Monday, April 30, 2007

Amralt


Японд Гоолдэн Вийк нь эхэлцсэн.. амралтын өдрүүд дараалж таарч бгаа учираас өдөр болгон бүтэн сайн юм шиг халит андуураастай. өнөөдөр 1 дэх гэхээр нь аймаар цочлоошдэ.

сүүлийн хэд хоног хаагуур юу хийгээд яваад бсанаа үнэндээ сайн санахкү,амралт эхэлсэн биш харин ч үхтэлээ завгүй болоод ядарцсан бх юм.. өчдөр орой гэртээ ирээд нам..ганцхан шөнийн дотор хичнээн ч олон хүнийг зүүдлэв дээ..аль дээр үед бурханы оронд заларцсан хүн ч л цохиж явах шиг. тэгсэнээ 10 жилд хажууд суудаг бсан охиноо ч зүүдэлхийм. за,тэгээд угаасаа зүүдэнд өрнөж бгаа үйл явдалуудыг учирыг нь олохийн биш..ингэсгээд орхий.

сүүлийн хэд хоног толгой дотор хаа нэг тийшээ явах бодол эргэлдээстэй...Мураками гийн Холын бөмбөр(遠い太鼓)ийг уншиж бгаатай холбоотой бх... Гэрээк,Итали д 2 жил орчим аялж амьдарсан тэмдэглэл....салахын аргагүй сонирхолтой ....

маргааш сургууль дээр яльгүй ажилтай. тэр ажилаа дуусгачаад умард зүг рүү,нэг найзийн бдаг газар луу гялс чавхадчаад /2 хоног/ирэх бодолтой.. тэгж нэг хорхойгоо дарахгүй бол тэскү нь....тэсч бгаад Монгол харичаад ирвэл хэсэгтээ л ийш тийш явна гэхкү санаа амар...

....Холоос дуулдах бөмбөрийн чимээнд татагдан
Уртын аянд гарлаа,би
Хуучин цуваа хэдэрч
Хуучирсан бүхнийг ардаан орхиод...


Мүраками номоо эртний түрэгийн ийм гайхамшигтай дууны мөрөөр эхлүүлсэн бна....

....хаа нэгтээ алсаас бөмбөрийн чимээ дуулдан, намайг уртын урт аянд дуудна......гэнээ....

Friday, April 27, 2007

Ochigdoriin helterhii



Өчигдөрийн дурсамж...шарсан онигири, мисо той тофу...дараагаар нь Шанхай хэмээх дэгжин бар/Ничомэ тэй харьцуулахийм бол хамаагүй хямд,,/...сайн хүн,сайхан хүн..ухаантай ,даруухан,....нэг хүнд яахлаараа ийм олон шинж чанар зэрэг бүрддэг бнаа???

ухаантай хүнээс сайхан үг сонсох шиг таашаалтай зүйл алга шив дээ....

Monkey Majik+Yoshida Brothers

Monkey Majik(maijig gsn.:)+Yoshida Brothers Change duunii PV.


япон шанзыг орчин үейин хөгжимтэй холихоор ингэж дуугарч бна...зэвүүн бгааз?

MIAT-2

МИАТ руу ярьж мэдрэлийн эснээсээ нилээд хэдийг үхүүлсэнийг эс тооцвол өчигдөр тун аятайхан өдөр байлаа.

5.30 хүртэл Япон хүн 73000 иенээр/35 хоногийн өмнө захиалгаа өгөх шаардлагатай/ Монгол явж болж бхад Монгол хүн заавал МИАТ ийн өндөр(105000иен,өюүтан 96000 гсн.) үнээр явах юм бна.. эхлээд тэр жуулчиний компаний хүнийг МГЛ хүний үнэ ,Япон хүний үнэ гээд юм яриад бхаар нь чихэндээ итгэлгүй дахиад лавлатал МИАТ аас монгол хүнд хямдрлаын билээт зарахыг хориглодог гэнэ...Монгол хүнд зарахдаа заавал МИАТ тай адил үнээр зарах ёстой гэнэ...

Тэр хүний хэлэх нь,, Бид нар ганц хан МИАТ тай ийм хачин гэрээтэй ажилладаг.. Манай компанид хандсан Монгол хүмүүсээс ийм гомдол олон ирсэнийг бид МИАТ д дамжуулсан.. зөвшөөрсөн хариу өгөхгүй л бгаа гэхийм...

сонирхсон хүмүүс A.S.A travel ruu

ийм мэргэн шийдвэрийг ямар эх оронч нь гаргадаг бнаа??АСА травэл гдг нь Асашёорюү гийн компани болтой..Компаний танилцуулга дээр захиралийн х хэсэг т ах Сэржбүдээгийнх нь нэр бна....МИАТ ингээд билээт борлуулах эрхээ хэдхээн япон монгол компаниудад монополь эрхтэй өгчихөөд их л олон хүнийг чирэгдүүлж бгаам..

Дээрхийн учирыг лавлахаар МИАТ ийн Токёо дахи салбар луу утас цохилоо...Удаж удаж нэг хэлээ зажилсан охин утсаа авч бна...монголоор аймаар аялгатай ярьна.. тэхдээ их л хичээж зориуд аялгатай ярьж бгаа нь утасны цаанаас мэдэгдэнэ.. зарим газраа зүв зүгээр ярьчаад гэв гэнэт санасан аятай хэлээ зажлаад унахийм..

мэдээж төсөөлж бсанчлан тэр охин 「би мэдкү 」гснээр бид 2 ын яриа өндөрлөв...Өөрийгөө нэрвтүүлэхийн нэмэр учир бушуухан шиг утсаа тавиад КАЛ ын онгоцоор явахаар шийдсэн..ядахнаа утасан дээр суудаг оператор нь ажилаа сайн мэдээд урамтай юм...

гацаа хоүмпэйж д нь гомдол саналаа хэлэх нүх сүв ч бхгүйм..бичээд ч авч хэлцдэггүй биз дэ...нэг тийм барицгүй,хэнд хандахаа мэдкү бухимдалтай л хоцрох шив дэ...

Wednesday, April 25, 2007

MIAT

Монгол руу болж өгвөл хямдхан явчих санаатай билээт хайсан.олигтой үр дүн гаркү л бна. МИАТ нээрээ тэнгэрт тулсан үнэтэй юмаа. тэнгэрт тулсан үнэндээ тааруулаад үйлчилгээ авчдаг бол ч яахав.ядахнаа хуудсаа ч шинэчилэхгүй юм.

Нюүзүйик ээс явуулсан судалгаагаар дэлхийн агаарын тээвэрийн компаниудыг аюулгүй бдалаар нь жагсаахад манай МИАТ 300 компаниас 299 д орсон бна...арай л гомдмоор үр дүн бгаа биз??Үнэ тарифнийхаа өндөрөөр бол эхний 5 жагсанаа...лав..

MIAT aar Нисэх тоолондоо арай гайгүй болсон болов уу гэж гориддаг ч бахи айдгаараа л..

нөгөө л тас ярвайсан хүүхнүүд/үнэндээ ихэнхи нь авгай нар/, Мистэр Бин ий мангар кино,монгол компаниар нисч бхад ганц мгл дуу явкү япон солонгос поп яваа л..бас л гомдмоор шүү..

за, тэр онгоцны хуучин муучин дүүрч..угаас ядуугийн зовлон юм чинь..гэхдээ дотор нь ажиллаж бгаа хүмүүс хичээгээд сайхан ажилаа хийх юм бол шал ондоо ш дэ. Jal энэ тэр шиг хэтэрхий ёсорхуу хиймэл үйлчилгээ бас онцгүй..гаднийхандаа сиахан бдийм бгааз? инээж ханиагаад мгл хүмүүс бна даа,ахаа эгчээ ,та наашаа, би цаашаа .....гээд явж байвал гэртээ харьцсан юм шиг гоё бхгүй юу?..гаднийханд бөхөлзөж бөхөлзчөөд Сөүл хавиас суусан хэдэн мгл чууудаа ад шоо үзэх янзтай...мэдээж хэцүүхэн зорчигч нар бдаг л бх..

хамгийин сүүлд 2 японтой нисэхэд нэг ийм юм болсон..

Онгоц хөөөрөөд нээх их удаагүй бхад би 00 руу нь орох гээд онгоцны арын хэсэг рүү очсон чинь үйлчлэгч нь сандал дээрээ суугаад амаа аймаар том ангайлгацсан унтаж бдийм даа....ядахнаа хөшигнийхөө цаана ороод унтдаг бгаа даа..хүмүүсийин зам дэр ичих ч гүй....хамт явсан япон шооконд орцсон.....зургий нь авч болох болов уу??гээд надаас асуугаад бсан... уурлах блгүй дээ гээд би болиулсан .

