Wednesday, March 23, 2011

хэдэн зураг

УБ ын 2 өндөр ба Сүхийн шинэ хөшөө..
Сүхийн шинэ хөшөө нээрээ хуучинаасаа арай л жижигхэн болчихсон юм шиг харагдаад байсан..хуучин нь ямар хэмжээтэй бсаныг шинэтэй нь харицуулаад хэмжилт хийж үзээгүй болохоор яг таг хэлэхэд хэцүү ч өөрийн 2 циймгэрээрээ харсандаа тулгуурлаад хэлэхэд ..хмм..нэг л биш, арай л өөр..танидаг хүн чүмчиг үгүй ч чүмчиг гдг шиг л..
хийсэн компани нь хүрэл дээр нь ажиллаж, мөнгө унагасан гэнэ лээ гээд цуу тараагаал уу..кк..
хуучинаар хэвлэх үйлдвэр байсан энэ барилга бол УБ хотод(монгол улсад) европ зүгийн барилгын соёл нэвтэрч байх үеийн дурсгал, түүхийн үнэт өв билээ....яг хэдэн онд баригдсан энэ тэр үүх түүхийг нь(гэрман архитэкторын зургаар барисан гэж дуулсан) нарийн сайн мэдэхгүй ч, ямар ч бсан нилээн дээр үеийн УБ ын зураг харж байхад засгийн газрын ордоноос өмнө баригдсан нь тодорхой байдаг..миний тааж буйгаар ямар ч бсан 1940 оноос өмнө болов уу..харин одоо нэг иймэрхүү байдалтай..нэг хувийн компани авчихсан, нурааж шинэ юм барих гэж байгаа юм болоб уу гэж бодсон..

Занаду арт галэрэйд Мартын 8 ыг тохиолдуулаад Баянбатын Чинбат гээд зураачийн 3:8 гсн үзэсгэлэн гарч байсан..зургууд ихэд таалагдсан..Цагаан уул цэцэг, Улаан сарнай, 3 дахи зургийн нэр, хэрвээ би андуураагүй бол Цээнэ гэж бсан санагдана..


Tuesday, March 22, 2011

газар хөдлөлт ба далайн хүрхрэлт

Tокио дахи орон гэртээ эсэн мэнд ирэв.microwave ний таваг газарт унасаныг /ил гаргаад тавицсан байсийм./ эс тооцвол бурханы авралаар? хохиролгүй өнгөрчээ??.. ч юу байхав, угаасаа хохирол амсахаар юм байхгүй л дээ манай гэрт, хохирол амсахын тулд юмтай байх хэрэгтэй байх.ядуу байхын нэг давуу тал энэ юм болоб уу даа..гинжнээсээ өөр алдах юмгүй пролэтари♪♪..гээд сайхан дуу цаад караокэ д чинь...

тэр явдлаас хойш яг 7 хоног гэрт байвал зурагтаар мэдээ хараад, гадаа гарсан ч байнга гар утсаараа мэдээ шалгасаар монголд байх үнэт хугацаагаа enjoy хийж чадаагүй нь харамсалтай...ядаж байхад манай найз Токиогоос, ээж хөдөөнөөс өдрийн хэд яриад намайгий чинь сайхан хямруулав шүү..найз залуу буцаж ирэхгүйм үү гээд, ээж болохоор тийшээ явж амиа хорлох нь уу чи?? гээд..хэхэ.. ээжийн хэлж байгаа ч яахав ойлгомжтой. найз залуу болохоор хэрвээ байдал бишдээд унавал, Монгол улс хөл хорио тогтоогоод иргэдээ япон явуулахгүй бол (би) яахий??? ажил чинь юу болохий?? гээд ..хмм..хаданд хавчуулагдсан халиуны зулзага гээч нь чухам би юм бусуу??(⇚нэг найзаас зээлдэв)

Японд газар хөдөлсөн тухай сонсоод анхандаа нэг их тоосонгүй..чухам үнэнийг чин шударгаар хэлэхэд, нөгөө Бөмбөгөр ногоон тэатрыг шатахад харж зогссон Шаравдорж гуай(жүжигчин), гүй мөн сайхан шатаж байнаа?? гээд хэрэгт орсон гэнэ лээ, тэр зүгийн л юм бодож суулаа..

вау!!, далай хүрхрээд (Одон тэлвээз цүнамиг ингэж орчуулсан байна лээ) балай авчийнаа!! маягийн юм бодсон шиг...нэгд би өөрөө монголд байсан, хоёрт , японд буцаж очоод ч амидарч бсан газраас маань хол байсан учир..хүн ер нь өөрт шууд хамааралгүй зүйлийиг тиймэрхүү байдлаар л хүлээж авдаг шүү дээ.... ингэж хэлэх нь хүмүүсийг буруугаар ойлгоход хүргэж болох юм, тэгэхдээ л далайн ус хүчтэй түрэн орж ирээд хамаг юмыг маш цэвэрхэнээр хаман одох нь сүрдмээр, аюумаар.... боловч , тэнд хүн үхэж үрэгдэж буйг үл тооцоод ,ТВ нийхээ дууг нь хаагаад зовхөн дүрсийг нь хөндлөнгөөс сонирхогчийн нүдээр харвал сонирхууштай,харууштай, уулга алдмаар дүр зураг харагдаж байсан бөлгөө..

