Никита Михалков ын 12 (двенадцать) гдг кино үзсийм байна....үнэхээр гайхамшигтай кино байлаа гэж...анх Pulp fiction г үзэхэд , дараа нь Smoke ийг үзэхэд нэг иймэрхүү мэдрэмж төрж байж билээ....кино гдг чинь ямар сонирхолтой , ямар сайхан юм бэ?????
Дээр үеийн 12 angry man гээд Холливүүдын кино байдаг даа..тэр киноны remake боловч оригинал хувилбараасаа хэдэн арав дахин илүү сонирхолтой байв..магадгүй монголчууд бид оросуудыг халит гадарладаг болохоор илүү дотно санагдаж байж ч болох юм..
12 хүнээр дамжуулаад оросын нийгмийг маш сайн харуулж чаджээ..чэчэн хүү, еврэй өвгөн, их оросын арисны үзэлтэй таксины жолооч, кавказад төрж москвад боловсрол эзэмшсэн уулын эр, Гарвардад(орос дуудлагаар..:) хуулийн мэргэжил эзэмшсэн шинэ орос гээд...кино тэр чигээрээ өнөөгийн монголыг харуулж чадаж буй ч юм шиг..Баабар, 「Нянгар хаданд гарав」 бла бла гэж бснаас энэ киноны санаан дээр 「12 ууртай Монгол эр」 гэдэг ч юм уу кино хийвэл янзтай кино болно доо..
кинонд уулынхны чинжаалтай бүжигийн хэсэг бий..янзтай..
бас , чинжаалыг Кавказынхан яаж хэрэглэдэг талаар нотолж буй энэ хэсэг бас л сүрдмээр гоё ...
сонирхолтой кино , сайн кино гдг чинь уул шугамандаа нэг иймэрхүү киног л хэлээд байгаа юм шүү дээ маягийн стандарт болж чадахаар кино санагдсан..боломж гарвал та заавал үзээрэй..
сонсоод байхаар Орос Испани 2 хэл төстэй ч юм шиг..кк..энэ испани хэл дээрхи трэйлэр н( хөөрхөн юм байна..
Шувт долоогоод байна гэж бодохоор л…
1 week ago
5 comments:
Nikita Michalkov yer n davgui nairuulagch, bas avyaslag jujigchin shuu. Chi tuuni "The barber of the Siberia"-iig uzsen uu? Nadad mash ih taalagdsan, zarim heseg n sort of tear jerker...
Naadah chini ih sain kino bolson.
alain>
sibiriin uschin g uzej bsan..Menshikov gardag mon uu??
Nadad Uurga(Urga) ni iluu taalagddag..hoorhon sanagdaad bdag yum..
mned>
ya soglasen(gdg bil uu)
Tiim, Oleg Menshikov gol durd n toglodog. Uurga bol yarihiim baihgui koolkon kino...
Tiim, Oleg Menshikov gol durd n toglodog. Uurga bol yarihiim baihgui koolkon kino...
Post a Comment