Tuesday, January 26, 2010

баябага сүмо бөхийг сонирхох шахвай хэмээх бүлэг

оршил
өнгөрсөн Баасанд нээрээ сүмо үзсэн юм байна...ямар бөх мөх сонирхох биш, очиж үзэе гэж бодож бсангүй..энэ удаа бараг албан шахалтаар шахуу, дээр нь урисан газар маани билэт дааж бсан болохоор үнэгүй юманд нугасгүй эртний сайхан монгол заншилаа дагаад яваад очилоо...Бөхийн өргөө байдаг өртөөн дээр нь буунгуут шууд 「Японд 」ирцсэн юм шиг санагддаг гэжийшдээ..дүүрэн кимонотой ,үсээ ургуулаад самурай боолтоор?(чонмагэ гэх сүмочидынх шиг үс засалт) боочихсон хүмүүс...бас гадгаад жуулчид маш их үздэг юм байна..шар толгойтой хүмүүс үзэгчидийн бараг 10 аад хуви нь бсан байх шүү..нээрээ нэг сонин зүйл, 50 эргэм насны 4,5 цагаан аристай эмээ(биеийн галбираар нь амэрик гэж таасан.. кк) монголын томоос том туг баричихсан балиашиг хийж байсан..Аса гийн фэн байх бодвол..сүмо нилээн даяаршиж буйн шинж юм биз дээ..

бөхийн өргөөний тухай:

..их л сайхан ордон байдаг юм байна..2 давхартай..мэдээж дээшлэх тусам хямдарна.. ринг шиг юм руугаа дөхөх тусам үнэ нь өснө..тэгэхдээ тэр үнэтэй суудал нь бас нилээн рисктэй..тэр бүдүүн бөхчүүд байс хийгээд л дэвжээнээсээ халиж унаад бсан болохоор.. тэдний дор нэг дарагдвал тэндээсээ шууд эмнэлэг, эмнэлэгээсээ шууд нөгөө юу руу явах хэрэг гарна биз дээ.. гамбир болно гдг бил үү..
ийм 「лаг」суудлуудтай..нэг ийм хашлага дотор 165см өндөртэй 65 орчим кг жинтэй дундаж стандартны япон хүн өвдгөө нугалаад цомцойж суух авайс яг таарна.. стандартнаас бага зэрэг том хүн эсвэл забилж суух гэх мэт оролдлого хийсэн хүн заавал халиж илүү гарч эсрэг хүнтэйгээ шүргэлцэж, хүрэлцэж таарна..манайхан ч бол тоохгүй л дээ..би хажуугийн хашлаганы өвөөтэй тэмцээн дуусан дуустал нуруугаа нийлүүлж суусаар байгаа л ирсэн дэг..кэкэ.нэг ийм хашлаганд 4 хүн , 1 хүний билэт 11300 иэн (124 дойлуур орчим ) гээд бодохоор, 496 $ болж байна..цаана нь өчнөөн ийм дөрбөлжин байгаа гээд тооцохор.хүний хүүхдүүд бас л айхтар тэ?..


тэгэхдээ зайлуул хоол, шар айраг, мөн архиний даруулга дагаж ирнэ..бас тарахад нь ийм бэлэг өгнө гэхээр яахав яг жинхэнэ сумо нь нэг 3500-4000? иэн орчим юм шиг байгаам..би ч тэгээд ринг рүү нь нуруугаа харуулаад сууцсаныг ч хэлэх үү, хүмүүсийн яриа сонирхолтой байсныг ч хэлэх үү, ерөнхийдөө төвлөрч харсан нь бараг сүүлийн 3 бөх байхаа..сайхан пийв ууж дуниартсан шиг суув.

