нэг систэмийнх гдгээр нь Польшийг, Орос Амэрик 2 тоглоход мэдээж Оросыг, Япон Бразил тоглоход ази баг гдгээр нь хэдэн япон сэвгэрүүдээн дэмжичээд ирсэн..сүүлийн өдөр Япон Амэрикийг нам аваад, Оросууд хачин гоё урамтай тоглож Бразилийг буулгаж авлаа..бараг л өөрөө тоглосон юм шиг нулимс гарах шахсаныг хэлэх хэрэгтэй байх...

японууд угийн Оросуудад дургүй, ядаж байхад Мэдобээжэфү ерөнхий нь хэд хоногийн өмнө Умард арлуудад(япон оросын хооронд маргаантай байгаа 4 арал) айлчилсаныг хэлэх үү, цэнгэлдэх тэр аяараа бразилийг хөгжөөн дэмжээд, бразилчуд бол яг л нутагтаа байгаа юм шиг байлаа...би хажуу хавийнхаа хүмүүсийг айхтар цочроохгүйн тулд Оросыг даруухаан дэмжиж энэ тэр..:)..тэгэхдээ л нээрээ айхтар кайфтай байсан шүү...

нээрээ, манай хүүхэд ажилтай байсан болохоор үзэж чадаагүй юм..орой утсаар яриж байнаа...тэгсэнээ, хэрвээ Орос япон 2 тоглосон бол чи алинийг нь дэмжих байсан бэ? гэнээ...би , мэдээж орос гэх гэснээ хаширлаад, тэртэй тэргүй цэнгэлдэхээр дүүрэн японы балиашиг байгаа юм чинь аль ашиггүй нөхцөлд тоглож байгааг нь дэмжих байхаа..гэж хаяагаа манасан чинь гомдоо л үг хаяад байна лээ..хэрвээ Орос-Монгол, Амэрик-Монгол гэж тоглож байсан бол япончуудын ямар ч бсан 99% нь монголыг дэмжинээ..тэгэж байхад чи... ч гэх шиг..кк..аргагүй л хүүхэд байх үеийн соёлын нөлөө гэж том юмаа гээд л байна лээ..

Friday, November 05, 2010

Ай фоноос.
Хэд хоног элийртэлээ халуурсаны эцэст оноодор арайхийн хуучин хэвэндээ оров..

Эруул байна гдг, оглоо сэрэхдээ халуунгуй сэрнэ гдг, онцгой содон уйл явдалгуй уйтгартай одрууд ч гэлээ оорийн хуссэнээр ходолж чадаж байна гдг унэхээр мянган лан ажээ....шимижими..

Яг одоо Бурхан гуай гарч ирээд, юу хусч буйг минь асууж аальгуйтвэл, ухэн ухтэл минь эруул явуулцсан бай даа!! гэж хариулнаа..гсн чинь еоноо, сонсцсон байх вий дээ..

Monday, October 25, 2010

Тэррорист хуухэн

Ай фоноос..
Оглооний ид ачааллын уеэр галт тэргэнд суусан биш, бараг угаартах шахав.хажууд зогссон хуухэн,унэртэй усаа шилээр нь оор дээрээ асгачаад ирээ юу гэмээр аймаар хурц унэртэй наасан..хаашаа ч ходлох аргагуй, тэр ч байтугай гар хол маань хаахна бгааг ч мэдэх аргагуй их хунтэй тэрэг Тул тэсэхээс оор аргагуй..хмм..бараг л хучин , бараг л террор бгаам чинь..монголын хээр тал шиг эзгуй газар ганцаараа амидардаг бол яая гэхсэн..энэ их хунтэй хотод, дээр нь галт тэрэг, цахилгаан шат гээд битуу орчинд олон хуний хамтаар тугжигдэх магадлал ихтэй газар амидардаг хумуус бас жоохон бодмоор юм шиг тийм аа??

Гснээс, танин мэдэхуйн чанартай нэг юм асуугаад авья..стрэйт хосууд унсэлдэхдээ хуухнийхээ уруулын будгийг арчдаг уу? Эсвэл будагтай нь унсдэг уу??кк..эртууд, По даргатай энэ талаар ярилцсан боловч ойр хавьд хариулаад огчихоор стрэйт хун бгаагуй Тул мэдэж чадаагуй..

Wednesday, October 13, 2010

үл таних охин, түүний абу, бид 3


өчигдөр галт тэргэнд хажууд суусан аав охин 2 тас унтаастай..охин нь намайг налаастай.. аав тэнд өөрөө давсанд яваад анзаарч байгаа ч юм алга..2 ,3 өртөө явав уу яав, охин миний ханцуйнаас зуурсан чигээрээ ааваа,ааваа гээд уйлагнаад эхлэв..урдаас харж суусан хүмүүс намайг л аав нь гэж бодоод байгаа болтой..наад хүүхэдээ аргадаач ээ!! гсн байртай төвөгшөөсөн харцнууд..жинхэнэ? аав нь наашаа нэг харж үл мэдэгдэх юм хэлж охиноо тайтгаруулсан болсоноо буцаад нам...жаахан хүүхэд гараас зуурчихсан байгаа болохоор босоод явах хэцүү, айлын хүүхэдийг аргадах хэцүү( монголд байсан бол хэний хүүхэд ч ялгаагүй аргадаж л орхино л доо.японууд өөрийн биш бол өрөөлийн хүүхэдтэй хамаагүй харицаад байдаггүй), дээр нь би гдг хүн жаахан хүүхэдийн эв олохдоо хачин тааруу, ихэнхи жоохон хүүхдүүд айж уйлаад бдаг юм..кк..хүүхэд нохой айлгаж баймаар аймаар царай муутайм байлгүй бодвол,..:),,(зурган дээр наад талын улаан цамцтай гар нь би)
ашгүй, удалгүй тэр 2ын буух өртөө нь дөхөж аав сэрсэн..

Wednesday, October 06, 2010

..хмм..чи нээрээ намайг олооод учирчихдаг үгүй мөн азтай золиг шүү(цайнаасаа оочив)..бод доо(хуруугаа гаргаж ирэв)..монгол хүн дэлхийн хүн амын хэдэн хувийг эзлэх билээ?? тэрнээс хэд нь Мого билээ, тэр цөөхөн могоноос хэд нь японд сурахаар ирээ билээ, хэд нь над шиг ийм үзэсгэлэн гуа(по гоос халдав) байхав? хэд нь чамайг тоохов?? ...би , ховорлог шивэрлэг,чухаллаг байдлаараа бол улаан номонд орсон амитадтай л дүйнэ дэх үү??..

боёбого гээд нэг танил найз байдий..тэр өөрийн бф дээ өөрийнхөө хичнээн чухал хүн болохыг ингэж тайлбарласан гэнэ..

Sunday, September 26, 2010

Ай фоноос.

Харих гээд галт тэргэнд сажлуулж явна.
Саяны ортоон дээрээс,цав цагаан сороочогон цамцан дээр, цагаан ноосон жилээтэг, цав цагаан омд, шар хар хосолсон шоон хээтэй кээд омссон аймаар Ээс овоо суулаа..кк..усээ бас хурэн онгоор будчижээ..нас,70-80 хооронд болов уу??
Хогширхоороо ингэж зоригтой хувцаслах юм шуу гэж бодов..
ББ

Wednesday, September 22, 2010

Ай фоноос.
Очигдор хэдэн стрэйт монгол найзтайгаа хамт оройн хоол идэв..хуухнууд нь тувт хуухдуудээ яриад, эрчууд нь тачигнатал монго ярисаар байгаад таарав.. хачин сонирхолгуй наасан..би хэд хэдэн удаа оожгой яриж, ярианы сэдэвийг оорчлохййг оролдсон боловч бутэлгуй..кк..

Стрэйт найзуудтайгаа уулзсан тухай сонирхолгуй туух нэг иймэрхуу..

Wednesday, September 15, 2010

өнөөдөр

өдрийн азгүй явдал.
10 цагаас өмнө Цүтая(видеө прокат) гийн ДВД г амжаад буцаагаад өгчихөе гэсэн чинь 10 мин хоцроод хугацаа хэтрүүлсэний торгууль төлөв..их мөнгө биш ч гэлээ(3 доллар орчим), аймаар зэвүү хүрнээ..

өдрийн азтай ? явдал
сургуулийн гадаад оюутны хэлтэсийн тэтгэлэг хариуцдаг хүн, урид нь нэг дүнсгэр бүсгүй байдаг байсан юм,энэ сараас солигдоод дуутай шуутай , нүүрээрээ дүүрэн инээмсэглэл цацруулсан хөөрхөн залуу орчихож ..:)..би сар болгоны дундуур очиж ..хүлээн авсан Бумаа.. гэж гарын үсэг зурах үүрэгтэй юм)

P.S. монгол хэлэнд тооны араас олон тооны нөхцөл залгах буруу биш бил үү??жишээ нь 10 хүн гэхээс 10 хүмүүс гэж бичихгүй, 500 толгой хонь гэээс 500 толгой хонинууд гэхгүй, 2 Ай под гэхээс 2 ай поднууд гэхгүй гэхмэт гэхмэт..

Өдрийн сонин уул нь монголын хамгийн том сонин баймаар.гэтэл сүүлийн үед яг энэ алдааг нилээн олон давтах юм...өнөөдрийн энэ мэдээнд УБ хот дэлхийн 60 ХОТУУДТАЙ найрамдалт харилцаатай гэнээ...уул нь үг үсгийн алдаа хянадаг рэдакт ор хүн баймаар л юм.. бас мэдээний сайтнууд сэтгэгдэл авахдаа 9 сэтгэгдэлүүд, 15 сэтгэгдэлүүд гэх болж..

Monday, September 13, 2010

хөдөлгөөнтэй болоод хөдөлгөөнгүй хэдэн дүрс..

сургууль явах замд нэг хүнсний дэлгүүр байдаг юм. тийшээ ороод гарах гэтэл нэг ах(яагаад ч юм ах хүн шиг санагдсан) ингээд хөөрхөн тааз руу толгойгоо шургуулчихсан юм засч байна...ямархуу хүн байгаа бол гээд сониуч зан хөдлөөд бууж ирэхийг нь хүлээгээд 5 мин орчим зогслоо....даанч бууж ирэх шинжгүй болохоор нь тэгс хийгээд явсан..кавайи байгаа биз??
Софтбанк гээд гар утасны компаний гудамжины сурталчилгаа..японууд бас л сонирхолтой хүмүүс шүү..кк гудамжинд ийм хүүхэд харахаар бариж авч базмаар садист сэдэл төрөх юм , сүүлийн үед..өтөлж байгаагийн шинж байх даа...2 дахь зурган дээр аав нь хүүгээ? охиноо? нохой шиг ингээд оосорлоод хөтөлчихсөн явж байгаа байдал..кк..ийш тийш гүйхээр нь татаа л , аймаар хөгжилтэй харагдаж байсан..:)

энэ хэд машин дотроо сайхан авч өгч байгаа биз??кэкэ..яагаад машинаасаа буухгүй тоглож байгааг нь ойлгоогүй,\..бодвол зөвшөөрөл өгөөгүй, партизандаж байгаа байдал гэж таасан.

Wednesday, September 08, 2010

хэт үйлчилгээ

японд үйлчилгээний газрууд хэрэгцээ муутай талархалын үг, болоод анхааруулга санамжаар дүүрэн байдаг..миний тэрэнд нь ундууцаж, хэрэггүй юманд мэдрэлээ барахыг яана..кк..монгол шиг үйлчилгээ муутай байх, япон шиг хэрэгцээгүй зүйлээр хэтрүүлж үйлчилэх 2 дүндээ дүн юм уу даа гэж боддог..монгол япон 2 ын алтан дундаж л их зүгээр юм шиг санагдаад байгаа юм даа..ингээд өдөр тутмын амидралд тохиолддог үйлчилгээнээсээ хэдийг санаж байгаа хэмжээгээрээ монгол хэл дээр буулгая..та бүхэнд , аягүй гоё үйлчлүүлж байгаа юм шиг санагдаж байна уу, шал ядаргаатай санагдаж байна уу??

-сургуулийн цахилгаан шатны автомат яригч
..нэг давхарт ирлээ..буух хүмүүс хаалгандаа ойртоно уу..гараа хавчуулж гэмтэх осолтой тул хаалга бүрэн онгойх хүртэл гар хүрэхгүй байна уу..за, одоо дээшээ явлаа.. гэж зогссон давхар болгондоо давтах.
→манай өрөө 5 давхарт байдаг.ийм хэрэггүй үгийг олон дахин давтсанаас болж 5 давхарт гарахын тулд (замдаа 2,3 гэх мэтээр зогсохгүй бол тэр шүү дээ..хэрвээ зогсвол бүр удах нь ойлгомжтой) 20 сэк болдог гээд бод доо..мэдээж хараагүй хүмүүс ч хэрэглэж буй тул давхарыг зарлах нь зүйтэй байх..бусад нь бол үнэндээ хэнд ч хэрэггүй эд..хэрвээ хэрэггүй олон зүйл яридгаа боличихвол 5 сэк байхад л хангалттай зам..