..тэр нь болоогүй манайдаа мисс загвар өмсөгч санаатай...МИАТ ийн онгоцонд тараадаг сэтгүүл энэ тэр дээрээ зураг нь гарчихсан ...тэрүүхэн хавидаа гайгүй хүүхэн лдээ...өмнөхөн нь би тэр япондоо сэтгүүл,үйлчлэгч 2 оо тулгаж харуулаад лаг лаг тайлбар хийцсэн байсанийг ч хэлэх үү??ичсэн шүү.....

Tuesday, April 24, 2007

Huns



Сүүлийн үед хичээгээд өөрөө хоолоо нэг юм халтартуулаад бгаа. Энэ өнөөдрийн өдрийн хоолны меню.Якисоба/ногоо,махыг соба гоймонтой хольж хуураа л болоо/, дээр нь хялбархаан ногооны салад,тэгээд бүүдайны цай./манай хар цайтай төстэй амттайм уу даа.гүй ч юм уу??/

би гэж хүн дэлгүүр орохоороо шууд талх,мах сүү,тараг гээл гараад ирдэг..... загас магас,далайн элдэв амьтан ургамлын тасаг руу дэргэд нь ойрхон ч очиж үзээгүй.....таньдаг загас нэг ч бхку, танилаа ч яаж хоол хийдгийг нь мэдкү..хийе ч гэж бодогдохгүйм/хөөл хийгээд бдаг ч юм шиг авжийнэ/..уул нь энчээ загасны тасаг нь махныхаасаа хамаагүй том бдаг ш дээ.....ногоооны тасаг орохоор лээтас,төмс,лүүван,сөнгинө,пөмьдөөр,өгөрций,тэгээд амтат чинжүү гэс хийгээ л дуусна..иддэг хүнснийхээ төрлийг нэмэгдүүлэхийнсэн.. сүүлийн үед нээрээ өндөг идэж сураад бгаам бна.. булчинд сайн гэхээр нь нүдээ аниж бгаа л идээд бгаа...уул нь өндөгний үнэр авч чаддагүй байв шүү. энд ирээд өчнөөн удсийн бж улам л монгол хоол руу яваад бх хандлагатаймаа ер нь....японжуу хоол хийсэн ч доторхи нь дандаа монгол хоолны элэмээнтүүд цохиж явах жишээтэй

харин хаа очиж жаанк фүүд сонирхоод бхгүй болтойм..тэр чийпс,янзан бүрийн лаазалж барьсан юманд сүжиггүй...элдэв амттан энэ тэрийн хажуугаар хялайж ч харахгүй гараад ирдий.. бичээн тусдаа асуудал л даа(шилээ маажих)....10 мөнгөний бичээнээр хүн болсон... оюутан бхдаа 100 ийн бичээнээр өдрийн 3 хооллох шахдаг байв шүү.. өөр юм авах мөнгөгүй ядуу оюутан блаа....бичээнээ тачигнатал нь идэж бгаа л сургуулиа төгсцсийм даа...мөнгөтэй үедээ гөөхий авч иддэг бв шүү....хихи..

Зураг 2 :хямдрал дээр халуурч бгаа Баяраа...Толгойны арын хэсэг л гарсан бна..кэкэ

Dugui ,Tagtaa bas bus

Ойрмогхоноос түр нутаг буцсан найзынхаа дугуйг унаад их догь бноо.Чихэндээ хөгжимөө хийчээ л энд тэндүүр салхи татуулаад..Лэмөнз ер нь дугуйтай давхихад зориулсан юм шиг л сайхан таарч бгаа шүү....Яг одоо Цэнхэр нүдийг хамгийн их сонсож бгаа.
Чамайг би өдөржин бодлоо
Нүд, гар , бие,инээд....

Дугуй гэснээс би ямар нэг юм унахаараа хурд хэтрүүлдэг муу зуршилтай..дугуй,морь(кэкэ..) г.м....монголд бхад Тэрэлжид танил ахындаа очиж морь унанаа..сайн унаж чадкүм бж аймаар хорхойтой....тэр ах надад морио өгөх дургүй..унаж чадкү хүн морь ядраадаг гээд жаахан дургүйцэх аястай... би ч панаалдсаар бгаад унана л даа...дээр нь бас галзуу юм шиг давхиулна..намрын хайлган цагаар морь хөлрөөлөө..гээд үглэнэ. зун арай гэж авсан таргыг нь намар хайлуулчихаар өвөлдөө зүдэрдэг гэнэ лээ.. би ямар тэрийг нь мэдхийм биш.. давхиулж л байвал болчих гээд бдаг..кэкэ..
морь адуу гсн үгнүүдийг тухайн нөхцөлөөсөө шалтгаалаад ялгаж салгаж хэрэглэнэ.. би ямар ч юман дээр морь гэж яриад бас монголгүйгээрээ дуудуулна. юм мэдэхгүй бх ч бас л санаа зовмоор шүү.....

2 жилийн өмнө энд дугуйтай давхиулж бгаад машин мөргүүлсэнээсээ хойш айгаад унахаа болчихсон бсан юм уул нь..тэгсэн дахиад дугуй авмаар санагдаад ..өчигдөр гэрийн ойр бх дугуйн дэлгүүр ороод харцсан биш хорхой хөдлөө л бна... 2 жилийн өмнө яг сургуулиас гараад доош урууддаг зам дээр асар хурдтай бууж яваад хажуу талаас орж ирсэн машинтай мөргөлдөөд,миний дугуй газар дээрээ мурийигааад аймаар болцсийшд. би ч за, одоо энэ жолоочоор алууллаа л гэж бодсон.. нөгөө хүн харин хүн дайрцсан баларлаа л гэж бодсон бх....аймар цонхийсон царайтай хүн гараад ирсэн... 2 хүнд гар 2 талаас харилцан бараг л 10 аад мин уучлалт гуйлцсан байх....тэр хүний ч буруу бас бсийм шиг бналээ...

тэр ч яг Pulp fiction ы галзуу intro г сонсож явсанаас л болсон л доо.. энэ ер нь аюлтай дуу шүү. хүнийг high болгож орхидог учираас ямар нэгэн юм жолоодож явах үед огт таарахгүй дуу.....шууд буруугаа хөгжим рүү чихдэг бшд.ах аюултай,,айн??хихи...

явган явах үедээ нээг их анзаардаггүй бж..манай буудалын гадаа нилээн их чөлөөт талбайтай л даа. Амрах сандал энэ тэр тавичихсан..тийм болохоор тэр хавиар амардаг хүмүүс тагтаанд хоол хаяж өгч давраасаар бгаад тэр хавиар тарган тарган тагтаануууд ихтэй.. гарууд хүнээс айж цочно ч гэж ёстой бхкү....мглд чинь хүүхдүүд хашраачихсан,,тагтаанууд хүн ойртох бараанаар сүр сүрхийтэл нисээд алга болчдог биз дээ..кэкэ...эндхий даварцсан тагтаанууд газраар нэг хөглөрөөд хүн дугуйтай сигналдаад очиж бхад зам тавьж өгөхгүй нэг юм дүр үзүүлж паацагнаж гүйх аядсанаа боличдог гээ л бод..залхуураад нисэх ч гүй..бодвол тагтааныхаа хэлээр 「тойроод гарчаарай,хамаа!!」 эсүүл 『дайрчхийм бна лдаа』 гээд ундууцаж бдаг биз..тийм болохоор нилээн хол газар дугуйгаа түлхэх шаардлагатай болжаагаам даа..

аа,тийм болоогүй...гарууд бас их доромжилно .. энэ буудал баригдаад удаагүй.. шинэ цэвэрхэн буудал л да. тэгсэн буудлын home ын дэээвэр дээр тагтаанууд үүрээ засцсан...тэндээсээ 『бие засаад』 доор галт тэрэг хүлээж бгаа хүмүүсийг хэлмэгдүүлнэ дээ..кэкэ...ямар сайндаа буудал дотор дээрээс 『тагтааны баас унаж ирэх тул болгоомжилно уу』 гсн бичиг бхав дээ..

Monday, April 23, 2007

Anberibabo!!!!!!!!!!!!!!

