Saturday, February 23, 2008

Хамгийн миа кино

Ноднин нэг хэсэг манайхны ярианы сэдэв болсон 「Бөртэ чоно」(япон Чингис) кино 2007 онд бүтээгдсэн японы хамгийн муу кино шалгаруулах 「Кийчиго шо」(Амэрикийн Golden Raspberry award ийн жапан вэрс)уралдаанд 1 р дэсийн шагнал хүртжээ...:)Манайхан ч оргүй шүүмжлээгүй байна шүү..

Энэ шагнал нь 37 (ширхэг) кино шүүмжлэгчидийн саналаар шийдэгддэг хамгийн шударга,илэн далангүй шүүлтүүртэй шагнал гэж мэдээнд тодотгожээ..

..Япон хүн монгол хэлээр яриад ч байх шиг,ямар ч reality алга...

..(тэгж их мөнгө зарчаад) олж бгаа орлого нь гэж...хмм...гэх мэтээр ширэв татацгаасан болтой..мэдээний эх сурвалж энд..

Thursday, February 21, 2008

гацаа ганбаатар, англиш тэст, хараалын үг

миний ганбаатар коммэнт гсн бичиг дарахаар гацчаад байх юм..ямар учиртай юм бол? өчигдөр нэг монгол дуу татдаг сайт олоод шуналтаад баахан юм(300 аад дуу!!) авцсан чинь мэдэгдэхүйц удаашраад гацдаг болчлоо..:(

өчигдөр бичсэн юм маань хүмүүст янз бүрээр хүрсэн болтой. хариу бичих хүсэл байвч комэнт хэсэг рүү орж болкү бгаа тул дараа сургууль орохоороо гацдаггүй ганбаатар дээрээс..

дараа сарын сүүлээр TOEIC өгөх гэд бүртгүүлчихсэн..ганц 2 юм харсан шиг..урид нь энэ шалгалтыг өгч үзээгүй тул өөрийгөө ямар түвшинд бгааг мэдээд авах санаатай..уншихаараа баргийн зохиол,сонин сэтгүүл ойлгоод бдаг мөртөө сонсохоор бхгүй..ярихаар гар хөлнийхөө туслалцааг авна..дээр нь цаад хүний таамаглах чадварт нилээн хувийг нь даатгаастай..та та тунга маягийн..бас болоогүй ээ..хажууд сайн ярдаг хүн байх юм бол ичээд ганц үг ганхийхгүй..ганцаараа үедээ нэг юм болоод бдаг юм..ер нь тэгээд над шиг амидралдаа ганц удаа хүнээр заалгаж үзээгүй хүний англиш ямар байх нь ойлгомжтой..

тэгээд,хэрэгтэй хэрэггүй дуу сонсож бсанаас галт тэргэнд,гадүр явахдаа сонсоё гээд оодио бүүк хайхаар Кинокүния оров..сонголт багатай мөртөө багагүй үнэтэй юм..Мүракамигийн Норвэгийн шугуй гэхэд бараг 100 доллар байх жишээтэй...харж харж Фицжэралд өвөөгийн Агуу Гяцби г авчлаа..миний дуртай ном бгаа юм..уншихаар надаа нэг тийм цэвэр мэдрэмж төрдөг..28 хан насандаа ийм ном бичиж чадна гдг бас л мундаг шүү..

гснээс амэрик кино,ном зохиол харж байхад хараалын үгийг нээрээ баруун солгойгүй хэрэглэх юмaa.. fuck you,son of a bitch,mother fucker....za, тэр 「бор 」хүмүүсийн хип хоп дуун дотор бол 2 үгний нэг нь бх жишээтэй...чих алт болмоор.. хүмүүжилгүймаа,энэ амэрикүүд нээрээ..:)хэл нь ч хараалын үгээр баялаг болтой..монгол хэл хэр вэ?

гснээс монголд нэг алдартай эрдэмтэн хүн зурагтаар орос хэлний ..ё....твою мать, англи хэлний motherfucker гдгтэй дүйх монгол үг бхгүй гэж яриад бсан ..гэтэл үгүй болтой юм билээ..урьд нь энэ блог дээрэ дурдисан 2 шинжаан хүний нэг нь 「экээн охмор 」гэж уулга алддаг наасан...:)экээн гдг үгийг задлахаар эк(эх),ээн(ийгээ-) ох(ух) охох гдг нь ухах(газар ухах г.м)..баруун нутгаар хар ярианы хэлэнд фак гэдгийг ингэж хэлдэг болтой юм билээ..сонирхолтой нь япон хэлний хар ярианд яг энэ үг энэ утгаараа хэрэглэддэг(掘る хорү, цүчи о хорү гэдгийн хорү)...

онцлог нь монгол хэлэнд хараалын утгаар биш уулга алдалт маягаар хэрэглэгддэг..болтой

Wednesday, February 20, 2008

Биеэ үнэлэх тухайд

номын сан орохоороо өөрийн судалгаанд огт хамаагүй ном л хамгийн түрүүнд бариад авах юм..ямар учир байнаа..энэ хэд хоног баахан жээндэр(гэснээс энэ gender bolood sex гэсэн 2 ойлголтыг монгол хэлэнд юу гэж ялгаж буулгах вэ?),эсрэг/ижил хүйс, хүний бэлгийн амидралын нууц,нарцист зан чанар г.м сэдэвтэй ном түүж уншив..сүүлдээ толгой эргээд ...

тэр дунд нэг ийм юм байв..биеэ үнэлэх тухай..тэрэн дээр нэг ийм зүйрлэл бичиж..энэ мэргэжлээр дагнасан бүсгүй болоод ажил хийдэггүй,нөхрийн орлогоор амидардаг гэрийн эзэгтэй 2 ын хооронд ямар ялгаа байна вэ?..
бодоод байхаар эцсийн дүндээ аль аль нь адил аргаар амь зууж бгаа мэт ..

бас үүнийг ердийн хөдөлмөрийн нэг хэлбэр,,бие болоод сэтгэлээ үнэлж буй хэрэг биш ердөө л өөрийн сэксийн чадварыг (эх дээрээ sex technic?technique? гсн байв)
үнэлж бгаа хэрэг гэж.. мэргэжлийн судлаачдын хүрээнд sex worker гэж нэрлэдэг юм шиг байна..

биеэ үнэлэгч гэхээр л манайд ухамсар муутай,хөнгөн хийсвэр, донтой гэх мэтээр ямар ч тайлбаргүйгээр буруушаадаг..гэхдээ яг хүмүүстэйгээ тулаад мэргэжлин түвшинд хийсэн судалгаа бараг байдаггүй шиг санагдана.

эргэн тойронд (өнөөг хүртэл огтхон ч тунгаалгүйгээр автоматаар толгой дохиж ирсэн тогтсон ойлголтууд дотор ) минь эргэлзэх юм зөндөө...

Tuesday, February 19, 2008

sedel

өнгөрсөн weekend ээр Потэтө болоод түүний экс бф тэй гэгэн гогон ,гангар гунгар,гүд гүд(пийв уусан гэжаагаам шүү..ккэк)

нээрээ нэг ийм юм болсийн бна..оройхон тийишээ шагайсан нэг бааранд аюулын хөөрхөн ,арай ч дээ гэмээр хөөрхөн залуу..тийм..муусайн, зүрх хулгайлдаг хүмүүсийн нэг нь яг миний баруун хажуу 45 градусын зүгт мишээгээд гэрэл цацруулаад зогсож бдий..би яахав өлөн нүдтэйм болохоороо олж хараад таалцсан..По чанд хэллээ..манай хүн ч яахав өөрийнхөө үүргийг аюулын сайн ухамсарладаг юм болохоор шууд явж очоод миний саналыг дамжуулсан..манай найз чамайг хөөрхөн гээд бээнэ..гээд..кэкэ..ичингүйрч бадайраад явад очлоо..ганц 2 үг хэлсэн бх..юу гснээ санахкү бгаам..По чан бас нэг найз 2 тэр залуугийн 2 талаас 2 чихэнд нь инээгээ л нэг юм шивнээд бсан чинь сүүлд дуулахнаа намайгаа 「хийгээд」 бсийм бээлээ..манай энэ найз аймаар S шүү гээд..хаха..алдаг гаруудаа...тэгээд буцаад байрандаа очлоо.. байн байн буландаж харчаа л..