-өдөр болгон суудаг Кэйо хэmээх галт тэрэгний компани
Кэйо дэнтэцү компанийг сонгож үйлчлүүлсэнд баярлалаа..Одоо бид Шинжүкүг чиглэж явна..дараачийн буудал А..баруун талын хаалга онгойно(түүнийг ашиглаж бууна уу)...түүний дараа Б д зогсоно..В,Г г алгасаад Д д зогсох тул анхааралтай байна уу..

зорчигчид та бүхнээс хүсэх зүйл байна..галт тэрэгний хаалга хаагдах мөчтэй уралдан (барин) зүтгэхгүй байхыг хүсэе..хаалганд хавчуулагдах аюултай.(хавчуулагдвал өвдөх болно).дараачийн тэргэнд сууна уу..Өндөр настан,тахир дутуу, журамсан хүмүүст суудал тавиж өгнө үү..Бусад зорчигчидын тав тухыг алдуулах тул гар утсаа дууг нь хааж хэрэглэнэ үү..сонсож буй хөгжим чинь чихэвчнээсээ халиад ондоо хүнд төвөг учруулж байна уу үгүй юу гэдгийг анхаараарай...Чикан(галт тэргэнд ,ихэвчлэн эрэгтэй хүний зүгээс эмэгтэй хүний хөхнөөс барисан, юбка руу нь гараа явуулсан, хатуу эрхтэнээ биед нь тулгасан , юбкан доогуур нь камэрдаж зураг авсан энэ тэр гээд бэлгийн сэдэлтэй 9 н жорын үйлдэлүүдийг ерөнхийд нь хэлнэ..pervert??) хүн харвал заавал буудлын ажилтанд мэдэгдэнэ үү(тэр мууг хамтын хүчээр бариад авая)..гэх мэтээр төгсгөлгүй үргэлжилнэ...за, тэгээд , одоо улаан гэрэл дээр түр саатаж байна, 20 сэк ын дараа бага зэрэг донсолно гээд наян юм хэлнэ шүү дээ...кк
→галт тэргэнд ном сонин гарчиглах ,юм бодож эргэцүүлмээр үед, эсвэл түр зуур зүүрмэглээд авая гсн үед ингээд байнга нэг зүйлээ давтчихаар ямар ядаргаатай санагддаг гээч..

-хүнсний дэлгүүрийн кассан дээр
(миний өмнөх хүний тооцоог дуусгаад над руу харна.бөхөлзөж мэндэлсэний дараа)

манай дэлгүүрээр үргэлж үйлчлүүдэгт тань талархалаа..(миний авсан зүйлийг тооцохдоо бүх зүйлийн нэр, нэгж үнийг хэлнэ)
2пийв тус бүр нь 210 иэн тул 420,
нэг шил дарс 1280 иэн,
төмс бла бла.....бүгд нийлээд 2500 иэн болж байна...

за,танаас 10000 иэн авлаа..тийм болохоор 7500 иэн буцааж өгий...за, та намайг харж байгаарай..би тооллоо шүү.их тоотойгоос нь эхлэе.5,6,7 мянган иэн, мөн 500 иэн(мянгааас дээш иэн нь цаасан дэвсгэрт, зуут нь зосон мөнгө байдаг тул заавал 2 хуваана) ий хариулт танд өглөө шүү..(яг байна уу үгүй юу )заавал нягтлахыг танаас хүсэе..баярлалаа..дахиад үйлчлүүлээрэй...
→хичнээн олон хүн , хичнээн урт дараалал үүсгэсэн байлаа ч энэхүү ядаргаатай бөгөөд онц ач холбогдол багатай үгсээ давтана..минийхээр болдог бол, шууд үнийн нэгдсэн дүнгээ хэлээд дараагийн хүндээ хурдхан хүрч үйлчилбэл чилж ядраахгүй сайн үйлчилгээ болно..

гэх мэт..

Wednesday, September 01, 2010

9.1

нээрээ монголд 9.1 гээд бөөн юм болж байгаа юм байна ш дэ....би бага байх үеийнхээ 9.1 ийг ерөөсөө санахгүй юм...хавар бэлтгэл ангид орж байсанаа маш тод санадаг хэрнээ...

дунд ангид ороод нилээн том болсон хойноо ээжийн авч өгсөн шинэ цамц өмдийг өмсөж явахгүй , хуучиныгаа өмсчихөе л дөө гэж ээжээс гуйгаад дийлдэггүй байсанаа л санаж байгаа юм..ухаандаа, индүүдлэгтэй цоо шинэ хувцас өмсөж очихоор айхтар хичээгээд гангарчихсан юм шиг харагдах гээд байсан юм уу даа..тэрүүхэндээ cool харагдах гэж хичээдэг байсан болтой..кк..одоо ч шинэ хувцас өмсөхөөр эвгүй оргидог хэвээрээ..9.1 нд хүүхдүүд бүгд нэг нэгнээсээ дөлөөд л , цэрвээд , хэд хонож байж хуучин хэвэндээ ордог доо??тийм болохоор 9.1 нд бас нэг их дуртай биш ээ...2 ноос хичээлдээ оччих санаатай үзэж тарах боловч надад мэдээж ээжийг дийлэх эрх мэдэл байхгүй..кк..

харин 9 сар гэхээр надад маш тод санагддаг зүйл нь сургуулийн ойролцоо гардаг байсан ногооны мухлаг...биднийг бага байхад, одооных шиг жилийн турш ногоо байдаггүй байсан даа..зундаа дандаа ногоогүй хоол идэж байгаад намар болоод шинэ ногоо гарахаар хачин гоё амттай лууван төмс манжин гардаг байсаныг санаж байна уу??..

1 дүгээр ангид байхад шинэ ургацын лууван 1 кг нь 80 мөнгө ч билүү байсан санагдана...Манай нэг сайн найз(одоо мань хүн томроод яаманд их том дарга хийдэг болсон ч яаг хүүхэд хэвээрээ..монгол харих болгондоо уулздаг бараг цорын ганц багын найз маань) бид 2 хичээл тарчаад тэр мухлаг орноо...1 кг лууван авчихаад, зам дээр үрж халисыг нь арилгаж байгаад ,мухлагаа налж сууж байгаад мэрж өгдөгсөн...одоо бодоход , зам дээр үрж завааруулж байснаас бараг халистай нь идсэн нь цэвэрхэн байдаг байсан байлгүй..хүүхэд бсан болохоор халисыг нь л авч байвал цэвэрхэн гэж боддог байсан болтой..:)

тайлбаргүй..:)



маруужинтай хүүхэн монголд.lol..(хэллэгийг 976 сэтгүүлээс зээлдэв)
зургийг www.flickr.com оос авсан боловч буцаад олдоггүй..

Monday, August 30, 2010

гэрэлт ирээдүй

Tокиод гэй барны 4 томоохон төвлөрөл байх..

1. Шинжүкү дүүргийн 2р хороо.
за , энэ нөгөө алдарт Ничомэ гээч газар....Ар монголын алдарт блогчин По гийн бичээд байгаа үйл явдалуудын 95 % нь энэ хороонд өрнөж буй..яг нарийн тоо байхгүй ч , 200-250 гэй лэзбиан бар(үүний 10-20 ни л лэзбиан бар байх) энэ жижигхэн хороонд хэлхэлдэн, шахцалдан,чихцэлдэн, түлхэлдэн байрлах бөлгөө..гэхдээ япон бар ихэвчлэн 6-10 хүний л багтаамжтай байдагийг бодолцонo уу. мэдээж энэ дунд 100 аас дээш хүн багтчихаар том клуб ч бий..энд жирийн барнаас гадна диско клуб, гэй дэлгүүр, рэстөран, кафэ, мөн сахилгагүй газрууд байрлана..бүхий л нас, төрөл жанрын хүмүүс цуглана...

2.Шинбаши-
Токиогийн ажил хэрэгч дүүрэг учраас гол төлөв 25-40 орчим насны гонжоомтой бизнэсмэнүүд цуглана...мэдээж тэднийг дагасан гонжоомны хоббитой хүмүүс ч цуглана..50орчим бар байдаг гэж дуулсан..нэг их очиж үзээгүй тул нарийн мэдэхгүй...

3.Үэно- за, энд ихэвчлэн 40-60 орчим насны махтай шөлтэй, өөх гүзээ ихтэй ханхар эрс/эмс цуглана..мөн бүдка, зузаанка хүмүүст дуртайчууд ч цуглана..нилээн олон бар, сахилгагүй газар бий...яг хэд гэдгийг бүү мэд..бас л 50.60 байдаг байх..2,3 удаа л очиж үзсэн..миний очих газар биш байлээ..

4. Асакүса- за, энэ дүүрэгт настайчуул цуглана..60 тай өвөө нар залуудаа орох тул тэрнээс дээш,70.80 тай хүмүүс..90тэй хүн ч бодвол байдаг л байх..бас л нилээн олон бар, өвөө нарт зориулсан сахилгагүй газарууд бий..бусад газрын гэй барнууд ихэвчлэн орой 19-20 үед онгойгоод, өглөө 2 цаг хавицаа хаадаг бол, өвөө нарын бар өдөр 12 гэж онгойгоод орой 22 гэхэд хаачих жишээтэй.. өвөө нар, өдөрт гэртээ хийгээд байх ажил үгүй тул цагийг ингэж үр бүтээлтэй өнгөрүүлж буй нь тэр..

бидний хувид бол харь гараг?, ондоо ертөнц? мэт боловч сайн бодоод үзэхээр хэдэн жилийн дараа ??кк, өөрөө тэнд сууж байна гэхээр гэрэлт ирээдүй гэчихмээр юм уу , нэг тиймэрхүү газар билээ..нөгөө, эртнээс газар шороондоо дасья гэдэг онигоо шиг хэзээ нэгэн цагт очих л юм чинь, одооноос ганц хоёр газар орж байдалтай танилцах юмсан гэдэг бодол эртнээс байсан билээ..

Tuesday, August 24, 2010

8.24

..өглөө дөнгөж 5 болж байхад сэрчих юм.хулхидаж байгаад буцаад унтчих санаатай 6 хүртэл орондоо хөрвөөлөө..үр дүн үгүй..хөгширөх ч таалагдаж байна шө...энэ эрчээрээ?, өглөө 4 гэхэд сэрдэг, орой 10 гэж унтдаг болчихвол ч яг таарах гээд байна уул нь...

..салгалж яваад галт тэрэгний сарын билэтээ гээчихэж...олсон хүн буцаагаад өгчих болов уу гээд 3 хоног харсан чинь байдаггүй..билeтгэй өнгөрүүлсэн 3 хоногийн унааны зардал худал хэлсэн хүнд бараг л сарын билэтний маань үнэтэй тэнцчих юм..торгууль төлж билэтээ сэргээв..

...тэнгэрт нэг зэрэг 7 нар гараад хамаг амитаныг зовоодог үлгэр чинь 「Эрхий мэргэн 」байхаа...энэ жилийн Токиогийн зун яг тийм байлаа..дэлхийн бүх нарыг энэ аралын дээр авч ирээд зоочихов уу гэлтэй, бараг 1 сарын турш өдөр болгон 35 хавицаа гээд боддоо...цаг агаарын таамгийг үнэмших аваас ирэх 9 сард ч 30 хэмээс доош буухгүй болтой.халууныг гайхангаа ,далимдуулж орой болгон пиав уух нь л ганц давуу тал юмдаа..
..байнга ордог байсан шибүя гийн HMV дампуурсан?? зүгээр л дэлгүүрээ хаасан?.. I tunes энэ тэр гарсанаас хойш аймаар олон хөгжимийн дэлгүүр алга болж байнааа...одоо тэгээд цагийн аяс, цаг үе өөрчлөгдөнө хуучин юм ул болж шинэ юм зул болно гээч л энэ байх даа...HMV гийн сүүлийн өдөр хийсэн наймаа..Kisses, Color of clouds, The Great Gatsby гийн audio хувилбар , бас Мүраками харүки гийн ураас урт ярилцлагатай сэтгүүл..... ялангуяа энэ Кисэз гээд хамтлагийг өчигдөржин, өнөөдөржин сонслоо...нэг тийм, 70,80 аад оных юм шиг носталжи...

Color of clouds-Brother


Бураашка хүүхэд ба СФ ын бэлэг..

Monday, August 16, 2010

хонгор хөвгүүн

яагаад хачин их таалагдсан хүнийхээ царайг тод санадаггүй юм бол??
..царай нь, гар нь, үнэр нь, инээх нь хэсэг бусгаараа , тодорхой бишээр, бүдэг бадаг нэг тийм гарт баригдаж нүдэнд үзэгдэмгүй мэдрэмж санагдаад байх болобч тэр бүхнийг эвлүүлж нийлүүлээд нэг бүтэн дүр зураг гаргая гэхээр таг. паг. пог...уул нь хамт байхдаа сайн хараад авая, дахиж хэзээ ч уулзахгүй боллоо ч гэсэн мартахгүйгээр тархиныхаа санах ойн хананд бөх гэгч нь наагаад авая гээд боломж гарах бүрт цоортoл нь ширтсэн юмсан...........

