Tокио дахи орон гэртээ эсэн мэнд ирэв.microwave ний таваг газарт унасаныг /ил гаргаад тавицсан байсийм./ эс тооцвол бурханы авралаар? хохиролгүй өнгөрчээ??.. ч юу байхав, угаасаа хохирол амсахаар юм байхгүй л дээ манай гэрт, хохирол амсахын тулд юмтай байх хэрэгтэй байх.ядуу байхын нэг давуу тал энэ юм болоб уу даа..гинжнээсээ өөр алдах юмгүй пролэтари♪♪..гээд сайхан дуу цаад караокэ д чинь...
тэр явдлаас хойш яг 7 хоног гэрт байвал зурагтаар мэдээ хараад, гадаа гарсан ч байнга гар утсаараа мэдээ шалгасаар монголд байх үнэт хугацаагаа enjoy хийж чадаагүй нь харамсалтай...ядаж байхад манай найз Токиогоос, ээж хөдөөнөөс өдрийн хэд яриад намайгий чинь сайхан хямруулав шүү..найз залуу буцаж ирэхгүйм үү гээд, ээж болохоор тийшээ явж амиа хорлох нь уу чи?? гээд..хэхэ.. ээжийн хэлж байгаа ч яахав ойлгомжтой. найз залуу болохоор хэрвээ байдал бишдээд унавал, Монгол улс хөл хорио тогтоогоод иргэдээ япон явуулахгүй бол (би) яахий??? ажил чинь юу болохий?? гээд ..хмм..хаданд хавчуулагдсан халиуны зулзага гээч нь чухам би юм бусуу??(⇚нэг найзаас зээлдэв)
Японд газар хөдөлсөн тухай сонсоод анхандаа нэг их тоосонгүй..чухам үнэнийг чин шударгаар хэлэхэд, нөгөө Бөмбөгөр ногоон тэатрыг шатахад харж зогссон Шаравдорж гуай(жүжигчин), гүй мөн сайхан шатаж байнаа?? гээд хэрэгт орсон гэнэ лээ, тэр зүгийн л юм бодож суулаа..
вау!!, далай хүрхрээд (Одон тэлвээз цүнамиг ингэж орчуулсан байна лээ) балай авчийнаа!! маягийн юм бодсон шиг...нэгд би өөрөө монголд байсан, хоёрт , японд буцаж очоод ч амидарч бсан газраас маань хол байсан учир..хүн ер нь өөрт шууд хамааралгүй зүйлийиг тиймэрхүү байдлаар л хүлээж авдаг шүү дээ.... ингэж хэлэх нь хүмүүсийг буруугаар ойлгоход хүргэж болох юм, тэгэхдээ л далайн ус хүчтэй түрэн орж ирээд хамаг юмыг маш цэвэрхэнээр хаман одох нь сүрдмээр, аюумаар.... боловч , тэнд хүн үхэж үрэгдэж буйг үл тооцоод ,ТВ нийхээ дууг нь хаагаад зовхөн дүрсийг нь хөндлөнгөөс сонирхогчийн нүдээр харвал сонирхууштай,харууштай, уулга алдмаар дүр зураг харагдаж байсан бөлгөө..
дээр нь, газар хөдлөх нь Япончуудын хувид байнгын үзэгдэл, бараг л бороо цастай адил гээд хэлчихэд буруудахгүй! гэвэл арай хэтрүүлэг болох байх л даа, тэгэхдээ л тэрэнтэй ойролцоо энгийн үзэгдэл, хүчтэй сулын ялгаа бол мэдээж байгаа л даа..бас, байшин барилга нь газар хөдлөлтөнд тэсвэртэй, иргэн бүр нь цэцэрлэгт байхаасаа авахуулаад хичээл заалгасан, ихэнхи айлууд газар хөдлөлтийн үед хэрэглэх хуурай хүнс энэ тэртэй гээд газар хөдлөлтөнд маш сайн бэлтгэлтэй байдаг г.м, тийм болохоор эхэндээ нэг их тоогоогүй хэрэг.. харин маргаашнаас нь цөмийн аюул нүүрлэж буйг сонсоод байдал бишдэж эхэлсэн дээ.
..яг өнөөдрийн байдлаар Токиод бүх зүйл хэвийн байна..хэвийн бус байгаа зүйл гэвэл, зарим төрлийн хүнсний зүйл жишээ нь талх , будаа, бэлэн хоолнууд, нойлын болоод амны цаас, савалсан цэвэр ус гэх мэт дутагдалтай байгаа, мөн цахилгаан хэмнэхийн тулд дэлгүүр хоршоо, идэш уушны газрууд эрт хаах, онц хэрэгцээгүй нэөн чимэглэлээ унтраах гэх зэргийн арга хэмжээ авч буй тул ердийнхөөс харанхуй байна..бусдаараа бол гайгүй..
Зургийн тайлбар.. Токио хотын Шинжүкү дүүрэг..газар хөдлөлтийн өмнө ба хойно..(зургийг авсан ББ)
одоохондоо нэг иймэрхүү тиймэрхүү..
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
6 hours ago
2 comments:
Ene gudamjnii zurag ih yum helj bnaa. Japan oron ergeed asar hurdan hugatsaand hol deeree bosoj, sergeed irne dee. Undesnii unet zuil gedeg yumgiig Japanchuud bodit jisheegeer haruulj chadlaa gej delhii niiteeree bishirch baina. Japanuud haana ch ner hundtei yum daa. Getel UB-d ireh gesen mongolchuud NARITA-d oor hoorondoo margaldaj, oocher dugaaraa bulaaldaad tenegee gaihuulsan geh.
neeree, ajlinhaa japan naiztaigaa 'yaanaa, yamar aimar yum be ' mayagiin yum yarisan chin nogoo dah chin tooson shinjgui 'aa, ugaasaa hogjil doroi, zaluu hun amidardaggui shahui hetsuu gazar baisan yumaa' barag bolj uhaanii yum yarisan... bi tegeheer n duugui bolloo...
gesnees, japan humuus ayulin tevcheertei, zohion baiguulaltai humuus shuu - zuragtaar neg bien tamiriim zaaland horogdson heden durvegsen hogoo torol torlooloo yalgasan recycling hiij baihiin harsan chin bishirseen...
random
Post a Comment