тэгсэн хажууд зогссон найз шордож байна..ээ,чи очоод үг өд л дөө...зүрхгүй гдг нь энэ тэр гээд..тэгээд шордуулахаар чинь яалт ч гүй очиж таарна биз дээ..:)цусан дахь алкоголний хэмжээ нилээн хувитай бсаныг ч хэлэх үү тэр хүнийг харахаар л 2 хацарнаас доошлоо л хамаг юм халуу оргиод бсаныг ч хэлэх үү..чичирч очоод шууд бэлхүүсээр(гүзээгээр нь?) нь тэвэрцсэн..;) уул нь мөрөөр нь тэврээд авий гэж бодож бсан чинь андуураад шууд..ккк..

дургүйцэхгүй бхаар нь яахав тэгээд байн байн гарыг нь атгаж, биейг нь базаж баахан юм ярив..аятайхан биетэй дамшиг бээлээ...жижигхээн(сүүлийн үед жижигхэн авсаархан хүн харахаар чичирчих гээд бдаг болсон бээлээ),,тэгээд их тод өтгөн хар сормуустай юм..будчихсийм уу гэмээр,давхраагүй мөртөө давхраатай юм шиг хар нүдтэй..нээрээ нүд хөмсөг нь Тонитой их төстэй юм билээ...жижигхээн цагаан шүдээ гаргаад ход ход гээд инээх юм...уруул ньгялалздаг...хэхэ..яагаад гялалзаад бгаам гсн чинь ичээд бсан..аль хэдэн цагийн өмнө уруул өнгөлөгч түрхсийн гсн(хэрэггүй мэдээлэл)...кэкэ..

за, би гарахгүй бол болкү нь дараа гүйцээе..

kino TV

Нөгөө айхтар дуулиантай Бодровын 「Монгол」кино 4 сарын 5 (sat)наас японд гарч эхлэх юм байна..За,ямар ч байсан Чингис хаанд тоглосон жүжигчин нь миний хамгийн дуртай япон жүжигчиний нэг бгаам..эхний өдөр нь очиж үзнээ..мэддэгээс ямар ч бсан Шинжүкү гийн Wald9 д гарах юм байна..1 дүгээр анги гэж авжээлээшдэ..тэхээр бас нөгөө Тэрминатөр1,2,3 энэ тэр шиг 2,3 гээд үргэлжлэх юм шиг бээлээ..

NHK ийн боловсролын сувгаар(channel 3) давгүй нэвтрүүлгүүд гараад бдагийг бүгдээрээ мэдэх бх..Даваа гариг бүрийн орой 22:25 аас 「Оросын эмгэнэл-Достөевскийгээс Шостакович хүртэл」 гсн цуврал гарч байна.Японд бдаг хүмүс үзвэл их давгүй нэвтрүүлэг санагдсан..8 цуврал юм гсн..Өчигдөр 3 дугаар нь гарсан..「Бесы(悪霊)」гоор сэдэвлээд хүмүүн, бурхан,үхэл, дурлал,шунал тачаал,нүгэл..г.м сэдвүүдээр ойлгомжтой тайлбарласан.Достоевскийг энгийн хүмүүс ч ойлгохоор хялбарчилсан маягаар,дээр нь гоё хөгжим, анимэ дүрстэйгээр хүргэж байна лээ..нэвтрүүлгийн HP нь энэ..

Ноднин Особү саны бичээд бсан Бэртөлүччигийн The Dreamers ийг үзэв(2003)... санаж бсанаас хамаагүй илүү кино байв..сэдэв нь яг миний сонирхдог сэдэв..киноны тухай кино..(ер нь ийм сэдэвтэй кино гоё тээ,, Оросын дээр үейин Капуцинаас ирсэн хүн гээд гоё кино бсаныг санаж бна уу?? би андуураагүй бол Карачэнцов тоглодог)

Энэ киног Цүтая д орох болгондоо хайж үздэг бсан боловч олдоггүй..Прокатны хүнээр компютэр дээр нь шүүлгэхээр манайд бхгүй бна гээд бдаг бсан юм..тэгсэн би дэмийрээд эрөтик киноны хэсэг дээр аятайхан кино байна уу гээд хайж явсан чинь тэр кинонууд дунд холиод тавьчихсан бдаг бгаа..бас л алдаг гарууд шүү..нүцгэн хүн гарахаар л эрөтик киноны хэсэг дээр тавьчихдаг гэнээ...хмм..9 songs бас л тэнд цохиж явсан..энэ кино ч гсн дүүрэн сээгэс гардаг л даа..тэхдээ л би бсан бол яавч эрөтик киноны хэсэгт тавихгүй..илүү үгтэйм болохоороо прокатных нь хүнд ..энэ кино энд байж болжаагаам уу??гээд илүү үглээд авсан..яадий тээ??

киноны эхэнд гардаг хүүрнэл хэсэг маш гоё..тэр дүүд нь тоглодог залуу энд тэндхийн хогийн кино руу хазайгаад явчихгүй бол мундаг жүжигчин болноо...

Friday, February 15, 2008

Нүцгэн уламжлал

Японууд ер нь нүцгэлэхдээ дуртай,нүцгэн байхаас ичнэ гэж бдаггүй улс гэдгийг энд бдаг,эсвэл ирэж үзсэн монголчууд сайн мэдэх байх..эндхийн сэнто(нийтийн халуун усны газар) болоод онсэн(халүүн рашаан) д эрэгтэй эмэгтэйгээрээ хуваагдаад бүгдээрээ нүцгэн ордог..эргэн тойрон чинь баахан танихгүй баагий нүцгэн яваа л байна гсн үг...мэдээж бидний хувид бол диваажин гсн үг л дээ..:)
анх хэн ч намайг хараагүй байхад л ичиж балайраад бөөн юм болдог бсан.том болсоноосоо хойш гэрийнхэнийхээ хажууд ч нүцгэн байхаа болисон хүн чинь..:)одоо бол тоохоо болижээ..
бас архи уухаараа хувцсаа тайлах дуртай хүн цөөнгүй байдагийг мэдэх юм байна..

эндхийн тосгодуудаар хадака мацүри гэж юм болдог..Нүцгэн(шалдан?)баяр гсн үг..
Тосгоны насанд хүрсэн эрчүүд чармай нүцгэн , ихдээ л фүндоши(япон гага) той энэ баярт оролцоно.. уул нь арвин ургац авахыг бэлэгдэж,эсвэл арвин ургац авсаныг тэмдэглэж хийдэг гэнэ..

гэхдээ хамгийн гол утга нь wikipedia бичсэнээр бол partner олох явдал гэнэ..миний ойлгосноор бол японий тариачид өдөржингөө талбай дээрээ өнждөг тул бусад тосгоны хүнтэй харилцаанд орох,шинээр хүн амитантай танилцах боломж бага ,хязгаарлагдмал бсан болтой юм.

орчин үейин хүчтэй тэхник нэвтрэхээс өмнөх үед мэдээж,чадал тэнхээтэй эр хүн хамгийн үнэт капитал болдог байж.нийгмийн утгаараа ч (ажил хийх), биологийн утгаараа ч(хүч тэнхээтэй эр хүйс=үр удам үлдээх) тэр..тийм болохооор айлын өв залгамжлах эрхгүй 2дахь 3 дахь хөвгүүд(манайхан шиг хөрөнгөө бага нь эсвэл хувааж авахгүй, ахмад хүү нь өвлөнө) ийн хувид нүцгэн биеэ ил гаргаж тосгоны ахмадууд болоод бүсгүйчүүдэд appeal хийх боломж нь энэ байсан болтой..би ийм эрүүл чийрэг,хүч тэнхээтэй биетэй эрэгчин шүү...гсн маягтай..:)

мөн тухайн гэр бүл эр хүнгүй(манай аавын бригадад 10 охинтой ах байж билээ..ерөөсөө хүү төрөөгүй) бол энэ баярын үеээр сонголтоо хийдэг бсан болтой..