яг одоо нэг хөөрхөн хүмүүний,
-уруул дээрхи жижигхээн хар мэнгэ нь(эхлээд би хоолны үлдэгдэл наалдсан байна гэж харсан.:),
-ялимгүй томдсон өмд нь,
-24 хөн размэрийн гутал өмсдөг жижигхэн хөл нь,
-үнэндээ гүзээ гэх юм хүний урманд байхгүй боловч гэдсэнд нь хүрэхээр сандраад ихэд хичээж гэдсээ татах нь,
-ногоон гэрлээр гарч байж сандран гүйх нь,
-гутал өмсөхөд хэрэглэдэг өсгийвч? (күцүбэра) цүнхэндээ авч явдаг нь(анх удаа ийм хүн харсан.:),
-намуухаааан хоолойгоор үгээ зөөж удаан ярих нь,
-пиаванд нугасгүй нь(надаас түргэн пиав уудаг хүн По г эс тооцвол анхных нь!!)
-юманд хөөгдөж яваа юм шиг хурдан хурдан залгилах нь
-жаахан согтохоороо зориг ордийм уу яадаг юм, үг нь ихсэх нь,
-эрхдүү зантай нь(уул нь надаас ах).....
-аль хэдийнэ ардаа орхиод ирсэн баймаар атал хөвгүүн байх үеийнхээ төрхийг одоо болтол хадгалсаар байгаа нь,
-ямар нэгэн дүрсгүй зүйл бодож олов уу гэмээр нүд нь байн байн гэрэлтэх нь...
гэхмэт гэхмэт нь ,санагдаад байна бодогдоод байна..

Wednesday, August 04, 2010

p...

өчигдөр японы ТВ ээр , Оросод хэт халуунаас үүдэлтэй ойн түймэр их гарч байгаа тухай нэвтрүүлж байнаа..тэгсэн чинь , аврах ангийнханы хийсэн бичлэг болтой, нэг бичлэг гараад, аврах ангийнхан машинтайгаа түймрийн голомт руу дөхөж байтал гэнэт хажуунаас нь гал орж ирээд энэ тэр...тэгсэн чинь юу вэ, машин дотор явсан хүмүүс шууд л ...пиздец, сука..блабла..давай назад !!! энэ тэр гээд дүүрэн хараал наасан.. хаха. тэрүүхэн хооронд хичнээн олон хараал амжиж хэлэвээ, тэр орос..уул нь японы ТВ нүүд хараалын үг, эсвэл бүдүүлэг хэллэгүүдийг тэрхэн хэсэгт нь дууг нь хааж нэвтрүүлдэг юм...

Wednesday, July 28, 2010

ҮҮЛ БИД 2


Адмон хэвлэлийн газраас худалдаанд гарсан Бат үүл гуайн гэргий Дэлгэртүяа гэдэг эгчийн бичсэн /танихгүй ч гэлээ өөрт их ойр байсан болохоор эгч гэж өөриймсмөөр санагдав/ 「Үүл бид 2」 хэмээх номыг ихэд амтархан уншиж дуусгав..2 хүний цаашилбал 1 гэр бүлийн түүх мэт боловч ерөнхийдөө сүүлийн 40 гаруй жилийн манай улсын түүх тэр чигээрээ...түүхийиг ихэвчлэн мэргэжлийн хүмүүс бичдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг байх..яагаад жирийн нэгэн бүсгүй хүний нүдээр харсан Монгол улсын түүх байж болохгүй гэж??хараахан уншиж амжаагүй байгаа хүмүүст энэ номыг заавал уншаарай гэж зөвлөе.. умшаад дууссаны дараа юунд ч юм итгэмээр, итгээд баймаар ,,,, тийм өөдрөг бодол төрж байлаа...

уншихдаа Хонх, Инээмсэглэл, Солонго хамтлагийн дуунуудыг BGM болговол бүүр ч амттай байж магадгүй.....Би Солонго хамтлагийн Амидрал үргэлж сайханаараа гдг дууг өдөржин нахидаг дээр нь тавиж байгаад номоо дуусгалаа..

сэдвээсээ халихад, яагаад Хонх ын дуунд дуртай байсан нэг учираа энэхүү номыг уншиж суугаад аймаар тод санав..Энхбаяр гээд дуучин агаад нь дуртай байсан ш дээ нээрээ..:)
мэдээж Цогтсайханы үзэл бодол, 「ондоо 」 үгтэй дуунууд гол үүрэгтэй байсан нь ойлгомжтой..түүнээс дутахааргүй нэг шалтгаан нь энэ агаа.. түүний зурагтай сонины хайчилбар их л удаан миний дэвтэрийн завсар явсансан...энэ хүн бас энэ Солонго хамтлагт байсан санагдана..андуурч байж ч магад....

P.S.номноос сурсан шинэ хэллэг 「Зарлал үзсэн ямаа」- ямар нэгэн юманд алмайрч ангайгаад хэлэх үггүй хөшихийг хэлсэн зүйрлэл болтой...өдөржингөө зарлалны өмнө гайхаж зогсоо ямаа нүдэнд үзэгдээд хөгжилтэй байлаа...:)

Wednesday, July 21, 2010

АГУУ СУУ

Китано Такэши гийн Ханаби г үзэв..цээжин дээр халуу оргиод, хөндүүрлээд...архийг хувингаар нь уумаар, ухаан алдмаар, нэг бол зүгээр л унтаад баймаар.. өөр яамаар ч юм б дэ..нэг тиймэрхүү мэдрэмж..

тэр шүлэг бичвэл сайн шүлэг бичих байха..тэгж санагдав..сүүлийн 2 сард түүний 4 киног үзжээ..Хэрцгий эр(その男、凶暴につき)、3×4-10 сар(3×4-10月)、Кикүжироогийн зун(菊次郎の夏)、тэгээд энэ Hana-bi.....

1.хэрцгий балмад гэж юуг хэлэх бэ??хэрцгий байх муу зүйл үү??
2.киноны баатар(такэши) нь, нэг кинон дээр л гэхэд бараг 10 аад хүнийг хөнөөсөн байтал надад яагаад эвгүйцэх, дургүйцэх биш, харин ч түүнийг дэмжих, ойлгох, тэр байтугай хайрлах сэтгэл төрнө вэ??..киноны баатар болоод надад адил чанар, давхцах зүйл байсан??
3.шүүмжлэгчид түүнийи киног 「violence ихтэй action」гэж тодорхойлох..гэтэл надад зүгээр л амидралын тухай, ахуйн , Хана би бол бараг л хайрын тухай кино гэж хэлж болохоор...би ер нь бага зэрэг гажиг тал руугаа яваад байгаа??
4.түүнийг тарантино той зүйрлэх нь бий...Тарантино гийн кино бол түүний хажууд зүгээр л хүүхэдийн тоглоом шахуу юм даа..одоо харицуулаад үзэхэд..ер нь япон болон амэрик киноны ялгаа тэндээ бий болов уу гэж бодогддог юм..жишээ нь, амэрик т хийсэн аймшигийн кино, хүнийг цочоох ч гэдэг юм уу, аль эсвэл харагдах байдал нь аймшигийн, нэг үгээр хэлбэл хүний 「нүдтэй тулж 」 ажилласан төдий байхад японы аймшигийн кинонууд нэг тийм「нуруугаар хүйт даамаар 」,「чимээгүй айдас」、「хүний дотоод айдас」, өөрөөр хэлбэл айдасынхаа мөн чанартай тулж ажилласан санагддаг юм..тийм болохоор нь би үзэж чаддаггүй..зүрх муутай болохоороо..кк..

хэд хоногийн өмнө такэши агаа зурагтаар ярилцлага өгч байнаа..

Сур: таны кинонууд маш их хэрцгийлэл, хүчирхийлэлийг агуулдаг..киног үзсэн өсвөр насныханд муу нөлөө үзүүлэх вий ч гэдэг юм уу,ер нь нийгэмд үзүүлэх нөлөөний талаар бодож үзсэн үү??
Такэши: огт бодож байгаагүй...бодоод үзэе л дээ..кино театр болоод зурагтаар гарч буй киноны багаар бодоход 90 % нь ариун ёс, энэрэнгүй нинжин сэтгэл, энх тайван, үнэнч хайр дурлалын тухай кинонууд байна..гэлээ гээд нийгэм д сайн нөлөө үзүүлээд гийгүүлсэн нь хаа байна???...тийм кино байлаа гээд хорвоо сайхан болчихсон нь байхгүй л байгаа биз дээ??

гэж авсан...сурвалжлагчийг ганц сайн болголоо доо гээд би наана нь хичнээн баяртай суув...:)манайд ч гэсэн, гэй хүмүүс хүүхэд уруу татдаг, уруу татагдаж гэй болдог(гэй байх нь олдмол) ч гэдэг юм уу, хөдөөний хүмүүс хотод орж ирээд хотын соёл байхгүй боллоо ч гдг юм уу, жаахаан бодоод үзэхэд л ямар ч утгагүй зүйлс иймэрхүү логик дээр үндэслэдэг болохоор....

зозо, хадуурах нь...доорхи видэон дээр японы 2 СУУ киноны талаар ярилцаж байна...Күр осава Акира болоод Китано Такэши( нүүр нь сорвигүй байгааг бодоход осолд орохоосоо өмнө болтой..)

Saturday, July 17, 2010

зуны өглөө зугаатай даа...(гэж дуу байл уу??..:))

албан ёсоор зарлаагүй байгаа ч (энд цаг уурын хүрээлэнгээс нь эхэллээ дууслаа гэж зарладаг юм) борооны улирал дуусахнээ...3 хоног бороо орсонгүй, тэнгэр хангай цэлмэг дээрээ 「тавиж байгаад 」шарж өгч байнаа...халуун байгаа хэдий ч чийггүй байна гдг мянган лан билээ...бурхан минь, чийгтэй халууны заваан бөгөөд дарамттайг юутай зүйрлүүштэй

...өглөө эрт босоод цонх хаалгаа цэлийтэл нь нээгээд тавичлаа... одоо шуудан хүлээж сууна..надад хүүхдээс нэг юм ирэх ёстой..сайхан өглөө байна...зусланд, гэрийнхээ хаяанд нэг сэрэх юмсан...шөнө арай сэрүүн байдаг болохоор гэрийнхээ хаяанд унтаад , сэрэхэд , ээж али хэдийнэ босоод хаяа сөхчихсөн , нүүрэн дээр нар тусаад, цаахан нь тугал мугал мөөрсөн шиг өглөө бас л жаргал шүү..

Wednesday, July 14, 2010

сайхан наадацгаав уу

...өчигдөр орой хүүхэдтэйгээ хоол идчээд , гэртээ харихаар галт тэргэнд сууваа..манай хүн нилээн халчихсан, намайг суулгаж өгөх юм болоод галт тэрэгний зам хүртэл(японууд хоомү гэх) дагаад хүрээд ирсэн...галт тэрэг ч ирж би ч суулаа..хүмүүсээ буулгаж суулгах хооронд 30 сэк~1мин орчим зогсдог юм..нөгөөх чинь галт тэрэг хөдөлгөчөөд явах гээд байгаа болтой согтуу гар байдгаараа над руу харж мишээгээстэй, бас болоогүй, бай бай гээд гараа дохиод байнаа..тэгсэн өөрсөд рүү нь хандаж гар даллаад байна гэж бодсон болтой хажууд зогссон 2 охин манай хүүхдийг, ёоноо энэ гар яг сумтай!! гэж авсан..(койцү зэттай окаший!!!) ..хаха....би ч танихгүй хүн шиг буруу харж зогсож байгаад галт тэрэг хөдөлгөлөө ш дээ..кк..өнөөдөр ярисан чинь , тэгээд чи тэр дор нь хэлкү яасан муухай юм!! гээд байлээ...хэхэ...

гснээс хүүхдүүд бүгдээрээ сайхан наадацгаасан биз дээ?? уясан морь хурдан, найз залуучууд бяр ихтэй ?? баябага нь наадмаар нэг хөөрхөн залуутай хэвтээ барицнаас хүч үзсээр байгаа л таарлаа...

Saturday, July 10, 2010

A Single man

уламжлалт Tokyo Lesbian & Gay Film festival эхлэж , өчигдөр нээлт ийг нь үзэв..

Гүччи гийн дизайнэр Том Форд гэдэг ангийн агаагийн хийсэн анхны кино болох A Single man(2009, USA) г үзэв..Энэ кино Японд нээлтээ хийгээгүй байгаа болохоор (10.2 нд албан ёсоор нээлтээ хийх юм гэсэн) фэстивалийн үеэр ердөө ганц хан удаа л гарах юм...миний хувид урид нь өчнөөн сонсож байсан болохоор билэт зарагдаж эхэлсэн анхны өдөр нь л хамгийн гайгүй суудлыг нь үхэн хатан олж авсан билээ..

хөгжим зураглал сайн боловч агуулга бол?? яахав дээ санагдсан...магадгүй, миний хувид хүлээлт хэтэрхий өндөр байсан байж болох yum.

загварын сэтгүүлийг тэр чигт нь хөдөлгөөнт дүрс болгочихсон юм уу даа, гэлтэй...гол дүрийн залуугийн хэрэглэж байгаа зүйлсээс авахуулаад дүрүүд нь ч гсн эрэгтэй Воог энэ тэр дээр байж баймаар хачин туранхай залуучууд.. тэр зүгийн сэтгүүл харах дуртай хүнд бол таалагдах байх...хөгжим нь Үмэбаяши Шигэрү гээд япон зохиолч..In the mood for love, 2046 дээр бас энэ хүний хөгжим явдаг...ер нь Вон кар вай гаас санаа авсан болов уу гэмээр нилээн зүйл кинонд харагдаж байсан...

