Wednesday, December 30, 2009

цаг

манай хүүхэд гэж нэг цаг баридаггүй хэцүү хүн байнаа..16:00 д ирнэ гсн хүн байхгүй.одоо 16:58 болж байна.. би ирнэ гсн цагт нь тааруулаад gym ээсээ яагаа ч үгүй эрт ирсэнийг нь яана..мэдсэн бол аажуу тайвуу хэдэн төмрөө өргөөд, гимнастикаа хийгээд , усанд орж ,эргэн тойрны боожгоотой хүмүүсийг /малгайтай чоно гдг шиг ..:) гайхаж байгаад ирэхгүй юу...

уур хүрсхийгээл  сууж байна..муу хогийг маажия гсн 、өчигдөр хумсаа авцсан,,шатсан юм боллоо..:(

Saturday, December 26, 2009

bla bla

ашгүй доргионтой крисмас нь дуусах шиг боллоо..фүү..12.22ны хамгийн урт шөнө ч (өвлийн туйл?) өнгөрлөө..одоо, бага багаар өдөр уртсана гэхээр бас ч гэж муугүй шүү.

миний хувид баяр ёслол гээд нэг их хөл хөөрцөг болоод байдаггүй нэг тийм мэлгэрдүү хүн..ер нь нилээн хөлдүү хүн юм шиг бгаамаа би,..бүүр багаасаа..ямар сайндаа л их сургуулид байхад сургуулийн ёолконд ганц ч удаа орж үзэгүй байхав дээ..хаагуур юу хийгээд яваад бдаг бсан нь тодорхойгүй..үнэхээр саная гсн ч санадаггүй юм..

дунд сургуулид болохоор, шинэ жил гэхээр хагас жилийн дүн санаанд орно..хагас жилийн дүн гарах гээд, би жил болгон дандаа зургийн хичээл дээр сайн гарнаа, манай багш намайг дагуулчаад зургийн багшаас дүн гуйгаа л,, энэ бб ганц хан чиний хичээл дээр сайн гарчаад байна энэ тэр гээл.. тэр үед онц гарсан хүүхдийн тоогоор тухайн анги удирдсан багшийн хөдөлмөр үнэлэгддэг бсан юм шиг байгаа юм..би гэж хүн зургийн авяас гэж үнэндээ нойл..за даа нойлоос ч доош орно до..ер нь манай гэрийнхэн тэр аяараа 「мундаг зураачид 」л даа...гэр дотор ганц олигтой зурдаг хүн байхгүй...дандаа хажуу айлын агаа энэ тэрийг гуйж зуруулна..цонхон дээр тавиж байгад номны зургийг гэрэлтүүлж хуулбарлана..огт зурж чаддаггүйг мини багш мэддэг болохоор хүн амитан гуйж зуруулсан, хуулбарласан янз бүрийн зургаа багшид үзүүлэхдээ бас их ичнөө... наддаа л бөөн сэстрээсний шалтгаан бсан юм даг.. ёжтой харцаар (чи яг өөрөө зурж харагдаач гсн харцаар)намайг харж бгаад 4 тавидагсан.. кк..арай ч 3 тавичихдаггүй бсан нь худлаа үнэн ч гсн зүтгэл гаргасныг үнэлдэг бсан биз..ядахнаа 4-8 анги хүртэл зургийн багш өөрчлөгдөхгүй нэг л багш заадаг нь тамтай. бусад хичээлийн багш нар өөрчлөгдөөд байхад..за тэр бэлгэнд ирдэг бсан мандрин соц үеийн хүүхдүүдийн хувид хэтэрхий алдартай тул энд орхису.

..бүүр бага байхад 8,9 нас хүртэл юм уу даа,манайх барилгын 24 гдг байранд байлаа.. тэр үед аймаг болгонд БУТ(барилга угсралтын трэст) гэдэг улсын үйлдбэрийн газар бдаг байв даа..аав маань тэнд ажилладаг бсан юм..тэндэхийн ажилтануудын байр..томоо хашаатай..хашаан дотроо одооныхоор бол айлуудын хувийн байшин шиг тусдаа 2 өрөө байр 24 ширхэг? байх..30-40 орчим насны хүмүүс..хүүхдүүд нь бүгд нэг үеийнх ,ямар сайндаа л намайг төрдөг жил тэр 24 айлын бараг 10 аад айлынх нь эхнэр журамсан байхаб дээ..1 дүгээр ангид ороход манай байрныхан бүгдээрээ хамт сургуули яваад нээх урт жагсаал шиг л юм болж бсан юм даг...