ихэвчлэн нүцгэнээр ямар нэгэн юм булаацалдуулж хүчийг нь соридог бсан болтой..ямар нэгэн ариун мөчир(神木) etc..энэ зурагнууд нь ..бас л айхтар гэй ард түмэн шүү..манайд иймэрхүү сэдэлттэй уламжлал бий билүү??ккк






Wednesday, February 13, 2008

Ондоо сэдвээр- 2 торгууд хүний яриа

өнөөдөр Шинжаанаас 「зугаацлаар」 ирсэн хүнтэй хоол идэв..Торгууд монгол хүн л дээ..торгууд монголчууд Халимагт,дээр нь Увс ,Ховд аймагт нилээн тоогоор бдаг..хэл аялга нь ч хоорондоо төстэй..гуяр(гурил), ясах(засах-Их яса гээд анхны үндсэн хууль бдаг даа), өрүүн(өглөө), үс(сүү-мөнгөл бичгээр үсү гэж бичдэгийг бүгд мэдэх байх,үстэй цай гэж баруун монголчууд ярьдаг)...дэвэл(дээл- монгол бичгээр дэбэл )г.м

шинээр сурсан үг- тагнуул гэдгийг гүйдэл гэдэг юм байна..:)
айлын авгайг баавгай(жинхэнэ? баавгайг аюу) гдг гэнэ.намайг,,баавгайтай юу?гэж асуухад нь эхлээд тоглоом хийж байна гэж бодов..тэгсэн гэрлсэн үү гэж бсан юм бна..:)Аюу гэж монголоор алмасыг хэлээд бдаг билүү??

аа,бас хятадын бусад хэсгээ бодвол олон орос үг хэрэглэгддэг болтой..харин өөрсдөө тэрнийгээ мэдэхгүй,үйгүр казак үг гээд бх юм..Жишээ нь
мархуу(лууван-морковь), почта,сумка,трактор,автобус г.м..

Тод бичгээр хэдэн үг бичиж үзүүлэв...тэдний нутагт 1980 аад оны дунд хүртэл тод үсэг хэрэглэж бгаад сүүлд Өвөр монголоос худам монгол үсгийг оруулсан гэнэ..Үүнийиг Шинжааны их сургуулийн нэг айхтар өвгөн профэссөр хийсэн болтой..Том гүрний дотор амидрагч нэг угсаатай монгол хүмүүс 2 ондоо бичиг хэрэглэж таарахгүй гээд худам монгол болгосон болтой..энэ үеээс Өвөр монгол руу шинжааны монгол оюутнууд олноор очиж суралцах болсон гэнэ..Анх удаа тод үсэг үзсэн..Уул нь хараад бхад монгол бичигт ялгахад хэцүү бдаг ө,ү болоод о,у энэ тэрийг маш сайн ялгаж бичдэг..дээр нь ярианы монгол хэлээ шууд бичигээр бичдэг тул одооны хүүхдүүд ч сурахад амар юм шиг санагдсан.,Жишээ нь худам монголоор улаан гэдгийг улаган гэдэг бол тод үсгээр шууд улаан гэж бичээд урт эгшиг тэмдэглэдэг тусгай тэмдэгт хэрэглэдэг юм байна..

Одоо шинжаанд 150 иад мянган монгол бдаг гэнэ..Халимагт 360 мянга..халимагтай харилцаа нилээн сайн болтой..Илюмжинов ирсэн,,90 ээд он гарсанаас хойш тэдний нутгаас Халимаг руу нүүсэн айлууд цөөнгүй болтой..Монголд ирж сууришиж бгаа хүмүс ч бий гсн..Ховд той хилийн худалдаатай болохоор их харицаа сайтай юм билээ..бүгдээрээ л ховдод очиж үзсэн улсууд бээлээ..

Нутагт нь ,газар усны монгол нэрнүүдийг маш ихээр Хятад болгож бгаа, монгол сургуулиуд төсөвгүй болоод хаагдаж бгаа г.м.ээр сэтгэл зовоосон асуудал олон болотой..Монгол дуучдаас Жаргалсайхан ыг их сайн мэдэх юм..тэдний нутагт ирж тоглоход бөөн юм болсон гсн..дуунуудыг нь ч сайн мэдэх юм..харамсалтай нь би Жагаагийн дуунаас ганцыг ч мэдэхгүй тул тэр талаар яриа сайн өрнөсөнгүй..:(

тэдний нутагт ч бас Өвөр монголын нэгэн адилаар монгол хүмүүс хамгийн үржил шимгүй хэсэгт шахагдаад бгаа гэнэ..яадаг вэ гэхээр , хятадын засгийн газраас шинээр цагаачдыг оруулж ирэхдээ хамаг л өөдтэй газрыг нь тариаланд хуваарилдаг,,монголчууд хэсэг бусгаараа хятадуудтай нийлж амидрах сонирхолгүй тул бөөгнөрөөд зугтаах маягаар зайлж нүүсээр бгаад хадтай уул хясаа г.м газруудад шахагдсан болтой..Өвөр монголын малчид ихэнх нь говь цөл рүү шахагдсан бгааг бүгдээрээ мэдэх байх..Өвөр монгол дахь цөлжилтийн гол шалтгааныг хятадууд монголчууд руу чихдэг гэнэ..ямаа их өсгөлөө гээд..гэхдээ энэ нь үнэндээ бол тариаланд тохиромжгүй хөрсийг замбараагүйгээр хагалсанаас тэнцвэр алдагдсан гэж нутгийн хүмүүс яридаг юм байна..гэхдээ тэдний хоолой хаа хүрэхэв..

би нэг юм ойлгодоггүй юм..манайд зурагт,радио,сониноор сүүлийн үед Өвөр монголд (хятадад нэгдсэн монголчууд хичнээн сайхан амидарч буй тухай)амидрал сайжраад бгаа тухай ,Хөх хот Бугат хотын хэрхэн хөгжиж бгааг төвийн хэдэн өндөр байшингаар рэкламдаад бдагийг..яг үнэндээ тэр нь монгол хүмүүстээ ямар ч хүртээлгүй..жинхэнэ монгол хүмүүсийн амидрал хамгийн хүнд бдаг гэнэ..гэхдээ энэ нь манай дарга нарын тайлбарладаг шиг монгол хүмүүсийн арчаагүй байдалтай холбоогүй..хятад доторхи гарааны тэгш бус байдалтай холбоотой тал нь нилээн хувийг эзлэх болтой..
дор хаяж л монгол сургууль 2 догч хэлээрээ хятад хэлийг сонгох ёстой бхад хятад хүүхэд мэдээж англи хэл сонгоно..эндээс л хожим сургууль төгсөөд ажил хайхад асар зөрүү гарна биз дэ..

манай юм үзээгүй хэдэн сурвалжлагч нар болоод хурган дарга нарыг Хятадууд уриж нутагтаа аялуулаад байдаг нь ийм үр дүн болж шууд бус утгаар монголчуудын тархи угаалтанд нэмэр болдог болтой..
урид нь Хятадаас зөрүүтэй цагаан сар тэмдэглээд болоо л ирсэн.гэтэл энэ жил гэв гэнэтхэн бусад азийн орнуудтай (гол нь хятад) адилхан өдөр тэмдэглэе гсн утгатай мэссэж монголын хэвлэлүүдээр зөндөө гарч хүмүүсийн толгойг эргүүлээд бсаныг бүгдээрээ санаж буй байх..бас ноднин моодонд орсон Алтан гахай жил гэх балай эд..хэзээ л малчин хүн гахай шүтэж байлаа..

г.м ээр бага багаар Хятад соёл бидэний нүдэнд үзэгдэхгүйгээр манайд бага багаар нэвтэрсээр бгаа болтой..Хятад соёлыг муу гэх гээгүй юм шүү..мэдээж хэдэн мянган жилийн түүхтэй шалгарсан соёлын нэг (бх)..гэхдээ монголчууд соёл,монгол айдэнтити гээ яаж авч гарах вэ гдг бас л бодох асуудал..
гэснээс манай компаниуд хятадаас барилгачид олноор авч ирээд бдаг даа.. би их л ур чадвартай , мэргэжлийн хүмүүс бдаг юм бх гэж бодсон чинь Хөх хотын зах дээр Монголд ажилчин авна гсн зарын дагуу л цугласан ажилгүй улсууд бдаг гэнэ..Монголд явуулна гсн зар сүүлийн жилүүдэд Хятадын хойд нутгуудаар их болсон сурагтай..манайхны Солонгост явуулна гдг шиг л...