Нэтээр юм үзэж суутал гэв гэнэт дэлгэцэн дээр 10 жилийн ангийн чинь охин нүв нүцгэн заларч бвал яахуу??? надад харин ийм юм тохиолдодгийм бна........

эхлээд нүдэндээ ч итгэсэнгүй... монгол охидууд гадны сайтан дээр ингээд гарчиж гээд линкийг ни тавицсан бхаар хэрэгт дуртайм болохоороо шагайгаад харсан чинь шал таньдаг царай уридаас маасайж бдаг гжийшд.

гоё биетэй болохоос/хувцсийг нь тайлж үзээгүй болохоор гүй ч бж магадгүй/ нэг их хөөрхөн мөөрхөн бол биш.жоохон аманцар охин бсий...ноднин хүнтэй суугад хүүхэд гаргасан гсн.. нөхөр сүүдэр нь битгий үзчээсэй дээ....гадна бгаа улсуууд болохоор нэт ээс л сонин уншиж таараа..олж харах магадлал ер нь 60,70 % тай юм бна.. дээр нь муу үг модон улаатай гэж дорхноо хүрэх биз....

ядахнаа цаашаа хараад зургаа авахууулахаа мэдкү наашаагаа дүрлийтлээ ширтэцсэн бхий.залуу халуун ,хөнгөн хийсвэр цагийн алдаа болтой...

Friday, April 20, 2007

ӨНӨӨДӨР

Өнөөдөр баасан гариг гээд бодохоор цээжин дотор бичкээн баярын оч зурс зурс хийгээстэй....орой нэг юм болох гээд байгаагийн шинж...кэкэ

Баяраа хүүхэд өчдөр нэг presentation ы ард гарцсан тул өнөөдөр сайхан сэтгэл амар ..өглөөнөөс хойш кино үзэх, хөгжим сонсох ,ном халит гүйлгэж харах гэх мэтээр цагийг өнгөрөөж бх шив,

өчдөр уул нь юмаа дуусгачаад манайд шинээр Токёо хотын захиргаанаас томилогдож ирсэн/зэрэг горилохгүй,зүгээр мэргэжил дээшлүүлнэ гсн үг/ ирсэн нэг хөөрхөн залуутай пийв гүзээлий гэж ярисан байсан чинь манай багш гэж шаварийн хаалт,,чи хөө,энүүнийг маргааш хүртэл хийгээд өгөхгүй ээ???гээд царай алдаж....толгой дотор багшийг багалзуурдах,мангасдах янзан бүрийн санаанууд тэрхэн зуур эргэлдээстэй бсан боловч........гэвч хэзээ ч иймэрхүү сэдэлтүүдийг бодитоор хэрэгжүүлж бсан удаагүй болохор,,бололгүй яахав,,өө,иймхэн юм юухан байх уу,,наашаа өгчих багшаа г,м ээр асар долигонож...

тэгээд power point дээр баахан slide хийж өчигдөр оройг өнгөрөөх шив дээ...

Шинэ ирсэн хүн нээрээ үнэн давгүй ,яриа хөөрөөтэй,нүүрэндээ галтай,сэргэлэн цовоо хөөрхөн залуу ирсэн. даанч стрэйт юм шиг бна лээ...тэхдээ л баахан нүдний шилтэй бөдөл болсон комун залуучууд,юүбик биш өмдтэй ,халимаг үстэй хүүхнүүд дунд ,,нөгөө тоон дотор үсэг гэдэг шиг нэг ийм давгүй хүн бхад ядахнаа л өглөө тэнхимдээ ирэхэд урамтай... харах үзэмж талаасаа/view/.....ядаж л нүд баясаастай...

Яг одоо ширээн дээр 「Норвэгийн ой」 ийн япон ,англи 2 хувилбар, Өлзийгийн Гунигийн түүх байна...сүүлийн үед номыг болж өгвөл эхийг нь,орчуулгатай нь тулгаж унших сонирхолтой болоод бгаа... би өөрөө орчуулга хийж үзэх сонирхол асар их тул бусад хүмүүс яаж орчуулж бгааг сонирхдог ухаантай..Монгол хэл рүү сүүлийн үед хийгдсэн орчуулгануудаас Аюурзаных л хамгийн сайн нь бх шив дээ. Нэг хүн Нацүмэ Соосэки гийн Сэтгэл ийг монгол руу орчуулж..хайран зохиолыг үнэхээр яйран болгосон бна лээ. Тэгж орчуулсанаас зүгээр бсан нь арай дээр бхаа.

РС дээр Нимбэгнүүд дуулж байна. Нээрээ энэ Улаган цомогноос таашаал гээч юмыг нээрээ авах шиг болж байнааа....

цаахантай нь аягатай кофе бна. өглөөнөөс хойш 3 дахь аяга...кофе анх ууж сурч бхдаа чихэртэй,сүүтэй уудаг байлаа. одоо бол ихэнхидээ хараар ууна.. бүр нилээн хүчтэйг ууна гээч..манай ээжийн өтгөн сүүтэй цайнд амиа тавьдаг шиг л...гснээс монголд харихаар ээж уулгахгүй ,хорино оо бас.. хаанаас ч олоод сонсоцсийм бгаам.кофе чинь зүрхэнд муу гэжийинэ.миний хүү битгий уу гээд бдий...

би чинь уул нь эр хүний 3 хорноос нилээн хол хүн ш дэ..архины төрлөөс бол пийв ууна. долоо хоногт 1-2 гүрүүшиг..тамхиний утааг бол үзэхгүй...аль болох зугтаана..энд тэндхийн баар мааранд тамхиний утаанд удаан байсны дараа гэртээ ирээд биеэ савандаж зүлгэж угаагаад,өмссөн бүх хувцасаа гадаа салхинд өлгөж арга хэмжээ авдаг гэжаагаа..хүүхний хувид Синди Кроуфорд өмнө минь ирээд нүцгэн зогслоо ч хүний урманд нэг нүдээр хялайхгүй .гсн.мөн гайхуулах юмаа олов оо.

харин кофе г л хэтрүүлж уучих гээд бгаам даа. өглөө нүдээ нээгээгүй шахам кофе чанагчийн зүг ....

тэгээд наад талд нь сургуулийн лого той тэмдэглэлийн дэвтэр байна. Ноднин ногоон бсан , энэ жил хар хөх өнгөтэй болчиж.. шалгалтын хуваарь,дотуур утасны дугаарyyd сургуулийн номын сан гийн амрах хуваарь г.м онц хэрэгтэй мэдээллүүд бүгд байх тул биенээсээ салгадаггүй. байнга намайг дагаастай..замбараагүй тэмдэглэлүүд, хүний нэр, утасны дугаар г.м байх боловч тэр дунд яaж ч хичээгээд хэнийх нь үл мэдэгдэх нэр, дугаарууд бас бна. хэзээ яaх гэж тэмдэглэсэн нь тодорхойгүй...

Цонхоор сонгуулийн машин чанга яригчаар орилоо л байна......Хэрвээ тануус намайг сонгохийм бол би ёстой!!!!..гэнээ...хаа газрын сонгууль гэж адилхан юм доо....одоо энд Токёо гийн дүүргүүдийн сонгууль болох гээд..Накано дүүрэгт нэг гэй хүн нэр дэвшиж бгаа, Өөрийгөө бэлгийн цөөнх гэдгээ ил тод зарлаж сонгуульд оролцох хүн тийм олон биш тул Ничомэ хавиар нилээн анхаарал татаад бгаа л даа. Түүний сонгуулийн ажилд нэг танил маань сайн дураар ажиллаж бгааm. тэгээд хүн хүрэлцэхгүй бна гэхээр нь очиж палкаат энэ тэр ч болтугай наалций гсн чинь гадаад хүн тийм улс төрийн шинж чанартай үйл ажиллагаанд оролцож болдоггүйм гэнээ....би гэж хүн ер нь хаа очсон газраа цөөнх болохийм даа..

Манай гэрийн гадаа нэлээн том цэцэрлэг байх бөгөөд өндөр өндөр модтой..өглөө босоход янзан бүрийн шувуунууд чихэн дээр донгодоод аятайхан бдаг юм уул нь. даанч жоохон салхи боcох, бороо орохоор хэдэн моднууд маань бөөн сүр бадруулахиймаа.. Салхи жоохоон гарахар л моднууд найгаад,навч сүр сархийгээд ойд бгаам шиг ,асар аюлтай салхи болжаагаачм шиг сэтгэгдэл төрүүлэхээр...бороо ч гсн..жоохон ширүүхэн бороо ороход л аадар орж бгаа аятай сарррррррррррр гээл.....одоо бас гадаа мод шуугиа л байна...

