өнөөдөр Шинжаанаас 「зугаацлаар」 ирсэн хүнтэй хоол идэв..Торгууд монгол хүн л дээ..торгууд монголчууд Халимагт,дээр нь Увс ,Ховд аймагт нилээн тоогоор бдаг..хэл аялга нь ч хоорондоо төстэй..гуяр(гурил), ясах(засах-Их яса гээд анхны үндсэн хууль бдаг даа), өрүүн(өглөө), үс(сүү-мөнгөл бичгээр үсү гэж бичдэгийг бүгд мэдэх байх,үстэй цай гэж баруун монголчууд ярьдаг)...дэвэл(дээл- монгол бичгээр дэбэл )г.м
шинээр сурсан үг- тагнуул гэдгийг гүйдэл гэдэг юм байна..:)
айлын авгайг баавгай(жинхэнэ? баавгайг аюу) гдг гэнэ.намайг,,баавгайтай юу?гэж асуухад нь эхлээд тоглоом хийж байна гэж бодов..тэгсэн гэрлсэн үү гэж бсан юм бна..:)Аюу гэж монголоор алмасыг хэлээд бдаг билүү??
аа,бас хятадын бусад хэсгээ бодвол олон орос үг хэрэглэгддэг болтой..харин өөрсдөө тэрнийгээ мэдэхгүй,үйгүр казак үг гээд бх юм..Жишээ нь
мархуу(лууван-морковь), почта,сумка,трактор,автобус г.м..
Тод бичгээр хэдэн үг бичиж үзүүлэв...тэдний нутагт 1980 аад оны дунд хүртэл тод үсэг хэрэглэж бгаад сүүлд Өвөр монголоос худам монгол үсгийг оруулсан гэнэ..Үүнийиг Шинжааны их сургуулийн нэг айхтар өвгөн профэссөр хийсэн болтой..Том гүрний дотор амидрагч нэг угсаатай монгол хүмүүс 2 ондоо бичиг хэрэглэж таарахгүй гээд худам монгол болгосон болтой..энэ үеээс Өвөр монгол руу шинжааны монгол оюутнууд олноор очиж суралцах болсон гэнэ..Анх удаа тод үсэг үзсэн..Уул нь хараад бхад монгол бичигт ялгахад хэцүү бдаг ө,ү болоод о,у энэ тэрийг маш сайн ялгаж бичдэг..дээр нь ярианы монгол хэлээ шууд бичигээр бичдэг тул одооны хүүхдүүд ч сурахад амар юм шиг санагдсан.,Жишээ нь худам монголоор улаан гэдгийг улаган гэдэг бол тод үсгээр шууд улаан гэж бичээд урт эгшиг тэмдэглэдэг тусгай тэмдэгт хэрэглэдэг юм байна..
Одоо шинжаанд 150 иад мянган монгол бдаг гэнэ..Халимагт 360 мянга..халимагтай харилцаа нилээн сайн болтой..Илюмжинов ирсэн,,90 ээд он гарсанаас хойш тэдний нутгаас Халимаг руу нүүсэн айлууд цөөнгүй болтой..Монголд ирж сууришиж бгаа хүмүс ч бий гсн..Ховд той хилийн худалдаатай болохоор их харицаа сайтай юм билээ..бүгдээрээ л ховдод очиж үзсэн улсууд бээлээ..
Нутагт нь ,газар усны монгол нэрнүүдийг маш ихээр Хятад болгож бгаа, монгол сургуулиуд төсөвгүй болоод хаагдаж бгаа г.м.ээр сэтгэл зовоосон асуудал олон болотой..Монгол дуучдаас Жаргалсайхан ыг их сайн мэдэх юм..тэдний нутагт ирж тоглоход бөөн юм болсон гсн..дуунуудыг нь ч сайн мэдэх юм..харамсалтай нь би Жагаагийн дуунаас ганцыг ч мэдэхгүй тул тэр талаар яриа сайн өрнөсөнгүй..:(
тэдний нутагт ч бас Өвөр монголын нэгэн адилаар монгол хүмүүс хамгийн үржил шимгүй хэсэгт шахагдаад бгаа гэнэ..яадаг вэ гэхээр , хятадын засгийн газраас шинээр цагаачдыг оруулж ирэхдээ хамаг л өөдтэй газрыг нь тариаланд хуваарилдаг,,монголчууд хэсэг бусгаараа хятадуудтай нийлж амидрах сонирхолгүй тул бөөгнөрөөд зугтаах маягаар зайлж нүүсээр бгаад хадтай уул хясаа г.м газруудад шахагдсан болтой..Өвөр монголын малчид ихэнх нь говь цөл рүү шахагдсан бгааг бүгдээрээ мэдэх байх..Өвөр монгол дахь цөлжилтийн гол шалтгааныг хятадууд монголчууд руу чихдэг гэнэ..ямаа их өсгөлөө гээд..гэхдээ энэ нь үнэндээ бол тариаланд тохиромжгүй хөрсийг замбараагүйгээр хагалсанаас тэнцвэр алдагдсан гэж нутгийн хүмүүс яридаг юм байна..гэхдээ тэдний хоолой хаа хүрэхэв..
