Wednesday, February 03, 2016

An African city

За, миний хүүхдүүд наашаа суугаад  An African city
 гээ үзээд байгаарай.

  Sex and the city гийн Гана хувилбар...БАрууны хэвлэлүүд Африк гэхээр л өөр амидрал байдаггүй юм шиг баахан өлсгөлөн хүүхэд, зовлон гачлан гээд нэг л төрлийн мэдээ харуулдагийг бүгдээрээ мэдэх байх.Монголын сэтгүүл зүй ч ялгаагүй дээ..үүнд эмзэглэж бас дургүйцэж явдаг бүсгүй энэ цувралыг хийж Юүтүүбээр цацаад нилээн амжилт олсон юм байна.Хаа холын Японд сэтгүүл дээрээс би олж мэдсэн гэхээр бас л газар авсан гсн үг..япон ер нь гадны мэдээ маш муу орж ирдэг газар..хорвоогийн мухар шиг л..

Хүмүүсийн яриа хөөрөө, ярианы сэдэв,сэтгэлгээ энэ тэр хараад байхад манайхтай их адилхан юм шиг.нэн ялангуяа эхний Буцаж ирсэн нь гэдэг анги ..Ядаж байхад онгоцны буудал нь манай муу БУянт Ухаатай яасан ч адилхан юм...:))

гснээс сая Монголд хүмүүсийн их үзээд байсан Их хотын залуусын амидрал билүү? нэг тийм гэхэд хэцүү цуврал..Амэрик,Солонгос цувралуудыг муухан шиг хуулбарлаад,+ KFC ийн продакт плэйсмэнт ийг завсар зайгүй шахчихсан, хүмүүсийн диалог бол тэр чигээрээ хэрүүл..монгол хүмүүсийн амидрал биш нэг л гял цал, хуурамч яриа хөөрөөтэй..тэрний хажууд хамаагүй шудрага, бодит амидралаа тусгасан санагдлаа..
https://www.youtube.com/watch?v=kg7hUuWKe2U