Ayur bolood Ulzii

Өдрийн сонин дээр Г.Аюурзаны ярилцлага гарчээ..Миний хүндэлдэг монгол хүмүүсийн нэг.Надад түүний үргэлжилсэн үгийн зохиолууд,орчуулгууд,харин эхнэрийнх нь /Л.Өлзийтөгс/шүлгүүд таалагддаг.Аюурын Цасны роман,Хэвтэрийн хүн,Илбэ зэрэглээ,10 зүүдний өр гсн зохиолуудыг заавал уншаарай...

Ном ,тэр дундаа монгол ном огт уншихаа байчихсан /үнэндээ бол бидэнд унших,хэрэгцээ хангах монгол ном байхгүй болчихсон /90 ээд оны хүүхдүүдийг монгол утга зохиол руу татаж чангааж чадаж байгаа цөөхөн хэдэн мгл зохиолчийн нэг гэж боддог...Өөрөө зохиолоо бичээд зогсохгүй дээрээс нь дэлхийн шилээвэрүүдээс орчуулна.Монгол өгүүллүг,шүлэгийн эмхэтгэл гаргасан...

Өөрийн блогоо ашиглаад өөрийн хайртай дуртай,манай саарал нийгэмд гэрэл гэгээ нэмж байдаг 2 хүний ярилцлагыг оруулчий.

Wednesday, April 18, 2007

Hot hodoo gene uu???

Өнөөдөр Баабарын бичсэн зуйлийг сонин.мн дээрээс уншаад жоохон ууур хүрэв. Арай ч дээ.Монгол улсын төрийн сайд бсан хүн ийм юм бичээд сууж бдаг.

УБ т болж бгаа муу муухай бүхэн нь хөдөөний хүмүүсийн хийж бгаа үйл юм бхаа.

траншэйний хүүхдүүд ,шар сонинийихон,мөнгө идсэн хүмүүс /хэн хэн ч гэнэ үү даанч би танихгүйм / гээл дандаа хөдөөнихөн болкү бна гэнээ..

УБ аягүй соёлтой хот бсанийг нь хөдөөнөөс хүмүүс орж ирээд будаа болгосон болтой..
ГУдамжинд шээж бгаа,нус цэрээ хаяж бгаа, дүрэм зөрчиж бгаа хүмүүсийг бүгдийг нь бариж авчираад харяаллыг нь тогтоосон судалгаа байхгүй л бол ингэж хамаа намаагүй яриж болмооргүй юм. мэргэжлээрээ ажиллагүй ч гсн Баабарыг чинь шинжлэх ухаанаар мэргэжсэн хүний тасархай гэж бодоод бгаашдэ..ямар ч баримт үндэслэлгүй амныхаа пянгаар авж өгч...өөрийнх нь бичдэгээр ямар 2 авгай үнээгээ саангаа цуурч бгаа биш.

хөндөж бгаа сэдэв нь маш зөв боловч агуулга нь нэг л бишээ...Ерөөсөө л хөдөөнөөс орж ирсэн хүмүүсийг гол буруутанаар тодруулсанаас биш хотоо хөгжүүлэх талаар хуруугаа ч хөдөлгөхгүй бгаа хотын эрхтэн дархтангуудийн тухай ганц ч үг дурдаагүй байх юм.УБ маань хот гэдэг утгаараа хотын функцуудаа хэр биэлүүлж бгаа билээ?

Жишээ нь яг үнэндээ манай хотод бие эвгүйрхсэн үед орчих нийтийн бие засах газар үнэхээр үзээд өгий гсн ч бхгүй шүү дээ..Асуудлын гол нь монгол хүндээ,хөдөө хотдоо биш иймэрхүү дэд бүтэц манайд хэрийг бас бодолцмоор ..би гадна бие засдаг хүнийг аргагүй ,зөв гэж өмөөрч бгаам биш шүү..зүгээр л үүнийг монгол хүний зан суртахуун мэтээр бичихээр уур хүрээд бх юм.

Японд худал хэлсэн хүнд 10 алхам тутамд биэ засах газар бий...тэнд мгл хөдөөний хүнийг авч ирээд тавиад харий л даа.Тэр хүн мэдрэл муутай,эсүүл ил задгай бие засах гаж хоббитой л биш бол дотор орж таарна...МГЛ Япон,хот хөдөөдөө гол нь биш ухамсар муутай хүн хаана ч аль ч нийгэмд байж л бх. энд хүртэл газар сайгүй жорлон бэлдэж өгөөд бхад л галт тэрэгний home руу сариад зогсох согтуу бж бдаг.зөндөө олон гэж хэлкү л дээ.

Номхон болохоор нь хөдөөний хэдэн малчидаа,монгол ахуйгаа,монгол соёлоо үгүй мөн ад үзхийм даа. гаднийханий өмнө ганц нүүр талхлах зүйл нь, өнөөгийн биднийг хятадуудаас ялгаруулдаг гол фактор нь бидний ад үзээд бдаг хөдөөний амьдрал,соёл,монгол ахуй гэж бгаа....

монгол ахуй ,соёлыг орос хятадууд хангалттай доош нь хийж , муулж доромжилдог биз дээ.бид дээрээс нь бас юучив дээ.

БЯЦХАН БУХИМДАЛ

Заримдаа сонгодог хөгжим сонсохоор нээх сайхан сүүтэй цай уусан юм шиг,бараг л хөлс гарах дөхнө.. бүүр рок хөгжим шиг сонсогдохийг ни яана...ер нь чанга хоолойгоор орилж, хусэр хөгжим балбасанар рок болчихдоггүй байх...хүний сэтгэлээс багтаж ядан гарсан сэтгэл хөдлөл, уур хилэн,,тэчьядсан тэр нэгэн мэдрэмж нь рок бөлгөө....

хажууд чихэнд чийртэй 2 хятад хүүхэн чалчаад чих амраахгүй тул чихэвчээ зууж аваад Юүтүүб дээрээс Чайковский н төгөлдөр хуурын 1 р концэртийг олоод тавичихлаа..сайхан ,цэвэр мэдрэмж....орчиноосоо тасраа л ердөө ч бухимдаагүй юм шиг болж байна..Энэ концэртийг нээрээ уржнан монголд очиход Маралгоо гээд охин Польшид сургуули төгсөж ирээд хийсэн анхний тайлан дээрээ тоглож бсан санагдана.

Маргааш нэг багахан хэмжээний илтгэлтэй тул тэрнийхээ бэлтгэл хийгээд суусан чинь манай магистр т шинээр орсон 1 хятад хүүхэн хаанаас ч юм бас нэг хятад хүүхэн дагуулаад өрөөнд орж ирчээд утаснийхаа ая энэ тэрийг л сонирхуулаад бгаа болтой дугаргаад хамаг нэрв хөдөлгөөд хаячдий.. Ер нь Хятад Солонгос бүдүүлэг.хүн ихтэй...эр эмгүй ...бүгдээрээ хичээл номондоо анхаарлаа хандуулж бх ёстой өрөө бтал аймаар үнэр танартай хоолоо иднэ.. дээр нь дуу шуутай иддэгийг ч хэлэх үү??хоол үнэртээд анхаарал төвлөрөхгүй....ямар ч хамаагүй эхнэр нь хүрч ирж сургуулийн компютэр хэрэглэнэ. болоогүй пирийнтэр ашиглана..хэдийгээр би мөнгийг нь төлөхгүй сургуулийн эд зүйл боловч тэр тусмаа муухай хогийн санагдана...нээх ядацсан....

Monday, April 16, 2007

Weekend

Өнгөрсөн хэд хоног юу юу ч болоод өнгөрчив. Топгой эргэм олон үйл явдалууд ар араасаа асар хурдацтай өрнөсийн бна. заримийг нь санахкү бгаа тул санаж бгаагаасаа ...

Хагас сайнд өглөө нь сэминартаа асар идэвхтэй суучаад үдээс хойш болзоонд явсийн бна...хүүхдээсээ ондоо танихгүй хүнтэй...кэкэ..хүмсүүд буруугаар ойлгож болкү шүү...мэдээж тэнд сэдэлттэй ямар нэг үйл явдал болоогүй. хойшдоо ч болкүй...нэг нэг рүүгээ харж мишээж баяссан...уул хадаар зугаалсан....climbing арай биш тэхдээ нэг тиймэрхүү маягтай..Такао зан гээд Тоокёо хавидаа л өндөр ууланд халит авирсий..