Том брэндийн нэртэй дизайнэрийн хийсэн кино болохоор тэр юм уу, үзэхээр ирж буй хүмүүс ганган гэж жигтэйхэн...баахан Gucchi, Hermes,Chanel дунд л яваад орчихсон.. Gap??..тэр нь би..хэхэ...гараг андуурцсан юм шиг л ..kk..тоох ч үгүй дунд нь явсаар киногоо үзчихлээ....По дарга бсан бол дагуулж хань татахгүй юу..кк..салбаак холбоо...

Colin Firth нээрээ маш давгүй жүжигчин юмаа....урид нь хэзээ ч гайгүй жүжигчин гэж харж байсангүй...бусад найруулагчид магагдгүй түүний сайн талыг олж харж, гаргаж чаддаггүй байсан байх...Тони Лэон, ВКВ аас ондоо хүний кинонд тоглохоороо, ердийн , хоёрын хооронд жүжигчин болж харагддаг шиг л....

Friday, July 02, 2010

бөөн дурлал

өнгөрсөн долоо хоногт нэг 「айдгаа авдрандаа хийж 」авсан....хоолой чичирч амисгаа давхцаад, микрофоноо тас зуураастай амитан 30 мин аа дуусгав шүү..дууссаных нь дараа өөртөө 7 хоногийн амралт өгчихсөн , сайхан манарсан хүн л байна..ядаж байхад японд хамгийн балиар, бүгчим халуун борооны үе нь эхэлчихсэн..:(

зав гайгүй болсоных найз нарын хайр дурлалын асуудалд зөвлөгөө өгсөн шиг...

32 настай нэг найз байдаг юм.. .уул нь маш хөөрхөн бүсгүй боловч жаахан эршүүд болохоор нөхөр олдохгүй манай хүн хүүхэд оройтлоо гээд сандраад байгаа юм....өөрийг нь гэсэн хүнийг барагтай бол тоохгүй..өөрт таалагдсан залууг панаалдаж өөрийн болгож байвал санаа нь амардаг..эрэгтэй хүн шиг байгаа биз??..бас ,хүүхнүүд чинь аалигүйтээл өчнөөн юм болдог байхад(надад хүүхнүүдийн тал дээр туршлага байхгүй тул , тэгдэг байх гсн таамаглал болно), манай хүн эхний болзоон дээрээ л цаад залуудаа зөвшөөрчихнө.. зөвшөөрчихнө ч гэж дээ эгээ бол бараг өөрөө дагуулж яваад чикундчихдаг байхоо..:)..

тэгээд дандаа болдоггүй залууд дурлана...нэг бол гэй(2,3 удаа дурласан залуу нь гэй бсан гсн..2 жилийн өмнө надад сайн гээд, ББ сандран байж газар дээр нь каминг аут хийж салсан..лол), нэг бол өөрийгөө тэжээх чадваргүй арчаагүй, ажилгүй залуу малуу.. хэхэ..яг одоо 2дугаар хувилбарын нэг франц залуутай орооцолдоостой... нөгөөх нь танилцаад сар болоогүй байж 100гаад мянган иен(1100 орчим дойлуур) зээлцсэн байдийм даа...үнэн цайчихсан гар..тэрнийхээ асуудлаар байнга зөвлөлддөг юм..энэ удаа утасдахаар нь По даргыг хүч нэмээд дуудчихав..:)

хоюулаа 2 талд нь сууж байгаад л асуудлыг авч хэлэлцэв..нүдээ эргэлдүүлж, 2 талаас уралдаж яриад л мэдэхгүй чадахгүй юм алгоо..:) асуудлыг тал талаас нь маш нарийн авч үзээстэй....шал дэмий залуу байна..эртхэн сал мал гэнэ үү..хэхэ.. Бид 2 нийлж хайр дурлалын асуудлаар зөвлөгөө өгдөг бизнэс эрхэлбэл нилээн амжилт олох дог шүү...ер нь ч тэгээд өөр дээрээ ирэхээр л яахаа мэдэхээ боличихдог болохоос бусдын хайр дурлалын асуудал гэдэг хөндлөнгийн хүнд ямагт хялбар, ойлгомжтой, шийдэхэд амар байдаг билээ...

хараад байхад дурлал гдг яг нэг төрлийн сэтгэл мэдрэлийн өвчин тийм ээ??..эрүүл ухаанаар шийдвэр гаргах чадвараа алдаад, түр зуурын саатал, гажилт, далийлт жингүйдэл, орчноос тасраллт болоод өнгөрдөг гэхээр..

бусад хүний нүдээр харахад хүн тоож хармааргүй хүн , ганц хан надад л хачин сайхан харагдаад байх нь нүд үндсэн үүргээ зөв гүйцэтгэж чадахгүй байгаагийн илрэл биш гэж үү??, нэг л хүнийг өдөржин шөнөжин,сэрүүн байсан ч , дуг нойрондоо ч бодоод салахгүй байх нь хар тамхи, архи зэрэгт донтохоос юугаараа ялгаатай??, дурлалаас болоод амиа хорлодог хүн өчнөөн мянгаараа байдаг гэхээр(дүрлалаас болж амиа хорлохыг эрүүл бус шийдвэр гэвэл) дурлал хүнийг хагас солиорлын байдалд оруулж байгаа биш гэж үү, дурлалаас болж хоол унднаас гарах, эцэж цонхийх, гутралд автах,уйлж майлах, жирийн үед гаргадаггүй ааш араншин гаргах гээд өвчиний шинж тэмдэгүүд мянга түмээрээ...дурлалыг өвчний тоонд оруулаад даатгалд хамруулбал таарна..эмч нар эрчүүдэд нь сэтгэлээ засах архи пиав, хүүхнүүдэд нь шоколад тоорт бичиж өгөөл.. тодорхой хэсгийг нь даатгалаас нөхөн олгодог, азгүй дурласных нь төлөө акт бичиж өгөөд ажилаас 7 хоног цалинтай амруулах гэх мэт..

Wednesday, June 30, 2010

хөл бөмбөг ба хөл бөмбөгчин ББ ын нүдээр

өчигдөрийн Япон парагвайн тоглолтыг шөнө хугаслан байж үзсэн биш хөөрөөд өглөө 4 хүртэл унтаж чадсангүй...:) ..яг торгуулийн цохилт эхэлсэн чинь зүрх зогсчих гээд үзэж чадахгүй, ТВ нийхээ дууг хаачихаад жорлон моролон эргүүлсэн шиг явж байгаад дууссан хойно нь дүнг нь харав..мэдээж японууд азгүй хойно байхгүй..:(..08 онд Түвшинбаярыг алтын төлөө барилдахад бас догдлоод үзэж чадахгүй gym явчаад дууссан хойно нь үр дүнг нь харчиж билээ..ингэх нь зүрхэнд хамаагүй сайн..

энэ дэлхийн аваргад(ер нь бүхий л юман дээр тэгдэг л дээ) би,
1) хуучин болоод одооны соц орнууд(словак,хойд солонгос гэх мэт)
2)ази тивийн баг-япон ,со
3)африк
..гэсэн дараалалтай дэмжиж байгаа..шөвгийн наймд Гана л үлдэх шив дээ...энэ багийн төлөө палаажныхаа хормойг мушгих санаатай...:)

...Ер нь уридны дэлхийн аваргуудад нэг бол европ,нэг бол латин баг түрүүлээд байдаг нь, мэдээж ур чадварын ялгаа байсан байх л даа..түүний хажуугаар нутгийн давамгайлал бас нилээн нөлөө үзүүлдэг бсан болов уу гэж бодогдлоо..2002 онд анх удаа Азид,10 он гарч байж анх удаагаа Африк тивд гэхээр бусад нь дандаа европ болоод латин амэрикт болдог байсан байж таараа..давуу байх нь аргагүй ч юм шиг..

....европын багуудыг хараад байхад африк гаралтай тоглогчид ихтэй юм. мэдээж европ тив цагаач ихтэй болохоор тэнд төрж өссөн хүмүүс ч байгаа байх л даа..үүний хажуугаар гайгүй тоглодгуудыг нь иргэншил өгч панаалдаад өөрийн болгосон нь ч цөөнгүй байх гэж бодно..манайхан өөрсдөө гайгүй чадахгүй бол, тийшээ яваад бузгай хурдан гүйдэг хэдэн 「бор」 залуу олоод ирмээр юм...даанч тоож ирэхгүй байх л даа.. кк..


...японы багт Тамада гэж хөөрхөн залуу байдаг юм байна..өчигдөр сэлгээнд гарч ирэхэд нь л мэдэвш..эртхэн мэдсэн бол анхнаас нь үзэхгүй юу..кк..мэнгэ нь жаахан 「байрлал андуурчижээ」..уул нь уруулныхаа дээр байсан бол цэрмаа мэнгэ болох байлаа...(улаан палаажтай нь Тамада шүү)..хүмүүсийн яриад бсан Мэсси гэдгийг нь өчигдөр зориуд хайн байж олж үзэв..хөөрхөн「гүйх 」 юм тээ....зүгээр хөдөлгөөнгүй зогсож байхад нь эсвэл зургийг нь харвал нэг их онцгойрох юмгүй ч гүйж байгааг нь харахаар нэг тийм эгдүүтэй, 80 аад оны орос кинон дээр гардагдуу төрхтэйтөрх...дэгээдээд унагаамаар.. орос сурагчийн форм өмсүүлчихвэл ер нь нилээн орос харагдана даа тээ??үгүй юу?

Tuesday, June 22, 2010

Matthew bourne s Swan lake

Matthew bourne`s Swan lake ийг үзэв.энэ жилийн үзвэрүүд дундаас хамгийн тасархай нь байлаа...Чайковскийн хөгжимийг найруулгыг нь бага зэрэг өөрчлөөд, үйл явдлыг нь Лондонд, Английн хатан хааны гэр бүлд өрнөж байгаа болгоод өөрчилчихсөн хувилбар... драмын жүжиг, мюзикл, модэрн балэтын гайхамшигтай хослол...гэснээс Англичууд гэж , хатан хааныхаа гэр бүлийн хов живийг идэж амидардаг юм уу гэлтэй...одоо ч тэгээд Англиас халиад дэлхий даяараа л тэднийхний хов живэнд шимтэх болж дээ..

хамгийн гол нь оригинал хунт нуур эрэгтэй эмэгтэй 2 гол дүртэй бол, энэ хувилбарынх 2 уулаа эрэгтэй...ханхүү , өөрийг нь гэсэн хүүхнийг ширвэж xөөчөөд,хөөрхөн залуу дагаад чичирэх жишээтэй..кк...хүүхнийг бол , зайлааач чи ч гэх шиг бараг л өшиглөж хөөх нь холгүй...:)ханхүүгийн дүрд тоглосон залуу нь , одоо юу ч гэмээр, гүзээгээ гаргачихсан хөөрхөн залуу байсан..японууд гачимүчи гэдэг юм...махтай шөлтэй гэдэг шиг ёстой нүд дүүрэн хүү /эмээ нүдээр, бэлгийн бус нүдээр харав)..уул нь балэтийн бүжигчид чинь 「яс」 л байдаг биз дээ...кк..славян төрхтэй, гүнзгий нүд, яв ягаан нимгэн уруултай...

тоглолт дууссаны дараа ойролцоох кафэ орсон юм..ороод хэсэг сууж байтал саяны тоглолтонд оролцсон бүжигчид нь арав хориулаа ороод ирэв..дан ангийн хүүхдүүд наасан..дан бүжигчид ч биш, гэрэлтүүлэгч энэ тэр гээд тэхникийн ажилтанууд нь бас бсан л даа...20 иод хүн орж ирсэн гэхэд 12,3 нь ямар ч байсан 「эвлэлийн гишүүн」 байсан байхаа...:)..гэй хүмүүс үнэхээр ондоо aura ялгаруулдаг шүү тэ.Стрэйт хүмүүс үүнийг эмэгтэйлэг байдал гэж ойлгоод байдаг(бага зэрэг эмэгтэйлэг байвал гомо юм шиг гэдэг гэх мэт..энэ бол ердөө түгээмэл гэж хэлэхэд хэцүү нэг л шинж нь)..
манай хүүхэд очиж мэндэлсэнээ баахан юм асуугаад байсан..үнэн хэрэгт дуртай..

манай дуурийн тэатр сонгодог бүтээлүүдийг уул нь ингэж 「эвдэж 」 тавибал их гоё болно доо...заавал өөрсдийн шинэ бүтээл гэлгүй, сонгодог бүтээлүүдийг өөрин нөхцөлд тохируулаад тавибал хамаагүй шинэлэг..Ди каприогийн тоглодог орчин үеийн Ромэо Жулэтта байдаг даа..давгүй..тэрэн шиг...Күросава Акира гийн нилээн олон алдартай кино нь Шэкспирийн зохиолыг япон орчинд болгож тохируулсан хувилбар байдгийг бүгд мэдэх байх...