г.м ээр энэ 2 хүнтэй 2,3 цаг сонирхолтой яриа өрнүүлэв..бичээд байвал их л юм байна..урт нуршсан тул өнөөдөртөө ингэсгээд өндөрлөе..

P.S.энэ 2 хүний нэг нь Монголд олон жил амидарсан тул арай ондоо нүдээр,бидний анзаардаггүй жижиг зүйлсийг анзаардаг болтой..маш бодууштай зүйл олныг ярив..энд бичсэн хятадуудын тухай ярианы ихэнхи нь тэр 2 ынх бөгөөд Баябага энд сийрүүлсэн болно..

засварчин

манай air comditioner 2хоног таг болчихсон бсан юм..өнөө өглөө үүдэнд байнга суудаг жижүүрээр дамжуулаад засварчин дуудсанаа таг мартчиж..сая хаалгаа түлхүүрдээд онгойлгосон чинь 2 хар юм зогсож бхаар нь үхтэлээ гайхлаашдэ...

хамгийн гол нь,гэрт хамаг юм ил задгай..хэд хоногийн өмнө хүүхэдтэй хамт очсон Ёкохамагийн gay map ширээн дээр дэлгээтэй, цаана нь өчигдөр үзэх ээд авчирсан гэй киноны хайрцаг г.м..уул нь ч ямар гэмт хэрэг хийсэн биш нуугаад бх юм үгүй л дэ.гэхдээ ингээд нуугдсаар байгаад бүүр хаа хамаагүй юмнаас хүртэл нуугддаг рэфлэкстэй болцсон бгаагаар өөрийгөө олж авахад халит гуниг төрж байв....

уул нь маш эгдүүтэй 2 хөөрхөн юм ирчиж..яг юу нь болохгүй бгаа гэнээ??? гээд урдаас тормолзоод байх юм..;)

халит хадуурахад та нарт дуудлагаар үйлчилдэг засварчидтай холбоотой sex fantasy бдаг уу??кккэк...надад бага сага бгаад бх шиг..том хүний кино их үзсэний гай байх даа..амэрикийн ? ийм төрлийн кинонд энэ төрлийн фантази их гардаг санагдана..ирсэн засварчинг шууд юугаа л...:).нэг иймүэрхүү залуу ороод ирвэл баларлаа гсн..xvxv..
(зураг дээр Desperate housewives iin засварчин залуу)

Friday, February 08, 2008

Тасархай өгүүлбэрээр( ойр зуурын хов жив)

★өчигдөр өвөр монгол айлд чанасан мах идсэн,гэр лүүгээ ярисан 2 ыг эс тооцвол ямар ч цагаан сарын наастр алгаа...Пакистан дэлгүүрээс авсан хонины мах гээд асар давгүй амттай юм бна..би ч амаа олохгүй идэв..

★манай магистрынхан өчигдөр дипломын ажлаа хураалгасан тул өнөөдөр ямар ч хүн сургууль дээр алга..уул нь шуугилдаад асар чимээтэй бдаг юм...гарууд ч өчигдөр архидаад будаа болгосон л доо..нэг тиймэрхүү араандаа орцсон бээсий..

★манай байранд нөгөөдөр өглөө 7:30-18:00 хүртэл тог тасрах юм гэнээ..өдөжингөө хаач гэж бгаа юм бол...халаагч ажиллахгүй учир өглөө босоход гэр цэв хүйтэн , гадагшаа гараад орох газар бхгүй..өглөө 7:30 д онгойдог газар манай энэ хавиар байхгүй тул...сургууль бас тог тасрах тул тийшээ зүглэлтгүй...「сахилгагүй 」газар очиж цаг нөхцөөдийм үү яадий...аа,бас маргаашнаас 1 дэх хүртэл нэт тасрах юм гсн...:(..хэддүгээр зуун бэ?????

★нэг газар дадлага хийх маань бүтэв..өнөөдөр хариуцсан хүнтэй нь утсаар ярисан ,сандраад хоолой чичирч бадайрдаг гэжийшд..

★сая сургуулийн дэлгүүр орсон чинь Фүжицү гийн нэг шинэ бүтээгдэхүүний танилцуулга худалдаа болж байна..хэрэгтэ дурлаад дөхөд очсон чинь нэг хүүхэн залуу 2 зэрэг зэрэг 2 талас ирээд 80 юм тайлбарлаад бсий..талархажийнээ гэчээд панфлэтийг нь аваад явах гсн чинь ..та багш уу? гэнээ...:(
үгүй үгүй гээд бушуухан шиг холдов..аргагүй ч юм уу?дан 18,19 тэй хүүхдүүдийн дунд нэг хөгшин юм явж бхаар багш гэж эндүүрэх нь..дээр нь би улаан палаажаа өмсцсөнийг хэлэх үү..:)жоол өөрийгөө шоолж инээв..

★манай сургуулийн хүрээ(campus) дотор ,хувцасны сэтгүүлийнх л бололтой баахан хүүхнүүдийг зогсоочихсон зураг авч байна..жаал хэрэгт дурлав..даанч зураг авч болкү бээлээ..тэгсэн чинь тэр хүүхнүүд нь бүгд майга юм..зөвхөн майга хөлтэйг нь цуглуулаа юу эсвэл зүгээр л тохиолдол уу ??..:)хажууд нь би тэр хувцасыг нь өмсөөд зогсвол хамаагүй цэх хөлтэй харагдана даа...lol..ер нь манай сургуулийн хүрээн дотор байнга л нэг юмны зураг авалт болж бдаг юм...

г.м.ээр их л налгар шинийн нэгэн болж байна..орой нэг газраас бууз олоод идчихийнсэн гээ л сууж байна...

Б.Баябага.
шороон хулгана жилийн шинийн нэгэн
Наран улс.Зүүн хүрээ хот.

Thursday, February 07, 2008

Сайхан шинэлээрэй

гэрээс (эгчийн хүүхдээс)мэйл ирсэн чинь ингэнээ..

..наагуур чинь баахан хүмүүс баншинд хордсон гээд мэдээ яваад байна..та зүгээр үү?эмээ таныг 「банштай цайнд дуртайм бгаам..хордчоогүй бгаа??」гээд санаа зовоод байна..та нэг утсаар яриад санааг нь амраагаадах..гэнээ...ккэ..жаал инээж суув..би тэгээ л хятад хөлдөөсөн банш аваа л тэрүүгээрээ банштай цай хийж уугаад суух юм гэнэ..манай ээж бас ярий шүү,нээрээ..

цагаан сар болж бгаам байна..орой монгол руу ярия даа..гэснээс гэртээ цагаан сар тэмдэглэлгүй 12 жил болжээ...(алсыг ширтэв)...гэрийнхэнтэйгээ тэмдэглэдэг бсан цагаан сар ааааль дивангарын үейн дурсамж болчихож..

тавгаа засах гэж ээжээр загнуулаад хөгжилтэй..бид нар тавган дээрээ янзан бүрийн эрээн мяраан чихэр тавих гээд ээж болхоор зөвхөн ааруул,домбон ёотонгоор чимнэ гээд....:)..битүүний орой ээж,маргааш хоорондоо хэрэлдэж,мүүдалцаж,чанга дуугарч,муу үг хэлж болохгүй өдөр ш дээ..гэж захиж захиж унтуулдагсан..шинийн нэгэнд асар эрт 5 мав гэж босоод ороо хурааж гоё хувцасаа өмсөөд нар гарахаар ээжтэйгээ золгоод,гоё байдаг байжээ..дараа оюутан болсон хойно хотод цагаан сар тэмдэглэхэд , бгаа айл маань 8,9 хүртэл унтдаг..би бүр нүдэндээ итгэхгүй байж билээ..:)

монголын цагаан сар ер нь гүн утга учиртай,ёс төртэй сайхан баяр шүү..миний хамгийн дуртай баяр..Потэтө энэ тэр жоохон хүүхдүүд ахдаа ирж золгох юм бгааз?..:) агаа нь сая усанд ороод, улаан дээлээ гаргаад тавичлаа..:)

бүгдээрээ сайхан шинэлцгээгээрэй!! Баябага нь энд сэминардаж суугаад таарах юм шиг байна..орой болбол нэг газар хоол идэх санаатай...

