Monday, June 08, 2009

бас бус

1.төрөлхийн юм....
гэрийн ком, сургуулийн ком 2 ын хооронд флаш дискээр юмаа зөөдөг юм...... тэгсэн өглөө гарахдаа , галт тэргэнд гарчиглах ном, өртөөнөөс сургуули(бараг 15 мин) хүртэл алхахдаа сонсох хөгжим, зажилах бохь, уух ус гээд наян юм цүнхэлсэн мөртөө
хамгийн гол зүйл флаш дискээ мартчаад ирсэн байх юм...:(..ядаж байхад сүүлийн үед хийсэн юмаа хэвлэж авах ёстой байдаг..хмм....сургууль дээр хийх юмгүй болсон тул ингээд блогшоод сууж байна..гснээс энэ, блогших гэдэг үг их таалагдаад байгаа.. борооших гдг шиг...зүгээр нэг блогдох биш блогших гэхээр илүү 「автах, хэвийн хэмжээнээс хэтрүүлж блогдох」 гсн өнгө аяс(нюанс?) илэрхийлж байгаам шиг санагдаад.. өөртөө уур хүрсэн шиг сууна..

мартамхай, уймраа гдг миний хувид бараг л төрөлхийн шахуу чанар л даа..энд тэнд юмаа гээсэн, мартсан зүйлээр байр эзлүүлбэл би ямар ч бсан дэлхийн дунджаас нилээн дээгүүр давхина..гайхуулах зүйл биш ч гэлээ..тэхдээ зарим үед арай дэндэнээ..эртүүд 3 жилийн өмнө найзалдаг бсан хүнтэй уулзсан юм..гэтэл би нэрийг нь санахгүй байгаам даа...арай ч даа..тийм биз дээ.. гомдмоор... дараа нь хэрэг болгоод найзалсан хүмүүсийнхээ нэрийг санах гэж оролдсон чинь эхний хэдийг нь бол огт санахгүйм байлээ...царайг нь санаад, дуу хооолойг нь санаад, тэр байтугай нөгөө юуных нь хэлбэр хэмжээг нь санаад байгаа мөртөө нэр байкү...

2.борооны улирал
энд борооны улирал эхлэх гээд байх шиг байна..бүрхэж аваад таг болчихдог төрхөндөө ойртоо л..зүгээр ч нэг бүрхэхгүй,будан татчидаг болохоор үүл мүүл тэнгэр мэнгэр асар намхан санагдана..тэрүүхэнд буугаад ирчихсэн юм шиг...

3.Mark Strand ыг орчуулах гэж оршуулах шиг боллоо..тэхдээ яахав албан ёсных биш юм байна..блог дээрээ тавичий..санаа оноогоо хэлбэл их баярлана..би гдг хүн, одод болохын хүслэн гдг шиг юм орчуулах бөөн дур болобч, чадвар, хичээл зүтгэл, хамгийн гол нь уйгагүй байдал, тэвчээр гдг тал дээр нооль тул ихэвчлэн орчуулах юмсан гэсэн хүслээс нэг их халихгүй юм....тэхдээ яадий тээ, юу сайхан дур сайхан..

дундуурыг дүүргэх гэж...(keeping things whole)

...талбайд зогсохдоо
талбайн
дутуу хэсэг нь
би

Үргэлжид
ийм л
байсан
хаа ч
дутуу хэсэг нь
би л
байдаг

Агаар зүсэн
алхахуй..
ард үүссэн
хоосон зайг
минь
агаар
дорхноо
нөхдөг
(үргэлжид
ийм л байдаг)

бидэнд бүгдэд нь
орших
шалтгаан буй
минийх:
дундуурыг дүүргэх

эх хуви нь:

keeping things whole

In a field
I am the absence
of field
This is
always the case
Wherever I am
I am what is missing

When I walk
I part the air
and always
the air moves in
to fill the spaces
where my body s been

We all have reasons
for moving
I move
to keep things whole

8 comments:

Лилогийн болог said...

бид бүгдэд орших шалтаг буй
\гоё орчуулжээ.харин сүүлийн хэсэгт ингүүл яажийн?үгэнд илүү юм залгаснаас нүцгэн хэвээрэй байсан нь надад сонсоголонтой санагддаг юм.\

Цагаанаа said...

царайг нь санаад, дуу хооолойг нь санаад, тэр байтугай нөгөө юуных нь хэлбэр хэмжээг нь санаад байгаа мөртөө нэр байкү...
\\\
хэхэ нээрээ би ч залуугаараа ийм болоод байхад та харин цоглог санагдаад байдийн,
блогших гоё үг байна,
борооших
бодлогшрох,,,
энэ дэлхийн сонгомол яруу найргийг авах юмсан, гэж бодоол номийн дэлгүүр орж халтар гараараа нэг сөхөөл нэг тавиал имэрч үзээл яваа,
ойроос авнаа :P

soulmate said...

цүнхээ галт тэргэнд мартчаагүй нь азны юм

Unknown said...

Barag chinii orchuulga n ih uyangalagaar buuj baih chini.
Good job, man!

RIVER said...

Shuleg orchuulna gedeg bol erdiin, mergejliin um orchuulahaas hund baidag orchuulga chine taalagdaj baina...

random said...

zurheer chin damjin caas deer buusan orchuulga - beautiful

strong said...

\naiz n bas neleen martamhai taldaa.. suuliin ued bus ticket end tendee hiij martaad sonin bainoo.. ug n cellphone-s duujleestei baidag baisan chin merjiigaad tasalchihsan.. odoo yanz buriin pants-nii karmaand hiij iish tiish n chiheed ergej haigaad aimar baigaashd..

bayabaga said...

hi,comment uldeesen hoorhon huuhduuded talarhab..