энэхүү балэтийг дэглэсэн Mathew bourne гэхэд Цөмөөхэйг(шелкунчик-nutcracker) бас өөрчилсөн..Мөн Оскар Вайлд ын Дориан Грэйн хөрөгийг орчин үеийн балэт болгож...аль аль нь маш том хит болсон..

Мэдээж Маттhew bourne манай ангийн 「ажаа」..ер нь балэтийн бүжигчид, бүжиг дэглээчид, загвар зохион бүтээгчид дундаас стрэйт хүн хайна гэдэг бараг 「өвсөн дотроос зүү эрэхийн дайны」 хэцүү юм шиг..бага зэрэг хэтрүүлчихэв үү?..:)

Monday, June 21, 2010

загас ба коопэ

цаг үдшийн 16:58 болж байна..өглөөнөөс хойш уусан кофэний хэмжээг тооцоолоод үзсэн чинь бараг 1.5 л болж байна..бурхаан, дотор гэдэс тархи түрүү бас бус юм хум маань зүгээр л байдаг байгаа??кофэ хэтрүүлж уух яавч биенд сайн биш тээ??уул нь жирийн өдрүүдэд бол 500-700 мл хавицаа хянаад байдаг юм..хийх юм ихтэй үед, бас хийх юм санаснаар урагшлахгүй үед ингээд хэмжээ нь ихэсчихээд байх юм..:(

хэсэг амс хийх санаатай сургуулийн хүрээн дотор байх цөөрөм рүү очлоо..очоод хөвөөнд нь суунгуут цөөрмийн оршин суугчид намайг нэг иймэрхүү байдалтай угтав.. ..「хоолноосоо өгцсөн бай даа!!..бла бла...өгөх юмгүй бол эндээс явцсан бай даа!!」 бла бла..уул нь үлгэрт бол лаг панк алтан загас гарч ирээд хүсэл биелүүлдэг биз дээ... ..үнэн дарамттай наасан...урдаас баахан ам хоол нэхээд ангалзаад байхад зүгээр хараад байж болохгүй их хэцүү юм билээ..бушуухан шиг холдоод ойролцоох модны сүүдэрт хэсэг суулаа..олон хүүхэдтэй айлын аав ээж нар орой ажилаа тараад гэртээ харихад баахан хоолны сав(монгол хэл бас л зэрлэг шүү тээ??кк) урдаас нь хоол нэхсээр угтахад ямархуу бодол төрдөг бол гэж бодогдов..кк..

Tuesday, June 15, 2010

OOOOO

...сонин дэлгэнэ. хөл бөмбөг.интэрнэт, зурагт хаашаа л харна хөл бөмбөгөөр амисгалж байх шив..ядаж байхад японууд өчигдөр хожсон болохоор ерөөсөө л бүх юм хөл бөмбөг..арай л зүүдэнд орох нь холгүй..над шиг тэвчээргүй хүнд бол, заримдаа бүхэл бүтэн 90 мин аахилж гүйчээд 1 ч гоол оруулахгүй байгаа нь их л 「учир дутагдалтай」 санагдах..дунд нь 2 бөмбөг тавиад өгчимөөр юм..нэг бол пудволкийг нь тайлж аваад нүцгэн гүйлгэвэл сонирхолтой байж магад..лол..

...ай пад сонирхов..одоохондоо надад хэрэггүй эд байнаа..нэг их ач холбогдолыг нь ойлгосонгүй..дор хаяж л бариул байхгүй, гарнаас гулсаад уначмаар эд байлээ..

...SATC 2 ыг нээлтээ хийсэн өдөр нь очиж үзэв..үзэгчидийн 70 % ээмэгтэй, үлдсэн нь гэй хүн байв..уул нь энэ цувралыг стрэйт эрчүүд л үзвэл өөрсдөд нь хамгийн хэрэг болох кино байгаа юм даа,тээ??..

надаа бол тэлэвизийн цуврал хувилбар нь 1000 дахин илүү..кино болохоороо нэг тийм консэрватив, сонгодог холивууд кино болчихоод байх шиг санагдсан....тэгэхдээ яахав, эхний гэй хуримтай хэсэг бол тас байсоон..

Лайза минэллиг яагаад гэй айкон гэдгийн учирыг харин ч сайн ойлгов шүү..кк..
ингэхэд монголд гэй айкон байчихаар дуучин хэн бэ?? миний бодлоор , дөнгөж debut хийгээд Утасны чинь дугаарыг дуулж байх үеийн Ариунаа нилээн дөхүү юм шиг...галзуу, бага зэрэг bitch стилтэй, кабарэ юмуу эсвэл мюзикл, нэг бол бүүр рок дуу дуулбал Ариунаад өөрт нь таарах юм шиг..ажаа даанч 2 дахь цомгоосоо эхлээд л ердийн「абугай」болж орхисон нь харамсалтай...поп дуу дуулах муу зүйл биш л дээ..тэгэхдээ л Ариунаа нөгөө замаар нь явсан бол хамаагүй илүү сонирхолтой байхгүй юу..

Tuesday, June 08, 2010

муу сурах

Очир ахаа, миний чадал дуусчижээ...гэдэг шиг миний юу ч юм дуусчижээ...толгойд сайн муу юу ч орж ирдэггүй..маргааш нэг илтгэл?прэзэн тэй юм...уул нь ч дүгнэлт хэсэгээс бусдыг нь хийцсэн байгаа эд л дээ..Өдөр power point дэлгээд суусан, хэдэн цаг ч ширтээд суучив даа...одоо хүртэл өдөр дэлгэсэн яг тэр хэвэрээ..төвлөрч чадахгүй байхад хажууд манай сэнпай хоол сорж тэнэгтээд байх юм...буруугаа тийш нь чихээстэй:) .. ёоноо, би архи уугаад муу сураад байнаа гсн..

шар

өчигдөр шартаад амитан болов..өдөржингөө толгойгоо тэвэрч хэвтэв...шартах мөрөөрөө шартахгүй, стрэйт эрчүүд ингэж шартвал эхнэрүүд нь хажууд үглээд миа байдаг байх даа..би ямар азаар гэй юм бэ гэж бодсон шиг..кк..өөрийн дураар шартана гдг ч бас том эрх чөлөө шүү гээл үү..нээрээ хамгийн шигшээ эхнэр гэж лав, нөхрийгөө шартсан байх үед нь үглэлгүй бантан хийгээд өгчихдөг бүсгүйг хэлэх байх тиймаа..нөхөр нь ямар их талархах бол??..лол..мэдээж, шартах давтамж нь долоо хоног болгон байвал үглэхгүй байх хэцүү л байх л даа....өнөөдөр нэг юм хүн төрхөө олж, жирийн амидралын хэмнэлдээ орлоо.. фүү, дахиж л архи амсахгүйм шүү..:)

Sunday, June 06, 2010

монгол дуу

бараг хагас литр кофэ чанаад тавичлаа..гадаа нартай, салхигүй,тогтуун ..хаалга цонхоо онгойлгоод салхи оруулсан болохоор өрөөнд сэрүүхэн, таатай..усанд ороод гаатай шампуниар толгойгоо угаачихсан чинь сэнгэнээд аятайхан.өчигдөр , мангас зүүдэлтэлээ мах идсэн болохоор өнөөдөр цадсан боохой аятай , ханамжтай..монголоос хүнд захиж авахуулсан Аюурын шинэ роман болох Бөөгийн домог өмнө минь дэлгээтэй.. ганбаатар дээр Урна дуулж байна...

...Дөрвөн чиг даваагий нь даваалаа даа
Дөрөө мээнь ээлэгдлэээээ......./зандан хүрэн/
ням гарагийн, үд дунд нэг иймэрхүү..амгалан бөгөөд тайван..

гэснээс, сүүлийн үед хуучины монгол дуу ихээр сонсож байгаа....уртын дуу /сонгодог!!/ , 70 80 аад оны нийтийн дуу(алтан үе байжээ), 「 Хүрээний бус 」богино дуунууд...Хүрээ дуунууд/өвөр монголын зүүн аймгуудад зохиогдоод ар монголд импортлогдсон дуунууд ч бий байх,.хамтатгаад хүрээний гэв/ гэдэгт 1900~1920 иод оны үед зохиогдсон болов уу гэмээр яг хятад дуу гэж хэлэхэд хэцүү ч , хятад манж үг ихтэй , дуулж байгаа арга барил нь ч гэсэн шанз хөгжим голлосон, хятад хүүхнүүд шиг хоолойгоо шахан байж дуулсан дуунуудыг багтаав..яах аргагүй л бидний соёлын нэг хэсэг боловч арай л биш юмаа..
Ян тай ван гөө гөө, Ян лин хуар,Ван лий ..бас нэг баахан байцай ,шанцай, жууцай байнаа хөө хөө гдг дууг чинь юу гэдэг билээ??..кк..тэр зүгийн дуунууд..нэг иймэрхүү

1.Уртын дууны нэр үнэхээр мэдрэмж сайтай , тансаг, шүлэг шиг юмаа..энгийн боловч утга төгөлдөр, дээр нь хэлэгдэх үеийн хэмнэл болоод уянгат байдал 「тасархай」 юм..хэдийг хэлээд үзэе..Эртний сайхан, Түмний эх, Жаахан шарга, Өргөн тал,Өвгөн шувуу, Хэрлэнгийн барияа, Сэрүүн хангай, Алсын газрын зэрэглээ,Энх мэндийн баяр,Уяхан замбативийн наран гэх мэт..шуранхай гэж юу вэ? гэдгийг уртын дууч Хонгорзул тайлбарлаж байна..

Юүтүүб дээрээс сүүлийн үеийн хэдэн дууны нэр харж үзлээ..хайр гсн үгийг ямар 「хайр гамгүй 」 хэрэглэнэ вэ??

Хайрлаж болохгүй хайр--гуравхан үгтэй гарчиганд хайр гэдэг үг 2 байна....дэлхийн 3 хүн тутмын 1 нь хятад гдг чукча онигоо шиг..kk.энэ сэдвээр зохиогдсон хуучины дуу нь Аргагүй амраг гсн нэртэй байх жишээтэй..хамаагүй уянгалаг бөгөөд уран байгаа биз??

Хайрын гэгээн бороо,Бодолд өнжсөн хайр, Буцааж болохгүй хайр /халит 90 ээд оны тохиролцооны дэлгүүр санаанд оров..бандан тас /,, Сэтгэлээс эрсэн хайр, Эвийн 2 хайр(энэ ямар утгатай вэ?) гэх мэт..

2.дууны шүлэгний тухайд уул нь уламжлалт монгол дуу хамаагүй cool бөгөөд dry байжээ..өнөөдрийнх шиг нялуун бөгөөд чамгүйгээр би үхэх нээ хатах нээ гэсэн нус нулимсандаа хутгалдсан 「нойтон」 дуу цөөхөн байж..далд битүү утгатай, эсвэл уг сэдэвтээ дөнгөж хүрэх төдий...За, тэр холын эртний жишээ биш юмаа гэхэд 70 аад оны сонгодогоос жишээ татая..Адарсүрэн гуайн Хонхон цэцэг хэмээх дуу

Хур бороо орохоор оо
Хонхон цэцэг сэргэнээ хө
Хонгор чамайгаа бодохоор
Хосгүй сэтгэл минь баяснаа хө

Уг дуу нь хайрын тухай дуу боловч сүүлийн 2 мөрөнд л дөнгөж шүргэх төдий, товчхон ,хөнгөхөөн дурдсан байна..эхний 2 мөрөнд, өөрийн сэтгэлийг байгалын үзэгдэлээр битүү зүйрлэсэн нь дуугаа тэнцвэртэй болгож өгсөн байна..давс хужир нь таарсан гэдэг шиг.. кофэ гоор зүйрлэвэл ,илүү дутуу холицгүй, хар кофэ эсвэл чанга, час хийсэн эспрэссо..

за, бас дахиад л юүтүүб дээрээс сүүлийн үеийн дурын дуугаар жишээ татая..Бат эрдэнэ гэдэг дуучины Миний хайр,миний хань гэдэг дуу юм байна../бусад дуучидын дуунууд ч гсн зарчимын хувид төстэй байгаа тул нэг л дуугаар жишээ болгов/

Сэтгэл итгэлийн гэгээ болж наддаа ирсэн
Эргэх цагийн аясыг дагаж нартад амьдарсан
Мөнхийн гэгээн хайраар тэтгэж хорвоог уяраасан
Миний насны итгэлт дагина
Миний хайраа хөө

нэрнээсээ авахуулаад, нуршуу, хэт нялуун,утга муутай, хямдхан зүйрлэл үгс, дээр нь тэнцвэр алга..эхний дуу нэг мөрөнд 4-5 үг байхаар зохицуулаад, бага зэрэг зөрсөн хэсгийг хө, аа оо гэх мэт холбоос авиагаар нөхсөн байхад 2 дахь дуунд ямар ч хэмнэл алга..нялуун байдлыг нь зүйрлэвээс, аяга кофэ нд 10 халбага чихэр хийчихсэн юм шиг.

