Wednesday, July 15, 2009

үглэх

ёоноо, энэ жил зодоглоё гсн бас л амжилгүй наадам өнгөрчихлөө гсн..одоо л барилдаж буй хүмүүсийн нүцгэн биеийг голцуу харах сонирхолтой болчихсоноос биш 4 дүгээр ангид байхдаа өөрөө барилдаж байсан юм шө..:)..шинээр ирсэн биеийн тамирын багш улсын цолтой хүн байж таараад бүх хөвгүүдийг бөхийн сээкцэнд оруулж би дунд нь хэлмэгдэж бсан түүхтэй....бариц авахдаа байнга ондоо юмнаас баричих гээд хазгай сэдэлд өртөөстэй , эсвэл хөөрхөн жаалтай барилдвал бадайрч балайраад бсан нь жаахан тээмхэн...наадам нэг иймэрхүү..амидралдаа морины уралдаан үзэж үзээгүй..нэг удаа япон хүнд наадам сонирхуулж яваад , санаандгүй бай??ных нь тэрүүгээр явж байгаад яг харвуулангаа алдсаныг эс тооцвол бас л үзэж үзээгүй..ингээ л би мгл д юу хийгээд бдаг бсан нь асар тодорхойгүй болоод бдаг юм.....цэнгэлдэх орохоороо ангийнханаа олж аваад баахан хуушуурддаг,талбайн гадуур гороолж тойрдог бсанаас ондоо юм санахгүй юм..

....миний байгаа нутгаар ашгүй дарамттай борооны улирал нь дуусч өчигдөрөөс сайхан халуун болж байна..өнөөдрийн байдлаар өглөө 9 ч болоогүй байхад 30 хэмээс давсан бсан гэнэ../орон нутгий шинжтэй мэдээ..

миний хувид энэ жил зун гээч юм болохгүй шинжтэй..өдөржингөө баахан тоон дунд төөрч будилж өрөөндөө ком ширтэж суусаар байгаад зуныг элээх шинжтэй..ядахнаа тоонд үнэхээр маруухныг хэлэх үү..за, тэгээд тоон дунд таслал орж ирэх эсвэл тоо нь бутархай болоод явангуут бүүр ойлгохоо болино шүү да..0.0001 0.005 2 ийн али ни их болох ыг мэдэхгүй байна гээд бод доо..кк..хэтэрхий толгой муутай байна уу??нэг иймэрхүү..за тэр толгой муутай байх ч яахав..дүүрсэн хэрэг..өдөржингөө өрөөнд суусан мөртөө наранд түлэгдээд байх юм..учир битүүлэг..өглөө гэрээс гараад өртөө хүртэл 7 мин, өртөөнөөс сургууль хүртэл 15 мин, үдийн цайгаар кафэтэриа хүртэл ирж очихийн 10 мин гэхээр өдөрт үсрээ л 32 мин наранд ил байгаа юм..гэтэл яаж байна??Гаванаас ирсэн үү гэж нэг нь асуухаар болчоол сууж байна...:(..

P.Sманай бөх ч яахав..энэ туркуудийн бөх л үнэн гэй барилдаан шүү тиймаа??
яаж ялж ялагдаад байгаа нь асар тодорхойгүй..яах аргагүй л өмд рүү гараа хийж ат гаж чадсан нь л ялаад байх шиг байгаам даа...худлаа гэвэл үзэгтий..


энэ агаа гарахаасаа өмнө яаж биеэ тосолж байгааг нь хараарай..:)


Tuesday, July 14, 2009

Алтан Ураг ba FUJIROCK

Японд жил болгоны зун FUJIROCK гээд асар том рок фэстивал болдог юм..Дэлхийн өнцөг булан болгоноос хамаг л гайгүй гсн болгоныг нь авчирч оролцуулдаг..Энэ жилийнхэд жишээ нь /миний дуртайгаас/ Oasis, Franz Ferdinand,Public enemy байх жишээтэй...

тэгсэн энэ жилийн artist уудын жагсаалтыг үзэж суутал дунд нь АЛТАН УРАГ гэж авдий.. аймаар цочлоо ш дэ..кк..тэгснээ доо талд нь бас болоогүй улсын циркийн 2 нугараач охин бас нэг арга хэмжээнд нь оролцож буй юм байна...очоод үзчихиймсан.. Алтан ураг ийг дэмжихиймсан..даанч хол юм..үнэтэй юм.... Нийгата д ойрхон байдаг хүмүүс бол очоод үзэхэд их л гоё юм болно доо..

Altan urag-Hoh tolboton
Сэргэй Бодровын Монгол кинонд энэ аяыг ашигласан бсан.

