Tuesday, January 25, 2011

монгол мого явдлууд..

1. таксины жолооч хэн ах..

хэхэ...хүний амидрал санаандгүй гэнэтийн зүйлээр дүүрэн(оршил)

нэг өдөр найз нартайгаа уулзаад,орой 12 цагийн үед харих болов.УБ т нээрээ бүх газар 12 гээд хаалгаа баричихдаг нь жоохон шог тиймээ??..тэгэхдээ манайхан шиг халуурах дуртай хүн ихтэй газар тэр нь зүгээр ч юм шиг..

хүүхнүүдээ хувааж аваад гэрт нь хүргэх болоход надад 3 согтуу хүүхэн таарав..согтуу хүүхэн ч юу байхав,манай найз нар л даа..:) согтуу хүүхнүүд чинь эрчүүдээсээ илүү ядаргаатай юм.уйлна, дуулна, дураараа аашлана.надад халит агсам тавиастай..чи тэр японд үхсэнээ хийгээд байгаад байдий?..майжиг япон хүүхэн шаах (яг ингэж хэлсэн.. хаха) тийм сайхан байна уу..эсбэл чи гомо болцсийм уу??? нтр....би ч, би угаасаа л мого ш да гэж үнэнээ хэлсэн боловч сонсож байгаа хүн алга..хэхэ..за энэ ч яахав..

хүүхнүүдээ буулгаж дуусаад гэр лүүгээ зүглэх болсон чинь таксины жолооч ах, би чамайг энэ хүүхнүүдээ нэг нэгээр нь буулгаад хамгийн сүүлчийнхийг нь аваад буудал орох юм байна даа гэж бодож байлаа гэж авч байна..:)...

1) би өөрөө нилээн халчихсан байсан, 2) угаасаа энэ жолооч ахтай нэг л уулзах юм чинь гэж зориг орсон, 3) стрэйт монгол эрэгтэй хүнд каминг оут хийвэл ямархуу реакци үзүүлдэгийг харая гэж бодсон, гэх мэт олон нөхцөл бүрдээд , оо ахаа би эмэгтэй хүн огт сонирхдоггүй гэчихлээ..хэлэхээсээ өмнө , та хэр зэрэг нээлттэй хүн бэ?? энэ тэр гээд зөөлөвч асуулт асуучижээ...хахаха..

тэр ах над руу нэг сүрхий том харсанаа, нэг их ховор нандин юм үзсэн шинжтэй, пөөх, би тийм хүмүүсийн тухай радио тв ээр зөндөө сонсож байсан..амидаар нь анх удаа харлаа..ёстой ялгаж мэдэхгүйм байна гэнэ..

тэгээд, гэй хүмүсийн тухай яриж явсаар гэрийн гадаа ирчихэв..өнөөх маань үргэлжлүүлж яримаар байгаа бололтой..ах нь угаасаа эндээс шууд хариад л унтахаас ондоо хийх ажил байхгүй,юундаа яарахав маягийн юм яриж байна...тэгсэнээ машин дотроосоо нэг пиав гаргаад ,нөгөөдөхөө бараг ганц залгиад уучих юм..та ууж болж байгаа юм уу гсн чинь , цагдаа таарахгүй бол гайгүй ээ гэхээр нь хажуугийн 24 ээс очоод пиав авчирж өглөө..

за, тэгээд буу халж байгаад тэр ах, чи тэгээд эмэгтэй хүн огт сонирхохгүй юу?? гэнээ..үгүй ,сонирхохгүй ч юу байхав, угаасаа цаанаасаа байгаа нь л тэр, эрэгтэй хүнтэй хайрлаж дурлалцаж байхаар төрчихсөн юмаа л гэлээ.. тэгсэнээ, саяны хүүхнүүдээс илүү та надад сонирхолтой санагдаж байна..та сайхан ч ааштай юм, хөөрхөн ч агаа юм бла бла гэчижээ...одоо санахаар өөрөөсөө ичээд байгаа юм.хахаха.угаасаа асар боломжооны давгүй агаа байсан юм..40 арай хүрээгүй байх, нимгэн шар царайтай, 165 см өндөртэй 65 кг орчим болов уу гэмээр..хэхэ..энэ өгөгдөлүүд бол миний хувид бараг л 「алтан стандарт」шахуу юм л даа...
нөгөө ахад магтуулах таалагдаж байгаа бололтой,,ах нь хүнээс ийм үг сонсолгүй олон жил болжээ.их баярлалаа..уул нь залуудаа чөлөөтөөр барилддаг, хүүхнүүд гүйлддэг гайгүй л залуу гэгдэж явлаа..одоо л хөгширөх гээд байгаа болохоос ..энэ тэр гэж байна...

