Tuesday, February 19, 2008

kino TV

Нөгөө айхтар дуулиантай Бодровын 「Монгол」кино 4 сарын 5 (sat)наас японд гарч эхлэх юм байна..За,ямар ч байсан Чингис хаанд тоглосон жүжигчин нь миний хамгийн дуртай япон жүжигчиний нэг бгаам..эхний өдөр нь очиж үзнээ..мэддэгээс ямар ч бсан Шинжүкү гийн Wald9 д гарах юм байна..1 дүгээр анги гэж авжээлээшдэ..тэхээр бас нөгөө Тэрминатөр1,2,3 энэ тэр шиг 2,3 гээд үргэлжлэх юм шиг бээлээ..

NHK ийн боловсролын сувгаар(channel 3) давгүй нэвтрүүлгүүд гараад бдагийг бүгдээрээ мэдэх бх..Даваа гариг бүрийн орой 22:25 аас 「Оросын эмгэнэл-Достөевскийгээс Шостакович хүртэл」 гсн цуврал гарч байна.Японд бдаг хүмүс үзвэл их давгүй нэвтрүүлэг санагдсан..8 цуврал юм гсн..Өчигдөр 3 дугаар нь гарсан..「Бесы(悪霊)」гоор сэдэвлээд хүмүүн, бурхан,үхэл, дурлал,шунал тачаал,нүгэл..г.м сэдвүүдээр ойлгомжтой тайлбарласан.Достоевскийг энгийн хүмүүс ч ойлгохоор хялбарчилсан маягаар,дээр нь гоё хөгжим, анимэ дүрстэйгээр хүргэж байна лээ..нэвтрүүлгийн HP нь энэ..

Ноднин Особү саны бичээд бсан Бэртөлүччигийн The Dreamers ийг үзэв(2003)... санаж бсанаас хамаагүй илүү кино байв..сэдэв нь яг миний сонирхдог сэдэв..киноны тухай кино..(ер нь ийм сэдэвтэй кино гоё тээ,, Оросын дээр үейин Капуцинаас ирсэн хүн гээд гоё кино бсаныг санаж бна уу?? би андуураагүй бол Карачэнцов тоглодог)

Энэ киног Цүтая д орох болгондоо хайж үздэг бсан боловч олдоггүй..Прокатны хүнээр компютэр дээр нь шүүлгэхээр манайд бхгүй бна гээд бдаг бсан юм..тэгсэн би дэмийрээд эрөтик киноны хэсэг дээр аятайхан кино байна уу гээд хайж явсан чинь тэр кинонууд дунд холиод тавьчихсан бдаг бгаа..бас л алдаг гарууд шүү..нүцгэн хүн гарахаар л эрөтик киноны хэсэг дээр тавьчихдаг гэнээ...хмм..9 songs бас л тэнд цохиж явсан..энэ кино ч гсн дүүрэн сээгэс гардаг л даа..тэхдээ л би бсан бол яавч эрөтик киноны хэсэгт тавихгүй..илүү үгтэйм болохоороо прокатных нь хүнд ..энэ кино энд байж болжаагаам уу??гээд илүү үглээд авсан..яадий тээ??

киноны эхэнд гардаг хүүрнэл хэсэг маш гоё..тэр дүүд нь тоглодог залуу энд тэндхийн хогийн кино руу хазайгаад явчихгүй бол мундаг жүжигчин болноо...

5 comments:

alim said...

Huushee naad "Mongol" chin Oscar-t ner devshigdtsen gechiv uu?
ochdor tegej duulsiim bna..

MNED said...

Bodroviin "Mongol" kino Oscart ner devshsen. gehdee mongolchuudad neg ih taalagdaagui l yanztai baisan daa. Mongoliin TV5 -r uzuulsen. Mongolchuud neeree hund garuud shuu. Oscart ner devshoj baigaa kinog ali hediine zuragtaaraa ev nairtai uzdeg. Getel odoo dongoj JAPAN-d kino theatruudaar ni garch baidag keke

bayabaga said...

rhia aja>

harin tiim..Oscar t devshsen geheer ni yaponuud sandraldaad gargahaar boljaagaam bilee..tuunees bish yapond garah yotei bhgui bsan yun gsn...

Mned>
Sedev ni tegeed manaihniig haluuruuldag emzeg sedev yum daa..urlagiin buteel talaas ni uzeh uu? esvel Chiggis haand hir haldaah durgui Mongol hun gedeg ontsgoos harah uu gedgeesee l boloh bh daa.. Heden jiliin omno Makedonii Alexander haanii tuhai Hollywood iin hiisen kinog Greece uud nutagtaa gargahgui geed boon yum bolooogui yu..teren shig l yum daa..

ter kinon deer Alexander haaniig gay bsan talaas ni baga saga haruuldag yum gsn..ter ni greece uuded taalagdaagui yum baih..

MNED said...

Urlagiin buteel talaasaa bol sain. Zurag avalt ene ter ni bol ooloh yumgui. Bodroviin Chingis haaniin tuhai Mongol hun kinonii tsaad uzel surtal ni mongoliin olon ulsiin tuvshind baih ner hund, statisiig ni "dooshij" hiij medeh yum baigaa yum.

Особу said...

teh helee biz dee geed u :), dreamers ih huurhuun, dahin dahin uzeh durtai