6.「Зорих газар-destination」 диско бар(бээжин)
нээрээ Бээжингээр өдөр явахаар дандаа Мао(токиод П(а)о дарга гэж бий..кк) даргын үеийн хөх,эсвэл ногоон хөвөнтэй хүрэмтэй сүр сархийтэл нусаа нийдэг хүмүүс л харагдах юм билээ..гэтэл шөнө болоод гэй диско бар орохоор, ийм сайхан, гоё ганган залуус нь өдөрт хаагуур юу хийгээд яваад байдаг юм болов оо??гэмээр
хачин гоё,ганган, цэвэрхэн залуучууд зуу зуугаараа цугладаг юм билээ..магадгүй хагас сайн байсан болохоор тэр байх..4,5 давхар тэр гэй бар байж болох боломжит хэмжээгээр пиг хахсан байв...миний нүд зогсолтгүй ажиллаастай..хүмүүс нь ч найрсаг.тэр өдөр 2,3 нь ч хүнтэй танилцсан..даанч хэцүү нь бүжигийн талбай дээр хүртэл тамхи татна,коридор ,жорлон гээд зүгээр л тэр чигээрэээ утаа..дээр нь ганган улсууд үнэртэй усаа цацаад ирэхээр юу болох нь ойлгомжтой..уул нь нилээн байх сонирхолтой бсан боловч тэвчиж чадалгүй дундаас нь гарч ирсэн..аа,тийм..хөгжим маш сайтай..токиогийн диско шиг домбоо хөгжим явахгүй..бээжинд гайгүй залуу харая, эсвэл сүүлийн үед юу болоод байна вэ,шинэ хандлагыг мэдэе гэвэл шууд гэй бар луу очууштай..Хөдөлмөрчидийн биеийн тамирын ордон гэдгийнхээ яг хажууд нь байдаг юм билээ..товчлоод Гун ди гэсэн байхаа..Сан ли тун ы хажууханд..
7.
Москвад Сталины өндөрүүд гээд 7 цуврал байшин байдаг юм байна..Москвагийн их сургууль,Гадаад яам, Украйна зочид буудал гэх мэт. Готик стилээр баригдсан, сүр жавхлантай гэж жигтэйхэн,Москвад хамгийн өнгө үзэмж нэмдэг зүйлсийн нэг байхаа..муу нэртэй ч Сталин энэ хотод их зүйл хийсэн юм билээ..хот байгуулалтын тал дээр..
8.Бээжинд баригдаж буй хар мянган барилга дундаас CCTV ийн барилга мөн Хятадын үндэсний тэатрын барилгын дизайн маш күүл санагдсан..
мэдээж энэ бүхнийг хятадууд өөрсдөө хийгээгүй..зураг төслөөс авахуулаад дандаа гадныхан бариж байгаа..ер нь тэгэхдээ бээжин гэлтгүй хятад тэр чигээрээ гадны архитэктөрчидын туршилтын газар болоо юу даа гэмээр..японд юм уу баруун д архитэөктөрчид тэр бүр өөрийн хүслээр юм хийгээд байж чаддаггүй..маш олон хязгарлалтууд,хоригууд бий..харин хятадуудад өөрийн үнэт зүйл энэ тэр гэж байдаггүй юм уу ямар учиртай юм..гадныхан хаа л бол хаа дуртай хэлбэр дүрс, матэриалаараа юм бариал..нэг тийм систэмгүй,хоорондоо авцалдаагүй..Тян Ан миний талбайнхаа хажууханд Гранд Хайатаас авахуулаад дан гадныхан эзэлчихсэн..тэр байтугай Хориотой хот гээд хааны ордон музэй дотор нь Старбакс кофэ бас сагсны шийт байна гээд бод доо..Старбаксыг газрын зураг дээр нь заасан байсан ч харамсалтай нь би төөрөөд олоогүй...харин сагсны шит нь тэрнийг хамгаалдаг цэргүүдийнх бололтой юм билээ.тэгэхдээ яахав байшинбарилга сонирхдог хүмүүс нэг дороос олон янзын юм үзээд аятайхан л юм билээ..
Москва харин энэ асудлыг ухаалаг шийдэж буй ..хотын хуучин төвд өндөр юм бариулахггүй,Москва сити гээд шинэ төв бариж бсан..парисийн Ла дүфонс(la defense) маягийн тусдаа..
9.Москвагийн мэтро-
үүү гээл үү..солиотой гоё мэтрө байдаг юм билээ..тэхникийн талаасаа бол үнэхээр хуучин ..вагонууд нь хуучин, японд бол ийм вагонууд али 60,70 онд жагсаалаас гарсан байх...билэтээ касснаас авдаг гэх мэтчилэн..гэвч бусад газрын мэтрөнүүд шиг хэт тэхникжсэн, хүйтэн биш. өртөөнүүд нь хачин гоё, уран зураг, баримал ,тааз ханыг нь чулуун шигтгэмэл мозайк аар гоёчихсон. шугам солих үед хэрэглэдэг гүүрэн гарц, бас гэрлийн бүрхүүлнүүд нь лаг гоё хийцтэй..кк..аа,тийм солиотой гүнзгий юм байлээ.тийм болохоор урсдаг шат(эскалатор) нь мангар хурдтай наасан..би хэрэг болгож цаг харсан..доош ороход 1:30мин болж байлээ..тийм хурдтай шатаар мин 30 сэк гэхээр бас л... аа, онцгүй нь гэвэл бүх тайлбар нь зөвхөн орос хэл дээр..бид ч яахав кирилл үсэг мэдэх болохоор болоод байна..бусад гадныхан шугам сэлгэж барихад их л хэтүү байдаг байх даа гэж бодогдож байв..
