Sunday, January 31, 2016

хүний юунд татагддаг тухай



Яг ямар хүнд татагддаг вэ гэдгээ одоо хүртэл сайн мэддэггүй..Өнөөг хүртэл өөрт таалагддаг байсан хүмүүсийнхээ нийтлэг талыг жагсаагаад үзэхээр нэг иймэрхүү дүр төрх буудаг.

1.намхан, 163-170 хавицаа
2.нам дуутай эсвэл чимээгүйдүү
3.нүдэндээ ч юм уу юундаа ч юм бүү мэд, нэг тийм гунигтай төрхтэй...

гэс хийгээд дуусчихаад байдаг юм..ондоо юунд татагддаг юм бүү мэд..

хамгийн сүүлийн дурлал...

уулзахаараа 3-4 хоног дараалуулж бодоод  байгаа болохоор дурлал гэлээ..платоник дурлал л даа, бид 2 ын дунд биет дурлал?харилцаа  үүсээгүй, бараг 10 аад удаа болзсон хэр нь яагаад ч юм халдаж чададгүй өнөөг хүрчихсэн, хойшдоо ч энэ хэвээр үргэлжлэх биз.өөрийг нь юу гэж боддогоо шууд ба шууд бусаар ойлгуулсан,,,займчуулаал, дүйвүүлээл  байгаа...надад дургүй юм уу гэхээр биш, хоолонд урихаар дуртайяа хүрээд ирнэ.

эхлээд хэд хэд баранд таарахад байдаг л хүүхэд( ч юу байхав, 35 тай) санагдсан..Харин нэг удаа
нилээн тухтай ярилцахдаа , сургуулиа төгсөөд ажил хайх ярилцлаганд орохдоо өөрийгөө гэй гэдгээ нээлттэй зарлаад өнөөгийн ажилдаа(японд маш нэртэй хэвлэлийн компани)д орсон ,аав ээждээ дунд сургуулийн сурагч байхдаа хэлчихсэн, бүх найз нар нь мэддэг нтр..гэдгийг сонсоод л шал өөр нүдээр харж эхэлсэн...кк..миний хийхийг хүсдэг боловч хийж хараахан чадахгүй байгаа зүйлүүдийг түрүүлээд хийчихсэн зоригтой болохоор нь тэр юм уу бүү мэд,  тэрнээс хойш л тогтож царайг нь ажигладаг болсон ...яагаад ч урид нь анзаардаггүй байсан юм, сайн ажихаар миний дуртай Цэрмаа мэнгэ, ув улаан  уруул, цав цагаан царайтай хүүхэд байна гэж шинээр нээж нтр..

дараа уулзахдаа гэртээ урия гэж бодож байгаа... шууд дараад л авая, юу болохнов...тэгж хүчээр нэг тийш нь шийдэхгүй бол 2ын хооронд , хэхэ

2 comments:

MNED said...

Амжилт хүсэх үү?

master said...

цэрмаа мэнгэ, костюм сайхан зохидог залуу таалагддаг бхаа ;). мартаж дээ, аль жилийн өмнө бүх нийтлэлийг тань уншиж билээ