Дотоод эрчим хїч минь илїїдвэл
Дэлхийн хєрсєнд алгаа хїргэнэ.
Ухаан санаа минь самуурвал
Уулын оргилд гарч дуу аялана.
Хїсэл мєрєєдєл минь биелбэл
Хїзїїндээ олс углана.
Хєнгєн їйлд автахгїй бол
Хєл хорьж гэртээ сууна.
Амьдрал утгатай санагдвал
Архи сархадыг хэсэг зооглоно.
Амь насаа хайрламааргїй бол
Ачит эмч, авралт ламд очно.
Жаргал цэнгэл халиад ирвэл
Жаран хєлтэй хорхой тэжээнэ.
Зовлон гуниг хэтрээд ирвэл
Завь їйлдэж голоор аялана.
Шїїрс алдам явдал болбол
Шїлэг бичиж сартай нєхєрлєнє.
Залуу насны цог жавхлангаа харин
Зуурдхан тохиох хїн бїхэнд бэлэглэнэ
Эмээгийн зурагтай жааз адил эрвээх-
Эйн нютагт хар алаг нохой морьтой
Хїн даган хєв, хєв хуцан шогшиход
Хавар цаг шаазгай адил шуугилдан ирэхэд
Алаг эрвээхэйс хун галуус адил нютагаа орхиж
Америк руу одсон мэт чив чимээгїй.
Алаг эрвээхэйн нютаг хайлган хавар цагт
Алаг їнээдэйн нютаг болоход онд орсон євс
Амь тавина. Тунгалаг орон зайд нїдний шил мэт їїлс
Алгуур нїїж танил эрвээхэйн даль мэт
Салхи хийснэ. Тунгалаг хар шоргоолж
Сєл євсєн дээр хэвтэх номын гарчигийг
"Тэргїїн шїлэгч Блез Сандрар" хэмээн їсэглэхэд
Толгой нь эргэн ухаан самуур-
Ахыг мэдэн дэрсний їндэс тїшиж
Амрагаа ирэхэд хєтлєлцєн гэр лїїгээ одно.
Їнээдэй нютагт зуслангийн байшингууд бємбєлєгс мэт улайран
Їнээдэй нютагт алтан шаргал жорлон гэрэлтэж
Ногоон онгоц шанаагаа тулан
Нисэх буудлын тэртээд бодлогоширно.
Модон сандал адил сэтгэл минь їнээ уйтгартай
Мєєрєхєд хєдлєхїй бїсгїй хїн ирж
Хормойгоо засан суугаад шїлгийн ном унїихад, бие
Хачин сонин болж нойр хїрнэм.
Galsaa unen galzuu yum aa. Boon kife,saikhan hols garakh shig l bolloo.
..Nogoon ongots shanaagaa tulan
Nisekh buudliin terteed bodlogshirno..... gej yamar goyo mor we? yagaad ch yum Bi nisekh durtai kino sanaand ortol.ikh romantic kino. baga bkhdaa gol durd ni toglosn Ravdan guaid ikh durtai bj bilee.
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
2 hours ago
No comments:
Post a Comment