ашгүй доргионтой крисмас нь дуусах шиг боллоо..фүү..12.22ны хамгийн урт шөнө ч (өвлийн туйл?) өнгөрлөө..одоо, бага багаар өдөр уртсана гэхээр бас ч гэж муугүй шүү.
миний хувид баяр ёслол гээд нэг их хөл хөөрцөг болоод байдаггүй нэг тийм мэлгэрдүү хүн..ер нь нилээн хөлдүү хүн юм шиг бгаамаа би,..бүүр багаасаа..ямар сайндаа л их сургуулид байхад сургуулийн ёолконд ганц ч удаа орж үзэгүй байхав дээ..хаагуур юу хийгээд яваад бдаг бсан нь тодорхойгүй..үнэхээр саная гсн ч санадаггүй юм..
дунд сургуулид болохоор, шинэ жил гэхээр хагас жилийн дүн санаанд орно..хагас жилийн дүн гарах гээд, би жил болгон дандаа зургийн хичээл дээр сайн гарнаа, манай багш намайг дагуулчаад зургийн багшаас дүн гуйгаа л,, энэ бб ганц хан чиний хичээл дээр сайн гарчаад байна энэ тэр гээл.. тэр үед онц гарсан хүүхдийн тоогоор тухайн анги удирдсан багшийн хөдөлмөр үнэлэгддэг бсан юм шиг байгаа юм..би гэж хүн зургийн авяас гэж үнэндээ нойл..за даа нойлоос ч доош орно до..ер нь манай гэрийнхэн тэр аяараа 「мундаг зураачид 」л даа...гэр дотор ганц олигтой зурдаг хүн байхгүй...дандаа хажуу айлын агаа энэ тэрийг гуйж зуруулна..цонхон дээр тавиж байгад номны зургийг гэрэлтүүлж хуулбарлана..огт зурж чаддаггүйг мини багш мэддэг болохоор хүн амитан гуйж зуруулсан, хуулбарласан янз бүрийн зургаа багшид үзүүлэхдээ бас их ичнөө... наддаа л бөөн сэстрээсний шалтгаан бсан юм даг.. ёжтой харцаар (чи яг өөрөө зурж харагдаач гсн харцаар)намайг харж бгаад 4 тавидагсан.. кк..арай ч 3 тавичихдаггүй бсан нь худлаа үнэн ч гсн зүтгэл гаргасныг үнэлдэг бсан биз..ядахнаа 4-8 анги хүртэл зургийн багш өөрчлөгдөхгүй нэг л багш заадаг нь тамтай. бусад хичээлийн багш нар өөрчлөгдөөд байхад..за тэр бэлгэнд ирдэг бсан мандрин соц үеийн хүүхдүүдийн хувид хэтэрхий алдартай тул энд орхису.
..бүүр бага байхад 8,9 нас хүртэл юм уу даа,манайх барилгын 24 гдг байранд байлаа.. тэр үед аймаг болгонд БУТ(барилга угсралтын трэст) гэдэг улсын үйлдбэрийн газар бдаг байв даа..аав маань тэнд ажилладаг бсан юм..тэндэхийн ажилтануудын байр..томоо хашаатай..хашаан дотроо одооныхоор бол айлуудын хувийн байшин шиг тусдаа 2 өрөө байр 24 ширхэг? байх..30-40 орчим насны хүмүүс..хүүхдүүд нь бүгд нэг үеийнх ,ямар сайндаа л намайг төрдөг жил тэр 24 айлын бараг 10 аад айлынх нь эхнэр журамсан байхаб дээ..1 дүгээр ангид ороход манай байрныхан бүгдээрээ хамт сургуули яваад нээх урт жагсаал шиг л юм болж бсан юм даг...