P.S сая японд Хятадад үйлдвэрлэсэн баншнаас нилээн олон хүн хордлого аваад сэнсааци болж бгаа юм..тэр мэдээг л Монголд ТВ ээр нэрвтрүүлээд манай хүн үзсэн болтой...

Monday, February 04, 2008

Prince Igori & Lust caution

фөө(үчир битүүлэг)

өчигдөр өдөржингөө цас орoв,.бүр хайлахгүй нилээн зузаан орсон гээч..токио д тэгж цас орохыг анх удаагаа харав..зарим үедээ бүр цасан шуурга маягаар дээрээс биш хажуунаас орж бсаныг цохон тэмдэглэх хэрэгтэй байх..

зиак,энэ хэдэн өдрөө Потэтө маягаар 5 дахь хагас сайн гэж бгаад бичие..:)
5 дахид юу хийсэнээ санадгүй ээ...(сая 30 сэк орчим санах гэж оролдов..:(

хагас сайнд По даргатай хамт кино үзэх төлөвлөгөөтэй байсан юм..По ажаа лаг ч юм шиг gym д явна гэж аалигүйтэхээр нь , түрүүлж очисоных билэт авчаад хүлээж байя гээд кино тэатртаа очисон чинь юу вэ? мушигаралдаад уртаас урт оочир...лав 30 мин шаардагдах н...дэлгэцэн дээр хи тайлбарыг нь уншлаа..тэгсэн юу гэнэ үү,, 16:30 ийн Lust,caution билэт дууссан гээд биччиж..сандраад По дарга луу утас цохиод,ойролцоох кино тэатрын билэт асуулгуулсан чинь бас дуусчиж..Lust,caution бол үнэндээ л сэнсаацтай(кинө тэатрт гарч эхэлсэн эхний өдөр нь бсан юм) эхэлж байх шиг бна лээ..тэр том кино тэатрын билэт дуусна гэж юу гсн үг вэ?

урамгүйхэн шиг уулзад үс чинь тийм байна,,энэ чинь хөөрхөн байна гэж 2 биенээ хөөргөчөөд юм авдаг ч юм шиг Исэтан руу...халит тэндхийн юмны үнэтэйг гайхчаад тэднийх руу..замдаа идэх юм + пийв аваад...

орой нь тэдний экс бф ийг нь дагуулаад монгол хоолны газар..надаа цуйван нь таалагдсан,,хавиргаа шарахдаа (2,3 хуруу)өөхийг нь авчвал давгүй санагдсан..тэхдээ тэднийх нээрээ хоол хийнэ гэж яадаг,хүнд үйлчилнэ гэж яадаг тухай жоохон номын дуу сонссон нь зүгээр юм шиг...

түүний дараагар pervert party явах бсан боловч би гдг хүн маргааш нь эрт ажилтай болчихсон тул тэндээсээ буцав...явна гээд али 7,8 хоногийн өмнөөс тохирчоод гэнэт cansel хийгээд маш муухай юм болсон...сов сооорийи!!!
сүүлийн трэйн хүртэл нилээн цаг (2 цаг орчим) бсан тул замаараа 2 чомэ оров...дандаа гадныха цугладаг нэг бааранд 2 пийв уув..хажууд бсан нэг цагаан хүнтэй
..хэр хөгшин бэ ,чи?(how old r u?) гэх мэтчилэн бага сага ярианы хэлээ сайжруулсан шиг..lol..тэхдээ хүн чинь төрсөнөөсөө авахуулаа л хөгширч эхэлдэг юм чинь англи хэлний энэ сэтгэлгээ зүгээр ч юм шиг...:)

сүүлийн галт тэргээр гэртээ хариад 「патанкюү」...нойрон дунд хүүхэд утасдаад бсан ..авах тэнхэл бсангүй(цаа чинь томилолтоор яваaд эзгүй бгаам)

бүтэн сайн..
өглөө боссон чинь дунд зэргийн шарталттай...хувцасаа хам хум өмсөөд гадагшаа...бөөн цасан дундуур буудал рууга ..өдрөө олж ажил хийвээ гэж бага зэрэг харамссан шиг...мөнгө асар хэрэгтэй үед гайгүй цалинтай ажил,,дээр нь ганц хоног гэхээр нь за гэчихсэн хэрэг,.. уул нь ч амар ажил л даа...дунд сургуулид дэвшиж орох шалгалт өгч бгаа хүүхдүүдийг хянах үүрэгтэй юм..ёстой уйтгартай ажил бээлээ..нойр дутууг хэлэх үү, шарталттайг хэлэх үү..

бушуухан шиг дууусгаад Старбакс орж өглөөний нормт coffee гоо ууж байж амь оров..өглөөд сүүтэй цай уухгүй бол толгой нь өвддөг ээжийнхээ араас орж байх шиг бнаа...

тараад Шибүя..NHK холл д болж бсан Санкт Пэтрбүргийн Марийнский тэатрын аялан тоглолтын Игорь ван(Князь Игорь,А.П.Бородин) дуурийг нь үзэв...хүүхэд үзэх бгаад томилолтонд хөөгдөөд билэтээ надад өгсөн хэрэг...түүнээс би тэр үнэтэй тоглолтыг үзэж чадкү л дээ..хамгийн урд талын суудал нь 50,000 эн гээд бод до..оросуудын хэл усыг нь ойлгоод урамтай урамтай..ядахад оросуудын тайз засал(тайзан дээр амьд моритой цэрэг!!!! ),хувцас хунар үнэхээр гайхалтай байв..дээр нь энэ дуурь нүүдэлчидтэй огт холбоогүй бас биш тул,монгол гэр мэр харсан шиг ..хан(кончак хан=(половэц)кипчакуудын хаан)энэ тэр гсн монгол үг сонссон шиг....

тараад шибүя д Lust caution г гаргаж бсан цорын ганц тэатр луу залгасан чинь билэт нь цөөхөөн байна..20 иод билэт байна..10 аад мин д ирвэл амжих байх гэхээр нь утсаар хүнээ панаалдав..ахаа,та наад билэтээ надад үлдээчих тэх үү..би ингээ л яваад очилоо..заавал очино..энэ тэр гсн боловч манайх утсаар захиалга авдгүй гээд халгаасангүй..гараа л байдгаараа гүйчихсэн...:) бөөн дур айн??

харин 2 тэатр хоорондоо ойрхон бсан тулдаа билэтэндээ амжаад ,бараг л сүүлчийнх нь байсан бхаа..яагаад гэхээр суудал нь дугааргүй тул билэт худалдаж авсан дугаараар нь оруулж бсан юм..ах хүү мэдээж хамгийн сүүлд...хамгийн урд талын эгнээний хамгийн зах ноогдов...:( хамгийн урд талын суудал дэлгэцэнд ойр тул дээшээ өлийж үзэх хэрэг гардаг...кино ч дуусна..хүзүү чинь ч дээд зэргээр хөшнө гсн үг.. гээд яахав,Тонигийн кино юм чинь гээ л гүрийгээд үзэв..

хэтэрхий их хүлээлт үүсгэсэн кино бсан болохоор тэр үү надад тэгтлээ их таалагдсангүй..мэдээж хангалттай сонирхолтой байсан..эхнээс нь дуустал нүд салгалгүй дэлгэцэнд уяж чадаж бсан..хажуугаар суусан хүүхнүүд асгартал уйлаа л (хэтрүүлэг биш)...киноны end roll явж байхад хэн ч суудлаасаа босоогүй..хүмүүсийн сэтгэлд хүрсэн нь тэр байх..тэгсэн мөртөө надад юу нь таалагдаагүйг ойлгоогүй...магадгүй Ан ли миний тайпийн найруулагч биш байх..Brokeback mountain ч бас нэг л юм дутуу..:(

киноноос авах юм нь

1)маш гоё өнгө..40 өөд оны Шанхай,Хoнг конг..үнэн тасархай..цоглог гэгээтэй улаан өнгө, хажуугаар нь хятад туйпууны саарал,хөх саарал өнгө хослоод..