тэр байранд өнгөрсөн амидрал надад хамгийн дурсамжтай санаггдаг юм..одооны хүмүүсийн нүдээр харахад нэг тийм, коммун,хамтралын маягийн..өглөө аав ээж нар бүгд нэг цагт ажилдаа явна..нэг албан байгууллага болохоор орой тарах цаг нь ч бас адил..хүүхдүүд нь хашааны хаалган дээр тосоо л..ямар нэг хэцүү зүйл болоход ямар ч ах дүү төрөл саднаас илүү хөршүүд нь тус болно..баяр болоход ч бас хамт.дундаа нэг улаан булан маягийн байшинтай..тэнд ихэвчлэн байрны хурал болно.. шинэ жилээр тэр байранд ширээ засна..тэгэхдээ одооных шиг мөнгөөр нийлэхгүй. айл болгон таваг засаад тэрнийгээ аваад ирнэ..орой 8 цагийн үед эхлээд бөөн бүжиг найр болно..хүүхдүүдэд бэлэг өгнө..яг 12 болохоор хүүхэд хөгшидгүй бүгд босоод хоорондоо золгоно..тэр үед цагаан сар хориотой бсан ч гсн тэр ёсыг шинэ жилээр гүйцэтгэчихдэг бсан юм шиг байгаа юм..тэр үеийн зүйлс яагаад ч юм хамгийн хуучин мөртөө хамгийн тод дурсамж байдаг юм..оюутан үеийнхээ юмыг санадаггүй мөртөө..:)

энэ жилийн крисмасын урид өдөр По той хоол идсэн юм байна...зүгээр ч үгүй По гийн хуучин найз залуугийн ажиллдаг рэсторанд очоод байнаа..кк..цаадах нь тэрүүхэн хавидаа эрх мэдэлтэй юм шиг байлээ..бид 2 ыг үнэгүй пийвоор дайлаад бсан..уул нь манай цагаанаатай төстэй хөөрхөн залуу байдаг юм..энэ По л цамаархаж хаяж бариад байгаа болохоос биш..кк..би нээрээ авилгалд амархан автах нөхөр шиг байнаа..үнэгүй пийв уунгуутаа магтаж бариад унах чинь..

МҮТВ Цэнхэр дэлгэц ээ хийхээ болицсон юм шиг байна тэ?..хөөрхөн цуврал болдог бсан юмсан...тэр дундаас надад таалагддаг бсан нь сарантуяагийн энэ дуу...Аж жаргалын дуу..сараагийн үс хувцас 2 ыг нь солиод өгчвөл ч..кк..

Thursday, December 24, 2009

tnks

хайгаад бсан Лэйтоны дуунуудаа (бүр бүтэн цомгоор нь) олсон шүү нээрээ..нэмү сан тнкс....баянхонгор блюз ыг өчигдөрөөс хойш хэд ч сонсчив доо..кк..

хорбоо дээр сайн хүн нь муу хүнээсээ олон гэдэг(сүржигнэв)..хэрэгтэй юмаа блог дээрээ биччихэж байвал зүгээр юм бишүү гсн.хүмүүсээс хэрэггүй муусайн бутархай мөнгөнүүдийг нь цуглуулбал яах бол??

Saturday, December 19, 2009

монголд「дорд үзэгдэгсэд」

мэдээний сайтнуудын дор уншигчид санал сэтгэгдэлээ үлдээдэг хэсэг байдаг даа.тэрийг уншихаар ямар ч санал асуулгаас илүүтэйгээр манай монгол нийгмийн дундаж сэтгэхүйг яруу тодоор харуулдаг болов уу гэж бодогддог юм..тэр утгаараа маш үнэтэй судалгааны матэриал ч юм шиг..тэр сэтгэгдэлүүдээс харж байхад монголд муу хэлэгддэг, ад үзэгддэг нийгмийн хэсэг, давхарга нэг иймэрхүү харагдана..