10.Бээжин дахи Найралт Найрамдах Сүм(юн хэ гүн)
Манан будан билүү Газар шороо билүү али нэг дээрээс ни би хүүхэд байхдаа юн хэ гүн гээд монгол сүм бээжинд байдаг тухай уншиж байж билээ..хэрвээ бээжинд очивол нэг шагайж үзэхсэн гэсэн бодол байсан авч хятад үсгээр яаж галигладгийг нь мэдэхгүй ер нь одоо хүртэл үлдсэн эсэхийг нь ч мэдэхгүй байсан билээ..харин Бээжинд уулзсан нэгэн багшаас асуутал байдгаар барах уу, бээжингийн хамгийн том Ламын шашны (шарын) сүм гэнэ..тэр ч байтгугай миний буусан буудлаас 2хон өртөөний зайтай байж таараад яваад очивоо..Мэтрө ны өртөө нь угаасаа энэ сүмийн нэрээр нэрлэгдсэн тул олоход ч амар юм..
Яг монгол сүм үү гэхээр арай биш юм..Монгол,Манж, Төвд,Хятад соёл хосолсон сүм шиг санагдсан..Гэхдээ дан монгол лам нар ажилладаг уламжлалтай аж..одоо л гэхэд 100 гаад монгол лам, 10 түвд лам байдаг гэнэ..ихэвчлэн өвөр монголын нутгаас хүүхдүүдээ элсүүлдэг бололтой..миний танилцсан 2 лам нэг нь баруун байран, нөгөөх нь Хянганаар нутагтай гэнэ..2 уулаа хөөрхөн монгол царайтай, монголоор ч маш цэвэрхэн ярих аж..тэгэхдээ яагаад ч юм нэг тийм гунигтай төрхтэй...өвөл болоод зундаа 10 аад хоног амардаг . тэр үеэр нутагтаа очидог гсн..
Сүмийн дотор хятадаас гадна монгол хэл дээр(монгол бичиг) давхар тайлбартай.энэ сүм ямар учиртай, хэдэн онд хэн бариулсан гэх мэтчилэн..сонин л харагдаж байналээ..
ер нь Хятадад явж байхад нэг анзаарагдах зүйл нь яг хятад соёл гдг нь юу юм бэ гдг нь нэг тийм барицгүй..яг үзүүлж харуулах юм ховор ч юм шиг..хаадын ордон, мөн паркаар яваад тайлбар уншиж байхад, энийг Юань улсын тэр хааны үед, энийг Чин улсын тэр хааны үед гээд гадны дарангуйлалд байх үед хийгдсэн зүйлс олонтой..ер нь сүүлийн 1000 жилийн хятадын түүхийг аваад үзэхэд л бараг тэн хагасыг нь гадны дарлалд өнгөрөөсөн болохоор аргагүй ч юм шиг...онцлог нь түүнигээ хятадууд гадны дарлал гэж үзэхгүй манай улс аа гэж туугаад байна..Юань улсын үед хятад хүн 4 р зэргийн хүн байсан гэдэг..өөрин улс дотроо 4 дүгээр зэргийн хүн ч гэж юу байхав.. хятадууд бас л нохой улс шүү..
12 comments:
4dugeer zergiin geed umnuh gurav ni yamar humuus bdag bsiin be?
aigu sonirholtoi bna
4dugeer zergiin geed umnuh gurav ni yamar humuus bdag bsiin be?
aigu sonirholtoi bna
Yamar saihan yum bee. Oooroo ochson yum shig l bna. Nogoo zochid buudluudiig uzew uu? Arbatiin soningoo joohon delgeruuleech ho
Блогийг чинь унших маш дуртай шүү. Их сонирхолтой байдаг юм. Сайхан аялсан байна. Үнэхээр өөрөө очсон юм шиг боллоо.
Za za.Moscow gej...
Huuh ywchaa yu?goi haragdjiishd
tgjaad neg ywnaa ggui!
Найралт наарамдах хаалга.. монгол бичгийн тайлбартай нь гоё дотно санагдаж байна шү
Сайхан аялал байна.
Тэмдэглэл чинь аятайхан болжээ. Хүсэх зүйл байна аа.
Юн хэ гүний холбоотой эхний 2 зургийг зээлж болох уу?
Бас тэнд авсан монголын түүхтэй холбоотой өөр зураг жооронд чинь үлдсэн үү?
САЙХАН АЯЛАЛ БОЛЖЭЭ. БИ УДАХГҮЙ ИНГЭЭЭД Л АЯЛНА ДААА ГАЙГҮЙ / ШАР ХӨДӨЛЖИЙНА ККК /
soronzon guai*
tand heregtei bol tegteg..nadad bas dahiad heden zurag baih yostoi..bi daraa blog deeree taviya
hina>
tiil huulitai baisan yumaa..Negd mongol hun, 2 t islamiin shashintan hun....gej yavsaar hamgiin dord ni hyatad hun bdag yum..odooniihoor bol asar alagchilsan huuli l daa..gehdee tsag ue ni...
eruugiin huuli ni bas neg tiimerhuu..mongol hund gar hursen hyatad huniig barag l dor ni horoo ch biluu..
Qing ulsiin huulind bas baidag..
Баярлалаа. хуулаад авчихлаа.
Би энэ жил Азийн хэдэн орноор аялах төлөвлөгөөтэй байгаа. Өөрийн чинь аян замын тэмдэглэлүүдийг амтархан уншиж суугаа шүү.
Дахиад сонирхолтой зураг оруулахыг тань хүлээж сууя.
Post a Comment