2)гол дүрийнх нь Tang Wei гээд шинэ жүжигчин..үнэхээр мундаг байв..Ан ли өөрөө 10000 хүн дундаас сонгосон юм гсн...Хятад нэг мундаг жүжигчинтэй болж бгаам байна...

3)хүмүүсийн хувцас...In the mood for love санагдуулахаар байв.магадгүй Ан ли энэ киноноос санаа авсан байx..(санкоо)

4)сэкс хэсэг..ази кино гэхэд маш хүчтэй ,илэн далангүй дүрслэлтэй..дээр нь маш амид..(жинхэнээр нь хийж авахуулсан байх)..
харамсалтай нь японууд тэнэгтээд мозайкаа(бокаши)тавицсан..бас л бүдүүлэг шүү.тэ??миний хамгийн эгдүүцэл төрүүлдэг юм нь тэр..зурагт энэ тэрээр гарах бол бас ойлгож болоод бгаам аа..хүүхдүүд байна..гэтэл энэ чинь кино тэатр дээр нь R-18 заалттай учраас хүүхэд үзэж чадкү..тэхэд л аваачаад тэнэг мозайк тавиж хүний бүтээл гутаагаад..:(..тэр үйлдэлийн үр дүнд өөрөө хүн болж төрсөн атлаа юумдаа тэгж хааж мангартдаг бнаа(асар бухимдав..)

энэ хэсгийг нь үзэж суухдаа эмэгтэй жүжигчинд нь асар атаархал төрөв...:) Тонитой ингэж юу яалцаад бас л азтай хүүхэн шүү...өөрийгөө оронд нь төсөөлж энэ тэр..
манай хүн ер нь орондоо асар ширүүн байрын харагдсан шүү..:) сайн ч юм шиг бгаам..lol....хойд насандаа л хятадад жүжигчин бүсгүй болж төрий...)..нэг мөсөн том хүний кинонд тоглодог жүжигчин нь ч дээр юм уу...энэ киноны гадаадад хийгдсэн ДВД олж авч л үзэж чадаагүй хэсгээ гүйцээж үзэхээс...

Friday, February 01, 2008

IRINA PALM

Зөөлөн гар..(やわらかい手-IRINA PALM 2007,England)
Лондоны захын хороололд амидрах нэгэн хижээл эмэгтэйг тойрсон үйл явдалууд..ач хүүгийнхээ эмчилгээний төлөө нилээн хэмжээний мөнгө олох хэрэгтэй болсон Маги ажил хайна..тэр боловсрол чадвар муутай, бас залуу биш...гэвч түүнд эрчүүдийг цэнгэлд хөтлөх 「зөөлөн гар」 заяасан аж..

тэрбээр Сохо дүүргийн нэгэн байшингийн подвалд өндөр цалинтай ажилд авна гсн зарын дагуу санаандгүй ажил олно..энэ нь Японуудын бодож олсон сээгэс үйлчилгээ бөгөөд Лондон Парис хотуудад нилээн түгээмэл байдаг lucky hole бөлгөө..

тэр ямар ажилд орсоныг та нар бүгдээрээ гадарласан байх..

маш сайн кино..сэтгэлд дулаахан,яльгүй хоржоонтой , гол дүрийнх нь эмэгтэйг хараад л баймаар..тийм кино байв..англи title нь Irina Palm .хүмсүүд боломж гарвал заавал үзээрэй.. Баябага эгч нь 2 гараа өргөөд рэкөмэнд хийжаагаам шүү..
trailer нь энд

энэ гол дүрийнх нь Marianne Faithfull гээд жүжигчин бүсгүй 1960 аад оны үед Алэн Дэлөны партнёр болж кинонд тоглоод сайханаараа гайхагдаж байсан жүжигчин гэнэ.залуудаа ийм гоё бүсгүй байж..

Токио д Bunkamura гийн Le cinema д гарч байна

үргэлжлэл

газар сайгүй юмны үнэ сайн өсч байх шиг байнаа..өнөөдрийн мэдээгээр шатахууны үнэтэй холбоотойгоор японд хүнсний барааны үнэнд өөрчлөлт орж бгаа юм байна..тэгсэн ихэнхи нь миний өдөр тутам хэрэглэдэг бараа байх юм..талх,сүү,beer,cheese,doughnut гэх мэт..жишээ нь далайн гаралтай загас,жараахай төмснөөс бусад ногооны үнэ нэмэгдсэн бол надад мэдрэгдэхгүй байхгүй юу...:)гэхдээ миний хувид хамгийн shocking news нь монголд дахи байрны үнийн өсөлт..юууууууууууууууууу вэ??
3 өрөө хуучин байр 65 сая төг...өчигдөр эгч рүүгээ яриж лавласан..юун 65 сая...70 гарцсийшдэ гэж авсан..:(..ер нь бол ижил хэмжээ, чансааны Токиогийн байрнуудыг удахгүй давж гарах нээ....

Потэтөгийн хөөрхөн гээд бсан залуугийн зургийг снаамсаргүй оллоо..Андуураагүй байх гэж найдаж байна..бөхийнхөө хувцастайгаа байхда илүү хөөрхөн юм байна..:)

Нэг өгүүлбэрээр

өнөөдөр Tokyo Big Sight оров..энэ үзэсгэлэнгийн байгууламжийг үнэхээр гоё шийдэлтэй хийжээ...хачин гоё..гол хэргээсээ хазайгаад байгууламжийг нь тойрч үзсээр бгаад ирэв..тэнд төгсөгчид болоод ажил олгогчидыг холбож өгдөг job fair болсон юм..ямархуу юм болдогийг нь өөрийн биеэр очиж үзий гэж бодсон хэрэг..баахан жоохон хүүхдүүд(22-23??),..охидууд нь ч хөвгүүд ни ч бүгд нэг өнгө, нэг загварын suit тэй..өмсөж дасаагүй болохоор тэр үү,бүгдээрээ тэрэндээ бага зэрэг түүртсэн аятай..энэ үүдэнд нь байх хөрөөний objet


-Dralion үзэв..Cirque de soleil үнэхээр галзуу юмаа..ярих юм алга..монголоос нэг найзын ээж нь ирсэн байсаныг дагуулж үзүүлэв..их л баярлаж байх шиг бсан..

хаа байсан Валэнтиний өдрийн бэлэг нэг хүнээс авав..Валэнтиний өдрөөр японд бхгүйм гэнээ..хөөрхөн ш д..:)энэ..

Tuesday, January 29, 2008

3 зураг


би нээх их сүрхий хоол хийж чадкү л дээ..долоо хоногт 2-3 удаа өөрөө өөртөө зориулж нэг юм халтартуулсан болдог..хийхлээрээ их сүрхий хоолны ном харж байгаад яг жорынх нь дагуу хийх гээд , номон дээр дурдагдсан амтлагчуудыг нь аваад бсан чинь ийм их юм болчиж..ихэнхийг нь нэг удаа хэрэглээ л дахиж хэрэглэхгүй бгаа болохоор зарим нь ч түрүүчээсээ муудсан болтой..өнөөдөр гаргаж хаяж хөргөгчөө цэвэрлэв..хаяхаасаа өмнө бүгдийг нь нийлүүлж бгаад зураг авдаг байж..энэ бүүр сүүлд нь ухаан ороод ,үлдсэнийг нь жагсааж бгаад авсан зураг..:)


Баябага эмээгийн Бэнц..:)
ийм дугуйг японууд 「мама чари」гэдэг..эмээ нарын дугуй гсн үг..ихэчлэн гэрийн эзэгтэй нар хоол унд цуглуулах,нааш цааш ойр зуур гарахдаа хөл дүүжилдэг унаа ...эрэгтэй хүн ч гсн унана л даа..тэхдээ минийх шиг ийм хойноо сагстай нь үгүй..ккк..би гэдэг хүн хүнсний дэлгүүрээс юм цуглуулах ясны дургүй..тийм болохоор аль болох бөөнд нь хүнсээ аваад тавичих сонирхолтой..гэвч 2,3 уут юмыг гараар зөөх нь хүндрэлтэйгээс гадна, дугуйгаар зөөхөд урд талын ганц сагсанд багтахгүй тул би ийм нэмэлт сагс хийлгүүлсий..хүмүүс харахаараа шоолж л байдий...нэрэлхээд нэрээ идэх юм биш яадий тээ??..lol..