1.хятадын эрлийз
2.хөдөөнийхөн
3.хотод бол гэр хороололд амидардаг хүн
4.гомо,лэзби зэрэг бэлгийн цөөнх..
5.увсын дөрвөд гэх мэт баруун аймгийнхан, мөн буриадууд
6.дээд боловсролгүй хүн....гэх мэт уртоо үргэлжилнэ..за тэгээд өөрсдөө лаг ч юм шиг гадаад хүмүүсийг бас дугаарлана..харууд,халтарууд, төлөгнүүд гэх мэтчилэн ..

дутуу орхисон зүйл байна уу??

Thursday, December 17, 2009

дуу

....Биений минь энэхэн хэсэг
Биений чинь тэрхэн хэсгийг сананаа аа аа аа aa aaaa..зээ хөө♪♪...

үг бб,ая бб, бөөн дурын уран сайханч бб босоо байрлалаас мандолинтай дуулна гсн.
гснээс нэг иймэрхүү үг, аятай дуу зохиож дуулахиймсан гэж бодоод бдаг юм.. Жаргалан Баясгаланг ажилгүй болгохгүй юу..

гснээс 10 аад жилийн өмнө Монголд Болор гээд хамтлаг байв даа..тэдний хамтлагт Лэйтон крофт гээд нэг амэрик залуу хааяа бөмбөр тоглодог байж билээ...өөрөө монголоор үг аяа зохиож гитартай маш хөөрхөн дуулдаг..хамгийн гол нь маш эвлэг.. Баянхонгор блюз гээд нэг хөөрхөн үгтэй дуу..чи минь намайг орхиод Тээврийн товчоон дээрээс пургонд суугаад баянхогор луу яваад өглөө билүү дээ нэг тиймэрхүү үгтэй...хамгийн сүүлд нь , би чамайг санана гэж бодожийн уу ,яг ш дээ ялаа мээээээнннн!! гээд их хөөрхөн төгсдөг юм..би уул нь тэнд байхдаа хайсаар байгаад нэг СД бичлэгийн газраас аудио эхийг нь олж авч бсан юм..гэвч хаа нэг тийшээ алга болжээ. бас PHD to know гээд англи хэл дээр нэг хөөрхөн дуу бсан..би утгыг нь санахгүй байна..тэгэхдээ, би яагаад чамайг хайрлахын тулд заавал P.hd тэй байх ёстой гэж... маягийн үгтэй бсан санагдана..Сарантуяагийн Дуучин чамдаа гээд дууг маш гоё cover хийж бсан..энэ хүний дууг олж авах юмсан..аз болж энэ хүний дуу компютэр дээр нь бгаа хүн байхгүй бэз??ББ д явуулж тус болбол маш их баярлахаар байна..би юүтүүб энэ тэр гээд мэддэг хэдэн газраасаа хайгаад олохгүй байгаа юм..

..гар өөрөө болохоор дуу муу гэхээ болицсон Айванхо Майнзын ямар төлөөлөгч ч гэнэ бэ зурагтаар гарцсан явж байлээ..

Monday, December 14, 2009

Эрчүүдэд ч бас эрх чөлөөг !!!!!!!!


японд эмэгтэй хүний лээбчиг?хөхөвч?мөрнөөс дэмжигч?хэрэглэдэг эрчүүдийн тоо өсч буй гэнэ.стрэйт эрчүүдийн тухай яриж байна шүү..хэд хоногийн өмнө эндэхийн зурагтаар яриж байсан..шалтгаан нь янз бүр л байдаг болтой..ихэвчлэн янзан бүрийн сэстрэсс дарамт , жишээ нь эр хүн гэр бүлээ тэжээх хэрэгтэй, зоригтой зүрхтэй байх хэрэгтэй, эршүүд хүч чадалтай байх хэрэгтэй, эр юм байж уйлаад байхдаа яадий, эр юм байж нээх олон үгтэй,эр юм байж ягаан хувцас өмслөө, эр юм байж.......бла бла маягийн дарамт, шахалт, хязгаарлалтанд ядарсан, цөхөрсөн, залхсан хандлагааас үүдэлтэй бололтой..мөн, зүүхээр сэтгэл санаа нэг л ондоо болчихдог, эсвэл сэтгэл зөөлөрч нигүүлсэнгүй ч юм шиг болдог энэ тэр гээд..аа бас, яагаад зөвхөн хүүхнүүд л зүүх ёстой гэж??маягийн эсэргүү санал ч бсан..