за за залхуу хүрчихлээ..миний хэлэх гэсэн зүйл юу байсан бэ гэхээр, сүүлийн үед монгол юм бүхэн/дээл хувцас, дуу хуур,кино клип нээс эхлүүлээд/, энгийн боргил бөгөөд , натурал, примитив,агуулгыг эрхэмлэсэн сонгодог байдал,унаган төрхөөсөө холдоод гялтганасан, гялгар, хиймэл, өнгө шүтсэн, хямдхан зүг рүү яваад байна уу даа гэсэн бодол байлаа..

Friday, June 04, 2010

.....Гурванн чиг даваагиинь даваалаа
Гутул минь элэээгдэлэ
Гурван чиг сар болсонгуй ээ
Ээжий л аавыгаан санааалаа...

Friday, May 28, 2010

Баяртай мэдээ Чингисийн эр 2 загалын тууж

Ингэн нулимс, Шар нохойн там киноны найруулагч Д.Бямбасүрэнгийн 3 дахь кино дэлгэцэнд удахгүй гарах нээ..Чингисийн эр 2 загалын тууж аар кино хийсэн юм шиг байна...(англи хэл дээрхи гарчигийг нь хараад тэгж таалаа..алдаагүй байх гэж найдна)..ямар ч байсан хүлээлт маш өндөр байна..Кино тэатр т гарахыг нь тэсэн ядан хүлээх л үлдлээ..
бас нэг баярлууштай нь , кинонд Урнаа тоглосон юм байна..энэ дуучины хувид би 2003 оноос хойш 「фэн хийж ] байгаа билээ..2005 оны 6 сард Монголд түр хугацаагаар очоод байхад Урнаа дуурийн тэатрт тоглолтоо хийгээд , амидаар нь сонсох аз таарч билээ...дуурийн тэатрт микрофонгүй хадаагаад будаа болгосон санагдаж байна,..

онгоцонд таарсан монгол залуу намайг, хужаа мөртлөө монголоо ямар сайн яридаг юм бэ??гэж асуугаад би их гомдсоон гээд хөөрхөн яриж билээ..манайхан бас л бүдүүлэг шүү...тоглолтын дараа СД г нь аваад гарын үсэг зуруулангаа хэдэн үг солисон..маш гоё инээдэг, сайхан бүсгүй байж билээ..хамт авахуулсан зургаа хайсан,олддоггүй..харин гарын үсэгтэй СД нь байна.:)

Thursday, May 27, 2010

ц.шагдарсүрэн гуайн яриа

өвгөн эрдэмтэний яриа..ийм сайхан өвгөд ховордсоор байгаа нь хайран....

hmm

дунд эгчийн маань 13 настай охины яхүү мэссэнжэр ийн статус(гэдэг билүү?) дээрхи өчигдөрийн бичиг:
..Чамд үнсүүлсэн өдрөө би мартахгүй...

өнөөдрийнх нь:
...Хайртай хүнийхээ 2 дугаар нь баймааргүй байна...

энэ хүүхдүүд үнэнгээсээ ингэж бичээд байдаг юм болов уу зүгээр л энд тэндээс уншсаныгаа хуулаад тавичихдаг юм болов уу??кк...ийм дуу муу байдаг юм уу??

Wednesday, May 19, 2010

Галт тэргэнд,ай фоноос

энэ хумуус миний нудээр эр хуний сайхныг олж хардаг ч болоосой.яг одоо миний оодоос , нуурэн дээрээ нэг бус нилээн олон мэнгэтэй, 6цагаан мэнгэтэй гдг шиг л, энхрий наян мэнгэтэй, гонжоомтой,⇦энэ их чухалаа, нудээрээ инээдэг хоорхон залуу сууж бна.хажуудах хунтэйгээ их л хогжилтэй бгаа болтой бдгаараа мишээгээстэй..барьж аваад чимхээд чимхээд чимхээд хаячмаар ч юм шиг, бух мэнгээр нь оролдож тогломоор ч юм шиг эгдуутэй ,садист сэдэл торуулсэн золиг байна..

Tuesday, May 18, 2010

САЙХАН

Гого.мн дээр Г.Аюурзаны ярилцлага гарчээ..ухаантай хүний сайхан яриаг сонсох сайхан..хамгийн гол нь бид монгол хүн биш болжээ гсн үг хатуу ч гэлээ хичнээн үнэн үг бэ??

бидний амидарч буй энэ цаг үеийн, Монгол хэл(энэ их чухал) дээр бүтээлээ туурвидаг хамгийн гайгүй зохиолч бол яах аргагүй Аюурзана билээ...магадгүй, түүний хамгийн том гавяа нь, бүтээлүүд нь биш, уран зохиол гээч юмаас хол тасархай, угаасаа монгол хэл дээр уншчихаар ном ч ховор бсан даа, Чеиз ч билүү нэг адал явдалт цуврал бсан санагдана, бүхэл бүтэн нэг үеийг /90,2000 аад онийхнийг/ уран зохиол руу буцааж авчирч чадсан явдал болов уу....бурхан минь, биднийг оюутан байхад , уран зохиолын ном унших нь их л хоцрогдсон хэрэг байв шүү..

орлоо.ком ын Манайд ирээрэй гээд нэвтрүүлэгийг хааяа үзнээ..сүүлийн дугаарын энэ хос ихэд таалагдав..монголоор сайхан сонсголонтой ярих юм..би л гадаадад олон жил бсан гсн шиг 2 үгний нэг нь гадаад, ээрч мууран, зарим нь бүр монголоор муу яридагийгаа бахдал болгон зориуд аялгатай ярихыг олонтой сонссон болохоор..
Наранцогт, Ариунгэрэл нарын гэр бүл

Wednesday, May 12, 2010

ай фоноос.
Визнийхээ хугацааг сунгуулах гээд баахан Филиппин хуухнуудтэй цуг дугаараа хулээгээд сууж байна.миний ээлж болтол дахиад 30хуний зай байна...бугдээрээ хуухдуудээ дагуулаад ирсэн байгаа Тул багахан шиг цэцэрлэгт ирчээд ч байгаам юм шиг..гарууд нээрээ хэл нэвтрэлцэхгуй мортлоо яаж ийгээд ойлголцоод тоглоод байх бололтойма.гснээс лифтний товч дарах тийм л зугаатай санагддаг юм байх даа. Бугд л уйлаан майлаан болон байж,ээждээ загнуулан байж очиж дарах гэж зутгэх юм.кк..

Sunday, May 09, 2010

1,2,3

хоюул
гурбуул
харин энэ хүн ганцаараа....дуулж байгаа??уйлж байгаа??

Thursday, May 06, 2010

Ай фоноос.
Шудний эмнэлэг т очиж шудээ янзлуулдаг хун болсон чиню надад мэдээ алдуулах тариа нь уйлчилдэггуй гэнээ. Гомдмоор юмаа.хичнээн овдов.ямар ч мэдрэг мэдрэл бэ.хэрэгтэй газраа ямар ч мэдрэлгуйм байж.кк.
Эмч сувилагч 2 нь бараг л,чи чинь мэдээ алддаггуй аль гарагаас ирсэн алмас бэ ? маягийн царайгаар намайгаа хараастай. Унэхээр тийм тэсвэрлэшгуй овдож байна уу? гэнээ.

Tuesday, May 04, 2010

хаврын баяр 2010

Токио д жил бүр зохиогддог Хаварын баяр т очив..

халуун өдөр байсан болохоор би ч гэсэн палаажаа тайлаад энэ хүүхдүүдтэй нэгдмээр л байлаа..:).даанч 「олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан 」 хэрэгт унах байх гэж тээнэгэлзээд болилоо...сайн ажиглавал энэ хүүгийн хонгон дээр хөх толбо харагдана(японууд монгол толбо-моокохан гдг юм)

ийм аймаар хуур байдаг юм байна..би зүгээр үзүүлэнгийн шинж чанартай эд юм болов уу гэсэн чинь тийм биш, тоглолтонд хэрэглэдэг гэх юм...

Эх дэлхий ба бид гсн сэдвээр япон монгол хүүхдүүдээр зохион бичлэг бичүүлжээ..япон монгол хүүхдүүдийн сэтгэлгээний /япон монгол боловсролын ялгаа гэвэл илүү зохих ч юм уу/онцлог энэ хэдхэн хүүхдийн бүтээлээс харагдаж байна..


сүүлийн үед монгол дээлийг орчин үеийн хэлбэрт оруулах нэрийдлээр「алж」 байгаа билээ..бөөн саа чимэг, монгол байгалд байдаггүй хэт тод өнгө, хятад даашинз шиг хэлбэр гэх мэт..энэ зурган дээр буй ахын өмссөн дээл нь өнгө болоод хэлбэрийн энгийн байдал, малгай гээд , бидний бага багаар гээсээр буй 「унаган төрх」ийг маш тодоор илэрхийлж чадаж буй мэт..энэ тухай дараа тусад нь оруулах санаа байна.

Thursday, April 29, 2010

Wednesday, April 28, 2010

хамаагүй

the Sartorialist гээд нэг алдартай блогчин байдагийг хүмүүс мэддэг байх..тэр хүн өнгөрсөн долоо хоногт Токио д ирсэн юм..(ирэх гэж байгаа тухай нэг cyber найз мснжр дээр зурвас үлдээсэн байв.←талархал)..

Харажүкү( токио гийн indie fashion төв гэж хэлж болно)..гийн United arrows гээд дэлгүүрт 3 цагийн турш өөрийн блогны фэнүүдтэй уулзаж номон дээрээ гарын үсэг зурж өгөх юм байх..надад ном нь байхгүй байсан ч холоос ч гсн очиж царайг нь харая гээд яваад очилоо...уул нь По г дагуулж явая гэсэн, эхлээд утсаар ярихад за тэгэе гээд хачин уриалгахан байсан хүн дахиад ярисан чинь унтаж байдий..хулхи хүүхэн..:)
гатнуулдаж хэдэн зураг дараад..иймэрхүү залуу байдаг юм байна..
дээрхитэй огт хамагүй хэдэн зураг..оросоос олж ирсэн идэх юм..кк..хатсан яавлаг, паштэт, орос зөгийн бал(хачин гоё амттай,өтгөн), хиам, зэфир, Алёнка,Юбилейное гэх мэт..

хүүхэлдэйн киноны ганц хайртай баатар маань чэбүрашка..гснээс нээрээ Чэбүрашка гийн бүтээгдэхүүний эрхийг Японууд худалдаад авчихсан гэнэ(энэ хүүхэлдэйг худалдаж авсан дэлгүүрийн орос залуу тэгж байсан)..тийм болохоор оросод чэбүрашкагийн чихмэл энэ тэрийг үйлдвэрлэх эрхгүй болсон юм байх...

Tuesday, April 27, 2010

Ай фоноос туршилтын журмаар бичиж узэв.би онц сурдаг.

Wednesday, April 14, 2010

дэлхий дахинд??

өнгөрсөн амралтын өдрүүдээр ойрд уулзаагүй хүмүүстэй уулзав..

эхний хүн :
хуучин амраг(5 жилийн өмнө)..мадагаскарт 2 жил томилолтоор ажиллаж байгаа..өөрийигөө япон хүн гэдэггүй.манай окинавагийнхан гэж их яридаг...царай нь ч гэсэн япон гэхээсээ илүү, зүүн өмнөд ази царайтай, нэг л их нүд, хөмсөг, сормуус болсон хүн байдаг юм.заза энэ ч яахав..мань хүн сая ажилаар Өмнөд Африк(ӨАБНУ) орсон тухайгаа ярив..Биднийг, гомо хүнийг эмчилнэ ухааны юм яриад сууж байх зуур дэлхий ертөнц мань мэтээсээ хол тасраад явчихжээ...

Өмнөд Африкт гэй гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөг болсоныг бүгд мэдэх байх..одоо бүр том хотуудад жуулчидад зориулсан мэдээллийн цэгүүдээр(tourist information) гэй мэдээлэл ийг давхар цацдаг болсон гэнэ..хаана гэй бар , клуб,дэлгүүр рэстөран,кино тэатр байна , тэр ч байтугай 「сахилгагүй газруудыг 」 хүртэл АБ гүй хотын газрын зураг дээр суулгаад тараадаг болсон юм байх..Хамгийн гол нь энэ мэдээллийг ямар нэгэн хүний эрхийн байгууллаг ч юм уу, ОНБ ууд биш, Засгийн газрынх нь аялал жуулчлал хариуцсан агэнтлаг аас эрхлэж гаргадаг гэх..тэр хүний бэлэг болгож авчирч өгсөн Кэйптаүн хотын Pink guide ийг өөрийн нүдээр хараагүй бол итгэхгүй л байлаа.цаг үе өөрчилөгдөнөө гэж...манайх ч гсн энэ талаар , яаж жуулчидыг татах талаар дахиад нэг сайн бодмоор юм шиг ээ..тэгэхгүй бол хэдэн хятад барилгачид л ирдэг одооны байдал хэвээр байна байх даа..нэг гэй жуулчин авч ирж чадах юм бол 10 хятад барилгачины монголд 「унагаах」мөнгөтэй дүйцэх мөнгө үлдээнэ дээ..