барилдаан
тэмцээн ч яахав нэг их сонирхолтой биш..2 зузаан хүн улаан цэнхэр 2 булангаас гарч ирж мөргөлдөөд, заримдаа монгол бөхчүүд шиг зууралдаад 「барилдах гэж оролдоод」таг болчих юм билээ.. энэ ч монголчууд олноор орж ирж ийм арга барилыг нэвтрүүлж байгаатай холбоотой байх..уул нь сүмо гээч эд, монгол бөх шиг уран мэхийг уралдуулахаас илүү хоорондоо дуу шуутайхан шиг түс түс хийтэл мөргөлдөж байвал үзэж буй хүний зүгээс харахад илүү сонирхолтой санагдсан. халитарч унасан(унаж буй?) хүнийг харахаар өвдөж байгаа даа гэж бодсон хэрнээ, сайхан уналаа даа гсн шиг инээд хүрээд байдаг даа...2 бүдүүн хүн түс хийтэл мөргөлдөхийг харахаар нэг тиймэрхүү мэдрэмж төрөх юм билээ...

сүмо ба монголчууд

сүмод олон монголчууд байдаг гэж мэддэг байсан л даа..тэгэхдээ яг дэргэд нь суугаад үзэж байхад үнэхээр , хэтэрхий ч гэж хэлж болохоор олон юм билээ..кк..байсхийгээл Налайхын харяат Кёкүтэнхо, Гови Алтайн харяат Харүмафүжи гээл зарлаад байхаар чинь ,Монгол улсын аварга бөхчин шалгаруулж байгаа юм уу даа гэлтэй... бараг л 21 аймгаас нэг нэг бөх бий дэг шүү...Өвөр монгол залуу хүртэл бсан.сүмогийн холбооныхон нэртэйгээр нь Халимаг буриад Тува гаас нэг нэг сумоч олж ирбэл таарна..:)

царай
ёо, тэр бөхчүүд нь хоорондоо хичнээн адилхан царайтай гэж санана..кк..нэг япон охиныг Амэрикт сурч байхад ангийнх нь нэг хар залуу 「танай азиуд бүгд хоорондоо ийм адилхан царайтай байж яаж нэг нэгэндээ дурладий??」 гэж асуусан гэнэ лээ..тэр хүний сэтгэлийг бага сага ойлгон алдав шүү..гснээс Хакүхо чинь лаг аятайхан залуу байдийм байнa..зурган дээрээ л тийм харагдаад байдаг болохоос....хүүхдийнх шиг нялх төрхтэй, мангар цэвэрхэн аристай, бүдүүн ч гсн бусад шигээ наян зүгтээ тараад явчаагүй лаг чанга биетэй..дуугай..гээд лаг магтсан уу.лол.заза ,сайн мэдэхгүй юм..баахан сүмочидтай харицуулахад л хамгийн гайгүй нь харагдсан байх ч талтай..кк

Аса бол үнэхээр хийморитой залуу байна лээ..Тэр өдрийн билэтийг авсан хүмүүс Асагийн барилдааныг харж л нүдээ баясгасан байх..бусад нь бол үнэхээр сонирхолгүй..манай хүн тэр өдрийн шар хэвлэлд бичигдсэн байсан..согтуугаар агсан тависан хэрэгтэй..гэвч үнэндээ бол нээг их сүржин юм болоогүй юм шиг байгаам..хэвлэлийнхэн сэнсээци хөөж давс нэмсэнээс биш...

Аса г гараад ирэнгүүт танхим тэр аяараа шуугиа л янз бүрээр хэлэх хүн гарч байсан..араас нэг залуу номисүги!!!! гээд орилод ..кк.. орчуулбал номи-уух,сүги-хэтрүүлэх гсн үг..нэг хүүхэн бөөн фэн болтой..Аса чи японы хамгийн саак залуу шөө!!! гээд хичнээн ч орилов доо..түүнээс гадна Аса барилдаж байгаа юм чинь заавал нэг сонирхолтой барилдаан үзүүлнэ гсн хүлээлт хүмүүст байдаг юм шиг байгаам..унтах шахаж байсан хүмүүсийн нүд нь сэргээл, үнэхээр л хүмүүсийг дуу алдтал сайхан барилдчаад яваад орцсон..нээрээ тэр өрж байхдаа, бодвол сэтгэл зүйн дайралт л байхдаа,,яаг монголоор дүүрэн байдаг зодоонч банди нар шиг ...кк..нэг бодлын хөөрхөн ч юм шиг..