Monday, July 06, 2009

энэ бороо нээрээ залхтал орж байна шүү..өглөө босоол харахаар нээх хар саарал юм бүүдийгээ л...энэ дээшээгээ цонх хаалга гэж юм байдаг бол онгоилгохсон. . бүгчим байна..ахиад 7 хоног бүрхэг байх юм бол, тэнгэр гээд нэг цэнхэр юм байдаг, тэр нь цэнхэр байх тусам хүний сэтгэл дагаж цэлмэдэг, нар гээд холоос харахаар шар, ойртоод харахаар хар өнгөтэй(миний төсөөлөл) нэг юм бас бдаг, тэр нь тэнгэртээ зоолттой байж байвал би бас жаргалтай (юм шиг санагдаг) байдаг гэдгийг мартах янзтай...энэ нутгийн улсууд ч яахав.багаасаа дассан улс...над шиг жилийн 300 хоногт нь цэпмэг байдаг газрын хүүхэд бол яах нь ойлгомжтой....ийм үед л байгал дэлхий газар шорооны бүтээгдэхүүн гэдгээ ойх юм да.

сүүлийн үед 1Q84 ийг уншаад байгааг ч хэлэх үү,оройд аягүйдвэл сар 2 болж харагдчих гээл эвгүй байна шү.гснээс энэ ном, гэй хос, лэзбиан сээгэс( болоогүй ээ, маш hard sex гэж байгаа),анал сээгэс, групп сээгэс(бултаар янаглах??өвөрлөгч маягаар хөрвүүлж үзэв..кк) мөн фэтишизмийн төрлүүд( халзарч буй ахимаг насны хүнд дуртай хүүхэн г.м) ,пэдофилизм гээд 「ердийн , дундаж, ёс журамт」 иргэн хүн уншихад өдөөлт сэдэлт ихтэй бүтээл болжээ...

угаасаа түүний зохиолууудад , гэр бүл = аз жаргал, сээгэс= эр+эм, хүүхэд=аз жаргалын түлхүүр, үр удам үлдээх= амидралын зорилго маягийн уламжлалт ойлголтуудыг үгүйсгэдэг л дээ...нийгэм, гэр бүл, уламжлалт ёс суртахуунаас илүү хувь хүнийг дээдэлсэн, хуви хүний дотогш руу чиглэсэн зүйлүүд зонхилдог... тэхдээ л энэ удаад маш түлхүү янзаар орж..

гснээс сүүлийн үед дандаа балай зүйл зүүдлээстэй...эсвэл зүүдэндээ балай аваастай...өчигдөр ээжийн ажилын газрын дарга агаатай нууцаар юу яаж байна гээл зүүдлэх юм..аль дивангарын хүн бэ дэ..би лав сүүлийн 10 аад жил барааг нь ч хараагүй хүн ..тэдний гэрт юм уу даа. гэтэл яагаад ч манай дүү хажууд байгаа юм бүү мэд, дүүгээс нуугдаад их л аяархан үзээд байгаа болтой..кк..хүүхэд байхдаа энэ ахын гэрт юм хүргэж хэд хэд очиж байсан..гэртээ дандаа гагатайгаа нүцгэн явнаа..эхнэр нь, чи одоо хувцасаа өмсөөчээ гээл..би тухайн үедээ сандраад байн байн бие жирс хийгээд их л 「гоё」хэцүү бдаг бсан санагдана... зүүд гэж сонин шө..огт тайлбаргүй....

Teatro Alla Skala d

Ла Скала тэатрын тайзан дээр монгол залуу бүжиглэсэн гсн сайхан мэдээ байна..mongolnews
..Дугарын Алтанхуяг(одоо Boston ballet д бүжиглэж байгаа юм байна)

Милан д ,Ла Скала гийн тайзан дээр гарна ,тэгээд бүр Ролан Пүти гийн Пинк Флойд д гэхээр..үнэхээр хэр баргийн аавын хүүгийн чадах зүйл биш.Дуучин Болд Чикаго д тоглов гдг тэй шал ондоo түвшингийн асуудал билээ.. за, ямар ч бсан чи шө алтанхуяг аа гсн.kk..танихгүй ч гсн яадий танимхайрчихая..амидаар нь нэг үзэж үзхиймсэн..сургийг нь энд тэнд сонсоод л байх юм..
Ла Скала тэатрын тоглолтын танилцуулга энд

Monday, June 29, 2009

урлаг уран сайхан

өнгөрч буй 6 сард үзсэн урлаг соёлын арга хэмжээнүүдээ жагсаасан чинь иймэрхүү болж байна..заримыг нь таг санажээ..