2)Бямба д нилээн интэрнациональч цугларалтанд очив..хааяа ийм mixed орчинд орох сонирхолтой байдаг юм..зүсэн зүйлийн хүн амитантай буу халж суухад хорвоо ертнөц нэг бодлын нээг их уужим ч юм шиг нэг болохоор давчуу ч юм шиг..би л өөрөө хүсэх юм бол надад мэдэхгүй чадахгүй юм байхгүй ч юм шиг нэг тиймэрхүү мэдрэмжүүд төрдөг...

1 монгол, 2 япон,1 Япон гэрманы эрлийз,гэрман царайтай боловч гэрман хэлээ мэддэггүй юм байна, 2 Австрали,1 амэрик, энэ амэрикийг нь би гэй юм байх гэж бодсон чинь стрэйт байсан, нэг тийм мэтрөсэкшүал төрхтэй,хачин ганган амитан, цонхигор төрх, скинни жийнз болоод пиджак, моодны паанк үстэй, яг 「2000 аад оны хүүхэд」、аа тийм 26 хан настай мөртөө дэлхийн 63 улсаар очиж үзсэн гэсэн, найзууд нь баян айлын бандгар залуу ( обоччама) байгаам гээд цаашлуулаад байлээ..монголд 3 долоо хоносон гсн, Мал сүрэг тарган тавлаг уу? ч билүү намайг цочтол мэндэлсэн..

би австралийн тухай үнэндээ ямар ч мэдлэггүй л дээ..очиж үзэх юмсан гэж хүний урманд бодож бсангүй...энэ өдөр 2 хүнтэй танилцсанаас болж бага зэрэг сонирхол төрж эхлэв..
ер нь миний дотор бөмбөрцөгийн өмнөд хагас руу тэмүүлэх тэмүүлэл их сул..өөрөөр хэлбэл, далай тэнгис, дал мод, нүцгэн хүмүүс, супэр инээмсэглэл(тай гэх мэт зүүн өмнөд азийин хүмүүсийнх шиг), дулаан цаг агаар гэх мэт..харин хойшлох тусам , хүмүүс нь дуугүй дүнсгэр болох тусам, архины дооз нь чангарах тусам, сонирхол нэмэгдэнээ.. ямар сайндаа москва д хамгийн хүйтэн үеэр нь очичихоод баярлаад байхав..кк..Айсланд энэ тэр т очиж үзээгүй ч гэлээ, би бол тоохгүй амидарчина доо гсн нэг тийм барицгүй итгэл хүртэл бий..гснээс , хатуу ширүүн уур амисгал гэж ямар уур амисгалыг хэлэх бэ?? японууд манайхыг их хатуу ширүүн гээл тэгдэг юм...өөрсдөө далайн хар шуургатай, байнгын газар хөдлөлтийн бүсэд оршидогоо мэдэхгүй хүн өрөвдөх санаатай...:) за за бага зэрэг хадуурлаа..австрaлийг сонирхдоггүй шалтгаанаа тайлбарлах гэж нээрээ..бас европоос нүүж очисон австраличуудыг би дан Англи гаралтай хүмүүс байх гсн чинь үгүй, Италичууд нилээн их гэнэ..Нийт хүн амынх нь бараг 10 % байхаа гэж байсан..үнэн худлыг бүү мэд..тэд өөрсдигөө дэлхийн хамгийн амрах дуртай хүмүүс, хамгийн наргианч хүмүүс, хамгийн эх оронч хүмүүс гэж боддог, Автрали хүн гсн identity маш хүчтэй гсн нь сонирхолтой бөгөөд инээдтэй сонсогдов.. кк..бид нар англичуудаас шал ондоо гээд тэр залуу 「цохон тэмдэглээд」 байсан..Лондон д амидардаг австралчууд тэр хавиараа бас бөөгнөрөл(community)үүсгэж нутгархдаг болтой..хүн гэж нээрээ..

сүүлийн 10 жилд Австрали д гэй хүмүүсийн нийгмийн байдал хурдацтай дээшилж буй гэнэ..хүмүүс ил тод болсон, гэй бар сав нэмэгдсэн, Сиднэй д гэй бөөгнөрөл буй болсон(gayborhood гэж үг байдаг юм байна:), хамгийн гол нь хүмүүс ажилын байран дээрээ ил тод каминг оут хийдэг болсон гэнэ..энэ залуу японд ирэхээсээ өмнө Австралийн засгийн газрын харяа нэг байгууллагад ажиллаж байсан бөгөөд, манай ажилын газрын эрчүүдийн бараг 20 % нь гэй байхаа гээд байлээ..энэ залуугийн хувид гэр орныхондоо бүгдэд нь камингоут хийчихсэн..эрэгтэй дүү нь японд ирэхдээ найз залуутай(япон залуу) нь нийлж аваад өдөржингөө шоппингдоод алга болдог гэсэн.хөөрхөн..

Friday, April 09, 2010

хараахдаа ч монголоороо...

нээх муухай гадаадаар фаак!, пидда!! сановабич!!шээт!! гэж харааж байснаас уламжлалт монгол хараалуудaa хэрэглээд сурчихвал паанк ч юм шигээ тээ??аль аль нь л муухай?үг боловч тухайн соёлын салшгүй нэг хэсэг...үндэсний үйлдэвэрлэлээ дэмжие гдг шиг , тэртэй тэргүй л муухай үг хэрэглэж хараах хэрэг гардаг болохоор тачигнатал монголоор хараагаад сурчихвал тиймаа?? аа цусаар урс,ээ тосоор гоож,өө нөжөөр тээглэ гэх мэт..ингээд анзаарсан чинь манай хараалнууд аймаар бөөгийн шинж чанартай юм байна тээ??зүхлэг бил үү?? бөөд нэг тийм ойлголт байдаг санагдах юм..хараал биш ч гэлээ , хэ цэс, цөг гэм гэх мэт хэрэглэж үзмээр үг их байнаа..даанч энд надад хэрэглэх боломж гарахгүй байна..кк..бас уулга алдахдаа OMG биш буриадууд шиг Бурхаан!! ч гэдэг юм уу, баруун нутгийнхан шиг ээ,Көк тэнгээр!! гээд сууж байвал хөөрхөн биш үү??..:)

японууд күсо!!(баас), чикүшо!(мал) гэж хараадаг юм... хадуурахад, күсо гэснээс
эднүүс, нусыг ханакүсо=хамарны баас, нүдний нуухийг мэкүсо=нүдний баас, чихний хулхийг=мимикүсо буюу чихний баас гэдэг юм...хэхэ.

гснээс өнөөдөр даяармонгол хуудсыг үзэж суугаад, баахан шар палаажтай залуучуудын зураг оллоо..кк.. энэ зургийг авахуулдаг жил шар, шаргал,шаргалдуу, холоос харахад бараг л шар өнгө загварын хандлагыг тодорхойлж байсан юм шиг байна тийм үү?


P.S.гэнэтхэн хараалын тухай бичээд унасан минь шинээр танилцсан нэг хөөрхөн хүүхэдтэй холбоотой..хэл шинжээч, олон хэлний хараалыг харицуулж судалдаг сонирхолтой яриатай хүн..

Thursday, April 08, 2010

4.8

..киргиз( Хяргас ) д төр эргэсэн байна тийм үү? манайхаар бол, хаан сэнтийнээсээ буухгүй гэж гүрийгээд байгаа шар палаажтай залуугаа сөрөг хүчин нь түлхэж унагасийм у даа..энэ тухай ярих гэсэнгүй...одооны ерөнхийлөгч ни хичнээн ч жил болчихов доо гээд wiki дсэн чини , тэдний тухай тайлбарлаж байсанаа, дашрамд дурдахад, Казахстан, Узбэкистан гэдгийн стан нь монгол хэлний ястан гэдэг үгнээс гаралтай гсн байх юм...ийм тайлбар сонсож бсангүй..монгол хүний бичсэн тайлбар бол, манайхан дахиад л нөгөө юм бүхнийиг монголоос эхтэй гдг үзлээрээ хандаж дээ гэж бодохсон..ямар ч ашиг сонирхолын холбоогүй огт хамаагүй япон хүн бичсэн байгаа болохоор сонирхолтой л тайлбар санагдав..түрэг хэл мэдэхгүй болохоор СТАН гдг нь түрэгээр юу гэсэн үг болох талаар ёстой мэдэхгүй юм..хэрвээ Стан гдг нь улс гсн утгатай үг бол Туркууд амэрикийг Амэрикастан, Японыг Жапанистан гэдэг юм болоб уу??..түрэг хэл мэддэг хүн байвал комэнт хүсэе..

нээрээ I phone той болсон..соёлыг гайхав гээч л болж байна..уул нь шинэ тэхнологи цаг минутаар шинэчлэгддэг газар амидарч буй юмсан..гэлээ гээд уг хүн нь сонирхдоггүй бол уулын мухарт амидарсанаас нээг их ялгаагүй бололтой...нөгөө илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрнэ гдг шиг баябагад хичнээн сайхан тэхнөлөги үзүүлсэн ч ач холбогдолыг нь ойлгохгүй болохоор...
хуучин утасныхаа ,ярих,мэйл бичихээс ондоо функцыг нь ашигладаггүй?ашиглаж чаддаггүй? байсан билээ....харин Ай фон болохоор гол функцууд нь бүгд дэлгэцэн дээрээ ил жагссан учир хэрэглэхэд хялбар(элдэв товч дарж хайж гүйхгүй амар), мэйл нь чат хэлбэртэй тул тухайн хүнтэй урид нь юуу ярисан нь тов тодорхой, мөн мэйл бичих хурд болоод уридныхаас хамаагүй амар болсон, application их, гэх мэт асар олон давуу тал байнаа...мэдээж утаснаас гадна Ай под чирч явдаг асуудлаас ангижирч байгаа юм...муу тал нь цэнэг муу барих юм..над шиг байнга оролддог хүн бол өдөрт бараг 2 цэнэглэж таарах шинжтэй...нээрээ grindr ээ сургуули дээр ажиллуулахаар дандаа 19,20 той хүүхдүүд гарч ирэх юм...уул нь би биш По дарга л баярлахаар үр дүн байгаам..

Tuesday, April 06, 2010

дөрбэдүгээр сар

..хичээлийн шинэ жил эхэлсэн...энд тэндгүй нялх төрх...хичээлийн ...дүгээр байр гэж хаана бэ?гэж сурагласан нойрмог царайнууд...сургуулиар дүүрэн, архийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхийн аюулыг ухуулсан хуудаснууд, кэкэ, японд хичээлийн жил эхлэх, цэцэг гөлрөх(по-оос зээлэб) улирал нь яг давхцанаа, энэ юу гэсэн үг вэ гэхлээр хавтгай архидалт болно гэсэн үг, энэ жил нэгдүгээр курсад орж буй хүүхдүүдийг дээд ангийнхан нь хүчээр архиар шахах, мэдээж 18 тай хүүхэд архи хэрхэн уух эрдэмд бүрэн суралцаж амжаагүй байж таараа, хэмжээгээ мэдэхгүй уунаа, түүнээс болж хүний ами эрсдэх хэрэг жил бүр нэг биш билээд хэд заавал гардаг юм,, манай нэг багшийн нилээн давслан байж тайлбарласнаар бол「 жил жилийн 4 сард сургуулийн хүрээнээс(campus)түргэний машиний дуу салдаггүй」..

...урид шөнө нээрээ, хурим хийж байна гэж зүүдэлсэн юм байна.аймаар хөлөрцсөн сэрж байсан..их л сандарсан бололтой..хэхэ..баларсан юм..тэгж л далийхгүйм шүү...эцэг өвгөдийн үлдээсэн газар шороо гэлээ гэдэг шиг, 100 хүнээс 95д нь л олддог ховор хуви заяанд төрсөн атал гээл үү..

солонгосын Breathless гэж кино үзэв..Осо гийн бичээд байсан Mother гээд кинотой бага зэрэг төстэй, үйл явдал нь биш шүү, киноны ерөнхий төрх нь, хүчирхийллийн тухай хүчирхийлэл ихтэй кино, хүн зоддог хэсгийг янз бүрийн эффэкт ашиглалгүй яг л амидрал дээр хүн зодоход ямар чимээ гардаг билээ тэр чигээр нь авсан нь хэтэрхий үнэмшилтэй, өөрөө зодуулж байгаа юм шиг санагдав..зарим газар зүгээр сонирхогчийн гар камэраар авсан юм шиг хэсгүүд ч байв..
энэ кино энэ найруулагчийн эхний кино нь юм байна..киногоо санхүүжүүлэх гэж өөрийн орон гэрээ хүртэл зарсан сурагтай, бага төсвөөр бүтсэн болохоор ихэнхи зураг авалтыг ердөө л ганц удаа авсан гэнэ(take 1,take 2 гээд бдаг)..нээрээ өөрөө гол дүрд нь..хөөрхөн залуу байгаа биз?? манай хамар хашааны ч байж болохоор дотно царайтай..кк..энэ залуугаас их юм хүлээж болох нь ээ..би лав дараагийн киног нь ямар нэгэн шалгуургүйгээр заавал үзнэ..эмэгтэй хүмүүс үзээд хэрэггүй байхаа..эмэгтэй гэлтгүй зарим хүний хувид тэвчишгүй кино байж магад...

