Tuesday, January 26, 2010

баябага сүмо бөхийг сонирхох шахвай хэмээх бүлэг

оршил
өнгөрсөн Баасанд нээрээ сүмо үзсэн юм байна...ямар бөх мөх сонирхох биш, очиж үзэе гэж бодож бсангүй..энэ удаа бараг албан шахалтаар шахуу, дээр нь урисан газар маани билэт дааж бсан болохоор үнэгүй юманд нугасгүй эртний сайхан монгол заншилаа дагаад яваад очилоо...Бөхийн өргөө байдаг өртөөн дээр нь буунгуут шууд 「Японд 」ирцсэн юм шиг санагддаг гэжийшдээ..дүүрэн кимонотой ,үсээ ургуулаад самурай боолтоор?(чонмагэ гэх сүмочидынх шиг үс засалт) боочихсон хүмүүс...бас гадгаад жуулчид маш их үздэг юм байна..шар толгойтой хүмүүс үзэгчидийн бараг 10 аад хуви нь бсан байх шүү..нээрээ нэг сонин зүйл, 50 эргэм насны 4,5 цагаан аристай эмээ(биеийн галбираар нь амэрик гэж таасан.. кк) монголын томоос том туг баричихсан балиашиг хийж байсан..Аса гийн фэн байх бодвол..сүмо нилээн даяаршиж буйн шинж юм биз дээ..

бөхийн өргөөний тухай:

..их л сайхан ордон байдаг юм байна..2 давхартай..мэдээж дээшлэх тусам хямдарна.. ринг шиг юм руугаа дөхөх тусам үнэ нь өснө..тэгэхдээ тэр үнэтэй суудал нь бас нилээн рисктэй..тэр бүдүүн бөхчүүд байс хийгээд л дэвжээнээсээ халиж унаад бсан болохоор.. тэдний дор нэг дарагдвал тэндээсээ шууд эмнэлэг, эмнэлэгээсээ шууд нөгөө юу руу явах хэрэг гарна биз дээ.. гамбир болно гдг бил үү..
ийм 「лаг」суудлуудтай..нэг ийм хашлага дотор 165см өндөртэй 65 орчим кг жинтэй дундаж стандартны япон хүн өвдгөө нугалаад цомцойж суух авайс яг таарна.. стандартнаас бага зэрэг том хүн эсвэл забилж суух гэх мэт оролдлого хийсэн хүн заавал халиж илүү гарч эсрэг хүнтэйгээ шүргэлцэж, хүрэлцэж таарна..манайхан ч бол тоохгүй л дээ..би хажуугийн хашлаганы өвөөтэй тэмцээн дуусан дуустал нуруугаа нийлүүлж суусаар байгаа л ирсэн дэг..кэкэ.нэг ийм хашлаганд 4 хүн , 1 хүний билэт 11300 иэн (124 дойлуур орчим ) гээд бодохоор, 496 $ болж байна..цаана нь өчнөөн ийм дөрбөлжин байгаа гээд тооцохор.хүний хүүхдүүд бас л айхтар тэ?..


тэгэхдээ зайлуул хоол, шар айраг, мөн архиний даруулга дагаж ирнэ..бас тарахад нь ийм бэлэг өгнө гэхээр яахав яг жинхэнэ сумо нь нэг 3500-4000? иэн орчим юм шиг байгаам..би ч тэгээд ринг рүү нь нуруугаа харуулаад сууцсаныг ч хэлэх үү, хүмүүсийн яриа сонирхолтой байсныг ч хэлэх үү, ерөнхийдөө төвлөрч харсан нь бараг сүүлийн 3 бөх байхаа..сайхан пийв ууж дуниартсан шиг суув.

барилдаан
тэмцээн ч яахав нэг их сонирхолтой биш..2 зузаан хүн улаан цэнхэр 2 булангаас гарч ирж мөргөлдөөд, заримдаа монгол бөхчүүд шиг зууралдаад 「барилдах гэж оролдоод」таг болчих юм билээ.. энэ ч монголчууд олноор орж ирж ийм арга барилыг нэвтрүүлж байгаатай холбоотой байх..уул нь сүмо гээч эд, монгол бөх шиг уран мэхийг уралдуулахаас илүү хоорондоо дуу шуутайхан шиг түс түс хийтэл мөргөлдөж байвал үзэж буй хүний зүгээс харахад илүү сонирхолтой санагдсан. халитарч унасан(унаж буй?) хүнийг харахаар өвдөж байгаа даа гэж бодсон хэрнээ, сайхан уналаа даа гсн шиг инээд хүрээд байдаг даа...2 бүдүүн хүн түс хийтэл мөргөлдөхийг харахаар нэг тиймэрхүү мэдрэмж төрөх юм билээ...

