Friday, April 20, 2007

ӨНӨӨДӨР

Өнөөдөр баасан гариг гээд бодохоор цээжин дотор бичкээн баярын оч зурс зурс хийгээстэй....орой нэг юм болох гээд байгаагийн шинж...кэкэ

Баяраа хүүхэд өчдөр нэг presentation ы ард гарцсан тул өнөөдөр сайхан сэтгэл амар ..өглөөнөөс хойш кино үзэх, хөгжим сонсох ,ном халит гүйлгэж харах гэх мэтээр цагийг өнгөрөөж бх шив,

өчдөр уул нь юмаа дуусгачаад манайд шинээр Токёо хотын захиргаанаас томилогдож ирсэн/зэрэг горилохгүй,зүгээр мэргэжил дээшлүүлнэ гсн үг/ ирсэн нэг хөөрхөн залуутай пийв гүзээлий гэж ярисан байсан чинь манай багш гэж шаварийн хаалт,,чи хөө,энүүнийг маргааш хүртэл хийгээд өгөхгүй ээ???гээд царай алдаж....толгой дотор багшийг багалзуурдах,мангасдах янзан бүрийн санаанууд тэрхэн зуур эргэлдээстэй бсан боловч........гэвч хэзээ ч иймэрхүү сэдэлтүүдийг бодитоор хэрэгжүүлж бсан удаагүй болохор,,бололгүй яахав,,өө,иймхэн юм юухан байх уу,,наашаа өгчих багшаа г,м ээр асар долигонож...

тэгээд power point дээр баахан slide хийж өчигдөр оройг өнгөрөөх шив дээ...

Шинэ ирсэн хүн нээрээ үнэн давгүй ,яриа хөөрөөтэй,нүүрэндээ галтай,сэргэлэн цовоо хөөрхөн залуу ирсэн. даанч стрэйт юм шиг бна лээ...тэхдээ л баахан нүдний шилтэй бөдөл болсон комун залуучууд,юүбик биш өмдтэй ,халимаг үстэй хүүхнүүд дунд ,,нөгөө тоон дотор үсэг гэдэг шиг нэг ийм давгүй хүн бхад ядахнаа л өглөө тэнхимдээ ирэхэд урамтай... харах үзэмж талаасаа/view/.....ядаж л нүд баясаастай...

Яг одоо ширээн дээр 「Норвэгийн ой」 ийн япон ,англи 2 хувилбар, Өлзийгийн Гунигийн түүх байна...сүүлийн үед номыг болж өгвөл эхийг нь,орчуулгатай нь тулгаж унших сонирхолтой болоод бгаа... би өөрөө орчуулга хийж үзэх сонирхол асар их тул бусад хүмүүс яаж орчуулж бгааг сонирхдог ухаантай..Монгол хэл рүү сүүлийн үед хийгдсэн орчуулгануудаас Аюурзаных л хамгийн сайн нь бх шив дээ. Нэг хүн Нацүмэ Соосэки гийн Сэтгэл ийг монгол руу орчуулж..хайран зохиолыг үнэхээр яйран болгосон бна лээ. Тэгж орчуулсанаас зүгээр бсан нь арай дээр бхаа.

РС дээр Нимбэгнүүд дуулж байна. Нээрээ энэ Улаган цомогноос таашаал гээч юмыг нээрээ авах шиг болж байнааа....

цаахантай нь аягатай кофе бна. өглөөнөөс хойш 3 дахь аяга...кофе анх ууж сурч бхдаа чихэртэй,сүүтэй уудаг байлаа. одоо бол ихэнхидээ хараар ууна.. бүр нилээн хүчтэйг ууна гээч..манай ээжийн өтгөн сүүтэй цайнд амиа тавьдаг шиг л...гснээс монголд харихаар ээж уулгахгүй ,хорино оо бас.. хаанаас ч олоод сонсоцсийм бгаам.кофе чинь зүрхэнд муу гэжийинэ.миний хүү битгий уу гээд бдий...