орой нь орон нутгийн баранд ганц 2 аяга пийв цааш нь харуулсан..баахан амьдрал ярьсан..Нутгийн индианууд гэж баахан өлөн нүдтэй баагийнууд өлөн нүдлэж энэ тэр... Барных нь эзэн харин тун давгүй сайхан ааштай ах бдийм бна... дахиад ирээрэй гсн.. бусад хүмүүст мэдэгдэж болкү шүү гээд надад 50% ийн хөнгөлөлт үзүүлсэн..гадгаад хүн гэж харж үзэж бгаа бх..кэкэ...Харваас сайхан сэтгэлтэй байрын,дээр нь тэгээд хоосон толгой биш болох нь ярианаас нь нэвт шувт мэдрэгдэнэ...нилээн олон төрлийн volunteer ажил хийдэг юм шиг бна лээ..олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог ах бсан.....

уул нь энэ өдөр Потэтө той кино фэстивал узэх байсан боловч тэр гэж нэг ажилийн хэнхэг хүүхэн ажилтай гэж сэмбэлзээд..өөрөө сэдчээд муридий..чамайг даа....

орой нь хүүхэдтэйгээ уулзсан..өдөр ингээд ингээд гсн чинь,,тэр хүн чинь хэдтэй,яаж танилцсан,хөөрхөн үү? хаана амьдардаг??? гээд баахан юм асуужийн..тэрүүхэндээ хардаад бгаа болтой..амандаа бувтнаа л бсан...хөөрхөн.....түүний ийм хүүхдэрхүү зан нь надад асар таалагддаг....оролдож цаашлуулаад л уурлуулаад бмаар...бүр уйлуулмаар...уйлахад нь аргадах ч гүй,хараад таашаал авжаамаар.гсн..би гэж нээрээ бас л асар садист.. яах нь уу? зүв зүгээр бгаа айлын хүүхдийг уйлуулж..





За,тэгээд бүтэн сайн өдөр нь Cirque de soleil ийн Dralion г үзсэн...Үнэхээрийн тасархай цирк бна лээ....юун цагаан сар, юун наадам, юун яадаг сүүмө,хөл бөмбөг,,,,,,
японд бгаа хүмүүс боломж гарвал нэг үзчих хэрэгтэйм бна лээ шүү..болж өгвөл ажилийин өдөр үзсэн нь дээр., амралтьн өдрүүдийн билэт 5 сарийн сүүлийн тоглолт хүртэл бараг sold out гэж бсна бхаа....

Тэр хүмүүст ер нь хүл гар үе мөч гэж бна уу гүй юу? сап сапхийтэл н үсэрч харайгаа л ..хамгийн лаг нь яг Spiderman шиг хана манан дээгүүр тачигнатал гүйдэг баагийнууд.. том пүрштэй тэрэн дээрээ нэг ойгоо л тэр ханан дээрээ наалдчихийм..тэгсэнээ тачигнатал ханан дээгүүрээ гүйснээ нөгөө тийшээгээ үсэрч бариа л...зүгээр ч үсрэхгүй тэгээд хэд гурваараа солбиж энэ тэр...мөргөлдвөл яана? .......танхим тэр чигээрээ чив чимээгүй......ёстой бут авч бна лээ...энэ удаад 10 хэдэн орны жужигчид явж бгаа гэнэ...монгол уран нугаралт мөн ч юм шиг биш ч юм шиг нэг үзүүлбэр бсан...тэхдээ уран нугаралт гэхээсээ илүү тэнцвэрийн үзүүлбэр гэмээр....

хүүхэд найз нараа уриарай гээд хэдэн билэт өгсөн болохоор бараг 10 аад баагий дагуулж үзсэн бхаа...найз нараа уридагийн бас нэг зорилго нь тоглолт дууссанЫ дараа хамтдаа хоолонд орох далиманд хүүхдээ танилцуулах бсан болохоор..

нөгөөх чинь урид нь ийм олон тооны ангийн хүүхдүүдтэй нэг дор уулзаж үзээгүй гэнэ...аймаар сандрах бхдаа гсн ,,харин гайгүй бна..ярьж хөөрөөд...хамгийн яриасаг найзаа хажууд нь суулгаад хариуцуулаад өгцсий..кэкэ... чи хажууд нь суугаад ам хамрий нь татаж чангаахгүй л бол цаа чинь үг дуугарахгүй шүү гсн чинь нөгөөх чинь болох болкү юм асуугаад үүргээ давуулж биелүүлээд бх шиг бсан....

найз залуутайгаа ,дээр нь найз залуугийнхаа ээжтэй/хадам ээж гсн үг/,3 уулаа хамт амьдардаг,,,эсвэл 2 талийнхаа аав ээжийг уриад хамтдаа гадагшаа аялалд явдаг г.м дандаа өөдрөг өөдрөг сайхан хосуудтай хамт явсан тул маш аятайхан dinner болов...

сургамжтай гэх нь хаашаа м ..тэхдээ гэй хос гдг удаан үргэлжлүүлэхэд их хэцүү..тэр хүмүүст нийгмийн зүгээс шахалт дарамт,гадуурхал ирнэ үү гэхээс ямар нэгэн хүлээлт бхгүй,,straight хүмүүсийн нэг адил гэр бүл болох г.м нийгмийн систэмчлэлд ороогүй үр хүүхэд гээд 2 хүний харилцааг бариж боох юм бхгүй маш чөлөөтэй ,,эмзэг хэврэг гэхэд ч хаашаа юм ..тийм харилцаа тул он удаан жил нэг нэгнийгээ хүндлээд ,,хамтарч амидраад явж бгаа,,тэр нь яв явсаар бүүр ах дүү шиг,,үнэхээр нэг гэр бүлийн хүн шиг болчихсон хүмүүсийг харахар надад нэг төрлийн урам маягийн юм төрдим л даа..миний мэдэх хамгийн удаан үргэлжилж бгаа хос 34 жил болж бна....манай Потэтө гэхэд чинь л одоо 3 жил болж бгаа бил үү? 2 хөөрхөн юм нусаа татаж,гутлаа чирээ л байнга хамт явжаадий...эгдүүтэй...

Wednesday, April 11, 2007

Alimaa-Aranshin(??)

Yaponii har myangan duuchidiin PV nuudees minii hamgiin hamgiin durtai PV niii neg Shiina Ringo giin Instinct(椎名林檎ー本能).iim galzuu videog yaponuud sain hiine shuu.

sakura



nuguu goyo tsetsegleed bsan Sakura bdaggui ee. Bugd unaad iim boltsson bna. Shinjuku Gyoen tsetserlegt avav..




Bas Thai yum uu Philippine ch yum uu neg gazriin kinonii zurag avalt hiigdej bhtai taarav. ene 2 durlasan hosuud boltoi 2 talaas guij irj tevreldeh,,uulzaad zogsoj bsanaa busgui ni ergeed guikh???g.m iin zurag avalt yavagdaj baiv. Heregt durtaim bolohoor heseg gaihaj zogsov.

Barag l oort mini camera bdagiig martah shahjee. suuliin neg jil barag chemodanii yoroold hevteestei bsiin bna.. neg ue haa ch yavsan cameraa unjuulaad yavjaadagsan...
delgets ni neg sonin garaad bhii. argaguim doo. odoo avaad barag 5 jil bolj bna. Ter uedee l 4mega pixel chini gaigui camera bv shuu. odoo chini 10 mega ene ter geed gartssiin bish uu??

halit campus ene teriinhee zuragiig avsan. tegjaagaad oruulnaa. zuragniihaa hemjeeg hasaj tanalgui tom chigeer ni oruulchlaa.

kaka


neg iim zurag bh yum.. tushiitel ineesen gejaaga.

