..Японд гахайн ханиад ид хүчээ авч байна.. тархалт анхандаа Кансай мужийг л хамарч бсан бол өчигдөрөөс Токио д орж ирсэн байна..амны хаалт зүүх, гараа угаах, хоолойгоо зайлах гсн 3 замаар өвчинөөс сэргийлж болно гэж ТВ ээр үзүүлж буй ч вируслогч багшийн маань яриагаар бол амны хаалт(маск) нь вирусны нэвтрэлтээс хамгаалж чадахгүй, тим болохоор эрүүл хүмүүс хэрэглэх нь утга багатай, харин өвчтэй хүмүүс зүүх хэрэгтэй, хоолой зайлах нь ч бас тийм үр дүнтэй арга биш гэнэ..
эсрэгээрээ орон даяараа амны хаалт хэрэглэх нь нийгэмд айдас түгшүүрийг л нэмэгдүүлэх муу талтай гэж ярих юм..али нь зөв зүйтэй болохыг хэлж мэдэх юм алга..
тэхдээ л нэг бодлын японууд хэтэрхий дуулгавартай, аймаар хүмүүс шүү..зурагтаар хэн л юу гэж яринав..заавал тэр дагуу нь хийнэ...масс мэдиа гээч юм хэт хөгжих бас муу талтай ч юм шиг..яг адилхан сэтгэдэг, бөөнөөрөө хуйлраад юу ч хийж мэдэхээр байдлаар хүмүүсийг хөдөлгөж дөнгөж буй болохоор..
....монголд маань сонгуулийн халуурал
дээд цэгтээ хүрч буй болтой...Элбэг хэн ийг намхан нуруутай, богино хүзүүтэйгээр нь гоочлоод арай л жижкэн боовтой гэх нь холгүй бсан чинь одоо бүр биеийн дотор руу нь өнгийгөөд цусны шинжилгээ хийгээд эхэлэсэн байна..маш аюултай юмны эхлэл тавигдаад байх шиг..
→өнөөдөр элбэг ийг захчин(бараг л захчин хүн сонгуулид нэр дэвших эрхгүй гэх нь холгүй байх шиг) гдгээр нь өөлж байна...маргааш Нямдорж дөрвөд, Бат үүл буриад гэж үргэлжлээд, дээр нь баянмөнх,мөнхбатын мөнхийн талцал нэмэгдээд энэ хэрүүл монголыг тэг дундуур нь хувааж орхино..нийгэмд үл итгэлцэл, хардлагыг бий болгоно...жаахан хэтрүүлэгтэй санагдаж магадгүй ч өнгөрсөн түүх маань ийм л түүх байсан билээ..МУ ын ерөнхийлөгчийн хамгийн гол үүрэг нь үндэстэний эв нэгдлийг хангах явдал бдгийг бодвоос энэ нь маш гоомой бодлогогүй зүйл ...цэвэр цусны хэрүүл нь яваандаа монгол улсыг хятадын эрлийз, биеэ үнэлэгч , гомо лэзби гэх мэт нийгмийн шааруудаас цэвэрлий маягийн хөдөлгөөн(манайд угаасаа ийм хөдөлгөөн үүсээд үйл ажиллагаагаа явуулж буй) болж үргэжлээд нэг л өглөө тэр цэвэрлэгээний ээлж таны хаалгыг тогшиж байх бий...
Франк Павлов гээд франц зохиолчийн Хүрэн өглөө
/Franck Pavloff - Brown morning/ гээд 2000 аад оны эхээр бэстсэллэр болж байсан зохиол бий..Тоталитаризм, фашизм яаж эхлэлээ тавидаг тухай маш үнэмшилтэйгээр, мөн маш аймшигтайгаар дүрсэлсэн бдаг..өнөөгийн монголын дүр төрхийг ажиглаж байхад яг л тэр номын үйл явдалууд эхнээсээ яг тэр дарааллаар өрнөж буй нь харагдаад айдас төрөх аж..
Фашизм гдгийг манайхан арай явцуу хүрээнд, өөрөөр хэлбэл гитлэрийн германаар хязгаарлаж бодоо байх шиг..өнөөдрийн манайд өрнөж буй цусны шинжилгээ бол яах аргагүй фашизмын хамгийн том шинж тэмдэг юм...одоохондоо зөвхөн эхлэл төдий л байна...
P.S.ер нь монгол хүнийг буриад дөрвөд захчин үзэмчинээр нь ялгаж хуваадгаа болимоор юм..дор хаяж төрийн бичиг баримтан дээр(иргэний үнэмлэх дээр бичдэг санагдана) ...
энэ удаагийн сонгуулийг юм ойлгохгүй гадны хүний нүдээр харвал , Энх халх, Элбэг захчин гээд нэг л их гадаад хүмүүс өрсөлдөөд ч байгаа юм шиг..нөгөө МОНГОЛ нь хаа байнаа????..энэ 2 ын хэнийх нь ч толгойд яс үндэс гсн тэнэг асуултан дээр МОНГОЛ гээд биччих ухаан бсангүй болтой..нөгөө Sex? гсн асуултанд 7 хоногт 2 удаа гэж хадуурдаг шиг л хадуураад алга болсон байх юм...
зураг:
өнгөрсөн жил Бэрлинд Тэррорын музэйд авсан зураг...
Фашист гэрманд хүнийг ийм олон ангилалд хувааж нийгмээс 「цэвэрлэж」 байжээ..
коммунист, еврэй, цыган, гэй лэзбиан(хамгийн сүүлчийн ягаан гурвалжин) гэх мэтээр..мэдээж энэ үед Гэрманд өнөөгийнх шиг монголчууд хараар амидардаг бсан бол хамгийн түрүүнд , ари үндэстэн биш,азийн тартар варвар, тэгээд ч 800 жилийн өмнө бидний өвөг дээдсийг довтолж бсан гээд буруудах шалтгаан мундахгүй бас нэг таарсан гурвалжин тэмдэг өөртөө зүүх бсан биз...
P.S.2.миний хувид хэн нэгнийг нь дэмжих бодол агуулаагүй болно..хэн хэн нь таарсан таар шуудай, 「лүүзэр」..зүгээр , тэртэй тэргүй бухимдалтай байгаа нийгэмд хагарлын үр цацаж буй нь таалагдсангүй..