Аса,Хакүхо 2ийн баримал 9500 иэн(100 аад $)


сүмо гийн ирээдүй..

япон залуус хөл бөмбөг, бэйсбол эргүүлээд сүмо барилдахаа болисон тэр байтугай тоож үзэхээ ч болисон, ирээдүй тун бүрхэг байна даа гээд сүмө үзүүлсэн өвөө харамсаад байна лээ...
..энэ маягаараа бол ч хол явахгүй л дээ тэ..рэфөрм хийх хэрэгтэй...жишээ нь ;

үсийг нь богиносгоод, жингийн хязгаар тавиж өгөөд (85 кг аас дээш тарган байж болкү г.м), гэдсэн дээрээ 6 хөндлөн зураастай бвал бүүр сайн ч гэдийм уу..одооны шуудаг шиг юмыг нь тайлаад усны хувцас (бикини, плавка??), эсвэл эртүүз өмсүүлдэг ч юм уу, монгол бөхийн шуудаг ч сээгси дээ, за ер нь хоёрын хооронд тэр хэсэгхэн газрыг далдаллаа ч яалаа үгүй дээ ч яалаа, юм өмсөхгүй байсан ч яахав гээл үү, матэриал хэмнээд одоо моодонд ороод байгаа гдг утгаараа eco friendly ч юм..тэгээд бүүр даварах юм бол турк бөх шиг биеийг нь тослоод өгчихгүй юу..зөвхөн япон төдийгүй хорвоогийн өнцөг булан бүрээс гэй залуус цувна даа..кк..мэдээж хүүхнүүдэд ч таалагдах байх...Брапи(брад питт),Жонидэ(пп) 2 ыг нүцгэн үзэжийнэ гээл бодохоор давгүй байгаа биз дээ....

Saturday, January 23, 2010

Москбаа гэж

Алтан(одоо ингэж яридаг хүн бий болов уу?) Москваг үзэх нь али хүүхэд байх үеийн мөрөөдөл билээ..энэ хаврын амралтаар гайгүй боломжтой байгаа дээрээ ухас хийгээд ирэе гээд лаг Москвагийн хөтөч ном, газрын зураг худалдаж аваад явах газраа зурж тэмдэглээд сүрхий бсан чинь ...чинь...мөрөөдөлдөө хүрэхийн тулд Оросын виз гэж сансарт нисэхээс наагуур юм болох нь,мөн сансарын үнэтэй Москвагийн зочид буудал гсн 2 том давааг давах хэрэгтэй болох нь..

1.виза авахын тулд оросын гадаад яаманд бүртгэлтэй аялалын компани болоод зочид буудлаас бичиг(ваучэр гдг гэнэ) авах шаардлагатай аж..бүх зочид буудлууд гаргаж өгч чаддаггүй эд гэнэ.. гадаад хүнийг хонуулах эрхтэй буудал, тийм биш буудал гэж 2 янз байдаг юм уу даа(хэдэн он бэ тээ??)

тэр ваучэр гээч эдийг нь авах гээд хэд хэдэн буудлын онлайн хүснэгтийг бөглөх гэж оролдвоо..төлбөрөө картаар хийж болдог юм байна..тэгсэн чинь али улсын иргэн гэдгээ сонгох хүснэгт дунд нь монгол гэж байхгүй юм..нилээн хэдэн буудлынх дээр тийм байна..гайхаад нэгэн рүү нь утасдаж халтар хултар орос хэлээрээ асуулаа.. Почэмү яагаад монголын нэр нет байна бэ?? гээд..тэгсэн , манайх харлаж болзошгүй найдваргүй орны тоонд ордог болтой... гайхав..одоо (очиж очиж?) Орос руу цагаачилж харладаг хүн байдаг л юм байх даа гээд.... нэг танидаг хүнээсээ асуусан бас ор тас байдгүй биш юм шиг байнаа..Улаан үд Эрхүү тийшээ хар хүмүүс бас байдаг гэнэ. гэхдээ л ..за,ингээд өөрөө хямд буудал хайх хөг өнгөрлөө.... би уул нь Хостэл д бууж болох байх гээд баярлаад бсан чинь бас үгүй ... Хостэл д буухын тулд урилгаа тэндээс авах ёстой.. гэтэл тэнд МУ гсн сонголт байхгүй болохоор надад хүртээлгүй гэсэн үг...