би чинь уул нь эр хүний 3 хорноос нилээн хол хүн ш дэ..архины төрлөөс бол пийв ууна. долоо хоногт 1-2 гүрүүшиг..тамхиний утааг бол үзэхгүй...аль болох зугтаана..энд тэндхийн баар мааранд тамхиний утаанд удаан байсны дараа гэртээ ирээд биеэ савандаж зүлгэж угаагаад,өмссөн бүх хувцасаа гадаа салхинд өлгөж арга хэмжээ авдаг гэжаагаа..хүүхний хувид Синди Кроуфорд өмнө минь ирээд нүцгэн зогслоо ч хүний урманд нэг нүдээр хялайхгүй .гсн.мөн гайхуулах юмаа олов оо.

харин кофе г л хэтрүүлж уучих гээд бгаам даа. өглөө нүдээ нээгээгүй шахам кофе чанагчийн зүг ....

тэгээд наад талд нь сургуулийн лого той тэмдэглэлийн дэвтэр байна. Ноднин ногоон бсан , энэ жил хар хөх өнгөтэй болчиж.. шалгалтын хуваарь,дотуур утасны дугаарyyd сургуулийн номын сан гийн амрах хуваарь г.м онц хэрэгтэй мэдээллүүд бүгд байх тул биенээсээ салгадаггүй. байнга намайг дагаастай..замбараагүй тэмдэглэлүүд, хүний нэр, утасны дугаар г.м байх боловч тэр дунд яaж ч хичээгээд хэнийх нь үл мэдэгдэх нэр, дугаарууд бас бна. хэзээ яaх гэж тэмдэглэсэн нь тодорхойгүй...

Цонхоор сонгуулийн машин чанга яригчаар орилоо л байна......Хэрвээ тануус намайг сонгохийм бол би ёстой!!!!..гэнээ...хаа газрын сонгууль гэж адилхан юм доо....одоо энд Токёо гийн дүүргүүдийн сонгууль болох гээд..Накано дүүрэгт нэг гэй хүн нэр дэвшиж бгаа, Өөрийгөө бэлгийн цөөнх гэдгээ ил тод зарлаж сонгуульд оролцох хүн тийм олон биш тул Ничомэ хавиар нилээн анхаарал татаад бгаа л даа. Түүний сонгуулийн ажилд нэг танил маань сайн дураар ажиллаж бгааm. тэгээд хүн хүрэлцэхгүй бна гэхээр нь очиж палкаат энэ тэр ч болтугай наалций гсн чинь гадаад хүн тийм улс төрийн шинж чанартай үйл ажиллагаанд оролцож болдоггүйм гэнээ....би гэж хүн ер нь хаа очсон газраа цөөнх болохийм даа..

Манай гэрийн гадаа нэлээн том цэцэрлэг байх бөгөөд өндөр өндөр модтой..өглөө босоход янзан бүрийн шувуунууд чихэн дээр донгодоод аятайхан бдаг юм уул нь. даанч жоохон салхи боcох, бороо орохоор хэдэн моднууд маань бөөн сүр бадруулахиймаа.. Салхи жоохоон гарахар л моднууд найгаад,навч сүр сархийгээд ойд бгаам шиг ,асар аюлтай салхи болжаагаачм шиг сэтгэгдэл төрүүлэхээр...бороо ч гсн..жоохон ширүүхэн бороо ороход л аадар орж бгаа аятай сарррррррррррр гээл.....одоо бас гадаа мод шуугиа л байна...

3 comments:

MNED said...

Neeree songuuli, uls toriin asuudald ni gadaadiin irgen oroltsoh yum bol boon hel am garna baih daa. Ooriigoo haana ch ochson tsoonh boldog geed baihdaa yahav dee....
Oi mod gesnees manai geriin hajuud bas oitoi. 5 davhar baishintai en tentsuu ondor modnuud. Jaahan salhi garahaar boon sutrdeer chimee gargaa l... Ogloo harin shuvuudiin jirgeeneer sereed saihan baidag yum.

Особу said...

haah tony giin yamar goy zurgiig profile deeree tavisan yum be, he's so handsome :)

bayabaga said...

mnd>

oros ch tegeed oi mod saitai bh daa ..sanaand buuj bna..

osobu>

tony hoorhon bgaaz? haraad hanashgui zaluu shuu.....