баябага нь 「тарган тавлаг 」 сайхан зусч байна..та хэд маань???
..бичиж буй paper aa эхний байдлаар дуусгаад зохих газар нь шилжүүлчихсэн..санаа амарсан уу яасан,энэ 2 өдөр юу ч хийсэнгүй...гэр орноо цэвэрлэх, орон дотроосоо кино үзэх, эмэгтэй найзаа дагуулж ничомэ(гэй хотхон) үзүүлэх гэх мэт...би нээрээ энэ охиныг лэзбиан байж магадгүй гэж бодоод байгаа..өөрт нь хэлсэн..ор тас сонирхолгүй бол биш юм шиг байгаам..тэгж байгаад хамтдаа лэзбиан баранд орохоор болсон..кк..энэ бид 2 бас их учиртай..кк..учирыг нь дараа дураа хүрэхээр хэлэмз..
..удахгүй нэг найзын хуриманд очих юм..тэгсэн, нээх ядаргаатай олон дүрэм журамтай юм..заавал бараан өнгийн костюм, цагаан зангиатай байх г.м... гонжоомонд дургүйг хэлэх үү..за тэгээд пиджак өмд 2 нь нэг өнгийнх бол бүр хэрэг байхгүй...нэг л биш ...болж өгвөл салгаж, бас дээр нь нилээн casual өнгө аяс оруулж, эвдэж өмсөнө.. гэсэн чинь би өөрөө их олон дүрэмтэй ядаргаатай нөхөр шиг байна..кк..за, энэ ч яахав..өдрийн хагас л өмсөх хойно гүрийгээд өнгөрөөхөөс..
бас бэлгэнд мөнгө өгөхдөө 2 т хуваагддаг тэгш тоогоор мөнгө өгч болдоггүй гсн.. 2
хуваагдаж бутрах=салж хагацах=шинээр гэрлэж буй хосуудад билэг дэмбэрэлгүй юм гэнээ... тийм болохоор 10,000. 30,000. 50,000. гм.ээр заавал сондгой тоогооор мөнгө өгөх ёстой ч гэх шиг..японууд тэгж байгаад манайхан шиг билэг дэмбэрэл их яриноо.. тэр нь ч муу ёртой, энэ нь ч билэг дэмбэрэлгүй гээд...
Яаж чалхаа эргэн сайжруулах вэ?
23 hours ago