Tuesday, April 10, 2007

shine hicheeliin jil

shine hicheeliin jil ehelsen tul surguuliar duuren 「nyalkh,nogoon」huuhduud....neg l ikh bayasgalantai soniuch nudnuud..orchindoo dasaagui bolohoor baga zereg gerevshingui bairtai..iish tiish harsan shig....

zaluu bna gej iim bhiig heldiim bna shde gsn.. boon/iluudsen/ erch(im) huch...ineeldee l bhii ineeldee l bhii... tiim l hogjiltei bgaam bh daa jool hardav..

nomiin san,,COOP, er ni haa ch ochson boon boon surgeeree shinkoov uud. Orientation tour geed surguuliin ajiltanuud heseg hesgeer ni daguulaad surguuliin barilga baiguulamj bas bus yumiig taniltsuulaad yavaa boltoi...

udiin tsaigaar guanz ruu zugleltgui... ayagui bol neg yum olj ideh gej hagas tsag ch dugaarlaj magadgu boltoi...shuud ondoo gazar yavsan....

manaikh shineer orson humuusee huleej avsan.... unen hund garuud orj irj bna lee...yagaa ch gui joohon yum bj /bachelor togsood irj bgaa bolohoor 21,22toi l bh/bagshaas turuuleed tasraad unatssan gejaagaa...aimaar garuudaa.. bi bol buu tulgasan ch tegj zurhlehgui...

onoodor shine gazriinhaa zasag zahirgaand ochij gadaad irgeniihee burtgeliig hiilgeed,eruul mendiin devteree avsan... tendehiin neg avgai Mongol hun uzeeguimuu haashaam.. barag l ilj uzeh ni holgui soniuchirhaad,,pooh mgl yum uu?? geed 83 yum asuuj yadargaatdii...gadaad hun tsoon bdga boltoi..hariutssan humuus ni hoorondoo buu halsan shig suuj bsan..uiddiim bgaaz dee?

The Virgin Suicides (2000)

Sofia Coppola giin nairuulsan The Virgin Suicides/2000/ iig uzev.Surgiig ni duulaa l bsan. yagad ch yum uzej amjaagui bsan...

Tuunii kinonuudaas hamgiin mundag ni ene kino bkhaa. Tuunii ankhnii kino gehed itgemeergui gaihaltai kino baiv.

Kinond negen ger buliin 13-17 nasnii 5 ohinii tuhai garna. Aav ni toonii bagsh ,eej ni mash hatuu,,durem juramtai emegtei.Ohidiin hamgiin baga ni boloh 13 tai Cecilia amia horlsonoor kino ehleh ba kino ehneesee l chamaig Tv nii chini omno uyaj orhino gej med.

ohid mash tseverhen,tsarailag,emzeg,medremtgii... er ni l kinonii ehnees 「neg yum 」zurhiig chini bazlaad  bh vii. Kirsten Dunst /Lux iin dur/ iig bi urid ni setguul sonin deerees harj bsanaas kinon deerees harj bsangui. mash taalagdav...

Kinonii main theme boloh AIR iin Playground love

Sunday, April 08, 2007

metrond

Saya metrond harih geed yavjaasan chini hajuu tald suugaad untaj yavsan huuhen zuudleed bgaam uu yagaad bgaam tohoigooroo hed hed yovordog gejiishd..genegui suujaagaad elegduulchidiim bna..gants bie er huniig muuhai darlajaagaam shuu neeree..gomdmoor..

boon chihtseldsen hun dund yaj tegj tohi tuhtai zuudlen barin untaj chadaj bnaa??? bas l avyas ..

Friday, April 06, 2007

You and me



The Wannadies-You and me(Romeo and Juliet OST)

Zaluu haluun tsagiin hit.sonsohoor dotor haluu orgih shig boldii

it was always you and me always and forever.

eliirel

Хавар болоод ороо л ороод бх шиг байна даа..нэг л бишээ...нүдэнд харагдсан уулзсан хүн болгонийг ердийнхөөс арай л ондоо ..нүгэлт??нүдээр хараастай..эр хүн л бол эр хүн....хавар болохоор төрөлхийн анчин,авчин,агнуурчин инстинкт ажиллаад ....гэй стрэйт ялгаагүйм шиг бна доо...

яджаахад сүүлийн үед эргэн тойрон бие жиржигнүүлж толгой манаруулсан гайгүй залуучууд эргэлдээстэй.,,,сэдэлттэй үйл явдалууд ар араасаа ........

манай нэг хөөрхөн солонгос сэнпай/дээд анги/ бдиймаа. надаас 3 ах бна уу даа. нэг их айхтар нүдэнд тусаад бхаар царайлаг биш боловч нэг л дулаахан царайтай..тэгсэн сүүлийн үед миний ширээ хавиар эргэлдэх нь олшроод хүнтэй юм ярихаараа гар хөлнөөс бариад,,,РС дээр юм хийгээд сууж бхаар араас тонгойж амисгаа энэ тэрээрээ хүний чих ирвэгнүүлээд бхий...ядаж бхад миний хамаг сэрлийн цэг ,булчингууд хүзүү чихээ тойроод шамбааралдан байрлах тул энэ нь надад тэсвэрлэхүйеэ бэрх тамалгаа гсн үг....хөөж давхиад нохой мордчмоор....нээрээ аймаар түрэмгий маняк шинжтэй бичлэг болжийноо..үүнийг уншаад дотор нь муухайрчаагаа хүмүүс уучлаарай......

...Өчигдөр өмнөх бичлэгэн дээрхи орчуулгын ажилаар нэг хэвлэлийн бага хуралд суугаад ,,тэгээд хурлаа дуусгачаа л гарах гээд хаалганы зүг явжаагаад шал танихгүй нэг Австрали хүн д тэврүүлсэн..хар цагаан дуугүй тэвэрчээд яаваад өгсөн...асар богино хугацаанд болж өнгөрсөн тул ах хүү юугаа ч мэдэлгүй бадайраа л өнгөрсөн....хамт явсан Монгол ах чиний танидаг хүн үү гээд бсан..кэкэ...Нэг бол мээкээтэй хүн, нэг бол зүгээр хүн андуурчаад ,биш бхаар нь балмагдаад яваад өгсөн бх.....жирийн үе бсан бол уурлах эсүүл гайхах бх даа. тэгсэн өчигдөр арай ондоо мэдрэмж.....ход ход...

хүн гэдэг амьтан нэг бол бүтэн жилийн ороотой бсанаас хавар ч юмуу намар л ороо ордог болуул амар юм доо гсн..тэгүүл нээрээ аймаар юм болох бх даа. орооны цагаар бүх албан газрууд амраастай....диско клуб энэтэр асар их орлоготой,,,нүд нь улаан цагаанаараа эргэлдсэн эрчүүд энэ тэндүүр холхиод.....хүүхнүүд хаданд гараа л....газар газар дуэль болж бариж,,айн?

.харин орооны үе дууссаны дараа бөөн бөөн ядаргаанд орцсон хүмсүүд...тэгсэнээ юу ч болоогүйм шиг бүгдээрээ хичээл номондоо шамдаал гээд худлаа яриад бхгүй юу?ийм болчуул нэг хэсэгтээ дамартах бх л даа. тэхдээ нийлбэр дүнгээр нь аваад үзүүл ажилийн бүтээмж сайжирч л таараа...

10 сарын дараа ч эмнэлэг сүйд болно л доо гсн..

заза ингээд гамбууторийн ард суучихаар хадуураад бхиймаа... гарий,,,,

ajil

Хэд хоног халтуурны орчуулганд явав. Монголоос ирсэн хүний яриа сонсож хэд хоног аятайхан байлаа....надаас их л олон ах хүн шиг харагдаад бсан. ,,би ч ахаа ,ахаа гээ л ,тэ рхүн намайг миний дүү гээ л хэд хоног яваад бсан .сүүлийн өдөр санаандгүй насийг нь асуучаад өөрөөсөө халит ичив...за,ямар ч бсан 45 орчим настай бхаа гэж бодоод бсан чинь 34 тэйн гэнээ.....надаас 3 хан ах л наасан...

манайхан нээрээ яагаа ч гүй намба суучинаа...34 тэйм бж тэр гэдэс гүзээндээ жоохон анхаарал тавихад ядаг бна...гэдсээ унжуулчаад тэрүүгээрээ бахаархаад бгаам уу хаашаам..

эхний өдөр хүмүүсээ хүлээгээд буудлын хүлээх танхимд сууж блаа. тэгсэн яаааг мгл хэдэн хүн гарч ирж бнаа....андашгүй....бүгдээрээ хийлцсэн юм шиг бүдүүн,төм том гүзээ шаацсан..тэгээд бүгд аймаар босс царайтай....уул нь ч бүгдээрээ л босс л доо. МГЛ д гайгүй компаний захирал мээнэжэр улсууд л юм чинь..

