Monday, September 01, 2008

AVANT GARDE CHINA

Өчигдөр Токио гийн National Art Centre d д гарч байгаа Хятадын орчин үеийн дүрслэх урлагийн Avant garde China гэсэн үзэсгэлэн үзэв..Рэклам нь мэтроны буудлууд дээр наалттай, тэрэн дээр энэ хөндлөнгөөс ёжтойгоор инээх аварга? хүний зураг ашиглагдсан байсан нь сэтгэл татаад байсан юм..

уул нь би нэг их зураг мэддэг ч биш(утга агуулгын талаар ч тэхник талаас нь ч), сонирхдог ч биш, нэн ялангуяа уран зураг гэхээр л Европийн сэргэн мандал энэ тэр гээ л баахан Библийн сэдэвтэй зураг (ариун мария, Есүс хүүхэд байхдаа ч гэх шиг баахан мэдкү домог гараад ирэхээр) гаргаад ирэхээр нойр хүрдэг..буддын шашны баахан бурханы хөрөг ч тэр..яг юугаараа мундаг юм бэ гэдгийг огт ойлгодоггүй хүн..харин орчин үеийн зурагнууд хамаагүй дээр..бурхан болоод шажны сэдвээс хол, илүү хүн рүүгээ ойртоод илүү иргэншсэн гэхийм уу..үзэхэд сонирхолтой байдаг юм.
уул нь авангард бол тийм ч шинэ эд биш..европ амэрикт али хэдийн үеэ элээсэн??(үеэ элээсэн биш юм гэхэд шинэ юм биш)..оросод л гэхэд1917 оны хувисгалаас өмнө маш хүчтэй авангард зураачид туурвиж байж(яг одоо тэр зураачдын үзэсгэлэн Токио Бункамура гийн галлэрэйд гарч байна)..хятадуудын онцлог нь үүнийг хятадын нөхцөлд тааруулаад,өөрсдийн анга аясыг нэмсэнээр шинэлэг байлгаж чадаж байгаад гэнэ..тэр ч утгаараа сүүлийн үед дэлхийн анхаарлыг ихэд татаж буй юм байх.. тэдний гаргаж ирсэн 2 чиглэл.. Political pop болоод Cynical realism, миний ойлгосноор бол Political pop нь 60 аад онд баруунд хүчтэй дэлгэрсэн pop art ыг бидний сайн мэдэх,коммунизмын үеийн propoganda art тай холиж гаргаж ирсэн урсгаl ба Cynical realism нь нэг төрлийн рэализм боловч , ёжтой, сэтгэл хөдлөл нооль заачихсан ч юм уу хүйтэн , өөрт үл хамаaрах байдлаар хөндлөнгөөс хардаг бололтой..
хятадууд маниасаа тасраад нилээн хол явчижээ..энэ үзэсгэлэнг үзэж явахад зүгээр л тархи руугаа өрөмдүүлэх шиг болж байв..санаа, санаагаа гаргаж байгаа тэхник,арга барил гээд .....




video art ууд нь их сонирхолтой..10 дэлгэц дээр зэрэг , 10 ондоо улсын хүн I will die гэж хэлж буй дүрс гарах юм..нэг улсад очоод гудамжинд яваа хүмүүсээс ингэж хэлээд өгөөч гэж гуйгаад бичүүлсэн болтой..зүгээр л ердийн сонирхогчийн камэраар....мэдээж үхэл гдг туйлын зүйл..хэн ч зайлж зугатаж үл чадах..гэвч бид өдөр тутмын амидралдаа аль болох энэ үнэнээс дөлж, амандаа дурдахгүйг , тархиндаа түр зуур ч гэсэн бодохгүй байхыг хичээж байдаг ..гэтэл ердийн тэр үнэнийг үгээр илэрхийлэх болохоор хүн бүр ондоо рэакц үзүүлэх ...хүүхдүүд бол инээд хөөр болоод(энэ хүн одоо мэдрэл муутайм уу хаашаам ?яагаад ийм утгагүй юм хэлүүлж байгаам болоо??гсн аятай), орилолдоод , олноороо бөөгнөрөөд I WILL DIEEEE!!!!!! гэх аж... гэтэл бидний үеийнхэн нэг ондоо, биднээс дээш үеийнхэн, за тэгээд бүр настай хүмүүсийн рэакц бүүр ондоо...тэр дундаас нэг тийм гэхийн аргагүй гуниг ч юм уу юу ч юм мэдрэгдээд сонин мэдрэмж төрж байсан..

энэ залуу хятадын performance art iin нэг гол төлөөлөгч гэнэ..энэ бүтээл дээрээ Хятадын нийтийн жорлон дотор сандал шиг юм тавиад нүцгэн ороод суучих юм..баахан жорлонгийн хар батгана шавах бөгөөд 1 цаг орчим номхон хүлцэнгүйгээр чив чимээгүй суух аж..нийтийн жорлон нь Хятад улсыг, баахан батгана хэдгэнэ нь юуг тодорхойлж буй нь ойлгомжтой, хүний эрх хөсөр, өөрийнхөөрөө амидрахад бэрх, эрх чөлөөгүй , тэсвэрлэшгүй байдлыг дүрсэлж буй болтой(үгүй ч байж магад )..энэ видео г харж зогсоход өөрийн эрхгүй дороо займчаад.. холдмоор...дотор муухай оргих боловч , намайг ийм байдалд оруулж чадаж байна гдг магадгүй тэр уран бүтээлчийн хэлэх гсн санаа хүнд хүрч чадсан гсн үг байх..
Токио болоод энэ эргэн амидардаг хүмүүс байгаад бага зэрэг сонирхдог бол заавал үзээрэй,.Хятад хэдийгээр бидний хөрш , газар зүйн хувид ойр боловч иймэрхүү сор бүтээлүүд нь бидэнд хүртээлгүй аль хэдийнэ барууны цуглуулагчидын гарт оччихож...
оюутнууд 500 иэнээр үзэж болж байсан..Роппонги гийн National art center (新国立美術館) т шүү.10.20 хүртэл байсан байхаа

P.S бүтээлийн нэр болоод зохиогчийн нэрийг оруулсангүй..хятад хүни нэр яахаараа ийм хэцүү байдаг байнаа,.ердөөө цээжлэгдэхгүй юм..бүгд адилхан сонсогдоод..

3 comments:

erchuud said...

tanias yag urlag sudlaach hunii , durslel shuumjlel garch irseniig es tootsvol ch ta bas mundag yumaa.
zuragt oguulsen sanaa hiisverleliig ingej boditoor tolooluulj irlerhiilne gedeg tiim ch amar bish .
dahin helhed bayabaga bichlelguud chini ikh amttai baih yum bodvol bichsen hun amttai bolhoor ter biz.

alim said...

Ba egch, gegeereed suid bh chivee.
bi bas gegeereh yumsan, daraa tsug yavj uzeed, oroi ni bar-daya? ;)

bayabaga said...

erchud>

boon duriin hulhi urlag sudlaach..kk

Rhia agaa
ugaasaa l gaigui shdaa..

uuya uyyaauyaaa uyaayayayaay..:)