тэр байранд өнгөрсөн амидрал надад хамгийн дурсамжтай санаггдаг юм..одооны хүмүүсийн нүдээр харахад нэг тийм, коммун,хамтралын маягийн..өглөө аав ээж нар бүгд нэг цагт ажилдаа явна..нэг албан байгууллага болохоор орой тарах цаг нь ч бас адил..хүүхдүүд нь хашааны хаалган дээр тосоо л..ямар нэг хэцүү зүйл болоход ямар ч ах дүү төрөл саднаас илүү хөршүүд нь тус болно..баяр болоход ч бас хамт.дундаа нэг улаан булан маягийн байшинтай..тэнд ихэвчлэн байрны хурал болно.. шинэ жилээр тэр байранд ширээ засна..тэгэхдээ одооных шиг мөнгөөр нийлэхгүй. айл болгон таваг засаад тэрнийгээ аваад ирнэ..орой 8 цагийн үед эхлээд бөөн бүжиг найр болно..хүүхдүүдэд бэлэг өгнө..яг 12 болохоор хүүхэд хөгшидгүй бүгд босоод хоорондоо золгоно..тэр үед цагаан сар хориотой бсан ч гсн тэр ёсыг шинэ жилээр гүйцэтгэчихдэг бсан юм шиг байгаа юм..тэр үеийн зүйлс яагаад ч юм хамгийн хуучин мөртөө хамгийн тод дурсамж байдаг юм..оюутан үеийнхээ юмыг санадаггүй мөртөө..:)
энэ жилийн крисмасын урид өдөр По той хоол идсэн юм байна...зүгээр ч үгүй По гийн хуучин найз залуугийн ажиллдаг рэсторанд очоод байнаа..кк..цаадах нь тэрүүхэн хавидаа эрх мэдэлтэй юм шиг байлээ..бид 2 ыг үнэгүй пийвоор дайлаад бсан..уул нь манай цагаанаатай төстэй хөөрхөн залуу байдаг юм..энэ По л цамаархаж хаяж бариад байгаа болохоос биш..кк..би нээрээ авилгалд амархан автах нөхөр шиг байнаа..үнэгүй пийв уунгуутаа магтаж бариад унах чинь..
МҮТВ Цэнхэр дэлгэц ээ хийхээ болицсон юм шиг байна тэ?..хөөрхөн цуврал болдог бсан юмсан...тэр дундаас надад таалагддаг бсан нь сарантуяагийн энэ дуу...Аж жаргалын дуу..сараагийн үс хувцас 2 ыг нь солиод өгчвөл ч..кк..
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
55 minutes ago
7 comments:
сайхан бичлэг байна. хуучин цагийн юм уншихаар нэг л гоё, сэтгэлд дотно
гого бичлэг байнөө..цэнхэр дэлгэц нээрээ дажгүй эд байсан шүү
baga baihad aav eej hajuud l amar taivan heruul usgui baihad hamgiin az jargaltai baisan yum shig... deerees n nogoo heden mandarin ogvol ch az jargalyn deedin deed :) :)
Happy Holidays, BB :)
harin ene tsenher delgetsiig uzeh gj l shine jiliig huleedeg blaa shd
Ene Tsenher delgets chine UBS baihaa. Mongoliin undesnii TV bishee. DVD chi baidag baih shu (Bi anduuraagui bol)
lilo,ganzo>tnks..
clouds>
harin tiimee..suuliin ued geree,geriinheniigee sanaad baih bolloo..hogshirch bgaam bhda.
redlip>
odoo yamar tsuvral agrch bgaa be??bayariin misheel??
X tuts iin shine jiliin hotolbor net deerees uzsen..taalagdsan..:)
River.
nadaa dvd ni uul ni bsan um..net ees harsan chini hiisen ni On and Off yum baina..harin ali tv eer gardag bsaniig ni tas sanaje.
bayriin mishel mgl tv deer,ubs deer uwliin ineemseglel,ubs2 super concert,tv5 eagle tv8 deer hoshin shogiinhon,c1 deer ih zawsarlaga, gj medeen deer tus tus bichje
Post a Comment