Opera

1.Евгэний Онэгин
2.Гилбэрийн хатан(Пиковая дама, Пушкин)←аль аль нь Москвагийн Их Тэатрын айлчлан тоглолт..
Евгэний Онэгин ийг урид нь хэд хэд үзэж бсан болохоор мэднэ..Харин Гилбэрийн хатанг анх удаа үзсэн нь машид таалагдаб..даанч 20 хэдтэй хүний дүрд , 60 аад % ийн халзралттай 50 эргэм насны хүн, бүсгүйд нь ч бас төдий насны зузаанка тоглох нь бага зэрэг үнэмшил муутай..тарган хүн мухай гэж хэлээгүй шүү..уучлагтий..зүгээр л эх зохиол дээрхи дүрслэлтэй нь зөрж буй тул...

Ballet
1.Хунт нуур(С.Захарова, А.Уваров)
2.Coppelia(Rolan Petit)аль аль нь New National Theatre Tokyo ийнх.
3.Ромэо Жулиэт-The Royal Danish Theatre.манайхан орос франц г.м мундагуудыг гүйцэхгүй ч Даниудаас дээр тоглочиж чадахаар санагдсан шүү..

мөнгөтэй байх ч тэгээд сайхан юмоо..японууд мөнгөөр зодоод гадны хамаг л сайн сайхан бүхнийг нутагтаа аваад ирж чадаж байна...жишээ нь Их тэатраас Захарова г жилд хэд хэдэн удаа авч ирээд тоглуулчиж байна..Коппэлиа д Хoсэ Карийнё( ABT ийн Куба гаралтай бүжигчин) тоглох гэх мэт..яг одоо гэхэд Токио гийн галлэрэй нуудад дэлхийн сонгодог болоод орчин үеийн бүх л төлөөлөгчидийн бүтээлээр үзэсгэлэн гарч байна..(Лувраас авахуулаад Оросын Трэтяковын галлэрэйн бүтээлүүд)...

Musical

1.Urine town-Za-Koenji theatre
(Бродвэй мюзиклыг японд шинэчилж тависан . musical үзэж чаддагүй минь хэвээрээ... манай ангийнхан (гэй хүмүүс)нээрээ яагаад мюзикл д ухаагүй дуртай байдаг юм бол???бушуухан шиг дуусаасай гэх маягийн зүйл бодсон шиг..уул нь санаа нь зүгээр боловч дунд нь 「эх дэлхийгээ хайрлая 」маягийн уриа ороод ирэхээрээ огт биш болоод явчиж байгаа юм..дээр үед манайд урлагийг 「хүнийг хүмүүжүүлэгч, үзэл сурталыг дэлгэрүүлэгч зэвсэг」 гэж үздэг бсантай төстэй юм уу даа..

4.Жүжиг
楽屋ーБэлтгэлийн өрөө...Setagaya Public theatre

4 жүжигчин эмэгтэй н тухай гардаг маш хөгжилтэй?? жүжиг...「хүүхнүүдийн тэмцэл??」cat fight??маягийн жанр т дуртай хүмүүст яг таарна..

Кино(зөвхөн кино тэатрт үзсэнээ оруулав)

1.The Reader-хог..дахиж л Оскар москар авсан балай кино үзэж цагаа үрэхгүйм шүү..кк..хаа очиж Кэйт Винслэт яг гэрман эмэгтэй шиг харагдаж байдаг шө..нэг тийм хахир хатуу...

Thursday, June 25, 2009

gemshiv

өнөө өглөө байрныхаа мөнгийг хийх гээд эмгэн бэнцээрээ жирийлгэж явтал хажуугаар нэг хөөрхөн залуу өнгөрөөд, тэсэхгүй явдал дундаа эргэж харсан биш машины нөхөөс болохоо дөхөб...ядаж байхад чихэндээ хөгжимтэй явсаныг хэлэх үү...тэр машинтай эгч аймаар муухай харсанаа яваад өгсөн..тэгэхээс ч яахав...таны түмэн зөв.хөөрхөн залуугаас болж нэг баларнаа нээрээ..

тэхдээ бодоод үзэхэд, нүдний санах ойд үлдсэн хамгийн сүүлчийн дүр зураг хөөрхөн залуу байна гээд бодохоор муугүй ч юмуу гсн..:P(маттакү хансэй шитэ най)

Wednesday, June 24, 2009

дэмий

борооны улирал юм чини гэх шиг?? бороо ч нэг орох шиг болж байнаа...миний хувид яг хийх юм ихтэй үед давхцаж буй тул дэмий тэнэж чадахгүй амар ч юм шиг..одоо нэг 7 хоног гүрийчвэл ч нэг юмны цаана гарчих гээл байна...

