22 насныхаа хавар Сумирэ анх удаа хvнд дурлав.
Тэр нь уудам талын тэг дундуур чигээрээ, асар хурдтайгаар урагш тэмvvлэх хуй салхи адил маш хvчтэй дурлал байв.
Тэрхvv хуй салхи, урагшлах замд нь тааралдсан хэлбэр дvрс бvхий юмсыг бvгдийг нь унагаж, захаас нь аваад тэнгэрт хєєргєж, учир зvггvй шидлэн, ямар ч ор мєргvй болтол нь хэмх нvдэв.
Тvvгээр ч зогссонгvй улам хvчээ нэмэн хурдалж их далайг гатлаад, Анкор Ваттыг танигдахгvй болтол нь сvйтгэж, Энэтхэгийн ширэнгийг хєєрхий хэдэн єрєвдєлтэй бартай нь цуг шатааж, Персийн цєлийн хаа нэгтэй vзэсгэлэнтэйгээр сvндэрлэж байсан хэрмэн хотыг элсэн ширхэг болтол нь vйрvvлж сvйрvvлэв.
ene deer ued asuult deer orchuulj tawij bsan heseg.humuus gaigui reaction zuulj bsan.
M.Haruki「Sputnikiin durlalt hun」(ehlel heseg)
“МЕГА БУС” ТӨСӨЛ БА “ТОО ХЭМЖЭЭГҮЙ” АЖИЛЛАХ ХҮЧ
2 hours ago
2 comments:
goy nom shuu te? yummy :)
huniig sputnik tai zuirlesen heseg uneheeer tasarahai
Post a Comment