бүгдээрээ аймаар ганган.. Баахан Босс,Гүччи болсон хүмүүс...аа,тийм...манайхан аймаар үнэртэй усанд дуртай,тээ? сэнхийтэл ханхлуулаа л....нэг л танил үнэрнүүд.. би ч уул нь үнэртэй усанд дуртай л даа. даанч японууд нээг их хэрэглэхгүй пүү паа гээд бдаг болохоор санаа зовоод түрхдэггүй...нэг үе чинь онгоцонд суух болгондоо дүүти фрий гээс нь үнэртэй ус түүсээр бгаад 10 хэд болцсон бсан,,,, ихэнхийг нь МГЛ д орхиод ирсэн. манай эгч л хүнд гар,,хөдөө ямар эрэгтэй эмэгтэй ус гэж ялгах хүн бхийм биш гээд түрхээд бгаа сурагтай,...кэкэ,,,

анх удаа манайхны ** аварга гээ л бараг улс даяараа хөөрцөглөөд бгаа хүнийг ойроос харж үзэв. ямар ч ойворгон,бүдүүлэг хүн бдий..жоохон ичсэн...мундаг бж болно... аварга бж болно.мөнгөтэй бж болно.. тэхдээ л нэг л бишээ.....манайхан энэ хэдэн сумогийн бөхчүүдийг нээрээ арай л дэндүү тэнгэрт нисгэх юмаа.....たかが相撲とりじゃん?

өнөөдөр ажил ч дуусч аятайхан завтай бгаа тул сургуулийн кампус/өвөр монголчууд сургуулийн хүрээ гэж орчуулсан бна лээ...боломжийн сайхан орчуулга гэж санагдав/ аараа баахан зугаалав. шинэ шинэ газрууд нээсэн.. урид нь ерөөсөө очиж үзээгүй газар нилээн хэд бна.....маргааш нөгөөдрөөс өртөөний тэр хавиар явж үзэх бодолтой. дараа долоо хоногоос тэгээ л гамбутор, ном 2 оо ээлжилж тэврээд тэнхимдээ хэвтчинэ дээ.

Nimbegnuud-Ulagan Tsomog



Тэсэн ядан хүлээсэн Лэмөнз ийн CD гээ арайхийж нэг юм олж авав..дагаад дуулмаар, дороо дэвхэцмээр...нисэж үзмээр...нээх урт амисгаа авмаар... машинаар/мориор дугуйгаар ч бсан яахав/ асар хурдтай давхиулмаар ..тийм сэтгэгдэл төрж бна...

Хүсэн хүлээж бсанаас хамаагүй илүү гүйцэтгэлтэй цомог болжээ. хөгжим сонсоод ингэж их таашаал авалгүй удсан бна. Хөөрхийсийг хоолойг нь сөөөтөл чихэн дээрээ хэд хоног дуулуулаастай. гэрт ,гадаа, мэтрөнд, РС дээр, тэнхимдээ өдөр шөнөгүй ......сонсох тусам амтанд нь орж автах шинжтэй.....Урамтай юмаа/хөлс бурзайх/....

МГЛ хамтлагуудад урид нь бгаагүй күүл бөгөөд энгийн үг/шүлэг гэхээ болий/тэй, дээр нь хошин шог ийн мэдрэмж сайтай,,,аялгуу нь жоохон хэнэггүй шинжтэй,,хальт ёгт өнгө аястай..хөгжим нь уламжлалт бус өрнөлтэй....огцом дуусч барих нь үнэн таашаалтай....дуучинийх нь хоолой нь ямар гэхиймдээ хүчтэй биш боловч маш эвлэг,,тэгээд дээр нь тийм нэг гэгэлгэн ч юм шиг/энэ их чухал/.....

....Саарал бvхнийг сахалтайгаа хусаад
Сvvдрээ дагуулаад сvр жавхлантай алхъя..../ЗYYД НОЙРОНДОО/

...Би энд гаднаа гєлрєн
Дотроо бодлогоширон.../ЦЭНХЭР НYД/

...Хамгийн сайхан мєрєєдєл биелэх шиг../БУДЫГ АНХ ХАРААД ТЄРСЄН СЭТГЭГДЭЛ/

...Атийсан.. єрвийсєн.. сэгсийсэн... шартчихсаaн
Байж байгааг нь ..../ЭЛЭГ БЄЄР/

...Жvжиглэж байсан чинь vнэн vv
Жиргэж нисэхийг хvссэн тийм vv..../ХАЙРТАЙ . . ./

...Ноорог цаасан дээр ном бичээд
Нисэж яваа онгоц зурлаа
Тэр номоо дэлгэж тавиад
Сар туссан цєєрєм рvv єнгийлєє.../МЭЛХИЙ ГYНЖ/

...Си си ма сэгсгэр vстэй лемонууд
А а аа архин голын арзгарууд
Тvй тvй тvмэн хєшєє тvvний дундаас/Ш**сиймаа/

...Бvрэлзэн тодрох бvдэг гэрлvvд замхран одлоо
Хоосон гудамжаар ганцаараа
Солонгорон саринах оддыг
Харах би дуртай.../. . . ХАРАХ ДУРТАЙ/

...Анхаар !!! єнєє орой гадаа мєндєрдєнє
Ган зуд арилгахаар энэ дуу бємбєрдєнє../УЛААНБААТАРЫН YДЭШ /

МГЛ д MTV узэж өссөн цоо шинэ үе гарч ирж бх шиг бна..магадгүй хожим нь MT V generation гэгдэх ч юм билүү??хөгжимийн асар их мэдээлэл, боломжин дунд өсөж торнисон хүүхдүүд өөрсдийн хөгжимийг тоглож эхэлжээ...

манай 80,90 ээд оны хамтлагууд чинь хөөрхийс узэж хараад харьцуулачих юм ховортой , таамгаар шүтэн биширдэг, пянз кассэтаа гар дамжуулан сонсдог,,тэгээд тэр нь их хязгаарлагдмал хүрээтэй....Рок поп бүх л юмаа хольж хутгаад ЭСТРАД гэдэг бв шүү.. кэкэ,,сүүлийн үед чинь ядахнаа л өөрсдийн стил жанраа тачигнатал тодорхойлчихдог болсон бна.Лэмөнз ийнхон өөрсдийгөө post punk revival гэжээ...
Сонингууд ни чь аранби/R& B/ гээд бх нь гайгүй болцсон юм шиг..кэкэ..

Тэхдээ л манай хөгшин хамтлагууд чинь биднийгээ мгл сонсох юмаар таслаагүйм шүү..Хонх,Харанга,Никитон....эднүүс бгаагүй бол бид тэгээд хятад орос дуу дуулаа л явжаасан бх даа...

Бүгдээрээ гаднийханийг хуулдаг дууриадаг гээ л эдний тухай шүүмжлэл бдаг. гэхдээ л хуулбар ч гсн поп,масс соёл гэдэг утгаараа монгол хувилбар бх нь яах аргагүй маш хэрэгтэй зүйл гэж би боддог...угаасаа л дэлхий даяраа Америк , Англи маягийн поп соёлийг өөрөө өөрийнхөөрөө өөриймшүүлж бгаа болохоор...тэр дунд живээд алга болчихгүйн тулд өөрийн гсн юм бх л хэрэгтэй.. үндэсний бахархал, соёлын дархлаа энэ тэр гэдэг утгаараа ч...

гадагшаа үй олноороо гараад янз бүрийн юм үзээд нүд тайлцсан хүүхдүүдээ тэр чигээр нь гадны соёлд алдчихгүйн тулд иймэрхүү нүүрээ угаагаад ,нөгөө хувцасаа omschihson хүүхдүүдийн хөгжим л монгол соёл руу татна уу гэхээс Хурд мурд ч дээ тэгээд....мэдкүм аа....

зооз,нөгөөх чинь халуураад бүлтэрч өгч бнаа...

Wednesday, April 04, 2007

No theatre ,The Lemons





Ochigdor Yasukuni sumiin dotor baikh 110 aad jiliin tuuhtei zadgai Nou theatre t Yozakuranou uzev.Yozakuranou (夜桜能)gdg ni udesh burenhii bolson hoino Sakura modnii dor zadgai talbaid suuj No theatre iin toglolt uzehiig heleed bgaam l daa.Jild gantshan udaa boldog ner hundtei toglolt uchiraas ene salbariin buhii l hogshin,zaluu ner hundtei toloologchid ni oroltsdog.

Minii huvid 2 dahi jildee uzej bgaa. Saindaa ch bish naiz zaluugiin ajiliin gazar zohion bguuldag tul hamgiin ehnii egneend /medeej hamgiin unetei.keke/taiznii chankh omno urilganii suudal olddog yum.Nodnin tenhimeesee hun dagulj ochson. ochigdor Master hiih ueiinhee angiin huuhediig(D geed nerlechii) daguulj ochij uzev.