би нэг юм ойлгодоггүй юм..манайд зурагт,радио,сониноор сүүлийн үед Өвөр монголд (хятадад нэгдсэн монголчууд хичнээн сайхан амидарч буй тухай)амидрал сайжраад бгаа тухай ,Хөх хот Бугат хотын хэрхэн хөгжиж бгааг төвийн хэдэн өндөр байшингаар рэкламдаад бдагийг..яг үнэндээ тэр нь монгол хүмүүстээ ямар ч хүртээлгүй..жинхэнэ монгол хүмүүсийн амидрал хамгийн хүнд бдаг гэнэ..гэхдээ энэ нь манай дарга нарын тайлбарладаг шиг монгол хүмүүсийн арчаагүй байдалтай холбоогүй..хятад доторхи гарааны тэгш бус байдалтай холбоотой тал нь нилээн хувийг эзлэх болтой..
дор хаяж л монгол сургууль 2 догч хэлээрээ хятад хэлийг сонгох ёстой бхад хятад хүүхэд мэдээж англи хэл сонгоно..эндээс л хожим сургууль төгсөөд ажил хайхад асар зөрүү гарна биз дэ..
манай юм үзээгүй хэдэн сурвалжлагч нар болоод хурган дарга нарыг Хятадууд уриж нутагтаа аялуулаад байдаг нь ийм үр дүн болж шууд бус утгаар монголчуудын тархи угаалтанд нэмэр болдог болтой..
урид нь Хятадаас зөрүүтэй цагаан сар тэмдэглээд болоо л ирсэн.гэтэл энэ жил гэв гэнэтхэн бусад азийн орнуудтай (гол нь хятад) адилхан өдөр тэмдэглэе гсн утгатай мэссэж монголын хэвлэлүүдээр зөндөө гарч хүмүүсийн толгойг эргүүлээд бсаныг бүгдээрээ санаж буй байх..бас ноднин моодонд орсон Алтан гахай жил гэх балай эд..хэзээ л малчин хүн гахай шүтэж байлаа..
г.м ээр бага багаар Хятад соёл бидэний нүдэнд үзэгдэхгүйгээр манайд бага багаар нэвтэрсээр бгаа болтой..Хятад соёлыг муу гэх гээгүй юм шүү..мэдээж хэдэн мянган жилийн түүхтэй шалгарсан соёлын нэг (бх)..гэхдээ монголчууд соёл,монгол айдэнтити гээ яаж авч гарах вэ гдг бас л бодох асуудал..
гэснээс манай компаниуд хятадаас барилгачид олноор авч ирээд бдаг даа.. би их л ур чадвартай , мэргэжлийн хүмүүс бдаг юм бх гэж бодсон чинь Хөх хотын зах дээр Монголд ажилчин авна гсн зарын дагуу л цугласан ажилгүй улсууд бдаг гэнэ..Монголд явуулна гсн зар сүүлийн жилүүдэд Хятадын хойд нутгуудаар их болсон сурагтай..манайхны Солонгост явуулна гдг шиг л...
г.м ээр энэ 2 хүнтэй 2,3 цаг сонирхолтой яриа өрнүүлэв..бичээд байвал их л юм байна..урт нуршсан тул өнөөдөртөө ингэсгээд өндөрлөе..
P.S.энэ 2 хүний нэг нь Монголд олон жил амидарсан тул арай ондоо нүдээр,бидний анзаардаггүй жижиг зүйлсийг анзаардаг болтой..маш бодууштай зүйл олныг ярив..энд бичсэн хятадуудын тухай ярианы ихэнхи нь тэр 2 ынх бөгөөд Баябага энд сийрүүлсэн болно..
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Sonin saihan yum bichjee. Urgeljleh baih gej naidaya. Ug n' haana gedgeeree bish undes ugsaa gesen utgaaraa negdej uragshalh yumsan tee? Medeej tom gurnii hayand havchigdaj baih yamar l sain baiv gej. Bid haricuulj oorsddoo baigaa unetei cenetei zuilsee hairlaj yavah yumsan daa.
wow.
harin tiimee, naad asuudal chini uls torjson bolhoor hen ni deer baina ter ni (Hyataduud) shiidver gargaj baigaa bolhoor manai ugsaa negtnuud maani yaaj ch chadahgui baih shig baina.