Wednesday, March 24, 2010

цай уух зуур

..энэ арал дээр хавар болох гээд ч байгаа юм шиг , буцаж өвөл болох гээд ч байгаа юм шиг..манай хүүхдийн хаварын хаварт эхэлдэг цэцэг навчны харшил нь эхэлчихсэнийг бодоход хавар болчихсон ч байгаа юм шиг.. байгал дэлхий нэг иймэрхүү...өвөл дууслаа гээд баярлаад авдарныхаа ёроолд хийсэн хурган дотортой улаан палаажаа буцаагаад гаргаад тавичлаа..юмыг яаж мэдэхэб..

..орой унтахын өмнө ширээний гэрэлнээс бусад гэрлээ унтраагаад, өрөөгөө бүүдгэр дээр нь 「тавиж」 байгаад халит ном сэтгүүл эргүүлэх, эсвэл нэг кино эхлүүлж үзэж байгаад 「тасардаг」 уламжлалтай билэ.,өчигдөр Москвагаас нилээн олон DVD авч ирсэнийгээ зэрэгэцүүлж байгаад маш их хорхойсч авсан Михалковын 「Наранд зүдрэгсэд (утомлённые солнцем)」 г тавиб..оросоос авсан орос киноны DVD байтал хүмүүс нь францаар яриад унадийм даа..орос хэл сонгох боломжгүй, ядахнаа субтитр байхгүй..франц хэл дээрхи хувилбарыг нь л сайн уншилгүй аваад ирсэн болтой юм..хмм...уул нь энэ киног үзчихвэл Михалковыг бүгдийг нь үзсэн болчих гээд байдаг....
за тэгээд юу ч гсн гээд Күросава Акира гийн「Там, Диваажин(天国と地獄-high and low)」 эхлүүлсэн чинь бишдэв.. /түүний 15 киног нэг багц болгосныг 15 дойлуур орчимоор авсан юм/..юун унтах..нойр сэргээд, кино дуусчаад байхад өглөө 4 хүртэл унтаж чадахгүй балрав..тэр байтугай үргэлжлүүлж зүүдлээд байсаныг бодход надад их хүрсэн юм уу да... бүүр нэг хүний дотор арзагнатал хийж чадсан кино..унтах гэж байсан хүнийг бүхэл бүтэн 3 цагийн турш жорлон ч оруулахгүй тушиж чадна гдг бас л авяас шүү тиймаа??
Мүраками гийн нэг зохиолын /али зохиол дээр бсаныг нь таг санажээ/ баатар , ном сонгож уншихдаа нэг шалгуурыг баридаг.. тэр нь, номын зохиогч нь нас бараад дор хаяж 50 жил өнгөрсөн байх ёстой гсн зарчим..Одоо амид буй зохиолчидын юунд нь итгэж унших юм бэ???...гэж асуудаг...тухайн үед,хэхэ,гэсхийгээд өнгөрч билээ,,дан хуучины кино түүж үзээд бсан чинь одоо бол ойлгож болохоор ч юм шиг..

...номыг хэдэн настайдаа унших вэ гэдэг бас их чухал асуудал бололтой..Дориан Грэйн хөрөг ийг би 20 орчим насандаа анх удаа уншиж билээ...1)ямар ч сэтгэгдэл төрүүлээгүй,2)огт ойлгоогүй.. эвшээлгэн байж талд нь хүргээд хаясан ..тэр үед зохиогчийг нь гэй гэж мэдээгүй явсан, тэр байтугай би өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй, шүүгээндээ байдгаараа нууугдаастай(closet gay), дээр нь хүнтэй хайр сэтгэлийн асуудлаар гүнзгий харилцаанд орж үзээгүй бсан зэргээс болсон байх..лаг гаргалгаа хийдэг гэнээ..:)
харин одоо уншихад??? ваууу!!жинхэнэ эсэргүү гэж түүнийг л хэлэх байх..хүний амидрал, хайр дурлал, гэрлэлт, нөхөрлөлийн тухай бас урлаг, гоо зүйн тухай гашуун боловч үнэн үгс..тархи руугаа өрөмдүүлж буй юм шиг л болж байгаа юм чинь..ийм хэллэг яг тохирно..120 жилийн өмнө байтугай, одоо ч хангалттай эсэргүү, нийтийн ёс суртахуун, мораль гэж нэрлэдэг зүйлстэй зөрчилдөхөөр зүйлүүд..тэр,2010 оны монголд амидарч бсан бол али хэдийн Даяар монголынхонд зодуулсаан...кк..эмэгтэй хүний тухай ишлэл хэсгүүд нь,зөвхөн гэй хүн л ээмэгтэй хүмүүсийн талаар ийм синикал байдлаар, хөндлөнгөөс харж хүйтнээр бичиж чадах болов уу гэмээр нэг тиймэрхүү, фэминист хүмүүс уншвал боож үхэхээр,Мишима Юкио гийн Хориотой өнгө дээр гардаг дүрслэлүүдтэй төстэй..мань эр Вайлд ажаагаас санаа авсан болов уу, эсвэл түүний санааг өөрийнхөөрөө давтсан болов уу.....Английн үзэсгэлэнт саран гуа намайг төрүүлсэн ижий маягийн магтуунууд энд огт үгүй..

..англи хэл дээр гардаг Чайна дэйли( онгоцонд тарааж байсан юм)сонинд бичсэнээр бол, Хятадын эрдэмтэд эх газрын хятад дахь гэй хүний тоо багаар бодоход 36-48 сая гэж тооцоолсон байна..мөн хятадын гэй хүмүүсийн интэрнэт дахь орон зай болох www.danlan.org хуудас нь 1 сая гаруй бүртгүүлсэн хэрэглэгчтэй аж.(нийтлэл нилээн урт бсан ба энэхүү danlan.org site д ажилладаг 2 залуутай хийсэн ярилцлагыг нийтэлсэн байсан)..бас л аймаар их тоо шүү тээ?..нийт хүн амын багаар бодоход 3 % гээд, хүн amaa тооцоолоход хялбараар нь 3 сая гэвэл, Монгол улсад 100 мянга орчим лэзбиан,гэй,бай,транссэкшүал хүн ам бий гсн барагцаа тооцоо гарна..үүнд хүмүүс итгэхгүй л байх л даа..гэй орчины хамгийн хэцүү нь энэ..нүдэнд харагддаггүй далд байдаг болохоор барицгүй...жишээ нь манай ээж эгч нар бол өөрийнх нь хүү, дүү нь гэй гэж мэдэхгүй л яваа..зурагтаар гамбуушийиг гарахад, өөрийнх нь хайртай хүү нь гэй гэж мэдэхгүй болохоор , заваарсан юм гээд сууж байж ч болох.. миний блог ийг яг одоо уншаад сууж байгаа таны аав чинь,ах чинь, хүү чинь, дотны найз чинь,магадгүй хань чинь ч гэй хүн байж болно..та л мэддэгүй болохоос...гэй хүн гэхлээр тэнгэрээс унаж, цэцэгнээс ургаагүй болохоор хэн нэгний хувид,аав нь ах нь,амраг нь байж л таараа...дээр нэг эмч монголд 1500 орчим гомо байна ч гэх шиг сонин юм ярисан бсан..арай ч дээ тээ? ямар улаан номонд орох гэж байгаа хулан, мазаалай биш дээ.кэкэ...

Tuesday, March 16, 2010

бөөжин 3


энэ бодвол шүдний эмнэлэг байх тийм үү..:)хажууд нь ам, хөндий гсн ханз харагдана.. бодвол 「ам болоод амны хөндий дэх элдэв эмгэгийг байцаан шалгах газар」гэж байгаа байх..

Бээжингийн үндэсний тэатр т(National Grand theatre-эхний тэмдэглэлийг үзнэ үү) орж үзмээр санагдаад очилоо..нэг Бээжин дуурь, бас Мао даргын амидралыг харуулсан болтой нэг жүжиг, бас Штутгартын тэатрын аялан тоглолт байна..хамгийн үзүүштэй нь гээд Лар Любович ийн бүжигийн компанийг сонголоо...

тэатр шинэ,орчин үеийн, гэхээсээ илүү ирээдүйн тэатрын өнгө төрхийг тодорхойлохуйц хачин гоё,тоглолт сайхан...гэвч...даанч.. үзэгчид бол үнэндээ хэцүү..
тэатрын уламжлалгүй, үзэгчид нь бэлтгэгдээгүй газар хичнээн гоё тэатр байгаад яах билээ..зүйрлэвээс сумын төвийн хөлөөвт баахан уурхайчид ажилын хувцастайгаа Аватар үзэхээр ороод ирэв үү гэмээр...

гадуур хувцасаа /ихэвчлэн бараан голдуу өнгөтэй пөөнөгөр хөвөнтэй болон өдөн хүрэм байна/ өлгүүрт өгөлгүй тэр чигтээ ороод ирнээ..Бээжин яг манай УБ шиг угаартай болохоор сайхан нүүрс үнэртэнэ..орж ирээд нэг нь сансарт нөгөө нь газараас хоорондоо яриж байгаа юм шиг чанга орилж ярина.. гэрэл унтарч бүжиг эхлэх боловч..эхний 20,30 мин ,мин тутамд нэгээс 2 хүн хоцорч орж ирээд суудлаа олох гээд гар утасныхаа гэрлээр гэрэлтүүлээд таг болчих юм...тэгснээ шоржингнуулаад нэг юм задлаад идэх юм .бодбол чипс мипс л бололтой..би наана нь юм үзэх гсн биш бөөн бухимдал...тэрнээс болж хашраад дахиж бээжинд юм үзээгүй.....энэ тал дээр манайхан ч хятадуудыг бас хэлэлтгүйг мэднэ л дээ...

номын мухлаг тутамд энэ хүний зураг харагдсан..бодвол Хятаддаа нэртэй бас нэгэн зөн билгийн тулаанч,ирээдүйг нэвт харагч байх..гснээс аль улс үндэстэнийх байхаасаа үл хамаараад мэргэн түргэн хүмүүс яагаад ийм хулхи царайтай харагддаг юм бол??кк...эсбэл ийм байх нь төлөгч байх нэг нөхцөл үү??

Ли багш гээд хоолны сүлжээ.. KFC гээс санаа авсан юм шиг байлээ..

Янжин хэмээх хятад пийжүү..Чинтао гоосоо арай хямд..замын турш энэнтэй л нөхөрлөх шив..


Монгол кинонуудад олноор дүрслэгддэг сонгодог луухаан төрх...хоолны газарынхаа өмнө зогсоод хоолны цэс болоод амт чанарыг нь уянгалуулж өгнө шүү дээ..манай микроны жолооч нартай жоохон төстэй...

Friday, March 12, 2010

аар саархан

амисгалсан агаар болгоноос хавар үнэртээд сайхан өдөр байноо...гснээс ай под капут болсон..нэг тал нь сонсогдохоо боличихоор чихэвчинд байгаа байх гээд шинэ чихэвч авсан боловч нэмэргүй...Apple store орсон чини 「ай под засвар авдаггүй юм..эвдэрсэн бол шинийг авахаас ондоо аргагүй 」 гэнэ..засвар авдаггүй юм бол та нар яах гэж support centre гэж худлаа юм ажиллулж байдий?? энэ тэр гэж жаал томорчоод ирлээ.. кк.. шинэ ай под авах уу, эсвэл ай фоон болгож солих уу гээл эргэлдээд л сууж байна...ай фоон болгохын тулд гар утасны опэратороо солих хэрэг гарна..хэрвээ тэгэх юм бол 2 жилийн гэрээгээ гүйцээлгүй цуцалсан учир алданги төлнө гээд асуудал бас байна..

монгол руу захисан номнууд ирэв..По даргын, блог дээрээ танилцуулаад байсан Оскар Вайлдын Дориан Грэйн хөрөг/Oscar wild-The picture of Dorian gray/ монгол хэл дээр гарчээ..уул нь О.Чинбаяр гээд мэргэжлийн хүн орос хэлнээс орчуулсан болтой..даанч орчуулга гэж үнэндээ авах юм алга..хайран номыг үнэндээ яиран болгожээ..хэрвээ Оскар вайлд ажаа өөрин номын монгол орчуулгыг харж чаддагсан бол арай ч дээ л гэх байх даа...бас Жэймс жойсын Үлисс/james joyce -Ulysses / ийн монгол орчуулга ирэв..даанч орчуулагч нь бас л энэ хүн байхаар сонирхол бууураад хойш нь тавичихаад байна...
харин Нэпко хэвлэлийн газраас гаргасан Э.Радзинскийн Сталин(Болдоо) гэх номыг Баабар агаа тасархай орчуулжээ...уул ном нь ч асар сонирхолтой бичгдсэн ном байлаа.. монголоор орчуулсан ном атал утгыг нь ойлгох гэж толгойгоо гашилгах шаардлагагүй уншихад асар урамтай байлаа...орондоо, хоол идэхдээ, жорлонд, галт тэргэнд ухаангүй уншсаар 2 боти номыг дор нь дуусгачихав..зөвхөн Сталин төдийгүй Орос орон,соц,кап нийгэм, дэлхин хувисгал, большэвик, мэньшэвик,эсер, баруун зүүний нугалаа, гитлэр, жүүдүүд гээд ер нь л 20 р зууны түүх сонирхдог хүн заавал уншууштай...