..
өнгөрсөн 7 хоногт Токио д анхны цас орloo..өглөө босоод харсан чинь юу вэ цасан далай...тэхдээ нэх удалгүй үдээс хойш нь бороо болоод нөгөөх нь шалбааг болсоноо,орой нь хүйтэрч хөлдөөд заваан юм болсон л доо..манайх Токиогийн төвөөс жаахан зайтай ..уулан дунд..бөөн модон дунд..бараг л худал хэлсэн хүнд баавгай гарч ирэх нь холгүй тийм газар...:) сайнаар хэлбэл байгаль,агаар сайтай,муугаар хэлбэл зэлүүд...:)
тэгсэн адилхан Токио мөртөө Токиогийн төвөөс 2-3 градусаар үргэлж хүйтэн бгаад байх шиг санагддаг юм..тэр өдөр л гэхэд манай энд ийм цагаан цас орж бхад хотын төвөөр хагас цас,хагас бороо холилдсон юм орж байх жишээтэй..арай дулаахан байна гсн үг биз дээ?

баавгай гснээс зуны цагт манай энд могой (хортой гсн),гүрвэл,зүсэн зүйлийн жижиг хорхой шавьж гардий ш дээ..би гүрвэл, могойноос үнхэлцэгээ хагарталаа айдгийг хэлэх үү..кяаааааааааа гээ л...:)ер нь хөгийн хөгийн жижигхэн хорхойнууд чинь л хамгийн аймаар амитад даа...том биетиэ чоно,баавгай нь хамаагүй дээр

СЭДЭВГҮЙ

---он гарсаар нилээн зав муутай болж орхидог юм байна..хийх юм ихтэй,бас хажуугаар нь бодох юм ихтэй..над шиг юм төлөлвлөж сураагүй, төлөлвлөе ч гэж боддоггүй хүнд олон юм зэрэг амжуулах бас хэцүүхэн даваа болтой..дээр нь нуух юу байхав,., би гдг хүн асар уймрай...хийе гэсэн юмөө эхнээсээ мартаа л сайхан....бүр багаасаа л юм мартах, энд тэнд юм гээх,төөрөх, будилах тал дээрээ авяастай л даа..сүүлийн үед түр шоконд ордог маань арай дэндээд бх юм...хөргөгчөө онгойлгоод таг зогсчино...за, байз юу авья гэж бодлоо???....5 сэк..аа,тийм..ус ууя гэж бодсийшдэ.,..г.м.ямар нэг юм санах гэж 80 жил болох юм..хүний нэр ус тогтооё ч гэж хичээхээ болисон...хүүхэдтэйгээ байнга,яагаав нөгөө нэг, , хэн гуай, ..г.м ээр тодорхойгүй төлөв дээр ярина..тэгсэн мөртөө хоорондооо ямар ч асуудалгүй ойлголцоод байхаар, бид 2 бас л чамгүй удаан хамт бжээ гсн үг байх нээ...хммммм....

---гэрээс захиа ирэв..шуудангаар захиа авалгүй хичнээн удсийм бэ?ээж хөөрхөн хүүхэд шиг номхон зогсож бгаад зургаа авахуулаад явуулчиж..сая манай сургуулийн 30 жилийн ой болсон юм..манай хүн шагнуулсан болтой,.шагнал авч бгаа зургаа бас хамт хийчиж..манай ангийн багштай хамт бас авахуулсан байна..

уул ни үс нь овоо сааралдуу ,хааяа нэг хар үс харагддаг бсан чинь одоо бүр цав цагаан болчиж..гэнэтхэн дотор нэг сонин эвгүй болоод явчиж уу..манай ээжийн талынхаан удмаараа буурал гэдэг хочтой..ээжийн дүү нар бүгд 40 өнгөрөв үү гүй ю сав саарал толгойтой гээд бод доо..эр эмгүй..
захиагаа задалсан чинь нил арц үнэртэж бээлээшд..инээд хүрэв..:)манай хүн өдөр болгон арц уугиулдаг болохоор тэр нь шингэсэн байх л даа..

---өчигдөр нэг шалгалтны хариу гарсан..ямар ч байсан гайгүй оноог нь авсан байна. урам оров..өнгөрсөн долоо хоногт энэ хаврийн хамгийн хариуцлагатай прэзэн ээ дуусгасан..одоо тэр агуулгаа ронбүн болгоод али нэг гаккай д өгчих юм бол эхний хагас жилийн норма биелүүллээ гэсэн үг..гэх мэтээр сүүлийн үед овоо оюутан хүн шиг ном,дэвтэр эргүүлсэн шиг 2 чомэ орох завгүй бсан чини нэг нээлт хийв...weekend ээр гадагшаа гарахгүй тэнхимдээ номоо үзээд байвал 100 аад доллар хэмнэж болох юм байна..:)долоо хоногт 100 гэхээр сард хэд болох нь ойлгомжтой..над шиг ядарсан ,эмзэг бүлгийн ,амижиргааны доод түвшингийн доод талын, атийсан ,хар хүнд...:)

---Особү гээс болоод Grey s anatomy г эхлүүлсэн чинь маш хүчтэй автаад эхний 2 season г нь үзээд дуусгацсан..:)..нэг эмнэлгийн,нэг л тасгийн үйл явдал гарч бгаа мөртөө яахаараа тэгтлээ сонирхол татаад бдаг юм бүү мэд..гол дүрийнх нь цагаан халаадтай эмч залуу гэж асар эгдүүтэй нөхөр нэг байнаа..жижигкээн амтай,үйлах гэж бгаа юм шиг ус цийлэгнэсэн хөөрхөн нүдтэй..:)..хүүхдээ магтчих уу??манай хүүхэд тэй жоохон төстэй нүдтэй юм бээлээ...lol..Patrick dempsey шүү..мэдкү хүмүүс байвал гүүглдээд үзээрэй..
нэг гэм нь дандаа унтахийнхаа өмнө үздэг тул,,баахан мэс засал үзээд хөөрчихсөн хүн чинь зүүдэндээ нөгөөдхөө үргэлжлүүж зүүдлээд баларсан..2,3 хоног тувт..:)

---The Cardigans ийн БЭСТ цомог нь өнөөдөр гарах юм байна...маш дэгжин бөгөөд панк, поп мөртөө рок,мэлонхолик..90 ээд онь сүүлээр MTV чин бсан нөхдүүд бол сайн мэдэж бгаа даа..
миний хувид , хамгийн сайн цомог нь , маш их амжилт олж байсан эхний цомгуудаасаа илүү , огтхон ч амжилт олж чадаагүй 2004 оны Long gone before daylight нь..сонирхсон хүмүүс заавал сонсож үзээрэй..нэн ялангуяа жаахан мэл онхолик хөгжимд дуртай хүмүүс...:)

Thursday, January 17, 2008

1.монголын уран зохиолын талаар англи хэл дээр матэриал хайж яваад санамсаргүй энэ бүсгүйн хуудсыг оллоо..Монголын уран зохиол ихэвчлэн яруу найраг англи хэл рүү орчуулдаг,тэрүүгээрээ дагнаж буй бүсгүй гэж ойлоо..ашгүй дээ..нэг ч гсн хүн монголын уран зохиолыг сонирхож байвал..түүний хуудсанд нилээн олон монгол шүлгийн орчуулга , мөн зургийн цомог дахи хүмүүс,хот гэсэн ангилалын зурагнууд илүү дутуугүй бидний амидралыг харуулсан санагдав..Нэг жишээ:

I Am Not Merely Human

I look at a mountain and know that I am mountain
I observe mist and perceive that I am cloud
After rain sprinkles I sense that I am grass
As soon as the sparrow's twittering begins, I remember
that I am morning

I am not merely human

When a star flares up I know that I am darkness
As soon as girls shed their thick winter clothes, I remember
that I am spring
When I smell only longing from every person in the universe
My ever more tranquil heart understands that it is a fish's

I am not merely human

Under a multi-colored sky the immense VOID,
From today on I, only…

Монгол эх нь Өлзийтөгсийн энэ шүлэг болно.