Ene angiin zaluu maani straight bolohoor boyfriendee taniltsuulj bolku,,manai tanil gee l avaad bsan. haana yaj taniltsii? genee...iim ued dandaa hudlaa yarikh ikh yadargaatai..bi chini bas hun yum bolohoor hairtai durtai hunee naiz nohoddoo cholootei taniltsuulaad ineej haniagaad yavmaar bdag.. tegeed sanasnaar bolkum doo... tehdee yah ve, oir dotnii naizuuddaa neg negeer ni come out hiigee l bgaa..

Manai BF hoorhii amitan ajiliinhaa hajuugaar audio tailbarlagch baria l guigeed irehiim,,tegsenee taniltsuuulga nom, gadaa daarch bgaa bh geed hol huchdag adyal?? rental hiigee l avaad irehiim. hichneen bid 2 BF haritsaatai,oor hoorondoo hamaagui bdag ch gsn suuldee sanaa zovood msg bichivsh...

Nodnin turshlagaguiteed ihevchlen taiznii zasal, jujigchidin huvtsas, jijig heregsel g.m iig uzej bayssan bol ene jil audio tailbarlagchtai bsaniig ch heleh uu,uridhcilaad uil yavdal, togloh jujigchid ,No giin yos durem,g.m undsen medeelluudiig sudlaad ochson tul nileen gaigui oilgoj ene ter..uramtai baiv. Hajuugiin hundee halit tailbarlaj ogood ch bh shig. burhangui gazriin bumba.....manai ene naiz yapon yum bj gants ch udaa uzeegui gejaaagaa. minii morinii uraldaan uzej uzeeguitei l adil yum uu daa.mgl yum bjeej..gee l humuus tegjaadii...tehdee yay gehew dee ,,uzej uzeegui ni unen l yum chini....naadmiin talbai deer huushuur idekh, angiinhanaa olj uulzakh gantshan(2hon??)zorilgotoi gardag bsan hun chini.....

Togloltiin aguulgii tailbarlaad yahaw. jinheneer ni uzehgui bol sonirholgui. neg ineedtei yum bolson. togloltiin ehend endhiin parliamentiin 4 gishuun bambar asaakh yoslol hiiv(火入れ式)

Tegsen nuguu gaitai bambar ni gal avaltsaj ogdoggui ..hichneen udavaa.. lag orovdoltei.. hoyulaa sandraa l heden talaas ni deesh doosh hodolgoo l yanz bureer l uzehiim,,,yanz buriin ajilchid guij iree l asadgui..argaa barsan..suuldee uzegchid ni ineeldeed,,shuugildaad zarim shooch ovoo nar,,,naanaa toglolt duuustal bariad zogsoj bai l gene,,,,haya haya l gene.... boon ineedem..tegj tegj barag 10 aad min bolj bj araihiij neg yum assan.. uzegchid ni nijignetel ni alga tashaad ...keke...yapond bas iim yum boldog l yum bna.....

bas neg helekh yum. gadaa aimaar huiten bsan. ene ovol daaraaguigeeree daarsan. haluun coffee bazaagaad dulaatsuuldag hokkairo geech yum huvtsas ene ter deeree naagaad hirdee l beltgeltei uzsen bolovch shud amaa tachignuulan bj araihiij duusgav, keke..duussaniih ni daraa shuud hajuu taliin izakaya(uushiiin gazar)ruu gyaltganaad, 2uulaa saikhan haluu sake uusan..Uul ni bi Sake uuj chaddaggui l dee. muuhai unertei...tehdee ochigdor daarch bsan bolokhoor dotor haluu orgiulaad saikhan orj bna lee..

Neeree ene naiz maani MGL yavaad irsiim l daa. akh ashiglaad MGL oos Olziigiin shine nom, Lemonsiin CD g avahuultssan gejaagaa.. Lemonsiin CD neeree aimaar taalagdsan ..unendee hayah duu bkhgui...unen tsoglog..hogjiltei tsomog bolson bna lee..daraa tusad ni review bichij oruulnaa.......mgl hugjim mandtugai!!!

Monday, April 02, 2007



Tokyo hotiin dargiin songuulid ner devshigch Asano Shirou 4.1 nd Shinjuku Nichome(Tokyo giin g.town) d songuuliin company iihaa neg heseg bolgoj ochson bn. Niigemd
gay humuusiin ezlekh bair suuri bolood noloo osoj bgaagiin neg ilrel gej zej boloh bolov uu? haramsaltai ni, yag ene tal deer bolovsruulsan moriin hotolbor bhgui gesen bh yum. Ali ch niigemd hamgiin bagaar bodohod 5% orchim gay irged bna geed tootsohiin bol gants evgui ug helseneer l ter hun 5% iinhaa sanaliig aldana gsn ug bolj taarch bna.

Odoonii hotiin darga Ishihara Shintaro bolohoor er ni mash undserheg,nacist bairiin hun bdag. Orosiin Jirinovsky tei nileen tostei nohor dee. asia humuusiin talaar(nen yalanguya hyatad ,solongos)asar doromjilson ug hereglej bnga hevleleer shuugiulna, deer ni belgiin tsoonhiig gaj donton gej heleed bas l buruudaj bsan tuuhtei..gay humuusiin 99 % ni tuunii esreg sanal ogoh bhaa..nadad songuuliin erh bdagsan bol ochij sanal oghiimson.

Sunday, April 01, 2007

Happy Together gehiin uchir

Blogniihoo neriig HAPPY TOGETHER bolgoj oorchlov. Ooriinhoo hamgiin hairtai kinonuudiin neg Wong Kar Wai giin Happy together ees zeeldsen bolno.
1997 onii Cannes festivalaas shildeg nairuulagchiin shagnal avsan/Tony shildeg eregtei jujigchinees haramsaltaigaar multarch baiv/..

Ene kinog gay film gsn category d hamruulah durgui. ene bol zugeer l haa saigui bdag erdiin durlaliin tuuh bolno..Tony hamgiin durtai jujigchin, WKW hamgaas iluu shine kinog ni huleedeg hairuulagch,ug kinonii hogjim zurag avalt gaihamshig,,,
happy together-/bid/hamtdaa l jargaltai - hamgiin durtai ug...

end 2 video oruulav. neg ni kinonii trailer/japanese version/,nogooh ni Leslie cheung ii dursgald zoriulsan zuragnuud bna/end yavaad bgaa gunigtai BGM ni Stratovarius iin Forever bolno/



Paris, je t'aime

Өчигдөр хүүхэдтэйгээ Роппонги орсон юм байна. Дүүрэн гадаадийнхан..Хар, цагаан янзан бүрийн зүс царай, том том,нусэр хүмүүс...дуу авиа нь ч гэж асар чанга....

Япон хүүхнүүд ч тэгээд ерөнхийдөө цагаан арьстан хүмүүст нугасгүй.хөгшин залуу тарган туранхай хамаагүй юм шиг бгаам..ер нь япон ч биш Ази хүүхнүүд яахлаараа ийм цагаан аристнуудад ухаангүй дуртай бдаг бнаа??? мэдээж бүгдээрээ биш л дээ.... тэхдээ ер нь Азийн али ч хэсэгт очсон иймэрхүү дүр зураг харагдаж бдаг.....цагаан арьстан залуу дагуулсан нэг н бусаддаа халит бардамнах байртай....нөгөөдүүл нь тэгээд өөрийгөө андураад жаахан хамраа сөхөөстэй...за,энэ ч яхав, миний хэрэг биш,,өөрийгөө хичээх минь.

Paris, Je t'aime /2006/гэсэн кино үзэв. Их таалагдсан



Маш олон /лав 20,30 аад кино бсан бхаа/богино хэмжээний киног нийлүүлээд нэг кино болгсон. Дандаа мундаг мундаг найруулагч нар энэ project d оролцсон бөгөөд Christopher Doyle ийн кино бас явж байна. Хамгийн харамсалтай нь түүний хийсэн хэсэг хамгийн ойлгомжгүй нь бсан,кэкэ...

Киноны үйл явдлууд Парис хотод өрнөх бөгөөд ердийн хүмүүсийн, ердийн өдөр түтмын амьдрал, учрал хагацал,дурлал.....г.м .......мэдээж дотор нь ээ, больёоо ч гэмээр хэсэг бгаа. гэвч ерөнхийдөө маш сонирхолтой төсөл болсон бна гэж өөрийнхөөрөө дүгнэв.