сүмо ба монголчууд

сүмод олон монголчууд байдаг гэж мэддэг байсан л даа..тэгэхдээ яг дэргэд нь суугаад үзэж байхад үнэхээр , хэтэрхий ч гэж хэлж болохоор олон юм билээ..кк..байсхийгээл Налайхын харяат Кёкүтэнхо, Гови Алтайн харяат Харүмафүжи гээл зарлаад байхаар чинь ,Монгол улсын аварга бөхчин шалгаруулж байгаа юм уу даа гэлтэй... бараг л 21 аймгаас нэг нэг бөх бий дэг шүү...Өвөр монгол залуу хүртэл бсан.сүмогийн холбооныхон нэртэйгээр нь Халимаг буриад Тува гаас нэг нэг сумоч олж ирбэл таарна..:)

царай
ёо, тэр бөхчүүд нь хоорондоо хичнээн адилхан царайтай гэж санана..кк..нэг япон охиныг Амэрикт сурч байхад ангийнх нь нэг хар залуу 「танай азиуд бүгд хоорондоо ийм адилхан царайтай байж яаж нэг нэгэндээ дурладий??」 гэж асуусан гэнэ лээ..тэр хүний сэтгэлийг бага сага ойлгон алдав шүү..гснээс Хакүхо чинь лаг аятайхан залуу байдийм байнa..зурган дээрээ л тийм харагдаад байдаг болохоос....хүүхдийнх шиг нялх төрхтэй, мангар цэвэрхэн аристай, бүдүүн ч гсн бусад шигээ наян зүгтээ тараад явчаагүй лаг чанга биетэй..дуугай..гээд лаг магтсан уу.лол.заза ,сайн мэдэхгүй юм..баахан сүмочидтай харицуулахад л хамгийн гайгүй нь харагдсан байх ч талтай..кк

Аса бол үнэхээр хийморитой залуу байна лээ..Тэр өдрийн билэтийг авсан хүмүүс Асагийн барилдааныг харж л нүдээ баясгасан байх..бусад нь бол үнэхээр сонирхолгүй..манай хүн тэр өдрийн шар хэвлэлд бичигдсэн байсан..согтуугаар агсан тависан хэрэгтэй..гэвч үнэндээ бол нээг их сүржин юм болоогүй юм шиг байгаам..хэвлэлийнхэн сэнсээци хөөж давс нэмсэнээс биш...

Аса г гараад ирэнгүүт танхим тэр аяараа шуугиа л янз бүрээр хэлэх хүн гарч байсан..араас нэг залуу номисүги!!!! гээд орилод ..кк.. орчуулбал номи-уух,сүги-хэтрүүлэх гсн үг..нэг хүүхэн бөөн фэн болтой..Аса чи японы хамгийн саак залуу шөө!!! гээд хичнээн ч орилов доо..түүнээс гадна Аса барилдаж байгаа юм чинь заавал нэг сонирхолтой барилдаан үзүүлнэ гсн хүлээлт хүмүүст байдаг юм шиг байгаам..унтах шахаж байсан хүмүүсийн нүд нь сэргээл, үнэхээр л хүмүүсийг дуу алдтал сайхан барилдчаад яваад орцсон..нээрээ тэр өрж байхдаа, бодвол сэтгэл зүйн дайралт л байхдаа,,яаг монголоор дүүрэн байдаг зодоонч банди нар шиг ...кк..нэг бодлын хөөрхөн ч юм шиг..

Аса,Хакүхо 2ийн баримал 9500 иэн(100 аад $)


сүмо гийн ирээдүй..

япон залуус хөл бөмбөг, бэйсбол эргүүлээд сүмо барилдахаа болисон тэр байтугай тоож үзэхээ ч болисон, ирээдүй тун бүрхэг байна даа гээд сүмө үзүүлсэн өвөө харамсаад байна лээ...
..энэ маягаараа бол ч хол явахгүй л дээ тэ..рэфөрм хийх хэрэгтэй...жишээ нь ;

