Saturday, January 09, 2016

Гэрээ мартсан гэсэр

Сайн байцгаана уу миний хүүхдүүдээ. та нар маань бүгдээрээ дор бүрээ гялалзаад сайн байцгаасан гэж найдна.

Блогоо ор тас мартаад, арай ч үгүй юмаа, сардаа нэг бусдынхаа блог руу шагайчдаг юм, нилээн хэдэн жил болжээ.сая наашаа орж ирэх гэж нилээн юм боллоо..хаанаас яаж шинэ пост оруулдагаа мартсан байна..хаалга үүдийг нь нээж хаан бөөн юм болж энд хүрэв. хх.

Энэ блогийг эхлүүлээд энэ онд яг 10 жил болох юм байна.Энэ 10 жилийн дотор их юм болж өнгөрчээ...Цаг хугацаа бидний дээгүүр бол арчаа л өнгөрч байш дэ..:)).

Анх эхлүүлж байхад блог гээч эд цоо шинэ мэдиа байла..Би ч дөнгөж л өөрийгөө олж аваад анги амидралд шуналтайгаар шумбан орж байсан үе таарч, сүрхий идэвхитэй блогддог байжээ.Анхны албан ёсоор танилцсан мого хүүхэд По тойгоо одоо хүртэл холбоотой, сая монголд бааранд нь орой болгон манаач хийж хүн амитан гайхаж ажигласан шиг, хэхэ.. анх анги амидралтайгаа танилцаж эхлэхэд монгол хэлээрхи контэнт ихэнхи нь Гамбууш,Нараа гэсэн хэдэн бор шар мэдээ л байсан болохоор өөрийнхөө блог дээр ихэвчлэн өөрийн өдөр тутмын амидрал үйлсээ(хэхэ) л бичдэг байсан.

Тувт шкафандаа нуугдаж амидарч ирсэн хүнд өөрийгөө илэрхийлэх далд хэрэгцээ ч байсан биз, дөнгөж шинээр гарч ирж байгаа анги хойч үе маань интэрнэтээр 10А гээд хайгаад үзэхэд дан хар бараан аймшигийн мэдээ битгий байгаасай гсн бага зэргийн хувисгаалч санаа ч байсан байх... би өөрөө ч дөнгөж гарч ирж байхдаа япон хэлээрхи анги хүүхдүүдийн блог тэмдэглэлийг уншиж их ч мэдээлэл авдаг, урам зориг хүсэл тэмүүлэл ч олдог байсан болохоор.

Улаанбаатарт очоод харж байхад одоо цаг ондоо болжээ.Фэйсбүүк,Твитэрээр дүүрэн ангийн хүүхдүүд,идэвихитэйгээр ил амидардаг шинэ үе али хэдийнэ гараад ирчихэж..дэмжигчид, ойлгогсодын хүрээ ч өргөжиж..мэдээж болохгүй бүтэхгүй зүйл , хийх зүйл зөндөө олон бий л байх. тэгэхдээ л би энэ удаагийн монгол явалтаар өөдрөг зүйл , хөөрхөн хүүхдүүд л олж харлаа...:))
гснээс сая 1 сарын 1 нд токио буцсан.. 1 ний шөнө По гийн барнаас 2:30 гээд буудал руугаа хария даа гээд гадаа гарсан , юу вэ,хачин гоё цас , шууд л дороос нэг юм огшуулаад, нээгх орилмоор ч юм шиг, уйлмаар ч юм шиг бсан шү..кк..буцаж орж хүмүүс уруу татдийм уу гснээ тэвчээд ганцаараа аймаар холуур тойрч алхаж харисан. хэхэ.уул ни бол 5,6 мин алхаа л орох газар.30,40 мин тойрч алхсан байхаа.. хойшдоо блог оо тогтмол бичиж байя гэж бодлоо..та нар маани завтай үедээ хааяа шагайж байгаарай & нэгэнт шагайсан бол мэндийн зөрөөтэй байгаарай.. Шинэ оны мэнд ! ББ

7 comments:

tsentseren said...

Блогийг чинь эхнээс нь бүгдийг нь уншсаан. Блогоо бичээл байгаарай, уншаал байна шүү :)

peakfinder said...

Сайн уу хө, буцаад ирсэн нь яамайдаа. Бичлэг хүлээж л сууя.

ollie said...

Шинэ оны мэнд :)

bayabaga said...

tsentseren>saya UB d yariltssan hun mon uu bish uu?Po giin barand..;))

peakfinder>mend medelgui udjee..ta sain baina uu? tanai blogoor baingaa shagaigaastai.

ollie>2uulaa FB deer uul ni naiz te..

tsentseren said...

өөртэй чин уулзсан хүн биш ээ. зүгээр тэнэж яваад л..,

Unknown said...

Butsaad blog oo bichij ehelsend bayartai bna shuu Bainga orj shalgadag bailaa

master said...

баяр хүргэеэ
унших юмгүй уйдаж бсан юм ашгуу