дээр нь, газар хөдлөх нь Япончуудын хувид байнгын үзэгдэл, бараг л бороо цастай адил гээд хэлчихэд буруудахгүй! гэвэл арай хэтрүүлэг болох байх л даа, тэгэхдээ л тэрэнтэй ойролцоо энгийн үзэгдэл, хүчтэй сулын ялгаа бол мэдээж байгаа л даа..бас, байшин барилга нь газар хөдлөлтөнд тэсвэртэй, иргэн бүр нь цэцэрлэгт байхаасаа авахуулаад хичээл заалгасан, ихэнхи айлууд газар хөдлөлтийн үед хэрэглэх хуурай хүнс энэ тэртэй гээд газар хөдлөлтөнд маш сайн бэлтгэлтэй байдаг г.м, тийм болохоор эхэндээ нэг их тоогоогүй хэрэг.. харин маргаашнаас нь цөмийн аюул нүүрлэж буйг сонсоод байдал бишдэж эхэлсэн дээ.

..яг өнөөдрийн байдлаар Токиод бүх зүйл хэвийн байна..хэвийн бус байгаа зүйл гэвэл, зарим төрлийн хүнсний зүйл жишээ нь талх , будаа, бэлэн хоолнууд, нойлын болоод амны цаас, савалсан цэвэр ус гэх мэт дутагдалтай байгаа, мөн цахилгаан хэмнэхийн тулд дэлгүүр хоршоо, идэш уушны газрууд эрт хаах, онц хэрэгцээгүй нэөн чимэглэлээ унтраах гэх зэргийн арга хэмжээ авч буй тул ердийнхөөс харанхуй байна..бусдаараа бол гайгүй..
Зургийн тайлбар.. Токио хотын Шинжүкү дүүрэг..газар хөдлөлтийн өмнө ба хойно..(зургийг авсан ББ)

одоохондоо нэг иймэрхүү тиймэрхүү..

Friday, March 04, 2011

aar saar

нэг их том гэрт амидардаг ч юм шиг умгар өрөөн дотроо юмаа олохгүй?? юм гээгдээд?? байх юм ..яалтай ч юмб..ядахад нөгөө өрөө нь хоосон шахуу байхад гэж байгаа шүү..хмм л гэх байх да.а.
өчигдөр худалдаж авсан сэтгүүлээ хайгаад гэрийнхээ бүх юмыг онгичлоо..хөргөгчөө хүртэл онгойлгож үзлээ байхгүй шүү...урид нь зурагтны удирдлагааа тэндээс олж байсан удаатай....

....өчигдөр, бараг л 10 жил уулзаагүй эртний танилтайгаа уулзав..авгай авчижээ бас...хөөрхөн золиг..энэ 10 жилийн дотор араб, зүүн өмнөд ази гээд олон газраар явааад,амидраад амжиж... за энэ ч яахаб..миний бичих гэсэн зүйл ондоо..энэ хүүхэд ?(34 тэй залуу л даа) бага зэрэг ээрүү юм..ээрэхээрээ нүдээрээ тачигнатал анивчаад их хөөрхөн, бүүр 10 жилийн өмнөөс л тэр нь надад таалагддаг юм /эгдүүтэй , чимкээд чимкээд хаямаар /. тэгсэн ээрэх нь мань хүний ганц том комплэкс юм байна..сургуулид байхад хүүхдүүд их шоолдог..тийм болохоор али болох дуугай л байхыг боддог байж билээ гэж яриад. үгүй ээ, харин ч чиний маш том чааминг пойнт шүү дээ..юу ярина бэ?? гэж түүнд хэлж өгөлтэй..
ч гэж өчигдөр золтой л тэгээд хэлцсэнгүй..эхнэр нь маажих байх гэж айгаад түдгэлзсэн..ер нь хүмүүсийн комплэкс нь илүү цаад хүнээ чимэх нь байдаг тээ??
гснээс ,дутууг нь нөхөх гэсэн юм шиг эхнэр бол асар аманцар, бурхан минь 1 сэк д хичнээн үг багтааж хэлнэ бэ?..пулемёт л гэсэн үг...аягүй бол мань хүн эхнэрийнхээ үүнд нь татагдсан ч байж магад...хүмүүс ихэвчлэн өөрт байхгүй юмандаа татагддаг хойно...хэхэ..гснээс манай По гийн хуучин найз залуучууд бүгдээрээ аймаар өтгөн хөмсөгтэй байж билээ..

гснээс юун 3 сар бэ?? 2 сар дууссаныг ч анзаараагүй байсан чинь өнөөдөр 3.4 гэнээ....