японд зөвхөн оросын визаны үйлчилгээ үзүүлдэг тусгай компаниуд байдаг юм байна..Оросын хууль дүрмийн мэргэжилтэн биш л бол ойлгомжгүй(хамгийн гол нь утгагүй хүнд суртал), дүрэм журам нь байнга өөрчлөгддөг, яг нарийн тодорхой заагаад өгсөн дүрэм(үнэхээр хөтөч ном нууд ондоо ондоо зүйл бичсэн байх юм) энэ тэр байхгүй болохоор тийм тусгай бизнэс оршин тогтнодог аж..тэр компаниас ваучэр авахад 220 орчим доллар, үйлчилгээний хөлс гэж 60 аад доллар нэмж төлөхөөр зөвхөн визаны зардал маань Москва дахи рэгистрацитайгаа нийлээд бараг 400 доллар дөхнө(уул нь өөрөө бүгдийг хийвэл 100 орчим $ т багтана)...гэх мэт ээр багын мөрөөдөлдө очихын тулд наян саадыг давах хэрэгтэй болтой...

За Москвагийн буудлын үнийн талар бол ярилтгүй ..хотын төвийн буудлууд нь шууд л 200 $ оос эхлээд дээшээ бол хязгааргүй наасан....ер нь биллионэрүүдэд зориулсан үйлчилгээ нь сонголт ихтэй болохоос ердийн мань мэтийн гаруудыг бол Холдоцсон бай даа л гэж байнлээ..кк..уул нь том хотууд чинь ёроолоосоо аваад дээд цэг хүртлээ гайгүй сонголттой байдаг даа..нэг иймэрхүү..гэснээ буудлуудынх нь нэр их гоё юмаа тэ.. Националь, Мэтрополь,Бальчуг гэх мэт.Эхний 2 буудлын нэр Рыбаковын Арбатын хүүхдүүд дээр их гардаг санагдана.. яагаад ч юм санаанд тод үлдэжээ..

японы хөтөч номнууд бөөрөнхийилөөд тухайн газрынхаа муу зүйлсийг бичдэггүй юм.. аймаар аймаар юм бичвэл угаасаа ном нь борлохгүй, тийшээ зүглэх ч хүн олдохгүй болохоор тэгдэг биз..харин Англи хэл дээрхи номууд илүү шударга боловч заримдаа арай дэндүүлэх юмаа..би the Rough guide авсан юм ..тэнд Москвагийн мэтро ны тухай .. хулгайч, гуйлгачин, согтуу,наркоман(манараа гар?) аар дүүрэн,авах юм байхгүй газар тул болгоомжлогтий гэнээ..кк..арай ч үгүй байлгүй гэж найдна....ер нь ном тэр чигээрээ Оросыг муулахад зориулагдсан юм уу гэмээр..аймаар царай муутай ханын цаас энэ тэр гээд лаг сэтгэл хөдлөлөө оруулаад муулж барицсан..кк...

хөтөч номоо А,Б гүй уншичихсан чинь Орост очоод ирсэн ч юм шиг санагдаад, санаа сэтгэл хувирс хийгээд л сууж байна..болидог ч юм билүү гээд..

нээрээ гэй.ру г үзэж бсан чинь одоогоор тодорхой болоод буй Оросын ижил хүйстэн алдартануудын тухай нийтлэл байна.., Пушкин,Лэрмонтов,Гоголь, Есенин,Марина Цвэтаева,Анна Ахматова, Иосиф Бродский гээд танидаг гарууд зөндөө..

