гэрээс (эгчийн хүүхдээс)мэйл ирсэн чинь ингэнээ..
..наагуур чинь баахан хүмүүс баншинд хордсон гээд мэдээ яваад байна..та зүгээр үү?эмээ таныг 「банштай цайнд дуртайм бгаам..хордчоогүй бгаа??」гээд санаа зовоод байна..та нэг утсаар яриад санааг нь амраагаадах..гэнээ...ккэ..жаал инээж суув..би тэгээ л хятад хөлдөөсөн банш аваа л тэрүүгээрээ банштай цай хийж уугаад суух юм гэнэ..манай ээж бас ярий шүү,нээрээ..
цагаан сар болж бгаам байна..орой монгол руу ярия даа..гэснээс гэртээ цагаан сар тэмдэглэлгүй 12 жил болжээ...(алсыг ширтэв)...гэрийнхэнтэйгээ тэмдэглэдэг бсан цагаан сар ааааль дивангарын үейн дурсамж болчихож..
тавгаа засах гэж ээжээр загнуулаад хөгжилтэй..бид нар тавган дээрээ янзан бүрийн эрээн мяраан чихэр тавих гээд ээж болхоор зөвхөн ааруул,домбон ёотонгоор чимнэ гээд....:)..битүүний орой ээж,маргааш хоорондоо хэрэлдэж,мүүдалцаж,чанга дуугарч,муу үг хэлж болохгүй өдөр ш дээ..гэж захиж захиж унтуулдагсан..шинийн нэгэнд асар эрт 5 мав гэж босоод ороо хурааж гоё хувцасаа өмсөөд нар гарахаар ээжтэйгээ золгоод,гоё байдаг байжээ..дараа оюутан болсон хойно хотод цагаан сар тэмдэглэхэд , бгаа айл маань 8,9 хүртэл унтдаг..би бүр нүдэндээ итгэхгүй байж билээ..:)
монголын цагаан сар ер нь гүн утга учиртай,ёс төртэй сайхан баяр шүү..миний хамгийн дуртай баяр..Потэтө энэ тэр жоохон хүүхдүүд ахдаа ирж золгох юм бгааз?..:) агаа нь сая усанд ороод, улаан дээлээ гаргаад тавичлаа..:)
бүгдээрээ сайхан шинэлцгээгээрэй!! Баябага нь энд сэминардаж суугаад таарах юм шиг байна..орой болбол нэг газар хоол идэх санаатай...
P.S сая японд Хятадад үйлдвэрлэсэн баншнаас нилээн олон хүн хордлого аваад сэнсааци болж бгаа юм..тэр мэдээг л Монголд ТВ ээр нэрвтрүүлээд манай хүн үзсэн болтой...
Subscribe to:
Post Comments (Atom)
8 comments:
Mongotei zolgo geh geed baina uu ugui yuu??? Kekeke
3 jiliin umnu neg tsagaan saraar harisan yum baina... Gehdee tegeed ehnii udur yaahav dajgui bolomjiin hirnee doroo uidchij bailee... Yamar ch olon honog temdegledeg yum...
Hotyn tuv harin goyo mashingui, selguu bolchdym bailee...
Za ter ch yaahav.. Neeree utsaar yarih heregtei yum baishd.
「банштай цайнд дуртайм бгаам..хордчоогүй бгаа??」yooooy uhtlee ineelee. bayabaga agaa neeree eejruugee yarij sanaag ni amraagaarai.
монголын цагаан сар ер нь гүн утга учиртай,ёс төртэй сайхан баяр шүү..
magadgui gun utga uchirtai baisan baih. gehdee odoo bol bur sonin boltson yum shigee. ta gun utga uchirtai gej yag yug ni heleed baina?
aa tiin ulaan deeltei ania deer udahgui ochij zolgono gej bodjiigooshd kkke
Ug ni tsagaan sar gedeg chini gun utga uchirtai l daa. Gehdee odoo suuliin yed utga uchiraa aldaad baigaa. Bansh? Ene hyataduud hool geed hor hiigeed l exportloson bgaa yum daa. keke. Tsagaan sar bolj baihad iim muuhai yim yariad yahav.keke.Saihan shineleerei.
haha,
manai eej shig l yum bolson bna shdee. duu bas ta hed bansh ene teriig ni avch ideegui biz dee geed l bsn.
ug ni ch banshind durtai shuu, gehdee l eejiin mini hiisen banshtai tsaig yu gej ene muu hyatadiin yamar ch amtgui bansh guitseh ve dee. tsuu ene terd durj bj l amt ordog yum chin. tiim uu.
po chan>
neeree uuj uuchaad zolgohoo martatssan beeshd..gol yumaa..:)
ershuu>
ajaa ni tegj bgaad tusad ni lekts unshij ogomz,,chi usand orood huleej bgaarai...:)
mned>
harin haa saigui l dampuuruulaad bdag yum shig bna..Amerikiin Xmas ed nar bas l joohon daramttaim shig beeleeshde..nayan amitand beleg belden..yaponii shine jil bas l hoorhon problemtei..gants mongoliin asuudal bish yum shig bgaam...:)
byambaa>
banshtai tsaig ch yamar ch amttantai zuirlemgui shuu..sanal niilj bna..:)
Post a Comment