Haramsaltai ni tus ulsyn hariyat humuuusiin niigmiin asuudal ni tuhain orny dotood hereg bolhoor manaih oorsdiinhoo dotorhoo l hyatadad zalguilchihguihen shig bodlgog barimaar yum. Odoo neeree arai dendej bainaa, chinii helj baigaa yah unen, ter hyatad ajilchid chini hyatadiinhaa hamgiin dood class (bottom of the bttm) tegeed ted manaid shavaad manai gen-d ayul uchruulaad ehelvel neeree yaanaa. Ug ni minii sanahaar gadaadaas achilchid avah toogg ZG aas jil bur togtoohdoo yag 2 horshoosoo mash limited bailgahiig zoridog baisan shdee, odoo yag yasan yum boloo. Manaih Hyatadaas barag 100% ed/z iin haraat baigaa bolhoor tednii ZG aas manai ZG t mash ih pressure uzuuldeg biz.
Yamar ch baisan huuhnuud maani hyatadtai suuhgui l baival bolohson, za manius ch yahav yamar nohon urjihuin asuudal uuseh bish dee, gehdee l bi lav yasan ch hujaatai datelehgui ee gejuu...hehehe not even for a hook up, period!
Chi mini ovoo oros moros torguud buryad ugnuud meddiim beeshd te????
Gehdee goyo bichleg baina
Urgeljluuleerei$
Yur ni chi sonind niitlel hiihed yaadiin???
hyatad barilgachingiin huvid: mlgchuud ni arhi uugaad alga bolchdog gesen. tsalingaa goldog, arhi uuhaaraa zodoldood ajlaa taslaad alga bolchihoor argaguin erhend china hun avchirdag gesen. neg tanidag hun maani...
altan gahai jil chin harin unenii huvitai. bodvol altan gedeg hanz bichdeg bh. teriig ni orchuulaad altan gahai jil geed l... neg sain ni manaid olon huuhed torson bj magad. bi daanch amjaagui gesen lol... huvitai hun hulgana jil geed bas ih toroh bh shuu. bi bas l amjihgui lol...
mgld olon jil bolj bui gadaad humuustei yariltsah tun zajgui shuu. bidnii olj haraaguig helj ugnu.
to Bayabaga> Tanii ene bichleg uneheer sonirholtoi, sain txt boljee. Hamgiin gol ni panmongolism-tai holbootoi chuhal sedev. Buur tsaashlagh yum bol mongol ulsiin gadaad bodlogo, geopolitica-tai holbootoi asuudal bolj huviraad baigaa yum.
peak san> eic san>
tnks.
hamgiin gol ni bid tednees yamar surgamj avah ve?gdg asuudal chuhal yum shig..ter torguud ahiin yariagaar bol mongold ornoj bgaa asuudal(orhonii hondii,selengiin urjil shimtei gazruud hyatad humuusiin gart ochij bgaa.g.m) ni hyataduud Ovormongol bolood Shinjaand gazar avch gollogch undesten bolson procesttoi yag adilhan zarchim,argaar yavaad bna gej bga ayum..
tegeheer dor hayaj l manai tuuhchid hyatadiin dotood bodlogiig sudaldag, sain mergejsen,tednii bodlogiig unshij chaddag chadvartai bh heregtei met..hyatadaar mergejsen manai specialistuud ihenhi ni ertnii tuuh,uran zohiol ,eswel orchin ueiin ediin zasag gdaad bodlogoor dagnasan bdag sanagdana..dotooddoo yamar bodlogo yavuuldag talaar sudaldag hun bdag yum bolov uu?
po chan>
hugshin ni sonind niitlel bichvel hachin hachin yum bicheed tsaad gazraa dampuuruulah bailgui dee..kkk..
byambaa>
bi ter ulgert itgedeggui yumaa.medeej olon hun dotor arhi uudag,butelgui hun bdag l bh..geed bugdeeree zalhuu hoirgo bish..iim shaltgaanaar ajilaa hyatadad ogood bna gedeg bol bas l ???? asuultiin temdeg ..
uul ni oyutan baihad manaid geopolitica ordog l bsan yum..bi ooroo ch sonirhdog.
minii sonirhdog sedev mongol soyoliiin negdel.mongol identity giin negdel..heden gazar,heden oron damjaad butarhai baij bolno..eh hele ch mertaj bolno..tehdee soyoliin gol elementuud bol,identity gee hadgalaad yavj bhad uchir ni oldono gej boddog..jewish uudiin jishee bna..
Post a Comment