...манай мам хотод эгчийнд ирээд байгааг далимдуулаад skype дээр камэрдав..эгч, ээж 2 зэрэгцэж суучаад намайгий чинь, бас муу гэрийг маань шүүмжлээд..наад сахлаа ав, яасан муухай ийн, хөгшин харагдаж байна л гэнэ.,,за ,одоо хөргөгчин доторхоо харуул даа...поох, чи чинь консэрвноос ондоо юм иддэггүй хүн үүү??? гэх мэт..ядаж байхад 2 консэрвтөи мөртөө хажууд нь 3,4 пийв харагдажийнэ гэж байгаа....сүүлдээ ч зозо ямар ядаргаатайм бэ гэж болиулав..энэ ээмэгтэй хүмүүс яагаад ийм хэрэгт дуртай мөртөө хүн шүүмжлэх дуртай байдаг байнаа...яаж би азаар стрэйт болж төрөөд авгай авах үйлэнд унаагүй юм...кк..ижил заяа??ндаа баярлахаас гсн...

....сая сургууль руу ирэх замд нэгэн бага сургуулийн гадуур өнгөрсөн чинь яаг завсарлагааны үеэр таарсан болтой...вау...гадна талбайгаар дүүрэн хүн биш амитан.....хөөцөлдсөн, зодолдсон,уйлсан, инээж ханиасан, орилсон чарласан...энэ ч цонхноос нэг толгой, тэр ч цонхноос нэг толгой...тэр муу сургуулийн байшин нь нураад уначихгүй яасан ч бөх байшинб, тэр хэдэн багш нар нь ч нурж унахгүй яасан сайхан бөх бие болоод сэтгэлийн тэнхээтэй хүмүүсэб...би бага ангийн багш болбол ямар ч бсан 7 хонохгүй ээ...нэг бол өөрөө мэдрэл муудах байх, нэг бол нэгээс доошгүй хүн амины хэрэгтэй л сууж байх болоб уу...

...энэ блогийг эхлүүлсэнээс хойш даруй 3 жил өнгөрчээ..нэг юмыг уртдаа жилээс дээш үргэлжлүүлж үзээгүй миний хувид бас ч гэж чамлахааргүй...анх Осо гийн блог(монгол гэй блог ийг үндэслэгч..godmother!!!..lol..) ийг олж бсан санагдана... Вrokeback mountain г үзсэн сэтгэгдэлээ бичсэнийг нь би олж уншаа л за энэ ямар ч бсан ангийн хүүхэд байна даа гэж бодож бсан юм байна....тэгээд comment үлдээл үү, мэйл бичил үү таг санажээ..дараагаар нь По, Цагаанаа 2 той танилцаа л цаашаа өрнөсөн дөө..одоо ч тэгээд монгол гэй лэзбиан блог олшроод, монгол хэл дээрхи гэй контэнц ч гайгүй арвижиж байх шиг байна доо..ямар ч байсан шинэ хүүхдүүд гүүглэдэхэд хоосонгүй болсон.. манай хэвлэл мэдээлэл ч гсн нэг үеэ бодвол бас ч гэж хөндөж бичдэг болж..доторхи агуулгыг нь ярихад арай эрт байгаа болов уу..одоохондоо юу ч гсн нийгэмд ийм хүмүүс оршин бдаг гдг мэссээжийг хүмүүст өгч байх шиг байан...

Sunday, June 21, 2009

эндхийн бороонд нээх дургүй байж билээ..тэгсэн бороонд ни биш орж буй хэлбэрт нь дургүй бсан болтой..орж байгаа үгүй нь мэдэгдэхгүй нэг юм сэмрээл байгаад байдаг юм..тэгсэн сүүлийн үед, ноднингоос хойш юм уу даа,дэлхийн дулаарал,цаг агаарын өөрчлөлтийн нөлөө мөн эсэхийг мэдкү юм, бодвол нэг хэсэг нь мөн байх, үе үе, гэнэтхэн хүчтэй аадар саррррррррррррррр хийтэл асгадаг болоод ,манайхан хувингаар цутгасан юм шиг гдг дээ, тэр нь надад таашаалтай санагдаж байгаа гэж жигтэйхэн..за тэгээд хажуугаар нь мөндөр зөндөр дагалдаж сүр нэмбэл бүр илүү.. бороо чинь ингэж хүчтэй орбол зохих зүйл байгаамш даа..кк..миний төсөөллөөр бол халуун орнуудад,жишээ нь тай, бэтнам ч юм уу тэр хавиар л ийм тансаг??бороо ородг байх..өнөө өглөө яг тийм бороо ороод...цонхоо онгойлгочоод баахан борооны чимээ чагнаж хэвтэвш..