Monday, January 18, 2010

муужгай анжгай in tokyo


Cat power -Japan tour 2010 ыг үзэв?сонсов?..хэдийгээр ээмэгтэй хүн сонирхдоггүй боловч ..болобч..хөөрхөн бүсгүй байв..хөөрхөн гэхээр бас арай биш юмаа..ногоон цэрэг цамцтай, цэрэг цамцныхаа товчийг хүйснээсээ арай дээхэн хүртэл тайлаад, цээжний ил гарсан хэсэг дээрээ ногоон зангиа хааш яиш зүүцсэн.. лаг донжтой хувцастай ..эгээ гэхээсээ илүү агаа ч гэчихмээр, алхаа гишгээ хол ,бүдүүн баараг, эвгүй гараа бас....худал хэлсэн хүнд тайзны нэг захаас нөгөө зах хүртэл 3 л алхаад хүрч байлээ ....за нэг үгээр тодорхойл гэвэл би лав, гүндүүгүй амээрэг бүсгүй л гэх юм байна...(зураг авах хориотой байсан тул зураг авч чадсангүй ..өршөөгтий..

хөгжим бол ойлгомжтой тас байсоон.. dirty delta blues гээд хамтлаг дагуулж ирсэн юм..тэрний бөмбөрчин гэж Лэонардо Да винчи юу дээ гэж андуурч хармаар хачин адилхан өвөө, үс сахал наян зүгтээ сэгсээк, эсбэл Лэд Зэппэлин ий нэг гишүүн ч юм шиг нэг тиймэрхүү, тэр зүгийн гэж ойлгоно уу, будаа болгожийноо тэр тайзыг нээрээ..нөгөө эзэгнэнхэн төрнө гэж л болж байна...миний бүр хамаг зүрх хөөрөөстэй... нээх олон зүрхтэй юм шиг л авчлаа яахав.. уул нь хамтлагууд чини гитар нь онцгойрч сонсогдоод бдаг биз дээ..тэр хамтлаг бол зүгээр л бөмбөрөө тойрон эргэлдчих юм билээ...

манай муужгай анжгай ч гсн , ихэнхи дуучид шиг, Сайн байна уу Токиогийнхоонн!!, тануус шүү!!!энэ тэр гснгүй, чимээгүй гарч ирээд дуулж дуулчаад, ю ч болоогүй юм шиг яваад орцсон..ганц үг хэлэх болов уу гсн хүний урманд байхгүй шүү..кк..ажаа өөрийгөө гэртээ байна гэж андуурсан уу яасан, юуун тэр үзэгч мүзэгч ,нэг цаашаа харж дуулаа л, тайзны хажуу руу орж хөшигний цаанаас нэг дуулаал..кк..харж байхад хөгжилтэй л юм билээ.....нэг иймэрхүү....нээрээ үзэгчидийн тал хуви нь шар толгойтой хүмүүс байлээ...

муужгай анжгай гэж хэн бэ?? гсн улсууд ийшээ орж үзээрэй..баар саваар орон гэрээ хийж..

Thursday, January 14, 2010

nuguu yu

нүдтэй болгон үзээд амтай болгон яриад бсан болохоор , ярианы сэдэв болгох зорилгоор Аватар ыг үзэв..үр дүн: дундаас нь орхиж гарав..яахав гайгүй дүрс дунд нь байнаа байна..тэр чигт нь үгүйсгэж болохгүй байх..кк..аа, бас 3D дүрстэй гээд нүдний шил өгөөд бсан(300 иэн нэмж аваад бсан)..нүд ядраахаас ондоо ямар нэгэн онцгой айхтар юм бсангүй..энгийн нүдээр үзсэн нь хамагүй дээр бсан байхаа..

хэтэрхий ойлгомжтой түүх( princess Mononoke гээд япон анимэ байдаг даа..тэр киноны санааг тэр чигээр нь шаацсийм биш үү..), хэтэрхий хямдхан CG, фантази уран зөгнөл бол цэцэрлэгийн хүүхдийн хэмжээний, одоо цагт бага ангийн хүүхэд ч ийм фантази ийг тоохгүй байлгүй дээ.хэт холливүүд маягийн үнэт зүйл..эрэгтэй нэмэх нь эмэгтэй хүн тэнцүү дурлал, нэг муу залуу, нэг сайн залуу.. муу залуу бол царай нь харваас муу талын баатар гэх мэт..

