Tuesday, February 19, 2013

the reason

...чамайг харахаарaa яагаад инээгээд , инээгээд л баймаар
эсвэл том том, гүв гүнзгий санаа алдмаар санагддагийн минь учирыг,


яагаад чиний царайг сонирхолтой гэж тодорхойлсоны минь учирыг,

чамайг үнсэхээсээ, үнэрлэхийг илүүд үздэгийн учирыг,

сээгэс гэхээсээ илүү чамайг зүгээр л гэрийнхээ хувцастайгаар чинь хараад л баймаар санагддагийн учрыг,

эсвэл.. эсвэл ...яах ч үгүйгээр эхээр төрсөн байдлаар чинь чамайг өмнөө дэлгэж тавичихаад
биений чинь өчүүхэн жижиг толбыг хүртэл ажаад л баймаар санагддагийн учирыг чи мэддэгсэн бол намайг хайрлах л байсан...