Уулыг хараад би уул гэдгээ мэддэг
Униар мананг ажаад үүл гэдгээ мэдэрдэг
Бороо шивэрсний дараа өвс гэдгээ сэрдэг
Богширгоны жиргээ эхэлмэгц өглөө гэдгээ санадаг

Би хүн л биш

Од дүрэлзэхийн цагт харанхүй гэдгээ мэддэг
Охид нимгэлээд эхэлмэгц хавар гэдгээ санадаг
Ертөнцийн хүн бүрээс гагц хүсэл л үнэртэхэд
Ерөөс амгалан зүрх минь загасных болохыг ойлгодог

Би хүн л биш

Өнгө өнгийн тэнгэр дор аугаа их ХООСОН,
Өнөөдрөөс эхлээд би, зөвхөн...


2.ГЯЯны сайд асан Гомбосүрэн гуайн орчуулгаар Карамазовын хөвгүүд монгол хэл дээр орчуулагдсан байна..миний 10 эхлүүлээд 10 дундаас нь орхисон ном ашгүй монгол хэлээр гарч.. Баабарын шүүмж энд

3.монголын соёл,түүх сонирхдог хүмүүст хамгийн давгүй шинэ мэдээллүүдийг Амэрик дахь Монголын соёлын төвийн хуудаснаас..мэдээллүүд нь маш чанартай, хамийн гол нь урид нь хөндөгддөггүй байсан,эсүэл арай ондоо өнцөгөөс харсан нийтлэлүүд..Аюурын Шоронгийн судасгэдэг шинэ өгүүллэг байна..

Wednesday, January 16, 2008

heden odriin dur zurag neg iimerhuu

-бичигийн хэв гэж авах юм алгаа..эртүүдийн сэминар дээр хийсэн тэмдэглэлээ гаргаад хүмүүсийн яриаг цахим хэлбэрээр хадгалчий гэсэн чинь бичсэнээ гаргадаггүй..ялангуяа тоо,,4 гээд бгаам уу 9 гээд бгаам уу?? анхнаасаа ч сайхан бичдэггүй л дээ....оюутан байхад бүр амар миний бичигийг гаргаж уншидаг хүн байхгүй тул дэвтэр үргэлж эзэндээ ...тэхдээ өөрөө болохоор нэг юм муу гаргаад уншаад бдаг бсан..одоо бүр болихнээ..

-recruit suit хайж өнгөрсөн weekend гадуур хэдэн дэлгүүр оров..Зөвхөн эрэгтэй хувцас зардаг (8 давхар тэр чигээрээ)нэг их дэлгүүрт ороод амаа ангайтал гайхав..моодны тэргүүн эгнээнд явж буй залуус л тэнд цугладаг болтой..үнэндээ надад таарчих?зохих? хувцас зардаггүй газар байна..бөөн л товч,хээ угалз,ягаан улаан өнгийн, саатай, нарийхан,,эсвэл хүзүүндээ үстэй(fur??)г.м..эрэгтэй хүн палааж??(осолгүй л палааж шиг харагдсан даа), юубик өмсөх нь одоо хамгийн моодны байгаа болтой..эргэн тойрон палаажтай залуу нилээн хэд харагдав(one piece?).. бас тэр skinny jeans ийг буу тулгасан ч өмсөхгүй юм шүү гэж бодсоор бушуухан гарч ирэв..
аа,бас цүнхний тасаг дахи цүнхнүүдийн 80-90 % ийг нь манай ээж л бариж байвал зохимоор тийм эмэгтэй стилийн?? юмнууд байх юм..магадгүй би дэндүү хоцрогдсон байх..

Дүгнэлт:
хаа очиж гэй хүмүүс хамгийн эршүүд хувцасладаг юм байнадаа гэж бодов..богино спорт? үс, сахал , шорт пудволк,майк,эрээн шоо хээтэй цамц,жийнз,пүүз,rugby shirt..г.м..Японд бол стрэйт эрчүүд , эмэгтэй хүмүүсийн гаднах байдлын ялгаа улам бүр багассаар ..үүнийг японы эрэгтэй хүмүүст зориулсан fashion сэтгүүл,за ер нь зурагтыг үзэхэд л ойлгомжтой доо..цонхоороо гудамж руу шагайсан ч болно..

-1 дэх өдөр Потэтөгийн машинаар RHIA сантай 3 уулаа дорайбү..

...стрэйт хүмүүс ийн амидралын утга учир нь юу байдим бол??юуны төлөө гэж тэгж амидардаг юм бол??

гэх маягаар шулуун хүмүүсийг жаахан 「дээрээс харах」маягтай..ккк..ёстой утгагүй тээ??гэж 3 уулаа толгой сэгсэрч аваад машиндаа..бид 2 нь машин бариж чадкү,Пөтэтө өөртөө тийм ч итгэлтэй биш..тэр өдөр анх удаа хурдны зам дээр явж үзсэн гсн..сандраа л будилж бариа л байх шиг бсан..урдах замаа харахгүй хэрэгт дуртайм болохоороо наашаа ярианд оролцож байгаад буруу байр эзлэх, ондоо замаар явах г.м...тэгжаагаад хөөрхөөн..буруугаа navigator луугаа чихчинэ..:)..гэхдээ манай хүн өөрөө л муу баридаг гээд байсан болохоор гайгүй л байх шиг бээсийшд..машин мэддэггүй над шиг хүн бол үнэндээ муу бариад бгаа сайн бариад бгаа алин болохыг мэдкүшд..хурдан давхиулж л байвал их сайн баriж байна даа гэж бодох жишээний..:)

баахан арзаганаж нэг нэгнийгээ доош нь хийж,хорон үгээр утах шив дээ..би, хэл амаа олигтойхон билүүдээд хэрийн хүнд дийлддэггүй хэмжээнд очмоор байна..:)

Monday, January 14, 2008

引用

理解とは誤解の総体である。

(酔っ払いの独り言)

Saturday, January 12, 2008

saihan zaluu

хэдэн өдөр баахан сэминарт суув..ямар нэгэн сэминарын өмнө ямар ч ач холбогдолгүй энд тэндхийн хурган дарга нар баахан цаг идэж (30 аад мин)мэндчилгээ дэвшүүлэх юм..агуулгагүй хоосон,нэгнийгээ давтсан,давхацсан...японууд ер нь ийм хэрэггүй ёслолын хэлбэрдэлтэндээ дуртай гэж жигтэйхэн..

харин жинхэнэ лэкц унших хүмүүс нь хаа очиж хамаагүй сонирхолтой байв.,.Өнөөдөр Токио Мицүбиши банкны хөрөнгө оруулалт хариуцсан 40 эргэм насны нэг ах толгой эргэтэл гоё? ярив..би бүр эхнээс нь дуустал амаа ангайж бахархаастай..тийм том компанийг төлөөлж ирж бгаа хүн гэхэд зангиагүй,цамцныхаа дээд талын 2 товчийг задгай тависан тул цээж нь ил үзэгдээд, би наана нь догдлоод болдоггүй..:)уруулныхаа баруун дээд талд содон хар мэнгэтэй(синди кроуфордынх шиг гэж төсөөлнө үү).би ер нь уруулан дээрээ мэнгэтэй хүнд нугасгүй..Баярсайхан билүү олимпийн мэдалтай боксчин гоё ах бсаныг санаж байна уу..хэн ч билээ нэг мисс авгайтай??тэр хүн энэ тэрд чини зурагтаар үзэж сууж бгаа л мэнгийг нь хараад бундан наацсийшдэ..хүнд хэлэхээс ичмээр......ггггэгэгэ...

ер нь алхаа гишгээ, үсний засалт(богино ,босоо үстэй байв),костюм(бие барисан бариу) энэ тэрээс нь хараад манай талын хүн байх магадлал нилээн өндөр гэж таамаглав..санаа дагаад ч тэр үү,,эрэгтэй хүн лүү арай л ондоо хараад бгаа юм шиг санагдав...сайхан залуучууд ч газар сайгүй олон байншүү...жаал санаа алдаж сууж бгаад ирлээ..

мөн mixi болоод GDH ийн хүмүүсийн яриа ч бас сонирхолтой байв..MIXI хамгийн анх япон хүн биш,индонэзи залуу санаачилгыг нь гаргасан гэдгийг анх сонсов.одоо тэр компанийхаа хувицааны нилээд хувийг эзэмшдэг юм байна..