өнгөрсөн зуунд фэминизм маш хүчтэй хөгжиж хүүхнүүдийг олон хүлээснээс чөлөөлсөн боловч эрчүүдийг тэр чигт нь мартсан болтой..100аад жилийн тэртээ хүүхнүүд анх,палаажнаас татгалзан өмд өмсөж,үсээ тайрч, архи тамхи хэрэглэж, нөхрийн ар өврөөр зугаалж, ажил хийж, хүүхэд төрүүлэхгүй байх, гэрлэхгүй ч байж болох эрх чөлөөг олж авахад бас л иймэрхүү「шал мэдрэл муутай юм,,,сэжигийн юм,заваарсан юм, ертөнц ч төгсгөл рүүгээ л явж бгаам байна даа.」маягийн эсэргүүцэл , тээнэгэлзэл дагасан байх даа..тийм болохоор яах уу, айхтар либэрал хүн царайлаад Эрчүүдэд ч бас эрх чөлөөг !!!!!!!!!!!!!!!!! гээд нэг орилчих уу..кк

энэ яг миний үзсэн нь биш байна..тэгэхдээ яахав
Ракүтэн гээд японы хамгийн том худалдааны сайт дээр зарагдаж буй эрэгтэй лээбчиг

Sunday, December 13, 2009

цаг болоод хугацаа болоод

надаас өмнө лавтай мянга түмэн хүн хэрэглээд хөсөр болтол нь хуучируулсан хэлцийг зээлдэвээс「...цаг хугацаа яасан хурдан өнгөрнөм бэ??」..

цаг хугацаа хурдан өнгөрч буйг анзаарахуйд юунд ч юм санаа зовох, яарах..яарах тусам нөгөөх нь улам л хурдлах..ер нь цаг хугацаа хурдан өнгөрч буйг анзаарах их дэмий мэдрэмж ... анзаарахгүй мэлийгээ л явж байвал жаргалтай ч юм шэг..үүл нь гараад бороо орохын цагт үүдэн хоймрын ялгаа нь юун гээлүү..Данзанравжаагаас санаж буй ганц мөрт минь энэ..бага байхад манай уран зохиолын багш энэ шүлэг төрсөн эпизодыг тайлбарлаж өгч бсан санагдана...ноёны найран дээр , үүдэнд суусан салбархай хүү Равжаа, хойморт суусан эзэн ноён 2 яг адилхан норсон ч билүү..юу билээ...юун аравжаа билээ...аан тийм, цаг хугацаа яриж эхэлсэн билүү...уул нь өглөө босоо л нэг л мэдэхэд орой болчихсон, хундаганы ард сууж байх юм гэж л хэлэх гэсэн ухаантай..:)жил болгоны 12 сар дандаа нэг иймэрхүү, би нэг тиймэрхүү..нэг гартаа хундагатай, нөгөө гартаа гуруушигтай...энд ч нэг паатий, тэнд ч нэг нийллэг,үдэшлэг, би ч гэж би..дуртай наасан..

Thursday, December 03, 2009

dance dance dance

хот тэр аяараа крисмасын өнгө аяс орчихжээ..хаашаа л харна чимсэн сүлд мод, нөгөө дарамттай жингл бээл жинглэ бээл гдг дуу...нэг сахалтай залуугийн төрсөн өдрийг ингэж дэлхий даяараа хөгсөж тэмдэглэх гэж..:)..
..өчигдөр сургууль дээр гар утсаа мартаад харичихсан бсан..өглөө ирээд үзсэн чинь манай хүүхдээс 8 дуудлага, яаралтай буцаад холбоо бари гсн мэссэж үлдээсэн байх юм...залгахаар утас нь холбогддоггүй..ю болсон юм бол гээд бага зэрэг санаа зовсон хүн сууна..