тэгж ярисаар , нэг мэдсэн чинь тэр ахтай үнсэлцэж үзэхээр болчихсон сууж байх юм..амидралдаа нэг удаа эрэгтэй хүнтэй үнсэлцэж үзэхэд яахав дээ тээ?? гээд тэр хүн өөрийгөө зоригжуулцсан сууж бсан..хэхэ..санаачилгыг хэн гаргасныг үнэндээ санахгүй байгаа..бодвол би л байх даа..нэг мэдэхэд тийм болчихсон сууж байснаа санаад байгаа юм..:)

...үнсэлцсэн..надад таалагдсан..харин тэр хүнд сайхан муухай аль нь ч биш, 「сонирхолтой, гижиг хүрэм инээдтэй」 санагдсан гэсэн..ингэж хэлэхээр нь би тэр хүнийг стр8 хүн байна даа гэж бодсон боловч намайг буухад утасны дугаараа, нэрээ зааж өгөөд маргааш орой уулзаж юм яривал ямарав?? гсн нь бага зэрэг эргэлзээ төрүүлээд байгаа юм..тэр хүн нэг бол нуугдмал гэй хүн, нэг бол асар чөлөөт сэтгэлгээтэй, найрсаг зантай хүн байх...маргааш орой нь би даанч ондоо ажилтай бсан тул холбоо бариж чадаагүй, нөгөөдөр нь наашаа буцчихсан..энд ирсэн хойноо бага зэрэг харамсаа л байгаа юм..яаж ийж байгаад цаг гаргаад уулзчаад ирдэг байж гээд..:)

..гээд болсон явдлаа биччихсэн чинь балиар мого юмнууд мөрөөрөө явахгүй хүн уруу татлаа энэ тэр гэж загнуулах болов уу гэж бага зэрэг айсхийж л сууна..юмны наад цаадхыг ухахгүй, ширүүн ширүүн улсууд ч зөндөө шүү дээ..цаад хүн маань хүнд уруу татагдахааргүйгээр нас биед хүрсэн , ухаан санаа эрүүл(өөрөө шийдвэр гаргах чадвартай гсн үг), хүч чадлаар маниасаа 10 дахин илүү баймаар баки хүн байсан гэдгийг эцэст нь цохон дурдах нь илүүц юм болов уу? хэрэгтэй юм болов уу??..lol

Tuesday, January 18, 2011

сэтгэгдэл

монголд яг одоо, Их нүргээний өмнөх аниргүй гэдэг бил үү? их шуурганы өмнөх нам гүм гэдэг бил үү? нэг тийм байдалтай байна..дотор нь амидарч буй хүмүүст хэр анзаарагдаж буй юм бүү мэд, тун удахгүй нэг тийм том бужигнаан, их үсрэлт, огцом өөрчлөлт , хувиралт явагдах гээд бэлтгэл хангагдаад байгаа нь хаа сайгүй мэдрэгдэнэ...

гадна байгаа бидний хувид энэ их өөрчлөлтийн дотор нь буцлаад , нэг эд эс нь,ийм сонирхолтой (90 ээд оны ардчилсан өөрчлөлтөөс дутахааргүй)цаг үеийн нэг гэрч нь байж чадахгүй хөндлөнгийн ажиглагч маягтай байгаа нь нэг бодлын тун азгүй хэрэг ч юм шиг..материаллаг ба материаллаг бус аль ч утгаараа яг одоо болоод үүнээс хойшхи 10 орчим жилийн хугацаанд монголд байгаа/байх хүн энэ нүжигнээний үр ашигийг нь хүртэх болтой..