сээгэс хийлгүйгээр зайнаас жирэмслүүлдэг ч (энэ тал дээр манай нууц товчоо хамаагүй тэргүүний ) юм уу, эсвэл үснийхээ үзүүрээр биш , нөгөө юугаараа мори??тойгоо холбогдох, эр эм биш эр эр ,эм эм ээрээ хос болох гэх мэт шинэ шийдлүүд нэмсэн бол хамаагүй шинэлэг болох байлаа..кк..ер нь амэрикүүд кино хийж чадкүүмаа..мөнгийг нь сайн өгөөд болоцоог нь хангаад өгвөл сондгой сэтгэдгээрээ Оросууд юм уу Японууд галзуу кино хийнэ дээ..энтхэгүүд тачигнатал бүжиглүүлээд, хятадууд тэнгэрээр нисгээд, амэрикүүд баатар нь суманд оногдохгүй яг адилхан киног 80 нахих юм..:) аватар нэг тиймэрхүү, би нэг иймэрхүү...

Sunday, January 10, 2010

унших юм

монгол хэл дээр уншчихаар олигтой юм олдохгүй хэцүү?? байдаг билээ..харин сүүлийн үед www.baabar.mn дээр гараад байгаа нийтлэлчийн булан их зүгээр юмаа тээ..миний уншиж байгаа нь Цэнддоо гуай,Баатархуяг
бас Индрагаас их юм хүлээж байна..

Цэнддоо гуай ч яахав , би бараг арван хэдэн жил фэн хийжийнөө...монголд байхийн л өдрин сонинд гарсан егөө (фэлэтон) г нь уншиж ном болгоныг нь авдаг байлаа.. дахин дахин уншиж элгээ хөштөл инээдэг байв..Баатархуягтай санал зөрөх зүйл байгаа ч шүүмжлэлтэй бичиж байгаа хандлага, бичиж байгаа зүйлээ өөрийнхөөрөө нотолж байгаа нь зүгээр санагдаб.Индрагийн хувид Хятадаар мэргэжсэн хүн бололтой..бас нилээн хөгжилтэй бүсгүй байна..кк..үүн дээр нэмээд , Ажиглагч агаа, www.ganaa.mn нэмбэл бараг уншидаг монгол юм дуусах гээд байх юм..аа тийм бодрол сэргэдэггүй м байх даа..

Friday, January 08, 2010

хааяа гэрт байгаа юмаа хаяж таашаал авдаг гаж донтой хөөн би..юм хаяхаар бие хөнгөрөөд, гэр зайтай харагдаад сайхан болоод явчихдаг юм..магадгүй ясны нүүдэлчин хүн байх..дараа нүүхэд бөөн гай гээд ор авахгүй газраар гудас хаяад япон маягаар унтаж буй, бас л төвөг болох учир сандал ширээ биш япон жижиг ширээтэй л болгоод бгаа..тэр жижигхэн ширээн дээрээ(2 ширхэг А4 цаас зэрэгцүүлж тависан хэрийн л ) хоолоо ч иднэ..гамбаатараа ч нүднэ...уртаашаа 1 аяга, 1 тавагтай..хүүхэд ирэхийг бодолцоод эрхбиш 2 болгосон л доо гэх мэт...гэтэл........


өнөөдөр баахан ном дэвтэр, ганц 2 өмсөхгүй хувцас хунар басан бусын юм хаясан юм.. номоо эмхэлж бсан чинь надад Мүракамигийн холбогдолтой 60 аад ном байдаг юм байна.. ганцхан зохиолчийн ном 60 ш!!!!!..би ийм маняак хүн үү??

ихэнхи нь түүний зохиол(англи,япон хэл дээр давхардсан нь ч бий), аялалын тэмдэглэл, мөн орчуулга, ганц 2 онолын ном.түүний гаргасан бүх номыг уншаад дуусгачихвал цаана нь юм үлдэхгүй нэг л хайран санагдаад уншаагүй байгаа ном дахиад 4,5 байгаа гэхээр....их үү бага уу???

тэр надад хэтэрхий их нөлөөлжээ. нөллллөөллжжээ...

мартсанаас мал мэнд үү гэж,шинэ жилийн мэнд шүү хүүхдүүд ээ..