Санкт Пэтрбүргийн Марийнскийн тэатрын(хүүчинаар Лэнинградын Кировын тэатр-Большой театр тай энэ зэрэгцэх оросын 2 номэр) япон дахи аялан тоглолт Хунт нуурыг үзэв...аргагүй л энэ балэтыг анх өөрийн тайзан дээр тавиж бсан гэсэндээ шал ондоо юмаа...үнэхээр шаааал ондоо...би өнөөг хүртэл нилээн олон янзын хунт нуур үзсэн...тэднүүс одоо ю байсан юм болов оо? гэж өөрийн эрхгүй тээнэгэлзэхээр ондоо...нөгөө хуурамч Дамбийжаа гдг шиг, юм ер нь оригиналаараа байх л хамгийн сайхан 「жинхэнэ」 байдаг юм байна..гадаад хүн хичнээн хичээж дуулаад уртын дууг монгол хүн шиг мэдэрч дуулж чаддаггүй шиг (дуулах тэхник ур чадвар талаасаа бол боломжтой, тэгэхдээ л хамгийн чухал эссэнс нь дутагдана),шар царайтай хүн кимоно өмсөөд цайны ёслол хийх, эсвэл Кабүки д тоглох энэ тэр цаанаа л нэг ондоо, 「панаалны」 харагддаг шиг,за шар царайтай биш юмаа гэхэд, жишээ нь Холивүүд ийн Memoirs of geisha гээд кино бий дээ..бүх л гол дүрд нь Гон ли, Чан Ци и гээд холивүүдийн хятад жүжигчин хүүхнүүд тоглодог, царай нь Ази, өмссөн хувцас , мөн орчин гээд бүх л юм нь Япон боловч 「арай л биш, нэг л ондоо, дутуу, натурал бус хиймэл」харагдаад бдаг даа..тэрэн шиг хунт нуур бол ерөөсөө л оросуудынх юм байна...

.. энэ сарын 11 нд Марийнскийн энэ удаагийн аялан тоглолтод оролцсон бүх ододын гала концэрт болох юм..тэр тоглолтын хөтөлбөрийг харж суусан чинь 「Умираюший лебедь(тhe dying bird)」 д Ульяна Лопаткина гэнээ...гэнэт Аюурын Амь тавиж буй шувууны далавч гсн романы нэр санаанд орж байх юм...Аюур энэ бүжгийг үзэж суугаад зохиолынхоо нэрийг олсон болов уу гэж таамаглав...яавч тэгсэнээс зайлахгүй..урид нь яагаад анзаарсангүй вэ??

Трокадэро балэт гээд дан эрэгтэй хүмүүсээс бүрдсэн балэтийн компани бий... эрэгтэй эмэгтэй бүх л дүрд сахал самбайндаа баригдсан булчинлаг эрчүүд бүжиглэдэг..бага зэрэг пароди өнгө аястай боловч бүжигчидийн ур чадвар маш өндөр..энэ зун японд ирэхэд нь үзсэн..
「Амь тавиж буй шувуу」ны пароди хувилбар...

Tuesday, December 01, 2009

гэв гэнэтхэн нээг их аз жаргалтай ч юм шиг мэдрэмж төрөх нь....мэдрэл муудсаны шинж байх да....а,аззз жаргал гдг чинь энэ юм гэж үү(жинхэнээсээ мэдрэлтэв)..

80 аад оны сүүл , 90 ээд оны эхээр юмдаг..бацаан байхдаа үзсэн нэг орос кинон дээр, гол дүрийн бүсгүйд Сувдаа гуай дуу оруулсан байж таараад , ,тэр кинон дээр тэр бүсгүй шүлэг уншина л даа..аз жаргалын тухай...Сувдаа гуай бага зэрэг толитролттойгоор .. аж жаргал аж жаргал.. гэж уншаад бсан нь гэнэт санаад орж байх юм,, хүний ой ухаан(тогтолт?) гэж сонин шүү..ямар кино бсан, нэр ус үйл явдалыг нь санахгүй мөртөө , тэр кинонд дуу оруулсан хүний нэр болоод фактыг нь тод санаж байх юм...ахиад жаахан хичээвээс бараг л чихэн дээр минь сонсдох янзтай..

аж жаргалаа гэж...