үсийг нь богиносгоод, жингийн хязгаар тавиж өгөөд (85 кг аас дээш тарган байж болкү г.м), гэдсэн дээрээ 6 хөндлөн зураастай бвал бүүр сайн ч гэдийм уу..одооны шуудаг шиг юмыг нь тайлаад усны хувцас (бикини, плавка??), эсвэл эртүүз өмсүүлдэг ч юм уу, монгол бөхийн шуудаг ч сээгси дээ, за ер нь хоёрын хооронд тэр хэсэгхэн газрыг далдаллаа ч яалаа үгүй дээ ч яалаа, юм өмсөхгүй байсан ч яахав гээл үү, матэриал хэмнээд одоо моодонд ороод байгаа гдг утгаараа eco friendly ч юм..тэгээд бүүр даварах юм бол турк бөх шиг биеийг нь тослоод өгчихгүй юу..зөвхөн япон төдийгүй хорвоогийн өнцөг булан бүрээс гэй залуус цувна даа..кк..мэдээж хүүхнүүдэд ч таалагдах байх...Брапи(брад питт),Жонидэ(пп) 2 ыг нүцгэн үзэжийнэ гээл бодохоор давгүй байгаа биз дээ....

11 comments:

Лилогийн болог said...

ахаха сүүлэ ямар чанга мушгиа вэ. агаа бол экологио л боджогом шдэ тэ

японд амьдаржийсан гэхээр хүмүүс данда сумо үзсэнүү л гэдийн. үгү гэхээр -өө, мөө гл...нэг очиж үзсэн нь дээр юм билээ.

Anonymous said...

joohon jingiin tal deer uurchlult oruulah hregtem shige

patatepatata said...

Ugui chi ter urdaa suuj baigaa agaagiin halzan dazygg saihan gerel tsohiuljee keke.

Chi spitchkee untraaj zurag avsan baih te? Spitchkteigeer zurag avbal naad tal ni gyalbaad tsaad tal ni yuu ch garahgui bailgui dee...

dream said...

за ер нь хоёрын хооронд тэр хэсэгхэн газрыг далдаллаа ч яалаа үгүй дээ ч яалаа

aahahha tegeel barildaj bhad n nogooh n neg deeshee vsreel neg doshoo buugaal uu? aakakaka

Bumbuulei said...

Бас овоо үнэтэй золиг юм гээч?

"eco friendly" юу?
Вахахаха.

Unknown said...

kkk... sumo neeree neg uzej uzdiimuu? end NHK uzdeg mongol humuus bas ochnoon baidiin bailee.. heduun neg tanidag zaluu "hen davsan be" geheer n gaihsiishd.. tegeed neg mongol boh.. "asa" geed baigaa chin mun baihaa.. neg buduuniig diileed.. tehdee busdaasaa neleen ontslog baih shig baisan.. /daanch sonirholgui bolohoor sain anzaaraagui/

bayabaga said...

lolo>
harin tii..neg uzetsen baihad yarianii sedev bolood ih ayataihan geel uu..
agaa ni zaluudaa yapond sumo uzej bsan chini geel hogshirson hoinoo..

caro>

deesh ni??doosh ni??chi ali tal ruugaa sonirholtoi bilee??..kk

Po>

yu yarina be?? natural spiichik ashiglasan zurag sho..lol

spichekgui nohtsold urdah hunii tolgoinii usgui hesgiig herhen spiichik bolgon ashigalj gerel suuder ni saihan taarsan zurag avch bolohiig endees harj baina..:)

bayabaga said...

dream>

yamar muuhai yum boddog huuhed be??..kk

bumbulei>
harin unetei baigaaz??

strong>
Solongost neeree bas ayalan toglolt hiidiishdee..nodnin biluu urjnan ochood bsan sanagdana

eldevasuult said...

Sumo-g chini pampristai barilddag gedeg biz dee hehehe

ACAg barildsaniig tailbrlahiig unshaad jaahan ch gesen sumo-g sonirhoh shahav.
Ternees neg nudeeree ch hardaggui yum oo.


Ter Turk bohiin barildaan sonirholtoi tee. Hamag biye tosolj baigaad l notsoldood. Bas boloogui gar hol ni haaguur ni yavaad baigaan, sonin sonin gazaraar ni yavaad l baidag yum bna lee hehehe

random said...

avraga zodgoo tailaad sumo-in ongo torh oorchlogdono geh yum... we'll see ... avraga man barildah ed saikhan nasandaa deed amjiltand hurj amjilgui yavdag n haramsaltai ch hun zodoj agsarch yavah n haana ch saishaagdahaargui yavdal baih (hervee tegej tanhairsan n unen yum bol) ...

clouds

Нэмү said...

багаяа бөөр бичих юмгүй болцынмуу :р